Monday, November 23, 2009

ҮХЛИЙН ДАВААН ДЭЭР

Горохов буудчихангуутаа эргэж гүйв. Онкилонууд самгардаад нэг хэсэгтээ саатна. Тэгээд ч харанхуй болж байгаа болохоор нуугдах бололцоо олгоно гж тэрбээр тооцоолжээ. Бутан дундуур гүйсээр өдрийнхөө ирсэн жим рүү орж, нөгөө эд ютс, нохойгоо орхисон улиангарыг олтл®о зогсолтгүй гүйв. Хэрэв араас хөөвөл хоол хүнс, дулаан хөнжилдөө залгасан тул энэ модны дээр сууж хонох нь зөв гэж шийдлээ. Юу гэвч цааш ачаатай түргэн явж чадахгүй, ус хүртэл өлхөн хоёр километр зай байлаа.

Горохов зогсож чагнавал эхлээд чив чимээгүй байснаа хүмүүсийн ярих сонсдон алсад гал улалзахыг үзвэл онкилонууд бамбар бариад эрэлд гарсна бололтой. Горохов удаан ч бодсонгүй, модонд авчир, эд юмсаа улам дээш зөөж тавив. Цоохондоо л модны мөчир дээр тайван сууж өгөхгүй баахан зовлонтой байлаа. Хоёр бүдүүн мөчир дээр үйсэн завиа дамнуулан тавьж дотор нь үүргэвчээ хийн нохойгоо хэвтүүлэхэд хүрэв. Үүнийг дөнгөж хийж дуусаад байтал улиангарын ойролцоох жим дээр бамбар барьсан хэдэн онкилон үзэгдэн, тэлний баруун зүүн талаар бусад нь грарч ирэв. Мод өнгөрөөд үйсэн завиар нойтон газар дээр гарсан мөрийг олж баярлан хашгиралдан оргодлыг одоохоно олно гэж хөөрөв бололтой уул мөрөөр гүйн одов.
Горохов шувууны утсан мах идэж, нохойгоо хооллоод гаанс нэрэн, онкилонуудын бүтэлгүй хөөцөлдөөнөөс эргэж ирэхийг хүлээсэн боловч цаадуул нь удтал алга байлаа. Нойр нь хүрсэн тул сар гартал дугхийгээд авъя гэж бодоод модны говортой өөрийгөө баглаад төдөлгүй унтав.
Гэнэт мод хүчтэй савлаж түүнийг сэрээлээ. Тэрбээр тэнцвэрээ алдан хэрвээ хүлээ баглаа байгаагүй бол доош унах байжээ. Ачаа бүхий үйсэн завиа ч хоёр гараараа зууран арайхийн тогтоов. Чухам юу гэгэч болоод байгааг Гороµов эхлээд ойлгосонгүй. Эргэн тойрон түжигнэн шуугиж тэнгэрт эрт мандсан сар гэрэлтэнэ. Салхи байхгүй бөгөөтөл хажуу зэргэлдээх моднууд бас савлан байлаа. Дахиад л газар хөдөлж байна гэдгийг тэгж тэгж нэг юм ойлгов. Хойт зүг рүү санаандгүй хартал холгүй газар мар нэг аймшигтай юм болж буй нь үзэгдэв. Ойн цаааас багларсан хар, цагаан утаа олгойдон тэнгэр тулж, тэр зүгээс сонсдох чимээнд чих дөжирч байснаа амьсгаа бөглөрөн халуун салхи үнэртэв.
- Еэ тэнгэр минь, юу гээч болж байнаа? Газар дэлбэрч галаар тургиж байна уу даа. зугтъя, одоохон ус руу зугтъя хэмээн Горохов уулгалан залбирчээ.
Тод хүчтэй найган савж байсан тул мань эр үйсэн завь, үүргэвч, нохойгоо хойно хойноос нь буулгах гэж нэлээн сандрав. Газар дээр буусан хойноо ч хөл дээрээ арай ядан тогтож байлаа. Горохов согтуу хүн шиг гуйван савлан явж, завиа эхлээд өвсөн дээгүүр дараа нь гүехэн усан дээгүүр чирч явлаа. Баруун зүүн талд нь модны мөчир хуга цохичон хүнд юм байн байн унаж, хүрхрэх чимээ үл намдан агаар улам халуун, улам бүгчим болсоор байлаа.
