Tuesday, November 24, 2009

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХИ ХЭЛЭЛЦЭЭР

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХИ ХЭЛЭЛЦЭЭР

Хэсэг I. Нийтлэг үндэслэл ба үндсэн зарчмууд
Хэсэг II. Оюуны өмчийн эрхийн байдал, хэмжээ, хэрэгжилтийн талаархи хэм хэмжээ
1. Зохиогчийн эрх ба хамаарах эрх

2. Барааны тэмдэг
3. Газар зүйн заалт
4. Бүтээгдэхүүний загвар
5. Патент
6. Интеграл бүдүүвч загвар
7. Хаалттай мэдээллийн хамгаалалт
8. Лицензийн гэрээгээр өрсөлдөөний эсрэг практикт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нь
Хэсэг III. Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт
1. Нийтлэг үүрэг
2. Иргэний эрх зүйн болон захиргааны шийтгэх ажиллагаа ба шүүхийн хамгаалалтын хэрэгсэл
3. Түр арга хэмжээ
4. Хилийн арга хэмжээнд хамаарах тусгай шаардлага
5. Эрүүгийн шийтгэх ажиллагаа
Хэсэг IV. Оюуны өмчийн эрхийг олж авах ба түүнийг хүчинтэй хадгалах болон талуудын
хоорондын асуудлыг шийдвэрлэх дагалдах журам
Хэсэг V. Маргаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг зохицуулах
Хэсэг VI. Шилжилтийн зохицуулалт
Хэсэг VII. Тогтоосон арга хэмжээ: Төгсгөлийн заалт.

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХУДАЛДААНЫ АСУУДЛААРХИ ХЭЛЭЛЦЭЭР

Гишүүд нь:
Олон улсын худалдааны хөгжилд гажуудал, саад учруулах явдлыг багасгах, ингэхдээ оюуны өмчийн эрхийн үр нөлөөтэй зүй зохистой хамгаалалт зайлшгүйг анхаарч, оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийн арга хэмжээ, үйл явц нь өөрөө хуулийн дагуух худалдаанд саад болохгүй байх нөхцлийг хангахыг эрмэлзэж:
Энэхүү зорилгоор дор дурдсан зүйлд холбогдуулан шинэ дүрэм, дэг журам шаардлагатайг хүлээн зөвшөөрч; Yүнд:
(a). 1994 оны Худалдаа, үнийн тухай ерөнхий хэлэлцээрийн үндсэн зарчим болон оюуны өмчийн талаар холбогдох олон улсын хэлэлцээр, конвенцийг хэрэглэх
(b). Худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн хэмжээ, хэрэгжилтэнд хамаарах зарчим, зүй зохистой хэм хэмжээг боловсруулах
(c). Yндэсний эрх зүйн тогтолцооны ялгаатай байдлыг анхааралдаа авч худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг зохистой үр нөлөөтэй хэрэгслээр хангах
(d). Засгийн газар хоорондын маргааныг олон талын түвшинд зохицуулах, түүнээс сэргийлэх хойшлуулашгүй эрчимтэй журмыг боловсруулах
(e). Хэлэлцээрийн үр дүнд аль болохуйц бүрэн оролцоход чиглэсэн шилжилтийн зохицуулалт зэрэг болно.
Зүй бус барааны олон улсын худалдаанд хамаарах дэг журам, дүрэм, зорилгуудын олон талт бүтэц шаардлагатайг хүлээн зөвшөөрч;
Оюуны өмчийн эрх нь иргэний эрх гэдгийг хүлээн зөвшөөрч;
Техникийн хөгжил дэвшлийн зорилгыг багтаасан оюуны өмчийн хамгаалалтын хүрээн дэх төрийн бодлогыг тусгах үндэсний тогтолцооны суурь зорилгыг хүлээн зөвшөөрч;
Нэн буурай хөгжилтэй орнууд бат бэх, амьдрах чадвартай технологийн суурь буй болгоход дэмжлэг үзүүлэхийн тулд тэдгээрийн өөрийн орондоо хууль, дүрмийг хамгийн уян хатан байдлаар хэрэглэх онцлог шаардлагыг хүлээн зөвшөөрч;
Олон талт журмаар оюуны өмчийн худалдааны асуудлаархи маргааныг шийдвэрлэх аль болохуйц хатуу үүргийг бий болгох замаар бэрхшээлтэй байдлыг багасгахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч;
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Дэлхийн оюуны өмчийн байгууллага (цаашид энэхүү хэлэлцээрт "ДОӨБ" гэх) хооронд бусад олон улсын байгууллагын нэгэн адил харилцан дэмжих харилцааг тогтоох зорилгоор;
Энэхүү баримт бичгээр доорхи зүйлсийн талаар хэлэлцэн тохиролцов.

I ХЭСЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ БА YНДСЭН ЗАРЧМУУД

1 дүгээр зүйл
Yүргийн мөн чанар, хэрэгжих хүрээ
1. Гишүүд нь энэхүү Хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлнэ. Гишүүд нь өөрийн үндэсний хууль тогтоомжоор энэхүү хэлэлцээрээр шаардсанаас илүү өргөн хамгаалалт тогтоож болох боловч энэ төрлийн үүрэг хүлээхгүй бөгөөд ийм хамгаалалт нь энэхүү хэлэлцээрийн заалттай зөрчилдөхгүй байх ёстой. Гишүүд нь энэхүү хэлэлцээрийн заалтыг биелүүлэх зохистой аргыг эрх зүйн тогтолцоо болон амьдралын хүрээнд чөлөөтэй тодорхойлж болно.
2. Энэхүү Хэлэлцээрийн зорилгод нийцүүлэн "Оюуны өмч" гэсэн нэр томъёо 2 дугаар хэсгийн 1-7 дугаар бүлгийн зүйл болох оюуны өмчийн бүх салбарт үйлчилнэ.
3. Гишүүд нь энэхүү хэлэлцээрээр тогтоосон журамд бусад Гишүүдийн иргэдийг хамааруулна. Оюуны өмчийн холбогдох эрхийн хувьд бусад Гишүүдийн иргэд гэдэгт Парисийн Конвенци (1967), Бернийн Конвенци (1971), Ромийн Конвенци болон Интеграл бүдүүвчтэй холбоотой оюуны өмчийн гэрээний эрхийн хамгаалалтын шалгуурыг хангахуйц хувь болон хуулийн этгээдийг ойлгох ба ДХБ-ын бүх Гишүүд дээрх конвенцуудын гишүүд байдаг. (2) Ромийн Конвенцийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт буюу 5 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт заасан боломжийг ашиглах тухайгаа аливаа гишүүн дурдсан зүйлд зааснаар Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи зөвлөлд мэдэгдэнэ. (ОӨХАХ-ийн зөвлөл)

2 дугаар зүйл
Оюуны өмчийн талаархи Конвенцууд
1. Энэхүү хэлэлцээрийн II, III болон IV хэсгүүдийн хувьд, Гишүүд нь Парисийн Конвенцийн (1967) 1-12 болон 19 дүгээр зүйлийг дагаж мөрдөнө.
2. Энэхүү Хэлэлцээрийн I-IV хэсгийн аль ч заалт Парисийн Конвенци, Бернийн Конвенци, Ромийн конвенци болон Интеграл бүдүүвчийн талаархи оюуны өмчийн хэлэлцээрээр гишүүд бие биеийн өмнө хүлээсэн үүргээс өөр байж болохгүй.

3 дугаар зүйл
Yндэсний журам
1. Гишүүн бүр бусад Гишүүдийн иргэдэд Парисийн Конвенци, Бернийн Конвенци, Ромийн Конвенци болон Интеграл бүдүүвчийн талаархи оюуны өмчийн гэрээнд заасан онцгойлох зүйлээс бусад өөрийн иргэдэд олгодгоос дутуугүй тааламжтай журам эдлүүлнэ. Бернийн конвенцийн 6 дугаар зүйл, Римийн конвенцийн 16 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан боломжийг ашиглах аливаа Гишүүн дурдсан заалтад заасны дагуу ОӨХАХ-ийн Зөвлөлд мэдэгдэнэ.
2. Гишүүд хуулийн хүрээнд хуулийн этгээдийн хаягийг сонгох буюу гишүүний бүрэн эрхийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох зэрэг шүүхийн болон захиргааны ажиллагааны хувьд 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг хэрэглэж болох бөгөөд хэрэгжүүлэх тохиолдолд ийм төрлийн ажиллагаа нь худалдааг далд хязгаарлаж болохоор хэрэглэгдэж болохгүй.

4 дүгээр зүйл
Нэн тааламжтай нөхцлийн журам
Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хувьд бусад орны иргэдэд гишүүнээс олгосон хөнгөлөлт давуу эрх буюу халдашгүй эрх зэрэг нь бусад бүх гишүүдийн иргэдэд нэн даруй ямарч болзолгүйгээр олгогдоно.
Энэ үүргээс гишүүний олгосон дор дурдсан аливаа давуу байдал, хөнгөлөлт давуу эрх, халдашгүй байдал зэрэг чөлөөлөгдөнө. Yүнд:
(а) Зөвхөн оюуны өмчийн хамгаалалтаар хязгаарлагдаагүй болон нийтлэг шинжтэй хуулийн биелэлтийг хангах, шүүхийн туслалцаа үзүүлэх талаархи олон улсын хэлэлцээрээс үүдэн гарсан;
(b) Бернийн Конвенци буюу Ромийн Конвенцийн заалтын дагуу олгосноор, ингэхдээ олгосон журам нь үндэсний журмын бус өөр оронд олгосон журмын үүргийг гүйцэтгэнэ;
(с) Энэхүү хэлэлцээрт тусгагдаагүй тоглогчид, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид болон нэвтрүүлэгч байгууллагын эрхэд хамаарсан;
(d) ДХБ-ийн хэлэлцээр хүчин төгөлдөр болохоос өмнө хүчин төгөлдөр болсон оюуны өмчийн хамгаалалттай холбоотой олон улсын хэлэлцээрээс үүдэн гарсан бөгөөд ийм хэлэлцээрийн талаар ОӨХАХ-ийн зөвлөлд мэдэгдэх ба эдгээр нь бусад гишүүдийн иргэдийг үндэслэлгүйгээр дур зоргоор ялгаварлаж болохгүй.

5 дугаар зүйл
Хамгаалалтыг олж авах, түүнийг хүчинтэй хадгалах талаархи олон талт хэлэлцээр
3 ба 4 дүгээр зүйлийн дагуух үүрэг нь оюуны өмчийн эрхийг олж авах хүчинтэй хадгалахтай холбоотой ДОӨБ-ын ивээл дор байгуулсан олон талт хэлэлцээрүүдэд заагдсан журамд хэрэглэгдэхгүй.
6 дугаар зүйл
Эрх дуусгавар болох
Энэхүү хэлэлцээрийн дагуу маргаан зохицуулах зорилгоор энэхүү хэлэлцээрийн 3 ба 4 дүгээр зүйлүүдийн заалтыг мөрдөх нөхцөлд энэхүү хэлэлцээрийн аль ч заалт оюуны өмчийн эрхийг дуусгавар болгох асуудлыг хэлэлцэхэд хэрэглэгдэхгүй.

7 дугаар зүйл
Зорилго
Оюуны өмчийн эрхийн хамгаалалт, хэрэгжилт нь технологийг шинэчлэх, түүнийг шилжүүлэх, дэлгэрүүлэхэд нэмэр хандив болох ба технологийн мэдлэгийг ашиглагч, үйлдвэрлэгчийн харилцан ашигтай байдал буй болгох, нийгэм эдийн засгийн аж байдалд тааламжтай байдлаар нөлөөлөх ба эрх, үүргийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстой.

8 дугаар зүйл
Зарчим
1. Гишүүн нь өөрсдийн хууль журмыг боловсруулах буюу боловсронгуй болгохдоо олон нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах болон нийгэм, эдийн засаг, техникийн хөгжлийн амин чухал салбаруудад олон нийтийн сонирхлыг дэмжихэд шаардлагатай арга хэмжээг авч болно. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн заалтад нийцсэн байх ёстой.
2. Зохистой арга хэмжээ нь, энэхүү Хэлэлцээрийн заалтад нийцсэн нөхцөлд эрх эзэмшигчийн зүгээс оюуны өмчийн эрхээ хэтрүүлэхээс сэргийлэх буюу олон улсын технологийн дамжуулалтад нөлөөлөх буюу худалдааг үндэслэлгүйгээр хязгаарлах практикт хандахад зайлшгүй шаардлагатай байж болно.

II ХЭСЭГ
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН БАЙДАЛ, ХЭМЖЭЭ,
ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХИ СТАНДАРТ

1 ДYГЭЭР БYЛЭГ. ЗОХИОГЧИЙН ЭРХ БА ХАМААРАХ ЭРХ

9 дүгээр зүйл
Бернийн конвенцид хандах хандлага
1. Гишүүд нь Бернийн Конвенцийн (1971) 1-21 дүгээр зүйл ба түүний хавсралтыг дагаж мөрдөнө. Гэхдээ Гишүүд нь энэ Конвенцийн 6 bis зүйлээр олгогдсон эрх буюу түүнээс үүссэн эрхийн хувьд энэхүү Хэлэлцээрийн дагуу эрх, үүрэг хүлээхгүй.
2. Зохиогчийн эрхийн хамгаалалт нь биелэлээ олсон онцлог зүйлд үйлчлэх бөгөөд санаа, арга, ажиллагаа, ажлын арга барил буюу математикийн ойлголтод үл хамаарна.

