Tuesday, November 24, 2009

ОЛИМПИЙН БИЛЭГ ТЭМДГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НАЙРОБИЙН ГЭРЭЭ

ОЛИМПИЙН БИЛЭГ ТЭМДГИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НАЙРОБИЙН ГЭРЭЭ
Нэгдүгээр бүлэг
Нэгдүгээр зүйл: Улсуудын хүлээх үүрэг
Энэхүү гэрээнд оролцогч аливаа улс хоёр, гуравдугаар зүйлийг харгалзан ОУОХ зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд ОУОХ-ны дүрмэнд тодорхойлсон хэлбэрээр олимпийн билэг тэмдгээс бүрдсэн, эсвэл билэг тэмдгийг агуулсан аливаа илэрхийллийг тэмдгийн хувьд бүртгэхээс татгалзах, эсвэл бүртгэлийг хүчингүй болгох ба ашиг олох зорилгоор ашиглахыг зохих арга хэмжээ авах замаар хориглох үүрэгтэй.
Дээр дурьдсан билэг тэмдгийн тодорхойлолт болон зураг дүрслэлийг хавсралтаар харуулав.
Хоёрдугаар зүйл: Үүргээс чөлөөлөх
Нэгдүгээр зүйлд заасан үүрэг нь дараах тохиолдолд энэхүү гэрээнд оролцогч орнуудад хамаарахгүй:
(i)Олимпийн билэг тэмдгээс бүрдсэн болон уг билэг тэмдгийг агуулсан аливаа дүрсэн илэрхийлэл нь тухайн улсад энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө бүртгэгдсэн, эсвэл нэгдүгээр зүйлд заасан үүргийг хэрэгжүүлэх үйл явцыг гуравдугаар зүйлд заасны дагуу түр зогсоосон хугацаанд;
(ii)Тухайн улсын хувьд уг Гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө аливаа хувь хүн болон аж ахуйн нэгж олимпийн билэг тэмдгээс бүрдсэн болон уг билэг тэмдгийг агуулсан аливаа тэмдэг, эсвэл аливаа дүрсэн илэрхийллийг тухайн улсад ашиг олох зорилгоор хууль ёсоор үргэлжлүүлэн ашиглах буй эсвэл тухайн улсын хувьд нэгдүгээр зүйлд заасан үүргийг гуравдугаар зүйлд заасны дагуу түр зогсоосон хугацаанд
(2)(1)(i)Заалт нь тухайн улс оролцогч нь болсoн гэрээний дагуу бүртгэгдсэнээр тухайн улсад хүчинтэй байгаа тэмдгэнд мөн адил хэрэглэгдэнэ.
(3)(1)(ii)-т дурдагдсан хувь хүн буюу аж ахуйн нэгжийн зөвшөөрлөөр ашиглахыг нь уг заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хувьд тухайн хувь хүн, аж ахуйн нэгж ашиглаж буйтай адилтган үзнэ.
(4) Хэрэв олимпийн хөдөлгөөний болон энэхүү хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олимпийн билэг тэмдгийг хэрэглэж байвал энэхүү гэрээнд оролцогч нэг ч орон түүнийг хориглох үүрэггүй.
Гуравдугаар зүйл: Үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх
ОУОХ тухайн улсын ҮОХ-ны хооронд олимпийн билэг тэмдгийг хэрэглэх зөвшөөрөл олгох болон энэхүү зөвшөөрлийг олгосноороо YОХ-нд орох аливаа орлогоос ОУОХ авах хувийн талаар хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ байгуулаагүй бүх үеийн туршид нэгдүгээр зүйлд дурдсан үүргийн хэрэгжилтийг түдгэлзсэнд тооцно.
Хоёрдугаар бүлэг
Улсуудын холбоо
Дөрөвдүгээр зүйл: Нэгдүгээр бүлэгт үл хамааруулах нь

