Tuesday, November 24, 2009

ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

Орчуулагчийн тайлбар: Энэхүү хэвлэл нийтлэл Патентын хамтын ажиллагааны гэрээ (РСТ)-ний эх бичгийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар хүчин төгөлдөр бүх засварыг багтааж байна. Урьд үйлчилж байсан зарим заалтыг хассан тухайд дугаарыг алгасахгүй байх
шаардлагатай тохиолдолд тэмдэглэсэн болно.

67/1/в/ зүйлийн дагуу бэлтгэсэн ёсны эхээс хөрвүүлэв.

ПАТЕНТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ

1970 оны зургадугаар сарын 19-нд Вашингтонд үсэг зурж, 1979 оны аравдугаар сарын 2, 1984 оны хоёрдугаар сарын 3-нд тус тус хянан засварлав.

АГУУЛГА
Удиртгал
Оршил
Зүйл 1. Холбоо байгуулах
Зүйл 2. Тодорхойлолт
"БYЛЭГ I. Олон улсын мэдүүлэг ба олон улсын хайлт
Зүйл 3. Олон улсын мэдүүлэг
Зүйл 4. Өргөдөл
Зүйл 5. Шинэ бүтээлийн тодорхойлолт
Зүйл 6. Шинэ бүтээлийн томъёолол
Зүйл 7. Зураг
Зүйл 8. Давамгайлах эрх олох хүсэлт
Зүйл 9. Мэдүүлэг гаргагч
Зүйл 10. Хүлээн авагч байгууллага
Зүйл 11. Олон улсын мэдүүлэг гаргах өдөр, үр дагавар
Зүйл 12. Олон улсын товчоо ба олон улсын хайлтын байгууллагад олон улсын мэдүүлгийг илгээх
Зүйл 13. Нэр заасан байгууллагад олон улсын мэдүүлгийн хувийг авах боломж
Зүйл 14. Олон улсын мэдүүлгийн зарим хангалтгүй байдал
Зүйл 15. Олон улсын хайлт
Зүйл 16. Олон улсын хайлтын байгууллага
Зүйл 17. Олон улсын хайлтын байгууллагад мөрдөх журам
Зүйл 18. Олон улсын хайлтын тайлан
Зүйл 19. Олон улсын товчоонд шинэ бүтээлийн томъёолллыг өөрчлөх
Зүйл 20. Олон улсын мэдүүлгийн материалыг нэр заасан байгууллагад илгээх
Зүйл 21. Олон улсын хэвлэн нийтлэл
Зүйл 22. Нэр заасан байгууллагад зориулсан хувь, орчуулга, хураамж
Зүйл 23. Yндэсний журмыг хойшлуулах
Зүйл 24. Олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг нэр заасан улсуудад зогсоох боломж
Зүйл 25. Нэр заасан байгууллагад шийдвэрийг хянан үзэх
Зүйл 26. Нэр заасан байгууллагад олон улсын мэдүүлэгт засвар оруулах боломж
Зүйл 27. Yндэсний хууль тогтоомжоор тавих шаардлага
Зүйл 28. Нэр заасан байгууллагад шинэ бүтээлийн томъёолол, тодорхойлолт, зургийг өөрчлөх
Зүйл 29. Олон улсын хэвлэн нийтлэлийн үр дагавар
Зүйл 30. Олон улсын мэдүүлгийн нууц байдал

"БYЛЭГ II. Олон улсын урьдчилсан шүүлт
Зүйл 31. Олон улсын урьдчилсан шүүлт хийлгэх хүсэлт
Зүйл 32. Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага
Зүйл 33. Олон улсын урьдчилсан шүүлт
Зүйл 34. Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагад мөрдөх журам
Зүйл 35. Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт
Зүйл 36. Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг илгээх, орчуулах, тараах
Зүйл 37. Олон улсын урьдчилсан шүүлт хийх шаардлага, улсын сонголтыг цуцлах
Зүйл 38. Олон улсын урьдчилсан шүүлтийн нууц байдал
Зүйл 39. Сонгосон байгууллагад зориулсан хувь, орчуулга, хураамж
Зүйл 40. Yндэсний магадлан дүгнэлт болон бусад үйл ажиллагааг хойшлуулах
Зүйл 41. Сонгосон байгууллагад шинэ бүтээлийн тодорхойлолт, томъёолол, зургийг өөрчлөх
Зүйл 42. Сонгосон байгууллагын үндэсний шүүлтийн үр дүн

"БYЛЭГ III. Нийтлэг заалт
Зүйл 43. Хамгаалалтын тодорхой төрлийг хүсэх
Зүйл 44. Хамгаалалтын хоёр төрлийг хүсэх
Зүйл 45. "Бүс нутгийн патентын тухай гэрээ
Зүйл 46. Олон улсын мэдүүлгийн буруу орчуулга
Зүйл 47. Хугацаа
Зүйл 48. Зарим тохиолдолд хугацааг гажуудуулах
Зүйл 49. Олон улсын байгууллагад хэрэг хөтлөх эрх

"БYЛЭГ IV. Техникийн үйлчилгээ
Зүйл 50. Патентын мэдээллийн салбарын үйлчилгээ
Зүйл 51. Техникийн тусламж
Зүйл 52. Гэрээний бусад заалттай холбогдох

"БYЛЭГ V. Удирдлагын заалт
Зүйл 53. Чуулган
Зүйл 54. Гүйцэтгэх хороо
Зүйл 55. Олон улсын товчоо
Зүйл 56. Техникийн хамтын ажиллагааны хороо
Зүйл 57. Санхүү
Зүйл 58. Заавар

"БYЛЭГ VI. Маргааныг шийдвэрлэх
Зүйл 59. Маргааныг шийдвэрлэх

"БYЛЭГ VII. Хянах ба засварлах
Зүйл 60. Гэрээг хянан үзэх
Зүйл 61. Гэрээний зарим заалтад засвар оруулах

"БYЛЭГ VIII. Төгсгөлийн заалт
Зүйл 62. Гэрээнд оролцох
Зүйл 63. Гэрээ хүчин төгөлдөр болох
Зүйл 64. Тайлбар, хэллэг
Зүйл 65. Гэрээ, зааврыг аажмаар хэрэглэх
Зүйл 66. Цуцлах
Зүйл 67. Yсэг зурах, хэл
Зүйл 68. Хадгалах үүрэг
Зүйл 69. Мэдэгдэл

Харилцан тохиролцогч улсууд,
Шинжлэх ухаан, техникийн дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсч, шинэ бүтээлийн эрх зүйн хамгаалалтыг боловсронгуй болгохыг эрмэлзэн,
Хэд хэдэн оронд ингэж хамгаалуулахыг хүсвэл шинэ бүтээийн эрх хамгаалах явдлыг хялбарчлах болон илүү хэмнэлттэй болгохыг эрмэлзэн,
Шинэ бүтээлийг тайлбарласан баримт бичгүүдэд өгүүлсэн техникийн мэдээллийг нийтэд хүргэх боломжийг хөнгөвчлөх болон түргэтгэхийг эрмэлзэн,
Yндэсний юмуу бүс нутгийн алиных нь ч байлаа гэсэн шинэ бүтээлийн хамгаалалтын эрхзүйн тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах замаар болон тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн техникийн шийдлийн тухай мэдээллийг илүү түргэн олж авах боломжоор хангах, орчин үеийн техникийн байнга өсөн нэмэгдэж байгаа ололттой танилцах явдлыг хөнгөвчилсний ачаар хөгжиж буй орны эдийн засгийн дэвшилд түлхэц өгч, хурдасгахыг хүсэн,
Улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа энэ зорилгод хүрэхэд үлэмж хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэн,
энэхүү Гэрээг байгуулав.

ОРШИЛ

Зүйл 1.
Холбоо байгуулах
(1). Энэхүү Гэрээнд оролцогч талууд (цаашид "харилцан тохиролцогч улсууд" гэх) нь шинэ бүтээлийг хамгаалах мэдүүлэг гаргах, энэ талаар түүнд хайлт, шүүлт хийх, түүнчлэн техникийн тусгай үйлчилгээ үзүүлэх салбарт хамтран ажиллахын тулд Холбоо байгуулж байна. Энэ Холбоог Олон улсын патентын хамтын ажиллагааны холбоо гэж нэрлэнэ.
(2). Энэхүү гэрээний ямарваа заалтыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч орны аливаа иргэн юмуу энэ оронд оршин суугаа хүний уг конвенцээр зөвшөөрсөн эрхийг хязгаарласан хэрэг гэж ойлгох ёсгүй.

Зүйл 2.
Тодорхойлолт
Зориуд өөрөө тайлбарлаагүй бол энэхүү Гэрээ, Зааврын агуулгад:
(i) "мэдүүлэг" гэж шинэ бүтээлийг хамгаалах талаар гаргасан мэдүүлгийг хэлэх бөгөөд "мэдүүлгийг" заах гэж патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай болох тухай гэрчилгээ, ашигтай загвар юмуу нэмэлт гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ, ашигтай болох тухай нэмэлт гэрчилгээний мэдүүлгийг заах гэж ойлгоно;
(ii) "патент" заах гэж патент, зохиогчийн гэрчилгээ, ашигтай болох тухай гэрчилгээ, ашигтай загвар, нэмэлт патент юмуу нэмэлт гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ болон ашигтай болох тухай нэмэлт гэрчилгээг заасан гэж ойлгоно;
(iii) "үндэсний патент" гэж үндэсний байгууллагаас олгосон патентыг хэлнэ;
(iv) "бүс нутгийн патент" гэж нэгээс олон улсад үйлчлэх онцгой эрхтэй үндэсний юмуу засгийн газар хоорондын байгууллагаас олгосон патентыг хэлнэ;
(v) "бүс нутгийн мэдүүлэг" гэж бүс нутгийн патент авах мэдүүлгийг хэлнэ;
(vi) "үндэсний мэдүүлгийг" заах гэж энэхүү Гэрээний дагуу өгсөн мэдүүлгээс бусад үндэсний патент, бүс нутгийн патентын мэдүүлгийг зааж байгаа гэж ойлгоно;
(vii) "олон улсын мэдүүлэг" гэж энэхүү Гэрээний дагуу өгсөн мэдүүлгийг хэлнэ;
(viii) "мэдүүлгийг" гэж олон улсын болон үндэсний мэдүүлгийг заасан гэж ойлгоно;
(ix) "патентыг" заах гэж үндэсний патент, бүс нутгийн патентыг зааж байгаа гэж ойлгоно;
(x) "үндэсний хууль тогтоомжийг" заах гэж харилцан тохиролцогч улсын үндэсний хууль тогтоомж юмуу, бүс нутгийн мэдүүлэг, эсвэл бүс нутгийн патентын тухай яригдаж байгаа бол нутгийн мэдүүлэг гаргах юмуу бүс нутгийн патент олгохоор заасан гэрээг зааж байгаа гэж ойлгоно;
(xi) "давамгайлах огноо" гэж хугацаа тооцох зорилгоор тодорхойлох:
(а). Хэрэв олон улсын мэдүүлэгт Зүйл 8-ын дагуу давамгайлах огноо хүссэн байвал мэдүүлэг гаргасан огноогоор;
(b). хэрэв олон улсын мэдүүлэгт зүйл 8-ын дагуу хэд хэдэн давамгайлах огноо хүссэн байвал ийм маягаар давамгайлал хүссэн хамгийн түрүүчийн мэдүүлэг гаргасан огноогоор;
(с). хэрэв олон улсын мэдүүлэгт зүйл 8-ын дагуу давамгайлах огноо хүсээгүй байвал энэ мэдүүлгийг олон улсын хэмжээнд гаргасан огноогоор;
(xii) "үндэсний байгууллага" гэж харилцан тохиролцогч улсын засгийн газрын патент олгох онц эрх бүхий байгууллагыг хэлнэ. "үндэсний байгууллагыг" заах гэж наанадаж нэг нь харилцан тохиролцогч улс байх нөхцөлд энэ заахыг хэд хэдэн улсад патент олгох онцгой эрхтэй засгийн газар хоорондын байгууллагыг мөн адил ойлгож эдгээр улс нь энэхүү Гэрээ, зааврын дагууд үндэсний байгууллага гэж үзэж байгаа эрхийг хэрэгжүүлж, үүрэг хүлээх онц эрх олгосон засгийн газар хоорондын байгууллагыг ойлгоно.
(xiii) "нэр заасан байгууллага" гэж энэхүү Гэрээний бүлэг 1-ийн дагуу мэдүүлэг гаргагчийн заасан тэр улсын нэрийн өмнөөс ажиллаж буй үндэсний байгууллага юмуу үндэсний байгууллагыг хэлнэ;
(xiv) "сонгосон байгууллага" гэж энэхүү Гэрээний бүлэг II-ийн дагуу мэдүүлэг гаргагчийн сонгосон тэр улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллага юмуу үндэсний байгууллагыг хэлнэ;
(xv)"хүлээн авагч байгууллага" гэж олон улсын мэдүүлэг хүлээн авч байгаа үндэсний байгууллага юмуу засгийн газар хоорондын байгууллагыг хэлнэ;
(xvi) "холбоо" гэж олон улсын патентын хамтын ажиллагааны холбоог хэлнэ;
(xvii) "чуулган" гэж холбооны чуулганыг хэлнэ;
(xviii) "байгууллага" гэж Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг хэлнэ;
(xix) "олон улсын товчоо" гэж байгууллагын олон улсын товчоо хийгээд Оюуны өмчийг хамгаалах асуудал эрхлэх олон улсын нэгдсэн товчоонууд ("ИРПИ) байгаа үед "ИРПИ-ийг хэлнэ;
(xx) "Ерөнхий захирал" гэж "Байгууллагын ерөнхий захирал хийгээд "ИРПИ байгаа үед "ИРПИ-ин захиралыг хэлнэ.