10 дугаар зүйл
Цахим тооцоолуурын хөтөлбөр ба мэдээллийн бүрдэл
Цахим тооцоолуурын хөтөлбөр нь эх үүсвэр болон обьектын кодоос үл хамаарч "ернийн Конвенцийн дагуу утга зохиолын бүтээлийн адил хамгаалагдана.
2. Машинаар унших боломжтой буюу өөр хэлбэрт буй бусад мэдээлэл буюу мэдээллийн бүрдэл нь сонголт буюу өөрийн агуулгын ангилалтаас шалтгаалан бүтээлч ажиллагааны үр дүн болж байвал энэ утгаараа мөн хамгаалагдана. Ийм хамгаалалт нь тухайн мэдээллийн сан буюу мэдээлэлд өөрт нь хамаарахгүй бөгөөд энэхүү мэдээллийн сан мэдээлэлд оршин буй зохиогчийн эрхийг хөндөхгүй.

11 дүгээр зүйл
Төлбөртэй хэрэглүүлэх эрх
Цахим тооцоолуурын хөтөлбөр болон кино урлагийн бүтээлийн хувьд, Гишүүн нь зохиогчид, тэдгээрийн эрх залгамжлагчдад наад зах нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан өөрсдийн бүтээлийн эх буюу хуулбарыг нийтэд худалдааны зорилгоор төлбөртэй хэрэглүүлэхийг зөвшөөрөх буюу хориглох эрхийг олгох ёстой.
Хэрэв төлбөртэй хэрэглээ нь дээр дурдсан Гишүүнээс зохиогч болон тэдгээрийн эрх залгамжлагчдад олгосон хуулбарлах онцгой эрхийг хэрэг дээр зөрчих бүтээлийг өргөнөөр хуулбарлахад хүргээгүй бол кино урлагийн бүтээлийн хувьд гишүүн энэхүү үүргээс чөлөөлөгдөнө. Хэрэв хөтөлбөр өөрөө төлбөртэй хэрэглээний обьектын голлох хэсэг болоогүй нөхцөлд цахим тооцоолуурын хөтөлбөрийн хувьд, энэхүү үүрэг төлбөртэй хэрэглээнд хэрэглэгдэхгүй.
12 дугаар зүйл
Хамгаалалтын үргэлжлэх хугацаа
Дүрслэх урлагийн ямар нэг бүтээл буюу фото зургийн бүтээлээс бусад бүтээлийн хамгаалагдах хугацааг хүний амьдралын бус өөр үндэслэлээр тооцохдоо ийм хугацаа зохиогчийн зөвшөөрлөөр хэвлэн нийтэлсэн хуанлийн жилийн төгсгөлөөс эхлэн 50-иас доошгүй жил буюу бүтээлийг туурвиснаас эхлэн 50 жилийн дотор хэвлэн нийтлээгүй тохиолдолд, бүтээсэн хуанлийн жилийн төгсгөлөөс эхлэн 50 жил байна.

13 дугаар зүйл
Хязгаарлах болон онцгойлох зүйл
Гишүүд бүтээлийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироож болохгүй зэрэг онцгой тохиолдолд давуу эрхийг нь хязгаарлах эсвэл онцгойлон авч болно.

14 дүгээр зүйл
Нэвтрүүлэгч байгууллага, дуу авианы бичлэг үйлдвэрлэгч, тоглогчдыг хамгаалах
1.Өөрсдийн Тоглолтыг дуу авианы бичлэгт буулгахын хувьд тоглогчид өөрсдийн зөвшөөрөлгүй явагдсан дараахь үйлдлийг гаргуулахгүй байх боломж эдлэнэ. Yүнд: дуу тэдгээрийн бичлэгт буулгаагүй бичлэг болон ийм бичлэгийг хуулбарлах

Тоглогчид түүнчилэн тэдгээрийн зөвшөөрөлгүй явагдсан дараахь үйлдлийг гаргуулахгүй байх боломжтой. Yүнд: өөрсдийн тоглолтыг эфирээр нэвтрүүлэх, шууд нийтэд мэдээлэн нэвтрүүлэх
2. Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч нь өөрсдийн дуу авианы бичлэгийг шууд буюу шууд бусаар хуулбарлахыг хориглох буюу зөвшөөрөх эрхтэй байна.
3. Нэвтрүүлэгч байгууллага нь түүний зөвшөөрөлгүй явагдсан дараахь үйлдлийг хориглох эрхтэй. Yүнд: бичлэгийг хуулбарлах болон эфирээр нэвтрүүлэх, түүнчилэн эдгээр бичлэгийг нийтэд телевизээр нэвтрүүлэх. Хэрэв гишүүд нь ийм эрхийг нэвтрүүлэгч байгууллагад олгохгүй бол шилжүүлэх обьектын хувьд зохиогчийн эрхийн эзэмшигчид Бернийн Конвенцийн заалтын дагуу дээр дурдсан үйлдэл гаргахгүй байх боломж олгоно.
4. Цахим тооцоолуурын хөтөлбөрийн талаархи 11 дүгээр зүйлийн заалт нь Гишүүний хууль тогтоомжид тодорхойлсноор дуу авианы бичлэг үйлдвэрлэгч болон дуу авианы бичлэгийн эрх эзэмшигч аливаа этгээдийн хувьд тохирох өөрчлөлтийг харгалзан хэрэглэгдэнэ. Хэрэв 1994 оны 4 дүгээр сарын 15-ны байдлаар Гишүүн дуу авианы бичлэгийг төлбөртэй хэрэглэхтэй холбоотой эрх эзэмшигчид зохих төлбөр олгох хүчин төгөлдөр тогтолцоотой байсан ба тэрээр ийм тогтолцоогоо дуу бичлэгийн төлбөртэй хэрэглээ нь эрх эзэмшигчийн хуулбарлах онцгой эрхэд эд хөрөнгийн хохирол учруулахгүй нөхцөлд хэвээр хадгалж байж болно.
5. Энэхүү Хэлэлцээрээр дуу авианы бичлэгийн үйлдвэрлэгч, тоглогчдод олгож буй хамгаалалтын хугацаа нь наад зах нь бичлэг хийгдсэн буюу тоглолт болсон хуанлийн жилийн эцсээс эхлэн 50 жилийн хугацааны туршид үргэлжилнэ.
3 дугаар хэсэгт заасны дагуу олгосон хамгаалалтын хугацаа наад зах нь нэвтрүүлэг явуулсан хуанлийн жилийн эцсээс эхлэн 20 жил үргэлжилнэ.
6. 1, 2 ба 3 дахь хэсэгт заасны дагуу аливаа гишүүн Ромийн Конвенцид зөвшөөрсөн хэмжээнд нөхцөл, хязгаарлалт, онцгойлох зүйл, тайлбар зэргийг тогтоож болно. Гэвч Бернийн конвенцийн 18 дугаар зүйл нь холбогдох өөрчлөлтүүдийг харгалзан тоглогчид болон дуу бичлэгийг үйлдвэрлэгчдийн эрхэд хэрэгжинэ.

2 ДУГААР БYЛЭГ. БАРААНЫ ТЭМДЭГ
15 дугаар зүйл
Хамгаалалт эдлэх зүйл
1. Нэг үйлдвэрийн газрын бараа буюу үйлчилгээг нөгөө үйлдвэрийн бараа үйлчилгээнээс ялгаж болох аливаа тэмдэг, тэмдгийн аливаа хослол нь барааны тэмдгийн бүрдлийг хангана. Хувийн нэр, үсэг, тоо, дүрс хэлбэр, өнгөний хослол, түүнчлэн тийм тэмдгийн аливаа хослолыг барааны тэмдгээр бүртгэж болно. Хэрэв тэмдэг нь тухайн бараа үйлчилгээг бусдаас ялгах чадварыг хадгалж үлдээгүй бол гишүүд тэмдгийн бүртгэлийг хэрэглээний явцад буй болсон ялгах чадвараас хамааруулж болно. Бүртгэх нөхцөл болгож гишүүд тэмдгийн нүдэн ялгааны шаардлагыг тавьж болно.
2. 1 дэх хэсгийн заалт нь гишүүн Парисийн конвенцийн заалтаас өөр үндэслэлээр барааны тэмдэг бүртгэхээс татгалзахгүй гэсэн ойлголт төрүүлэхгүй.
3. Гишүүд бүртгэлийг хэрэглээнээс хамаарахаар хийж болно. Гэхдээ барааны тэмдгийн бодит хэрэглээ нь бүртгүүлэхээр мэдүүлэг өгөх нөхцөл болохгүй. Бодит хэрэглээ нь мэдүүлэг гаргасан огнооноос 3 жилийн хугацаа дуустал явагдаагүй гэсэн цорын ганц үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болохгүй.
4. Барааны тэмдэг хэрэглэж буй бараа үйлчилгээний шинж нь тэмдгийн бүртгэлд ямарч тохиолдолд саад болохгүй.
5. Гишүүд барааны тэмдэг бүрийг бүртгэхээс өмнө буюу бүртгэсний дараа энэ тухай даруй мэдээлж бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргах бодитой боломж олгоно. Дээр нь гишүүд барааны тэмдгийн бүртгэлийн талаар эсэргүүцэл гаргах боломжийг хангана.

16 дугаар зүйл
Эрх олж авах
1. Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь худалдааны явцад эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, бусад бараа үйлчилгээнд хэрэглэж байгаа ижил төсөөтэй буюу адил барааны тэмдэг бүртгэгдсэн, тийм хэрэглээ нь төөрөлдүүлэх магадлалтай бол түүнийг урьдчилан зогсоох онцгой эрх эдлэнэ. Ижил төрлийн бараа ба үйлчилгээнд ижил төсөөтэй тэмдэг хэрэглэсэн тохиолдолд төөрөлдөх магадлал гарцаагүй гарч болохыг харгалзана. Дээр дурдсан эрх нь өмнө олгогдсон эрхийг хохироож болохгүй бөгөөд эрхийн хэрэгжилтийг түүнээс хамааруулах гишүүний боломжид нөлөө үзүүлэхгүй.
2. Парисийн конвенцийн 6-bis зүйл mutatus mutandis байдлаар үйлчилгээнд хэрэглэгдэнэ. Барааны тэмдэг нийтэд танил эсэхийг тодорхойлохын тулд гишүүд нийгмийн тодорхой хүрээнд барааны тэмдгийн танил эсэхийг анхаарах бөгөөд уг танил байдал гишүүн оронд сурталчилгааны дүнд бий болсон байдлыг хамааруулна.
3. Парисийн конвенцийн 6 bis зүйл барааны тэмдэг нь бүртгэгдсэн бараа үйлчилгээнээс өөр бараа, үйлчилгээнд mutatus mutandis байдлаар хэрэглэгдэх ба ингэхдээ дээр дурдсан бараа, үйлчилгээний барааны тэмдгийн ашиглалт нь дурдсан бараа үйлчилгээ болон бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн хоорондын холбоог тодорхойлох ба ийм ашиглалтын үед бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигчийн сонирхол зөрчигдөж болохыг анхаарна.

17 дугаар зүйл
Онцгойлох зүйл
Барааны тэмдгээр олгогдсон эрхэд дүрсэлсэн илэрхийллийг зохистой ашиглах зэрэг хязгаарлагдмал онцгойлох зүйлийг гишүүд тогтоож болох бөгөөд ийм онцгойлох зүйлс нь барааны тэмдгийн эзэмшигч болон гуравдагч этгээдийн хуулийн дагуух сонирхлыг харгалзсан байвал зохино.

18 дугаар зүйл
Хамгаалалтын үргэлжлэх хугацаа
Барааны тэмдгийн анхны бүртгэлийн болон барааны тэмдгийн бүртгэлийн үйлчлэх хугацааны сунгалт тус бүр долоон жилээс багагүй байна. Барааны тэмдгийн бүртгэлийг хугацааны хязгаарлалгүйгээр сунгаж болно.

19 дүгээр зүйл
Ашиглалтын шаардлага
1. Хэрэв ашиглалт нь бүртгэлийг хадгалахад шаардагдаж байвал бүртгэл нь зөвхөн тэмдгийг тасралтгүй 3-аас доошгүй жилийн турш ашиглагдаагүй хугацааны дүнд хүчингүй болж болно. Гэхдээ барааны тэмдгийн эзэмшигч ийм ашиглалтанд учирсан саад буйг үндэслэх шалтгааныг заах ёстой. Барааны тэмдгийн эзэмшигчийн хүсэл зорилгоос үл хамаарсан тэмдгийг ашиглахад саад бий болгосон нөхцөл байдал, жишээлбэл, импортын хязгаарлал буюу улсаас барааны тэмдгээр хамгаалагдсан бараа үйлчилгээнд тавих бусад шаардлага, тэмдгийг ашиглаагүйг хүндэтгэх шалтгаанд тооцно.
2. Эзэмшигчийн зүгээс тавьж буй хяналтын дор тэмдгийг өөр этгээд ашигласныг бүртгэлийг хүчинтэй байлгахын тулд барааны тэмдгийг ашигласанд тооцно.

20 дугаар зүйл
Бусад шаардлага
Арилжааны явцад барааны тэмдгийн ашиглалтыг нь өөр барааны тэмдэгтэй хамт ашиглах, нэг үйлдвэрийн газрын бараа үйлчилгээ нөгөө үйлдвэрийн газрын бараа үйлчилгээнээс ялгах барааны тэмдгийн чадварт хохирол учруулж болохуйц аргаар ашиглах буюу онцгой хэлбэрээр ашиглах зэрэг онцгой шаардлагаар үндэслэлгүйгээр хязгаарлах ёсгүй. Энэ нь хоорондоо холбоогүй бараа, үйлчилгээг хамт гаргадаг этгээдийн адилтгасан барааны тэмдгийн хэрэглээ, тэр этгээдийн тусгай бараа, үйлчилгээг ялгаж байгаа барааны тэмдгийг ашиглах шаардлагыг үгүйсгэхгүй.

