Tuesday, November 24, 2009

Юань гүрэн ба Хубилай хаан

Юань гүрэн ба Хубилай хаан
Юань гүрэн 1260 оны 5-р сард Хархорум хотноо Аригбөх их хуралдайг хуралдуулж өөрийгөө Их Монгол улсын хаан ширээнд өргөмжилсөн. Үүний дараахан буюу 1260 оны 6-р сард Хубилай
хаан Кайпин хотноо хятад ноёд түшмэдээр дэмжүүлэн “Их хуралдай” гэгчийг хуралдуулж өөрийгөө “Их Монгол улсын зүй ёсны их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Кайпин хотыг үндэслэн байгуулагч нь Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигыг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. Хятадын дүрс үсгээр Шандуг “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг хот нь байгуулагдсан цаг үеэсээ эхэлж худалдаа арилжаа болон малын арьс шир боловсруулалтаараа тэргүүлж байжээ. Гэвч уг хот нь Хархорумаас давуу, нэр сүртэй хот болж хараахан чадаагүй бөгөөд нийт Монголчуудын дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. Гэвч Шанду буюу Кайпин хот нь Хархорумын дараа орох 2 дахь томоохон хот болж байжээ. Түүнчлэн 1264-1270 онд Алтан улсын нийслэл байсан Яньжин буюуу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн. 1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн. Уг хотыг хятад дүрс үсгээр “Дай Ду” хэмээн нэрлэн бичдэг . Хубилай хаан :v1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу v 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсна байна. 1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм. Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдүүдийн хүчийг ашигласан юм. Хубилай Юань гүрний хаанболсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд:Гадаад бодлогын хувьд : 1. Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна. 2. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй. 3. Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон. Улмаар аанам, Түвд, Бирм, Ява арлуудыг 1290-ээд он гэхэд бүрэн ноёрхолдоо оруулж чадсан. Дотоод бодлогын хувьд: 1. Эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө, баялаг, дайны олз зэргийг өөрсдийн өмч гэж үзэж өөрийн ураг төрлийн ноёд, түшмэд, жанжин нарт хувиарлан өгөх болсон. 2. Хүн амаа дотор нь : Ш МонголчуудШ Өнгөт нүдтэн /уйгар, түрэг, перс гэх мэт/Ш Умард хятадын хүн ам /Зүрчид, Кидан гэх мэт/Ш Өмнөд хятадын хүн ам /Өмнөд Сүн улсын иргэд/3. Өрнө зүгийн худалдаачид, бичиг эрдмийн хүмүүс болон шашны номлогчдыг хүрэлцэн ирхэхийг уриалах болсон. 4. Хятадыг захирахдаа “Хятадыг хятадаар” бодлогыг баримталсан. 5.Худалдаа арилжааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан. /Дан ганц Хубилай төдийгүй дараа дараачийн хаадууд ч гэсэн энэ асуудлыг ихээхэн анхаарч байсан /6. Өртөөний албыг улам боловсронгуй болгосон. Энэ нь Марко Пологийн тэмдэглэлд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг.7. Хууль цаазыг нарийвчлан тогтоосон бөгөөд энэ нь Монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Тухайлбал: “Их Юань улсын нэвтэрхий хууль”, “Их Юань улсын хууль цаазын бичиг” зэрэг болно. 8. Улс орны хэрэг явдал, албан хэргийг “Дөрвөлжин бичиг”-ээр явуулахыг зарлигдсан. Ө.х Монгол бичгийг халж төрийн бичгээр Дөрвөлжин бичгийг сонгосон. Уг бичгийг Хубилай хаанзарлигаар төрийн их багш Пагва лам зохиосон. 9. Шашин номыг дэлгэрүүлэх талаар зарлиг гаргаж лам хуврагыг алба татвараас чөлөөлж, сүм хийдийг олноор бариулах болсон. “Хос ёсны онол” энэ үеэс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн. 10. Юань гүрний харкяанд орсон ард түмнүүдийн эсэргүүцэл, тэмцлийг дарж, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхэд Юаны хаад ихээхэн чармайлтыг гаргах болсон. Юань гүрний үеийн төрийн бүтэц, зохион байгуулалт: -Төрийн дээд эрх мэдэлтэн бол хаан -Дотоод бичгийн яам /Уг яаманд сангийн, ёслолын, цэргийн, шүүхийн, үйлдвэрийн зэрэг 6 яам харъяалагдаж байв./-Нууц бичгийн яам-Түшмэлийн хэргийн яам Эдгээр 3 яамыг төрийн 3 сайд ерөнхийлөн захирч байв. Засаг захиргаа байгуулал,хууль цааз Юань улсын төрийн дээд эрх мэдлийг хаан “монгол”барьж түүний удаад хатан,хунтайж хан хөвгүүд, угсаа төлийн ван нар орж байжээ.1271 оноос Юань улсын төрийн дээд байгуулага нь Дотоод бичгийн яам, Нууц бичгийн яам,Дэвшүүлэх бууруулах яам зэрэг байв.Дотооп бичгийн яам нь: Юань улсын засаг захиргааны бүх эрхийг удирдаж төрийн дээд байгуулага байжээ.энэ яамыг”эрхэлсэн сайд” толгойлж энэхүү тушаалд хааны орыг залгамжлах хунтайжийг тавьдаг байв. Дотоод бичгийн яамны эрхэлсэн сайдын дараа баруун,зүүн этгээдийн тэргүүлсэн сайд“Чинсан” нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв.Тэргүүн сайдын дор цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд,засагя туслагч түшмэл Юань улсын сударт бичэснээр засаг захиргааны хувиар байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Төвлөн засах яамныг түүний салбар буюу төлөөний яам-10,чөлгөө-185,шүлтсэн-33,тойрог359,гацаа-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хувиар өөрчлөгдсөнгүй. Хублай хаан хууль цааз нь төрийн асуудлыг зохцуулхад чигэлсэн дүрэм журам байлаа Юан гүрний үед засаг захиргааны хамгийн том нэгж нь “Mуж” байв. Тужийг дотор нь : -Дотоод муж -Гадаад муж гэж 2 ангилж байсан. Дотоод муж нь хаанд шууд захирагддаг байсан бөгөөд харин гадаад муж нь нийт 11 мужаас бүрддэг байжээ. Муж нь дотроо: -Олон зам-Зам-Олон фү-Жоу-Сянь гэж хуваагддаг. Муж болон олон замыг 25-аас дээш насны монгол даргач нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ. Усан суваг Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол Хан жаогаас Бэжин хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм. Далайн тээвэр Юань улсын үед хятадын далайн тээвэр урьд үзэгдээгүйгээр хөгжжээ. Тухайн үед гол мөрнөөр тээвэрлэх нь хурай замаар тээвэрлэхээс хоёр дахин хямд ,далайн тээврийн зардал нь гол мөрний тээврээс гурав дахин хямд байв. Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгэр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв. Худалдаа Хублай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан нь хятдын худалдааны түүхэнд эргэлт гаргаж чаджээ. Ийнхүү цаасан мөнгө гаргахын тулд Юань улс цогц арга хэмжээ авсан. n Бүх нутагт цаасан мөнгөөр алт солих бөгөөд бүх газар мөнгө нь ижил үнэ ханштай n Аливаа зардал төлбөрт цаасан мөнгө гаргахын хуулиар баталсан.n Цаасан мөнгийг хуулиар “хуурамчаар болон дуурайн хийх “ үйлдхмйг хориглов. Ийнхүү цаасан мөнгийг улсын хэмжээнд гүйлгээнд гаргасан нь дэлхийн цаасан мөнгө дэлгэрэх үүдийг нээж өгчээ. Мөн худалдааны ховор цухал барааны 10/1 хувийг ,өнгөн хэрэглээний бараанаас 15/1 хувийг татварт авч байв. Юань улсын зөвхөн далайн дагуу 97улс оронтой худалдаа хийж байв. Худалдааны онгоц Японд 7-8 хоногт хүрдэг байв. Засгийн газраас худалдааг өргөтгөх зорилгоор хувь хүнд мөнгө өгч худалдаа хийлгэдэг бөгөөд олсон ашгийн 70 хувийг улс хөлс болгон авдаг байжээ. Албан татвар Албан таварын дүрмийг 1236 онд Өгөдэй хаан авч хэрэгжүүлжээ. Энэ систем нь үндсэндээ газрын албан татвар, хүн амын татвар байсан байна.Хүн амын татвар нь хүн бүрээс жилд хоёр таар будаа авна, Урчууд ,Лам санаваартан , алдартай бичгийн хүмүүсийг хүн амын албан татвараас чөлөөлдөг байжээ. Татварын хүнд хэцүү нь өмнөд хэсэгт ноогдож байсан байна. Худалдааны нийт 32 төрлийн татвар авдаг байлаа.Бичиг үсэг ,Боловсрол Олон улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Хублай хаан аль нэгний бичиг үсгийг дээгүүр тавих нь бусдын дургүйцлыг төрөөлж улмаар цаашлаад улс гүрний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд 1269онд Пагва ламаар Дөрвөлжин бичгийг зохиолгосон.



