Monday, November 23, 2009

ТӨГСГӨЛИЙН ҮГ

Санниковын Газрын дээгүүр Го°юнов, түүний нөхдийн аялсан адал сонин түүхийг залуу уншигч та уншиж танилцаад “Умард туйлын тэнгисийн дунд алдарсан ийм газар үнэхээр байдаг юм уу, энэ ном чинь шинжлэх ухаан уран зөгнөлийн роман юм байгаа биз дээ?”… гэж асууж болох юм.
Уншигчийн энЅ асуултад: ийм үл мэдэгдэх газар дээрх аяллыг үнэндээ санаанаас зохиосон юм гэж зохиогч хариулна.
Санниковын Газар гэж одоо байна уу, үгүй юу? гэсэн асуултыг зөвлөлтийн Арктикийн шинэ судалгаа нэгэнт шийдвэрлэж: Санников, Толль нарын ажигласнаар ийм газар зуу гаруй жил оршин тогтож байгаад саяхан алга болсныг тодорхойлжээ. Манай туйлын шинжээчдийн судлан шинжилсэн Мөсөн далайн дорнод хэсэгт олон хөвмөл арал олджээ. Мөсөн далайд хөвмөл мөсөн арал байдаг тухай 1899 онд адмирал С.О.Макаровын хийсэн ажиглалт дүгнэлтийг зөвлөлтий эрдэмтдийн шинэ судаогаа баталлаа. Адмирал Макаров Шпицберген гэдэг том арлаас хойт зүг хөвж явахдаа тэнгисийн мөсөн дунд үл мэдэгдэх нэгэн арал харжээ. Адмиралыг дагалдан явсан хүмүүс тэр арал дээр том том үхэр чулуу, хайрга олж үзэж, мөс нь тэнгисийнх биш, давсгүй цэнгэг усных болохыг мэдэж авчээ. Энэ нь мөстөлтийн хязгаар болсон Шпицберген арлаас тасран урсаж ирсэн асар том мөсөн уул гэж Макаров тогтоосон байна.
Тэнгист урсан орж ирсэн мөсөн гол бүхий уулархаг мөс ханзрахад усргал даган нэг газраас нөгөө газар луу нүүн хөвдөг байна. Жишээ нь 1939 онд Генриэтта арлаас хойт зүгт хоёр том мөсөн уул ажиглагджээ. 1946,1948, 1950 онд зөвлөлтийн нисэгчид өндөр өргөрөгт нэлээн том талбай бүхий гурван хөвмөл мөсөн арал нээжээ. Тэр арлууд дээр мөсөн толгод, уул, мөс цас хайл х үед үүссэн гол горхи, нуур, асар том үхэр чулуу байгааг нисэгчид олж харжээ. Энэ хөвмөл мөсөн уулс Франц-Иосифын Газар, Умард газар, Канадын олтригоос элтрэн тасарч, хайлан хайлтлаа хэдэн жилээр тэнгисийн урсгал даган хөвдөг байна гэж зөвлөлтийн эрдэмтэд нотолсон байна.
Санниковын Газар ч гэсэн Умард Газрын аль нэг мөстөлтөөс гарсан салсан мөсөн уул байсан байж магадгүй. Тэгээд Новосибирийн отлригоос хойшихноо гүехэн тэнгист газардаж дал гаруй жил нэг байрандаа зогсонги байсан учраас 1811 онд Яков Санников энэ арлыг Тогтоот арлаас баруун хойно бхйхыг нь олж харж, 1886 онд Эуард Толль цэлмэг өдөр мөн тэр газар хавтгай оройтой дөрвөн ширэ уул, энэ уулс руу зүүн талаас нь нийлсэн намхан салбар бхйыг тодхон харжээ. Хоёр ажиглагч орйолцоо газар өөр өөр үед үүсэн тогтсон хоёр өөр арал харсан байж ч болох юм.