21 дүгээр зүйл
Лицензи өгөх болон эрх шилжүүлэх
Гишүүд барааны тэмдгийн эрх шилжүүлэх, лицензи өгөх нөхцлийг тодорхойлж болох бөгөөд үүний хамт барааны тэмдгийн албадан лицензи олгохыг зөвшөөрөхгүй ба бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмшигч нь уг барааны тэмдэг бүхий бизнесийн үйл ажиллагаагаа шилжүүлсэн эсэхээс үл хамаарч барааны тэмдгийн эрхийг шилжүүлнэ.

3 ДУГААР БYЛЭГ. ГАЗАР ЗYЙН ЗААЛТ

22 дугаар зүйл
Газар зүйн заалтыг хамгаалах
1. Энэхүү хэлэлцээрийн дагуу, газар зүйн заалт нь гишүүний нутаг дэвсгэр, бүс буюу тодорхой газраас үүсэлтэй барааг адилтгаж буй тэмдэглэл бөгөөд барааны тодорхой чанар нэр хүнд, бусад шинж нь түүний газар зүйн үүсэлтэй ихээхэн хэмжээгээр холбогдоно.
2. Газар зүйн заалтын хувьд, Гишүүн, сонирхогч талуудад доор дурдсан зүйлүүдээс сэргийлэх эрх зүйн арга хэмжээг авбал зохино.
(а) энэхүү бараа жинхэнэ үүслийн газраа бус өөр газар зүйн хэсгээс гаралтай гэдэг ойлголтыг төрүүлэх буюу заах, барааг таниулах буюу тэмдэглэх аливаа хэрэгслийг ашиглах, өөрөөр хэлбэл энэхүү барааны газар зүйн үүслийн талаар олон нийтийг төөрөгдөлд оруулах
(b) аливаа ашиглалт нь Парисийн Конвенцийн (1967) 10 bis зүйлийн заалтын хүрээнд шударга бус өрсөлдөөн гэж тооцогдох
3. Хэрэв түүнийг хууль тогтоомжоор зөвшөөрч байвал, эсвэл сонирхогч талын хүсэлтээр еx officio Гишүүн тухайн нутаг дэвсгэрээс үүсэлгүй барааны газар зүйн заалт агуулсан буюу бүрдэл болох барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүйд тооцох буюу барааны тэмдгийг бүртгэхээс татгалзаж болно. Ингэхдээ ийм барааны тэмдгийн газар зүйн заалт нь энэхүү гишүүн оронд жинхэнэ үүслийн газрын талаар иргэдийг төөрөгдүүлж буй тохиолдолд хэрэглэнэ.
4. 1, 2, 3 дахь хэсэгт заасан хамгаалалт нь бараа үүссэн нутаг дэвсгэр, бүс, нутгийн хувьд үг, үсгийн талаар зөв боловч иргэдэд барааны үүслийн газар нь өөр нутаг дэвсгэр болох тухай буруу төсөөлөл төрүүлдэг, тийм газар зүйн заалтын эсрэг хэрэглэгдэнэ.

23 дугаар зүйл
Дарс, спиртийн ундааны газар зүйн заалтын нэмэгдэл хамгаалалт
1. Гишүүн бүр тухайн газар зүйн заалтанд заагдсан газарт үүсээгүй дарсанд дарсаа адилтгах буюу газар зүйн заалтанд заагдсан газарт үүсээгүй спиртэнд спиртээ адилтгаж байгаа газар зүйн заалтын ашиглалтыг урьдчилан зогсоох талаар сонирхогч талуудыг хуулийн хэрэгслээр хангана. Энэ тохиолдолд ч барааны жинхэнэ үүслийг ба газар зүйн заалтыг орчуулж хэрэглэсэн буюу "төрөл", "хэв маяг", "загвар", "дууриасан" буюу адил гэсэн хэллэг дагалдана.
2. Дарсыг адилтгаж буй газар зүйн заалт бүхий дарсны буюу адилтгаж байгаа спиртийн газар зүйн заалт бүхий спиртийн барааны тэмдгийн бүртгэлээс сонирхогч талын хүсэлтээр буюу ex officio гишүүний хуулиар зөвшөөрөгдсөн байвал энэ үүслийг хадгалах дарс, спиртийн хувьд татгалзах ба хүчингүй болгоно.
3. Дарсны газар зүйн заалт адил тохиолдолд хамгаалалт 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг үндэслэн газар зүйн заалт тус бүрт олгогдоно.
4. Дарсны газар зүйн заалтын хамгаалалтыг хөнгөвчилөх зорилгоор Оюуны өмчийн худалдааны талаарх Хэлэлцээрийн зөвлөлд дарсны газар зүйн заалтын бүртгэл мэдээллийн олон талт тогтолцоо тогтоох хэлэлцээр явагдах ба энэ нь энэхүү тогтолцоонд оролцогч гишүүн оронд хамгаалалт эдлэх дарсанд хамаарна.

24 дүгээр зүйл
Олон улсын хэлэлцээр: Онцгойлох зүйл
1. Гишүүд 23 дугаар зүйлийн дагуу бие даасан газар зүйн заалтын хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээр хийхээр тохиролцоно. Дор дурдсан 4-8 дугаар хэсгийн заалтыг Гишүүн хэлэлцээр хийхээс татгалзах буюу хоёр талт ба олон талт хэлэлцээр байгуулах явдалд ашиглаж болохгүй.
Ийм хэлэлцээрийн хүрээнд гишүүд нь эдгээр заалтыг тодорхой газар зүйн заалтын хувьд байнга хэрэгжүүлэх асуудал хэлэлцэхэд бэлэн байх бөгөөд түүний ашиглалт нь ийм хэлэлцээрийн хэлэлцэх зүйл байна.
2. Оюуны өмчийн эрхийн худалдааны талаархи гэрээний Зөвлөл нь энэ бүлгийн заалтын хэрэгжилтийг дахин хянаж болно. Эхний удаа ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор хянана. Эдгээр заалтад заасан үүргийн хэрэгжилтэд нөлөөлж болох аливаа асуудлыг Зөвлөл анхаарч үзэх ба Гишүүний хүсэлтээр нь холбогдох гишүүдийн хооронд хоёр талын болон олон талын зөвшилцлөөр шийдвэр гаргах боломжгүй үед Зөвлөл энэхүү бүлгийн цаашдын зорилго, шуурхай ажиллагааг хөнгөвчлөхийг зөвшөөрсөн арга хэмжээ авна.
3. Энэхүү бүлгийг хэрэгжүүлэхдээ Гишүүн ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс өмнөхөн орсон гишүүнд газар зүйн заалтын хамгаалалтыг бууруулахгүй байна.
4. Энэхүү бүлгийн аль ч заалт өөр Гишүүний нутаг дэвсгэр дээр адил буюу хамаарах бараа, үйлчилгээний хувьд (а) 1994 оны 4 дүгээр сарын 15-наас өмнөх 10 жил эсвэл (ь) энэ хугацаанаас өмнө шударгаар тэр газар зүйн заалтыг тасралтгүй хэрэглэдэг бөгөөд аль нэг үндэстэн буюу нутгийн ард түмний бараа, үйлчилгээтэй холбоотой дарс буюу спиртийг адилтган тэр Гишүүний онцгой анхаарал татсан газар зүйн заалтыг адилаар хэрэглэх үргэлжлүүлэхийг зогсоохыг Гишүүнээс шаардахгүй.
5. Барааны тэмдгийн мэдүүлэг шударгаар гаргах эсвэл бүртгүүлэх буюу барааны тэмдгийн эрхийг шударга хэрэглээгээр доорх хугацаанд авсан үед, Yүнд:
(а) VI бүлэгт тодорхойлсны дагуу эдгээр заалтыг тухайн гишүүн урьд хэрэгжүүлэхээс өмнө
(b) газар зүйн заалт өмнө нь үүссэн орондоо хамгаалагдахаас өмнө энэ бүлгийг хэрэгжүүлэхээр батлагдсан арга хэмжээ барааны тэмдгийн бүртгэл түүний хүчинтэй үйлчлэх буюу барааны тэмдгийг хэрэглэх эрхэд тэр барааны тэмдэг газар зүй заалттай адил, буюу түүнтэй төстэй гэдэг үндэслэлээр хязгаарлахгүй.
6. Энэхүү бүлгийн аль ч заалт бараа, үйлчилгээнд хамаарах өөр Гишүүний газар зүйн заалтын хувьд түүнд хамаарах заалт нь тэр Гишүүний нутаг дэвсгэр дээрх тийм бараа, үйлчилгээнд ярианы хэлэнд байдаг ердийн нэрийн жирийн хэллэгтэй адил бол түүнийг хэрэгжүүлэхийг Гишүүнээс үл шаардана. Энэхүү бүлгийн аль ч заалт дарсны бүтээгдэхүүнд хамаарах өөр Гишүүний газар зүйн заалтын хувьд түүнд хамаатай заалт нь ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болох хугацаанд тэр гишүүний нутаг дэвсгэр дээр усан үзмийн олон төрлийн ердийн нэртэй адил бол түүнийг хэрэгжүүлэхийг Гишүүнээс үл шаардана.
7. Гишүүн нь энэхүү бүлгийн дагуу барааны тэмдгийн бүртгэл буюу хэрэглээтэй холбоотой аливаа хүсэлтийг, хамгаалагдсан заалтыг буруу ашигласан нь Гишүүнд мэдэгдсэнээс хойшхи таван жилийн дотор эсвэл хэрэв барааны тэмдэг бүртгэгдсэн огноондоо хэвлэгдсэн бол тэр Гишүүнд барааны тэмдгийн бүртгэсэн огнооны дараа тавихыг гишүүд тогтоож болох ба хэрэв энэ огнооны буруу ашиглалт Гишүүнд мэдэгдсэнээс өмнө байсан тохиолдолд, барааны тэмдэг газар зүйн заалт шударга бус бүртгэлд юмуу хэрэглээнд орох ёсгүй.
8. Энэхүү бүлгийн заалт нь аливаа этгээд худалдааны явцад өөрийн нэр эсвэл өөрийн өмнөх тухайн бизнес эрхэлж байсан этгээдийн нэрийг хэрэглэх эрхэд ямарч тохиолдолд нөлөөлөхгүй ба харин тухайн нэр олон нийтийг төөрөгдөлд оруулсан тохиолдлыг хамааруулж ойлгохгүй.
9. Газар зүйн заалт үүсэн орондоо хамгаалагддаггүй эсвэл хамгаалагдахаа больсон эсвэл тухайн оронд хэрэглэхээ больсон тохиолдолд түүнийг энэхүү хэлэлцээрээр хамгаалах үүрэг хүлээхгүй.

4 ДYГЭЭР БYЛЭГ. БYТЭЭГДЭХYYНИЙ ЗАГВАР

25 дугаар зүйл
Хамгаалалт эдлэх шаардлага
1. Гишүүд нь шинэ болон эх загвар болох бие даан үүссэн бүтээгдэхүүний загварт хамгаалалт олгоно. Хэрэв загвар нь урьд танил болсон загварууд буюу тэдгээрийн онцлог шинжийн хослолоос мэдэгдэхүйц ялгарахгүй бол гишүүд загваруудыг шинэ биш ба эх загвар биш гэж үзэж болно.

Гишүүд энэхүү хамгаалалтыг техникийн болоод ажил үүргийн сэтгэлгээний дүнд бүтээгдсэн бүтээгдхүүний загварт хамаарахгүй байхаар тогтоож болно.
2. Гишүүн бүр нэхмэлийн загвар, тухайлбал аливаа зардал, шүүлт хийх буюу нийтлэхийн хувьд хамгаалалтыг хангахад чиглэсэн шаардлага нь ийм хамгаалалт олгох, түүнийг авах боломжид шалтгаангүйгээр саад болохгүй байхыг баталгаажуулна.
Гишүүд бүтээгдэхүүний загварын тухай буюу зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу энэхүү үүргээ чөлөөтэй биелүүлнэ.

26 дугаар зүйл
Хамгаалалт
1. Хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын эзэмшигч нь өөрийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд худалдааны зорилгоор хамгаалагдсан буюу загвараас мэдэгдэхүйц хэмжээнд хуулбарласан зүйлийг гаднаас оруулах, худалдах, буй болгохоос урьдчилан сэргийлэх эрхтэй.
2. Гишүүд нь бүтээгдэхүүний загварын хамгаалалтанд хязгаарлагдмал онцгойлох зүйл хэрэглэхээр тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд эдгээр онцгойлох зүйл нь хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй байх ба хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхолыг үндэслэлгүйгээр хохироохгүй бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхолыг мөн тооцсон байна.
3. Энэхүү хамгаалалтын үйлчлэх хугацаа нь дор хаяж 10 жил байна.

5 ДУГААР БYЛЭГ. ПАТЕНТ

27 дугаар зүйл
Патентлагдах зүйл
2 ба 3 дугаар хэсгийн заалтын дагуу патент нь техникийн бүх салбарт арга ажиллагаа буюу бүтээгдэхүүний аливаа шинэ бүтээлийн хувьд олгогдох ба тэдгээр нь шинэ байх ба шинэлэг талыг агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой байна. 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, энэ зүйлийн 3 дахь хэсгийн субьект болох патент болон патентын эрхийг гаднаас оруулж байгаа, дотоодод үйлдвэрлэж байгааг үл харгалзан технологийн салбар, шинэ бүтээлийн байршилд ялгаварлахгүйгээр олгоно.
2. Гишүүд нь шинэ бүтээлийн худалдаа, ашиглалт явуулдаг тухайн дэвсгэр нутагт ёс суртахуун, нийгмийн дэг журмыг хангах шаардлагаар хүн, амьтан, ургамлын амьдрал, эрүүл мэндийг хамгаалах хүрээлэн буй орчныг ноцтой бохирдуулж болзошгүй шинэ бүтээлд патент олгохгүй ба гэхдээ энэ нь дотоодын х уулиар хориглосон гэдэгт үндэслэхгүй.
3. Гишүүд дараахь зүйлийг патентлахаас татгалзана. Yүнд:
(а) хүн, амьтны эмчилгээнд зориулсан мэс засал болон эмчилгээ оношлогооны аргууд
(ь) бичил биетээс бусад өөр ургамал амьтан биологийн бус болон микробиологийн аргаас өөрөөр амьтан ургамлыг гаргаж авах биологийн арга.
Гишүүд нь олон төрлийн ургамлын эрхийн хамгаалалтыг нэг бол патентаар эсвэл үр дүнтэй sui generis хамгаалалтаар буюу тэдгээрийн ямар нэг хослолоор олгож болно. Энэ хэсгийн заалтыг ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жилийн дараа дахин хянана.