Монголын түүхийн чухал сурвалж бичиг өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын нутгаас олджээ. Одоогоос700-гаад жилийн өмнө Хубилай хааны “Дээрээс тогтоосон хууль цаазын бичиг”-ийг Чингис хааны “Их засаг”хуулиас эхтэй байж магадгүй хэмээн олон судлаач таамаглаж байна. Энэ талаар МУИС-ийн Олон улсынхарилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Баясахтай ярилцлаа.
-Юань гүрний үеийн хууль цааз чухам хэзээ, хаанаас олдсон юм бэ?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын өмнөд мужийн нэгэн тариачин айл олон зуун жил хадгалж байсан түүхийн чухал бичгээ солонгосчуудад өгсөн юм билээ. Энэ нийт 30 гаруй бүлэгтэй. Хуучны муутуу цаасан дээр бичсэн нь салбайгаад муудчихсан байсныг нь эмхэлж янзлаад эх маягаар нь давтаж хэвлэсэн юм билээ. Одоогоор зөвхөн 8-23 дугаар бүлэг нь олдоод байгаа юм. Эдгээр бүлгийг хэвлэхэд 320 тал хуудас болсон, маш том хууль цаазын сурвалж бичиг. Анхны эх нь эртний хятад хэл дээр бичигдсэн байсан. Түүнийг нь орчин цагийн хятад хэл дээр хэвлэсэн юм билээ. Солонгосын эрдэмтдийн яриагаар XIX зууны сүүлч хүртэл тэр хуулиар бүхий л хууль цаазын бичиг мөрдөгдөж байсан. Хуульчид ч шалгалтаа үүгээр өгдөг байсан гэсэн.
-ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх гэсэн боловч боломж гарахгүй байна гэж дуулдаж байсан?
-Солонгосууд үүнийгээ ЮНЕСКО-гйин оюуны өвд бүртгүүлэх саналтай байгаа юм. Дөнгөж олчихоод хятадын эрдэмтдийг аваачиж үзүүлсэн юм билээ. Гэхдээ хятадтай үзэл бодол таараагүй учраас манай руу хандсан.
Солонгост ЮНЕСКО-гийн зөвлөл гэж байдаг. Манай номын сангийн захирал Г.Аким болон зарим хүмүүс очиж тэр эхийг нь үзсэн байсан. Мөн дөнгөж олдсоных нь дараахан тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн ивээл дор олон улсын хурал хийхийг санаачилсан. Энэ хуулийг ЮНЕСКО-д батлуулахын тулд юуны өмнө Юань гүрнийх мөн гэсэн дэлхийн эрдэмтдийн тунхаглал, нотолгоо зайлшгүй шаард лагатай юм билээ. Тиймээс Монгол, Солонгос багш, судлаачдын холбоо, Солонгос дахь монголчуудыг дэмжих “Далайн салхи”; нийгэмлэгээс Америк, Япон, Солонгос, Орос, Монгол зэрэг орон орны судлаачдын дунд “Юань гүрний үеийн хууль цаазын бичиг”; сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Гэвч тухайн үед ерөнхийлөгчийн сонгуультай давхцаад энэ асуудал сураг алдарсан.
Мөн эдийн засгийн хямралаас болоод олон улсын хурлаа ч хийж чадаагүй. Солонгосын санхүүгийн жил нь дөрөвдүгээр сард эхэлдэг. Гэтэл энэ оны төсөвт нь мөнгийг нь багтааж чадаагүй учраас хойшлуулсан.
-Яагаад хятад руу эхлээд хандсан юм бол?
-Юань улс тухайн үед 1268-1358 онд хятаджсан гүрэн байсан гэж ойлгож болно. Тэгээд ч анхны эх нь эртний хятад хэл дээр олдсон. Солонгосууд дангаараа бариад орчуулж чадахгүй. Эртний хятад үг гэдэг хоршоо үг, цэг таслал байдаггүй их хэцүү. Тэгээд ч хуулийн үг хэллэг модон үгтэй, хатуу шүү дээ. Тиймээс эртний хятад хэл сайн мэддэг хүн хэн байна вэ гэж хайгаад надад хандсан.
-Солонгос улс ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа гэсэн. Бүртгэлээ гэхэд солонгосын соёлын өв гэжбүртгэчихгүй байгаа?
-ЮНЕСКО-д ганцхан улсынх гэж бүртгүүлэхгүй. Монгол, солонгос, хятад гэсэн гурван улсын түүхийг хамарсан гэж бүртгүүлэх юм.
-Энэ хууль одоо хаана байгаа вэ?
-Солонгост анх олдсон Сун овогтын олон жил амьдарч ирсэн тэр газар Солонгосын хааны номын сан гэж байдаг. Тэнд хадгалаатай байгаа. Харин хэвлэчихсэн эх нь Монголд гурав бий. Манай ЮНЕСКО-гийн хороонд, Н.Энх баяр ерөнхийлөгчид, надад нэг байгаа.
-Олон улсын хурал хийх нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм байна. Одоо хурлаа зохион байгуулжболохгүй юм уу?
-Хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдчихвэл болно. Тэгээд ч ЮНЕСКО-д бүртгүүлэхээс өмнө эхлээд 2-3 удаа хурал хийе, эр дэмтдийнхээ үгийг сонсъё гэж бодож байна. Үүний дараа бүртгүүлэх талын ажлаа эрчимжүүлнэ.
-Хэзээ хийх юм бэ?
-Хавар дөрөвдүгээр сард хийнэ. Тэр үед солонгос төсвөө дахин хэ лэлцэж батлах юм. Бас зөвхөн төсвийн мөнгө харах биш, үүх түүхээ гэж бодсон, хуулийг эрхэмлэдэг хүмүүсийг хамтарч ажиллаасай гэж хүсч байна.
-Энэ хуулийг монгол руу хөрвүүлж болохгүй юу?
-Солонгос хэл заагч багш нарын холбоо гэж байдаг. Энэ холбооныхон эрдэм шинжилгээний хурлын дараа хоёр сарын хугацаатай судалгааны төсөл хийгээд дараа нь хятад эхийг монгол руу хөрвүүлнэ.
-Таныг энэ хуулийг судалж байхад сонирхолтой санагдсан зүйл, заалт юу байсан бэ?