Тэгсээр явтал усны гүн завинд сууж болохоор болохуйц болж, манай оргодол аюул учирсан газраас яаравчлан холдох боломж олжээ. Их аглагт гарч ирсэн хйоноо хойт зүгт хар утааны дэвсгэр дээр яагаан гэгээ татуулан энд тэнд харван хурдлах улаан зурвас гэрэл татахыг үзээд,
- Хөөрхий муусайн онкилонууд энэ халуун тамд нэрвэгдээ дээ! Тэгээд бас л үүнийг цагаан илбэчдийн ажил гэж байгаа байх. Бөөг маань эхэлж алаад дараа нь бүгдийг сөнөөж байна хэмээн ярилцаж байгаа гэж бодов.
Гүехэн ус багахан долгилж байсан бол гүйнзгийрэх тусмаа улам хүчтэй давалгаалж, жижиг үйсэн завийг ийш тийш нь шиднэ. Горохов арваад километр сэлүүрдээд хамг тамир нь барагдсан тул үүр ацтйла хоргодон амрах газар эрж хайв. Гэтэл их аглагийн ус эрчлэн долгилж байгаа тэр газар очоод ойрхон нь аргагүй газар гэрийн дам нуруу, яс мод цухуйж байхыг олж харлаа. Газар хөдлөлтөөр бүх дээвэр, хана нурсан авч дам нуруу нь дөрвөн баганатайгаа үлджээ. Багануудыг газар ухаж суулгаад хооронд нь хөндөл модоор холбож бэхэлсэн тул ийнхүү тогтож үлдсэн байх бөгөөд уснаас дээш бараг метр илүү цухуйж байв.
“Амрах газар яг мөн дөө!” гэж оргодол маань олзуурхаад үйсэн завиа тэр зүг сэлүүрдэн очоод ачаа юмаа тавцан дээр гаргаж, нохойгоо өргөж тавиад, өөрөө ч дээшээ авиран гарч, хөнгөн завиа татаж аваад хөнжлөө дэвсэн, хойт зүгээс оснсдож буй хүрхрэн хүржигнэх чимээ, давалгааныг юман чинээн саналгүй дугжирч гарлаа.
Тэрбээр үүрээр сэрж эргэн тойрноо ажиглан харж, цааш явах замаа багцаалав. Шөнө ус долгилох нь тогтож, нуурын долгион дээр хөнгөн бидэр татаж байлаа. Хажуухан талд бас нэг жижигхэн ногоон арал шиг юм үзэгдэхэд нь ойрхон байгаа өндөр улиангараар өөрийнхөө гаүар гэрийн орой гэж танилаа. Горохов оргосон шөнөдөө тэр улиангар дээр амь хоргодож билээ. Энэ удаа тэрбээр Амнундакийн гэрийн нуруун дээр хоножээ.
Якут эр жаахан юм хум идэж аваад завиа усандтавин Цоохондойгоо буулгах санаатай дуудтал цаадах нь тоононы орчим тавцангийн голд зогсоод ус руу ширтэн гийнаж байлаа.
- Чи бас тэнд юу хараадхав? Загас байна уу? гэсээр Горохов эндээс явах дургүй байгаа нохойг тэвэрч авахаар очтол дам нурууны нэгэн баганын хажууд хүний хоёр гарын хуруу цухуйж байсанд хирдхийн цочиж,
- Ээ тэнгэр минь нэг хүн живчихэж! Гэж уулга алдаад, - Багана өөд авираад дээвэр дээр гарахгүй яасан юм бол? гэж бодтол нэг хуруунд нь мөнгөн бөгж гялсхийн харагдсан ньтанил мэт санагдав. Онкилонуудад мөнгөн бөгж байхгүй, гагацхүү цагаан хүмүүс эхнэрүүддээ мөнгөн бөгж өгсөн нь цаадуул ньтүүгээрээ их л бахархдаг байжээ.
- Үгүй, энэ чинь раку байна шүү дээ. Бузар муусайн алуурчид. Даанч ракцу тэнд байгаагүй юм, хөгшин нохой урвагчийг живүүлж алсан гээп байсан чинь энэ байж!
Горохов завиндаа суугаад гар цухуйж буй зүг сэлүүрдэн очвол хоёр гарынх нь шууг баганатай барин сураар хүлсэн байв. Сурыг тас огтлоод хөрч хөшсөн хуруунаас чангаавал гар аажуухан хөьөн хөөрч, дараа нь гэдэг үс цухуйж, удалгүй нүдээ харсан чигтээ хөшсөн нүүр толгой нь ил гарч ирэв. Нулимс дүүрэн мэт энэ хараатай нүд якут эрийг зэмлэн ширтэх мэт санагдахад Горохов дуу алдан гуйвж, үхдэлийн хуруу түүний гараас мултран бүх биеэрээ булингартай усны гүн рүү живж оров.
