Tuesday, November 24, 2009

Барааны тэмдгийн олон Улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр

Барааны тэмдгийн олон Улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр
Агуулга
Зүйл 1
Тусгай холбоо байгуулах, Олон улсын товчоонд бүртгүүлэх тэмдгийн
мэдүүлэг гаргах. Гарлын орныг тодорхойлох

Зүйл 2
Парижийн конвенцийн Зүйл 3-ийг
хэрэглэх (Холбооны гишүүн орны
иргэнд зарим шалгуурыг адилтгаж
үзэх).
Зүйл 3 Олон улсын бүртгэлийн мэдүүлгийн бүрдэл.
Зүйл 3 bis Нутаг дэвсгэрийн хязгаарлалт.
Зүйл 3 ter Нутаг дэвсгэрийг өргөсгөх тухай
өргөдөл.
Зүйл 4 Yндэсний бүртгэлийн үйлчлэл.
Зүйл 4 bis Yндэсний бүртгэлийг олон улсын
бүртгэл болгох.
Зүйл 5 Yндэсний байгууллагад хийсэн
эрхийн хамгаалалтыг үл зөвшөөрөх.
Зүйл 5 bis Тэмдгийн бүрдэл хэсгийн хууль
ёсны ашиглалтыг нотлох баримт
бичиг.
Зүйл 5 ter Олон улсын бүртгэлд хуулбар хийх.
Шинэ байдалд хайлт хийх.
Зүйл 6 Олон улсын бүртгэлийн хүчинтэй
үйлчлэх хугацаа. Олон улсын
бүртгэлийн үл хамаарах
байдал.Гарлын оронд эрхийн
хамгаалалтийг зогсоох.
Зүйл 7 Олон улсын бүртгэлийн хугацааг
сунгах
Зүйл 8. Yндэсний төлбөр, Олон улсын хураамж, Нэмэгдэл болон хураамжийн илүүдэл үлдэгдлийг хувиарлах
Зүйл 8 bis.
Нэг буюу зарим оронд эрхийн хамгаалалтаас татгалзах
Зүйл 9.
Yндэсний бүртгэлд олон улсын
бүртгэлийг хөндсөн өөрчлөлт хийх. Олон улсын бүртгэлд орсон бараа, үйлчилгээний жагсаалтыг багасгах. Энэ жагсаалтанд нэмэлт хийх, Энэ жагсаалыг солих
Зүйл 9bis.
Олон улсын тэмдгийн эрхийн шилжүүлэлтээс тэмдэг Эзэмшигчийн орны өөрчлөлт үүсэх
Зүйл 9ter.
Бүртгэгдсэн бараа, үйлчилгээний зөвхөн заримд нь болон Харилцан тохиролцогч хэд хэдэн орны хувьд олон улсын тэмдгийг шилжүүлэх. Парижийн конвенцийн Зүйл 6 quater-fl заах (тэмдэг шилжүүлэх)
Зүйл 9 quarter.
Харилцан тохиролцогч хэд хэдэн улсын нэгдсэн байгууллага. Харилцан тохиролцогч хэд хэдэн улсыг нэг улс мэтээр авч үзэхийг хүсэх
Зүйл 10 Тусгай Холбооны Чуулган
Зүйл 11 Олон Улсын товчоо
Зүйл 12 Санхүү
Зүйл 13. Зүйл 10-аас Зүйл 13-д засвар хийх
Зүйл 14. Өргөмжлөх жуух бичиг болон нэгдэн орох.Хүчин төгөлдөр болох. Урьдах баримт бичгүүдэд нэгдэн орох. Парижийн конвенцийн Зүйл 24-д заах (нутаг дэвсгэр)
Зүйл 15. Хэлэлцээрийг цуцлах
Зүйл 16. Урьдах баримт бичгийг мөрдөх
Зүйл 17. Yсэглэх, Хэл, Хадгалах үйл Ажиллагаа
Зүйл 18. Шилжилтийн заалтууд
Зүйл 1
[Тусгай холбоо байгуулах. Олон улсын
товчоонд бүртгүүлэх тэмдгийн мэдүүлэг гаргах.
Гарлын орныг тодорхойлох]
(1) Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэгч орнууд тэмдгийн олон улсын бүртгэлийн талаар Тусгай холбоо байгуулна.
(2) Харилцан тохиролцогч улс бүрийн иргэнд, гарлын орондоо бүртгүүлсэн бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа өөрийн тэмдгийн эрхийн хамгаалалтыг, гарлын улсын байгууллагад зуучлах, Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг зохион байгуулах (цаашид "Байгууллага" гэж нэрлэх) Конвенцид дурьдсан оюуны өмчийн Олон улсын товчоонд (цаашид "Олон улсын товчоо" гэж
нэрлэх) уг тэмдгийн мэдүүлгээ гаргах замаар энэхүү Хэлэлцээрийн гишүүн бусад бүх оронд хийлгэх нөхцөл олгоно.
(3) Гарлын орноор, мэдүүлэг гаргагчийн бодит, жинхэнэ үйлдвэр, худалдааны байгууллага эрхэлдэг Тусгай холбооны гишүүн орныг; хэрэв тэр нь Тусгай Холбооны гишүүн оронд тийм байгууллага эрхэлдэггүй бол - түүний амьдран суудаг Тусгай холбооны гишүүн орныг; хэрэв тэр нь Тусгай холбооны гишүүн оронд амьдран суудаггүй бол - түүний үндсэн иргэн нь болох Тусгай
холбооны гишүүн орныг ойлгоно.

Зүйл2
[Парижийн конвенцийн Зүйл 3-ийг хэрэглэх. (Холбооны
гишүүн орны иргэнд зарим шалгуурыг адилтган үзэх)]

Энэхүү Хэлэлцээрт нэгдэн ороогүй, энэ Хэлэлцээрээр байгуулсан Тусгай холбооны нутаг дэвсгэр дээрх иргэдэд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн конвенцийн Зүйл 3-д заасан нөхцлийг Харилцан тохиролцогч орнуудын иргэдэд адилаар авч үзнэ.
ЗүйлЗ
[Олон улсын бүртгэлийн мэдүүлгийн бүрдэл]

(1) Олон улсын бүртгэлийн аливаа мэдүүлгийг заавраар тогтоосон маягтаар гаргасан байна; гарлын орны байгууллага, тухайн мэдүүлэгт дурьдсан өгөгдлүүд үндэсний бүртгэлийн шаардлага хангаж байгааг гэрчлэх ба гарлын оронд тэмдгийг бүртгэсэн огноо, мэдүүлгийн болон бүртгэлийн дугаар, мөн тэрчлэн олон улсын бүртгэлд мэдүүлэг өгөх огноог заана.
(2) Мэдүүлэг гаргагч тэмдгийн эрхийн хамгаалалт хүсч байгаа бараа ба үйлчилгээний жагсаалт гаргах ба тэрчлэн хэрэв боломжтой бол бараа, үйлчилгээний ангиллыг, тэмдгийг бүртгэх бараа ба үйлчилгээний Олон улсын ангиллын тухай Ниццийн хэлэлцээрээр тогтоосон ангиллаар заана. Хэрэв мэдүүлэг гаргагч ангиллыг заагаагүй бол Олон улсын товчоо ангилалд дурьдсан тохирох ангилалаар бараа ба үйлчилгээг ангилна. Мэдүүлэг гаргагчийн заасан ангиллыг Олон улсын товчоо шалгаж, үндэсний байгууллагатай хамтран тохирно. Yндэсний байгууллага, Олон улсын товчооны хооронд санал зөрөлдах тохиолдолд сүүлчийн нь шийдвэрээр авна.
