Monday, November 23, 2009

СҮЙРЭЛ

Нар жаргахын өмнө Горюнов Ордин хоёр хясааны орой дээр гарч бүхий л зунйы турш битүү ханан эрэг дотор нь ухаан бодол, нүднийхээ харааг хүртэл боогдуулан суусан энэ хотгорын гадна талд юу болж байгааг харахсан гэж хүсжээ. Санниковын Газрын урд энгэр зун гэж ерөөсөө болоогүй юм шиг битиүү цастай цавцайж, бэлээс цааш таван киломзтр хүртэл мөстэй тэнгист тулжээ. Мөснөөс цааш өмнө зүг тэнгэр газрын савслага хүртэл хөлгүй тэнгис мэлийж, тэр нэлэнхүй их усан дээгүүр хэсэг бусагхан мөс, бүхэл бүтэн мөсөн арал хөвж яваа үзэгдэнэ. Энэ их зурвас ус байдар завиар туулах аргагүй тул нэг бол хүйтний эрч чанагарч тэнгис хаадалахыг хүлээх, эсвэл эргийн мөс өмнө зүгт арай хол үргэлжлэн Тогоот аралд дөхүү очиж хоёр дахин явж болох байх гэсэн найдвар тавьж дорно зүг явах хоёрын нэгийг л шийдэх хэрэгтэй болж дээ.

- Одоо бид онгоц нь сүйрэд эзгүй арал дээр хаягдсан хүүмүс шиг л байна. Цаана нь ус, наана нь ч ус, чанх урд нь гал түймэр, гай гамшиг гэж үлгэрт гардаг л бидэн дээр ирээд байна гэж Ордины хэлэхэд Горюнов,
- Одоохондоо гал түймэр алга, ус гай хоёр ч хангалттай байна, эргээд хар даа гэв.
Санниковын Газар үнэхээр нэгэн том нуур болон хувирчээ. Хотгорын төв хэсэгт хэд хэдэн газар халуун булаг оргилж байгаа нь дурангийн хараанд илхэн. Өчигдөрхөн цасанд дарагдсан ой тал нүдний өмнө цавцайж байсан бол өнөө бүх цасыг ус эзлээд, харин цмар зүгээс үлээх халуун салхи газар доорх халаагуур ргэн сэргэснийг гэрчилнэ.
- Энэ газрын хамгийн үржил шимтэй хэсэг нь сөнөж, үржил шим муутай хойт хэсэгтээ хүн амьтан шавааралдах боллоо доо гэж Ординыг яриа өдөхөд Горюнов,
- Харин тиймээ. Нэн яланЈуяа хүн амьдрахад хэцүү боллоо доо. Онкилонууд лав вампу нарт дайн зарлаж бүгдийг нь устгах байх. хажуу бөөрөндөө дайсан тай байя гэж хэн бодох вэ гэлээ.
- Бидний аянга цахилгаан одоо л тэдэнд их хэрэг болохсон. Биднийг алдчихсандаа хамарсана даа.
- Гороховт буу байгаа шүү дээ.
- Хүүеэ, Одоо л санахад бил нөгөө, явахдаа Амнундакт бэлэглэнэ гэж байсан буугаа газар гэрт мартаж шүү дээ. Онкилонуудад тал засах гэж Горохов түүнийг бэлэглэх байх даа.
Нар өрнө зүгт тэнгэрийн хаяа руу гудайж, бас тэнгис дээр байгаа манангийн цаана цусан улаан өнгөтэй болоод жаргахад жуулчид талбай дээрээ эргэж ирээд түүдгийн дэргэд удтал сууцгаажээ. Бүгд гунигтай байлаа. Тэд нэгэнт дасаж ээнэгшсэн Санниковын Газар дээр сүүлчийн оройг өнгөрүүлж байгаа болохоор тэр биз ээ. Анх энэ учир битүүлэг газрыг захын уулын орой дээрээс харж, доороос нь сонсдох дуу авиаг чагнан чухам юу болохыг нь тааж ядаж байсан тэр оройг өөрийн эрхгүй дурсан санав. Тэд нар хүсэн хүлээж байснаасаа хамаагүй ихийг үзэж, гайхамшигтай юм олныг нээж, туйлын их мөсөн дотор баян бүрд шиг ганц дулаахан хотгорт хашигдсан эрт галавын сөнөсөн амьтад, хүй нэгдлийн хүний өвөрмөц нэгэн ертөнцийг олсон билээ. Аяллын үр дүн асар их, их оролцогчид бүгдээрээ эсэн мэнд байгаа боловч сүүлийн хэдэн хоногийн явдал, энэ гайхамшигтай газар, түүний оршин суугчид цагаасаа өмнө мөхөх аюулд тулгараад байгаа байдал өөрийн эрхгүй сэтгэл түгшүүлж, уртдын баяр хөөрийг унтрааж байлаа.