"БYЛЭГ I
Олон улсын мэдүүлэг ба олон улсын хайлт
Зүйл 3
Олон улсын мэдүүлэг

(1). Харилцан тохиролцогч улсуудын алинд ч шинэ бүтээлдийг хамгаалах мэдүүлгийг энэхүү Гэрээний дагуу олоно улсын мэдүүлэг болгон гаргаж болно.
(2). Энэхүү Гэрээ, зааварт тодорхойлсноор олон улсын мэдүүлэг нь өргөдөл, шинэ бүтээлийн тодорхойлолт, шинэ бүтээлийн нэг юмуу хэд хэдэн томъёолол, нэг юмуу хэд хэдэн зураглал (хэрэв шаардлагатай бол), товч тайлбарыг багтаасан байвал зохино.
(3). Товч тайлбар нь гагцхүү техникийн мэдээллийн зорилгод үйлчлэх бөгөөд бусад зорилгоор тухайлбал, хүсч байгаа хамгаалалтын хүрээг тайлбарлахад хэрэглэх ёсгүй.
(4). Олон улсын мэдүүлэг нь:
(i) тогтоосон хэлээр бичигдсэн байх ёстой.
(ii) олон улсын мэдүүлэг үйлдэх тогтоосон шаардлагад нийцсэн байх ёстой.
(iii) шинэ бүтээлийн нэгдмэл байдлын тогтоосон шаардлагад нийсэн байх ёстой.
(iv) тогтоосон хураамж төлсөн баримтыг хавсаргасан байх ёстой.

Зүйл 4
Өргөдөл
1. Өргөдлийн бүрдэл нь:
(i) олон улсын мэдүүлгийг энэхүү Гэрээний дагуу авч үзэх тухай мэдэгдэл;
(ii) олон улсын мэдүүлгийн үндсэн дээр шинэ бүтээлийн эрхийн хамгаалалт хийлгэхийг хүсч байгаа улс юмуу эсвэл харилцан тохиролцогч улсыг ("нэр заасан улсууд") заана; хэрэв нэр заасан ямар нэг улсын тухайд бүс нутгийн патент авахыг хүсвэл өргөдөлд үүнийгээ тайлбарласан байвал зохино; хэрэв мэдүүлэг гаргагч өөрийн бүс нутгийн патентын тухай гэрээний дагуу мэдүүлгээ энэхүү гэрээнд оролцогч зарим улсаар хязгаарлах боломжгүй бол эдгээр улсаас аль нэгийг нь зааж, бүс нутгийн патент авах тухай хүсэлтийг энэ гэрээнд оролцогч бүх улсыг нэр үаасан гэж авч үзвэл; хэрэв нэр заасан улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу энэ улсыг нэр заах нь бүс нутгийн патентын мэдүүлэг болохоор байвал ингэж заасныг бүс нутгийн патент авах гэсэн хүсэлт гэж авч үзвэл зохино;
(iii) мэдүүлэг гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн (хэрэв байгаа бол) нэр болон бусад тогтоосон мэдээ;
(iv) шинэ бүтээлийн нэр;
(v) хэрвээ нэр заасан улсуудын наанадаж нэгнийх нь үндэсний хууль тогтоомж нь үндэсний мэдүүлэг гарахдаа батлагдсан мэдээ танилцуулахыг шаардвал зохион бүтээгчийн болон бусад тогтоосон мэдээ. Шаардаагүй тохиолдолд үндэсний хууль тогтоомжид нь дурьдсан мэдээ танилцуулахыг шаарддаг боловч түүнийг үндэсний мэдүүлэг өгсний дараа танилцуулахыг зөвшөөрдөг улсын нэр заасан байгууллага бүрд илгээсэн мэдэгдэлд юмуу тусгай захидлуудад дурьдсан мэдээг танилцуулж болно.
(2). Харилцан тохиролцогч аль нэг орны нэр заасны хураамжийг авч тогтоосон хугацаанд төлнө.
(3). Хэрвээ мэдүүлэг гаргагч зүйл 43-д дурьдсан хахгаалалтын аль нэг хэлбэрийг хүсээгүй бол улсын нэр заах нь хүссэн хамгаалалт нь нэр заасан улсаас юмуу энэ улсын тухайд патент олгоход оршиж байгаа юм. Энэхүү зүйлийг мөрдөх зорилгоор зүйл 2/ii/-ийн заалтыг хэрэглэхгүй.
(4). Өргөдөлд зохион бүтээгчийн нэр болон бусад тогтоосон мэдээ байхгүй байвал үндэсний хууль тогтоомж нь ийм мэдээ танилцуулахыг шаарддаг боловч түүнийг үндэсний мэдүүлэг өгсний дараа танилцуулахыг зөвшөөрдөг аливаа нэр заасан улсад ямар ч үр дагавар үүсгэхгүй. Дурьдсан мэдээг тусгай захидлаар танилцуулахгүй байх нь үндэсний хууль тогтоомжоор ингэж танилцуулахыг шаарддаггүй байвал аливаа улсад ямар ч үр дагавар үүсгэхгүй.

Зүйл 5
Шинэ бүтээлийн тодорхойлолт
Тодорхойлолт нь шинэ бүтээлийг тухайн салбарын мэргэжилтэн хэрэгжүүлж чадахуйцаар тодорхой хангалттай бүрэн нээн харуулсан байвал зохино.

Зүйл 6
Шинэ бүтээлийн томъёолол
Шинэ бүтээлийн нэг буюу олон томъёоллын заалтууд нь эрхийн хамгаалалт хийлгэх обьектыг тодорхойлох ёстой. Шинэ бүтээлийн томъёоллын заалтууд нь тодорхой, яв цав байвал зохино. Эдгээр нь шинэ бүтээлийн тодорхойлолтоор бүрэн бататгасан байвал зохино.

Зүйл 7
Зураглал
(1). Хэсэг /2//ii/-ийн заалтыг харгалзан шинэ бүтээлийг ойлгож мэдэхэд шаардлагатай бол зургийг хавсаргана.
(2). Шинэ бүтээлийг ойлгож мэдэхэд зураг шаардагдахгүй боловч харин шинэ бүтээлийн мөн чанарыг зураглалын хэлбэрээр хавсаргахыг зөвшөөрнө.
(i) мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэг гаргахдаа түүнд тийм зураг хавсаргаж болно.
(ii) нэр заасан аливаа байгууллага нь тогтоосон хугацаанд зураг ирүүлэхийг мэдүүлэг гаргагчаас шаардаж болно.

Зүйл 8
Давамгайлах огноо
(1). Олон улсын мэдүүлэг заавраар тогтоосон журмын дагуу аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцид оролцогч аливаа оронд юмуу тийм улсын тухайд өгсөн нэг буюу хэд хэдэн түрүүчийн мэдүүлгийн давамгайлах огнооны хүсэлтийг мэдүүлэгт тодорхойлсон байж болно.
(2). (а). Зүйл (1)-ийн дагуу мэдүүлсэн давамгайлах огнооны хүсэх аливаа болзол, үр дагавар нь хэсэг (в)-ийн заалтыг харгалзан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн Стокгольмын баримт бичгийн зүйл (4)-д заасантай адил байвал зохино.
(в) Харилцан тохиролцогч улсад юмуу тийм улсын тухайд гаргасан нэг буюу хэд хэдэн түрүүчийн мэдүүлгийн давамгайлах огноо авахыг хүссэн олон улсын мэдүүлэгт тухайн улсын нэр заасан байж болно. Хэрвээ олон улсын мэдүүлэгт ямар нэг нэр заасан улсад юмуу тийм улсын тухайд гаргасан үндэсний нэг буюу хэд хэдэн мэдүүлэг давамгайлах огноо авахыг хүсч хэрвээ зөвхөн нэг улсыг нэр заасан олон улсын өөр мэдүүлэгт давамгайлах огноо авахыг заасан байвал энэ улсад давамгайлах огноо авах болзол, үр дагаварыг тэр улсын үндэсний хууль тогтоомжоор зохицуулна.

Зүйл 9.
Мэдүүлэг гаргагч
(1). Харилцан тохиролцогч улсын хэн нэгэн иргэн юмуу энэ улсад оршин суугаа хүн олон улсын мэдүүлэг гаргаж болно.
(2). Чуулган нь энэхүү Гэрээнд оролцдоггүй. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид оролцогч аливаа орны иргэнд болон түүнчлэн энэ оронд оршин суугаа хүмүүст олон улсын мэдүүлэг гаргах боломж хангасан шийдвэр гаргаж болно.
(3). Харъяалал, оршин суугаа газар гэсэн ойлголт, түүнчлэн хэд хэдэн мэдүүлэг гаргагч байх юмуу мэдүүлэг гаргагчид нь нэр заасан бүх улсын хувьд нэг улсынх буюу олон улсынх биш байх тохиолдолд эдгээр ойлголтыг хэрэглэхийг тэрчлэн заавраар тодорхойлно.

Зүйл 10.
Хүлээн авагч байгууллага
Олон улсын мэдүүлгийг тогтоосон хүлээн авагч байгууллагад гаргах бөгөөд тэр байгууллага нь энэхүү Гэрээ, зааварт заасан журмаар уг мэдүүлгийг хянан хэлэлцэнэ.

Зүйл 11.
Олон улсын мэдүүлэг өгөх огноо, үр дагавар
(1). Хүлээн авагч байгууллага нь олон улсын мэдүүлэг гаргасан өдрийг олон улсын мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ мэдүүлгийг хүлээн авахдаа байгууллага дараахь дүгнэлтийг хийнэ. Yүнд:
(i) мэдүүлэг гаргагч харъяалал юмуу оршин суугаа газрын шалтгаанаар тухайн хүлээн авагч байгууллагад олон улсын мэдүүлэг гаргах эрхээ хасуулаагүй нь бүрэн тодорхой байх;
(ii) олон улсын мэдүүлгийг тогтоосон хэл дээр бүрэлдүүлсэн байх;
(iii) олон улсын мэдүүлэгт наанадаж дараахь бүрдлийг багтаасан байна. Yүнд:
(а) уг мэдүүлгийг яг олон улсын мэдүүлэг болгож гаргасныг дурьдах;
(b) наандаж харилцан тохиролцогч нэг улсын нэр заах;
(с) тогтсон ёсоор мэдүүлэг гаргагчийн нэрийг дурьдах;
(d) гадна байдлаараа ил гаргах шинэ бүтээлийн тодорхойлолтын хэсэг;
(е) гадна байдлаараа илтгэх шинэ бүтээлийн нэг буюу хэд хэдэн томъёолллын хэсэг.
(2). (а) хэрвээ олон улсын мэдүүлгийг хүлээж авсан өдрийг тогтохдоо зүйл (1)-д дурьдсан шаардлагыг хангаагүй гэж хүлээн авагч байгууллага тогтоовол зааварт заасан шаардлагатай засвар хийхийг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
(b) хэрвээ мэдүүлэг гаргагч Зааврын дагуу энэ шаардлагыг биелүүлвэл хүлээн авагч байгууллага нь шаардсан засварыг хүлээн авсан өдрийг олон улсын мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тогтооно.
(3). Зүйл 64 (4)-д заасан үндэслэлийг харгалзан зүйл (1)-ийн дэд хэсэг (i)-(iii)-д заасан шаардлага хангасан аливаа олон улсын мэдүүлгийн хувьд олон улсын мэдүүлгийн өдрийг тогтоож нэр заасан улс бүрт жинхэнэ өгсөн өдрөөр тооцох олон улсын мэдүүлэг гаргасан өдрөөс нэр заасан улс бүрт гаргасан үнэн зөв бүрдүүлсэн үндэсний мэдүүлэг хүчинтэй байна.
(4). Зүйл (1)-ийн дэд хэсэг (i)-(iii)-д заасан шаардлага хангасан олон улсын аливаа мэдүүлэг гаргах нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцын агуулгад нийцсэн үнэн зөв үйлдсэн үндэсний мэдүүлэг гаргахтай адилаар үзнэ.

