Monday, November 23, 2009

ОНКИЛОНУУДЫН БУЛШ

Гал тойрон суусан онкилон цэргүүд арван вампуд нэг онкилон оногдох тун бага гарзтайгаар бүтэн бууц вампуг устгаж, алдсан зүйлийнихээ баргийг буцааж авсан нь цагаан хүмүүсийн аянга цахилгааны ач хэмээн магтан шагшиж, тулааны үеийн зарим нэг байдлыг тодруулан, ер нь л ая дайныхаа тухай бие биедээ болон хүүхнүүдэд ам булаалдан ярив. Урьдын дайн тулалдаанд ингэж давамгайлэ хэзээ ч чадаагүй ажээ. Нэг онкилон хоёртой, их сайндаа л гурван вампутай тэнцдэг байжээ. Одоо вампучууд нэг хэсэгтээ дайрч давшилж, дайн дэгдээж зүрхлэхгүй биз ээ.
Жуулчид, Амнундак, Аннуир нар агуйгаас олдсон хүүхэнтэй нэгэн гал тойрон сууж байв. Горохов Аннуирт аян дайныхаа тухай ярина.

Вампугийн хэлийг бага зэрэг сурсан нөгөө хүүхнээс вампучуудын амьдралын тухай жаал жуул юм мэдэж авах гэж Горюнов хичээв. Тэр хүүхний ярьснаар эрчүүд хүүхнүүдийн хооронд тусгай бат холбоо байхгүй, нэг бууц яг ь нэг гэр бүл шиг амьдарна. Бүх хүүхнийг бүх эрчүүд Ѕдэлдэг аж. Хүүхдүүд нийтийнх гэж тооцогдоно. Харин бусад нь үүнтэй үл эвлэрэн оргодлыг барьж авч алаад хүүхнийг агуйд буцааж авчирна. Эрчиүүдийнх нь амьдрал ан авд явах, бороохой жад хусуур хийх, уух идэхээр хязгаарлагдана. Хүүхнүүд нь түлээ түүж, арьс үс элдэж, сур оосор хийх төди©хнөөр ажил нь дуусах бөгөөд галын дэргэд юм уу наранд ээж хэдэн цаг ч хамаагүй унтаж хэвтэнэ. Махыг голдуу түүхийгэр нь юм уу, эсвэл гал дээр өнгөн талыг нь үл ялих шарж иднэ. Ан авын олзтой үед хагартлаа идэцгээнэ. Хэрвээ мах байхгүй бол хэдэн хоногоор өлсгөлөн явцгаана, эсвэл ямар нэг үндэс ухаж, том цох, мэлхий, эмгэ хумс түүж иднэ. Шалаа тойрон хөлөө гал руугаа жийж, чулуу дэрлэн ундуй сундуй унтана. Зарим нь арьс дэвсэнэ, зарим нь шууд шороон дээр унтаад өгнө. Ангийн их олзныхоо дараа галаа тойрон ядарч үхтлээ бүжиглэх агаад хааяа ямар нэг шальгүй юмнаас болж зодолдоно. Чулууны, ойн, усны ямар нэгэн онгод савдгаас айдаг бөгөөд шөнө ганц нэгээрээ хаашаа ч явдаггүй. Баавгай, бас таван хөлтэй нэг лут том амьтныг шүтнэ. Хүүхнүүд нь мөөг үндэс түүж, асар том шүдтэй, тав дахь хөл нь толгйоноосоо унжсан тэр том амьтныг тэжээнэ. Агугйгаас олдсон хүүхэн Горюновт энэ бүхнийг ярьж өглөө.
Оройн хоолны дараа онкилон цэргүүд унтахаар хэвтэхэд хүүхнүүд үхсэн үрэгдсэн хүмүүсээ дурсах гашуудлын ёслолл хийцгээв. Талийгаачийнхаа гарт нум сум, жадыг нь бариулж, өвдөг дээр нь бамбайгий нь тавин галын хажууд зэрэгцүү«эн тавилаа. Онкилон хүүхнүүд зүүллт бугуйвчаа аван, үсээ задгай тавиад гараараа нүүрээ даран гиншин гангинан дуулав. Талийгаачийнхаа толгойн хажууд суугаад нааш цаашаа найгалзан дуулахдаа аян дайнд баатар гавьяа байгуулсан цэрэг эрээ магтан дурсдаг ажээ. Номин Цагаадай хоёр энэ дууг нь даган улихад ухаантай амьтан басхүү өөрсдийн гуньж гашуудаж байгаагаа хүмүүст илчиллээ гэж онкилон хүүхнүүд бодоод багагүй гайхав. Жуулчид хоёр нохойгоо тайвшруулж аваад гунигт дууны аяыг сонсож байснаа нэг мэдэхэд унтчихжээ.