Шөнө дулаахан байсан тул түлээгээ гамнаад түүдэг асаасангүй. Усаар тусгаарлагдсан араатан амьтад, онкилон, вампу, аль нь ч мэдэгдэлгүйгээр гарч үл чадах энэ өндөр мөргөцөг ¤эр тэд өөрсдийгөө айх аюулгүй гэж үзэх боломжтой ажээ. Бүр өдөр нэгэн чарганд аяллын бүх үр дүн болох түүх, угсаатны судлалын холбогдолтой цуглуулга, гэрэл зураг, өдрийн тэмдэглэл зэрэг зүйлээ ачиж, арьс хөдсөөр хучин хүлээд жин тан болгосон байв. Ачаа нь овор ихтэй боловч хөнгөн тэр чаргыг бусдаас зайдуухан мөрөгцгийн ирмэгт ойрхон тавьж, дэр нь шинэ мах загсаахаар дэлгээд наад талд нь тэр махыг нохойноос манах гэж Костяков унтав. Хагас дутуу ачигдсан хоёр чарга нохойн ойролцоо мөргөцгийн талбайн голд тавиастай бөгөөд Костяковоос бусад нь тэнд унтахаар хэвтэв.
Шөнө дундаас хойш хажуугаас нь нэг хоёр ёвроод авар шиг болоход Горюнов сэржээ. Хэн нэгэн хүн зориуд сэрээж байна гэж бодоод нүдээ нээвэл хэн ч алга. Дахиад зүүрмэглэх гэж байтал алсан тэнгэрийн дуу гэмээр нэгэн чимээ гарав.
- За бороо орвол ч баларлаа даа. Нүцгэн хадан дээр майхан шааж болохгүй гэж бодоод тэнгэр ширтвэл бүртийх ч үүлгүй, сар өндөрт хөөрөөд бүх хотгор хөндийг гийгүүлжээ. Саяын хүржигнэх чимээ доороос сонсогдон буйг мэдээд,
- Газар доорх дэлбэрэлт дуусаагүй л юм байх даа? Газар хөдлөлтөд хотгорын ёроол сууж, үер тавьснаар дэлбэрэлт дууссан мэт санагдаж байсан, гэтэл энэ нь зөвхөн удирдтгал байсан хэрэг үү? Хмээн бодов.
Гэнэтийн доргилтод хөнжилтэйгээ шидэгдэж хамаг бодол тасрав.
- Дахиад л сэгсэрч гарлаа! Гэх Ордины нойрмог дуу гарав.
Горюнов өшиглүүр хөнжилтэйгээ өндийж суугаад нуурын зшг харвал байдал ихэд өөрчлөгджээ. Гзар доорх доргилтод цочирдсон их усан давалгаалж, давалгаа нь тойрог татан гүйгээд хөөсрөн шидэлнэ. Сарны гэрэлд цацагдан давлах их ус хөдөлгөөнд орсон мөнгөн ус шиг үзэгдэнэ. Хадан хясааг алгадах усны чимээ, усан дотор нурж унах хад чулууны пүл пүл хийх чимээ сонсогдоно.
Үргэлжлэн угсарсан хэдэн сүрхий доргилт болов. Гэнэт дэргэд нь буу буудах мЅт тас хийсэн чимээ гарч хэдхэн лхмын цаана хар цав үүсээд Костяков ачаатай чарганы хамт байгаа мөргөцийн талбайн тэр хэсэг яах ийхийн зуургүй цөмрөн одохыг Горюнов балмагдан харж, дөрвөн мөч нь татаж чулуужих шиг хөшив. Амь тэмцэж хашиграх хүний дуу, ус палхийх чимээ, хад хадаа мөргөн харжигнах авиатай зэрэгцэн их тоос агаарт босов.
Ээ бүхэнд хэдхэн ашгинд болж өнгөрлөө. Асар том хадан хясаа нурж унаснаас үүссэн усны чимээ нэг хэсэгтээ сонсогдсоор байлаа.
