Tuesday, November 24, 2009

Бонд буюу өрийн бичгийн тухай 2

Бонд буюу өрийн бичгийн тухай 2
Бид юуны түрүүн бонд, өрийн бичиг 2 нь нэг утгатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Бонд нь барцаатай өрийн бичиг юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч барьцаа тавиад мөнгө зээлдэж авсанаа мөн
тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон ашигласныхаа төлбөртөй хамт эргүүлэн төлөхөө баталгаажуулсан үнэт цаас юм.
Бонд нь хатуу тогтоосон хүү бүхий үнэт цааснуудын дотор онцгой байр суурь эзэлдэг. Энэ нь бусад төрлийн үнэт цааснуудтай харьцуулахад хамгийн найдвартай, баталгаатай, хүртэх өгөөж нь тодорхой үнэт цааны нэг хэлбэр юм. Барьцаа болон зээлдэгчийн үүрэгээ гүйцэтгэх чадвар буюу бондын эрсдэлийн түвшин нь харилцан адилгүй байдаг учир хүү нь өөр өөр байдаг. Эрсдэл хамгийн бага байгаа бондын хүү нь бага байдаг. Бондыг гаргаж байгаа зээлдэгчээс нь хамаараад 3 ангилдаг. Үүнд:
• Засгийн газрын бонд: Засгийн газраас тодорхой зорилгоор хөрөнгө цуглуулахын тулд бонд гаргаж болдог. Засгийн газрын бонд нь хамгийн эрсдэл багатай бонд яагаад гэвэл Засгийн газар хэзээ ч алга болдоггүй учир эргэн төлөлт нь найдвартай. Үүнийгээ дагаад Засгийн газрын бондын хүү нь бусад бондын хүүнээс хамгийн бага байдаг.
• Орон нутгийн засаг захиргааны бонд: МУ-ын Үнэт цаасны тухай хуульд "Орон засаг захиргаа бонд гаргаж болно" гэж заасан байдаг.
• Хуулийн этгээдийн /компанийн/ бонд: Хуулийн этгээд нь өөрт шаардлагатай мөнгөн хөрөнгийг бонд гаргах замаар татан төвлөрүүлж байгаа явдал юм. Компанийн бондын хүү харьцангуй өндөр байдаг.

Хувьцааг бодвол бондын өгөөжийн хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг.
СЗХ болон МХБ-ээс нарийн хяналт шалгалт хийсний vндсэн дээр бондыг бvртгэж арилжаалах зєвшєєрєл олгодог тул эрсдэл багатай. Банкны хадагламжийг бодвол тогтмол хүү авдагаараа адилхан боловч хєрвєх чадвараар сайн. Банкны хадагламжийг хугацааг нь дуустал авч болдоггүй бол бондыг мөнгөний хэрэгцээ гарсан үедээ 2дагч зах зээл дээр өөрийн бондоо арилжаалж мөнгөө хүүтэй нь авах боломжтой. Энэ нь бондын бас нэг давуу тал юм.

No comments:

Post a Comment