28 дугаар зүйл
Эрх олж авах
1. Патент эзэмшигчид дараахь онцгой эрхийг эдэлнэ:
(а) Патентлагдах зүйл нь бүтээгдэхүүн бол: бүтээгдэхүүнийг хийх, ашиглах, худалдах санал тавих, борлуулах, оруулах зэрэг зорилгоор хийх үйлдлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй гүйцэтгэхээс гуравдагч этгээдийг хориглон зогсоох;
(ь) Патентлагдах зүйл нь арга ажиллагаа бол: аргыг ашиглах болон эцсийн эцэст тэр аргаар шууд гаргаж авсан бүтээгдэхүүнийг хэрэглэх, худалдахыг санал болгох, борлуулах, оруулах үйлдлийг эзэмшигчээс зөвшөөрөлгүй гүйцэтгэхээс гуравдагч этгээдийг хориглон зогсоох.
2. Патент эзэмшигч эрх шилжүүлэх, өв залгамжлагчид дамжуулах, лицензийн гэрээ байгуулах эрх эдлэнэ.

29 дүгээр зүйл
Патентын мэдүүлэг гаргах нөхцөл
1. Гишүүд, шинэ бүтээлийн мэдүүлэг гаргагчдыг шинэ бүтээлээ энэ салбарын чадвар бүхий хүн хэрэгжүүлэх боломжтой, бүрэн хангалттай дэлгэрэнгүй хэлбэрээр гаргасан байхыг шаардах ба мэдүүлэг гаргагч давамгайлах огноо хүсч байгаа бол тэр огноонд, эсвэл анхдагч огноонд зохиогч шинэ бүтээлийг хэрэгжүүлэх хамгийн сайн аргыг дурдсан байх шаардлага тавина.
2. Гишүүд шинэ бүтээлийн мэдүүлэг гаргагчаас гадаадад гаргасан мэдүүлэг болон патент олгосон тухай тодорхой мэдээллээр хангахыг шаардана.

30 дугаар зүйл
Олгогдсон эрхээс онцгойлох зүйл
Гишүүд патентаар олж авсан эрхэд хязгаарлагдмал онцгойлох зүйл хэрэглэх ба энэ тохиолдолд тийн харгалзах зүйл нь патентын хэвийн ашиглалттай үндэслэлгүйгээр зөрчилдөхгүй, патент эзэмшигчийн хууль ёсны сонирхолыг үндэслэлгүйгээр хохироохгүй бөгөөд гуравдагч этгээдийн хуулийн дагуух сонирхлыг анхааралдаа авсан байна.

31 дүгээр зүйл
Эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусад ашиглалт
Гишүүний хуулиар эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй патент бүхий зүйлийг засгийн газар болон засгийн газрын зөвшөөрлөөр гуравдагч этгээд ашиглах зэрэг бусад ашиглалтыг зөвшөөрч байгаа бол дараахь заалтыг хүндэтгэн үзнэ.
(а) ийм ашиглалтын зөвшөөрлийг тухайн зүйлийн шинж чанарт үндэслэнэ.
(ь) ийм ашиглалтыг зөвшөөрч болох ба гэхдээ тийм ашиглалтын өмнө тухайн ашиглагч худалдааны тааламжтай хугацаа, нөхцлөөр эрх эзэмшигчээс зөвшөөрөл авах оролдлого хийсэн боловч тэр оролдлого боломжтой хугацаанд амжилт олоогүй байж болно. Гишүүн энэ шаардлагаас нийтэд худалдааны бус хэлбэрээр ашиглах, онц яаралтай байдалд эсвэл үндэсний аюулын үед татгалзаж болно. Yндэсний аюул буюу хойшлуулашгүй онцгой нөхцөл байдалд эрх эзэмшигчид яаралтай мэдэгдэнэ. Нийтийн худалдааны бус ашиглалтын тохиолдолд засгийн газар юмуу гэрээлэгч патентын хайлт хийлгүйгээр тухайн патентыг засгийн газар засгийн газрын зориулалтаар ашиглах талаар мэдсэн буюу мэдэх үндэслэлтэй байгаа бол энэ тухайгаа эрх эзэмшигчид шуурхай мэдээлнэ.
(с) ийм ашиглалтын хэмжээ, хугацаанд тухайн зөвшөөрлийн зорилгоор хязгаарлал хийх ба хагас дамжуулагчийн технологийн тохиолдолд нийтийн худалдааны бус ашиглалтанд буюу эсрэг өрсөлдөөний эсрэг шүүхийн буюу захиргааны арга хэрэглэсний дараа хязгаарласан үйл ажиллагааг залруулж болно.
(d) ийм ашиглалт онцгой бус байна.
(е) ийм ашиглалтыг хэрэгжүүлж байгаа үйлдвэр буюу түүний материалын бус аливаа хэсгийн ашиглалтыг шилжүүлэхгүй.
(f) аливаа ашиглалт нь ийм ашиглалтыг зөвшөөрч байгаа гишүүний дотоодын зах зээлийг хангахуйц хэмжээгээр зөвшөөрөгдсөн байна.
(g) ийм ашиглалтыг зөвшөөрснөөр тооцох ба зөвшөөрөгдсөн этгээдийн хууль ёсны сонирхолд таарах эрхийн хамгаалалтын нөхцөл байдал нь хэрэгжилтийг зогсоох, шинээр ижил бус хэрэглээнд хүргэх тохиолдолд хязгаарлалт хийнэ. Эрх бүхий байгууллага тэдгээрийн үргэлжлэн байх нөхцөл байдлыг үндэслэл бүхий хүсэлтээр дахин хянах эрхтэй.
(h) эрх эзэмшигч зөвшөөрснөөр гарах эдийн засгийн үнэ цэнийг анхааралдаа авч бүх тохиолдолд нөхцөл байдалд зохих шан хөлс авч байна.
(i) ийм ашиглалтын зөвшөөрөлд хамаарах аливаа шийдвэрийн хуулийн хүчинтэй байдал нь Гишүүний дотоод дахь эрх бүхий байгууллагаас шүүхийн дахин хяналт ба бусад бие даасан хяналт хийх субьект болно.
(j) ийм ашиглалтын шан хөлстэй холбоотой аливаа шийдвэр нь Гишүүний дотоод дахь дээд эрх бүхий байгууллагаас шүүхийн дахин хяналт ба бусад бие даасан хяналт хийх субьект болно.
(к) Гишүүд тийм ашиглалт өрсөлдөөний эсрэг гэж шүүхийн буюу захиргааны ажиллагаа явуулсны дараа тогтоосон үйлдлийг арилгахыг зөвшөөрсөн тохиолдолд (b) ба (f) дэд хэсэгт тусгасан нөхцлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй,
Өрсөлдөөний эсрэг үйлдлийг арилгах шаардлага нь энэ тохиолдолд шан хөлсний хэмжээг тогтооход анхаарч үздэг. Эрх бүхий байгууллага хэрэв зөвшөөрөл олгох тухайн нөхцөл дахин үүсэхэд магадлалтай бол зөвшөөрөл дуусгахаас татгалзах эрхтэй.
(l) өөр патентыг ("нэгдэх патент") зөрчихгүйгээр ашиглагдаж чадахгүй патентыг ("хоёрдахь патент") ашиглах зөвшөөрч буй тийм ашиглалтыг зөвшөөрсөн ба дараахь заалтыг хэрэгжүүлнэ.
(i) Хоёрдахь патентад мэдүүлсэн шинэ бүтээл нь нэгдэх патентад мэдүүлсэн шинэ бүтээлд хамаарахын хувьд онцгой харагдахуйц техникийн чухал дэвшлийг агуулна.
(ii) Нэгдэх патентын эзэмшигч хоёрдахь патентад мэдүүлсэн шинэ бүтээлийг ашиглах зорилгоор тааламжтай хугацаанд давхар лицензийн эрх эдлэнэ.
(iii) Нэгдэх патентын хувьд зөвшөөрсөн ашиглалт нь хоёрдахь патентыг шилжүүлэхээс гадна шилжих эрхгүй байна.

32 дугаар зүйл
Хүчингүй болгох/эрхийг хураан авах
Хүчингүй болгох ба хураах тухай аливаа шийдвэрийг шүүхэд дахин хянах боломж нээлттэй.

33 дугаар зүйл
Хамгаалалтын үргэлжлэх хугацаа
Хамгаалалтын үргэлжлэх хугацаа нь анхдагч огнооноос эхлэн хорин жилийн хугацаа дуустал хүчинтэй байна.

34 дүгээр зүйл
Арга ажиллагааны патент: Баталгааны шаардлага
1. 28 дугаар зүйлийн 1 (b) хэсэгт заасан эзэмшигчийн эрхийн зөрчлийн хувьд авах иргэний үйл ажиллагааны зорилгод патентад багтах зүйл нь бүтээгдэхүүн гаргаж авдаг арга байвал адилхан бүтээгдэхүүн гаргаж авах арга нь патенттай аргаас ялгаатай бол шүүхийн эрх бүхий этгээд шүүгдэгчид үүнийг батлахыг шаардана.
Тиймээс дараахь нөхцлийн наад зах нь аль нэгэнд Гишүүн аливаа адил бүтээгдэхүүнийг патент эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй үйлдвэрлэсэн эсрэг үйлдлийн баталгаа байхгүй тохиолдолд патенттай аргаар гаргаж авч байгаа мэтээр тооцно.
(а) хэрэв патент бүхий аргаар гаргаж авч байгаа бүтээгдэхүүн шинэ;
(b) хэрэв адилхан бүтээгдэхүүнийг уг аргаар хийсэн магадлалтай бол патент эзэмшигч жинхэнэ хэрэглэсэн аргыг аль ч оролдогоор тогтоох чадваргүй байна.
2. Аливаа Гишүүн 1 дүгээр хэсэгт заасан баталгааны шаардлагыг хэрэв зөвхөн (а) дэд хэсэгт заасан нөхцөл эсвэл хэрэв зөвхөн (b) дэд хэсэгт заасан нөхцөл биелсэн бол сэжиг бүхий зөрчигчид ноогдуулна.
3. Эсрэг баталгаа гаргах үед хариуцлагад татагсадын үйлдвэрлэл болон бизнесийн нууцыг хамгаалах хууль ёсны сонирхолыг анхаарч үзнэ.

6 ДУГААР БYЛЭГ. БИЧИЛ
БYДYYВЧИЙН БАЙРШИЛ-ЗАГВАР

35 дугаар зүйл
Бичил бүдүүвчид холбогдох оюуны өмчийн гэрээнд хамаарах зүйл нь:
Гишүүд нь Бичил бүдүүвчид холбогдох оюуны өмчийн гэрээний 2-7 дугаар зүйл (6 дугаар зүйлийн 3 дугаар хэсгээс бусад) 12 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн дагуу бичил бүдүүвчийн байршил-загварт дагалдах нөхцөлтэй гүйцэтгэхээр эрхийн хамгаалалт тогтоохыг зөвшөөрөх ба түүнээс гадна дараахь заалтыг мөрдөнө.

36 дугаар зүйл
Хамгаалалтын хүрээ
37 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн заалтын дагуу Гишүүд дараахь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийсэн үйлдлийг хууль бус хэмээн үзнэ: хамгаалагдсан байршлын загварыг, хамгаалагдсан байршлын загвар бүхий бичил бүдүүвч, хууль бусаар хийсэн байршлын загвар бүхий бичил бүдүүвчийг оруулах, борлуулах худалдааны зорилгод өөр аргаар дэлгэрүүлэх,

37 дугаар зүйл
Эрх эзэмшигчийн зөвшөөрөл үл шаардагдах үйлдэл
1. 36 дугаар зүйлийг үл харгалзан Гишүүн хууль бусаар үйлдвэрлэсэн байршил-загвар бүхий бичил бүдүүвчийн хувьд болон бичил бүдүүвч бүхий зүйлийн хувьд энэ үйлдлийг гүйцэтгэж, зохицуулж буй этгээд хууль бусаар үйлдвэрлэсэн байрлалын загвар бүхий бичил бүдүүвч үүнийг мэдээгүй болон мэдэх боломжгүй байсан бол дээрх зүйлд заасан аливаа үйлдлийг хууль бусаар гүйцэтгэсэн гэж үзнэ. Гишүүн байршил-загварыг хууль бусаар үйлдвэрлэж байгаа тухай ойлгомжтой мэдэгдэл авсны дараа уг этгээд үүнээс өмнө нь нөөцлөх, зохицуулахтай холбоотой хийж байсан үйлдлээ гүйцэтгэж болох ба тийм байршил-загварын хувьд чөлөөт лицензийн гэрээний дагуу төлж болох шимтгэлт төлбөрт хүрэлцэхээр хэмжээний төлбөрийг эрх эзэмшигчид төлөх талаар зохицуулна.
2. 31 дүгээр зүйлийн (а)-аас (к) хүртэлх дэд хэсэгт заасан нөхцлийг байршил-загварын албадан лицензийн хувьд буюу эрх эзэмшигчээс зөвшөөрөл авалгүй засгийн газарт юмуу түүнд зориулж ашигласан тохиолдолд mutatis mutandis хэрэглэнэ.