Хамаг бие нь салгалан чирсэн Горюнов өшиглүүр хөнжил дотроосоо арай ядан сугарч гарав. Үг дуугарч болсонгүй, хоолойноос нь зүгээр л нэг хэржигнэсэн авиа гарч байлаа. Хоёр алхмын цаана шинэ гарсан ир мэг тов тодхон ирийж, саяхан Костяковын унтаж байсан талбайн оронд хөлгүй их харанхуй нүх айдас хүргэн харлана. Ирмэг рүү нь мөлхөж очоод доош өнгийвөл догшрон эргэлдэх усанд дотор нурсан хад харлан барайж, шат бүхий хунгар дээр нэгэн их цөмөрхий нүх үзэгдэх нь ойж ойчсон чулуунд цөм цохиулснаас гарчээ.
- Яасан бэ? Юу болсон бэ гэсээр Ордин сэрлээ. Тэрбээр маш их бөх нойрто© болохоор дөнгөж л хад хагарч нурахад сая л нэг юм сэрчээ. Горюнов доош өнгийсэн хэвээр,
- Нур… нір… нурчихлаа.. Костяков… чарга … байхгүй хэмээн арай ядан дуугарав.
Ордин энэ их аймшигт мэдээг сонсонгуут ухасхийн өндийв. Тэрбээр өшиглүүр хөнжлөөсөө сігаран гарах хоорондоо,
- Алив тэгээд эрье тусалъя, гаргая, хурдлаач ээ! Хөөе Никифоров, босоорой, нааш ир! Завь хаана байна? хэмээн тасралтгүй орЁлж байлаа.
Горюнов өөдөөс нь,
- Болохгүй. Завь буулгах арга бахйгүй. Хунгар байхгүй болсон. Костяков дарагдчихсан гэж арга тасарсан дуугаар хариу өчив.
- Та яаж мэдсэн юм бэ?
- Өшиглүүр хөнжилтэй Костяков, чарга хоёр хад хазайхад гулсаж унасан. Костяков юм хумтайгаа түрүүлж унаад дээрээс нь хад нурсан.
Ордин хясааны ирмэг дээр очиж доош өнгийв.
- Ус, нурсан хад хоёроос өөр юу ч алга. Костяков ууттай юм чинь дарагдчихаагүй бол дорхноо хөөс шиг хөвөөд гарч ирэх байсан.
- Яасан айхтар юм бэ!Нүдэн дээр хүн үхэж байхад харсаар байж аварч тусалж чаддаггүй байна шүү! гэж Ордин уйлагнана.
Хунгарын зүг гацхан харахад л удаан хугацааны бэлтгэл хийхгүйгээр бууж болохгүй болсон нь тодорхой болов. Тэлдний бууж суудаг байсан газар эдүгээ өргөөшөө арван таван метр, гүнээрээ арваад метр цөмөрхий нүх харлан байна.
- Хясаан дээрээс ус руу шууд олсоор бууж болохгүй гэж үү? Гэж Ордин санал гаргахад,
- Биднийг даах уйц бөх олс талд нь ч хүрэхгүй. Энд чинь ная гаруй метр байна шүү дээ гэж Горюнов хариулав.
- Тэгээд ч хоёр хүн нэг хүнийг тийм удаан дааж чангааж чадахгүй гэж дөхөж ирсэн Никифоров нэмж хэллээ.
- Костяков, бас аялал хайгуулын маань бүх үр дүн устаж шүү дээ хэмээн Ординыг хашгирахад,
- Тйимээ, устсан! Гэж ѓорюнов найдвар алдсан дуугаар өгүүлэв.
- Нурсан газрын хавийг үгүй наанадаж гэрэлтүүлье л дээ. Сүүдэртээд юм харагдахгүй байна. Костяков хажуу тийшээ шидэгдээд ухаангүй хэвтэж байгаа ч юм билүү?
Никифоров нөөцөлсөн түлээнээсээ тэвэр гишүү авчирч, олсоор баглаад асааж завинд хэрэглэдэг хатгуур модны үзүүрт бэхлэн харанхуй нүхний дээр барив. Ордин Горюов хоёр галын гэрэлд нүд гялбуужин гэхдээ хэвтэж байгаад доош өнгийв. Хуурай гишүү шажигнан шатаж нурсан газрыг гэрэлтүүллээ. Хунгар хясаа хоёрын хооронд тунаж амжаагүй булингарт ус, түүнээс хэсэг бусаг цухуйх хад чулуу үзэгдэнэ. Тэнд хүний бараа, чарганы хугархай ч алга. Хясаа нурахдаа тэр бүгдийг дороо даржээ. Гишүү уясан олс шатаад галтай түлээ хадан дээр унаж, хэдэн минутын туршид тэрхавийг сайн гэрэлтүүлсэн боловс бас л юу ч үл үзэгдэнэ.