Зүйл 12.
Олон улсын мэдүүлгийг олон улсын товчоо ба олон улсын хайлүтын байгууллагад илгээх
(1). Зааварт заасан журмын дагуу олон улсын мэдүүлгийн нэг хувийг ("хүлээн авагч байгууллагын хувь") хүлээн авагч байгууллагад хадгалж, нэг хувийг олон улсын товчоонд ("бүртгэлийн хувь") илгээж, нэг хувийг ("хайлтын хувь") зүйл 16-д дурьдсан Олон улсын хайлтын байгууллагад илгээнэ.
(2). "Бүртгэлийн хувийг олон улсын мэдүүлгийн жинхэнэ эх гэж үзнэ.
(3). Олон улсын товчоо тогтоосон хугацаанд бүртгэлийн хувийг хүлээн аваагүй бол олон улсын мэдүүлгийг хэрэгсээгүйд тооцно.

Зүйл 13
Олон улсын мэдүүлгийнхувийг нэр заасан байгууллагад авах боломж
(1). Дурьдсан аливаа нэр заасан байгууллагад зүйл 20-д зааснаар олон улсын мэдүүлгийн хувийг тараахаас өмнө уг мэдүүлгийн хувийг ирүүлэхийг Олон улсын товчооноос хүсч болох ба давамгайлах огнооноос хойш нэг жилийн дотор Олон улсын товчоо ийм хувийг нэр заасан байгууллагад нэн даруй илгээнэ.
(2). (а) мэдүүлэг гаргагч нь дуртай хугацаандаа олон улсын мэдүүлгийнхээ хувийг аль нэг нэр заасан байгууллагад илгээж болно.
(b) мэдүүлэг гаргагч нь дуртай хугацаанд олон улсын мэдүүлгийнхээ хувийг дурьдсан нэр заасан байгууллагад илгээхийг Олон улсын товчооноос хүсч болох бөгөөд Олон улсын товчоо уг хувийг тэр байгууллагад нэн даруй явуулна.
(с) үндэсний аливаа байгууллага дэд хэсэг (b)-д зааснаар мэдүүлгийн хувийг авах хүсэлгүй байгаагаа Олон улсын товчоонд мэдээлж болох бөгөөд ингэсэн тохиолдолд дурьдсан хэсгийг энэ байгууллагын тухайд хэрэглэхгүй.

Зүйл 14
Олон улсын мэдүүлгийн зарим хангалтгүй байдал
(1). (а) хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлэгт дараахь ямар нэгэн хангалтгүй байдал гараагүй эсэхийг шалгана. Yүнд:
(i) зааварт заасан ёсоор гарын үсэг зураагүй эсэх;
(ii) мэдүүлэг гаргагчийн тухай тогтоосон мэдээ байхгүй эсэх;
(iii) нэр бичээгүй эсэх;
(iv) товч тайлбар бичээгүй эсэх;
(v) зааварт заасан олон улсын мэдүүлэг үйлдэх шаардлагын төвшинг хангаагүй байгаа эсэх.
(b) хэрвээ хүлээн авагч байгууллага дурьдсан хангалтгүй байдлын аль нэгийг илрүүлбэл тогтоосон хугацаанд олон улсын мэдүүлгийг засахыг мэдүүлэг гаргагчид санал болгож уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд мэдүүлгийг хэрэгсэхгүйд тооцож хүлээн авагч байгууллага ийнхүү хэрэгсэхгүй болсон тухай мэдэгдэнэ.
(2). Хэрвээ олон улсын мэдүүлэг чухамдаа ороогүй зургийг иш татан заасан байвал хүлээн авагч байгууллага энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэж улмаар тогтоосон хугацаанд зөв зургийг ирүүлж болно. Хэрэв мэдүүлэг гаргагч ийнхүү ирүүлбэл хүлээн авагч байгууллага зургийг авсан өдрөөр олон улсын мэдүүлэг хүлээн авсан огноог тооцно. Эс тэгвэл заасан зурагт иш татсан аливаа заалтыг хүчингүйд тооцно.
(3). (а) хэрвээ хүлээн авагч байгууллага зүйл 3/4/ /iv/-д заасан хураамжийг тогтоосон хугацаанд төлөөгүй буюу эсвэл зүйл 4/2/-д заасан хураамжийг нэр заасан нэгч улсад төлөөгүйг тогтоовөл олон улсын мэдүүлгийг хэрэгсэхгүйд тооцож хүлээн авагч байгууллага хэрэгсэхгүй тухайгаа мэдэгдэнэ.
(b) хэрэв хүлээн авагч байгууллага зүйл 4(2)-д заасан хураамжийг заасан бүх улсад биш ч нэг юмуу хэд хэдэн улсад тогтоосон хугацаанд төлснийг тогтоовол тогтоосон хугацаанд хураамж төлөөгүй тэр нэр заасан улсуудыг хэрэгсэхгүйд тооцож хүлээн авагч байгууллага ингэж хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдэнэ.
(4). Хэрвээ хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд гаргасан өдрийг тогтоосны дараа зүйл 2-ийн дэд хэсэг (i)-(iii)-т заасан аль нэг шаардлагыг энэ огноонд хангаагүй болохыг илрүүлбэл дурьдсан мэдүүлгийг хэрэгсээгүйд тооцож, хүлээн авагч байгууллага хэрэгсэхгүй болсон тухай мэдэгдэнэ.

Зүйл 15
Олон улсын хайлт
(1). Олон улсын мэдүүлэг бүрд олон улсын хайлт хийнэ.
(2). Олон улсын хайлтын зорилго нь техникийн зохих төвшинг илрүүлэхэд оршино.
(3). Олон улсын хайлтыг бүтээлийн томъёоллын үндсэн дээр шинэ бүтээл тодорхойлолт болон зургийн (хэрэв байвал) зохих бүрдлийг харгалзан хийнэ.
(4). Зүйл 16-д дурьдсан олон улсын хайлтын байгууллага хэр зэргийн боломжийг илрүүлэх чадварт техникийн зохих төвшинг тодруулахыг эрмэлзэж аль ч тохиолдолд зааварт тодорхойлсон баримт бичгүүдийг ашиглана.
(5). (а) Мэдүүлэг гаргагч харилцан тохиролцогч улсын үндэсний байгууллагад юмуу тэр улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллагад үндэсний мэдүүлэг гаргаж байгаа бол хэрвээ харилцан тохиролцогч улсын үндэсний хууль тогтоомжоор тодорхойлсон нөхцөлийн дагуу зөвшөөрч байвал мэдүүлэг гаргагч өөрийн мэдүүлэгт улсын хайлттай адилхан ("олон улсын маягийн хайлт") хайлт хийхийг хүсч болно.
(b) Харилцан тохиролцогч улсын үндэсний байгууллага юмуу ийм улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллага хэрвээ харилцан тохиролцогч улсын үндэсний хууль тогтоомжид зөвшөөрч байвал, тийм байгууллагад гаргасан үндэсний аливаа мэдүүлгийг олон улсын маягийн хайлтанд оруулж болно.
(с) Хэрвээ үндэсний энэ мэдүүлэг нь олон улсын мэдүүлэг болохын хамт дэд хэсэг (а) болон (b)-д дурьдсан байгууллагад гаргасан байсан бол зүйл 16-д дурьдсан олон улсын хайлт хийх эрх мэдэл бүхий олон улсын хайлтын байгууллагаас олон улсын маягийн хайлт хийнэ. Хэрвээ үндэсний мэдүүлгийг олон улсын хайлтын байгууллага хянах боломжгүй хэлээр үйлдсэн байвал тухайн олон улсын хайлтын байгууллагын олон улсын мэдүүлэг хүлээн авахаар тохиролцсон хэлээр олон улсын мэдүүлгийг мэдүүлэг гаргагчийН үйлдсэн орчуулгын дагуу олон улсын маягийн хайлт хийнэ. Yндэсний мэдүүлэг, шаардлагатай бол орчуулгыг олон улсын мэдүүлэг гаргахад тогтоосон бүрдлээр ирүүлнэ.

Зүйл 16
Олон улсын хайлтын байгууллага
(1). Олон улсын хайлтын байгууллага олон улсын хайлт хийнэ. Тэр нь үндэсний байгууллага юмуу засгийн газар хоорондын байгууллага, жишээлэхэд үндсэн үүрэгт мэдүүлэг гаргасан шинэ бүтээлийн талаархи техникийн төвшингийн талаар баримт бичгийн хайлт хийсэн тухай тайлан бэлтгэх асуудал багтдаг Олон улсын патентын институт байна.

(2). Хэрвээ олон улсын хайлтын нэгдмэл байгууллага байгуулах хүртэлх хугацаанд олон улсын хайлтын хэд хэдэн байгууллага байвал, хүлээн авагч байгууллага бүр нь хэсэг (3)(b)-т дурьдсан хэлэлцээрийн болзлын дагуу Олон улсын хайлтын байгууллага юмуу, гаргасан олон улсын мэдүүлэгт хайлт хийх эрх мэдэл бүхий байгууллагуудыг нэр заана.
(3). (а) Чуулган олон улсын хайлтын байгууллагуудыг томилно. Дэд хэсэг (с)-т заасан шаардлага хангасан үндэсний аливаа байгууллага юмуу засгийн газар хоорондын аливаа байгууллагыг олон улсын хайлтын байгууллагаар томилж болно.
(b) Ингэж томилохдоо Yндэсний байгууллага юмуу тийм байгууллагаар томилох боломжтой засгийн газар хоорондын байгууллагын зөвшөөрлөөр тухайн байгууллага, газар олон улсын товчооны хооронд чуулганаас батлах ёстой хэлэлцээр байгуулсан нөхцөлийг барьж гүйцэтгэнэ. Хэлэлцээрт талуудын эрх, үүрэг, тухайлбал тэр байгууллага юмуу газраас олон улсын хайлтын нийтлэг бүх дүрмийг хэрэглэж, мөрдөх албан ёсны үүргийг тодорхойлсон байвал зохино.
(с) Зааварт наад захын шаардлагыг тогтоох ба тухайлбал томилогдож болохоос өмнө буюу буюу томилогдсон бүх хугацааны туршид аливаа газар юмуу байгууллага хариуцах ажилтан болон баримт бичгийн талаархи шаардлагыг хангаж байх ёстой.
(d) Хайлтын байгууллагыг тодорхой хугацаагаар томилох ба энэ хугацааг сунгаж болно.
(е) Чуулган үндэсний аль нэг байгууллага, засгийн газар хоорондын байгууллагыг томилох, түүнчлэн томилсон хугацааг сунгах юмуу цуцлах тухай шийдвэр гаргахаасаа өмнө сонирхогч байгууллага газрын саналыг сонсох юмуу зйүл 56-д дурдан ёсоор техникийн хамтын ажиллагааны Хороо байгуулагдсаны дараа уг Хорооны саналыг асууна.

