Monday, November 23, 2009

ӨРГӨЛ ТАХИЛ

Маргааш нь жуулчид захын бууцыг дайраад гэртээ эртхэн буцаж ирэв. Толгойлогчийн гэрийн хажууд нэг вампу барьж ирсэн хөрш бууцны цэргүүдийг тойрон бөөн хүн зогсож байхыг харлаа.
Тэд өглөө анд гарахдаа буга хулгайлахаар тагнаж гэтсэн таван вампутай сүргээсээ холгүйхэн мөргөлджээ. Шууд гардан тулалдаж хоёр вампуг алаад хоёрыг нь алдаад шархадсан нэгийг нь харийн хүмүүст бэлэглэхээр авчирсан нь энэ ажээ. Жуулчид зэрлэг амьтны гавал яс, арьс үс, цуглуулдаг, сүүлчийн удаа мянган Утаат хөндий рүү явахдаа чононд бариулсан вампугийн яс, гавлыг түүж явсныг онкилонууд мэдэх тул энэ хэрэгт нь амьд вампу бүр ч хэрэгтэй гэж боджээ. Гараа ардаа хүлүүлж, жад сумны хэд хэдэн шархнаас нь цус дүүрсэн вампу хөл дээрээ тогтож ядан зогсоно. Вампуг бараг үзээгүй хүүхэд хүүхнүүд түүнийг тойрон шавжээ. Одоо тэд амьд вампуг ханатлаа харж авав.

Вампу амьд байвал хэрэгтэй гэж жуулчдыг хэлэхэд Амнундак түүнийг модонд барьж хүл гэж тушаав. Жуулчид вампу хүний биеийг шалавхан хэмжиж, зургийг нь аваад түүнийг суллан тавьж ялууна уу гэж толгойлогчоос хүсэв.
Баривчлагдсан вампу залуухан, басхүү блар эртний бүх хүний адил шөрмөслөг хүдэр биетэй ажээ. Гавлыг нь хэмжихэд олон жилийн хир буртагтай сэгсгэр даахь нь саад болоод байв. Горюнов үсийг нь тайрахаар шийдлээ. Горюновыг гялалзсан хайч барин очиход цаадах нь алах нь гэж бодоод муухай орилов. Вампугийн үсийг тайрахад онкилонууд цөм мод тойрон бөөгнөрөн харцгаав. Онкилонууд үс тайрахыг хэзээ ч хараагүй, хайч гэдгийг мэдэхшүй ажээ. Вампу үүнийг ямар нэг янзаар тамлан тарчлаахын эхлэл гэж бодоод зовоогчийн гарыг хурц шүдээрээ тас хазах гээд байсан тул амыг нь боохоос аргагүй болов. Гавлыг нь хэмжих гялалзсан багажуудыг хамрагцаа вампу дагжин чичирч, энэ бүх хэмжих ажлыг ямар нэг ид шитэт арга гэж үзэн өөрийг нь аймшигтай хачин хувиргана гэж бодов. Хамгийн сүүлд гялгар хөлтэй дөрвөлжин хар хайрцаг авчирч өмнө ь тавиад таг-чаг хийлгэн зургийг нь авахад одоо аянга ниргэнэ гэж санан нүдээ тас анив. Тэгээд ч биед нь ямар ч гэм хор хүргэлгүй орхиход вампу ихэд гайхсан бололтой байв.
Онкилонууд энэ бүгдийг машид сонирхон харлаа. Онкилон хүүхнүүд, зарим эрчүүд, хүүхдүүдийн толгой биеийг цагаан хүмүүс урьд нь мөн ингэж хэмжсэн болохоор тэд энэ үйлдлийг мэдэх агаад юу болохыг нь одоо болтол ойлгоогүй хар µайрцаг та-чаг хийн дуусдаг байлаа.