(3) Хэрэв мэдүүлэг гаргагч өөрийн тэмдгийн ялгарах шинжийг өнгөөр хамгаалуулахаар хүсч байвал доорх үүрэггэй.
1. Мэдүүлэг гаргагч эрхийн хамгаалалт хүсч байгаа тэмдгийн өнгө, өнгөний зохицол, хослолыг өөрийн мэдүүлэгтээ дурьдах;
2. Олон улсын товчоонд явуулах мэдэгдэлд хавсрагдах дурьдсан тэмдгийн өнгөтэй дүрсийг
мэдүүлэгтэй хамт ирүүлэх. Тийм дүрсийн тоог Заавраар тусгайлан тогтооно.
(4) Олон улсын товчоо Зүйл 1-ийн дагуу өгсөн мэдүүлэгт хавсрагдсан тэмдгийг хойшлуулахгүй бүртгэнэ. Олон улсын товчоо, мэдүүлэг анх өгсөн огнооноос хойш 2 сарын дотор гарлын орноос хүлээж авбал олон улсын бүртгэлийн мэдүүлгийн огноог тэр бүртэлийн огноогоор авна. Хэрэв мэдүүлэг заасан хугацаанд ирээгүй бол Олон улсын товчоо хүлээн авсан огноогоор бүртгэнэ.
Олон улсын товчоо энэ бүртгэлийн тухай сонирхогч байгууллагуудад шуурхай мэдээлнэ. Бүртгэсэн тэмдгийг, бүртгэлд өгсөн мэдүүлэгт дурьдсан өгөгдлийн үндсэн дээр Олон улсын товчооноос гаргадаг тогтмол сэтгүүлд хэвлэн нийтэлнэ. Хэрэв тэмдэг дүрсийн бүрдэл, онцгой дүрслэлийн шинж агуулж байвал мэдүүлэг гаргагч түүнд хэвлэлийн бар хавсаргах эсэхийг заавраар тоггооно.
(5) Бүртгэгдсэн тэмдгийн мэдээлэлд зориулж Харилцан тохиролцогч орнуудын байгууллага бүр дээр дурьдсан сэтгүүлийг тодорхой тоогоор Олон улсын товчооноос үнэгүй авах ба тодорхой тоогоор хямдруулсан үнээр аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн Конвенцийн Зүйл 16(4)(а)-д дурьдсан
заавраар тогтоосон нөхцлийн дагууд тооны нэгжийн харьцаагаар авч болно.
Ийм мэдээлэл Харилцан тохиролцогч бүх оронд хангалттай гэж үзэх ба мэдүүлэг гаргагчаас үүнээс өөр ямар нэгэн зүйлийг шаардахгүй.


Зүйл 3bis
[Нутаг дэвсгэрийн хязгаарлалт]
(1) Харилцан тохиролцогч орон бүр, олон улсын бүртгэлийн үр дүнд бий болох эрхийн хамгаалалт нь тухайн оронд зөвхөн тэмдэг эзэмшигчийн тусгай мэдэгдлээр хамаарах тухай бичгээр гаргасан мэдэгдлийг Байгууллагын Ерөнхий захиралд (цаашид "Ерөнхий Захирал" гэх) хэдийд ч гаргаж болно. (2) Энэ мэдэгдэл түүнийг Ерөнхий захиралаас бусад Харилцан тохиролцогч орнуудад илгээснээс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.
Зүйл 3ter [Нутаг дэвсгэрийг өргөсгөх тухай өргөдөл]
(1) Зүйл 3bis-fl заасан боломжийг ашиглаад, олон улсын бүртгэлээр олж авсан хамгаалалтыг бусад оронд хамааруулах тухай өргөдлийг Зүйл 3-ийн хэсэг (1)-д заасан мэдүүлгээр тусгайлан үйлдэнэ.
(2) Олон улсын бүртгэлийн дараа гаргасан нутаг дэвсгэрийг өргөсгөх тухай өргөдөл, заавраар тогтоосон маягт дээр гарлын орны байгууллагаар дамжиж гарч
болно. Олон улсын товчоо тийм өргөдлийг шуурхай бүртгэж, сонирхогч байгууллагуудад энэ тухай мэдэгдэнэ. Өргөдлийг Олон улсын товчооноос гаргадаг тогтмол сэтгүүлд хэвлэн нийтэлнэ. Нутаг дэвсгэрийн өргөсгөл нь энэ тухай Олон улсын бүртгэлд бичлэг хийсэн огнооноос эхлэн хүчинтэй болно; Тэр нь, уг тэмдгийн олон улсын бүртгэлийн үйлчлэх хугацаа дуусахад хамт хүчингүй болно.
Зүйл 3
[Олон улсын бүртгэлийн үйлчлэл]
(1) Зүйл 3 ба 3ter-ийн заалтын дагуу Олон улсын товчоонд зохих ёсоор бүртгэгдсэн огнооноос Харилцан тохиролцогч сонирхогч орон бүрт уг тэмдэг тэр оронд шууд мэдүүлсэнтэй адил үйлчлэлтэй болно. Зүйл 3- д заасан бараа ба үйлчилгээний ангилал нь тэмдгийн
эрхийн хамгаалалтын хүрээг тодорхойлох хэмжээнд Харилцан тохиролцогч орныг холбож өгөхгүй.
(2) Олон улсын бүртгэлд орсон аливаа тэмдэг нь аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн Конвенцийн Зүйл 4-ийн дагуу энэ зүйлийн D хэсэгт заасан албан ёсны шаардлагыг заавал харгалзахгүйгээр давамгайлах эрхийг хэрэглэнэ.


Зүйл 4bis
[Yндэсний бүртгэлийг Олон улсын бүртгэлээр солих]
(1) Харилцан тохиролцогч нэг буюу хэд хэдэн оронд мэдүүлсэн тэмдгийг, тэр нөхцлөөр нь Олон улсын товчоо тэр эзэмшигчийн буюу түүний өв залгамжлагчийн нэр дээр бүртгэвэл, олон улсын бүртгэлээр, урьдах бүртгэлийн үндсэн дээр олж авсан эрхийг хөндөхгүйгээр үндэсний бүртгэлийг сольсон гэж үзнэ.
(2) Yндэсний байгууллага өргөдлийн үндсэн дээр олон улсын бүртгэлийн тухай тэмдэглэгээг өөрийн бүртгэлд хийх ёстой.
Зүйл5
[Yндэсний байгууллагад хийсэн эрхийн
хамгаалалтыг татгалзах]
(1) Тэмдэг бүртгүүлэх болон Зүйл ster-ийн дагуу эрхийн хамгаалалтыг өргөсгөх тухай өргөдөл Олон улсын товчоонд гаргасан орны хуулиар зөвшөөрч байвал тэр орны байгууллагаас энэ тэмдгийн эрхийн хамгаалалт, түүний нутаг дэвсгэр дээр үйлчлэхгүй тухай мэдэгдэх эрх эдэлнэ. Ийм татгалзал зөвхөн аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн Конвенцийн үндэсний бүртгэлд мэдүүлсэн тэмдэгт хэрэглэгдэх, заалтын дагуу нөхцөлд гаргаж болно. Гэхдээ үндэсний хуулиар зөвхөн бараа, үйлчилгээний хязгаарлагдмал тоотой болон ангиллын хязгаарлагдмал тоотой тэмдгийн бүртгэлийг зөвшөөрдөг үндэслэлээр ч гэсэн эрхийн хамгаалалт бүрэн болон хагасаар хүчингүй болохгүй.