Зүйл 17
Олон улсын хайлтын байгууллагад мөрдөх журам
(1). Олон улсын хайлтын байгууллагад мөрдөх журмыг энэхүү Гэрээ, заавар хийгээд энэхүү Гэрээ болон зааврын дагуу олон улсын товчооноос энэ байгууллагатай байгуулах хэлэлцээрийн заалтаар тодорхойлно.
(2). (а) Хэрвээ олон улсын хайлт байгууллага:
(i). Олон улсын мэдүүлэг нь Зааврын дагуу олон улсын хайлтын байгууллагаас олон улсын хайлт хийх үүрэг хүлээгээгүй обьектэд хамаарч байвал энэ тохиодолд тус байгууллага тийм хайлт хийхгүй байх шийдвэр гаргах юмуу
(ii). шинэ бүтээлийн тодорхойлолт, шинэ бүтээлийн томъёолол юмуу зураглал тогтосон шаардлага хангаагүй учраас бүрэн хэмжээний хайлт хийх боломжгүй гэж үзвэл, дурьдсан байгууллага үүнийг тайланд тэмдэглэж, олон улсын хайлтын тайлан бэлтгэхгүй болохыг мэдүүлэг гаргагчид болон олон улсын товчоонд мэдэгдэнэ.
(2). Хэрвээ дэд хэсэг (а)-д дурьдсан аливаа нөхцөл байдлыг зөвхөн зарим томъёололд холбогдуулан ирүүлбэл олон улсын хайлтын тайланд уг томъёоллын талаархи зохих тэмдэглэлийг хийх бөгөөд үүний сацуу томъёоллын бусад заалтын талаарх тайланг зүйл 18-ын дагуу бэлтгэнэ.
(3). (а) Хэрвээ олон улсын хайлтын байгууллага олон улсын мэдүүлэг нь зааварт тодорхойлсны дагуу шинэ бүтээлийн нэгдмэл байдлын шаардлагыг хангаагүй гэж тогтоовол, нэмэгдэл хураамж төлөхийг мэдүүлэг гаргагчид санал болгоно. Олон улсын хайлтын байгууллага эхний томъёололд ("үндсэн шинэ бүтээл") дурьдсан шинэ бүтээлд хамаарах олон улсын мэдүүлгийн тэр хэсэгт шаардсан олон улсын хайлтын тайлан бэлтгэх ба тэрчлэн нэмэлт хураамжийг тогтоосон хугацаанд нь төлсөн нөхцөлд хураамж төлсөн шинэ бүтээлүүдэд хамаарах олон улсын мэдүүлгийн тэр хэсгүүдийн талаар олон улсын хайлтын тайланг бэлтгэнэ.
(b). Аливаа нэр заасан тухайн улсын үндэсний байгууллага дэ хэсэг (а)-д дурьдсан олон улсын хайлтын байгууллагын саналыг үндэслэлтэй гэсэн тохиолдолд нэр заасан улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болох бөгөөд мэдүүлэг гаргагч бүх нэмэгдэл хураамжийг төлөөгүй нь тогтоогдсон болон хэрвээ мэдүүлэг гаргагч энэ улсын үндэсний байгууллагад тусгай хураамжийг төлөөгүй бол олон улсын мэдүүлгийн хайлт хийгээгүй тэр хэсгийг энэ улсад үйлчлэхгүй гэж тооцно.

Зүйл 18
Олон улсын хайлтын тайлан
(1). Олон улсын хайлтын тайланг тогтоосон хугацаанд тогтоосон маягтаар бэлдэнэ.
(2). Олон улсын хайлтын тайлан бэлэн болмогц түүнийг олон улсын хайлтын байгууллагаас мэдүүлэг гаргагчид болон Олон улсын товчоонд илгээнэ.
(3). Олон улсын хайлтын тухай тайлан юмуу зүйл 17(2)(а)-д дурьдсан мэдэгдлийг Зааварт заасан хэлээр орчуулна. Орчуулгыг эсвэл Олон улсын товчоо өөрөө, эсвэл тус товчоо хариуцан түүний захиалгаар гүйцэтгэнэ.

Зүйл 19
Олон улсын товчоонд шинэ бүтээлийн томъёоллыг өөрчлөх
(1). Мэдүүлэг гаргагч нь олон улсын хайлтын тайланг хүлээн авсныхаа дараа тогтоосон хугацаанд Олон улсын товчоонд оруулсан өөрчлөлтөө танилцуулснаар олон улсын мэдүүлгийн томъёоллыг нэг удаа өөрчлөх эрхтэй. Yүний хамт мэдүүлэг гаргагч энэ өөрчлөлт нь шинэ бүтээлийн тодорхойлолт, зурагт хэрхэн орж болохыг зааж Зааврын дагуу өөрчлөлтийн товч тайлбарыг ирүүлнэ.
(2). Өөрчлөлт нь анх өгсөн олон улсын мэдүүлэгт илрүүлсэн тэр хүрээнээс халихгүй байвал зохино.
(3). Хэрвээ аливаа нэр заасан улсын үндэсний хууль тогтоомжинд өөрчлөлт нь анх өгсөн олон улсын мэдүүлэгт илрүүлсэн тэр хүрээнээс халихыг хэсэг (2)-ийг мөрдөхгүй байх нь энэ улсад үр дагавар учруулахгүй.

Зүйл 20
Олон улсын мэдүүлгийн материалыг нэр заасан байгууллагад илгээх
(1). (а) Хэрвээ нар заасан байгууллага уг журмаас бүрэн юмуу зарим талаар татгалзахгүй бол олон улсын мэдүүлгийг олон улсын хайлтын тайлан зүйл (17)(2)(b)-д дурьдсан аливаа тэмдэглэлийг оролцуулан болон зүйл 17(2)(а)-д дурьдсан мэдэгдлийн хамтаар зааварт заасны дагуу нэр заасан байгууллага бүрт илгээнэ.
(b) Илгээж байгаа мэтериал дурьдсан тайлан юмуу мэдэгдлийн орчуулгыг (тогтоосон журмын дагуу үйлдсэн) агуулна.
(2). Хэрвээ шинэ бүтээлийн томъёоллыг зүйл 19(1)-ийн дагуу өөрчилсөн бол материалд эсвэл анхны хэлбэрээр шинэ бүтээлийн томъёоллын бүрэн эх юмуу тэрчлэн оруулсан өөрчлөлт болон анхны хэлбэрээр шинэ бүтээлийн томъёоллын бүрэн эхийг хэрвээ байгаа бол зүйл 19(1)-д дурьдсан тайлбарын хамт байвал зохино.
(3). Олон улсын хайлтын байгууллага олон улсын хайлтын тайланд ишлэн татсан баримт бичгүүдийн хувийг нэр заасан байгууллага юмуу мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр Зааварт заасны дагуу нэр заасан байгууллага, мэдүүлэг гаргагч тус бүрд илгээнэ.

Зүйл 21
Олон улсын хэвлэн нийтлэл
(1). Олон улсын товчоо олон улсын мэдүүлгийн нийтлэлийг гаргана.
(2). (а) Дэд хэсэг (b) болон зүйл 64(3)-д зааснаас бусад тохиолдолд олон улсын мэдүүлгийг хэвлэн нийтлэхийг энэ мэдүүлгийн давамгайлах огнооноос хойш 18 сарын дараа нэн даруй гаргана.
(b) Мэдүүлэг гаргагч дэд хэсэг (а)-д дурьдсан хугацаа дуусах хүртэл ямар ч үед өөрийнхөө олон улсын мэдүүлгээ нийтлэхийг Олон улсын товчооноос хүсч болно. олон улсын товчоо энэ хүсэлтийг Зааврын дагуу биелүүлнэ.
(3). Олон улсын хайлтын тайлан буюу зүйл 17(2)(а)-д дурьдсан мэдэгдлийг Зааварт тогтоосны дагуу хэвлэн нийтэлнэ.
(4). Олон улсын хэвлэн нийтлэлийн хэл, хэлбэр түүнчлэн бусад нарийн ширийн зүйлийг Заавраар тодорхойлно.
(5). Олон улсын хэвлэн нийтлэл хэрвээ олон улсын мэдүүлгийг хэрэгсээгүй буюу түүнийг хэвлэн нийтлэх техникийн бэлтгэл ажил дуусахаас өмнө хэрэгсээгүйд тооцвол олон улсын хэмжээнд гаргахгүй.
(6). Хэрвээ олон улсын мэдүүлэгт олон улсын товчооны үзсэнээр ёс суртахуунд юмуу нийгмийн ёс зүйлд харшилсан уг хэллэг юмуу зураглал байгаа гэвэл эсвэл хэрвээ Олон улсын товчооны үзсэнээр олон улсын мэдүүлэгт Зааварт тодорхойлсончлон бүдүүлэг үг хэллэг байгаа гэвэл олон улсын товчоо хэвлэн нийтлэхдээ эдгээр үг хэллэг, зураглал, бүдүүлэг үг хэллэгийг орхиж, орхисон газар, орхисон үг, зургийн тоог заах эрхтэй. Тавьсан хүсэлтээр олон улсын товчоо бичвэр буюу зургийн орхигдсон хэсгийн зарим хувийг илгээнэ.

Зүйл 22
Нэр заасан байгууллагад зориулсан хувь, орчуулга, хураамж
(1). Өргөдөл гаргагч нь олон улсын мэдүүлгийн хувь (20 зүйлийн дагуу нэгэнт тарааснаас бусад тохиолдолд), түүний орчуулгыг танилцуулж, түүнчлэн давамгайлах огнооноос хойш 20 сараас хэтрүүлэлгүйгээр дурьдсан байгууллага бүрт үндэсний хураамжийг (хэрвээ тэгж заасан бол) төлнө. Хэрвээ нэр заасан улсын үндэсний хууль тогтоомж нь шинэ бүтээлийн зохиогчийн нэр, бусад тогтоосон мэдээг дурьдахыг шаардвал, гэхдээ үндэсний мэдүүлэг гаргасны дараа энэ шаардлагыг биелүүлэхийг зөвшөөрвөл мэдүүлэг гаргагч нь давамгайлах огнооноос 20 сараас хэтрүүлэлгүйгээр тухайн улсын үндэсний байгууллагад юмуу энэ улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллагад өргөдөлд ороогүй нь тогтоогдсон мэдээг танилцуулна.
(2). Олон улсын хайлтын тайланг бэлтгэхгүй гэдгийг Олон улсын хайлтын байгууллага зүйл 17(2)(а)-ийн дагуу мэдэгдэлд тэмдэглэсэн тохиолдолд энэхүү хэсэг (1)-д дурьдсан үйлдлийг гүйцэтгэх хугацаа нь хэсэг (1)-д заасантай адил байна.
(3). Yндэсний аливаа үндэсний хууль тогтоомж хэсэг (1) юмуу (2)-т дурьдсан үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд эдгээр зүйлд зааснаас хожим дуусах хугацааг тогтоож болно.

Зүйл 23
Yндэсний журмыг хойшлуулах
(1). Нэр заасан байгууллагууд зүйл 22-т заасан зохих хугацаа дуусахаас наана олон улсын мэдүүлэгт холбогдох үйлдэл болон энэ мэдүүлэгт шүүлт хийхгүй.
(2). Хэсэг (1)-ийн заалтыг үл харгалзан аливаа нэр заасан байгууллага мэдүүлэг гаргагчийн тусгай хүсэлтээр ямар ч үед олон улсын мэдүүлэгт холбогдох үйлдэл буюу нэг мэдүүлэгт шүүлт хийж болно.

Зүйл 24
Олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг нэр заасан улсуудад зогсоох боломж
(1). Зүйл 25-ын заалтыг харгалзан энэхүү зүйлийн дэд хэсэг (ii)-т тодорхойлсон тохиолдолд хэрэглэдэг зүйл 25-ын заалт зүйл 11(3)-д заасан олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг нэр заасан тухайн улсад үндэсний аливаа мэдүүлгийг хасахад учрах тийм үр дагавартайгаар аливаа нэр заасан улсад зогсооно. Ингэхдээ хэрвээ:
(i)мэдүүлэг гаргагч нь өөрийн олон улсын мэдүүлгийг юмуу тухайн улсыг нэрлэсэн заалтаа хасвал;
(ii) олон улсын мэдүүлэг нь зүйл 12(3), 14(1) (b), 14(3)(а) юмуу 14(4)-ийн дагуу хэрэгсээгүйд тооцогдож, эсвэл хэрэв энэ улсын заалт зүйл 14(3)(b)-ийн дагуу хэрэгсээгүйд тооцогдвол;
(iii) мэдүүлэг гаргагч нь зүйл 22-т заасан үйлдлийг зохих хугацаанд гүйцэтгээгүй бол.
(2) Хэсэг (1)-ийн заалтыг харгалзан нэр заасан байгууллага нь зүйл 25(2)-ын үйлчлэл шаардлагагүй тохиолдолд ч зүйл 11(3)-д зааснаар олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг хэвээр хадгалж болно.