-Татварын асуудал их сонирхолтой юм билээ. Бас уул уурхай, санхүү бүртгэл, дэнчин барьцаа гэх мэтийг хэрхэн зохицуулах талаар заалт байсан. Ер нь тэр том улсыг захирахын тулд нарийн бодлого явуулж байсан байгаа юм. Жишээ нь Хубилай хааны үед сангийн сайд нь араб хүн байж. Наймаа арилжаа, санхүүгийн асуудалд арабчууд илүү ухаан нь хөгжсөн гэдгийг мэддэг байсан байх нь. Нөгөө талаар монгол, хятад хүн биш өөр үндэстэн байсан нь давхар хөндлөнгийн хяналт тай, давуу талтай байсан байгаа биз.
-Уул уурхайн асуудлыг тухайн үед хуулиар зохицуулж байсан гэхэд их сонирхолтой санагдаж байна?
-Хятадын тийм нутагт ийм ийм уурхай байдаг, үүнийг ингэж ашиглаж болно гэдгийг маш нарийн тодорхой заагаад өгчихсөн. Гэхдээ яг энэ хуулийг судалж дуусаагүй учраас нарийн ярьж болохгүй. Ер нь хуулийг бүрэн судалж дуусахад дор хаяж хоёр жилийн хугацаа шаардана.
-”Их засаг” хуулиас улбаалж энэ хуулийг гаргасан гэж зарим эрдэмтэд таамаглаж байгаа гэсэн?
-Шууд “Их засаг” хуулиас авсан гэхэд их хэцүү. Яагаад гэвэл “Их засаг” хууль одоо болтол бүрэн эхээрээ олдоогүй. Тухайн үед ийм хууль байсан, ийм зүйл ангитай байсан гэдгийг судлаачдын хийсэн судалгаа наас алаг цоог олддог.
Гэхдээ бас “Их засаг”-тай холбож үзэх үндэслэл бий. Монголчууд хууль цаазыг эрхэмлэдэг ард түмэн. Тухайн үед энэ хуулиа боловсруулахдаа бас бус хуулийг үзсэн л байж таараа. “Их засаг” бол заншлын хууль. Жишээ нь, өвс ногоо гарах үеэр гал гаргаж болохгүй. Усанд бузар буртгийг хийж болохгүй гэх мэт өдөр тутмын үйлдлийг хуульчилж өгсөн байдгийг судлаачид хэлдэг.
Харин Юань гүрний хууль цаазыг судлаад үзэхээр яаж татвар авах вэ, данс хараа яаж бий болгох, яаж улсын сан хөмрөгөө нэмэгдүүлэх вэ гээд татварын асуудлыг нэлээн нарийвчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, илүү хөгжсөн гэж ойлгож болох юм.
-Монголын түүхийн томоохон хууль цаазын бичиг яаж солонгост очсон юм бол. Тэр дундаа тариачин айлаасолдоно гэдэг гайхмаар юм…?
-Түүхийн сурвалж бичиг тариачин ай лаас олдоно гэдэг гайхаад байх зүйл биш. Ялангуяа энэ айлын олон зуун жил нутаглаж ирсэн газар нь дайн дажнаас нэ лээд хол байсан учраас түүхийн үнэ тэй бичиг устчихалгүй өдий хүрсэн бай¬гаа юм. Ер нь нэлээн чинээлэг, яз гуур тан гаралтай айл юм билээ. Магад гүй өвөг дээдэс нь Юань гүрний үед төрийн өндөр алба хашдаг, сурвалжит гэр бүлийн хүн байсан байж болох юм.
Солонгос өөрөө монголын харьяат. Ер нь түүхийн сурвалжуудаас харахад, солонгосчууд найман удаа Алтан ургийнхантай ураг барилдсан байдаг юм билээ. Ер нь хаанаас, яаж анх олдсон талаар баримтат киногоор гаргана гэж зорьж байгаа. Олон улсын хурлаа хийгээд, монгол хэл рүү хөр вүүлээд нарийн судалсны дараа яг олд сон газар нь очиж баримтат кино хийхээр төлөвлөж байна.


ОРШИЛ
Орчлон хорвоо дээрх хүмүүний амьдрал эргэж харуусал гуниг атаа хорсол баяр баясгалан хийгээд ертөнцийн хамаг бүхэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд үүсэж бүрэлдэж байдаг нь жам ёс билээ.
Гэтэл нийгмээ дагаад бид бүхний сэтгэлгээнд эмэгтэй хүн бол гэрээ сахиж хүүхдээ асарч хоолоо хийх мэтээр шууд ойлгон тэдний уураг тархинд бүрэлдэн буй асар их зориг тэвчээр хатуужлыг ашиглах өөрийн гэрийн хийгээд улс орны хэтийн ирээдүйд хүртэл хөрөнгө оруулах хүч харамгүй бий гэдгийг нь хараахан ухамсарлаагүй байгаа нь гайхшрал төрүүлэм.
Энэ талаар ихэнх хүмүүсийн бодол нэгэн чигт төвлөрөх ба түүхэнд хэзээ ч эмэгтэй хүн амжилт гаргаж байгаагүй, маш тоотой, Чингис хааны үед гэхэд л тэднийг зүгээр л гэрийн ажил, гал голомтоо л сахиж үлддэг мэтээр хийсвэр төсөөлж харийн орны жишээнээс ажиглан тунгааж эрэгтэйчүүд л хийх ёстой мэт төсөөлөн байдаг нь хэвшсэн ахархан бодлын нэг юм.
Гэтэл бидний түүхэнд мөнхөрсөн агуу их монгол улсын амжилтанд хатдын үзүүлсэн нөлөөг тоочоод баршгүй байх ба нууц товчоон дээр ч үл харагдах сонирхолтой жишээ баримт их гэдэг нь судалгааны явцад харагдлаа. Би энэхүү илтгэлээрээ олон жилийн турш хүн бүр л ярьж хэлэлцдэг жендерийн асуудлыг шийдэлд хүрэхгүйгээр тойруулан ярихдаа бус бидний эртний түүхэнд хатад ямар нөлөө үзүүлсэн болох, одоо үед ямар байгаа цаашдаа ямар алхам хийвэл зохих вэ гэсэн санааг илэрхийлэхийг эрхэм зорилгоо болголоо.

I. ЭРТНИЙ МОНГОЛЫН ТҮҮХЭН ДЭХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙР СУУРЬ
Эртний монгол улсын үед эмэгтэйчүүдийг хамгаалсан төрийн хатуу чанд хууль үйлчилж байсан учир тэдний нэр төр алдар хүндийг ихээр дээдлэж байсан байна. Үүний тод илрэл нь “Монголын нууц товчоо” зэрэг түүх уран зохиол, хууль цаазын дурсгалт бичгийн дотор эмэгтэйчүүдээ Гоо марал, Алун Гоо, Монголжингоо, Баргужин гоо гэх зэргээр эрхэмлэн хүндэтгэсэн нэр хайрлаж байсантай холбоотой.

Үүнээс үүдээд XIII зууны үед дайн дажны үед олзлогдсон эмэгтэйчүүдийг олж аван халамжлан асардаг байсан олон баримт ном сударт тааралддаг ба тэр ч байтугай Чингис хааны үед “Өнчин ядуусыг тэтгэх улсын сан” хэмээх бие даасан тусгай байгууллага байгуулагдаж дайн дажны явцад тахир дутуу бологсод тэдний гэргий, эр нөхрөө алдаж бэлэвсэрсэн эмэгтэйчүүдэд тусламж тэтгэмж олгодог байжээ.