Бүх ажлаа дуусмагц Горюнов Амнундакаас вампуг суллан тавьчих гэж гуйгаад эрс татгалзсан хариу авлаа.
- Өнөө орой манайд дахин мөргөл үйлдэнэ, вампу үхэх ёстой үгүйг бөө онгодоос асууж мэдэх ёстой. Бид олзолсон хүнээ хэзээ ч суллан тавьж байгаагүй гэж Амнундак хэлэв.
Бүрэнхий болжээ. Алсын аялалаас ирээд олзлогдсон вампуг хэмжих, зураг хөргийг нь авах гэсээр байгаад алжааж ядарсан жуулчид цэвэрхэн дулаахан газар гэртээ орж дүрэлзэн асах галынхаа дэргэп суухдаа сая нэг амарч баяртай байлаа.
Манан өтгөрч дахин хүйтэн болов. “Урьд өдөр нь манан үд болтол арилахгүй байж, нартай мөртлөө манай Хасагийн гацааны зун шиг хүйтэн байсан” гэж Горохов тэднэд ярив. Энэ өдөр тэмээн хараацай өмнө зүг нисэж, басхүү хүйтнийг мэдэрсэн галуу нугас нисэхэд бэодэж байлаа. Хоёр шөнийн хүйтнээс аглаг талын өвс цайран налж, модны навч шарлаагүй авч унаж эхэллээ. Онкилонууд гайхаж ийм хүйтэн бүтэн сарын дараа болдог байсан, шувуу ч гэсэн урьд урьдынхаасаа эрт нисэж байна гэж ярилаа. Эрт хүйтэрсэн учраас энэ орой мөргөл хийхээр онкилонууд шийдсэн байжээ.
Харанхуй бүрэнхий болоход Горохов бөө ирж үү үгүй юу, мөргөлд цагаан хүмүүс орж болох нь үү үгүй юу гэдгийг мэдэхээр яваад энэ удаагийн мөргөлд зөвхөн эрчүүд оролцож хүүхэд хүүхнүүд хүртэл гэрээсээ гарч зай тавих ёстой гэнэ гэсэн мэдээтэй буцаж ирэв.
Амнундак цагаан хүмүүсээс хүйтэн байгаа болохоор тэдний хүүхэд хүүхнүүдийг энэ завсар гэртээ түр байлгаач гэж гуйв.
Энэ мэдээг сонсоод Ордин,
- Онкилонууд нэг л муу юм бодож байх шиг байна. Хүүхнүүдээс нь бид мэдчихнэ гээд эднийгээ хүртэл хөөж гарг лаа гэхэд,
- Магадгүй! Гэхдээ бид эдэнд саад болж чадахгүй шүү дээ, тэгэхээр болгоомжтой сэрэмжтэй байцгаая. Аннуирээс урьд нь ийм мөргөл хийдэг байсан уу? гээд асуугаарай гэж Горюнов зөвлөв.
- Вампутай дайтахын өмнө ийм мөргөл хийдэг гэж Аннуир ярив.
Удалгүй цагаан хүмүүсийн гэрт онкилон хүүхнүүд хүүхэд шуухадтайгаа орж ирэв. Тэд энэ гэрт, яалагуяа харийн хүмүүсийг байхгүй байхад орж ирдэг байжээ. Одоо бүтэн омгоороо орж ирэхдээ ичиж зовох нь бага, зоригтой байлаа. Шортой мах, бингийн гурил авчран оройн хоол хийцгээв. Хүүхнүүдийн инээлдэж хөхрөлдөх, хүүхдийн орилох хашгирах, нярай нялхсын уйлах дуу гэрээр дүүрэн хадна. Саяхан өвөг дээдсийнхээ урьдчилан хэлсэн гай гамшгийг харийн хүмүүст тохон тэднийг шилэн хүзүүгээр ь татан хөөхийг хүсэж байсан, одоо болохоор тэр харийн хүүмүстэйгээ инээж наадан ярилцах энэ хөгжилтэй цайлган сэтгэлтэй хүмүүсийг хараад жуулчид хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол хөөрхий энэ эртний овгийн хүмүүс аюул гайн амсар дээр зогсож байгааг болон хар цөлд юу үзэж харснаа бодохгүй байж чадсангүй.