Зүйл 25
Нэр заасан байгууллагуудад шийдвэрийг хянан үзэх
(1).(а). Хэрвээ хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлэг гаргасан өдрийг тогтоохоос татгалзсан, эсвэл олон улсын мэдүүлийг хэрэгсээгүйд тооцсоныг зарласан буюу хэрвээ Олон улсын товчоо зүйл 12(3)-д заасан баримтыг тогтоовол Олон улсын товчоо мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр түүний нэрлэсээн үйлдлийн тухай аливаа баримт бичгийн хувийг нэр заасан аливаа байгууллагад нэн даруй илгээнэ.
(b). Хэрэв хүлээн авагч байгууллага аливаа улсын заалтыг хэрэгсээгүй тооцсныг мэдэгдсэн бол Олон улсын товчоо мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр хэргийн тухай аливаа баримт бичгийн хувийг тухайн улсын үндэсний байгууллагад нэн даруй илгээнэ.
(с). Дэд хэсэг (а) юмуу (b)-д дурьдсан хүсэлтийг тогтоосон хугацаанд ирүүлсэн байх ёстой.
(2).(а). Дэд хэсэг (b)-ийн нөхцлийг харгалзан нэр заасан байгууллага бүр үндэсний хураамжийг тогтоосон хугацаанд нь (хэрвээ тийм журам бий бол) төлж, зохих орчуулгыг (тогтсон ёсоор) тогтоосон хугацаанд нь танилцуулсан нөхцөлд энэхүү Гэрээ, зааврын заалтын үүднээс хэсэг (1)-д дурьдсанаар татгалзах, мэдүүлэх юмуу баримтыг тогтоох нь үндэстэй эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв эцсийн дүнд ингэж татгалзах юмуу мэдэгдэх нь хүлээн авагч байгууллагын зүгээс гаргасан алдаа, дутагдлын уршиг бөгөөд баримтыг тогтоох нь Олон улсын товчооны зүгээс гаргасан алдаа дутагдлын уршиг гэсэн дүгнэлт хийвэл нэр заасан байгууллага олон улсын мэдүүлгийг тухайн тэр улс дахь үйлчлэлийн тухайд алдаа, дутагдал гараагүй гэсэн тийм байдлаар авч үзнэ.
(b). Хэрвээ бүртгэлийн хувь нь мэдүүлэг гаргагчийн ямар нэг алдаа дутагдлын улмаас зүйл 12(3)-д заасан хугацаа өнгөрсний дараа Олон улсын товчоонд ирвэл дэд хэсэг (а)-ийн заалтыг зөвхөн зүйл 48(2)-д дурьдсан нөхцөл бүрдсэн цагт хэрэглэнэ.

Зүйл 26
Нэр заасан байгууллагад Олон улсын мэдүүлэгт засвар оруулах боломж
Нэр заасан байгууллага үндэсний мэдүүлгийн талаархи адил болон иймэрхүү нөхцөл байдалд үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу уг мэдүүлгийг засах боломжийг мэдүүлэг гаргагчид олгохгүйгээр Олон улсын мэдүүлэг энэхүү Гэрээ, зааврын шаардлагад нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр олон улсын мэдүүлийг хүлээн авахаас татгалзаж болохгүй.

Зүйл 27
Yндэсний хууль тогтоомжоор тавих шаардлага
(1). Yндэсний хууль тогтоомжоор олон улсыцн мэдүүлгийн хэлбэр юмуу агуулгад энэхүү Гэрээ, зааварт зааснаас өөр юмуу нэмэлт шаардлага тавьж болохгүй.
(2). Зүйл (1)-ийн заалт нь зүйл 7(2)-д хамаарахгүй бөгөөд нэр заасан байгууллагад олон улсын мэдүүлгийг хянаж эхэлмэгч дараахь зүйлийг шаардахад үндэсний хууль тогтоомжид саад болохгүй. Yүнд:
(i) хуулийн этгээд болж байгаа мэдүүлэг гаргагчийг төлөөлөх бүрэн эрх бүхий албан тушаалтны нэрийг дурдах;
(ii) олон улсын мэдүүлгийн нэг хэсэг биш боловч энэхүү мэдүүлэгт дурьдсан баталгаа юмуу өргөдлийг батлах, тухайлбал олон улсын мэдүүлэг гаргахад мэдүүлэг гаргагчийн бие төлөөлөгч юмуу, итгэмжлэгч үсэг зурсан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн гарын үсгээр олон улсын мэдүүлгийг нотолсон баримт бичгүүдийг ирүүлэхийг шаардаж болно.
(3). Хэрвээ нэр заасан аливаа улс дахь мэдүүлэг гаргагч нь тэр улсын үндэсний хууль тогтоомжийн мэдүүлэг гаргах эрхгүй, шинэ бүтээлийн зохиогч биш байвал нэр заасан тэр улс олон улсын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно.
(4). Хэрвээ үндэсний хууль тогтоомжоор үндэсний мэдүүлгийн хэлбэр, агуулгад тавьж байгаа шаардлага энэхүү Гэрээ, зааварт заасан олон улсын мэдүүлэгт тавих шаардлагаас илүү тааламжтай гэж мэдүүлэг гаргагч үзэж байгаа бол тэр нэр заасан улсын үндэсний байгууллага, шүүх болон аливаа эрх мэдэл

бүхий байгууллага юмуу, энэ улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа байгууллагууд нь өргөдөл гаргагч энэхүү Гэрээ, зааварт шаардсан шаардлагыг олон улсын мэдүүлэгтээ хэрэглэхийг шаардаж буй тохиолдлоос бусад үед олон улсын мэдүүлэгт үндэсний хууль тогтоомжоор тавих шаардлагыг хэрэглэж болно.
(5). Энэхүү Гэрээ, зааварт хэзээ ч харилцан тохиролцогч улс бүрийн патентлаг чадварын эрх зүй-материалын болзлыг тогтоох эрхийг хязгаарлаж болох мэтээр ойлгох ёсгүй. Тухайлбал, техникийн төвшинг тодорхойлох талаархи энэхүү Гэрээ, зааврын аливаа заалт гагцхүү олон улсын журмыг хэрэгжүүлэх зорилгод үйлчлэх бөгөөд ингэхлээр харилцан тохиролцогч аливаа улс нь олон улсын мэдүүлэгт мэдүүлсэн шинэ бүтээлийн патентлаг чадварыг тодорхойлоход мэдүүлгийн хэлбэр, агуулгад тавих шаардлагад үл хамаарах техникийн төвшин, патентлаг чадварын бусад болзлын талаар өөрийн үндэсний хууль тогтоомжийнхоо шалгуурыг хэрэглэх эрхтэй.
(6). Yндэсний хууль тогтоомж нь энэ хууль тогтоомжид тогтоосон патентлаг чадварыбн эрх зүй-материалын аливаа болзлын талаар нотолгоо ирүүлэхийг мэдүүлэг гаргагчаас шаардах заалтыг агуулж болно.
(7). Олон улсын мэдүүлгийг авч үзэж эхэлсэн хүлээн авагч байгууллага юмуу нэр заасан байгууллага нь мэдүүлэг гаргагчийг энэ байгууллагын өмнө төлөөлөх эрхтэй төлөөлөгчийг мэдүүлэг гаргагч томилох юмуу мэдэгдэл авах зорилгоор тухайн улс дахь хаягийг мэдүүлэг гаргагчаас мэдээлэх тухай шаардлагын талаар үндэсний хууль тогтоомжоо хэрэглэж болно.
(8). Энэхүү Гэрээ, зааврын аль ч заалтыг улсын эдийн засгийн гол эрх ашгийг үндэс болгон үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай гэж үзэх арга хэмжээг авах, өөрийн иргэн юмуу энэ улсад оршин суудаг хүмүүсийн олон улсын мэдүүлэг өгөх эрхийг хязгаарлаж арга хэмжээ авах харилцан тохиролцогч аливаа улсын эрхийг хязгаарлаж байна гэж ойлгож болохгүй.

Зүйл 28
Нэр заасан байгууллагуудад шинэ бүтээлийн томъёолол, тодорхойлолт, зургийг өөрчлөх
(1). Нэр заасан аль ч байгууллага мэдүүлэг гаргагчид тогтоосон хугацаанд шинэ бүтээлийн томъёолол, шинэ бүтээлийн тодорхойлолт болон зургийн тайлбарт өөрчлөлт хийх боломж олгоно. Нэр заасан байгууллага нь мэдүүлэг гаргагч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн хугацаа дуусахаас өмнө патент олгох буюу түүнийг өгөхөөс татгалзах ёсгүй.
(2). Хэрвээ нэр заасан улсын үндэсний хууль тогтоомжид зөвшөөрөөгүй бол оруулах өөрчлөлт нь анхлан өгсөн олон улсын мэдүүлэгт тодорхойлсон хүрээнээс халих ёсгүй.
(3). Өөрчлөлт нь энэхүү Гэрээ болон Зааварт заагаагүй бүх тохиолдолд нэр заасан улсын үндэсний хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн байх ёстой.
(4). Хэрвээ нэр заасан байгууллага олон улсын мэдүүлгийн орчуулга ирүүлэхийг шаардвал өөрчлөлтийг орчуулсан хэл дээр ирүүүэх ёстой.

Зүйл 29
Олон улсын хэвлэн нийтлэлийн үр дагавар
(1). Нэр заасан улсад мэдүүлэг гаргагчийн аливаа эрхийг хамгаалах тухайд тухайн улсад олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд хэвлэн нийтэлсний үр дагавар нь зүйл (2)-(4)-ийн үндэслэлийг харгалзан шүүлт явуулаагүй үндэсний мэдүүлгийг үндэсний хэмжээнд заавал хэвлэн нийтэлсэн тохиолдолд нэр заасан улсын үндэсний хууль тогтоомжид заасантай адил байна.
(2). Олон улсын хэмжээнд зориулан хэвлэн нийтлэлийн хэл нь нэгр заасан улсын үндэсний хууль тогтоомжийн дагуу нэр заасан улсад хэвлэн нийтэлдэг хэлээс ялгаатай бол үндэсний хууль тогтоомжид дараахь зүйл гүйцэлдсэний дараа хэсэг (1)-д заасан үр дагаварыг авч үзэж болно. Yүнд:
(i) үндэсний хууль тогтоомжийн дагуу үндэсний хэвлэн нийтлэлийн хэлээр хийсэн орчуулгыг нийтэлсэн байх, эсвэл
(ii) үндэсний хэвлэн нийтлэлийн хэлээр хийсэн орчуулга нь үндэсний хууль тогтоомжийн дагуу олон түмэнд танилцуулах зорилготой ил болгох замаар нийтэд ойлгогдохоор болсон, эсвэл
(iii) мэдүүлэг гаргагч үндэсний хэвлэн нийтлэлийн хэлээр хийсэн орчуулгыг олон улсын мэдүүлэгт мэдүүлсэн шинэ бүтээлийг зориуд буюу зориуд юм шиг буруугаар ашиглаж байгаа этгээдэд шилжүүлсэн, эсвэл
(iv) дэд хэсэг (i) ба (iii)-т дурьдсан хоёр үйлдэл юмуу дэд хэсэг (ii) ба (iii)-т заасан хоёр үйлдэл нь өөрийн үр дагавартай байна.
(3). Нэр заасан аливаа улсын үндэсний хууль тогтоомжид давамгайлах огнооноос хойш 18 сар дуусахаас өмнө мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр олон улсын хэвлэн нийтлэлийг гаргасан тохиолдолд хэсэг (i)-д дурьдсан үр дагавар нь давамгайлах огноо олсон өдрөөс хойш 18 сарын дараа үйлчилж эхлэхийг зааж болно.
(4). Нэр заасан аливаа улсын үндэсний хууль тогтоомжид хэсэг (i)-т дурьдсан үр дагавар нь зүйл 21-ийн дагуу хэвлэн нийтэлсэн олон улсын мэдүүлгийн хувийг тэр улсын үндэсний байгууллага юмуу тэр улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа үндэсний байгууллага авсан тэр өдрөөс эхлэнэ гэж зааж болно. Дурьдсан байгууллага авсан өдрөө өөрийн хэвлэлд нэн даруй нийтэлнэ.