Ийм хөвмөл арал нь мэдээжээр, Дорнод Сибирийн эргээс чукчүүдээс зугтан зайлсан онкилонуудад нутаг оронболж чадахгүй юм. Хөвмөл арал дээр ямар ч өвс ургамал ургаж цэцэглэхгүй нь мэдээж.
Ийм арал нүүдлийн шувууны үүр засах газар болж чадахгүй. Зун өмнө зүгээс умард нутагт нисэн ирдэг нүүдлийн шувуу өндгөө дарахын тулд Мөсөн далайн арлын дээгүүр элбэг байх илүү сайхан найдвартай газрыг эрдэг байса биз ээ.
Умард Мөсөн далай Европ, Ази, Америк твийн эргийг хаяалсан газраараа том бага арал тун элбэг билээ. тэр арлууд ээр галт уулын шинэхэн чулуулаг багагүй дайралдах бөгөөд зарим газар, жишээ нь Исландад сөнөж унтраагүй галт уул ч бий. Энэ нь Санниковын Газрыг асар том галт уул гэж зөгнөсөн з®хиогчийн санаа тийм ч хоосон хийсвэр бишийг нотолж байна.
Мөсөн далайн зүүн хэсэг Таймырын хойгоос Врангелийн арал, цаашлаад умард өргөргийн 80 градус хүртлээ дөрөвдөгч галавын эхээр Сибирийн хойт хэсэг болох хуурай газар байсан гэдгийг геолгийн судалгаа нотолсон билээ. Арлын хөрснөөс олдсон арслан үзаан, хирс, үхэр, адуу зэргийнхөхтөн амьтны үлдэгдэл яс зэрэг үүнийг нотолж байна. Энэ арлууд дөрөвдөгч галавын эхээр Сибирьтэй үргэлж нэг газар байгаагүй бол эдгээр амьтад энд байх ёсгүй билээ. Зарим арал дээр энэ хуурай газрын нэлээн өндөрлөг хэсгийг урьд нь бүрхсэн мөстөлтийн үеийн үлдэгдэл зузаан мөс хадгалагдан үлдсэнийг хүртэл судалгаа баталжээ.
Ляховын том арал дээр малтмал мөсөн дунд арслан зааны соёо маш их байдаг бөгөөд тэнгисийн дэлсгээний цохилтод угаагдан ил гарсан энэ соёог цуглуулахаар хавар эрт ан олборчид эх газраас ирдэг байна. Өнгөрсөн зууны үед Якутскийн зах зээл дээр жил болгон нэгээс хоёр мянган пүү соёо авчирч байснаас үзэхэд хуучин хуурай байсан энэ газара дээр дөрөвдөгч галавын эхээр арслан заан мянга мянгаараа бэлчиэ байсан байна. Хуучин хуурай байсан газар Мөсөн далайн төвшнөөс доошлон нам хотгор газар усанд автах үед арслан заанууд уснаас зугатаж өндөрлөг газар буюу дараа нь арал болсон хэсэг дээр бөөн бөөнөөрөө цугларснаар энэ арлууд дээр арлсан заан олон байсны учрыг тайлбарлаж болно. Сибирийн хойт хуурай хэсэг газар байсан энэ газар дээр галт уул, мөсөн гол, арслан зааны их сүрэг бйсныг нотолсон болохоор энэ хуурай газар хэдийд тэнгисийн төвшнөөс доош сууныг тодорхойлж болно. Энэ газар сүүлчийн мөстөлтийн үеийн эцсээр доош суусан агаад балар эртний хүний зурсан арслан зааны дүрс зураг олдсон нь энэ газар дээр тэр үеийн хүн амьдарч байсныг баталж байна..
Иймээс Мөсөн далайн дунд цөлөгдсөн урьд нь аварга галт уулын тогоо байгаад бүүр ч хөрчөөгүй том арал дээр мөсөн галавын үеийн арслан заан, эртний хүмүүс үлдэн хадгалагдаж болох юм гэсэн зохиолчийн таамаглал тийм ч хийсвэр зүйл биш юм. Ийм умардын мөсөн дундах амьдралын нөхцөлтэй арал дээр чукчүүдэд шахагдан Мөсөн далайн арал руу гарсан, Америкийн игдианчуудтай отог овог холбоотой Аляск овгийн онкилонууд суурьшсан байж ч болох юм.