Хүүхэд хүүхнүүдийн шуугианд залхасхийсэн Горюнов Ординтой газар гэрийнхээ хойт буланд шигдэн сууж,
- Би бодоод бодоод шийдэж чадахгүй байнаа. Амдаж байгаа аюул гайг хэлж, бидэнтэй хамт өмнө зүг яваач гэж бид онкилонуудад хэлэх нь зөв үү, үгүй юу? Би бүр шийдэж чадахгүй байна гэхэд Ордин,
- Би ч бас энэ тухай бодсон, тэгэхдээ хэлэх арай эрт байна гэж шийдсэн. О¤оо тэнгис ил устай байгаа, эд нарт нэг ч завь байхгүй юм чинь хаашаа яаж явах билээ дээ. Гэхдээ хэрэг явдал миний бодсоноор болох ч юм уу, үгүй юм уу би бас мэдэхгүй байна. Хэрвээ Санниковын Газрын халаагуур ямар нэг хаягаарр дахин нээгдэдчих юм бол бүх юм сайн тал руугаа хэдэн арван жилээр эргэчих болно.
- Хэрвээ халаагуур эргэж нээгдэхгүй, бидний харсаар байтал ингээд өвөл болбол яах вэ?
- Ямар ч гэсэн эд нарт хэлж болохгүй юм. Мөсөн замд гараад хэд хоноод өлсөж үхэх цаа буга, түлээ түлш, сайн дулаан хувцасгүй байж эд нар умардын шөнө мөсөн дундуур хаачих ч билээ дээ? Ямар ч гэсэн энэ өвөл эндээ яаж ийж өвөлжөөд хавар болохоор цас хайлахгүй, амьтан мал үхэж үрэгдээд байхлаар эндээс явахыгаа өөрсдөө таамаглах байлгүй дээ.
- Яг зөв. Энэ хотгорыг цас мөсөөр дүүрэхээс нь өмнө газар нутаг, хүн амыг нь судлахаар Академийн илгээх шинэ том экспедицтэй цуг бид ирж онкилонуудын эндээс явахад тусалж болох юм. Тэр үед онкилонууд эндээс явахгүй бол болохгүй гэдэгт бүрэн итгэсэн байх биз ээ. Тэгээд онкилонуудыг аваад явахаар амар болно.
- Одоо бол онкилонууд биднээс энэ гай гамшгийг зогсоо л гэж шаардах болно!