Задгай гал бүдэг бадаг сүүмэлзэн харагдах өтгөн манан бүрхдэгээрээ бүх\рхсэн ердийн өдөр эхэллээ. Хүүхнүүд гашуулын дуугаа дуулж дуусаад өглөөний хоол бэлдэв. Олон эр цэргийг хооллоын тулд лав л арваад буга алжээ. Манан замхарч нар цухуйх үедбөө шавьтайгаа цуг хүрч ирэв. Талийгаачдын цогцсыг дамнуурга дээр тавин барьсаар бүх цэргийн цуваа ой дундуур баруун зүг барин дув дуугүй хөдөллөө. Гагцхүү аян дайнд амь алдсан цэрэг эрсийг оршуулах гэж байгааг бусад бууц суурьт зарлан сунгуу цөөхөн цохилох хэнгэрэг л тэдний ёслолыг үдэн ойн цоорхойд үлдлээ. Хүүхэд хүүхнүүд энэ ёслолд явсангүй.
Тэр бууцнаас арван километр газар хотгор хөндийн баруун захад хайрга чулуун дунд онкилонуудын булш оршуулгын газар байх ажээ. Тус бүрд жадны үзүүрийг дээш харуулан зоосон жижигхэн жижигхэн чулуун булш довцоглон ярайна. Хуучирч удсан довцог цөмрөн нурж жад нь хазайж, заримынх нь бүүр унажээ. Бүүр эртний булш дээр ийм жадан тэмдэг ч үгүй, чулуу нь хаг өвсөнд дарагджээ.
Талийгаачдын цогцсыг ойн хаяанд тавиад цэргүүд булш ухаж эхэллээ. Хайрга чулууг зайчлан нэг метр хэрийн гүн уртавтар нүх ухав. Булшны нүх бэлэн болоход талийгаачийг өргөж авчран хөлийг нь өмнө зүг харуулан гарыг нь тэгшхэн унжуулж, нэг тал нь нум, нөгөө талд нь сум, толгой талд нь жадыг нь тавин нүүрийг нь арьсны өөдсөөр бүтээж тавиад тэр газраас ухаж гаргасан чулуугаар буллаа. Вампугийн агуйгаас цуглуулж авчирсан хүүхдийн галын яс зэргийг нэгэн нүхэнд хийж булаад юугаар ч чимсэнгүй.
Энэ ёсыг үйлдэх үед бөө булшны дундах нэгэн том чулуун дээр гарч суугаад хэцээ дэлдэн талийгаач амар тайван нойрсог гэж шинэхэн булшнаас хар хорын хүчийг хөөж байгаа бололтой бүдэг сөөнгө хоолойгоор ямар нэг шившлэг уншина. Булши ухахад оролцоогүй цэргүүд жадаа түшин тойрон зогсож байснаа булшыг булж дуусмагц цөм нэгэн зэрэг гараа тэнгэр өөд өргөөд дараа нь нүүрээ даран уянгалуулан орилов. Жуулчид ингэж орилодгийг мэддэг авч энэ удаа таван зуун хүний хоолой, дээр нь хадан хананд дахин давтан цуурайтсан нь гайхалтай онцголй сэтгэгдэл төрүүлэв. Гурвантаа ийнхүү их дуугаар орилсныхоо дараа цэргүүд ойн захад очин амран суув.