Сибирийн хойт нутгаар 300-400 жилийн өмнө оршин суурьшиж байсан энэ овгийнхны түүх, ор сураггүй алга болсны учрыг ЗСБНХУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн юм уу Материаллаг соёлын түүхийн хүрээлэн анхааралдаа авч судалмаар юм. Новосибирийн олтригийн арлууд дээр онкилоны тэнд амьдарч байсныг гэрчлэх өвөрмөц орон гэрийн үлдэгдэл олдсоноос өөр тэдний тухай юу ч мэдэгдээгүй билээ. Х1Х зууны умард туйлын судлаачид тэлнийг арал дээрээс олоогүй юм. Онкилонууд ямар нэг халдварт өвчинд нэрвэгдэн үхэж устсан юм уу, эсвэл байдар завиар хөвөх үедээ живсэн, эмвэл нэг арлаас өөр нэг арал луу нүүх гэж намрын сайн хадаалж амжаагүй мөсөн дээгүүр явж байгаад амь алдацгаасан уу, яасныг хэн ч үл мэднэ.
Заримдаа хэвлэл мэдээлэлд бичдэгчлэн хавар цагт шувуу хойт зүг нЁсээд намар эх газар луу буцаж и°дэг гэсэн нүүдлийн шувууны тухай асуудал тодорхойгүй үлдэж байна. Энэ асуултад хариулахын тулд юу хэрэгтэй вэ?
1. Оленек, Лена голын адгаас эхлээд зүүн тийш Колыма голын адаг хүртэл Сибирийн хойт эргээр нутаглагч бүх хүмүүс, бас Шинэ Сибирийн болон Врангелийн арлууд дээр өвөлжигчдөөс нүүдлийн шувуу хавар хойт зүгт нисдэг үү, намар эргэж ирдэг үү, хэрвээ ниссэр байгаа бол ямар шувуу, иэхнх нь ямар төрлийн шувуу нисдэг тухай маш нарийн санй шалгааж асуух,
2. Хэрвээ нүүдоийн шувуу ниссээр байгаа бол далайн цул мөсний тоо хэмжээ, хөдөлгөөнийг тогтоох, умардын тэнгисийн усан зам нээх асуудлыг судлахаар Мөсөн далайн дээгүүр туршин нисдэг онгоцнууд хязгааргзй их мөсөн дунд нууцат нэгэ арал байгаа гэдгийг санан үргэлж эрж хайж, тэр газрыг олж, хэмжээ дамжаа, онцлогийг нь тодорхрйлохын тулд байнга ажиглалт хийж байвал зохино. Генриэтта арал дээр өвөлжигчид 1938 онд хойт зүгт нүүдлийн шувуу нисэн өнгөрхийг харж умардын их мөсөн дунд шувуу үүрлэн засах ямар нэг тохьтой баялаг газар байна гэдгийг баталсан юм. Харин энэ арлын зүүгээр байгаа байдал нь дээрх энэ шувуу жаахан баруунтаа байх ёстой \хэрвээ 1938 онд байсан бол\ Санниковын Газар луу ниссэн гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэхдээ л 1938 онд Де Лонга отлригоос хойт зүгт мөсөн дунд шувуу зусах нөхцөлтэй нэг газар ямар ч гэсэн байж таарна. Залуу уншигдчы хэн нэг нь хожим умард туйлын нисэгч болоод тэр нууцат гарзыг олонх зорилт тавьж, мөсөн дундах харанхуй манан будангийн дороос эрж олоод дээр нь бууж судлан шинжээд ямархуу газар одоо ямар бхйдалтай байгааг бидэнд хүүрнэн өгүүлэх юу магад билээ.

No comments:

Post a Comment