Оройн хоол ундны дараа Гороховын хүсэлтээр онкилон хүүхнүүд бүжиглэх болов. Хүүхэд хөгшчүүлээ хаяа руу шахаж суулгаад өөрсдөө нөгөө л гэртээ байдгаараа нүцгэлэн гар гараасаа барин гал тойрон дуулж бүжиглэв. Хоёр хөлөө ээлжлэн өргөж, гараа хөдөлгөн нэгэн амархан дуу аляж биеэ зүг зүг рүү гулжгануулан ганхана. Умардын урт шө­ө нэгэн хэвийн амьдралд газар гэртээ суун уйдаж уөхрөхдөө хүүхнүүд энэ бүжгээ хийж эрчүүдээ, өөрсдийгөө зугууцуулдаг байна. Хүүхнүүд эхлээд дургүй байгаа юм шиг дууны нь ая ч удаан, хөдөлгөөн нь ч удаан байснаа аажмаар хурдсан хурдассаар бүр үзэгчдийн нүд ирэлзэж, гэзэг үс нь хийсэн, зүүлт чимэг нь савчин, бугуй шуу нь урагшаа хойшоо уахилан, нүд нь гялалзан цагаан шүдээ яралзуулан бүжиглэнэ. Хүүхнүүд бүжиглэж бүжиглэж ядраад суух нь сууж, хажуулдах нь хажуулдан хормогчоо засаж тэгшлэн амьсгаадан гал тойрон ойчив. Хөлс чийхарсан биеэн дээрх хар хөх зураг нь бүр тодхон харагдана. Энэ чимэглэлийн гоёмсог, утга учраар бие биеэ давах гэж умардын урт шөнө охидын бие дээр зураг шивэн суудаг зураач эмгэдийн уран зөгнөл болсон амьтны толгой, нар, сар, навч цэцэг, хээ цгалзыг одоо бол сайн харж болох байлаа. Амнундакийн хоёр дахь эхнэрийн могойн зурагтай биеийг бид зураглан бичсэн билээ. Аннуирын биеийн урд энгэр нэлдээ янз бүрийн цэцэг навчаар бүрхэгдсэн бөгөөд ар нуруунд нь хоёр далных нь хооронд нар мандан гэрэл цацраг нь хүзүү, мөр, бүсэлхийг нь хүрчээ. Бүсэлхийнийх нь доод хоёр дээр өөд өөдөөсөө харсан хоёр хавирган сар дүрсэлжээ. Ракугийн энгэр тал муургир тахигар, ар тал нь долгиотсон зураасаар дүүрэн бөгөөд хоср дал, бүсэлхийний доод хэсэгт энэ зураас ороомог болон төгсжээ. Бүсгүйчүүд биен дээрх энэ утга учиртай зургаараа бие биеийнхээ өмнө гайхуулахын дээр залуу цэргүүд хаврын баяр дээр сонгох хүүхнийхээ энэ зургийг бас ажиглах болдог ажээ.
Хүүхнүүд жаахан амарсныхаа дараа галын доод талд жуулчдын өөдөөс харан зэрэгцэн сууж тоглоом тоглов. Хамгийн баруун талд суугаа хүүхэн хажуудхынхаа нурууг солгой гараараа алгадан “нэг” гэж хэлэхэд цохиулсан нь дараачийнхаа хүүхний нурууг бас л алгадан “хоёр”гэж хэлэв. Ингэж бие биеэ дараалан алгадах долгион зүүн үзүүрт хүрэв. Хэрэв хэн нэг нь тоогоо алдвал түүнийг хоёр талаас нь алгадаж шолон хөхрөлдөнө. Зүүн үзүүрээс дахин эхэлж, гэхдээ баруун гараараа алгадан тоо хэлж дамжуулж голдоо хүрснээ баруун талаас ирж яваа долгоионтой зөрөх ажээ. Ингэж хоёр талаас хурдан тоолоход тоогоо алдаж самуурахад амархан агаад олонтаа ноололдон шуугилдан олны бахыг хангана. Энэ тоглоомоор тоглож уйдаад хүүхнүүд өөр тоглоом эхлэв. Хүүхнүүд гараа урагш сунгаж явган суугаад эхлээд баруун хөлөө нэг зрэг урагш гал руу сунгана, дараа нь маш хурдан эргээн татаж зүүн хөлөө урагш сунгана. Хэрвээ хэн нэг нь хожигдож юм уу буруу хөлөө сунгавал хажуудах нь түүнийг түлхэж гэдрэг нь унагаана. Унасан хүүхний хоёр хөл сарвалзана. Энэ тоглоом хүүхнүүдийн хор шарыг хөдөлгөн хөгжөөж, сүүлдээ хүүхнүүд бие биеэ ямар ч шалтгаагүй түлхэн унагааж эцэст нь цөм хөлөө гал руу жийн газар суун хөхрөлдөж дууслаа.