(2) Энэ эрхийг эдлэхийг хүсч байгаа Байгууллага татгалзлын тухай бүх шалтгыг заасан мэдэгдлийг үндэсний хуулиар зөвшеөрсөн хугацааны дотор Олон улсын товчоонд ирүүлэх ёстой бөгөөд тэр хугацаа нь тэмдгийн олон улсын бүртгэлийн болон Зүйл 3 ter-ийн дагуу эрхийн хамгаалалтыг өргөсгөх тухай өргөдлийн огнооноос хойш 1 жилээс хэтэрч болохгүй.
(3) Хэрэв энэ тухай нэр заасан байгууллага Товчоонд мэдээлсэн бол Олон улсын товчоо татгалзсан тухай мэдэгдлийн нэг хувийг гарлын орны байгууллага, тэмдэг эзэмшигч буюу түүний өв залгамжлагчид яаралтай илгээнэ. Эрхийн хамгаалалтыг татгалзсан оронд шууд мэдүүлсэн тэмдэг байвал сонирхогч этгээд татгалзал гаргах боломжоор хангагдана.
(4) Тэмдгийн эрхийн хамгаалалтыг татгалзах шалтгааныг энэ тухай тайлбарлах ёстой сонирхогч этгээд Олон улсын товчоонд мэдээлэх ёстой.
(5) Дээр дурьдсан цаад захын хугацаа Ч жилийн дотор Байгууллагууд, тэмдгийн бүртгэл болон эрхийн хамгаалалтыг өргөсгөх тухай өргөдлийн хувьд урьдчилсан болон эцсийн татгалзааны тухай ямар нэгэн шийдвэр Олон улсын товчоонд ирүүлээгүй бол энэхүү Зүйлийн хэсэг (1)-т зөвшөөрсөн эрх тухайн тэмдгийн хувьд хүчингүй байна.
(6) Тэмдгийн эзэмшигчид зохих хугацаанд өөрийнхөө эрхийг хамгаалах боломж олгохгүйгээр эрх бүхий байгууллага Олон улсын тэмдгийг хүчингүйд тооцох шийдвэрийг гаргаж болохгүй. Олон улсын тэмдгийг хүчингүйд тооцох шийдвэрийг Олон улсын товчоонд мэдээлнэ.
Зүйл 5 bis
[Тэмдгийн бүрдэл хэсгийн хууль ёсны
ашиглалтыг нотлох баримт бичиг]
Сүлд, сүлдний дэвсгэр, хөрөг зураг, ялгах тэмдэг, цол, байгууллагын нэр, мэдүүлэг гаргагчаас бусад хүний нэр болон бусад адил төстэй бичвэр зэрэг бүрдэл хэсгийг хууль ёсоор ашиглахыг нотолсон баримт бичгийг Харилцан тохиролцогч орны байгууллага шаардаж болох бөгөөд тэр нь янз бүрээр ил болгох болон гарлын орны байгууллагын гэрчлэлтээс бусад янз бүрийн гэрчлэлтээс чөлөөлөгдөнө.
Зүйл 5ter
[Олон улсын бүртгэлд хуулбар хийх.
Шинэ байдалд хайлт хийх.
Олон улсын бүртгэлээс хуулбар хийх]
(1) Олон улсын товчоо, тодорхой тэмдгийн холбогдолтой бичвэрийг Бүртгэлд, Заавраар тогтоосон төлбөртэйгээр сонирхогч этгээдийн хүсэлтээр хуулбар хийж өгнө.
(2) Олон улсын товчоо тэрчлэн хүсэлтийн дагууд олон улсын тэмдгийн санд, шинэ байдалд төлбөртэй хайлт хийж өгнө.
(3) Харилцан тохиролцогч аль нэг орны хүсэлтээр Олон улсын бүртгэлээс хуулбар хийх нь янз бүрээр ил болгох байдлаас чөлөөлөгдөнө.
Зүйл 6
[Олон улсын бүртгэлийн хүчинтэй үйлчлэх хугацаа.
Олон улсын бүртгэлийн үл хамаарах байдал,
Гарлын оронд эрхийн хамгаалалтыг зогсоох]
(1) Олон улсын товчоо тэмдгийн Бүртгэлийг, Зүйл 7-ээр тогтоосон нөхцлөөр сунгах боломжтойгоор 20
жилээр хийнэ.
(2) Олон улсын бүртгэлийн огнооноос хойш 5 жил өнгөрөхөд энэ бүртгэл нь гарлын оронд урьдчилан бүртгэгдсэн тэмдэг дараахь нөхцлүүдийг харгалзан үндэсний тэмдгээс үл хамаарах байдалтай болно.
(3) Тэмдгийн олон улсын бүртгэлээс олж авсан эрхийн хамгаалалт нь эрх шилжүүлэх зүйл болсон, үгүйг үл харгалзан хэрэв урьд нь Зүйл 1 -ийн дагуу гарлын оронд бүртгэгдсэн үндэсний тэмдэг нь олон улсын бүртгэлийн огнооноос хойш 5 жилийн хугацаанд тухайн орондоо эрхийн хамгаалалтаа бүрэн буюу хагасаар ашиглаагүй бол түүний хамгаалалт бүрэн буюу
хагасаар цаашид үргэлжлэхгүй. Энэ заалтыг 5 жилийн хугацаа дуусахад үүссэн шүүхийн шийдвэрээр түүний эрхийн хамгаалалтыг зогсоосон үйлдэлд мөн адил хэрэглэнэ.
(4) Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр буюу буцааж хэрэглэхгүй болсноос үндэсний бүртгэлээс тэмдэг хасагдсан тохиолдолд гарлын орны байгууллага Олон улсын бүртгэлээс уг тэмдгийг хасах тухай Олон улсын товчооноос шаардана; Товчоо уг үйлдлийг гүйцэтгэнэ.
Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд, нэрлэсэн байгууллага уг шийдвэрийг буцааж хэрэглэхгүйгээр Олон улсын товчоонд илгээх буюу товчооны шаардсанаас заргын өргөдлийн болон энэ заргыг нотлох бусад холбогдох баримт бичиг шүүхийн эцсийн
шийдвэрийн хуулбар зэргийг илгээнэ; Товчоо, Олон улсын бүртгэлд энэ тухай тэмдэглээ хийнэ.
Зүйл7
[Олон улсын бүртгэлийн хугацааг сунгах]
(1) Бүртгэлийг үндсэн хураамжийн төлбөртэй болон шаардлагатай тохиолдолд Зүйл 8, хэсэг (2)-т заасан нэмэгдэл буюу туслах хураамж авч, урьдах хугацаа дуусах мөчөөс эхлэн байнга 20 жилийн хугацаагаар хэдийд ч сунгаж болно.
(2) Сунгалт хийхдээ урьдах бүртгэлд байгаа зүйлд ямар нэг өөрчлөлт, засвар оруулахыг хориглоно.
(3) Анхны сунгалт нь 1957 оны 6 дугаар сарын 15-ны Ниццийн баримт бичиг буюу энэхүү Баримт бичгийн заалтын дагуу хийгдэж байгаа бол бүртгэлд хамаарч байгаа Олон улсын ангиллын жагсаалтыг бүрэн оруулсан байна.
(4) Олон улсын товчоо эрхийн хамгаалалтын хугацаа дуусахаас 6 сарын өмнө заасан хугацааны дуусах нарийвч товыг тэмдэг эзэмшигч юмуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид бичгээр мэдэгдэл илгээх байдлаар сануулна.
(5) Заавраар тргтоосон нэмэгдэл хураамж төлөх нөхцөлд олон улсын бүртгэлийг сунгах үйлдэлд 6 сарын хөнгөлөлт үзүүлнэ.
Зүйл 8
[Yндэсний төлбөр. Олон улсын хураамж.