Нэгдүгээр бүлгийн заалтууд нь Гэрээнд оролцогч бөгөөд Гаалийн холбоо, Худалдааны чөлөөт бүс, Эдийн засгийн бусад холбоо, бүс нутгийн болон дэд бүсийн аливаа гишүүн орнуудын хувьд энэхүү холбоо, бүс, бүлгийг бий болгох тухай хэлэлцээрээс үүдэлтэй, тухайлбал бараа, үйлчилгээг чөлөөтэй солилцох асуудлыг зохицуулсан хэлэлцээрүүдийн заалтад агуулагдсан үүрэгт хохирол учруулахгүй.
Гуравдугаар бүлэг
Тєгсгєлийн нєхцєлүүд
Тавдугаар зүйл:Гэрээнд оролцох
(1) Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (цаашид ”Байгууллага”), эсвэл Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Олон улсын (Парисын) холбоо, (цаашид “Парисын холбоо” гэх)-ны гишүүн аливаа улс дараах замаар энэхүү гэрээнд оролцогч болж болно.Үүнд:
(i) Элсэх болон зөвшөөрсөн тухай батламж жуух, баримт бичигт гарын үсэг зуран хадгалуулахаар өгөх, эсвэл
(ii) Нэгдэн орох тухай актыг хадгалуулахаар өгөх
(2) Энэ зүйлийн нэгдүгээрт дурдагдаагүй НҮБ болон түүнтэй холбоотой аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн аливаа улс нэгдэн орох тухай актыг хадгалуулахаар өгөх замаар энэхүү Гэрээний оролцогч болж болно.
(3) Батламж ба элсэх болон зөвшөөрсөн тухай баримтбичиг нэгдэн орсон тухай актыг Байгууллагын ерөнхий захирал (цаашид ”Ерєнхий захирал”) хадгалуулахаар өгнө.

Зургаадугаар зүйл: Гэрээ хүчин төгөлдөр болох

(1) Батламж жуух, элсэх болон зөвшөөрсөн тухай баримт бичиг, нэгдэн орсон тухай актаа хадгалуулахаар өгсөн эхний гурван орны хувьд энэхүү Гэрээ гурав дахь батламж, баримт бичиг, актыг хадгалуулахаар өгсөнөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.
(2) Батламж хийгээд баримт бичиг, актаа хадгалуулахаар єгсєн бусад орны хувьд энэхүү Гэрээ тэдгээрийг хадгалуулахаар єгсєнєєс хойш нэг сарын дараа хүчин тєгєлдєр болно.

Долдугаар зүйл: Гэрээг цуцлах

(1) Аливаа улс Ерөнхий захиралд мэдэгдэл илгээх замаар энэхүү гэрээг цуцалж болно.
(2) Уг мэдэгдлийг Ерөнхий захирал хүлээж авсанаас хойш нэг жилийн дараагаар цуцлалтыг хүчинтэй гэж үзнэ.

Наймдугаар зүйл: Гэрээнд гарын үсэг зурах, Гэрээг үйлдэх хэл

(1) Энэхүү Гэрээг Англи, Испани, Орос, Франц хэл дээр тус бүр нэг хувь үйлдэж гарын үсэг зурна. Хувь тус бүр адил хүчинтэй.
(2) Гэрээний албан ёсны эхийг Ерөнхий захирал сонирхогч Засгийн газруудтай зөвлөлдсөний дараа араб, итали, герман, португаль түүнчлэн Байгууллагын Бага хурал, эсвэл Парисын холбооны Ассамблейн санал болгосон бусад хэл дээр боловсруулна.
(3) Энэхүү гэрээ нь Найробид 1982.12.31-с, Женевт 1983.06.30-с өмнө гарын үсэг зурахад нээлттэй.

Есдүгээр зүйл: Гэрээг хадгалах, хуулбарыг илгээх, Гэрээг бүртгүүлэх

(1) Энэхүү гэрээний эх хувийг Найробид гарын үсэг зурахад хаалттай болсоны дараа ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
(2) Ерөнхий захирал энэхүү Гэрээний өөрийн итгэмжилсэн хоёр хувийг тавдугаар зүйлийн (1)(2) –рт дурдсан болон хүсэлт гаргасан аль ч улсад илгээнэ.
(3) Энэхүү Гэрээг Ерөнхий захирал НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

Аравдугаар зүйл: Мэдээлэх нь

Ерөнхий захирал тавдугаар зүйлийн (1), (2)-рт дурдагдсан улсуудад дараах зүйлүүдийг мэдээлнэ.
(i) Наймдугаар зүйлд заасны дагуу гарын үсэг зурсан тухай;
(ii) Тавдугаар зүйлийн 3-т заасны дагуу батламж, хүлээн зөвшөөрсөн болонсайшаасан тухай баримт бичиг, нэгдэн орох тухай актыг хүлээн авсан тухай;
(iii) Зургаадугаар зүйлийн (1)-т заасны дагуу Гэрээ хүчин төгөлдөр болсон оны тухай;
(iv) Долдугаар зүйлд заасны дагуу Гэрээг цуцалсан тухай;
Хавсралт
Олимпийн билэг тэмдэг нь зүүнээс баруун тийш цэнхэр, шар, хар, ногоон, улаан гэсэн дарааллаар хэлхэлдсэн таван цагаригаас бүрдэнэ.

No comments:

Post a Comment