- Умард туйлын урт шөнөө удаа сууж хөшиж хавагнасан биеийн чилээг гаргахад энэ тоглоом, бүжиг тун сайн гимнастик юм даа гэж Горюновыг хэлэхэд Ордин,
- Тийм юмаа, онкилон эр ан авд явж, буга малаа маллаж, мод бэлтгэдэг байхад хүүхнүүд газар гэртээ гэрийн ажил хийх хувьтай ажээ.
- Эхнийх нь тоглоом онкилоноор бол “сондор”, хоёр дахь нь “мэлхий” гэдэг юм. Бас “тэвчээр шалгах” тоглоом бий. Тэр нь арай тайван гэж яри д Горохов эмэгтэйчүүдэд хандан,
- “Тэвчээр шалгах” тоглоомоо бидэнд үзүүлээч! Гэлээ.
Хүүхнүүд байр байрандаа суув.
- Өнгөрсөн өвөл хэн хамгийн тэвчээртэй гэгдлээ? Анну, чи юу? гэж асуух сонсогдоно.
- Тиймээ би гэж Аннуэн хариулав.
- Би өөрийнхөө омогт хамгийн тэвчээртэй гэж Аннуир хэллээ.
- Чамайг бид мэдэхгүй, эхлээд үнэн худлыг чинь шалгаж туршиж үзнэ. Алив, чи эхлээд хэвт! Гэж хүүхнүүд шийдэв.
Нэгэн арьс авчирч галаас холгүйхэн дэвсээд Аннуир дээш нь хараад хэвтлээ. Аннуэн тагшинд ус дүүргэн Аннуирын гэдсэн дээр тавиад хөлийнх нь улыг гижигдэж гарлаа. Бусад хүүхэн чанга чанга тоолно. Хэвтэж байгаа хүн бусдыгаа аварв хүртэл тоолоход инээх байтугай амьсгалаа хураасхийн тагшнаас нэг ч дусал ус цалигиулахгүй хөдөлгөөнгүй хэвтэх ёстой ажээ. Хөл нүцгэн явдаг болохоор онкилон хүүхнүүдийн хөлийнх нь өсгий уд хэдийгээр эвэршиж хатуужсан ч шалгалтыг тэсэх хүн цөөхөн байлаа. Тэгээд ч хүүхнүүд албаар удаан тоолно. Тэсээд усаа цалгиулаагүй, инээж хөхрөөгүй хүн тэсвэрт цол хүртэж, бусдыгаа гижигдэх эрх олж авна.
Аннуир энэ удаа тэссэнгүй ес дэх тоон дээр хөхөрчихөв. Аннуэн ч Ординыг харамладагтаа ч тэр үү, их хичээж айхавтар гижигдсэн юм.
- Өө, хар худалч! Чи хэзээ ч тэсвэртэй байгаагүй юм байна! гэж аннуэнийг тавлаж хэлэхэд Аннуир мөчөөгөө өгсөнгүй,
- Чи ч гэсэн тэсвэртэй байгаагүй байлгүй гэж дүрсхийн хэлэв.
- Бүгдээрээ мэдэж байгаа юм чинь! Итгэхгүй байгаа бол хэд л бол хэд тоолоод шалгаад үз л дээ гэж Аннуэн бардан хариулахад бусад нь,
- Өө, наадах чинь чадна, чадна гэж баталлаа.
- Аннуэн алив үзүүлээч гэж Ордин хэлэв.
Аннуэн Аннуирын ородн хэвтэхэд цаадах нь дүүрэн устай тагш гэдсэн дээр нь тавиад хүйснийх нь хажууд хамгийн мэдрэмтЈий газар нь гижигдэж гарлаа. Аннуэн чулуу шиг огт хөдлөхгүй хэвтэж шалгуурыг дажгүйхэн давав.