38 дугаар зүйл
Хамгаалалтын үргэлжлэх хугацаа
1. Хамгаалалт эдлэхэд бүртгүүлэх шаардлагатай оронд Гишүүн байршил-загварын хамгаалалтын хугацаа нь бүртгүүлэх мэдүүлгийн анхдагч огнооноос болон худалдааны зорилгоор дэлхийд анх удаа ашигласнаас эхлэн 10 жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө дуусахгүй.
2. Хамгаалалт эдлэхэд бүртгүүлэх шаардлагатай оронд Гишүүн байршил-загварт худалдааны зорилгоор дэлхийд анх удаа ашигласан өдрөөс эхлэн 10 жилээс багагүй хугацаагаар хамгаалалт хийнэ.
3. 1 ба 2 дугаар хэсгийг үл харгалзан Гишүүн байршил-загварыг бүтээснээс хойш хамгаалалтыг 15 жилийн дараа хэрэгсэхгүй болгохоор тогтоож болно.

7 ДУГААР БYЛЭГ. ХААЛТТАЙ МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ

39 дүгээр зүйл
1. Парисийн конвенцийн (1967) 10 bis зүйлд тодорхойлсон шударга бус өрсөлдөөний эсрэг үр дүнтэй хамгаалалтыг баталгаажуулах үүднээс Гишүүн энэ зүйлийн 2 дугаар хэсгийн дагуу задраагүй мэдээллийг болон 3 дугаар хэсгийн дагуу засгийн газар буюу засгийн газрын байгууллагад өргөж барьсан мэдээллийг хамгаална.
2. Хувь хүн болон хуулийн этгээд нь хянах явцдаа тэдгээрээс зөвшөөрөл аваагүй дараахь мэдээллийг жинхэнэ худалдааны үйл ажиллагаанд харш байдлаар бусдад эзэмшигдэж, ашиглагдаж, задрагдахаас урьдчилан сэргийлэх боломж эдлэнэ. Yүнд:
(а) Бүхэлдээ буюу тодорхой хэлбэр ба бүрэлдэхүүн хэсгийнхээ хувьд нийтэд илэрхий бус бөгөөд ийм мэдээлэлтэй харьцаа бүхий хүрээний хүмүүс уг мэдээллийг хялбар хүртэх боломжгүй мэдээлэл;
(b) Мэдээлэл нууц учраас худалдааны ач холбогдолтой;
(с) Мэдээллийг хуулийн дагуу хянаж буй хүний зүгээс нууц хадгалахад чиглэсэн, тухайн нөхцөл байдалд авбал зохих обьект болох мэдээлэл.

3. Химийн шинэ нэгдлийг ашигласан хөдөө аж ахуйн химийн бүтээгдэхүүн буюу эмийн зах зээлийг дэмжих нөхцлийн хувьд задраагүй туршилтыг буюу бусад баримтыг шууд ашиглах анхаарал татах шинэ зүйлд боломж олгохыг хүсч байгаа эдгээр баримтыг Гишүүд, худалдааны шударга бус хэрэглээний эсрэг хамгаалж болно. Дээр нь нийгмийг хамгаалах шаардлагатай үед буюу эдгээр баримтын худалдааны шударга бус ашиглалтын эсрэг хамгаалалтыг хангахгүй тохиолдолд Гишүүн эдгээр баримтыг задруулахаас хамгаална.

8 ДУГААР БYЛЭГ. ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭН ДЭХ ӨРСӨЛДӨӨНИЙ ЭСРЭГ
YЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ

40 дүгээр зүйл
1. Гишүүд оюуны өмчийн эрхтэй холбоотой зарим лицензийн гэрээ хийх үйл ажиллагаа буюу нөхцөл нь худалдаанд сөрөг нөлөө өгч болох мөн технологийг дэлгэрүүлэх, дамжуулахад саад үзүүлж болохыг зөвшөөрнө.
2. Энэхүү Хэлэлцээрийн зах зээлийн өрсөлдөөнд тааламжгүй нөлөө үзүүлж болох оюуны өмчийн эрхийн буруу хэрэглээ үүсгэх ноцтой тохиолдолд лицензийн үйл ажиллагаа ба нөхцлийг Гишүүд хуулиндаа тусгахаас урьдчилан сэргийлэхгүй. Дээр дурдсанаар энэхүү Хэлэлцээрийн бусад нөхцөлтэй нийцүүлж, онцгой баталгаагүй нөхцөл, тэр нөхцөл хүчинтэй байх лицензийн гэрээ хийхээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн ёсоор Гишүүд авч болно.
3. Гишүүн бүр санал солилцох хүсэлт өгсөн Гишүүний иргэн оршин суугч болох оюуны өмчийн эрх эзэмшигч хүсэлт гаргагч Гишүүний энэхүү бүлгийн субьектын талаар хууль дүрмийг зөрчиж байна гэсэн ойлголттой болон дээрх хууль тогтоомжийг хуулийн дагуух арга хэмжээ болон дээрх Гишүүдийн шийдвэр гаргах эрх чөлөөг хязгаарлахгүйгээр зөвлөлдөх ёстой. Хүсэлт хүлээн авсан Гишүүн хүсэлт гаргагч Гишүүнтэй найрсаг хандаж зөвлөлдөх боломж гаргах ба тухайн асуудлаархи нийтэд ил тод болсон буюу бусад мэдээллээр хамтран ажиллах ба ингэхдээ дотоодын хууль тогтоомжийн дагуу ажиллах ба хүсэлт гаргагч Гишүүнээс мэдээллийн нууцыг хадгалах асуудлаархи хоёр талын гэрээ байгуулж болно.
4. Энэхүү бүлгийн зүйлийн асуудлаархи нэг Гишүүний хууль, тогтоомжийг зөрчсөнтэй холбогдуулж нөгөө Гишүүн оронд авсан шүүхийн ажиллагаанд хамрагдсан иргэн, оршин суугчийн Гишүүн оронд 3 дугаар хэсэгт заасан адил нөхцлийн дагуу санал солилцох боломжийг нөгөө Гишүүн хүсэлтийн дагуу зөвшөөрнө.

III ХЭСЭГ
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ

1 ДYГЭЭР БYЛЭГ. НИЙТЛЭГ YYРЭГ

41 дүгээр зүйл
1. Хойшдын зөрчилд саад үүсгэж, зөрчлийг таслан зогсоох, яаралтай залруулах асуудлыг багтаасан энэхүү Хэлэлцээрээр хамгаалагдах оюуны өмчийн эрхийг зөрчих элдэв үйлдлийн эсрэг үр дүнтэй үйлдлийг зөвшөөрөх мөрдөгдөж байгаа хуулийн дагуу энэхүү бүлэгт заасан хүчин төгөлдөр болгох үйл ажиллагааг Гишүүд баталгаажуулна. Эдгээр үйл ажиллагаа нь тэр буруу хандлагын эсрэг хэрэгжилтийг хангах, хуулийн дагуух худалдааны саад тотгор үүсгэхээс зайлсхийх тийм аргаар үйлчилнэ.
2. Оюуны өмчийн эрх хүчин төгөлдөр болох үйл ажиллагаа шударга, үнэнч байна. Тэр нь өндөр үнэтэй, илүү төвөгтэй, хөрөнгөнд хугацааны тааламжгүй хязгаарлалт хийх, баталгаагүй саатуулалт байж болохгүй.
3. Энэ тохиолдолд гарч байгаа шийдвэр бичгээр гарвал илүү үнэмшилтэй болно. Тэр нь талуудад хамаарах шүүхийн үйл ажиллагаанд цагтаа хүргэгдсэн байна. Энэ тохиолдолд гарч байсан шийдвэр нь талууд хэргийг сонсох боломжийн тухай санал өгөх нотолгоонд тулгуурласан байна.
4. Шүүхийн шийдвэрт хамаарах талууд захиргааны эцсийн шийдвэрийн хууль ёсны эрхтэй хянах боломж, ач холбогдолтой холбоотой Гишүүний хуулийн эрхийн үндсэн нөхцөл наад зах нь хэргийн мөн чанараар шүүх шүүхийн анхны шийдвэрийн эрх зүйн боломжийг хадгалж байна. Гэхдээ эрүүгийн хэргийн гүйцэтгэлийг хянах боломжийг хангах үүрэг хүлээхгүй.
5. Энд ойлгохдоо энэхүү бүлэг оюуны өмчийн эрхийн хүчин төгөлдөр болохыг, хуулийг нийтэд нь хүчин төгөлдөр болохоос ялгаатай болох, Гишүүний дотоодын хуулийг нийтэд нь хүчин төгөлдөр болох үр дүнтэй болмжийг хуулийн тогтолцооны байранд тавих ямар нэгэн эрх үүсэхийг зөвшөөрөхгүй.
Энэхүү бүлгийг харгалзахгүйгээр оюуны өмчийн эрхийн хүчин төгөлдөр болох, хууль нийтдээ хүчин төгөлдөр болохын хоорондын төстэй байдлыг дэлгэрүүлэх асуудалд аливаа үүрэг бий болно.

2 ДУГААР БYЛЭГ. ИРГЭНИЙ ЭРХ ЗYЙН "А ЗАХИРГААНЫ ШИЙТГЭХ АЖИЛЛАГАА БА ШYYХИЙН ХАМГААЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ

42 дугаар зүйл
Шударга ба тэгш эрхийн шийтгэх ажиллагаа
Энэхүү Хэлэлцээр ёсоор оюуны өмчийн аливаа эрхийг хангах зорилгоор гишүүд, эрх эзэмшигчдэд иргэний шүүх ажиллагаанд хандах боломжийг олгоно. Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл зэрэг дэлгэрэнгүй зүйл тусгагдан бичсэн мэдэгдлийг цаг хугацаанд нь авах эрхтэй.
1.Талууд нь өөрсдийгөө чөлөөт өмгөөлөгчөөр төлөөлүүлж болох ба шүүх ажиллагаа нь талуудыг заавал биечлэн байлцуулах хүндрэлтэй шаардлага тавьж болохгүй. Энэхүү ажиллагаанд оролцогч бүх талууд өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэлд хамаарах нотлох баримт гаргах эрхийг хориглоно.
Дагаж мөрдөж буй үндсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй нөхцөлд хууль мэдээллийг адилтгах хэрэгслийг дээрх ажиллагаанд хэрэглэнэ.

43 дугаар зүйл
Нотлох баримт
1. Хэрэв оролцогч тал өөрийн нэхэмжлэлийг батлах хангалттай үндэслэл бүхий нотлох баримт гаргаж, эсрэг талын хяналт дор буй өөрийн нэхэмжлэлийг үндэслэх нотлох баримтыг тодруулсан бол шүүхийн байгууллага нууц мэдээллийн хамгаалалтыг хангасан нөхцөлд эсрэг талд эдгээр нотлох баримтыг гардуулах тухай шүүхийн шийдвэр гаргах эрхтэй.
2. Шүүх ажиллагаанд оролцогч тал бие даан ямар нэг шалтгаангүйгээр шаардлагатай мэдээлэл авахад татгалзах буюу тогтоосон хугацаанд ийм мэдээллийг гаргаж өгөөгүй, эсвэл эрх хэрэгжих ажиллагааг хүндрүүлж байгаа тохиолдолд гишүүн нь талуудын өргөдөл, нотлох баримтыг сонсох боломжийг хангасан нөхцөлд мэдээллийг олж авахаас татгалзсан тухай өргөдөл гомдол зэрэг олгосон мэдээллийн үндсэн дээр сайшаасан буюу үгүйсгэсэн урьдчилсан буюу эцсийн шийдвэр гаргах эрх шүүхийн байгууллагад олгоно.

44 дүгээр зүйл
Шүүхийн хориг
1. Шүүхийн байгууллага эрх зүй зөрчихөөс түдгэлзэхийг аль нэг талд даалгах тухай шүүхийн шийдвэр гаргах эрхтэй бөгөөд үүний хамт гаалийн цэвэрлэгээний дараа оюуны өмчийн эрх зөочсөн гаднаас оруулж ирсэн барааг худалдаанд оруулахад саад хийх явдлыг мөн хамааруулна. Гишүүд аливаа этгээдийн олж авсан буюу захиалсан хамгаалагдсан обьектын хувьд дээрх эрхийг олгох үүрэг хүлээхгүй. Ингэхдээ тухайн этгээд ийм обьектын худалдаа нь оюуны өмчийн эрх зөрчиж буйг мэдээгүй байх ёстой.
2. Энэхүү хэсгийн бусад заалтын хамт II хэсгийн заалтыг дагаж мөрдсөн нөхцөлд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр засгийн газар, засгийн газраас эрх олгосон гуравдагч этгээд эрх ашигласан асуудлын хувьд ийм ашиглалтын эсрэг шүүхийн хамгаалалтын хэрэгслийг 31 зүйлийн (h) хэсэгт заасан шагнал олгохоор хязгаарлаж болно.
Бусад тохиолдолд энэхүү бүлгийн дагуух арга хэмжээ авах ба хэрэв тэр нь аль нэг гишүүний хууль тогтоомжтой зөрчилдөж байвал шүүхийн шийдвэрийн тайлбар хийх ба зохих нөхөн төлбөр олгоно.

