Monday, November 23, 2009

банкуудыг монгол банк өөгшүүлсээр байна

Монгол Улсын санхүүгийн системд голлох үүрэг гүйцэтгэгч нь банкны салбар. Хэдийгээр өнөөдөр санхүүгийн систем эмзэг болоод хүндхэн байгаа ч санхүү, эдийн засгийн байдлыг хэрхэн тогтворжуулах нь чухал байгаа.

Одоогоос бараг 15 жилийн өмнө манай улсад арилжааны 17 банк үйл ажиллагаагаа явуулж байв. Тэр үед банкны туршлагатай нэгэн банкираас жижиг зах зээлтэй улс оронд ийм их банк байх шаардлага байна уу, банкууд тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа явуулаад дараа нь дампуурах вий дээ гэж асуухад, тэрбээр нэгэнт Монголбанк зөвшөөрлийг нь өгч байгаа тул баталгаа болоод эрсдэлийг даах учиртай гэж билээ. Тэртээ он жилүүдэд энэ банкирын хэлсэн үг одоо үед яг таарч байна.

Банк бол үйлчилгээний газар байх ёстой гэдэг. Гэтэл зарим нь энэ гол үүргээ умартаж, зөвхөн мөнгө хүүлэх арга хэрэгсэл болгосоор байна. Байгуулагдаад ердөө л 3 жилийн дотор банкууд нүсэр том оффис барилгатай болж, банкны ажилтнууд нь машин тэрэг хувьдаа хөлөглөж, харин захирлууд нь маш богино хугацаанд баяжсан. Тэгэхлээр банк эрхлэх гэдэг нь бизнес дотроо хамгийн хялбар болоод мөнгө босгох амархан ажил бололтой. Тиймээс ч манай зах зээлд тоо томшгүй арилжааны банкууд борооны дараа мөөг шиг олширсон энэ биз.

Банкууд хувь нийлүүлэгчдэдээ өндөр шаардлага тавилгүй хэтэрхий их зээл олгосон, эрэлт байхгүй барилгын салбарт ихээхэн хэмжээний зээл гаргасан гээд банкны сахилга батыг зөрчсөн явдал нь мэргэжлийн банкир дутсаных. Харин нөгөө талаас манайхан хуулиа сайн мэддэггүй нь том алдаа байхаас гадна Монголбанк гэж улсын мэргэжлийн том байгууллагын хариуцлагагүй явдал гэж үзнэ.

Ийм байдлаар банкны ноёрхол олон жил явсаар ирсэн. Гэтэл Монголбанк банкуудаа өөгшүүлж, хямралын үеэр банкуудаас их хэмжээний мөнгө гадагшилж байхад төрийн нөөцөөс арилжааны банкуудад мөнгө байршуулав. Үүнийгээ тэд иргэдийн банканд итгэх итгэлийг сайжруулах, эрсдэлийг даах үүднээс ийм алхам хийсэн гэж тайлбарсан билээ. Энэ шийдвэр нь хадгаламж эзэмшигчдэд сайн хэрэг болсон боловч, харин банкуудад "гap бариад бугуй барина" гэхчээр болсон. Гэтэл "гай газар дороос, гахай модон дотроос" гэдгээр арилжааны банкууд шил шилээ даран дампуурсан байна.

Банкуудын дампуурал аль 1996 оноос улбаатай гэж Монголбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат ярьж байна. Монголбанк банкны салбарыг хямралаас гаргах үүднээс дорвитой арга хэмжээ авалгүй, хүлээзнэсэн маягтай байгаа нь арилжааны банкуудын үйл ажиллагааг улам хүндрүүлсээр. Угаасаа банкуудын үйл ажиллагаа доголдолтой байсан. Харин ч хямрал болсноор энэ эмзэг хэсгүүдийг ил тод болгож, үүнийг эмчлэх цэгүүдийг олоход тусалж байна.

Иймээс энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэж Дэлхийн банкнаас зохион байгуулсан эдийн засгийн бодлогын чуулган дээр хэлсэн юм. Тэрбээр цааш нь тэмдэглэн хэлэхдээ, өнөөдөр банкны гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө хариуцлага хүлээдэггүй бол ТУЗ нь ч хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хариуцлагагүй ханддаг гаж тогтолцоо бий болсон. Банк нь эрсдэлд орохоор танил талаараа далдалж хариуцлагаас мултран, үүнийг нь эргээд төр үүрч, татвар төлөгчдийн халаасыг тэмтэрч байдаг гэж буруушаасан.

Ингэхлээр яг одоо банкны үйл ажиллагааг ил тод, зөв бодитой, шуурхай болгох шаардлага зүй ёсоор тавигдана. Мөн түүнчлэн Монголбанк банк тус бүрийн хүчин чадлыг тодорхойлох, хөрөнгийн нөөцийг өөртөө татаж чадахуйц хичнээн ба

No comments:

Post a Comment