1253-1255 онуудад Монголоор жуулчилсан Гильям Де Рубрук Монголын эмэгтэйчүүдийн ажилсаг,эрэмгий зоригтойг тэмдэглэхдээ: Тэд ачаа бараа зөөж, гэрээ ачаалдаг, үнээгээ саадаг, ааруул хурууд хийдэг, арьсыг боловсруулж, шөрмөсөөр нь утас хийж гутал, хувцас оёдог, эсгий хийж гэр бүрдэг гэгчлэн магтан бичсэн байхад Монгол эмэгтэйчүүд нум сумаар харваж чаддаг, моринд гарамгай, эрчүүд нь дайнд мордсон нөхцөлд ар талын бүхий л үүргийг тэд гүйцэтгэдэг гэж Марко Пологийн тэмдэглэлд Монгол эмэгтэйчүүдийн эд бах, зориг хатуужлыг тодорхойлон бичсэн нь сонирхолтой жишээ юм.
Хөх сударт дурдсан зарим баримтаас үзэхэд 1204 оны улсын их чуулганд улсын сайд түшмэдийн охид хөвгүүд оролцсоны дотор жонон Мухулайн хоёрдугаар охин Саран хөхөө, Боорчийн охин Ундрангэрэл, Ажинай мэргэний ганц охин Хуннуур болон Чингис хааны ээж Өүлэн ээж, Чингисийн их хатан Бөртэ үжин нар оролцсон байна.
Тэр чуулганаар зарим жанжин нарт бэр зааж ураг барих ёсыг тогтоосны дотор Чингис хаан өөрийн ганц охиноо Зэлэмийн хөвгүүн урианхай ястан Сэцэнлигт гэргий болгон ихэд билэгшээжээ. Тэр хуралдаанд оролцсон есөн эмэгтэй сайдыг эхнэрийн ёс сахилгыг эс алдсан алдарт эмэгтэйчүүд гэж сайшаагаад хэрэйдээс олзлогдсон Солонгоо охины ой ухааныг хотол даяар гайхан магтаж уудам мэргэн хэмээн цоллоод, малгай, хоолойвч, эрхээр шагнасан байна.
Гэрийн ёсыг сайтар сахисан эмэгтэйг цоллох, шагнах, өргөмжлөл олгох энэ сайхан уламжлалт ёс Богд хаант Монгол улсын үед ч мөрдөгдөж байв. Олноо өргөгдсөний 1914 онд Богд хааны зарлигаар Зостын чуулганы чин зүтгэлт улсад туслагч гүн Буянхишигийн авааль гэргий урианхай овогтой Алтанцэцэг болбоос анх хадамласнаас нааш дотно үйлчлэж, гэрийн ёсыг болгоомжлон цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсны тул өргөмжлөл олгогтун. Цэвэр хишгийг сүсэглэн болгоомжлон явагтун.
Бүү омгорхон бардамнаж журам хэлхээг өтгөрхий дор хүртүүлтүгэй хэмээн ухуулах өргөмжлөл олгуулагтун гэжээ. Ийнхүү Богд хааны зарлигаар Өвөр, ар монголын 40 эмэгтэйд төрийн өргөмжлөл олгуулжээ. Мөн нэгэн жишээ бол феодалын нэгдсэн монгол улсад хааны хатад нь төрийн их хуралд оролцдог, зөвлөх эрхтэй байснаар үл барам хаан нас барсан тохиолдолд төрийн хэргийг гардан хатан хааны үүргийг гүйцэтгэж дараагийн улсын их хурлыг хуралдуулах, хааныг сонгуулах, Их хурал хүртэлх хугацаанд төрийн эсрэг хуйвалдаан, бослого тэмцэл гарах аюулыг сэрэмжлэн зайлуулж төрийн дотоод их ажлыг зохион байгуулаад зогсохгүй, гадаад улс гүрэнтэй харилцах дипломатын дэг ёсыг ч биелүүлж байжээ.
Жишээ нь: Өгөдэй хааны Наймалжин хатан 1241-1246 он хүртэл 5 жил, 1248 оноос Гүег хааны хатан Огул Хаймиш 2 жил төр барьснаас гадна 1294 онд Хубилай хаан нас нөгчихөд Хөхчин хатан, 1307 онд Өлзийт төмөр хаан нас барахад Булган хатан нар тус тус төрийн хэргийг хөтлөн их хурлыг хуралдуулж дараачийн хааныг сонгуулжээ.
Тулуйн хатан, монголын 2 хааны ээж Сорхугтани Бэки хатан төрийн хэрэгт ихээхэн хүчин зүтгэж улсын эв нэгдлийг эрхэмлэн үзэж Бат хаанд тусгай пайз бүхий төрийн элчийг илгээж их хэргийг бүтээлгэж байв. Хорезмийн эсрэг дайнд Хулан хатан явалцаж Монголчуудын эх нутгийн зүг хөлгийн жолоог залах асуудалд чухал үүрэг гүйцэтгэсэн бол Тангадтай байлдах дайнд Есүй хатан оролцож дайны явцыг ажиглан зөвлөж Чингис хааны нас нөгчихөд дэргэд нь байж алтан шарилыг нь эх нутагт нь онголоход биечлэн оролцжээ.
1219 онд хорезмийн эсрэг дайнд явахад нь Есүй хатан “Танаас хойш Монголыг хэн захирч туг сүлдийг чинь хэн барих вэ” гэж Чингис хаанд айлтгахад хаан: Хатан хүн боловч Есүйн үг зөвөөс зөв дүү нар, хөвгүүд, Боорчи, Мухулай та нарын аль нь ч энэ үгийг дурдсангүй гэж Есүй хатныг Чингис хаан ихэд магтсан байдаг ба энэ хэдэн үгс ч магадгүй асар их ирээдүйг харсан холын хараатай бодлого байсан ч байж болох талтай.
XIV-XVII зуунд монголын феодалын бутрал үргэлжилж байсан хүнд үед шар морин жилтэй Мандухай сэцэн хатан түүнийг даван туулах гэсэн бодитой алхам хийж Батмөнх даян хааны нэрээр төрийг удирдаж Моголын феодал, ноёдын хооронд эвлэрүүлэх бодлогыг тууштай явуулан 40-өөд жилийн турш дайн дажингүй байлгасан төрийн том зүтгэлтэн болохоо харуулсан юм. Энэ талаар БНМАУ-ын түүхийн сурах бичигт Мандухай сэцэн гэж нэрлэгдсэн дундад зууны моголын төрийг аварсан гарамгай зүтгэлтэн эмэгтэй мөн гэж тэмдэглэжээ.
Монголын алдарт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Мандухай сэцэн хатны түүхийг судлаад Монголыг даян хаан удирдсан биш, Мандухай сэцэн хатан удирдсан юм. Монголын голомтыг ноцоосон, тэрээр цэрэг жанжлан олон удаа байлдаанд явж байсан гэж тэмдэглэжээ. Мөн нэгэн чухал зүйл нь 1206 оны Их засаг хуулинд, 1271 оноос үйлчилж эхэлсэн Монголын их Юань гүрний хууль цаазын бичигт, Эмэгтэйчүүд хүүхдүүдэд холбогдох Монголын эртний цаазын бичигт, Алтан хааны цаазын бичигт,Зургаан хошууны их цаазад, Монгол- Ойрадын хуулинд, Халх журам хуулинд, Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичигт тус тус эмэгтэйчүүдийн эрх мэдлийг боловсронгуй болгож эрх ашгийг нь өндөрт өргөж өгсөн ба эмэгтэй хүний эсрэг хандсан гэмт хэргийг гэхэд 17 зүйл дурдаж эхнэрийг алах тохиолдолд эцэг эх, ван гүн харц хэн боловч шийтгэгдэх, 3 эр нэг эмийг хүчирхийлвэл цөмийг тарчлаан алах,нөхөртэй эмэгтэй хүчирхийлвэл цаазла,жирэмсэн эмэгтэйг дутуу гаргуулах, эмэгтэй хүний үсийг таслах, үсийг хяргах, хувцсыг урах, малгайн залааг таслах, эхнэрээ занчих,хараах зэрэг үйлдлийг хатуу чанд хорьж шийтгэж байжээ,
Тэгвэл эхийн хэвлийд байгаа хүүхдээс эхлээд эмэгтэйчүүд, харцаасаа эхлээд хатан хүртлээ өөрсдийн эрх ашгаа хамгаалуулж байжээ. Энэ бүхнээс үзэх буюу түүхээ сөхөн харваас эмэгтэйчүүд хэмжээлшгүй их эрх дархтай байсан нь харагдаж байна.