45 дугаар зүйл
Хохирлын нөхөн төлбөр
1. Шүүхийн байгууллага зөрчил гаргагч оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэл хийж буйг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан байх ба эрх зүйн зөрчил гаргагчийн эрх зүй зөрчсөн үйлдлийн улмаас эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлөх хүрэлцэхүйц хэмжээний мөнгийг эрх зөрчигчөөс гаргуулах шүүхийн шийдвэр гаргах эрхтэй.
2. Шүүхийн байгууллага түүнчлэн эрх эзэмшигч өмгөөлөгчийн шагналд төлсөн зардлыг эрх зөрчигчөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэр гаргах эрхтэй. Тодорхой тохиолдолд гишүүд шүүхийн байгууллагад эрх зөрчигч эрх зүй зөрчсөн үйлдэл хийж буйгаа урьдаас мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нөхцөлд ч урьдчилан тогтоосон хохирлыг төлүүлэхийг эрх зүйн зөрчил гаргагчаас шаардах эрх олгож болно.

46 дугаар зүйл
Шүүхийн хамгаалалтын бусад арга хэмжээ
Эрхийн зөрчлөөс сэргийлэх үр нөлөөтэй хэрэгсэл бий болгохын тулд шүүхийн байгууллага эрхийн зөрчил гарсныг тогтоосон барааг ямарч нөхөн төлбөргүйгээр худалдаанаас гаргахыг заасан шүүхийн шийдвэр гаргах эрхтэй. Ингэхдээ эрх эзэмшигчид ямар нэгэн хохирол учруулахаас зайлсхийх бөгөөд энэ нь тогтоосон шаардлагатай зөрчилддөггүй нөхцөлд дээрх барааг устгаж болно. Шүүхийн байгууллага зүй бус бараа үйлдвэрлэхэд ашигласан үйлдвэрлэлийн хэрэгсэл түүхий эдийг аливаа нөхөн төлбөргүйгээр шинэ зөрчил гарах магадлалыг багасгах үүднээс худалдаанаас шахан гаргах тухай шүүхийн шийдвэр гаргах эрхтэй. Эдгээр хүсэлтийг хэлэлцэхдээ эрх зүйн зөрчлийн хүнд хөнгөн байдал, шүүхийн хамгаалалтын хэрэгсэл, түүнчилэн гуравдагч этгээдийн сонирхол зэргийг харьцуулан тогтоох шаардлагыг анхаарч үзнэ. Хуурамч барааны тэмдэгтэй барааны хувьд зөвхөн хууль бусаар хэрэглэсэн барааны тэмдгийг устгах нь ийм барааг худалдаанд гаргахыг зөвшөөрөхөөс бусад тохиолдолд хангалттай бус байна.

47 дугаар зүйл
Мэдээллийн эрх
Гишүүд шүүхийн байгууллагын зөрчлийн хүнд хөнгөн байдалд нийцсэн шүүхийн шийдвэр гаргах эрх олгож болох ба үүний дагуу эрх зөрчигч эзэмшигчид зүй бусаар бараа үйлчилгээг явуулсан, үйлдвэрлэн тараасан гуравдагч этгээд, тараасан арга замын тухай мэдээлнэ.

48 дугаар зүйл
Хариуцагчид хохирлыг нөхөн төлөх
1. Шүүх хүсэлт гаргагчид өмгөөлөгчийн төлбөрийг багтаасан зардлыг хариуцагчид төлөхийг даалгасан шүүхийн шийдвэр гаргах эрхтэй.
2. Оюуны өмчийн хэрэгжилт, хамгаалалтын талаархи аливаа хууль тогтоомжийг биелүүлэхэд гишүүд дурдсан эрх зүйн баримтыг зохистой хэрэгжүүлсэн нөхцөлд төрийн байгууллага, түүний албан хаагчийг шүүхийн хамгаалалтын зохих арга хэмжээнд хамааруулахаас чөлөөлж болно.

49 дүгээр зүйл
Захиргааны шийтгэх ажиллагаа
Хэргийн талаархи захиргааны шийтгэх ажиллагааны дүнд шүүхийн хамгаалалтын иргэний эрх зүйн аливаа хэрэгсэл шаардагдсан хэмжээгээр ийм ажиллагаа энэхүү бүлэгт дурдсан зарчмуудад нийцэх ёстой.

3 ДУГААР БYЛЭГ: ТYР АРГА ХЭМЖЭЭ

50 дугаар зүйл
1. Дор дурдсан зүйлд чиглэсэн хойшлуулалшгүй үр нөлөөтэй арга хэмжээ авах тухай шүүхийн байгууллага шүүхийн шийдвэр гаргах эрхтэй:
(а) Оюуны өмчийн аливаа эрх зөрчигдөхөөс сэргийлэх, тухайлбал өөрийн хууль тогтоомжид захирагдах худалдаанд гаалийн үзлэгийн дараа оруулж ирсэн барааг оруулахаас сэргийлэх
(b) Илэрсэн зөрчлийн хувьд холбогдох нотлох баримтыг хадгалах
2. Шүүхийн байгууллага шаардлагатай үед эсрэг талын тайлбарыг авалгүйгээр түр арга хэмжээ авч болно. Тухайлбал: аливаа саатуулалт эрх эзэмшигчид нөхөшгүй хохирол учруулах эсвэл нотлохыг баримт бичгийг устгах үндэстэй магадлал буй бол
3. Шүүхийн байгууллага өргөдөл гаргагчаас өргөдөл гаргагч өөрөө эзэмшигч мөн бөгөөд түүний эрх зөрчигдсөн ийм зөрчил гарах нь зайлшгүй гэдгийг нотолсон нотлох баримт гаргаж өгөхийг шаардах ба хариуцагчийг хамгаалах эрх хэтрүүлэхээс сэргийлэх буюу дэнчин тавих тухай захирамжилж болно.
4. Түр арга хэмжээг нөгөө талын тайлбарыг авалгүй авсан нөхцөлд уг талд цаг алдалгүй цаад зах нь арга хэмжээ биелэгдсэнээс хойш энэ тухай мэдэгдсэн байвал зохино. Хариуцагчийн хүсэлтээр дахин хэлэлцэж болно. Ингэхдээ эдгээр арга хэмжээг өөрчлөх, хэвээр үлдээх, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхийн тулд хариуцагчийн тайлбарыг сонсоно.
5. Түр арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага холбогдох барааг тодорхойлогдоход шаардагдах бусад мэдээллээр хангахыг мэдүүлэг гаргачаас шаардаж болно.
6. 4 хэсгийн заалтыг хөндөлгүйгээр 1, 2 дугаар хэсгийг үндэслэн авсан түр арга хэмжээг хариуцагчийн хүсэлтээр хүчингүй болгох эсвэл түр зогсоох ба хэрэв хэрэг шийдвэрлэх шүүхийн ажиллагаа зохих хугацаанд эхлээгүй бол энэ асуудлыг Гишүүний хууль тогтоомж зөвшөөрч байвал ажлын 20 өдөрт эсвэл хуанлийн 31 өдрөөс илүүгүй, гэхдээ аль урт хугацаанд шийдвэрлэнэ.
7. Өргөдөл гаргагчийн аливаа үйлдэл, алдааны дүнд түр арга хэмжээ өөрчлөгдсөн, хүчингүй болсон, оюуны өмчийн эрх зөрчих аюул эсвэл зөрчилийг тогтоосон тохиолдлуудад шүүхийн байгууллага хариуцагчийн хүсэлтээр арга хэмжээ авснаар үүсэх ямар нэг хохиролд зохих нөхөн төлбөрийг хэрэг хариуцагчид гаргуулахыг өргөдөл гаргагчаас шаардана.
8. Захиргааны шийтгэх ажиллагааны үр дүнд шүүхийн ямар нэгэн шийдвэрээр түр арга хэмжээний авагдсан бол тэр арга хэмжээ нь энэхүү "үлэгт заасан зарчимтай уялдах ёстой.

4 ДYГЭЭР БYЛЭГ: ХИЛИЙН АВАХ АРГА ХЭМЖЭЭНД ХАМААРАХ
ТУСГАЙ ШААРДЛАГА

51 дүгээр зүйл
Гаалийн байгууллага барааг гүйлгээнд оруулахыг түр саатуулах
Эрх эзэмшигч этгээдэд хууль бус барааны тэмдэг бүхий эсвэл зохиогчийн эрх зөрчсөн бараа импортолж байгааг сэжиглэх бодит үндэслэл байвал тэдгээр зүйлийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэхийг гаалийн байгууллагаар зогсоолгох талаар зарга мэдүүлсэн өргөдлөө засаг захиргаа, шүүхийн эрх бүхий байгууллагад бичгээр ирүүлэх боломж олгосон журмыг гишүүд нь доор дурдсан заалтын дагуу гаргах ёстой.
Гишүүн оюуны өмчийн эрхийн бусад зөрчилтэй холбогдох зүйлсийн талаар энэ хэсгийн шаардлагад тохирсон нөхцөлд ийм өргөдөл гаргах боломж олгож болно. Гишүүд эзэмшигчийн эрх зөрчигдсөн, экспортод гаргах зориулалттай ийм барааг өөрийн нутаг дэвсгэрээс гаргахыг саатуулах арга хэмжээг авч болно.

52 дугаар зүйл
Өргөдөл
51 дүгээр зүйлд заасан журмыг санаачилж байгаа аливаа эрх эзэмшигч нь барааг импортлогч орны хууль тогтоомжид эрх эзэмшигчийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн заалт байгаа тухай эрх бүхий байгууллагын шаардлагыг бүрэн хангахуйц баримт нотолгоогоо бүрдүүлэх ба гаалийн байгууллага шууд ялган тавьж тогтооход хангалттай нарийн тайлбар өгөх ёстой. Эрх бүхий байгууллага өргөдлийг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар өргөдөл гаргагчид зохих хугацаанд мэдэгдэх ба эрх бүхий байгууллага тодорхойлсон нөхцөлд гаалийн байгууллагын үйл ажиллагаа явуулах хугацааг мэдэгдэнэ.

53 дугаар зүйл
Барьцаа ба харилцан хүлээх баталгаа
1. Эрх бүхий байгууллага нь тухайн асуудлыг зөв шиидэхийн тулд өргөдөл гаргагчаас хариуцагчийг болон эрх бүхий байгууллагыг хамгаалах болон хортойгоор хэрэглэхээс сэргийлэхэд шаардлагатай барьцаа ба харилцан хүлээх баталгаа гаргаж өгөхийг шаардах эрхтэй. Ийм барьцаа харилцан хүлээх баталгаа нь энэ журмыг хэрэглэхэд саад болох ёсгүй.
2. Энэ бүлэгт дурдсан өргөдлийн дагуу бүтээгдэхүүний загвар, патент, байршил-загвар, эсвэл задраагүй мэдээлэл бүхий барааг чөлөөтэй нэвтрүүлэх зөвшөөрлийг хуулийн эсвэл өөр бие даасан байгууллагынхаас өөр шийдвэрийн үндсэн дээр гаалийн байгууллага түр зогсоосон бөгөөд 55 дугаар зүйлд заасан хугацаа зохих ёсны эрх бүхий байгууллагаас түр хугацаагаар оруулах зөвшөөрөл өгөхгүйгээр дууссан ба импортоор оруулах урьдчилсан бүх нөхцлийг хангасан тохиолдолд эзэн, импортлогч буюу эдгээр барааг хүлээн авагч барааг эрх эзэмшигчийн эрхийг зөрчихөөс найдвартай хамгаалахад хүрэлцэх хэмжээний барьцааны үндсэн дээр нэвтрүүлэх зөвшөөрөл авах эрхтэй. Ийм барьцааны төлбөр эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах бусад заалтуудад харшлах ёсгүй бөгөөд хэрэв эрх эзэмшигч тодорхой хугацааны дотор үйл ажиллагаа явуулах эрхээ эдэлж үл чадвал энэ барьцааг сунгана.

54 дүгээр зүйл
Саатуулах тухай мэдэгдэл
51 дүгээр зүйлийн дагуу барааг саатуулах тухай импортлогч ба өргөдөл гаргагч хоёрт хоёуланд нь тэр даруй мэдэгдэх ёстой.

55 дугаар зүйл
Саатуулах хугацаа
Хэрэв өргөдөл гаргагчид барааг саатуулах тухай мэдэгдэл өгснөөс хойш ажлын 10-аас илүүгүй өдрийн дотор хариуцагчаас өөр талын санаачилгаар уг хэргийн ажиллагаа гарсан эсвэл эрх бүхий байгууллага тэр барааг нэвтрүүлэхийг саатуулах хугацааг сунгах түр хугацааны арга хэмжээ авсан тухайгаа гаалийн байгууллагад мэдэгдээгүй бол бараа импортоор оруулах юмуу экспортод гаргах бусад нөхцөл нь биелсэн тохиолдолд тэдгээр барааг өнгөрүүлэх ёстой. Зарим тохиолдолд энэ хугацааны хязгаарыг дахин ажлын 10 өдрөөр сунгаж болно. Хэрэг сонсох эрхийг багтаасан дахин хяналтыг арга хэмжээ нь өөрчлөгдсөн, хүчингүй болсон, баталгаажсан гэдгийг шийдэх зорилгоор хэрэг хариуцагчийн хүсэлтээр арга хэмжээний тухай мэдэгдсэний дараахь боломжтой цаг үед авч хэлэлцэнэ. Хэдий тийм боловч барааг саатуулсан цаашид хуулийн байгууллагын түр зуурын арга хэмжээний дагуу үргэлжилж байгаа бол 50 дугаар зүйлийн 6 дугаар заалтыг хэрэглэх ёстой.

56 дугаар зүйл
Импортлогчийн болон барааны эзэнд учирсан хохирлыг нөхөн төлөх
Холбогдох байгууллагууд нь өргөдөл гаргагчийн буруугаар барааг үндэслэлгүйгээр саатуулсан эсвэл 55-р зүйлийн дагуу барааг нэвтрүүлснээр импортлогч, бараа хүлээн авагч болон тэдгээр барааны эзэнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргах эрхтэй.