“Хөөрхий минь дээ! Тэд үнийг минь над руу явуулахгүй гэж баганад хүлж хоноод, ус ирэхэд нэг бол мартсан, нэг бол албаар үлдээсэн хэрэг”.
Якут эр ингэж бодоод газар гэрт үерийн ус шуугин орж ирэхэд хөөрхий хүүхэн яажшуу байсныг сэтгэлдээ төсөөлөх гэж оролдов. Ус эхлээд цээжээр нь, дараа нь хоолойгоор нь, тэгснээ амаар ­ь татаж аврал гуйн хашгирч байсан дуу хоолойг нј үүрд таглаа даа. Хөөрхий минь эзгүй гэрт харанхуйн дунд аврал эрж, хариуд нь ус шоржигнохоос өөр чимээ огт үгүй байсан байх даа. Тэгэхэд Горохов хажууханд нь байсан, онкилонуудыш яваад өгсний дараа аварч элбэгхэн чадах байсан шүү дээ. Ээ халаг гэж! Гэхдээ тэр хөөрхий ус гэрт орж ирсэн хойно л хашгирч эхэлсэн байх. Тэр үед якут эр дууг нь дуулахааргүй газар зайлан одсон байжээ.
Шарилыг гаргаж хаа нэгтээ оршуулах гэж бодсон боловч түүнд хатгуур мод ч байсангүй, оршуулсан ч ядахдаа хотгорын цаадах цасан дунд л оршуулахад хүрэх тул уруу царайлан нохойгоо дуудан суулгаад өмнө зүг одов. Якут эр өхдөө гүйцэхийн тулд яаран хүчлэн сэлүүрдэхэд хөнгөн завь нүүр сувгийн гүн усан дээгүүр сум шиг жирийн хурдлав.
Төдхөн өмнө нь хар хадан дэвсгэр дээр цагаан хунгар ялгаран хотгорын зах үзэгдэв. Хойт зүгт цагаан, бараан утаа олгойдон үе үе дэлбэрэлтийн чимээ сонсогдсоор байв.
Ой дуусаж эргийн мөсөн хунгарт тулсан усан дээр гарч ирэв. Энэ хавийг бас л нэлд нь үер авчээ. Хунгарын дээд тавцан дээр хэн ч алга байлаа. Нөхөд маань хаачих ваа? Явчихсан юм болов уу, аль эсвэл живчихсэн юм болов уу?
Ийнхүү бодон сэтгэл шимширч байтал хясааны хянган дээр тэнгэрийн цайвар дэвсгэрт хүний бараан дүрс тодроод ирлээ. Горохов чанга хашгирч сэлүүрээрээ даллана. Цоохондой баярлан хуцжээ.
Түүнийг нөхөд нь харлаа! Ингэж аврагддаг байжээ.
Горохов хунгарын ёроолд очиж ачаа, нохойгоо буулгаад түүнээсээ даахынхаа чинээгээр авч дээш шатаар авирав.
Гэтэл урдхан талд нь хар ангал гарч цааш явах арга байсангүй. Ангалын цаад талд Горюнов Ордин хоёр зогсож байлаа.
- Ай даа, та нарыгаа ингэж нэг гүйцдэг юм байжээ. Ёстой нэг юм үзлээ дээ! гэж Гороховыг сэтгэл хөдлөн хашЈирахад,
- Мөсөнд буух авирах шат гаргатал чи наанаа их хүлээнээ гэж Горюнов хариулав.
- Мөн аюултай ангалаа! Та нар нэхэн хөөгчдөөс хамгаалан тусгаарласан хэрэг үү? Үнэхээр энэ чинь давж гарахад амаргүй даваа байа даа хэмээн тэрбээр хэдэн метрийн өндөр мөсөн хясаан эрэг бүхий ангалыг шинжиж хараад, - Шат гаргана гэдэг мөд бүтэхгүй ажил байна, алив олс надад шидээд аль гэв.