Нэмэгдэл болон туслах хураамжийн
илүүдэл үлдэгдлийг хувиарилах]
(1) Гарлын орны байгууллага, олон улсын бүртгэл хийх, сунгахад зориулж тэмдэг эзэмшигчээс авах үндэсний төлбөрийн хэмжээг өөрийн сонирхолд тохируулж үзэмжээрээ тогтоох, хурааж авах эрх эдэлнэ.
(2) Олон улсын товчоонд тэмдэг бүртгүүлэхэд зориулж урьдчилан төлөх олон улсын хураамжид дараахь зүйлс багтана.
(a) Yндсэн хураамж;
(b) Тэмдэг ашиглах бараа ба үйлчилгээний олон улсын ангиллын 3-аас олон ангилал бүрт нэмж төлөх хураамж;
(c) Зүйл 3ter-ийн дагуу эрхийн хамгаалалтыг өргөсгөх тухай өргөдөл бүрт төлөх туслах хураамж.
(3) Хэрэв бараа ба үйлчилгээний ангиллыг Олон улсын товчоонд тоггоож, тохирсон бол хэсэг (2) дэд хэсэг (Ь)-т заасан Заавраар тогтоосон хугацаанд. бүртгэлийн огнооноос үл хамааруулан төлсөн байна. Хэрэа тогтсон хугацаанд нэмэгдэл хураамж төлөвлөөгүй болон мэдуүлэг гаргагч бараа ба үйлчилгэаний жагсаалтыг шаардлагатай хэмжээнд багасгаагүй бол олон улсын бүртгэл хийлгэхээр гаргасан мэдүүлэгтэй холбогдох үйл ажиллагааг зогсоосонд тооцоно.
(4) Хэсэг (2) дэд хэсэг (Ь) ба (с)-т дурьдсан хураамжийн орлогоос бусад олон улсын бүртгэлийн янз бүрийн хураамжийн жилийн орлогоос Олон улсын товчоо, энэхүү Баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан бүх зардал, зарлагыг хассан үлдэгдлийг энэхүү Баримт бичгийн гишүун орнуудад адил хэмжээгээр хувиарлана. Хэрэв энэхүү Баримт бичиг хүчинтэй болох мөчид аль нэгэн орон энэхүү Баримт бичигт өргөмжлөх жуухаа бариагүй байвал, өөрийн өргөмжлөх жуух хүчинтэй болж, нэгдэн орох хүртлээ түрүүчийн баримт бичгийн дагуу үлдэгдэл хувиарилах журмыг хэрэглэх эрх энэ орны хувьд хэвээр хэрэглэгдэнэ.
(5) Хэсэг (2) дэд хэсэг (Ь)-т заасан нэмэгдэл хураамжаас бүрдэх орлогыг энэхүү Баримт бичгийн бопон 1957 оны 6 дугаар сарын 15-ны Ниццийн Баримт бичгийн гишүүн орнуудад жил бүрийн эцэст, тухайн жилд орон бүрээс бүртгүүлсэн тэмдгийн тооны харьцаагаар хувиарилах ба харин урьдчилсан магадлан шүүлт хийдэг орны хувьд энэ хэмжээг заавраар тогтоосон итгэлцүүрийг ашиглан тодорхойлоно. Хэрэв энэхүү Баримт бичиг хүчинтэй болох мөчид, өргөмжлөх жуух бариагүй ба энэхүү Баримт бичигт нэгдэн ороогүй орон байвал тэр орон өөрийнхөө өргөмжлөх жуухаа хүчинтэй болж нэгдэн орох хүртлээ орлогоос Ниццийн баримт бичгийн дагууд хувиарилалт авах эрх эдэлнэ.
(6) Хэсэг (2) дэд хэсэг (с)-т заасан туслах хураамжаас бүрдэх орлогыг Зүйл 3 bis-д заасан эрхийг ашиглан хэсэг(5)-ийн дагуу орнуудад хувиарлана. Хэрэв энэхүү Баримт бичиг хүчинтэй болох мөчид өргөмжлөх жуухаа бариагүй буюу түүнд нэгдэн ороогүй орон, өөрийн өргөмжлөх жуухаа хүчинтэй болж, нэгдэн орох хүртлээ Ниццийн баримт бичгийн үндсэн дээр орлогоос хувиарилалт авах эрх эдэлнэ.
Зүйл 8bis
[Нэг буюу зарим оронд эрхийн хамгаалалтаас татгалзах]
Олон улсын бүртгэл эзэмшигч дуртай цагтаа, Олон улсын товчоогоор дамжуулж энэ татгалзалд хамаарах орнуудад мэдэгдэх зорилгоор өөрийн орны байгууллагад өргөдөл гаргаж нэг буюу хэд хэдэн Харилцан тохиролцогч оронд эрхийн хамгаалалтаас татгалзаж болно.
Зүйл 9
[Yндэсний бүртгэлд, олон улсын бүртгэлийг хөндсөн
өөрчлөлт хийх. Олон улсын буртгэлд орсон бараа,
үйлчилгээний жагсаалтыг багасгах. Энэ жагсаалтанд
нэмэлт хийх. Энэ жагсаалтыг солих]
(1) Эзэмшигчийн орны байгууллага бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэлээс хасах, эрхийн хамгаалалтаас татгалзах, эрх шилжүүлэх болон бусад өөрчлөлт, үндэсний бүртгэлд тэмдгийн бүртгэлийн тухай бичвэр хийсэн тухай өөрчлөлтүүд нь олон улсын бүртгэлийг бас хөндөж байвал Олон улсын товчоонд энэ тухай мэдэгдэнэ.
(2) Гэвч эдгээр өөрчлөлтийг Олон улсын бүртгэлд оруулж, мөн харилцан тохиролцогч орнуудын байгууллагад энэ тухай мэдэгдэж, тэрчлэн түүнийг өөрийн сэтгүүлд хэвлэн нийтэлнэ.
(3) Олон улсын бүртгэл эзэмшигч энэ бүртгэлд хамаарах бараа ба үйлчилгээний жагсаалтыг багасгахаар өргөдөл гаргавал үүнтэй адил үйл ажиллагаа мөн байж болно.
(4) Эдгээр бүх үйлдэл нь заавраар тогтоосон төлбөртэй хийгдэж болно.
(5) Бараа болон үйлчилгээний жагсаалтанд шинэ нэмэлт оруулах тохиолдолд Зүйл 3-ийн дагуу шинэ мэдүүлэг гаргаж бүртгэлд оруулна.
(6) Нэг бараа ба үйлчилгээг нөгөөгөөр солиход нэмэгдлээр зохицуулна.
Зүйл 9bis
[Олон улсын тэмдгийн эрхийн шилжүүлэлтээс
тэмдэг эзэмшигчийн орны өөрчлөлт үүсэх]
(1) Олон улсын бүртгэлд орсон тэмдгийн эрх олон улсын бүртгэл эзэмшигчийн орноос Харилцан тохиролцогч орны этгээдэд шилжих тохиолдолд энэ орны байгууллага Олон улсын товчоонд энэ тухай мэдэгдэх ёстой. Олон улсын товчоо эрхийн шилжилтийг бүртгэж, энэ тухай бусад байгууллагад мэдэгдэж, тэрчлэн түүнийг өөрийн сэтгүүлд хэвлэн нийтэлнэ. Хэрэв эрхийн шилжүүлэлт олон улсын бүртгэлийн огнооноос 5 жил дуусахаас өмнө хийгдэж байвал Олон улсын товчоо шинэ зэмшигчийн орны байгууллагаас зөвшөөрөл хүсч, хэрэв боломжтой бол шинэ эзэмшигчийн оронд тэмдэг бүртгэсэн огноо, дугаарыг хэвлэн нийтэлнэ.