II. ЭМЭГТЭЙЧҮҮД БА ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Эмэгтэйчүүдийн оролцоо нь хүн төвтэй хөгжлийн гол чиглэл ба улс орон хөгжихэд хүний хөгжил нь чухал үүрэгтэй юм.Олон оронд тулгарч буй хөгжлийн зорилго нь явцуу тодорхойлогдсон хүйсийн үүргийг хүн амын хагас нь болсон тэр хэсэгт зөвшөөрөхөд хэтэрхий ахдаж байгаа ба эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд оролцохыг зөвшөөрсөн олон газарт өрх гэрийн хүрээ болон албан бус эдийн засагт тэдний оруулж буй хувь нэмэр их боловч бүрэн гүйцэд үнэлэгдэхгүй байгаа нь харамсалтай.
Учир нь эмэгтэй хүн гэдэг бол хамгийн нандин болоод үр хүүхэд төрүүлж хань нөхөртөө хайр халамж бэлэглэж аз жаргалыг гэрэлтүүлж байдаг эрхэм хүмүүн билээ. Өнөөгийн байдлаар монгол хүний 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ба төрийн ба төрийн бус өмчийн их дээд сургуулиудад суралцдаг оюутнууд монголын хэмжээнд 147 мянга байгаагийн 98 мянга нь эмэгтэйчүүд байна. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшиж буй тоо харьцангуй их байна.
Нэгдүгээр ангид 2003 оны байдлаар 17685 сурагч элссэний 8637 нь эмэгтэй, 9028 нь эрэгтэй байх ба 11 дүгээр ангиа төгсөхөд 40739 сурагчийн 30000 гаруй нь эмэгтэй болох хүний хөгжлийн илтгэлийн нарийвчилсан судлагаа гарсан нь асар сонирхолтой ба анх сургуульд элсэхэд эрэгтэй хүүхдүүд ихээхэн хамрагддаг боловч зарим шалтгаанас үүдэн сургуулиа төгсөхөөсөө өмнө сургуулиа орхиж эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзлэн сургуулиа төгсөж байна. Харин төгссөний дараа элсэлтийн шалгалтанд 40000 сурагч хамрагдсанаас 2005 оны байдлаар 70 хувь нь эмэгтэй байх бөгөөд гадаадад суралцаж буй оюутнуудын 80 хувь нь эмэгтэй, ажиллаж буй залуусын 80 хувь эрэгтэй байх нь гайхалтай.
Гадаадад тэтгэлгээр сангаас сургах тоефлийн 450-525 оноотой байх ёстой ба энэхүү оноог авсан хүмүүсийн 75 нь эмэгтэй хүмүүс гэж АНУ-н элчин сайдын яамнаас мэдээлсэн. Яагаад энэ бүхнийг би дурдах болов оо. Мэдээж өнөөгийн дээд боловсролтой гадаад хэлтэй соёлч боловсон хамгийн зөв сэтгэлгээтэй элдэв хэрэг төвөгт холбогдох нь тун бага хэсэг буюу эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлж тэднийг дэмжих цаг ирснийг дэлгэж тавихыг эрмэлзсэн юм. Хэдий эмэгтэйчүүд яам тамгын газрууд, компани пүүсүүд боловсрол эрүүл мэндийн салбаруудад ажилладаг ч гэлээ яагаад шийдвэр гаргах шатанд ажиллаж гүйцэтгэх засаглалыг тэргүүлж болохгүй гэж.
Эрэгтэйчүүд шиг элдэв авилга авч нэр төрөө уландаа гишгэн архи их хэмжээгээр хэрэглэж цэнгээний газар зугаалж дараа нь шар сонины бай болохгүй жинхэнэ ажил хэрэгч боловсрол өндөр эмэгтэй боловсон хүчнээр манай улс цэнэглэгдэх болсон нь тод харагдаж байна. Хэрвээ гадаадад суралцаж буй, монголдоо мэргэшиж буй тэр эмэгтэйчүүдийг дэмжин туслаж идэвхжүүлж чадвал цөөхөн тооны боловсролтой эрчүүдийн дундаас сонголт хийж байхаар маш олон өндөр боловсролтой эмэгтэйчүүдийнхээ дунд шударга өрсөлдөөн буй болгон түүн дотроос жинхэнэ удирдагч нараа сонгох хэрэгтэй.
Гэтэл түүхээсээ буюу ардчилал хөгжихөөс өмнөх үетэй одоо үеийг харьцуулж үзвэл 1990 оноос хойш төрийн өндөрлөг буюу өөрөөр хэлбэл Засгийн газрын бүрэлдэхүүн, УИХ-ын бүрэлдэхүүнд 1000 гаруй хүн дэвшин сонгогдон ажилласны давхардсан тоогоор 20 хүрэхгүй нь л эмэгтэйчүүд байсан нь нэн харамсалтай. Гэтэл Герман оронд Төрийн эрх барих байгууллагуудад 40 хувь нь эмэгтэйчүүд, Шведэд 35 хувь нь, Францад 30 хувь нь эмэгтэйчүүд, Шотландад 40 хувь нь эмэгтэйчүүд байх ба Great britian буюу Их британий нэгдлийн улсуудыг Elizabath хатан хаан, германий councilar нарын нэр төртэй хариуцлага өндөртэй албан үүргээ гүйцэтгэж улс орноо удирдаж байгаа сонирхолтой жишээ багагүй байна.Миний судалгаанаас үзэхэд хэрвээ өмнөх жилүүд шиг ахиц ихтэй явбал өмнөх боловсрол эзэмшиж байсан тоо баримтыг нарийн ажиглан тооцоолоход 2020 он гэхэд Монголд их, дээд сургуульд суралцах оюутны 90 хувийг эмэгтэйчүүд, гадаадад суралцаж буй оюутан залуусын 98 хувь нь эмэгтэйчүүд, сурагчдын 85 хувь нь эмэгтэйчүүд, харин нэгдүгээр ангид элсэж буй сурагчдын 51 хувь нь эмэгтэйчүүд болох бүрэн үндэстэй болж байна.
Гэтэл жил ирэх тусам боловсрол эзэмшихээр хүсэж тэмүүлж байнга тоо нь ихсэж байгаа эмэгтэйчүүдийг бид хэт их орхигдуулж ямарваа нэгэн сонгууль болоход л гэхэд эмэгтэй хүн сонгогдож болохгүй мэтээр сэтгэл зүйдээ хүлээн авч байгаа нь хэт явцуу мэт санагдана.