Газар дахин хөдлөхөд хэвтэж байсан хүмүүс үсрэн босов. Хясааны ирмэг орчмоос бас жаахан эмтэрч уналаа.
- Дахиад гайд дайруулахгүйн тулд чаргануудаа эндээс зайлуулъя! Гэж Горюновын хэлснээр гурвуулаа, сая болтол үйл явдлыг чив чимээгүй харж зогссон Аннуираар туслуулан чаргануудаа шахаж, хөнжлөө хясааны ирмэгээс холдуулж хунгарт бууж байсан мөсөн шатанд ойртуулж тавив. Энэ мөс цулынхаа жингээр хясааг тулж байсан болохоор тэр хавьдаа арай найдвартай мэт санагджээ. Дээд хадны ёроол руу бас хааяа чулуу нурж ирэх тул мөн аюултай байлаа.
Алсын нүргээн агаар доргиож бүх хүн хойт зүг харав. Тэнд хотгорын хойт хэсэгт утаа ч юм уу, уур ч юм уу суунаглаж, зарим газраа хилэнт улаан гэрэл цоролзон харагдана. Байн Байн сонсдох хүчит дэлбэрэлтийн чимээг хавийн хад чулуу цуурайлан давтана. Дэлбэрэлт сонсдох бүрий хөлийн доорх мөргөцгийн талбай дагжин чичигнэнэ.
- Галт уул сэрж байна! гэж Ордин дуугарав.
- Хүмүүс, дөнгөж сая үерээс амь зулбан ядаж байгаа хөөрµий хүмүүс одоо яана даа! Нэг нөхөр маань дөнгөж сая энд амь үрэгдлээ. Нөгөө нь тэнд үхэх нь! Бид бас л тусалж чадахгүй нь хэмээн Горюнов бачимдан орилж байлаа.
Аннуир Ординд наалдан алсыг ширтэнэ. Нүднээс нь нулимс сул асгарч, эхэр татан уйлахаас биеэ браривч хамаг бие нь оволзон чичирч байлаа.
- Энэ газар галав юулэх нь энэ үү? Гал, утаа, ер юу эс болэ байна гэх вэ! хэмээн Никифоров учрыг олж ядан гайхна.
Хойт зүгт ганц олгойдсон утаа ч биш бүхэл бүтэн жагсаалаараа утаа, уур ээлжлэн олгойдож, хотгорын захаас хамаагүй дээшээ гурван мянган метр хэртэй хөөрч, агаарт буудагдсан улайдмал чулуу пуужин адил гэрэлт дам татуулан харваж унана. Дэлбэрэлтийн үед дэгдсэн уур заримдаа ёслоллын буудлага шиг харван задарч, утаан үүлс улалзан байх нь хаа нэгэн газар халуун бялхмаг зав тавьсны тэмдэг. Уйтгарт саран тэнгэрийн хаяа руу ягуухан тонгойвч хотгор хөндийг урьдын адил гэрэлтүүлэн, долгилон догширсон нуурын учыг мөнгөлсөөр байлаа.
- за даа, энэ нь ч Санниковын Газрын мөхөл байхаа даа! Энэ газрыг бид нээгдэнэ, мөхөхийнх нь гэрч болох учиртай байжээ хэмээн Ординыг үглэхэд Горюнов,
- Гэгээ орохлоор завь буулгах боломж харъя. Тэгээд хүмүүсийг аврахаар явъя гэлээ.
Тэр хоёр өшиглүүр хөнжил дээрээ суугаад галт уулын длбэрэлтийг ажиглан түүний тухай, нас нөгчсөн нөхрийнхөө тухай ярилцсаар өглөө болгов. Аннуир ч бас Ординд наалдан шигдээд нойргүй хоножээ. Харин Никифоров л байдлыг нэг хэсэг харж байгаад эргээд унтчихсан байна.
Аймшигт шөнө эрхгүй дуусаж, дорно зүгт тэнгэрийн хаяа улайран гэгээ орлоо. Аннуир гал асааж цай чанав. Ордин Горюнов хоёр эдүгээ тэдний талбайд шөнө юу болсныг харж мэдэх боломжтой болов. Талбайн зүүн жигүүр тэр чигтэ алга болоод нурсан хясааны зай харлан байна. Бодвол хуучин ан цав байгаад газар хөдлөлтийн үед доргин нурахдаа нэг хэсэг нь усанд, зарим нь хунгарт унажээ. Хунгарын мөс цөм үсрээд шавар шавхай, чулууны хэлтэрхийд дарагджээ. Усан дотроос ч хад чулуу арзайтал цухуйна. Шөнөдөө усны булингар нэгэнт тунаж өндрөөс ёроол нь харагдаж байлаа. Тэр хавийн усны ёроолд байгаа бүх зүйлийг дурандан харж болохоор байсан боловч харлах хад чулуунаас өөр юу ч алга. Хэнэггүй тэр хар хад нэгэн хүний амийг хайгуулын бүх ололтын хамт үүрд даран нойрсжээ.