- Энийг бас тэсвэрлэ! Гээд Аннуэн хөхрөн босож тагштай усаа Аннуиры­ нүүр өөд цацчихлаа. Энэ бол их тэсвэртэй хүний дархан эрх байлаа. Аннуир нүүрээ дуугүйхэн арчаад ичиж холдов. Хүүхнүүдийг ээлжлэн хэвтэхэд Аннуэн бүгдийг гижигдэн инээлгэж, босож ирэхээс нь өмнө нүүр өөд нь ус цацаж олныг хөгжөөн баясгаж байлаа.
Шалгуур даагаагүй хүүнүүд норсон биеэ галд ээн дараачийн хүүхэн мөн л тийм болж байгааг харж хөхрөнө. Аннуэн цөмийг гижигдэхэд ганцхан эмэгтэй инээхгүй байж “тэсвэртэй” цол авав. Гэтэл Аннуир шинэ тэсвэртэй хүнээр гижигдүүлэн дахин шалгуулахыг хүсэв. Аннуэний дургүйцэж эсэргүүцэхэд тэр хоёрыг өрсөлдөж жөтөөрхөлцдөгийг мэдэх хүүхнүүд Аннуир урд нь тэсвэртэй байсан юм чинь дахин шалгуулах эрхтэй гэж дэмжлээ. Аннуир удаан тоолоход ч тэсэж шалгуурыг зоригтой давлаа. Гэхдээ онцгой эрх ёсоороо гижигдсэн хүүхнээ усаар шүршсэнгүй. Хэрвээ тэр хүүхний оронд Аннуэн байсан бол уу! Ёстой нэг сайн норгох байсан даа!
- Та чинь одоо хоёрын хоёр тэсвэртэй хүүхэнтэй боллоо доо! гэж Горюнов Ординд баяр хүргэхэд,
- Хоёулаа жөтөөч! Гэж Костяков нэмж хэллээ.
- Зүгээрээ, зүгээр, тийм байдаг нь ёс гээд Аннуирын даагаа нэхэж, гэрээ авч гарч чадсанд сэтгэл нь амарсан Ордин хөхрөв.
Ийнхүү эмэгтэйчүүдийг гал тойрон дахин жаахан ярилцаж суутал Амнундакийн гэрээс нэг өвгөн ирж мөргөл дууссан, одоо харьцгааж болно гэж хэлэв.
- Бөө юу гэж айлдав? Онгод бурхад түүнд юу айлдсан бэ? Юу болох нь в? гэж өвгөний тал талаас асуув.
- Маргааш мэдэж авчгаагаарай, одоо харьж унтацгаа гэж өвгөн булзан хариулаад гарч одов.
Хүүхнүүд хувцаслан унтсан хүүхдүүдээ тэврэх нь тэвэрч, сэрээхийг нь сэрээн цагаан хүмүүсийн гэрээс гарч явцгаав. “Өө, яасан хүйтэн юм бэ! Энэ манангийн ихийг ээ! Алив бие биесээ бариад яваарай, төөрчихнө шүү!” гэж тэдний дуу гарна.
Мөргөлийн тухай ямар нэг юм олж сонсохоор Аннуир тэдэнтэй цуг яваад орхноо эргэж ирэв.
- Амнундак бүх црэгийнхээ хамт бөөг дөхүүлж өгөхөөр явсан юм уу даа мэдэхгүй, гэрт хүнгүй байна. Хоёр өвгөн үлдсэний нэг нь унтаж, нөгөө нь намайг хэрэгт дурлалаа гэж загнасан.
- Бид ч гэсэн унтаж амарсан маань дээр болох нь ээ. Маргааш болтол тэртэй тэргүй юу ч олж сонсохгүй нь гэж Горюнов хэлэв.
Бөөд эзэд онгод нь юу гэж айлтгасныг жуулчид сонссон, тэр айлтгалыг онкилонууд шууд биелүүлж эхэлснийг мэдсэн бол амар тайван унтаж чадахгүй байсан биз ээ.