ДҮГНЭЛТ
Бид бүхний сэтгэлгээнд он удаан жил хадгалагдан байсан нэг зүйл болох түүхэнд эмэгтэйчүүд огтхон ч гавьяагүй мэт сэтгэн цөөхөн хэдэн эмэгтэй л ховор заяаж амжилт авчирсан мэтээр бодож байсан нь эндүүрэл байжээ. Эртний монголд эмэгтэйчүүдийг хамгаалах хууль цааз хийгээд тэдний үгийг сонсох зөвлөгөөг нь авах, дээдлэн эрхэмлэх зан заншил мөрдөгдөж байсан нь илтгэлээс илхэн харагдаж байна. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд ердөө хүн бүрт эмэгтэй хүн өндөр албан тушаал хашиж эрчүүдээс илүүг мэдэх ёсгүй мэтээр бодсон сэтгэлгээ хоногшсон байх ба цөөхөн тооны эрчүүдийг тахин шүтэж эргээд тэднээс хариуцлага нэхэж байхын оронд боловсрол эзэмшиж буй эмэгтэйчүүдийн шударга өрсөлдөөнийг буй болгон тэднийг төрийн эрх барих дээд байгууллагуудад ажиллуулвал одооных шиг авилгал, ёс бус үйлдэл тун багасах байх гэсэн итгэл өвөртлөн байна. Монгол улсын Үндсэн хуульд: Хүнийг нас хүйс, арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, хэл, мэргэжил боловсролоор нь ялгаварлаж үл болно хэмээн заасан байснаас үндэслэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын эрх тэш байдлыг бий болгох асуудлыыг энэхүү илтгэлээрээ дэвшүүлэхийг зорилоо. Монголын түүхэнд хатад эмэгтэйчүүдийн үзүүлсэн нөлөө асар их байсан бол одоо үед эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлж төрийн эрх барих байгууллагуудад тэдний оролцоог нэмэгдүүлвэл монголын хөгжил цэцэглэлтийн шинэ үе одооноос эхлэх бүрэн үндэстэй юм.


Монголын хууль цаазын эх сурвалжийн
Монголын хууль цаазын эх сурвалжийн
нэрийн тухайд

Оршил
Монголын хууль цаазын эх сурвалжуудыг үндэсний болон гадаадын судлаач эрдэмтэд олж, судалгааны эргэлтэнд оруулж, судлах болсоор 300 гаруй гаруй жилийг өнгөрөөжээ.
Монголын төрийн түүхийн он жилүүдтэй харьцуулбал, мэдэгдээд судлагдсан хууль цаазын эх сурвалж, мөн уг эхээрээ олдсон нь хуруу дарам, судалсан бүтээлүүд нэн ялангуяа XX зууны эхэн үеийн үзэл суртлаас хамаарч нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны эргэлтэнд бараг ороогүй, мэргэжлийн байгууллага, мэргэшсэн судлаачид нарийвчлан судлаагүй зэрэг нь эл салбарын эх сурвалжийн судалгааны үнэ цэнийг бууруулж, түүхийн танин мэдэхүйн хүрээнд л өгүүлсэн байна. Зарим нэгэн түүхийн бүтээлүүдэд өгүүлснийг авч үзвэл, Монголын түүхийн 3 болон 5 дэвтэр бүтээлүүдэд “Юан улсын хуулиудад “Улсыг нэг газар хуралдуулахыг цаазлах нь”, ... гэх зэрэг цаазлан хориглосон зүйл олон байгаа ...”[1], “Манжийн хуульд Их Хүрээ, Улиастайн ав хомрогын дүрэм журмыг нарийвчлан заасан бөгөөд үүнд уул хоёр газрын ав хомрогод тус бүр таван зуун хүнийг оролцуулж жил бүрийн намар цагт сарын хугацаагаар авладаг байжээ”[2], “Засаг хошууг угсаа залгамжилсан ноён Манжийн хуулинд заагдсан эрх хэмжээний дотор захирах ...”[3] гэж монголын түүхийн аль ч үед дурдах төдийхөнөөр эсвэл “... үеийн хууль цаазад”, “... хуульд”, “... дүрэм журамд” гэх мэтээр эх сурвалжийн эзэн биегүй судалгааны зохиол бүтээл гарсаар л байна.
Энэхүү гажуудлыг арилгах, эх сурвалжийн эзэн биеийг тодорхой болгох, нэн ялангуяа эрх зүй, улс төрийн түүхийн үндсэн эх сурвалж болох хууль цаазын эх сурвалжийг агуулгын түвшинд судлах, эрх зүйн түүхийн сэтгэлгээний хувьсал өөрчлөлтийг ажиглах, нэгтгэн дүгнэх нь нэлээд чухал болжээ.
Хэдийгээр агуулгын түвшинд судлахын өмнө хэлбэрийн хувьд тухайн эх сурвалжийн он цаг, нэр, бүтэц, бичилтийн онцлог зэрэг олон асуудлуудыг түүх, хэлшинжлэл, сурвалж судлал болон бусад салбар шинжлэх ухааны судалгааны арга, арга зүйд тулгуурлан нэхэн тодруулж, нийгмийн сэтгэл зүй, шинжлэх ухааны судалгаанд нэг мөр болгон хэвшүүлэх, мөн судалгааны анхан шатны боловсруулалт хийх явдал нэлээд чухал байна.
Дээрх асуудлууд хэлбэрийн төдий мэт санагдах ч эрх зүйн түүхийн судалгаанд зайлшгүй хийх ёстой урьдчилсан нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, эрх зүйн түүхийн судалгаа дан ганц эрх зүйн шинжлэх ухаанд бус харин нийгэм, хүмүүнлэгийн бусад шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн ололт, дүгнэлтэд тулгуурлах нь зайлшгүй юм.
Өнгөрсөн он жилүүдэд эрх зүйн түүхэнд холбогдох эх сурвалжуудыг түүхийн ерөнхий үечлэлийн хүрээнд авч үзвэл, монголын түүхийн дундад эртний үед хамаарах эх сурвалжууд ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд манжийн эрхшээлийн үеийн эх сурвалжийг эс тооцвол үндсэн эхээрээ уламжлан ирсэнгүй.
Хууль цаазын эх сурвалжийн нэр гэж юу вэ?
Нэн ялангуяа судалгааны эргэлтэнд орсон хууль цаазын эх сурвалжуудын нэрийг судалгааны бүтээлүүдэд янз бүрээр бичих, тэмдэглэх явдал түгээмэл байгаа нь хэдийгээр тухайн эх сурвалжийг судалсан судлаачийн байр суурь гэж үзэх талтай ч зарим нэгэн эх сурвалжийн нэрийг бичвэрт тодорхой өгүүлсний иш үндэс болгохгүй нэр оноон өгч байгаа нь түүхийг ойлгох ойлгоцыг бүдгэрүүлэх, нэг эх сурвалжийг хэд хэдэн эх сурвалж гэж, тус тусдаа агуулга бүхий хэд хэдэн эх сурвалжийг нэг л цааз, хууль хэмээн ойлгох зэрэг сөрөг ул мөр шинжлэх ухааны түвшинд ч, танин мэдэхүйн хүрээнд ч үлдээсээр байна.
Зарим нэгэн түүхэн зохиол бүтээлийг туурвисан хүний нэрээр нэрлэх, эсвэл эх сурвалжийн гаднах төрх зэрэг онцлогийг үндэслэн нэрлэх явдал түгээмэл байдаг. Тухайлбал, “Асрагч нэртийн түүх”-ийг зохиогч Жамба хэмээх төвд нэртэй хүний нэрийг монголчлон орчуулж “Асрагч”[4] хэмээн тодотгон “Асрагч нэртийн түүх” хэмээн нэршүүлсэн, Монголын нууц товчоо[5], Лувсанданзангийн Алтан товч зэргээр түүхийн зохиол бүтээлүүдэд нэр өгч судлах нь түгээмэл байна.