(2) Олон улсын бүртгэлд орсон тэмдгийн эрхийн аливаа шилжүүлэлт, олон улсын бүртгэлд мэдүүлэг гаргах эрх эдлэхгүй этгээдийн сонирхолд автсан бол тийм шилжүүлэлт бүртгэгдэхгүй.
(3) Шинэ эзэмшигчийн орны зөвшөөрөөгүйгээс, эсвэл олон улсын мэдүүлэг гаргах эрхгүй этгээдэд эрх шилжснээс Олон улсын бүртгэлд эрх шилжүүлсэн тухай бичвэр хийгдэхгүй байгаа тохиолдолд тэмдгийн урьдах эзэмшигчийн орны байгууллага Бүргэлээс түүнийг хасах тухай Олон улсын товчооноос шаардах эрх эдэлнэ.

Зүйл 9ter
[Бүртгэгдсэн бараа, үйлчилгээний зөвхөн заримд нь
Болон Харилцан тохиролцогч хэд хэдэн орны хувьд
Олон улсын тэмдгийг шилжүүлэх, Парижийн конвенцийн
Зүйл 6 quarter-д заах (тэмдэг шилжүүлэх)]
(1) Хэрэв Олон улсын товчоо бүртгэгдсэн бараа ба үйлчилгээний зөвхөн заримд нь олон улсын тэмдэг шилжүүлэх тухай мэдэгдэл авсан бол энэ тухай өөрийн Бүртгэлд бичвэр хийнэ.Харилцан тохиролцогч орон бүр, хэрэв эрх шилжүүлсэн бараа ба үйлчилгээний хувьд тэмдэг, энэ шилжүүлэлт хийж байгаа этгээдэд бүртгэлтэй хэвээр үйлдсэн байвал энэ шилжүүлэлтийг хүчинтэйд тооцохгүй байх эрх эдэлнэ.
(2) Олон улсын товчоо. Харилцан тохиролцогч нэг буюу хэд хэдэн оронд олон улсын тэмдгийг шилжүүлсэн тухай бичвэр хийнэ.
(3) Хэрэв өмнөх тохиолдолд эзэмшигчийн орны өөрчлөлт гарвал, мөн түүний олон улсын бүртгэлийн өдрөөс хойш 5 жилийн хугацаа дуусахаас өмнө тэмдэг шилжиж байвал шинэ эзэмшигчийн орны байгууллага зүйл 9 bis –ийн дагуу өөрийн зохих зөвшөөрлийг өгөх ёстой.
(4) Урьдах хэсгийн заалт зөвхөн аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн Конвенцийн Зүйл 6quater-ийн заалттай хамт хэрэглэгдэнэ.
Зүйл 9 quater
[Харилцан тохиролцогч хэд хэдэн орны нэгдсэн
байгууллага. Харилцан тохиролцогч хэд хздэн
улсыг нэг улс мэтээр авч үзэхийг хүсэх]
(1) Хэрэв Тусгай холбооны хэд хэдэн орон тэмдгийн тухай өөрсдийн үндэсний хуулиудыг адилган хэрэгжүүлэхээр Харилцан тохиролцож, тэд нар Ерөнхий захиралд дараахь зүйлийг мэдэгдэж болно.
(a) Эдгээр орон бүрийн үндэсний байгууллагыг нэгдсэн байгууллага орлон гүйцэтгэх
(b) тэдгээрт хамаарах нутаг дэвсгэрийн цогцыг энэхүү зүйлийн өмнөх заалтыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэглэхэд нэг орон мэтээр авч үзэх ёстой.
(2) Энэ мэдэгдэл, мэдэгдснээс хойш 6 cap дуусахад хүчинтэй болж, үүнийг Ерөнхий захирал Харилцан тохиролцогч бусад оронд мэдэгдэнэ.
Зүйл 10
[Тусгай холбооны Чуулган]
(1) (а) Тусгай холбоо нь энэхүү Баримт бичигт өргөмжлөх жуухаа өргөн барьсан буюу түүнд нэгдэн орсон орноос бүрдсэн Чуулгантай байна.
(b) Орон бүрийн засгийн газар орлогч, зөвлөх, шинжээчийн эрх бүхий нэг төлөөлөгчтэй байна.
(c) Гишүүн орон бүрийн нэг төлөөлөгчийн унааны болон томилолтын зардлыг Тусгай холбоо хариуцаж бусад холбогдох зардлыг томилсон Засгийн газар хариуцна.
(2) (а) Чуулган:
(i) Тусгай холбоог хадгалах, хөгжүүлэх болон энэхүү Хэлэлцээрийг хэрэглэхтэй холбоотой бүх асуудлыг авч хэлэлцэх,
(ii) Энэхүү Баримт бичигт өргөмжлөх жуух бариагүй буюу түүнд нэгдэн ороогүй, Тусгай холбооны орны саналыг зохих ёсоор авч үзсэн дахин хянах баг хурлын бэлтгэлтэй холбоотой заалтыг Олон улсын товчоонд өгөх,
(iii) Зааврыг өөрчлөх, Зүйл 8(2)-д заасан хураамжийн хэмжээг тогтоох, тэрчлэн олон улсын бүртгэлтэй холбоотой бусад төлбөрийн хэмжээг тогтоох
(iv)Тусгай холбоонд хамаарах Ерөнхий захиралын үйл ажиллагаа болон тайланг хэлэлцэх, сайшаах болон Тусгай холбооны эрх хэмжээний хүрээнд гарч байгаа асуудлаар түүнд шаардлагатай заалт гаргах,
(v)Тусгай холбооны хөтөлбөрийг тогтоож, 2 жилийн төсвийг хүлээн авах, түүний санхүүгийн тайланг сайшаах,
(vi)Тусгай холбооны санхүүгийн үр дүнг хүлээж авах
(vii) Тусгай холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай байвал шинжээчийн хороо, ажлын хэсэг бий болгох,
(viii)Тусгай холбооны гишүүн бус ямар нэг орон, засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус ямар байгууллагууд түүний худалдаанд ажиглагчаар оролцож болохыг тодорхойлох.
(ix)Зүйл 10-13-д оруулах зааврыг хүлээж авах,
(x) Тусгай холбооны зорилгод хүрэхэд зориулагдсан холбогдох аливаа өөр үйлдлийг хүлээж авах,
(xi)Энэхүү Хэлэлцээрийн түүнд оногдуулсан бусад бүх үүргийг гүйцэтгэнэ.
(b) Бусад холбоонд хамаарах болон Байгууллагын гүйцэтгэдэг захиргааны үүрэгтэй холбоотой асуудлаар Байгууллагын Зохицуулах хорооны саналтай танилцасны дараа Чуулган шийдвэр гаргана.
(3)(а) Чуулганы гишүүн орон бүр нэг санал өгнө.
(b) Чуулганы гишүүн орны тэн хагас нь хүчинтэй болгох нэгдэл үүсгэнэ.
(с)Дэд хэсэг (Ь)-ийг үл харгалзан, хэрэв аль хуралдаан дээр Чуулганы гишүүн орны тоо тэн хагасаас цөөн, гэхдээ тэдгээрийн гуравны нэгээс олон буюу тэнцүү байвал, Чуулган шийдвэр гаргаж болно; гэхдээ Чуулганы шийдвэр, өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой шийдвэрээс бусад тохиолдолд зөвхөн дараахь нөхцлүүдийг мөрдөж байхыг шаардана. Олон улсын товчоо, чуулганд оролцохгүй Чуулганы гишүүн орнуудад энэ шийдвэрийг илгээж, шийдвэр илгээсэн хугацаанаас хойш 3 сарын дотор бичгийн хэлбэрээр энэ шийдвэрийг дэмжиж санал өгөх, түүний эсрэг байгаа болон санал өгөхөөс түдгэлзэж байгаа эсэхийн талаар мэдэгдэхийг хүснэ. Хэрэв энэ хугацаа дуусахад, санал өгсөн болон түдгэлзсэн орны тоо наад зах нь тэр хуралдаанд хүчинтэй болгох нэгдэл үүсгэх тоонд хүрээгүй байх тохиолдолд тэр шийдвэр нь шаардлагатай олонхийн хэмжээ хүрч байвал хүчинтэй
болно.