Жуулчид энэ завшааныг ашиглан хотгор хөндийн зах хаяаг үзэж харж амжлаа. Манан арилж, өглөөний нар толгой эргэм эгц өндөр хар хадан хавцлыг тодхон гийгүүлнэ. Нугачаа нураа бүрд нь цагаан цас цайрсан шовх оргилууд тэртээ өндөрт харагдана. Тэр оргилуудаас дэвсэг хавцал дамжин мөнгөн өнгөт хүрхрээ жирэлзэн бууна. Хаа нэгхэн цасан оргилоос бөөн цас тасран хавцал жалгаар задран бутарсаар уулсы хормойд шал хийн бууна. Хөµ цэнхэр тэнгэрт хоёр бүргэд тайвуухан эргэлдэж, ямар нэг аргалийн гэнэн хурга хаа нэгтээ тагт дэвсэг дээр зогсож байх нь уу, эсвээс хад хайрга дээр бугын тугал үлдээгүй байгаа гэж эрж хайн эргэлдэнэ. Агаар мандал чив чимээгүй дүнсийнэ. Үүлгүй тэнгэрийн доорх нов ногоон онй зурвас, цагаан шовх оргилтой асар өндөр хар хадан хавцал хоёрын заагт орших улаан ногоон шар хаг өвсөөр бүрхэгдсэн, хайрга хад чулуун дундах энэ олон жижиг довцог нэг л эрхэмсэг сүртэй санагдана. Хөөрхий өөд бологсод аж төрж, хайрлаж дурлаж, дайтаж давшиж явсан ногоон нуга ой тайгаа орхин одож хар хадан хавцлын сүүдэр дор газрын мухрын энэ булш руу мөнхөд орлоо. Ханан хадан дээр “ Энд мөнх амгалангийн орон” гэсэн галт үсэг гялалзах шиг дүр зураг сэтгэлд өөрийн эрхгүй буугаад байв.
Хавцлын доод мухарт, оршуулгын газрын эсрэг талд үүдийг том бул чулуугаар дарсан нэгэн том агуй байхыг жуулчид олж харав. Энэ агуйд урьд нь вампугийн нэгэн том бууц байсан юм. Энд нэгэн их тулалдаан болж, олон онкилон цэрэг амь үрэгдсэн. Вампугаас нэг ч хүн үлдээлгүй хүйс тэмтрээд амьд үлдсэн онкилонууд зөвхөн шархадсан хүмүүсээ арай чарай авч явж чадах учир амь үрэгдсэн олон цэргийг энд оршуулдаг болсон юм гэж Амнундак ярив.
- Цагаан хүмүүс та нар харж байна уу гэж Амнундак тоо томшгүй олон булшийг зааж, - Манай омгийн хэчнээн олон эрэлхэг цэрэг вампутай байлдаж амь алдсан байна вэ! Бид вампучуудыг яагаад тэгж их үзэн яддагийг та одоо л ойлгоо биз дээ. Манай газар нэг ч атугай вампу үлдсэн байхад бид амар тайван амьдарч чадахгүй гээд дуугүй болов.
Агуйд хүний өгөрч хувхайрсан хохимой, элдвийн яс хөглөнө. Онкилонууд вампугийн олон хүнийг алж устган дайдн ялж дийлээд хүүрийг нь энд ил орхиж одсон тэр цагт энд баавгай, чоно, бүргэд зэргийн махчин амьтан их найр хийдэг биз ээ. Ясны байдлаас үзэхэд тийм дайн хэдэн зууны өмнө болж өнгөрчээ. Ихэнх яс гар хүрмэгц л үйрэн унаж байв. Харин энд тэндгүй хэвтэж байгаа жадны цахиуран хошуу, хусуур, хутга гайгүй хадгалагджээ. Жуулчид балар эртний хүний ийм зэвсэг хэрэгслийг хангалттай цуглуулж авлаа. Ингэж энэ агуй олон жилийн турш галын утаа тортогт харласан, өнгийж унжсан хүнхэр дээвэртэй, чийгтэй бүрэнхий л болохоос бас л нэг маягийн булш байлаа.
Ан авын олзны дараа махчин мэт нэг сайн цадаж, эсвэл өлсөж, амь зуухын тулд хамгийн энгийн бүдүүлэг багаж зэвсэг хэргэлэн тэмцэж явсан хүн гэхэд µүн биш, араатан гэхэд араатан биү энэ амьтны амьдрал ямар уятга°тай баргар байсан бол?! гэж жуулчид агуйд ороод гарахдаа өөрийн эрхгүй бодлоо. Энэ хүмүүс хүйтэнд догшин баавгай, агуйн чононцрын орогнох газрыг булаан авч орогнон, умард туйлын урт шөнийн турш бараг элдээгүй дэргэр хатуу арьс нөмрөн чичирч, зөвхөн унтах идэх, зэвсэг хийх цахиур эрэн маажилсаар насыг элээдэг байжээ. Бас л чулуун зэсвгийн үеийн хүмүүс боловч вампутай жишихэд хамаагүй илүү хөгжилтэй онкилонуудын амьдрал аз жаргал, баяр баясгалан дүүрэн байдаг нь илт мэдэгдэнэ. Онкилонууд хувцас хунар, гэрийн хэрэгсэлтэй, овог отгийн зан заншил, баяр ёслолтой байлаа. Ногоон ой нугын дунд арай гэрэлтэй дулаахан орон гэрт сууна. Идэш уушныхаа зүйлд махнаас гадна сүү, ногоо жимс хэрэглэнэ. Арьс үсийг элдэж боловсруулан, яс модоор элдэв зүйл хийнэ. Тэдэнд гэрийн мал бугын сүрэг бий. Онкилон вампу хоёр биеийн хэлбэр галбирийг харьцуулж, ялангуяа гавлын ясыг шижилж үзвэл хүн төрөлхтөн хуучин чулуун зэвсгийн үеэс хойш шинэ чулуун зэвсгийн үеийг хүртэл олон мянган жилийн хөгжлийн үр дүнд ямар их өөрчлөгдсөнийг тодорхой харж болно.