Юмыг яаж мэдэх вэ гэж ачаа татлагас авч үлдсэн олсны үзүүрт чулуу уяад Гороховт шидэж өгвөл цаадах нь бүх олсыг өөртөө хөвж аваад ачаа тээшээ ангалын ёроолд буулгав. Ачаагаа буулгачихаад нөгөө талын үзүүрээс татахад уяа нь тайлагдаж ачаа дороо үлдэх аж. Нохойгоо ч бас хүзүүвчин доогуур нь олс оруулан давхарлан барьж дүүжигнүүлэн буулгаад, олсныхоо өрөөсөн үзүүрийг тавьж нөгөө үзүүрийг нь татан шувтарч авав. Нохой хүзүүвчиндээ боогдон үхэх аюул байсангүй. Одоо өөрөө буух хэрэгтэй болсон тул ангалаас холгүйхэн мөсөнд шааж орсон чулуунаас олсоороо цаламдан авч олсоо дамжиж буугаад мөн л өрөөсөн үзүүрийг нь тавьж, нөгөө хөвөрхий үзүүрийг нь татвал олс унаж ирлээ.
Харин ангалын ёроолоос дээшээ авирч гарах амархан байлаа. Дээрээс хоёр хүн чангааж байгаа болохоор авирч гарахад ядах юмгүй болов. Гэхдээ л Горохов бие томтой, хүнд тул түүнийг гаргах гэж их хүч заржээ. Ца±ан нурууны ирмэг дээр нөхдөө тэврэн авч,
- Тэнгэрийн авралаар та ­артайгаа эргэж уулзлаа. Энд хэн ч үлдээгүй байх гэж бодож явлаа шүү! гэлээ.
Үнэхээр ойгоос Горохов хэдхэн минутын дараа л гарч ирсэн бол нөхөдтэйгээ уулзаж чадахгүй байлаа. Юу гэвэл үлдсэн хоёр чаргаа ль хэдийнээ явах замын эхэнд тавиад Никифоров хөллөгөө угсраагаа засан базааж байх хооронд Горювнов Ордин хоёр хянганы орой дээр гарч олон хоногийнхоо хөдөлмөрийг зориулаад эцэст сүүлд нь хүнтэй адгуутайгаа усны үер, галын аюулд мөхөхийг нүдээр үзсэн Санниковын Газар – дасал болсон хотгорыг эцсийн удаа харахыг хүсжээ. Тэд олон зүйл ажиглаж, үнэтэй материал цуглуулсан боловч аяллын бүх үр дүн, нэгэн нөхрийх нь хамт усны ёроолд дарагдлаа. Нэг нөхөр нь хотгорын дотор сайн дураараа үлдсэн, түүнийг ч онкилонуудтай цуг үхэж үрэгдсэн гэж бодож байжээ.
Тэнгэрийн хаяанд ойртсон нарны гэрэлд их нуур болон хувирсан хотгор цэоийн мөнгөрч, эргийн хад хясаа, ойн арлууд бараантан Санниковын Газар онкилон овгийнхны бодийг хөтөлчихөөд сан тавих мэт уур туаа хойт зүгт багшран үзэгдсээр авай. Энэхүү нээгдэж амжаагүй байж сөнөж буй ертөнцийн гунигт төгсгөл, арслан заан, хирс, хүй нэгдлийн хүийг агуул байсан хотгорын аймшигт сүйрлийн зургийг Орди үлдсэн ганц ялтсан дээрээ буулган авлаа. Ординыг узарг авчихаад аппаратаа боож савлахаар явах зуур Горюнов түр үлдээд ойн зүгээс гулсан гарч ирэх Гороховын бяцхан завийг харжээ. Энэ азтай тохиолдол байгаагүй бо« якут эр нөхдөө тийм ч амархан гүйцэхгүй байсан бизээ.
Горохов хяр дээр гараад харлан буй ангалыг харж, Костяковын нас барсныг дуулаад өөрийнхөө аз заяатайг гайхахад хүрэв.
- Матвей Иванович минь, би ч заяатай төрсөн амьтан юмаа. Энэ хоёр хоногт би хэдэн ч удаа үхлийн даваан дээр очив доо, тэгээд амьд мэнд шүү! Хөөрхий Раку надаас болж алууллаа. Би уг нь түүнд л хоргодож үлдсэн юм шүү дээ. Раку, Павел Николаевич хоёрын дурсгалыг хүндэлье гээд малгайгаа авч хэчнээн олон хүний оршуулгын газар болсон Санниковын Газрын зүг гурав дахин мэхэлзэв.
Энэ өдөр жуулчид нэг их холдсонгүй, Санниковын Газрын өмнөд энгэрийн бэлд хоноглов. Задгай тэнгисийн зүг аялаж үзвэл мөс дэндүү хэврэг нимгэн, анхны шуургаар хэмхэрч болохоор байсан тул найдватрай зам олонхын тулд дорно зүг явах хэрэгтэй болов.

No comments:

Post a Comment