57 дугаар зүйл
Шалгалт хийх ба мэдээлэл авах эрх
Барааны нууц мэдээллийн хамгаалалтад хохирол учруулахгүйгээрГишүүн орнууд тухайн эрх эзэмшигчдэд гаалийн байгууллагаар барааг хураан шалгалт хийлгүүлж өөрсдийн эзэмшигчийн эрхийг тогтоолгох баримт бүрдүүлэх хангалттай боломж олгох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудад олгох ёстой. Тэрхүү эрх бүхий байгууллагууд нь импортлогчдод мөн ийм шалгалт хийлгүүлэх эрх өгөх

эрхтэй байх ёстой. Хэргийг шалгах явцад асуудал үнэн болох нь тодорхойлогдвол гишүүн орнууд уг эрхийг эзэмшигч этгээдэд энэ барааг ачуулагч, импортлогч ба бараа хүлээн авагчийн нэр, хаяг, барааны тоо хэмжээний талаар мэдэгдэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад олгох ёстой.

58 дугаар зүйл
Албан тушаалын дагуу авах арга хэмжээ
Гишүүд эрх бүхий байгууллагууд оюуны өмчийн эрх зөрчигдөж байгааг гэрчлэх тодорхой баримт олсон тохиолдолд тэднээс тэр барааг нэвтрүүлэхийг саатуулах үйл ажиллагааг өөрийн санаачлагаар явуулахыг шаардах ба энэ тохиолдолд:
(а) эрх бүхий байгууллагууд өөрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах мэдээллийг эрх эзэмшигчээр гаргуулан авч болно.
(в) импортлогчид болон эрх эзэмшигчид бараа нэвтрүүлэхийг саатуулсан даруй мэдэгдэх ёстой. Импортлогч нь эрх бүхий байгуулагууд барааг саатуулсны эсрэг гомдол мэдүүлбэл энэхүү саатуулалтыг 55 -р зүйлд заасны дагуу зарим өөрчлөлттэйгээр хэрэгжүүлнэ.
(с) гишүүд зөвхөн үйл ажиллагаагаа үнэнчээр явуулсан эсвэл явуулахыг хичээсэн төрийн байгууллагууд болон ажилтнуудыг шүүхийн хариуцлагаас чөлөөлнө.

59 дүгээр зүйл
Зөрчил арилгах арга хэмжээ
Эрх эзэмшигчдийн үйл ажиллагаа явуулах бусад эрхэд хохирол учруулахгүйгээр хариуцагчийн хуулийн байгууллагаар шалгуулах эрхийн дагуу эрх бүхий байгууллагууд зөрчилтэй барааг 46 дугаар зүйлд заасан ёсоор устгах буюу хаяхыг тушаах эрхтэй. Эрх бүхий байгууллага хууль бус барааны тэмдэг бүхий барааны хувьд зөрчилтэй барааг аливаа өөрчлөлттэйгээр дахин экспортлохыг хориглох ба онцгой бус тохиолдолд гаалийн хатуу хяналтад оруулна.

60 дугаар зүйл
Барааг бага хэмжээгээр импортлох
Гишүүд дээрх заалтуудыг бага хэмжээний бараа, зорчигчдын хувийн ачаанд багтах худалдааны бус зориулалттай, бага тооны илгээмжид хэрэглэхгүй байж болно.

5 ДУГААР БYЛЭГ: ЭРYYГИЙН YЙЛ АЖИЛЛАГАА

61 дүгээр зүйл
Гишүүд эрүүгийн хуулийн заалтууд болон шийтгэлүүдийг наад зах нь худалдааны зорилгоор санаатайгаар худалдааны тэмдэг хуурамчаар үйлдэх эсвэл зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хэрэглэх ёстой. Шийтгэл нь шоронд хорих юмуу гэмт хэргийн хүнд хөнгөнд харгалзуулан түүнээс урьдчилан сэрийлэхүйц хэмжээтэй мөнгөн торгууль орно. Зарим тохиолдолд энэ арга хэмжээнд баривчлах, эд хогшлыг хураах болон зохиогчийн эрх зөрчсөн бараа материалыг устгах, дуудлагын худалдаанд оруулах ажил орно. Гишүүд гэмт хэрэгт татах болон торгууль ногдуулах журмаа оюуны өмчийн эрхийг зөрчсөн бусад тохиолдол тухайлбал худалдах зорилгоор санаатайгаар худалдааны тэмдэг хуурамчаар үйлдэх эсвэл зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хэрэглэж болно.

IV ДYГЭЭР ХЭСЭГ
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ ОЛЖ АВАХ, ХАДГАЛАХ БОЛОН ТАЛУУДЫН
ХООРОНДЫН YЙЛ АЖИЛЛАГАА

62 дугаар зүйл
1. II хэсгийн 2-оос 6 дугаар бүлгийн дагуу олгосон оюуны өмчийн эрхийг олж авах, хадгалах нөхцлийн хувьд Гишүүд үндэслэл бүхий үйл ажиллагаа ба хэлбэрийн хувьд тавигдах шаардлагын уялдааг шаардаж болно. Ийм үйл ажиллагаа ба хэлбэрийн хувьд тавигдах шаардлага нь энэхүү Хэлэлцээрийн заалттай нийцсэн байна.
2. Оюуны өмчийн эрхийг олж авах нь түүний баталгаажилт, бүртгэлийн субьект болж байвал Гишүүд нь батлах, бүртгэх үйл ажиллагааг олж авах бодит нөхцөлтэй зохицуулж, эрхийн хамгаалалтын хугацаа гэнэт мэдэгдэхгүй богиносох зайлсхийх зорилгоор эрхийг зохих боломжийн хугацаанд бүртгэх, батлахыг хангана.
3. Парисийн конвенцийн (1967) 4 дүгээр зүйл үйлчилгээний тэмдэгт (mutatis mutandis) зохих найруулгатайгаар хамаарна.
4. Оюуны өмчийн эрхийг олж авах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагаа, Гишүүний хууль тогтоомжид тусгагдсан захиргааны цуцлалт, эсэргүүцэл, өөрчлөлт, хүчингүй болголт зэрэг талуудын үйл ажиллагааг 41 дүгээр зүйлийн 2 ба 3 дугаар хэсэгт дурдсан ерөнхий зарчмаар зохицуулна.
5. 4 дүгээр хэсэгт заасан үйл ажиллагааны тухай захиргааны эцсийн шийдвэр нь шүүхийн буюу хагас шүүхийн байгууллагаар дахин хянагдах субьект болно. Гэвч, хэрэв эсэргүүцэл ба захиргааны цуцлалт амжилтгүй болсон тохиолдолд шийдвэрийг дахин хянах боломжоор хангах үүрэг хүлээхгүй ба энэ үед тийм үйл ажиллагааны үндэс нь хүчингүй болсон үйл явцын субьект байна
.
V ДУГААР ХЭСЭГ
МАРГААНААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БА ЗОХИЦУУЛАХ

63 дугаар зүйл
Ил тод байдал
1. Энэхүү Хэлэлцээрт багтах (оюуны өмчийн эрхийн буруу хугацааг зогсоох, хүчин төгөлдөр байлгах, олж авах, цар хүрээ, хүчинтэй байдал гэх мэт) зүйлд хамаарал бүхий Гишүүн үр дүнтэй болгосон үндсэн мэдүүлгийн талаарх хууль, заавар, шүүхийн эцсийн шийдвэр, захиргааны дүрмийг хэвлэх ёстой буюу хэвлэх боломжгүй бол үндэсний хэлээр засгийн газар эрх эзэмшигчид танилцуулах хэлбэрээр нийтэд мэдээлнэ. Энэхүү Хэлэлцээрийн зүйлд холбогдох нэг Гишүүний засгийн газар ба засгийн газрын байгууллага, өөр нэг гишүүний засгийн газар ба засгийн газрын байгууллага хоорондын хүчин төгөлдөр хэлэлцээрийг мөн хэвлэх ёстой.
2. Энэхүү Хэлэлцээрийн үйл ажиллагааг дахин хянахад нь Гишүүд Оюуны өмчийн тогтолцоонд хамаарах гэрээний Зөвлөлд туслах зорилгоор 1 дүгээр хэсэгт заасан хууль, зааврыг Зөвлөлд мэдэгдэнэ. Зөвлөл, Гишүүний хүлээх дээрх үүргийн ачааллыг багасгах оролдлого хийх ба ингэхдээ тэдгээрийн хууль зааврын жагсаалтыг бий болгох талаар ДОӨБ-тай амжилттай зөвшилцсөн бол тийм хууль, зааврыг Зөвлөлд шууд мэдээлэх үүргээс татгалзаж болно.
Зөвлөл нь үүнтэй холбоотойгоор Парисийн конвенцийн 6 ter зүйлийн нөхцөлөөр үүссэн энэхүү хэлэлцээрийн дагуу хүлээх үүрэгт зохицуулсан мэдэгдлийн хувьд шаардагдсан аливаа үйлдлийг авч үзнэ.
3. Гишүүн бүр 1 дүгээр хэсэгт заасан төрлийн мэдээлэл, өөр Гишүүний бичгээр өгсөн хүсэлтийн хариуд мэдээлэл бэлтгэнэ.
Энэхүү Хэлэлцээрийн дагуух тэдгээрийн эрхийг оюуны өмчийн эрхийн салбар дахь шүүхийн тусгай шийдвэр, захиргааны тогтоомж, хоёр талын хэлэлцээр хөндөж байна гэж үзсэн аль нэг гишүүн тэдгээр шүүхийн тусгай шийдвэр, захиргааны тогтоомж, хоёр талын хэлэлцээрийн хангалттай нарийвчийг мэдэх талаар хүсэлтийг бичгээр гаргана.
4. 1-3 хэсгийн аливаа заалт хуулийн хэрэгжилтэд саад үзүүлэх, нийтийн сонирхолд харшлах буюу бодит үйлдвэр, улсын болоод хувийн худалдааны хууль ёсны сонирхолд хохирол учруулж болох нууц мэдээллийг ил болгохыг гишүүнээс шаардахгүй.

64 дүгээр зүйл
Маргаан зохицуулалт
1. Маргаан зохицуулах тухай санамжаар боловсруулсан буюу хэрэгжүүлсэн 1994 оны Худалдаа, үнийн тухай ерөнхий хэлэлцээрийн XXII, XXIII зүйлийн заалт энд өөрөөр тусгайлан заагаагүй бол энэхүү Хэлэлцээрийн дагуу маргаан зохицуулах, зөвлөлгөө өгөхөд хэрэгжинэ.
2. 1994 оны Худалдаа, үнийн тухай ерөнхий хэлэлцээрийн XXIII зүйлийн 1(ь), 1(с) дэд хэсгүүд ДХБ-ын тухай Хэлэлцээрийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн хугацаанд энэхүү Хэлэлцээрийн дагуу маргаан зохицуулахад үйлчлэхгүй.
3. Оюуны өмчийн тогтолцоонд хамаарах гэрээний Зөвлөл, 2 дугаар зүйлд заасан хугацаанд энэхүү Хэлэлцээрийн ёсоор хийгдсэн Худалдаа, үнийн тухай ерөнхий хэлэлцээрийн XXIII зүйлийн 1(ь), 1(с) дэд хэсгүүдэд тусгагдсан төрлийн гомдлын хэлбэр, хэмжээг шалгах ба зөвлөмжийг сайд нарын бага хуралд батлуулахаар өргөн барина. Тэр зөвлөмжийг батлах, 2 дугаар хэсэгт заасан хугацааг сунгах тухай сайд нарын бага хурлын аливаа шийдвэр зөвхөн зөвшилцлийн замаар гарах бөгөөд батлагдсан зөвлөмж нь цаашдаа албан ёсоор зөвшөөрөх шаардалагүйггэр бүх Гишүүнд үр дүнтэй үйлчилнэ.

VI ДУГААР ХЭСЭГ
ШИЛЖИЛТЙИН ЗОХИЦУУЛАЛТ

65 дугаар зүйл
Шилжилтийн зохицуулалт
1. 2-4 дүгээр хэсгийн заалтын дагуу ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаа дуусахаас өмнө энэхүү Хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх үүргийг Гишүүн хүлээхгүй.
2. Хөгжиж буй аль нэг Гишүүн энэхүү Хэлэлцээрийн 3, 4 ба 5 дугаар зүйлээс бусад заалт 1 хэсэгт тодорхойлсончлон хэрэгжүүлэх өдрийг цааш нь дөрвөн жилийн хугацаагаар хойшлуулах эрх эдлэнэ.
3. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл, чөлөөт үйлдвэрлийн эдийн засагт шилжиж байгаа оюуны өмчийн хууль, заавраа шинээр боловсруулах, хэрэгжүүлэх онцгой бэрхшээлтэй тулгарч яваа аль нэг Гишүүн 2 дугаар хэсэгт заасан хугацааг хойшлуулах эрхийг эдэлнэ.
4. Гишүүний энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх ерөнхий хугацаанд бүтээгдэхүүнд хамаарах патентын хамгаалалтыг тэдгээрийн нутаг дэвсгэр дээр төдийлөн хамгаалагддаггүй технолгийн салбарт олгох үүргийг энэхүү Хэлэлцээрээр хүлээх хөгжиж буй Гишүүн 2 дугаар хэсэгт заасанчлан бүтээгдэхүүнд олгох патентын тухай II хэсгийн 5 дугаар бүлгийн заалтыг технологийн салбарт хэрэгжүүлэх хугацааг таван жилийн нэмэгдэл хугацаагаар хойшлуулж болно.
5. 1-4 дүгээр хэсгийн дагуух завсрын хугацааг ашиглаж буй аль нэг Гишүүн дээрх хугацаанд өөрийн хууль дүрэмд оруулсан өөрчлөлт энэхүү Хэлэлцээрийн заалттай нийцэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг хангана.
66 дугаар зүйл
Нэн буурай хөгжилтэй Гишүүн орон
1. Буурай хөгжилтэй Гишүүн орны хэрэгцээ шаардлага, тэдний эдийн засаг, санхүү, захиргааны хамрал, технологийн найдвартай суурь бий болгох зайлшгүй хэрэгцээ боломж 65 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасанчлан хэрэгжүүлсэн өдрөөс хойш арван жилийн хугацаанд уг Гишүүн энэхүү Хэлэлцээрийн 3-5 дугаар зүйлээс бусад заалтыг хэрэгжүүлэх шаардлагагүй. Оюуны өмчийн худалдааны хамаарах хэлэлцээрийн Зөвлөл, буурай хөгжилтэй Гишүүн орны үндэслэл бүхий хүсэлтийн дагуу энэ хугацааг сунгана.
2. Хөгжингүй Гишүүн орон, буурай хөгжилтэй Гишүүн оронд технологи дамжуулах, дэмжиж хөгжүүлэх зорилгоор технологийн бат бэх найдвартай суурь бий болгох боломж олгохын тулд өөрсдийн нутаг дээрх үйлдвэр, албан байгууллагад нөлөөлнө.