Мөргөл дуусангуут толгойлогчийн гэрийн гаднаас манан будан, хүйтэн сэрүүнийг үл тоон бүх онкилон црэгүүд баруун урд зүгийг чиглэн явжээ. Цувааны тэргүүнд бамбар барьсан хэдэн хүнийг Амнундак, бөө шавьтайгаа явж тэдний араас олзлогдсон вампуг дөрвөн цэрэг дамнуурга дээр авч явлаа. Өвч зэвсэг агссан бүх цэрэг дув дуугүй дагаж алхана. Хөнгөн хөлийн алхаа, саадагтай сум харших, дамнуурга чахрах чимээнээс өөр юу ч үл сонсогдоно. Бамбар барьсан толгойн цэргүүд манан буданг үл хайхран зам жимийг дадамгай олж, энэ хачирхалтай жагсаалыг ой аглагийн дундуур дархан нуурын зүг хөтөлнө. Дархан нуурын дэргэд ирээд хөл гарыг нь хүлж боосон вампуг өргөлийн хавтгай хар чулуун дээр т вьж толгой талд нь бөө, хөл талд нь шавь нь зогслоо. Амнундак бүх цэргийнхээ хамт өргөлийн чулууг зөвхөн одоо болтол усгүй байгаа нуурын талаас нь онгорхой орхин хагас дугуйран хүрээлжээ. Бүх цэрэг бамбар асаан толгой дээрээ өргөн барив. Бөө хэцээ цохин өргөл тахилын өмнөх мөргөл эхэллээ. Өргөлийн хавтгай хар чулуу, түүн дээр тэлээстэй хэвтээ үсэрхэг нүцгэн хүн, бөглүү нижигнэх хэцээ дээр гэгч өргөсөн хачин хувцастай бөө, бөөгийн зүг сүжиглэн ширтсэн зэрлэг ширүүн царайтай, үсэндээ бүргэдийн өт хатгасан, өвч зэвсэг агссан хагас тойрог хүмүүсиыг олон бамбарын жирвэлзсэн улаан гэрэл гэрэлтүүлэн сүүтгэнүүлнэ. Хөшиглөн татах өтгөн манан хааяа нэг шингэрэн тасархуйяа нуурын чулуун ёроол, хонхойн харлах өрх,, хав хар эрэг үзэгдээд өнгөрнө. Онкилонууд байтугай ямар ч хүнд ийм орчин доторх шөнийн мөргөл гүнзгий сэтгэгдэл төрүүлэх нь зүйн хэрэг билээ. Яах гэж байгааг таамагласан олзны вампу нүдээ зэрлэгээр эргэлдүүлэн, хамаг бие нь чичирнэ. Бөө хэцээ дэлдэн онгод эздийг дуудан далласныхаа дараа гараа буулган, үрчлээт туранхай нүүрээ өргөн, ирэвлзэн суунаглах манан буданг ширтэн мөргөж эхлэв.
- Оммолон, Амнунгем, Иргани! Гэж олон дахин дуудлаа. – Доод тивийг эзэгнэн захирагч их онгод минь, сонсож айлдана уу! Бид та нарт ургилах улаан цус, амьд хүн өргөхөөр авчирлаа. Өчүүхэн өргөлийг минь тогтоон авна уу! Газар дэлхийг донсолгон чичрүүлэхээ больж ангал цаваа эргээж хаана уу, ариун дархан нуурын усыг минь буцааж өгнө үү! Оммолон, Амнунгем, Иргани! Та нарыг бид ури залж байна! Сонсож айлдана уу!
Онгод эздийн нэрийг дуудахдаа бөө хашгиран дуугаа өндөрсгөхөд нуурыг тойрсон хадан эрэг хэд дахин давтан цуурайтав. Энэ нь гаүрын онгод нэрээ давтан хариу хэлэх мэт ажээ. Хадны цуурай дөнгөж дуусмагц бөө бүснээсээ өргөлийн чулуун хутгаа суга татан авч, нэгэнтээ тонгосхийн вампугийн цээж рүү шаалаа. Вампу муухай орилоход хадан хавцал давтан цуурайтав. Бөө хутгаа сугалалгүй тэр хэвээр нь орхиод үхэж байгаа вампугийн нүүрэн дээр гишгэн дахин хэцээ нүдэж гарав.