(d) Зүйл 13(2)-ийн заалтыг барьж Чуулган, санал өгсөн орны гуравны хоёрын олонхоор шийдвэрээ гаргана.
(e) Түдгэлзсэн саналыг тооллогод оруулахгүй.
(f) Төлөөлөгч зөвхөн нэг орны нэрийн өмнөөс нэг санал өгнө.
(9) Чуулганы гишүүн биш, Тусгай холбооны гишүүн орнууд түүний хуралдаанд ажиглагчаар оролцохыг зөвшөөрнө.
(4)(а) Онцгой тохиолдлоос бусад үед Ерөнхий захирлын зарлан дуудлагаар Байгууллагын Ерөнхий чуулганы цагт, тэр байранд Чуулганыг жилд нэг удаа хуралдуулна.
(Ь) Чуулганы гишүүн орны дөрөвний нэгийн шаардлагаар Ерөнхий захирлын зарлан дуудлагаар Чуулганы онцгой хуралдааныг зарлан хуралдуулна.
(с) Ерөнхий захирал хуралдаан бүрийн хэлэлцэх асуулдыг бэлтгэнэ.
(5) Чуулган өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.
Зүйл 11 [Олон улсын товчоо]
(1) (а) тусгай холбооны Олон улсын бүртгэлтэй холбоотой болон тэрчлэн тус холбооны удирдлагын үүргийг холбоотой бүх үүргийг Олон улсын товчоо гүйцэтгэнэ.
(b) Олон улсын товчоо нь хуралдаан бэлтгэж зохион байгуулах, Чуулганы нарийн бичгийн даргын газрын үүрэг гүйцэтгэх, мөн тэрчлэн шинжээчийн хороо, ажлын хэсэг үүсгэх ажлыг хийнэ.
(c) Ерөнхий захирал бол Тусгай холбооны үндсэн албан тушаалын этгээд бөгөөд Тусгай холбоог тэргүүлнэ
(2) Ерөнхий захирал болон түүний томилсон албан тушаалтнууд Чуулганы бүх хуралдаанд болон түүний үүсгэн байгуулж чадах аливаа шинжээчийн хороо, ажлын хэсгийн хуралдаанд санал өгөх эрхгүй оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон албан тушаалтнууд өөрийн албан тушаалын хуваарийн дагууд эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.
(3) (а) Олон улсын товчоо Чуулганы заалтын дагуу, Хэлэлцээрийн Зүйл 10-13-аас бусад, заалтыг дахин хянах бага хурал бэлтгэн хуралдуулна.
(Ь) Олон улсын товчоо дахин хянах бага хурлын бэлтгэлийн асуудлаар Засгийн газар хоорондын болон Олон улсын засгийн газрын бус байгууллагатай зөвшилцөж болно.
(с) Ерөнхий захирал болон түүний томилсон албан тушаалтан эдгээр бага хурал дээр асуудлыг хэлэлцэхэд санал өгөх эрхгүй оролцоно.(4) Олон улсын товчоо түүнд оногдуулсан аливаа бусад бүх үүргийг гүйцэтгэнэ.
Зүйл 12
[Санхүү]
(1) (а) Тусгай холбоо өөрийн төсөвтэй байна.
(b) Тусгай холбооны төсөвт Тусгай холбооны өөрийн зардал, орлого, төсөвт орох татвар, холбооны нийт зардал, тэрчлэн Байгууллагын бага хурлын төсөвт хуваарилах холбогдох зардлууд багтана.
(c) Холбооны нийт зардал гэдэгт зөвхөн Тусгай холбоонд хамаарах зардлыг тооцохгүй, харин тэрчлэн удирдлагын үүргийг Байгууллага гүйцэтгэдэг нэг буюу хэд хэдэн өөр Холбооны зардал орно. Эдгээр нийт зардлаас Тусгай холбоонд оногдох зардал нь түүний сонирхсон хэмжээгээр хуваарилагдах зардал байна.
(2) Тусгай холбооны төсөвийг Байгууллага тэдгээрийн удирдлагын үүргийг гүйцэтгэдэг бусад Холбооны төсөвтэй зохицуулалтын шаардлагыг тооцож бүрдүүлнэ.
(3) Тусгай холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжигдэнэ.
(i) олон улсын бүртгэлд хамаарах хураамж, бусад төлбөр, тусгай холбоонд хамаарах Олон улсын товчооноос үзүүлж байгаа бусад үйлчилгээний төлбөр, хураамж;
(ii) Тусгай холбоонд хамаарах Олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын орлого, тийм хэвлэлийн бусад орлого;
(iii) бэлэг, гэрээслэлийн хөрөнгө, болон тэтгэмж хандив;
(iv) түрээс, хувь оролцоо болон бусад янз бүрийн орлого;
(4) (а) Зүйл 8(2)-д заасан хураамжийн хэмжээ болон олон улсын бүртгэлд хамаарах бусад төлбөрийн хэмжээг Ерөнхий захирлын саналаар Чуулган тогтооно.
(b) Хураамжийн хэмжээг Зүйл 8(2) (Ь) болон (с)-д заасан нэмэгдэл ба туслах хураамжийг оролцуулахгүй хураамжаас Тусгай холбооны орлогыг тооцож тэрчлэн төлбөр, орлогын бусад эх үүсвэрийн орлого нь наад зах нь Тусгай холбоонд хамаарах Олон улсын товчооны зардлыг нөхөж байхаар тооцно.
(c) Санхүүгийн шинэ он эхлэхээс өмнө төсөв батлагдаагүй тохиолдолд санхүүгийн дотоод дүрэмд тогтсон журмын дагууд төсөв урьдах жилийн төвшинд байна.
(5) Дэд хэсэг (4)(а)-ийн заалтыг тооцож, Тусгай холбоонд хамаарах Олон улсын товчооны үйлчилгээнд холбогдох бусад төлбөрийн хэмжээний тухай Чуулганд илтгэнэ.
(6)(а) Тусгай холбооны орон бүрээс оруулах жижиглэн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй бол түүнийг ихэсгэх асуудлыг Чуулган шийдэнэ.
(b) Яригдаж байгаа сангийн орон бүрийн анхны төлбөрийн хэмжээ болон энэ санг ихэсгэх түүний хувь оролцооны хэмжээг энэ санг үүсгэсэн болон түүнийг ихэсгэхээр шийдвэрлэсэн тухайн жилд энэ Холбоонд, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн конвенцийн гишүүн тухайн орны татварт харьцуулан тоггооно.
(c) Энэ харьцаа болон төлбөрийн нөхцлийг Байгууллагын зохицуулах хорооны саналыг тооцож Ерөнхий захирлын саналаар Чуулган тогтооно.
(d) Чуулган шийдвэр гаргах болтол Тусгай холбооны нөөц санг эргэлтийн хөрөнгийн сангийн хэлбэрээр ашиглаж, дэд хэсэг (a), (b) болон (с)-ийн заалтыг хэрэглэхийг Чуулган зогсоож болно.