Гэтэл хууль цаазын эх сурвалжийг түүхийн зохиол бүтээлийг нэршүүлэх заншилыг баримтлан хууль цаазын сурвалжид нэр оноон өгөх нь тухайн сурвалжийн мөн чанар болон хууль цаазын техникийн уламжлалт хэв ёсыг судлаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, судалгааны эргэлтэд орсон монголын хууль цаазын эх сурвалжийн ихэнхи тохиолдолд тухайн сурвалжийг хэлэлцэж тогтоосон хүмүүсийн болон цаазын нэр, он цагийг тодорхой бичсэн байна. Тухайлбал, “Арван буянт номын цааз”, “Эрдэнэ хунтайж, Эрээхэй хаан хоёр таван сар зургаан сарын завсарт хулгайн тус тархаав”, ”Өчүүхэн цааз” [6], “Дөчин дөрөв хоёрын ноёд Их цааз эхлэн бичив”[7] гэх мэт. Гэхдээ зарим нэгэн тохиолдолд эх сурвалжийг дамжуулан хуулбарлах явцдаа үг, үсэг гээх, үсэг балрах, гэмтэх зэрэг гадны нөлөөллөөс уг эх сурвалжийн нэрийг тогтоох боломжгүй болсон, мөн түүхийн тодорхой цаг хугацаанд тэмдэглэсэн аян замын тэмдэглэл, түүхэн зохиолуудад цаазын тухай өгүүлсэн зэрэг тохиолдолд тус тус агуулгад үндэслэн нэр оноон өгсөн нь цөөнгүй юм. Тухайлбал, “Их засаг”, “Мандухайн цааз”, “Алтан ханы цааз” гэх мэт.
Зарим тохиолдолд нэгэн үед үйлчилж байсан өөр өөр агуулга бүхий цаазуудыг ямар нэгэн зорилгоор нэгтгэн эмхтгэж газар нутгийн хамрах хүрээ, үндэстэн ястны ерөнхий нэрээр нэршүүлэн хэрэглэх явдал байсан бололтой. Тухайлбал, Халх журам. Мөн XYIII зууны үед холбогдох шүүн таслах үйл ажиллагаатай холбогдох баримтуудын хавтасны төрх, өнгөөр нь “Улаан хацарт”, “Хугархай нүүрт” гэх мэтээр нэршүүлэн хэрэглэх явдал цөөнгүй байна.
Иймд хууль цаазын эх сурвалжуудын нэр, түүний зүй тогтлыг ажиглаж нарийвлан судлах зайлшгүй шаардлагатай бөгөөд ингэж судлах явдал нь эл салбарын эх сурвалжийг түүх, хэлшинжлэл, түүхийн сурвалж бичгээс ялгаатай шинж, онцлогийг тодруулахад ач холбогдолтой юм.
Хууль цаазын эх сурвалжийн нэрийн тухай асуудал өнөөг хүртэл гадаадын зарим нэгэн судлаачийн дагнасан өгүүллийг эс тооцвол, мөн монголын эртний хууль цаазын нэр томьёог тус тус судалгаагүй байгаа нь эрх зүйн түүх, онолын судалгаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Тухайлбал, “цааз”, “хууль”, “дүрэм”, “журам” гэх мэт үгийн гарал үүсэл, утга зүйг нарийвчлан судлах шаардлагатай.
Зарим үгийг тайлбарлавал, “хууль” гэсэн нэр томъёо хятадын “fălǖ 法潞”[8] гэсэн үгээс гаралтай байж магадгүй. Монголчууд 1700-аад онд манжийн “HoolI koo-li”[9] гэсэн үгээс авч хэрэглэсэн байж болох мэдээ бий[10] гэж Академич С.Нарангэрэл, доктор Н.Лүндэндорж нар бүтээлдээ дурьдсан байна. Гэтэл монгол бичгээр “HeolI qau-li” гэж бичсэн ёсыг ажигласан ч “li例”[11] хэмээх дагавар нь хятад хэлэнд “дүрэм тогтоол” гэсэн утгыг илэрхийлдэг. Харин “qau-“ хэмээх нь монгол хэлний “q”, “u” гийгүүлэгч, эгшиг нь хятад хэлэнд “k”, “о” болон сэлгэн бичигдэх, дуудах ёс байдаг тул “qau”-г “kǎo” хэмээн бичиж болох юм. Тэгвэл “kǎo 拷” [12] хэмээх хятад ханз нь “эрүүдэх, зодох, цохих” гэсэн утгатай. Иймд “хууль” нь “эрүүдэх дүрэм” гэсэн утгатай хятад үг гэж үзэх боломжтой.
Мөн монголын хууль цаазын зарим эх сурвалжид “Хууль дүрэм” хэмээн хоршин хэрэглэх нь тохиолддог. Монгол хэлний тайлбар тольд “дүрэм” хэмээх үгийг “Эрт эдүгээгийн эрх товчоот газраас заан тогтоосон дэс дарааг дүрэм хэмээжүхүй”[13] мөн “тогтоосон ёс журам, гэм хэвшил, хууль дүрэм, ... хэв дүрэм,“[14] гэх мэтээр тайлбарласан байна. Гэтэл Богд хаант Монгол улсын “Жинхэнэ дагаж явах хууль, дүрэм”-д “хууль дүрмийн дэвтэр бичиг” гэж үндсэн 12 актыг бүгдийг “дүрэм”[15] хэмээн нэрлэсэн. Тухайлбал: “Аливаа цаазалсныг зөрчин явагчдад ял оноовоос зохих, уг ялд золио авч шийтгэх мөнгөний лий-г цэн болгон хураахаар хувьсган тогтоосон дүрэм”, ”Аливаа мал хулгайлж цөлөх алах ялт хувьсган тогтоож жилийн хугацаагаар дөнгө дөнгөлж шийтгэн дуусгах зэрэг тухай дүрэм” гэх зэргээр ”дүрэм”[16] хэмээх үг хэрэглэсэн байна.
Дээрх мэт хууль зүйн нэр томьёоны түүхэн гарал үүсэл, утга зүйн асуудлыг судлах шаардлагатай байна.
Судлаачид монголын анхны бичмэл хууль цаазыг Их Монгол улсын үетэй холбон авч үзэж байгаа нь бичмэл эх сурвалжийн он тооллыг эхлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ч уг эх сурвалжийн бичмэл эх олдоогүй зарим нэгэн түүхэн тэмдэглэлд[17] дурдсан төдийхөнөөр төсөөлсөөр л байна. Гэтэл энэхүү эх сурвалжийг Их засаг, Их засаг хууль, Засаг, Засаг хууль, Их засгийн хууль, Яса, Чингисийн засаг, Засгийн их дэвтэр, Ал-Ясак, Ясы, Ёс гэх мэт олон янзаар нэрлэж өгүүлж байгаа нь энэхүү эх сурвалжийн нэр тодорхой бус байгааг харуулж байна. Мөн эл үед ийм нэртэй хууль цааз байгаагүй гэж нотолдог судлаач эрдэмтэд байдаг.
Их Монгол улсын хууль цаазын талаар Макризи, Мирховенд, Ибн-Батута, Вартан, Рашид-Ад-Дин зэрэг мэргэдийн туурвисан бүтээлүүдээс мэдэж болох бөгөөд тэдгээр эл үеийн хууль цаазын гол эх сурвалж нь Их засаг хэмээн үзжээ. Эдгээрээс Макризийн тэмдэглэн үлдээснийг ихэнх судлаачид баримталдаг бөгөөд Макризи өөрөө ч Их засгийн бүрэн эх гэж нотлохыг оролджээ.[18].
Оросын нэрт эрдэмтэн В.А.Рязановский “... Чингис хаан Ван хааныг ялан дийлж, хамаг эрх мэдлийг гартаа аваад зарим нэгэн гол гол ёс журам, зарим ял зэмлэлийг тодорхойлоод бүгдийг нь ном болгон бичээд түүнийг Ёс буюу Засаг хэмээн нэрлэсэн байна. Мөн чанартаа энэхүү нэр нь Ёс аж”[19] гэжээ.