Ертөнц дахинаас их мөсөөр таслагдсан ч байгалийн баялаг бүрдсэн энэ Санниковын Газар энэхүү бүрдийнх нь ачаар бусад тивд бол үхэж сөнөсөн буюу алагдаж хорогдсон амьтад болон эх газартаа үргэжл хөгжиж өөрчлөгдсөөр ирсэн ч энд тусмгаарлагдаад хөгжлийн доод шатандаа үлдсэн балар эртний хүн хүртэл эсэнд мэнд үлджээ. Эх газраас таслагдан мөсөн бүсээр бүслэгдсэн тэр эрт­ий үеийн амьдралын нөхцөл вампу нарт хэвээр үлджээ. Цаг агаарын байдал ч тэр хэўээр, идэх юм ч элбэг байжээ. Онкилонуудыг энэ газар ирэх хүртэл вампу нарт амьдралын тодорхой шалтгаан байхгүй байжээ.
Вампучууд онкилонуудаас жаал жуул юм сурсан гэж Амнундак жуулчдад ярив. Урьд вампучууд гал гэдгийг мэддэггүй, өвлий­ хүйтнийг халуун булгийн хажууд чулуун саравч босгон нөмөрт нь хорогдон өнгөрөөдөг байжээ. Гал гаргаж сураад цас, хүйтнээс арай илүү хамгаалах агуйд өвөлжих болжээ. Вампучууд хэдийгээр одоо болтол махыг түүхийгээр нь идэж байгаа боловч бас шарж өнгийг нь борлуулж идэж сурчээ. Модоор хэв муутай ч аяга тагш шиг юм зорж, арьсыг огтолж сур хийн, нарийн сураар торгож хэлхсэн арьсыг хүйтэнд нөмрөх эгэлдрэглэх болжээ. Хэдийгээр бат бөх гэж жадны үзүүрийг цариураар хийдэг хэвээрээ ч ясаар бас орлуулах болжээ.
Вампу зэвсэг хийх цахиур хаанаас авдаг вэ? гэж Ординыг асуухад Амнундак хариулж чадсангүй. Хаанаас авдгийг нь онкилонууд мэддэггүй байв. Онкилонууд хотгорын хаяан дахь хүрмэн дээр гартаам, мана чулууны том хэлтэрхий буюу яс хэрэглэнэ. Энэ чулуунуудаар жадны үзүүр хийхэд их цаг орох бөгөөд умард туйлын урт шөнө завтай үед газар гэртээ галын дэргэд тухлан сууж байж л хийдэг ажээ. Хүрмэн чулуулаг дээр цахиур байхгүй байв. Тэгэхээр вампугийн мэдэлд орших тэр захы жалганд ямар нэг өөр төрлийн чулуулаг, жишээ ь цахиур ихтэй шохой юм уу, шохойн чулуу байдаг биз ээ. Үүнээс уламжлаад вампугийн нутгийн гүн рүү дахин экскурс хийх санаа төрөв.