67 дугаар зүйл
Техникийн хамтын ажиллагаа
Энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилтэнд дөхөм үзүүлэх зорилгоор хөгжингүй Гишүүн орнууд, хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй Гишүүн орнуудын ашиг тусад тэдний хүсэлт, харилцан тохиролцсон нөхцөлөөр техник, санхүүгийн хамтын ажиллагааг хангана. Ийм хамтын ажиллагаа нь оюуны өмчийн эрхийн хэрэгжилт, хамгаалалтын талаархи хууль, дүрэм боловсруулахад туслах, тэрчлэн ийм эрхийг урвуулан ашиглахаас сэргийлэх, эдгээр асуудлыг хариуцах үндэсний байгууллага, хороог бэхжүүлэх ажилтныг сургах асуудалд дэмжлэг үзүүлэхэд оршино.

VII ДУГААР ХЭСЭГ
ТОГТООСОН АРГА ХЭМЖЭЭ: ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

68 дугаар зүйл
Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи зөвлөл
Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи хэлэлцээрийн зөвлөл энэхүү Хэлэлцээрийн үйлчлэх явцын хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд ялангуяа Гишүүд үүргээ хэрхэн уялдуулж байгааг хянана. Мөн оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах салбарт холбогдох асуудлаар зөвлөлдөх боломжийг Гишүүдэд олгоно. Зөвлөл Гишүүнээс олгосон бусад үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх ба тодруулбал, маргаан зохицуулах асуудлаар тэдгээрийн хүсэлтээр дэмжлэг үзүүлнэ. Yүргээ хэрэгжүүлэхдээ Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи хэлэлцээрийн Зөвлөл нь зохистой гэж үзсэн эх үүсвэрээс мэдээлэл хайх, түүнтэй зөвлөлдөх болно. ДОӨБ-тай зөвлөлдсөнөөр Зөвлөл нь энэ байгууллагын удирдлагатай хамтран ажиллах зохих зохицуулалтыг эхний уулзалтаас хойш нэг жилийн дотор байгуулах арга замыг хайна.

69 дүгээр зүйл
Олон улсын хамтын ажиллагаа
Оюуны өмчийн эрхийг зөрчиж байгаа барааны олон улсын худалдааг арилгах зорилгоор Гишүүд бие биетэйгээ хамтарч ажиллахыг зөвшөөрнө. Энэ зорилгоор, тэд өөрсдийн захиргаанд харилцах нэгжийг энэ талаар мэдээлэх ба зөрчил бүхий барааны худалдааны талаар мэдээлэл солилцоход бэлэн байна.
Тэд ялангуяа хууль бус барааны тэмдэг бүхий хуурамч бараа болон зохиогчийн эрхийг зөрчсөн барааг худалдаалахтай холбогдуулж гаалийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцож хамтран ажиллахыг дэмжинэ.

70 дугаар зїйл
Байгаа зїйлийн эрхийн хамгаалалт
1. Энэхїї Хэлэлцээр нь тухайн Гишїїний хувьд Хэлэлцээрийг хэрэгжїїлсэн өдрөөс өмнө тохиолдсон їйлдлийн хувьд їїрэг хїлээхийг шаардахгїй.
2. Энэхїї Хэлэлцээрт өөрөөр заагаагїй бол тухайн асуудлаар Гишїїний энэхїї Хэлэлцээрийг хэрэгжїїлж буй оршин байсан бїх асуудлын хувьд ба тэдгээр нь дурдсан өдрөөр Гишїїнд хамгаалагдаж байсан буюу энэхїї Хэлэлцээрийн нөхцлийн доор хамгаалагдах шалгуур хангаж байсан ба хїлээх їїргийг нэмэгдїїлнэ. Энэ хэсэг ба 3, 4 дїгээр хэсгийн хувьд ба бїтээлийн хувьд зохиогчийн эрхийн їїрэг нь зөвхөн "ернийн конвенцийн 18 дугаар зїйлийн дагуу тодорхойлогдох ба дуу авианы бичлэг їйлдвэрлэгч ба бэлэн дуу авианы бичлэг тоглогчийн эрхийн хувьд энэхїї Хэлэлцээрийн 14 дїгээр зїйлийн 6 дугаар хэсгийн дагуу хэрэгжихээр хийгдсэн бол їїрэг нь зөвхөн "ернийн конвенцийн 18 дугаар зїйлийн дагуу тодорхойлогдоно.
3. Тухайн Гишїїн энэхїї Хэлэлцээрийг хэрэгжїїлсэн өдөрт эрхийн хамгаалалт нийтийн өмчид орсон бол холбогдох зїйлийн эрхийн хамгаалалтыг сэргээх їїрэг їїсэхгїй.
4. ДХБ-ын хэлэлцээрийг хїлээн зөвшөөрөхөөс өмнө энэхїї Хэлэлцээртэй уялдаа бїхий хуулийн нөхцлийн дагуу зөрчигдөж байгаа хамгаалагдсан зїйлийн хувьд явуулж байгаа їйлдлийн талаар буюу эсвэл їлэмж хөрөнгө оруулалт хийгдсэн Гишїїн энэхїї хэлэлцээрийг хэрэгжїїлсэн өдрөөс хойш эрх эзэмшигчээ хандаж болох хамгаалалтын хэрэгсэлд зохих хязгаарлалт хийж болно.
Энэ тохиолдолд Гишїїн наад зах нь шударга шан хөлс төлнө.
5. Гишїїн энэхїї Хэлэлцээрийг хэрэгжїїлсэн өдрөөс өмнө олж авсан эх бїтээл юмуу хуулбарын хувьд 11 дїгээр зїйлийн заалт, 14 дїгээр зїйлийн 4 дїгээр залтыг хэрэгжїїлнэ.
6. Патентын эрх технологийн салбарт ялгаварлахгїй байх, энэхїї Хэлэлцээр илэрхий болсон өдрөөс өмнө засгийн газар эрх эзэмшигчийн зөвшөөрөлгїй ашиглах зөвшөөрөл өгөх тухай 31 дїгээр зїйл, 27 дугаар зїйлийн 1 дїгээр хэсгийг Гишїїн хэрэгжїїлэх шаардлагагїй.
7. Бїртгэлээр оюуны өмчийн эрх хамгаалах тохиолдолд болон эрх хамгаалах өргөдөл, тухайн асуудалд Гишїїний энэхїї Хэлэлцээрийн хэрэгжих өдөр хїртэл їргэлжилбэл энэхїї Хэлэлцээрийн нөхцлийн дагуу хїчтэй хамгаалалт хийлгэхээр тодорхойлох, нэмэлт оруулахыг зөвшөөрнө. Тийм нэмэлт нь шинэ зїйлийг агуулаагїй байна.
8. ДХБ-ын тухай хэлэлцээрийг хїчин төгөлдөр болсон өдөрт, 27 дугаар зїйлийн дагууд хийгдэх эмийн болон хөдөө аж ахуйн химийн бїтээгдэхїїний патентын хамгаалалтыг Гишїїн зөвшөөрөөгїй їед тухайн Гишїїн нь:
(а) IV хэсгийн заалтыг харгалзахгїйгээр ДХБ-ын гэрээний хїчин төгөлдөр болох өдөрт тийм шинэ бїтээлийн патентын мэдїїлэг бїртгэх боломжоор хангана.
(ь) Энэхїї Хэлэлцээрийн хэрэгжих өдөрт энэхїї Хэлэлцээрт заасан патентлагдах шалгуурыг тэр Гишїїний бїртгэлийн өдөрт мэдїїлснээр тооцож, мэдїїлгийн давамгайлах огноо нь шаардагдсан давамгайлах огноог мэдїїлэгт оруулах
(с) Энэхїї Хэлэлцээрийн 33 дугаар зїйлийн дагуу патент олгосон өдрөөс эхлэн патентын їлдсэнхугацаа, тэр мэдїїлэг (ь) дэд хэсэгт тодорхойлсон эрх хамгаалах шалгуурыг хангасан бол энэхїї Хэлэлцээрийн дагуу патентын хамгаалалт хийх
9. 8 (а) хэсгийн дагуу Гишїїнд байгаа патентын мэдїїлгийн зїйл бїтээгдэхїїн ба зах зээлийн онцгой эрхийг IV хэсгийн заалтыг харгалзахгїйгээр Гишїїн оронд зах зээлийн баталгаа олж авсанаас хойш 5 жилийн хугацаанд юмуу эсвэл гишїїн ямарч болов богино хугацаанд уг бїтээгдэхїїний патентыг зөвшөөрөх буюу хэрэгсэхгїй болгох хїртэл олгох ба энэ нь ДХБ-ын тухай хэлэлцээр хїчин төгөлдөр болсны дараа байх ба энэ тохиолдолд, өөр Гишїїн патентын мэдїїлгийг бїртгэж, гаргах бїтээгдэхїїнд патент батлах, болон тухайн гишїїн зах зээлийн баталгаа авна.

71 дїгээр зїйл
Хэлэлцээрийн хэрэгжилтэд явцыг хянах, нэмэлт оруулах
1. Оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи хэлэлцээрийн Зөвлөл 65 дугаар зїйлийн 2 дахь хэсэгт заасан шилжилтийн їеийн хугацаа дууссаны дараа энэхїї Хэлэлцээрийг хэрэгжилтийн явцыг хэлэлцэх бөгөөд Хэлэлцээрийг хэрэгжїїлэх явцад олж авсан туршлагыг анхаарч тїїний хэрэгжилтийн явцыг энэ өдрөөс хойш 2 жилийн дараа дахин авч хэлэлцэх ба цаашид ийм хэлэлцэх ажиллагааг 2 жил тутам хийнэ. Зөвлөл энэхїї Хэлэлцээрт нэмэлт буюу өөрчлөлт оруулах їндэслэл болохуйц аливаа шинэ їйл явдлыг хэлэлцэж болно.
2. ДХБ-ын бїх гишїїд олж авсан, хїлээн зөвшөөрсөн дээр дурдсан хэлэлцээрийн дагуу батлагдсан болон їйлчилж буй бусад олон талын хэлэлцээрийн дїнд буй болсон оюуны өмчийн эрхийн хамгаалалтын илїї өндөр тївшинд хамааруулахад зөвхөн чиглэсэн өөрчлөлтийг оюуны өмчийн эрхийн худалдааны асуудлаархи хэлэлцээрийн зөвлөл, тохиролцсоны їндсэн дээр ДХБ-ын хэлэлцээрийн 10 дугаар зїйлийн 6 дахь хэсгийн заасан ажиллагааг хэрэгжїїлэхийн тулд сайд нарын бага хуралд шилжїїлж болно.

72 дугаар зїйл
Тайлбар хийх
Бусад Гишїїний зөвшөөрөлгїй энэхїї Хэлэлцээрийн аливаа заалтын хувьд ямарч тайлбар хийгдэх ёсгїй.

73 дугаар зїйл
Аюулгїй байдлын їїднээс онцгойлох зїйл
Энэхїї хэлэлцээрийн ямарч заалт дор дурдсанаар тайлбарлагдах ёсгїй:
(а) аюулгїй байдлын їїднээс їндсэн бїхий сонирхолд харшлах мэдээллийг задлахыг аливаа гишїїнээс шаардах;
(ь) гишїїн өөрийн аюулгїй байдлын їндсэн сонирхолыг хамгаалахад зайлшгїй дараахь їйлдлийг гишїїн хийхэд саад болох;
(i) задрах материал буюу тэдгээрийг гаргаж авч болох материалын хувьд;
(ii) зэвсэгт хїчнийг шууд буюу шууд бус замаар хангах зорилгоор зэвсэг, сум хэрэгсэл, цэргийн техник худалдах, тїїнчлэн бусад ийм төрлийн бараа, материал худалдах;
(iii) байлдааны їед буюу олон улсын харилцааны онцгой нөхцөл байдлын їед;
(с) аливаа гишїїн НYБ-ын дїрмийн їндсэн дээр олон улсын аюулгїй байдал энх тайвны зорилгоор їїргээ биелїїлэхийн тулд аливаа їйлдлийг хийхэд саад болох.

Энэ хэлэлцээрт хэрэглэгдэж буй латин нэр томъёоны тайлбар:
1. Ex officio - үүргийн дагуу
2. Mutatis mutandis - өөрчлөх шаардлагатай зүйлийг өөрчлөх
3. sui generis - уїтёгл, дкз жггтгө

No comments:

Post a Comment