Хөөрхий вампугийн бие чичрэн таталдахаа болиход бөө хутгаа сугалан авч биеийнх нь үсэнд арчаад,
- Өргөлийг доод тивийн хаалганы гүн рүү аваачиж тавь! Гэлээ.
Зургаан цэрэг хүүрийг өргөн дамжлан хэвгий газраар галгар чулуун дээгүүр усны өрхийг чиглэн болгоомжтой явахад бусад нь урд хойно нь гарч замыг нь гэрэлтүүлж өгнө.. Тэд өрхийн амсар дээр очмогцоо гайхах баярлах зэрэгцэн хашгиралдаж,
- Ус, ус наашилж байна! гэцгээв.
Үнэхээр саяхан хоосон хар ам нь хонхойн харлаж байсан өрх оргилон гарах их усаар дүүрч ирлээ.
- Бидний өргөл тахилыг газрын онгод тогтоон авлаа!! Дархан нуурын ус эргэж ирлээ! Гэж бөө зарлав.
- Өргөлийн вампугийн хөлд нь чулуу зүүгээд тэр өрх рүү хурдан хаяач! Гэж бөө дахин тушаав.
Цэргүүд хүүрийг чулуун дээр тавин хөл гарыг нь хүлсэн уяаг тайлж аван тэр уяагаараа хүнд том чулуу хөлд нь уяв. Тэгээд хүүрийг өргөн хэд савж байгаад нуурын ёроол руу ус нь хальж байгаа хар өрх рүү шидчихлээ. Зэрлэг хүний толгой дээгүүр бамбарын гэрэлд улайран гялалзах хар долгион нөмрөн авлаа.
- Өргөлийн буга аваад ир! Тэнгэрийн эзэн онгодод тахил өргөнө! Гэж бөө хэлэв.
Бамбар барьсан цэргийн эгнээ хоёр тийш ярагдан хоёр цэрэг цагаан бугыг эврээс нь барьж чангаан урагшаа гарч ирлээ. Бугын эьэрт өнгө өнгийн ширэн тууз уян гоёж, арьсан дээр нь улаан зосоор толбо тавьжээ. Олон галын гэрлээс айсан амьтан ухран орилно. Цэргүүд бугыг чирч таталсаар өргөлийн чулуун дээр гарган бөөгийн хөлийн дор унагав.
Дахин хэц дуугарч бөө тэнгэрийн онгодыг дуудан хүйтнийг зогсоож халуун дулаан цагийг эргүүлж өгөөч, буга малыг маань хайрлан энэрээч! Гэж мөргөн гуйлаа. Дахин чулуун хутга гялалзаж бугын шилэн дундуур шааж ороход ув улаан цус садран цагаан арьсыг нь будаж, амь тавьсан амьтан ч хөдөлгөөнгүй боллоо. Бугын толгойг огтолж аваад биеийг өргөлийн “ширээн” дээр үлдээв. Тахилын малын толгой бөөд оногдор ёстой ажээ.
Нуурын ус хурлан дээшлэн гүнзгий ёроолыг нь дүүргэн ихсэж ирэхэд бөө доод тивийн буцааж өгсөн ариун усанд мэхийн мөргөөд өргөлийн чулуун дээрээсээ сая нэг буув. Яг л түрүүн ирсэн эрэмбэ дарааллаараа гагцхүү дамнуурга дээр амьп вампугийн оронд үхсэн бугын толгой тавин бүх цэргийн цувуу буцах замдаа орлоо.

No comments:

Post a Comment