Зүйл 30
Олон улсын мэдүүлгийн нууц байдал
(1).(а). Олон улсын товчоо болон Олон улсын хайлтын байгууллага нь дэд хэсэг (b) заалтыг харгалзан мэдүүлэг гаргагчийн хүссэн буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд нийтлэхээс өмнө уг мэдүүлгийг олж авахыг аливаа этгээд юмуу байгууллагад зөвшөөрөхгүй.
(b). Дэд хэсэг (а)-ийн заалт нь аливаа материалыг Олон улсын хайлт хийх эрх мэдэл бүхий байгууллагад илгээх, зүйл 13-д зааснаар илгээх, түүнчлэн зүйл 20-д зааснаар тараахад хамаарахгүй.
(2).(а). Yндэсний байгуулагууд мэдүүлэг гаргагчийн хүссэн буюу зөвшөөрснөөс бусад тохиолдолд дараахь хамгийн эрт хугацаа эхлэхээс өмнө олон улсын мэдүүлгийг олж авахыг гуравдахь этгээдэд зөвшөөрөх ёсгүй. Yүнд:
(i) олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд хэвлэн нийтлэх огноо;
(ii) зүйл 20-ын дагуу олон улсын мэдүүлгийн материалыг хүлээн авах огноо;
(iii) зүйл 22-ын дагуу олон улсын мэдүүлгийг хүлээн авах өдөр.
(b). Yндэсний байгууллага гуравдагч этгээдийг нэр заасан байгууллага мөн гэдгийг мэдээлэхэд болон энэ баримтыг хэвлэн нийтлэхэд хэсэг (а)-ийн заалт саад болохгүй. Гэхдээ ийм мэдээлэл юмуу хэвлэн нийтлэл зөвхөн дараахь мэдээ сэлтээс бүрдэнэ: Хүлээн авагч байгууллагын тухай мэдээ, мэдүүлэг гаргагчийн нэр, олон улсын хэмжээнд мэдүүлэг гаргасан огноо, олон улсын мэдүүлгийн дугаар, шинэ бүтээлийн нэр.
(с). Шүүх эрх мэдэлд олон улсын мэдүүлгийг танилцуулахыг зөвшөөрөхөд хэсэг (а)-ийн заалт нэр заасан байгууллагад саад болохгүй.
(3). Хэсэг (2).(а)-д заалт, хэрэв зүйл 12(i)-д дурьдсан зөвхөн материалыг илгээх асуудалд хамаараагүй бол аль ч хүлээн авагч байгууллагад хэрэглэж болно.
(4). Энэхүү зүйлийн мөрдөх зорилгоор "танилцах" гэдэг нэр томъёо нь аливаа хэрэгсэл, тухайлбал хувийн мэдээлэл, ердийн мэдээллийн тусламжаар гуравдагч этгээдүүдийн мэдээ авч болохыг хэлнэ.
Гэхдээ үндэсний байгууллага хэрвээ давамгайлах огноо авсан өдрөөс 20 сар дуусах хүртэл хэвлэн нийлэл хүртэл олон улсын мэдүүлэг юмуу түүний орчуулгыг яавч нийтлэх ёсгүй.

"БYЛЭГ II

ОЛОН УЛСЫН УРЬДЧИЛСАН ШYYЛТ

Зүйл 31
Олон улсын урьдчилсан шүүлт хийхийг шаардах
(1). Мэдүүлэг гаргагчийн шаардлагаар түүний олон улсын мэдүүлэгт дараа дараачийн заалт болон Зааварт заасан ёсоор олон улсын урьдчилсан шүүлт хийнэ.
(2).(а). Зааварт тодорхойлсон болон бүлэг II-ийн заалтад хамаарах харилцан тохиролцогч улсын иргэн юмуу энэ улсад оршин суудаг хэн нэгэн мэдүүлэг гаргагч олон улсын мэдүүлгийг нь тухайн улсын хүлээн авагч байгууллагад юмуу тухайн улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа хүлээн авагч байгууллагад гаргасан бол тэр нь олон улсын урьдчилсан шүүлт хийх хүсэлт өгөх эрхтэй.
(b). Чуулган энэхүү Гэрээнд оролцдоггүй юмуу оролцдогт бүлэг II-ийн заалтад хамаардаггүй улсын иргэн юмуу тэр улсад оршин суудаг этгээдийн хувьд ч олон улсын мэдүүлэг гаргах олон улсын урьдчилсан шүүлт хийхийг шаардахыг эрхийг зөвшөөрч болно.
(3). Олон улсын урьдчилсан шүүлт хийх хүсэлтийг олон улсын мэдүүлгээс тусад нь өгнө. Энэ хүсэлтийг нь тогтсон хэл дээр, тогтоосон хэлбэрээр үйлдэгдэж тогтоосон мэдээ сэлтийг агуулсан байна.
(4).(а). Мэдүүлэг гаргагч шаардлагадаа харилцан тохиролцогч улс юмуу олон улсын урьдчилсан шүүлтийн дүнг ашиглах санаатай байгаа улсуудыг ("сонгосон улсууд") тодорхойлсон байх ёстой. Нэмж авах харилцан тохирогч улсуудыг дараа нь жич сонгон авч болно. Зүйл 4-ийн дагуу зөвхөн нэр заасан харилцан тохиролцогч улсуудаас сонгон авна.
(b). Хэсэг 2.(а)-д дурьдсан мэдүүлэг гаргагчид бүлэг II-ийн заалт хамаарах харилцан тохиролцогч аль ч улсыг сонгож авах эрхтэй. Хэсэг 2.(а)-д дурьдсан мэдүүлэг гаргагчид түүний сонгосон улс нь байхаа татгалзахгүй бүлэг II-ийн заалт хамаарах зөвхөн тийм харилцан тохироцогч улсуудыг сонгох эрхтэй.
(5). Ийнхүү шаардахдаа заасан хураамжийг тогтоосон хугацаанд төлсөн баримтыг хавсаргана.
(6).(а). Шаардлагыг зүйл 32-д дурьдсан олон улсын урьдчилсан шүүлт хийх эрх мэдэл бүхий байгууллагад өгнө.
(b). Аливаа нэмэлт сонголт хийх тухай хүсэлтийг Олон улсын товчоонд өгнө.
(7). Сонгон авснаа сонгосон байгууллага бүрд мэдэгдэнэ.

Зүйл 32
Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага
(1). Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагад олон улсын урьдчилсан шүүлт хийнэ.
(2).Зүйл 31(2).(а)-д дурьдсан шаардлагыг өгсөн тохиолдолд хүлээн авагч байгууллага, харин зүйл 31(2).(b)-д дурьдсан шаардлагыг өгсөн тохиолдолд Чуулган олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага, сонирхогч байгуулагууд болон Олон улсын товчооны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу урьдчилсан шүүлт хийх эрх мэдэл бүхий олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага юмуу байгууллагуудыг тодорхойлно.
(3). Зүйл 13(3)-ийн заалтыг олон улсын урьдчилсан шүүлтийн байгуулагуудын хувьд зохих найруулгатайгаар хэрэглэнэ.


Зүйл 33
Олон улсын урьдчилсан шүүлт
(1). Олон улсын урьдчилсан шүүлтийн зорилго нь мэдүүлсэн шинэ бүтээл шинэ, шинэ бүтээлийн төвшинтэй эсэх (илэрхий бус) аж үйлдвэрлэлд хэрэглэх боломжтой эсэхийн урьдчилсан болон заавал мөрдлөг болгохгүй дүгнэлт хийхэд оршино.
(2). Олон улсын урьдчилсан шүүлт хийх зорилгын үүднээс Зааварт тодорхойлсон ёсоор техникийн урьдах төвшин түүнийг үгүйсгэхгүй байвал шинэ бүтээлийг шинэ гэж үзнэ.
(3). Олон улсын урьдчилсан шүүлт хийх зорилгын үүднээс Зааварт тодорхойлсон ёсоор техникийн төвшинг авч үзэхэд мэдүүлж байгаа хугацаанд тухайн салбарын мэргэжилтнүүдэд илэрхий бус байвал мэдүүлсэн шинэ бүтээл шинэ бүтээлийн төвшинтэй гэж үзнэ.
(4). Олон улсын урьдчилсан шүүлт хийх зорилгын үүднээс мэдүүлсэн шинэ бүтээл нь өөрийн шинж чанараараа аж үйлдвэрийн аль нэг салбарт хэрэгжүүлэх юмуу ашиглаж (технологийн утгаар) болох байвал түүнийг үйлдвэрлэж хэрэглэх боломжтой гэж үзнэ. "Yйлдвэр" гэдгийг аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцид тодорхойлсон хамгийн өргөн утгаар ойлгох хэрэгтэй.
(5). Дээр дурдан шалгуурууд нь зөвхөн олон улсын урьдчилсан шүүлт хийх зорилгод үйлчилнэ. Харилцан тохиролцогч аливаа улс мэдүүлсэн шинэ бүтээл тухайн улсад патентлаг чанартай эсэх асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт буюу өөр бусад шалгуурыг хэрэглэж болно.
(6). Олон улсын урьдчилсан шүүлт хийх явцад олон улсын хайлтын тайланд заасан бүх баримт бүрэн хэрэглэнэ. Тухайн тодорхой тохиодолд хамаатай гэж үзэх нэмэлт аливаа буюу баримт бичгийг мөн сайн ашиглаж болно.

Зүйл 34
Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаас мөрдөх журам
(1). Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаас мөрдөх журмыг энэхүү Гэрээ, заавар болон энэхүү Гэрээ, зааврын дагуу энэ байгууллагтай Олон улсын товчооноос байгуулсан хэлэлцээрийн залтад тодорхойлно.
(2).(а). Мэдүүлэг гаргагч нь олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагтай амаар болон бичгээр холбоо тогтоох эрхтэй.
(b). Мэдүүлэг гаргагч нь олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт гаргахаас өмнө тогтоосон журмаар, тогтоосон хугацаанд шинэ бүтээлийн томъёолол, шинэ бүтээлийн тодорхойлолт болон зурагт өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлт нь анх гаргасан олон улсын мэдүүлэгт тодорхойлсон хүрээнээс халих ёсгүй.
(с). Хэрвээ олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага дараахь нөхцлүүд хангагдаагүй байна гэж үзвэл саналаа мэдүүлэг гаргагчид наанадаж нэг удаа бичгээр мэдээлнэ. Yүнд:
(i) шинэ бүтээл нь зүйл 33(1)-д заасан шалгуурт нийцсэн байх;
(ii) олон улсын мэдүүлэг нь энэхүү Гэрээ, зааврын шаардлагыг энэ байгууллагын тогтоосон хэмжээнд хангасан байх;
(iii) зүйл 35(2)-ын дагуу ямар нэгэн тэмдэглэл хийхийг заахгүй байх (сүүлчийн санал)
(d). Мэдүүлэг гаргагч нь олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагын саналыг илэрхийлсэн хариуг бичгээр өгнө.
(3).(а). Олон улсын мэдүүлэг нь Зааварт тодорхолсон шинэ бүтээлийн гэдмэл байдлын шаардлагыг хангаагүй гэж Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага үзвэл тэр нь мэдүүлэг гаргагчид тухайн шаардлагад нийцүүлж томъёоллыг хязгаарлах юмуу эсвэл нэмэгдэл хураамж төлөхийг санал болгож болно.
(b). Сонгосон аливаа улсын үндэсний хууль тогтоомж нь хэрвээ мэдүүлэг гаргагч дэд хэсэг (а)-ийн дагуу томъёоллыг хязгаарлахыг илүүтэйд үзсэн тохиолдолд хэрвээ мэдүүлэг гаргагч тухайн улсын үндэсний байгууллагад тусгай хураамж төлөөгүй бол ийнхүү хязгаарласны улмаас олон улсын урьдчилсан шүүлт хийгдээгүй олон улсын мэдүүлгийн тэр хэсэг тухайн улсад үйлчлэхгүй.
(с). Хэрвээ мэдүүлэг гаргагч дэд хэсэг (а)-д дурьдсан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага өөрийн үзэж байгаагаар үндсэн шинэ бүтээл гэсэн олон улсын мэдүүлгийн тухайн хэсгүүдийн талаар дүгнэлт гаргаж үүнийг дүгнэлтдээ тэмдэглэнэ. Сонгосон аливаа улсын үндэсний хууль тогтоомжид түүний үндэсний байгууллага олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагын саналыг үндэслэлтэй гэж үзэх, хэрвээ мэдүүлэг гаргагч нь энэ байгууллагад нэмэлт хураамж төлөөгүй бол үндсэн шинэ бүтээлд хамаарахгүй олон улсын мэдүүлгийн тэр хэсгүүд энэ улсад үйлчлэхгүй болохыг зааж болно.
(4).(а). Хэрвээ олон улсын урьдчилсан шүүлтийг байгууллага:
(i) олон улсын мэдүүлэг нь Зааварт дурьдсан ёсоор олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага олон улсын урьдчилсан шүүлт хийх шаардлагагүй обьектэд хамаарч байвал энэ тохиолдолд тус байгууллага тийм шүүлт хийхгүй тухай шийдвэр гаргах, эсвэл
(ii) шинэ бүтээлийн тодорхойлолт, шинэ бүтээлийн томъёолол болон маш тодорхойгүй юмуу, шинэ бүтээлийн томъёололд тодорхойлолтонд маш муу бичигдсэнээс мэдүүлсэн шинэ бүтээлийн шинэ байдал, шинэ бүтээлийн төвшин илэрхий бус шинэ бүтээлийн үйлдвэрлэлд хэрэглэх боломжийн талаар ямарч тодорхой дүгнэлт хийх боломжгүй бол
(iii) дурьдсан байгууллага зүйл 33(1)-ийн дагуу мэдүүлгийг хянаж үзэхгүй бөгөөд энэ шийдвэр болон түүнийг гаргах болсон шалтгааны талаар мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
(b). Хэрвээ хэсэг (а)-д дурьдсан аль нэг нөхцөл байдал шинэ бүтээлийн аль нэг томъёололд юмуу түүний холбоотйоггор илэрвэл, энэхүү дурьдсан дэд хэсгийн заалтыг шинэ бүтээлийн тухайн тэр томъёололд хамааруулан хэрэглэнэ.