Профессор И.Дашням бүтээлдээ “Их Засаг” [20]-ийн Их гэдэг нь засгийг тодотгож хожуу үед хэрэглэсэн гэж, XYIII зууны үеэс монгол хэлнээ идэвхитэй нэвтэрснээр “засаг” гэсэн үгний хууль гэсэн утга шилжирч, төрийн байгууллага, түүний эрх мэдлийг илэрхийлэх болсон, Чингисийн үед хуулийг засаг хэмээн нэрлэж байсан байж болох, Чингис хааны засаг “хууль” хэмээн нэрлэхэд болохгүй гэх юмгүй[21] “Их Засаг”-ийн нэрийн тухай тусгайлан өгүүлсэн нь нийгмийн ойлголтын түвшинд авч үзсэн, харин тухайн цааз байсан эсэхэд түүхийн судалгааны ерөнхий хандлагыг баримталжээ.
Академич Ч.Далай бүтээлдээ “Их Монгол улсын төрийн гол хууль бол Засаг хууль байлаа. ... Рашид-Ад-Дины “Судрын чуулган”-д Засаг хуулийг 1210, 1218 онд Их хуралдайгаар хэлэлцэж, нэмэлт оруулав. Мөн “тэр үедээ зарлиг гаргаж засаг хуулийг “Их засаг” гэж нэрлүтүгэй хэмээн тушаав” гэжээ”[22].
Гэхдээ “Их засаг” нэртэй цааз байсан эсэхэд л эргэлзэж буй бөгөөд харин Их Монгол улс өөрийн гэсэн хуультай байсанд эргэлзээгүй болно.
Дээрх судалгааны бүтээлүүдэд Их Монгол улсад “Их засаг” нэртэй хууль байсан гэж үзэж эрх зүйн түүхийн дагнасан бүтээлд уг цаазын агуулгыг төрөлжүүлэн ангилж, түүхэн зохиолуудад байсан гэж түүхийн он цагт нийлэмжтэй байдлаар хүүрнэн өгүүлснийг үндэслэвэл “Их засаг” нэртэй хууль, эсвэл цааз байсныг судалгааны түвшинд гэрчилж буй ч монгол хэлээр туурвисан гэх Монголын нууц товчоонд уг цаазын нэрийг дурдаагүй байгаа нь нэлээд сонирхолтой. Гэхдээ ихэнх судлаачид Монголын нууц товчооны 209 дүгээр зүйлд дурдсан хөх бичгээр бичиж дэвтэрлэсэн гэх утгатай хэсгийг л уг цаазын анхны эх хэмээн тааварлан өгүүлсээр л байна.
Монголын Юан улсын үеийн хууль цаазын эх сурвалжийн талаарх судалгаа манай улсад бараг хийгээгүй, энэ үед хичээн хууль цааз үйлчилж байсан талаарх судлаачдын бүтээл ч хоорондоо зөрүүтэй байна.
Манай улсад 1960-аад онд туурвисан түүхийн гурван боть, 2003 онд туурвисан түүхийн таван боть бүтээлд тус тус “Их Юан улсын нэвтэрхий хууль, Их Юан улсын хууль цаазын бичиг”[23] гэсэн хууль цааз эл үеийн зонхилох хэм хэмжээ байсан гэжээ. Гэтэл сүүлийн үеийн судалгааны бүтээлүүдэд “Ярьж эмхэтгэсэн хуулийн бичиг” (Чжан-дин-тяо-гэ), “Шинэ эмхэтгэсэн хуулийн бичиг” (Синь-дин тяо-гэ), Эрхэн зөвлөлийн мужаас өргөн боловсруулсан хуулийн бичиг” (Шан шу-шэн цзоу-дин тяо-гэ), “Чжи-юаний шинэ хууль” (Чжи-юан-синь-гэ), “Да-дэ люя-лин” (Да-дэ-гийн зарлиг хууль) зэрэг нэр бүхий хууль цаазын эх сурвалжуудын тухай өгүүлсэн байна[24]. Ингэж эл үеийн хууль цаазуудыг өөр өөр нэрээр өгүүлснийг хэрхэн ойлгох, хэдийгээр хууль цаазын хятад нэрийг дуудлагаар нь цуг хадсан байдлыг ажигласан ч сүүлийн үеийн судалгааг үндэслэх нь зүйтэй мэт боловч тэдгээр судлаачид өмнөх судалгааны бүтээлд дурдсан нэрийг орчуулга зүй, хэлшинжлэлийн талаар нягтлан хэрхэн авч үзэх талаар бүтээлдээ өгүүлсэнгүй.
Ер нь Монголын Юань улсын үеийн хууль цаазын үндсэн эх сурвалжуудыг хятад хэлээр бичснийг өнөөг хүртэл монгол хэлээр орчуулсан нь бараг үгүй тул судлаач бүр уг эх сурвалжуудыг өөрсдийнхөөрөө орчуулан, тайлбарласан нь эл үеийн хууль цаазын эх сурвалжуудын нэрийг тодруулахад нэлээд төвөгтэй бололтой.
Монголын түүхийн XIY зууны сүүл үеэс XYII зууны эх үед хамаарах хууль цаазын эх сурвалжууд нь “Арван буянт номын цааз”[25], “Мандухайн цааз”[26], “Алтан ханы цааз”[27], “Халхын цааз эрхэмжийн бичиг”, “Их цааз” гэх зэрэг хэд хэдэн цааз мэдэгдээд байгаа бөгөөд “Арван буянт номын цааз”-ыг түүхэн эх сурвалжид тухайн нэрээр тэмдэглэснээр, харин “Мандухайн цааз”-ыг түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн агуулгад үндэслэн оноож өгсөн нэр болно.
Харин “Халхын шинэ олдсон цааз – эрхэмжийн дурсгалт бичиг” хэмээн нэрлэсэн нь Х.Пэрлээ абухайн 1973 онд туурвисан “Монгол ба Төв Азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох ховор сурвалж бичиг” бүтээлийн 107 дахь талд бичснээр уламжлан “Үйсэн цааз, Талын арван найман цааз” гэх мэтээр нэршүүлэн хэмээн өгүүлэх болсон байна.
Монголын эрх зүйн түүхэнд анх удаа модны үйсэн дээр бичсэн цаазуудыг Монгол, Зөвлөлтийн археологич Х.Пэрлээ, Э.В.Шавкунов хоёрын удирдсан нүүдэлчдийн эртний хот суурин судлах отряд 1970 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Харбухын балгасны нэгэн сувраганы нурангаас олсон болно.
Тэдгээр цаазуудыг дор жагсаан авч үзвэл:
1. Зургаан хошууны их цааз
2. Эрдэнэ хунтайж, Эрээхэй хаан хоёр таван сар зургаан сарын завсарт цааз хулгайн туст тархаав.
3. Усан туулай жилийн таван сарын арван тавдугаар өдөр Бэрхийн ариун булаг усанд өчүүхэн цааз бичив
4. Модон луу жилийн намрын адаг есөн сарын арван есөнд цааз эхлэн бичив
5. Төмөр гахай жилийн зуны адаг сар Орхон гол дээр өчүүхэн цааз эхлэв
6. Усан үхэр жил очир сайн хааны сүмийн өмнө отгон туст дөрвөн хошууны ноёд өчүүхэн цааз эхлэн бичив
7. Эр модон барс жилийн эхэн сарын найман шинэд хэлэлцэв. Дөрвөн хошууны ноёд сайн хааны сүмийн өмнө өчүүхэн цааз эхлэн бичив
8. Сайханы сүмын өмнө эр модон барс жилийн эхэн сарын найман шинэд
9. Модон барс жилийн намрын эцэс сарын нэгэн шинэд ... цааз нэгдэв
10. Модон барс жилийн эхэн сарын хорин тавны өдөр. ... Өчүүхэн цааз өглөлдөв

No comments:

Post a Comment