Хунгар дахь цөмөрхийг судлан үзвэл эгц ханын мөсөнд доош буух шат гаргаад нөгөө талаар нь дээш авирч болох байв.
- Өдрийн унднаас өмнө амжаад дуусчихна. Тэгээд завиныхаа хоёр хэсгийг тус тусад нь олсоор буулгаад, мөн тэнд нь дээш татаж гаргана. Эл ажилдаа орцгооё гэж Горюнов хэллээ.
Хотгорын хойт хэсэгт галт уулын дэлбэрэлт болсон хэвээр, халуун уур утаа халхлаад дэлбэрэлтийг хараµад саад хийх боловч хөл доорх чулуун атлбай байн байн доргин чичирч байлаа. Ута манан хөшиг сүйрлийн зургийг хүний нүднээс халхлан нуужээ. Энэ уур утаан хөшиг бүх хотгорыг хөндөлсөн бүрхсэн нь өдрийн саруулд илхэн харагдлаа. Гэнэт энэ утаан хөшиг бүх хотгор хөндийн энгээр наад талд нь гал улалзаад улмаар хоёр тийш тэлэн алдлах нь дурандаж үзвэл ойн түймэр байлаа.
- Онкилонуудад аврагдах найдлага одоо алга боллоо. Галт уулын дэлбэрэлт хотгорын хойт хэсэгт ч бус, харин дундуур нь бөчигдрийн бидний хүрээд буцдаг, хүмүүсийн уснаас амь хоргоож буй тр хэсэгт хүртэл болж байгаа нь одоо тодорхой боллоо. Магадгүй хотй хэсгийг бүхлээр нь хамарсан ч байж болох юм.
Ордин ингэж яриад, тэр хоёрыг чарганууд дээрээ эргэж ирэхэд цай бэлэн болжээ. Никифоров талбайн баруун хэсэгт уяатай байгаа нохдодоо нэг хэсэг борцолсон мах өгөхөөр авч явснаа,
- Хүүе, нааш ирцгээ. Энд болохоо болилоо гэж хашгирав.
Данх тойрон сууж байсан Ордин, Горюнов, Аннуир гурав ухасхийн босож түүн рүү гүйж очлоо. Никифоровын зогсож байгаа газар шөнийн нуралтын ар захаас баруун үзүр хүртэл талбай ташсан алга хэртэй өргөн цав гарсан байжээ. Чарга болон хүмүүс энэ цав гадна ирмэг хоёрын хооронд, ноход дотор талд нь байлаа.
- Өчигдөр ийм цав байгаагүй юм даа! гэж Никифоров өгүүлэв.
- За баларлаа даа. Дараагийн нуралт бэлэн болжээ гэж Горюновыг мэдэгдэхэд,
- Дахиад нэг сайн сэгсрэхэд л нурна. Цасан хунгар тул тогтоогоод байгаа болохоос биш урьд шөнө Ўиднийгээ аваад талийх байж л дээ гэж Ордин үн нэмлээ. Горюнов,
- Ямар ч гунигтай байлаа гэсэн ч эндээс бушуухан зайлахаас аргагүй болов. Эс тэгвэл Костяковын хойноос очих нь байна хэмээн бувтнаснаа, - Хамаг юмаа ангал цавын цаана гаргая! Гэв.
Хэлсэн ёсоор бүх юмаа зөөж дуусаад сая цайлахаар суусан боловч гурван алхмын цаана харлан буй ангал цавыг түшгин харж хэзээ л энэ хясааны тал салан одон хунгар дээр пархийтэл унахыг хүлээн сууцгаав.
Хоол цайгаа идэж уучихаад ажилдаа яаравчлан орж, хоёр нь олс авч шатаар ханан дээ гараад хоёр нь доор үлдэж чарга, завь, бусад юмсыг нэг нэгээр нь татаж гаргав. Дараа нь нохдынхоо уяаг тайлж, шөнө чулуунд цохиулан үхсэн нэгээс бусдыг нь дээш гаргажээ.
Горюнов золгүй энэ талбай дээрээс үүрд салж явахынхаа өмнө ирмэг рүү дахин өнгийж талийгаач нөхөртөө хагацлын үг шивнан салах ёс гүйцэтгэв.

No comments:

Post a Comment