Зүйл 35
Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт
(1). Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг тогтоосон хугацаанд, тогтоосон маягтаар гаргана.
(2). Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт нь мэдүүлсэн шинэ бүтээл аливаа улсын хууль тогтоомжийн дагуу патентлаг чадвартай, чадваргүй эсэх тухай ямар нэг нотолгоо гаргахгүй. Дүгнэлтэд хэсэг (3)-ийн заалтуудыг харгалзан томъёолол тус бүрийг шинэ байдалтай, шинэ бүтээлийн төвшинтэй, үйлдвэрлэлд хэрэглэгдэх боломжтой эсэхийн шалгуур зүйл 33(1)-(4)-д заасан олон улсын урьдчилсан шүүлтийн зорилгын үүднээс хэрхэн тодорхойлогдсоныг нотолно. Энэхүү нотолгоонд тухайн хийсэн дүгнэлтийг баталгааажуулах тодорхой нөхцөл байдалд шаардагдах тайлбар болох баримт бичгүүдийг заасан жагсаалтыг хавсаргана. Нотолгоонд бас зааварт заасан ёсоор бусад тэмдэглэлийг хавсаргана.

(3).(а). Хэрэв олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага дүгнэлт гаргахдаа зүйл 34(4).(а)-д дурьдсан нөхцөлийн аль нэг илэрч байгаа гэсэн дүгнэлтэд хүрвэл олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд тэрхүү дүгнэлт, учир шалтгааныг дурдана. Ийм дүгнэлт хэсэг (2)-д заасан ямар нэг баталгааг заах ёсгүй.
(b). Хэрэв зүйл 34(4).(b)-д дурьдсан нөхцөл байвал шинэ бүтээлийн тэр томъёоллоор олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд дэд хэсэг (а)-д зааснаар дүгнэлт гаргах болбол шинэ бүтээлийн бусад томъёоллын талаар хэсэг (2)-т дурьдсан баталгаа бүхий дүгнэлт гаргана.

Зүйл 36
олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг илгээх, орчуулах, тараах
(1). олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг тогтоосон хавсралтын хамт мэдүүлэг аграгч болон Олон улсын товчоонд илгээнэ.
(2).(а). олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт, түүний хавсралтуудыг тогтсон хэл дээр орчуулна.
(b). дурьдсан дүгнэлтийг олон улсын товчоо орчуулах юмуу түүний хариуцлагыг өөртөө хүлээж захиалгаар орчуулах ба энэ үед үүний сацуу мэдүүлэг гаргагч нэр бүхий хавсралтуудыг орчуулж болно.
(3).(а). Олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийн орчуулга (тогтсон ёсоор), хавсралтуудын (эх хэлээр) хамт Олон улсын товчооноос сонгосон байгууллага бүрт илгээнэ.
(b). Хавсралтуудын тогтсон орчуулгыг мэдүүлэг гаргагч тогтоосон хугацаанд сонгосон байгууллагуудад илгээнэ.
(4). Зүйл 20(3)-ийн заалтыг олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтэд ишлэл татсан болон олон улсын хайлтын тайланд ишлэл татаагүй аливаа баримт бичгийн хуулбарын хувьд зохих найруулгатайгаар хэрэглэнэ.

Зүйл 37
Олон улсын урьдчилсан шүүлт хийх шаардлага, улсын сонголтыг цуцлах
(1). Мэдүүлэг гаргагч нь аль нэг юмуу бүх улсыг сонгосноо цуцалж болно.
(2). "Бүх улсыг сонгосноо цуцлах нь олон улсын урьдчилсан шүүлт хийх шаардлагыг цуцалсанд тооцно.
(3).(а). Аливаа цуцлалтын тухай олон улсын товчоонд мэдэгдэнэ.
(b). Олон улсын товчоо өөрийн үүргийн дагуу тухайн сонгосон байгууллага болон зохих олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагад мэдэгдэнэ.
(4).(а). Дэд хэсэг (а)-д заасныг харгалзан хүсэлт болон харилцан тохиролцогч улсыг сонгосноо цуцалсныг, хэрэв тухайн улсын үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол энэ улсын хувьд олон улсын мэдүүлгийг цуцалсанд тооцно.
(b). Шаардлага, сонгосноо цуцлах нь хэрэв зүйл 22-д заасан зохих хугацаа дуусахаас өмнө ингэж цуцалсан бол олон улсын мэдүүлгийг цуцалсанд тооцох ёсгүй. Гэхдээ аливаа харилцан тохиролцогч улс хэрэв түүний үндэсний байгууллага дурьдсан хугацаанд олон улсын мэдүүлгийн хуулбарыг түүний орчуулга (тогтсон ёсоор), үндэсний хураамжийн хамт авсан зөвхөн тэр тохиолдолд дээр дурьдсан заалтыг хэрэглэж болохыг үндэсний хууль тогтоомждоо зааж болно.

Зүйл 38
Олон улсын урьдчилсан шүүлтийн нууц байдал
(1). Олон улсын товчоо болон олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага мэдүүлэг гаргагчийн хүсэлт юмуу зөвшөөрөлгүйгээр ямарч үед, аливаа этгээд, байгууллагад олон улсын урьдчилсан шүүлтийн материалыг танилцуулахыг зүйл 30(4)-ийн утгаар болон түүнд заасан нөхцөлийг харгалзан зөвшөөрөхгүй. Энэ заалтыг олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт гаргасны дараа сонгосон байгууллагад хэрэглэгдэхгүй.
(2). Хэсэг (1), тэрчлэн зүйл 36(1) ба (3), 37(3).(b)-ийн заалтыг харгалзаж Олон улсын товчоо, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага, мэдүүлэг гаргагчийн хүсэлт буюу зөвшөөрөлгүйгээр олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлт гаргахаас татгалзах болон дүгнэлт гаргах тухай, тэрчлэн аливаа улсыг сонгосноо болон шаардлагаа хадгалах, цуцлах тухай мэдээллийг өгөхгүй.

Зүйл 39
Сонгосон байгууллагад зориулсан хувь, орчуулга, хураамж
(1).(а). Хэрэв харилцан тохиролцогч аль нэг улсыг давамгайлах огнооноос хойш 19 сарын дотор сонгосон бол энэ улсад зүйл 22-ийн заалт хамаарахгүй бөгөөд мэдүүлэг гаргагч давамгайлах огнооноос хойш 30 сарын дотор сонгосон байгууллага бүрт олон улсын мэдэгдлийн хуулбар (зүйл 20-д заасны дагуу нэгэнт тарааснаас бусад тохиолдолд), түүний орчуулгыг (тогтсон ёсоор) илгээж тэрчлэн үндэсний хураамж (хэрэв тэгэж заасан бол) төлнө.
(b). Дэд хэсэг (а)-д дурьдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд аливаа үндэсний хууль тогтоомжид энэ дэд хэсэгт зааснаас хожуу дуусах хугацааг тогтоож болно.
(2). Хэрэв мэдүүлэг гаргагч хэсэг (1).(а)-д заасан үйлдлийг хэсэг (1).(а) юмуу (b)-д дурьдсан зохих хугацаанд гүйцэтгээгүй бол зүйл 11(3)-д заасан олон улсын мэдүүлгийн үйлчлэл, сонгосон улсын хувьд тухайн улсын үндэсний аливаа мэдүүлгийг цуцалдагийн адил үр дагвартай адил дуусна.
(3). Аливаа сонгосон байгууллага хэдийгээр мэдүүлэг гаргагч хэсэг (1).(а) юмуу (b)-д заасан шаардлагыг биелүүлээгүй байсан тохиолдолд ч зүйл 11(3)-д заасан олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг хэвээр хадгалж болно.

Зүйл 40
Yндэсний шүүлт хөтөлсөн дүгнэлт үйл ажиллагааг хойшлуулах
(1). Хэрэв харилцан тохиролцогч аль нэг улсыг давамгайлах огнооноос хойш 19 сарын дотор сонгосон бол тухайн улсын хувьд зүйл 23-ын заалтуудыг хэрэглэхгүй бөгөөд энэ улсын үндэсний байгууллага юмуу энэ улсын нэрийн өмнөөс ажилладаг байгууллага хэсэг (2)-ийн заалтыг харгалзан зүйл 39-д дурьдсан зохих хугацаа дуустал олон улсын мэдүүлгээр шүүлт хийх болон бусад үйлдэл хийхгүй.
(2). Сонгосон аливаа байгууллага хэсэг (1)-д заасныг үл харгалзан мэдүүлэг гаргагчийн тусгай хүсэлтээр ямарч үед олон улсын мэдүүлэгт шүүлт хийх болон бусад үйлдлийг гүйцэтгэж болно.

Зүйл 41
Сонгосон байгууллагад шинэ бүтээлийн тодорхойлолт, томъёолол, зургийг өөрчлөх
(1). Сонгосон байгууллага бүр мэдүүлэг гаргагчид шинэ бүтээлийн томъёололд, шинэ бүтээлийн тодорхойлолтод, зургийг тогтоосон хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах боломж олгоно.
Сонгосон байгууллага мэдүүлэг гаргагчийн тусгай зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд тодорхойлж заасан хугацаа дуусах хүртэл патент олгох юмуу олгохоос татгалзах ёсгүй.
(2). Нэмэлт өөрчлөлт нь сонгосон улсын үндэсний хууль тогтоомжоор зөвшөөрөөгүй бол анх өгсөн олон улсын мэдүүлэгт тайлбарласан хүрээнээс халих ёсгүй.
(3). Нэмэлт өөрчлөлт нь энэхүү Гэрээ, заавруудад заагаагүй бүх тохиолдолд сонгосон улсын үндэсний хууль тогтоомжийн шаардлагад нийцэх ёстой.
(4). Хэрэв сонгосон байгууллага олон улсын мэдүүлгийн орчуулгыг шаардах ба өөрчлөлтийг орчуулгын хэлээр ирүүлэхийг шаардана.

Зүйл 42
Сонгосон байгууллагын үндэсний шүүлтийн үр дүн
Сонгосон байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг авангаа баримт бичгийн хуулбар юмуу бусад сонгосон аливаа байгууллагад олон улсын нэг мэдүүлэгт хийсэн шүүлтэнд хамаарах ямар нэгэн баримт бичгийн агуулгын тухай мэдээлэл ирүүлэхийг шаардаж болохгүй.