(7) (а) Байгууллага байрладаг орны нутаг дэвсгэрт төв байрны тухай хэлэлцээрт, эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй тохиолдолд байрлуулж байгаа орон урьдчилгаа өгнө. Эдгээр урьдчилгааны хэмжээ болон нөхцөл нь тэр орон, Байгууллагын хоорондын онцгой гэрээний бүх нөхцөлд түүнийг тусгасан гол зүйл болно.
(Ь) Дэд хэсэг (а)-т дурьдсан орон ч, мөн Байгууллага ч бичгийн хэлбэрээр гаргасан мэдэгдлээр урьдчилгаа олгох тухай үүргийг цуцлах эрх эдэлнэ. Өргөдөл гаргасан жил дуусснаас хойш 3 жилийн дараа цуцлалт хүчинтэй болно.
(8) Санхүүгийн шалгалтыг санхүүгийн дотоод журмын дүрмийн дагуу Тусгай холбооны нэг буюу хэд хэдэн орны шинжээч хийх ба эсвэл Чуулганы зөвшөөрснөөс томилогдсон хажуугийн шинжээчид гүйцэтгэнэ.
Зүйл 13
[Зүйл 10-аас 13-д засвар хийх]
(1) Зүйл 10, 11, 12 болон энэхүү зүйлд оруулах засварын тухай саналыг Чуулганы гишүүн аливаа орон болон Ерөнхий захирал гаргаж болно. Тийм саналыг Ерөнхий захирал Чуулганы гишүүн оронд, түүнийг Чуулганд авч хэлэлцэхээс наад зах нь 6 сарын өмнө хүргүүлнэ.
(2) Хэсэг (1)-т дурьдсан, зүйлд оруулах аливаа засварыг Чуулганд зөвшөөрөхийн тулд өгсөн саналын дөрөвний гуравын олонх байхыг шаардана; Гэхдээ зүйл 10-д болон энэхүү хэсэгт оруулах аливаа засварыг нийт саналын тавны дөрвийн олонхоор хүлээж авна.
(3) Хэсэг (1)-т заасан, зүйлүүдэд оруулсан засвар нь, энэ засварыг хүлээн зөвшөөрөх үед Чуулганы гишүүн байсан орны дөрөвний гурваас Ерөнхий захиралд, орон бүр өөрийн хууль эрхийн үйл ажиллагааны дагуу үйлдсэн, уг засварыг хүлээн авахыг хүлээн зөвшөөрч бичгээр мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа хүчинтэй болно. Ийм байдлаар хүлээн зөвшөөрсөн, зүйлүүдэд оруулсан бүх засвар нь, түүнийг хүчинтэй болох үед Чуулганы гишүүн байсан болон энэ хугацаанаас хойш түүнд гишүүнээр нэгдэн орсон бүх оронд заавал хэрэглэх зүйл байна.
Зүйл 14
[Өргөмжлөх жуух барих ба нэгдэн орох. Хучинтэй болох.
Урьдах баримт бичигт нэгдэн орох. Парижийн
Конвенцийн зүйл 24-д заах. (нутаг дэвсгэр)]
(1) Энэхүү Баримт бичигт үсэглэсэн Тусгай холбооны гишүүн орон бүр түүнд өргөмжлөх жуух бариагүй бол түүнд өргөмжлөх жуух барих, түүнд нэгдэн орж болно.
(2)(а) Тусгай холбооны гишүүн бус, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн конвенцийн гишүүн аливаа орон энэхүү Баримт бичигт нэгдэн орох, мөн тэрчлэн Тусгай холбоонд гишүүнээр нэгдэн орж болно.
(b) Олон улсын товчоо энэхүү Баримт бичигт нэгдэн орох тухай мэдэгдэл аливаа орноос авсны дараа тэр орны байгууллагад Зүйл 3-ийн дагуу олон улсын хамгаалалтанд байгаа бүх тэмдгийн мэдүүлгийг илгээнэ.
(c) Энэ мэдэгдэл нь урьдах заалтаас үүсч байгаа давуу талыг нэр заасан орны нутаг дэвсгэр дээр дурьдсан тэмдэгт олгох ба сонирхогч байгууллага Зүйл 5-д заасан өргөдлийг эхний 1 жилийн дотор гаргасан байна.
(d) Энэхүү Баримт бичигт нэгдэн орсон тэр орон, өмнө нь үндэсний бүртгэлд орсон хүчинтэй байгаа тэмдэгтэй адил төстэй олон улсын тэмдгийг оруулахгүйгээр, сонирхогч талуудын өргөдлөөр яаралтай хүлээн зөвшөөрехөөр мэдэгдэж болох ба энэ тохиолдолд энэхүү Баримт бичиг, тэр орны нэгдэн орсон нь хүчинтэй болсон тэр хугацаанаас тухайн тэмдгийн хувьд хэрэглэгдэнэ.
(e) Тийм мэдэгдэл нь Олон улсын товчоог, дээр дурьдсан бүх тэмдэгт мэдэгдэл хийж, илгээх шаардлагаас чөлөөлнө. Олон улсын товчоо зөвхөн шинэ орны нэгдэн орсон үеэс 1 жилийн хугацаанд хүсэлт ирсэн тэмдгийн тухай мэдэгдлийг дэд хэсэг (d)- ийн заалтыг авч хэрэгсэхгүйгээр шаардлагатай тодруулгад зориулж зохих мэдэгдлийг илгээнэ.
(f) Олон улсын товчоо, энэхүү Баримт бичигт нэгдэн орсон бүх оронд бүх тэмдгийн тухай мэдэгдэл илгээхгүй, тэд Зүйл Зbis-ээр зөвшөөрсөн ашиглах эрхийн тухай мэдэгдэнэ. Yүнээс гадна эдгээр орон
нэгэн зэрэг энэхүү Баримт бичигт өргөдөл өгч, энэхүү Баримт бичгийн тэдгээрийн нэгдэн орсон нь хүчинтэй болох өдрөөс хойш бүртгэгдсэн тэр л тэмдэгт хэрэглэхийг хүсч болно. Гэхдээ энэ хязгаарлалт нь өмнө нь үндэсний бүртгэлд орсон тэмдэгтэй адилхан тийм олон улсын тэмдэгт хамаарахгүй болон энэ нь Зүйл 3ter ба 8(2)(с)-ийн дагуу бүрдүүлж илгээх, эрхийн хамгаалалтыг өргөсгөх тухай өргөдөл гаргах үндэслэл
болно.
(д) Энэхүү хэсэгт дурьдсан мэдэгдлийн зүйл болсон тэмдгийн бүртгэл нь шинээр нэгдэн орох Харилцан тохиролцогч оронд тэр нь хүчинтэй болох хүртэл тэнд хэрэгжих бүртгэлээр солигдоно гэж үзнэ.
(3) Өргөмжлөх жуух болон нэгдэн орох тухай баримт бичгийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
(4) (а) Өргөмжлөх бичиг болон нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн анхны 5 орны хувьд энэхүү Баримт бичиг эдгээр баримт бичгийн 5 дахь нь хадгалалтанд өгсний дараа 3 cap болоод хүчинтэй болно.
(Ь) Аливаа бусад орны хувьд энэхүү баримт бичиг хэрэв, зөвхөн өргөмжлөх бичигтээ юмуу нэгдэн орох тухай баримт бичигтээ илүү хожуу хугацаа заагаагүй бол тэр орны нэгдэн орох ба өргөмжлөх тухай мэдэгдлийг Ерөнхий захирал хийсэн өдрөөс хойш 3 сарын дараа хүчинтэй болно. Эцсийн тохиолдолд энэхүү Баримт бичиг энэ орны хувьд тйим хэлбэрээр заасан хугацаанд хүчинтэй болно.
