Monday, November 23, 2009

Өрхийн эмчийг ёс зүйн хороонд өгөв

Өрхийн эмч нарыг ёс зүйн хороонд өгөв
6 цаг 5 минутын өмнө
А хүрээний H1N1 вирүсийн тархалт ихсээд буй энэ үед өрхийн эмнэлэг болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэгт ажиллах ёстой 525 эмчээс 450 нь ажиллаж байна.

Харин хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй байгаа 50 гаруй эмчийн нэрийг ЭМЯ-ны Ёс зүйн хороонд нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн аж. Хороо энэ асуудлыг хэлэлцэн тухайн эмч нарын эмчлэх эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон гэнэ.

Ө.Ядамсүрэн

No comments:

Post a Comment