Жуулчид Амнундакта© хамт агуйг үзэж дуусаад цэргий­ цуваан дээрээ эргэж ирэв. Цэргүүдийг бууц бууц руу нь тарааж, нэг хэсэг нь өөр замаар орон салж явахад өмнө зүгт суудаг хэсгүүд Амнундактай цуг хотгорын захын зам даган уруудлаа. Жуулчид ч энэ тохиолдлыг ашиглан шнэ газар үзэх болов. Зам ерөнхийдөө нэгэн хэвийн байдалтай ч гэсэн газар газар өөр өөрийн онцлогтой байлаа. Хотгор хөндийн энэ эрэг жалга нь заримдаа хормой бэлдээ хайлж байгаа хэсэг хэсэг цастай, бас үе үе дээрээс нь цасан хунгар элтрэн бөөн бөөнөөр бууж ирэх агаад бараг эгц хавцал нь толгой эргэм өндөр, эсвэл хааяа хааяа үзэгдэх хүрэн дүрс, аргаль угалзын орох орон болсон двсэг мөргөцөг гарган шаталсан байх ажээ. Заримдаа нарийхан гудамласан харанхуй хавцлын хоёр талар ус салхинд идэгдэн элэгдэж, хүн ч юм шиг, амьтан ч юм шиг, элдэв янзын хачин дүрстэй болсон хад чулуу эрийж сэрийнэ. Ийм ангалаар аргаль угалз л харайн дүүлэх агаад хүн бол тэр замаар дээшээ өгсөх боломжгү й байлаа. Зарим газар асар том чулуу ямар нэг аймшигт амьтны цүндгэр гэдэс мэт цүлхийн унжсан байх агаад дээгүүр нь ус салаалан садран урсана.
Нэг газар дуугаадметрийн өндөрт дэндийж тогтсон хадны дээрээс бөөн ус дугуйран олгойдно. Оргилын цасны усаар төлжиж дугуйран олгойдох ус замдаа цацран задарч хад чулуун дээр шаагин бууна. Цул хатуу хайлмаг лав шиг хөөмөл, аржгар иржгэр, эсвэл зэр зэвсэг, гоёл чимэглэл хийх гэж онкилонуудын онцгой үнэлдээг өнгө өнгийн гоёмсог чулуу алагласан хүрмэн хавцал ү°гэлжлэн арсайна.
Хоёр зуугаад метрийн өндөрт нарийхан дэвсэг дээр нэг угалз хар хавцлаас тодхон ялгаран зогсож байхыг Горохов харлаа. Тээр доор мөлхөх хоёр хөлтнөөс энэ амьтан даанч нэг аайхгүй байлаа.
- Энэ угалзыг танай црэгүүдийн хэн нь цоо харвах вэ? гэж Гороховын асуухад Амнундак толгой сэгсрэн,
- Бидний сум тэнд хүрэхгүй гэв.
- Бидний аянга тэнд хүрч ниргэнээ, оройн хоолондоо угалзны мах олж авъя.
Амнундак зайг нүдээрээ дахин нэг хэмжээд толгой сэгсрэв.
- За Никита минь, гайхуулсан хүн одоо онкилонуудын өмнө гэрээ авч гарах хэрэгтэй боллоо доо! Гэж Горюнов түүнийг цаашлуулав.
Горохов берданк буугаа сумлаж аваад газар сөгдөн сууж баттай буудахын тулд бууныхаа амыг бургасны ацан дээр тавьж байгаад шагайлаа. Угалз онож буудамгүй жижигхэн хар толбо болон сүүтэлзэнэ. Амнундак, онкилон цэргүүд мэргэн буучийг тойрон зогсоод хүлээнэ. Якут шагайж шагайж гохоо дармагц буун дуу тасхийж хадан хавцал цуурайтан хэд дахин давтав. Бөөрөнхий хүрэн толбо ганхсанаа дэвсэг дээрээс тонгорох нь тэр. Хөөрхий угалз хад чулууг эврээрээ цохин бөмбөг шиг шидэгдэн өнхөрч асар том эвэр, чөргөр нарийхан хөл нь хий агаарт жирэлзсээр хавцлын хормойд уналаа. Онкилонууд хашгиран гуугчин авын олзыг олж ирэхээр гүйлдэв.
- Цаган хүмүүсийн аянга маш хол ниргэх юмаа. Хэн ч амьд мэнд гарч чадахгүй! Хэрвээ онкилонуудад ийм арван аянга байсан бол нар жаргаж өвлийн шөнө болохоос өмнө манай энэ газар дээр нэг ч вампу үлдэхгүй байсан даа гэж Амнундак хэлэв.
Цэргийн цувуу замдаа дараа дараалан ой руу өөрийн бууц тийш салж явсаар угалзныхаа толгойг бөөгийнд өгөөд сүүлчийн хэсэг цэрэг бууц руугаа эргэж жуулчид ч гэрийнхээ байгаа аглаг цоорхойд гарч ирлээ. Аннуир тэднээс салахшүй дагаж явснаа аглагт гарч ирмэгцээ овог отгийнхоо заншил ёсоор бусад хүүхэнтэйгээ хамт газар гэрийнхээ үүдэн дээр хань нөхрөө авахаар түрүүлэн гүйв.

No comments:

Post a Comment