(5) Өргөмжлөх ба нэгдэн орох болсноор энэхүү Баримт бичгээр тогтоосон бүх давуу байдлыг олж авах ба бүх заалтыг хүлээн зөвшөөрөх байдлыг аяндаа хэрэглэнэ.
(6) Энэхүү Баримт бичиг хүчинтэй болсны дараа тэр орон 1957 оны 6 дугаар сарын 15-ны Ниццийн баримт бичигт нэгдэн орж болох ба тэгэхдээ зөвхөн нэгэн зэрэг энэхүү Баримт бичигт өргөмжлөх буюу түүнд нэгдэн орох ёстой. Ниццийн баримт бичгээс өмнөх Баримт бичгүүдэд нэгдэн орохдоо энэхүү баримт бичигт нэгэн зэрэг өргөмжлөх болон түүнд нэгдэн орохыг
зөвшөөрөхгүй.
(7) Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парижийн конвенцийн Зүйл 24-ийн заалтыг энэхүү Хэлэлцээрт хэрэглэнэ.
Зүйл 15
[ Цуцлалт]
(1)Энэхүү Хэлэлцээр нь хугацааны хязгааргүй үйлчилнэ.
(2)Аливаа орон Ерөнхий захиралд мэдэгдэл илгээх замаар энэхүү Баримт бичгийг цуцалж болно. Энэ цуцлалт өмнөх бүх Баримт бичгийн цуцлалт болж энэ мэдэгдлийг хийсэн зөвхөн тэр оронд үйлчилж, энэ үед Хэлэлцээрийн Тусгай холбооны гишүүн үлдсэн орны хувьд хүчинтэй үлдэж, гүйцэтгэхэд боломжтой байна.
(3)Цуцлалт, Ерөнхий захирал мэдэгдэл мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш 1 жилийн дараа хүчинтэй болно.
(4)Энэхүү зүйлээр авч үзсэн цуцлах эрхийг түүнийТусгай холбооны гишүүн болосн өдрөөс хойш 5 жил дуусах болтол ямарч орон эдлэхгүй.
(5)Цуцлалт хүчинтэй болосн хугацаанаас өмнө бүргэгдсэн олон улсын тэмдгээм татгалзах тухай шийдвэрийг Зүйл 5-д тогтоосон 1 жилийн дотор гаргаагүй бол олон улсын хамгаалалт нь энэ оронд шууд мэдүүлсэн тэмдгийн адилаар бүх хугацаанд хүчинтэй байна.
Зүйл 16
[Өмнөх баримт бичгийг хэрэглэх]
(1)(a) Тусгай холбоонд өргөмжлөх барьсан болон түүнд нэгдэн орсон орнуудын хоорондын харьцаанд энэхүү Баримт бичиг, 1891 оны Мадридын хэлэлцээр, түүний бүх өөрчлөлт бүхий энэхүү Баримт бичигт хамаарах хүчинтэй болосн хугацаанаас эхлэн тэдгээрийг орлоно.
(b) Энэхүү Баримт бичигт өргөжлөх жуух барьсан болон түүнд нэгдэн орсон Тусгай холбооны орон бүрийн хувьд энэхүү Баримт бичигт өргөмжлөх жуух бариагүй болон түүнд нэгдэн ороогүй түүний бусад орнуудын хувьд 1957 оны 6 дугаар сарын 15-ны Ниццийн баримт бичгийн Зүйл 12(4)-ийн үндсэн дээр өмнө нь цуцлаагүй бол өмнөх бүх баримт бичиг хүчинтэй байна
(2) Тусгай холбооны гишүүн бүс, энэхүү Баримт бичгийн гишүүнээр байгаа орон, энэхүү Баримт бичгийн гишүүн бус Тусгай холбооны гишүүн аль нэг орны байгууллагаар дамжуулан Олон улсын товчооны хэрэгжүүлэх олон улсын бүртгэлд холбоог хэрэглэхэд энэхүү Баримт бичгийн шаардлагыг дурьдсан орнуудын хувьд энэ бүртгэл хангаж байх ёстой. Энэхүү Баримт бичгийн гишүүнээр байгаа Тусгай холбоонд ороогүй дурьдсан орнуудын үндэсний байгууллагаар дамжиж Олон улсын товчоонд хэрэгжүүлсэн олон улсын бүртгэлийн хувьд тэдгээр орон Тусгай холбооны дээр дурьдсан гишүүн орон сүүлчийн баримт бичгийн шаардлагаар түүний гишүүн орон гүйцэтгэхийг шаардаж болохыг хүлээн зөвшөөрнө.
Зүйл 17
[Yсэглэх, Хэл, Хадгалах үйл ажиллагаа]
(1) (а) Энэхүү Баримт бичгийг франц хэл дээр нэг хувь үсэглэж Швецийн Засгийн газарт хадгалуулахаар егнө.
(b) Албан ёсны эх бичгийг сонирхогч засгийн газруудтай, Чуулганаас тодорхойлсон бусад хэл дээр зөвшилцсөний дараа Ерөнхий захирал боловсруулна
(2) Энэхүү Баримт бичиг 1968 оны 1 үгээр сарын 13-ыг хүртэл Стокгольмд үсэглэхэд нээлттэй байна.
(3) Ерөнхий захирал энэхүү Баримт бичгийн үсэглэсэн эх бичгийн 2 хуулбарыг Швецийн Засгийн газрын зохих ёсоор батламжилсан хэлбэрээр Тусгай холбооны
гишүүн бүх орны Засгийн газарт болон аливаа бусад орны засгийн газрын хүсэлтээр тэдэнд илгээнэ.
(4) Ерөнхий захирал Энэхүү Баримт бичгийг Нэгдсэн үндэстний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.
(5) Ерєнхий захирал Тусгай холбооны гишүүн бүх орны засгийн газарт үсэглэсэн тухай, єргємжлєх жуух хадгалуулахаар єгєх тухай, нэгдэн орох баримт бичгийн тухай, энэхүү Баримт бичгийн аливаа заалт хүчинтэй болох тухай мэдээлсэн єргєдлийн тухай, цуцлах мэдэгдлийн тухай болон Зүйл 3bis, 9quater, 13, 14(7) ба 15(2)-ийн дагуу илгээсэн мэдэгдлийн тухай
зарлан мэдэгдэнэ.
Зүйл 18
[Шилжилтийн заалтууд]
(1) Анхны Ерєнхий захирал албан тушаалдаа орохоос ємнє Байгууллагын Олон улсын товчоонд буюу Ерєнхий захиралыг Энэхүү Баримт бичигт заасныг, аж үйлдвэрийн ємчийг хамгаалах тухай Парижийн конвенцээр байгуулагдсан холбооны товчоог буюу түүний холбогдох захиралыг заасан гэж ойлгоно.
(2) Энэхүү Баримт бичигт єргємжлєх жуух бариагүй болон түүнд нэгдэн ороогүй Тусгай холбооны гишүүн орон, Байгууллагыг байгуулж байгаа конвенци хүчинтэй болсноос хойш 5 жилийн дотор, хэрэв тэд хүсвэл энэхүү Баримт бичгийн Зүйл 10-аас 13-д хүчинтэй үйлчлэх эрхийг эдлэх, мєн эдгээр зүйлтэй
холбоотой эрхийг эдэлж болно. Ийм эрхийг эдлэх хүсэлтэй аливаа орон, энэ зорилгоор Ерєнхий захиралд, хүлээж авсан єдрєєсєє хүчинтэй болох мэдэгдлийг бичгээр гаргаж болно. Тийм орнуудыг заасан хугацаа дуусахаас ємнє Чуулганы гишүүн гэж тооцно.

No comments:

Post a Comment