"БYЛЭГ III

НИЙТЛЭГ ЗААЛТ

Зүйл 43
Хамгаалалтын тодорхой төрлийнг хүсэх
Зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загварын гэрчилгээ, нэмэлт патент, нэмэлт гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ, ашигтай байдлын нэмэлт гэрчилдгээ олгохоор хууль тогтоомждоо тусгасан аливаа нэр заасан буюу сонгосон улсын хувьд мэдүүлэг гаргагч нь өөрийн олон улсын мэдүүлэгт тухайн улсад хамаарах зааварт заасны дагуу патент биш, харин зохиогчийн гэрчилгээ, ашигтай байдлын гэрчилгээ, ашигтай загварын гэрчилгээ, нэмэлт патент юмуу нэмэлт гэрчилгээ, зохиогчийн нэмэлт гэрчилгээ юмуу ашигтай байдлын нэмэлт гэрчилгээ хүсэхийг зааж болох ба үр дагаврыг мэдүүлэг гаргагчийн заалтаар тодорхойлно. Энэ зүйл болон зүйл 2(ii)-ийн заалтаар хамаарах аливаа дүрмийн зорилгод үүнийг хэрэглэхгүй.

Зүйл 44
Хамгаалалтын хоёр төрлийг хүсэх
Патент юмуу зүйл 43-д тоочин заасан хамгаалалтын аль нэг төрлийг хүсэхийн зэрэгцээ дурьдсан өөр бусад төрлийн хамгаалалт хүсч болохыг хууль тогтоомжоор зөвшөөрсөн нэр заасан буюу сонгосон улсын хувьд мэдүүлэг гаргагч нь Зааварт тогтоосны дагуу хүсч буй хамгаалалтын хоёр төрлийг зааж болно. Түүний үр дагаварыг мэдүүлэг гаргагчийн заалтаар тодорхойлно. Энэ зүйл болон зүйл 2(ii)-ийн заалтыг зорилгод түүнийг хэрэглэхгүй.
Зүйл 45
"Бүс нутгийн патентын тухай гэрээ
(1). "Бүс нутгийн патент ("Бүс нутгийн патентын тухай гэрээ) олгох тухай зүйл 9-д заасны дагуу олон улсын мэдүүлэг гаргах эрх бүхий бүх этгээдэд ийм патент авахаар мэдүүлэг өгөх эрх олгосон аливаа гэрээнд бүс нутгийн патентын тухай гэрээ болон энэхүү Гэрээнд хоёуланд нь оролцогч нэр заасан улс юмуу сонгосон улсын тухай олон улсын мэдүүэгт дундаж бүс нутгийн патент авах мэдүүлгийн адилаар гаргаж өгч болохыг зааж болно.
(2). Тийм нэр заасан юмуу сонгосон улсын үндэсний хууль тогтоомжид олон улсын мэдүүлэгт тухайн улсыг нэр заах, сонгох бүс нутгийн патентын тухай гэрээний дагуу бүс нутгийн патент авах гэсэн мэдүүлэг гаргагчийн хүсэлт гэж зааж болно.

Зүйл 46
Олон улсын мэдэгдлийн буруу орчуулга
Хэрэв олон улсын мэдүүлгээр олгосон аль нэг патентаас үүдэн гарч буй хамгаалалтын хамаарах хүрээ буруу орчуулсны улмаас олон улсын мэдүүлгийг эх хэл дээрх эхэд заасан хамгаалалтын хамаарах хүрээнээс хэтэрвэл харилцан тохиролцогч сонирхогч улсын эрх мэдэл бүхий байгууллага зүй ёсоор патентаас үүдэн гарч буй хамгаалалтын хамаарах хүрээг олон улсын мэдүүлгийн эх хэл дээр хүссэн хамгаалалтын зохих хүрээнд тохирох хэмжээнд хүртэл бууруулан хязгаарлаж хэтэрсэн хэмжээг хүчингүйд тооцосон, цуцласныг зарлах эрхтэй.


Зүйл 47
Хугацаа
(1). Энэхүү Гэрээнд заасан хугацааг тооцох тодорхой нарийвчийг заавраар тодорхойлно.
(2).(а). Энэхүү Гэрээний бүлэг I, II-т тогтоосон бүх хугацааг зүйл 60-д заасны дагуу хянаж үзэхээс гадна харилцан тохиролцогч улсуудын шийдвэрээр өөрчилж болно.
(b). Тийм шийдвэрийг Чуулган гаргах юмуу эсвэл бичгээр харилцах замаар санал хураалтаар санал нэгтэй баталсан байх ёстой.

Зүйл 48
Зарим тохиолдолд хугацааг гажуудуулах
(1). Энэхүү Гэрээ болон Зааварт тогтоосон аливаа хугацааг шуудангийн үйлчилгээнд саатал гарсан, зайлшгүй хохирол учирсан, эсвэл илгээмж саатсан шалтгаанаар гажуудуулсан бол Зааварт тодорхойлсон бусад болзол мөрдөгдөж нотолгоо гаргасан бол Зааварт тусгасан байдлаар уг хугацааг мөрдсөнд тооцно.
(2).(а). Харилцан тохиролцогч аливаа улсын өөрийнх нь тухайд гэвэл тухайн улсын үндэсний хууль тогтоомжид заасан шалтгаанаар хугацааны мөрдөлгөнд аливаа саатал гарч болно.
(b). Харилцан тохиролцогч аливаа улсын өөрийнх нь тухайд хугацааг мөрдөхөд дэд хэсэг (а)-д дурьдсанаас бусад шалтгаанаар аливаа саатал гарч болно.

Зүйл 49
Олон улсын байгууллагад хэрэг хөтлөх эрх
Олон улсын мэдүүлэг гаргасан үндэсний байгууллагад хэрэг хөтлөх эрх бүхий аливаа итгэмжлэгдсэг төлөөлөгч, патентын төлөөлөгч юмуу бусад хүн Олон улсын товчоо, эрх мэдэл бүхий Олон улсын хайлтын байгууллага, эрх мэдэл бүхий Олон улсын урьдчилан шүүлтийн байгууллагад тухайн мэдүүлгийн талаар мөн адил хэрэг хөтлөх эрхтэй.

"БYЛЭГ IV

ТЕХНИКИЙН YЙЛЧИЛГЭЭ

Зүйл 50
Патентын мэдээллийн салбарын үйлчилгээ
(1). Олон улсын товчоо нь хэвлэн нийтлэгдсэн баримт бичиг, юуны өмнө патент, хэвлэн нийтлэгдсэн мэдүүлгийн үндсэн дээр олсон техникийн болон ямарваа бусад зохих мэдээлэл нийлүүлэх хэлбэрээр энэхүү зүйлд "мэдээллийн үйлчилгээ" гэж нэрлэсэн үйлчилгээг хийж болно.
(2). Олон улсын товчоо нь мэдээллийн эдгээр үйлчилгээг шууд юмуу олон улсын хэд хэдэн хайлтын байгууллагаар дамжуулан, эсвэл Олон улсын товчоотой хэлэлцээр байгуулж болох үндэсний юмуу олон улсын мэдээллийн төрөлжсөн бусад байгууллагаар дамжуулан гүйцэтгэж болно.
(3). Мэдээллийн үйлчилгээг, техникийн мэдлэг, технологи, түүний дотор хэвлэн нийтлэгдсэн "ноу-хау" олж авахад ялангуяа хөгжиж буй харилцан тохиролцогч улсууд олж авахад тус дөхөм үзүүлэх журмаар хэрэгжүүлнэ.
(4). Мэдээллийн үйлчилгээг харилцан тохиролцогч улсуудын засгийн газар, иргэд эдгээр улсад оршин сууж буй хүмүүст үзүүлнэ. Чуулган бусад хүмүүст ийнхүү үйлчлэх тухай шийдвэр гаргаж болно.
(5).(а). Харилцан тохиролцогч улсуудын засгийн газарт аливаа үйлчилгээг хийдээ өөрийн өртгөөр төлбөр авах ба гэхдээ энэ нь хөгжиж буй харилцан тохиролцогч улсын засгийн газар бол илүү бага төлбөрөөр үйлчилнэ. Ингэхдээ төлбөрийн ялгааг харилцан тохиорлцогч улсуудын засгийн газарт биш бусад хүмүүст үзүүлсэн үйлчилгээний ашгаас буюу эсвэл зүйл 51(4)-д дурьдсан эх үүсвэрээс нөхсөн байх шаардлагатай.
(b). Дэд хэсэг (а)-д дурьдсан төлбөр бол үндэсний байгууллагад үзүүлсэн үйлчилгээ болон олон улсын хайлтын байгууллага хүлээсэн үүргээ биелүүлснээс давсан буюу гадуурхи үйлчилгээний төлбөр гэж ойлгоно.
(6). Энэхүү зүйлийн заалтуудыг хэрэглэх тухай тодорхой нарийвч чуулганы шийдвэрээр чуулганаас энэ зорилгоор зохион байгуулсан чуулганы ажлын хэсгүүдээс тогтоосон хэмжээнд тодорхойлно.
(7). Чуулган шаардлагатай гэж үзвэл зүйл (5)-д заасан журамд нэмэлт болгон санхүүжүүлэх журам тогтоохыг санал болгоно.

Зүйл 51
Техникийн тусламж
(1). Чуулганы техникийн тусламжийн хороо (энэ зүйлд "Хороо" гэж нэрлэнэ) байгуулна.
(2).(а). Хорооны гишүүдийг хөгжиж буй орнуудын төлөөлийг зохих ёсоор харгалзан харилцан тохиролцогч улсуудаас сонгоно.
(b). Ерөнхий захирал өөрийн санаачилгаар юмуу Хорооны хүсэлтээр хөгжиж буй орнуудын техникийн тусламжийн асуудал эрхэлсэн Засгийн газар хоорондын байгууллагуудын төлөөлөгчдийг Хорооны ажилд оролцуулахаар урина.
(3).(а). Хорооны зорилго нь хөгжиж буй харилцан тохиролцогч улсуудад үзүүлэх техникийн тусламж зохион байгуулах, хянах, тэдгээрийн патентын системийг үндэсний болон бүс нутгийн үндсэн дээр хөгжүүлэхэд оршино.
(b). Техникийн тусламж нь бусад зүйлээс гадна бас мэргэжилтэн бэлтгэх, шинжээчдийг томилох, тоног төхөөрөмж нийлүүлэх, амьдралд хэрэглэх зорилгоор танилцуулах зэргийг багтаана.
(4). Энэ зүйлд заасны дагуу төслүүдийг санхүүжүүлэхийн тулд олон улсын товчоо, нэг талаас олон улсын санхүүгийн байгууллага, засгийн газар хоорондын байгууллагууд, тухайлбал Нэгдсэн үндэстний байгууллага, Нэгдсэн үндэстний байгуулгын албан байгууллагууд, НYБ"-тай холбоотой бөгөөд техникийн тусламж үзүүлэх асуудал эрхэлсэн мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, нөгөө талаас, техникийн тусламж авч буй улсуудын засгийн газартай хэлэлцээр байгуулахыг эрмэлзэнэ.
(5). Энэхүү зүйлийн заалтуудыг хэрэглэх тухай тодорхой нарийвчийг энэ зорилгоор Ассамблейгаас байгуулж болох Чуулганы ажлын хэсгүүдийн тогтоосон хэмжээнд Чуулганы шийдвэрээр тодорхойлно.

Зүйл 52
Гэрээний бусад заалттай холбогдох
Энэхүү бүлэг Гэрээний бусад бүлэгт заасан санхүүгийн холбогдолтой заалтуудыг хөндөхгүй. Эдгээр заалт энэхүү бүлэг юмуу түүнийг хэрэглэхэд хамаарахгүй.

"БYЛЭГ V

Зүйл 53
Чуулган
(1).(а). Зүйл 57(8)-д заасны дагуу харилцан тохиролцогч улсаас Чуулган бүрдэнэ.
(b). Харилцан тохиролцогч улс бүрийн Засгийн газар нэг төлөөлөгчтэй байх бөгөөд төлөөлөгч нь орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.
(2).(а). Чуулга нь:
(i) Холбоог хэвээр хадгалах, хөгжүүлэх, энэхүү Гэрээг хэрэглэхэд хамаарах бүх асуудлыг авч хэлэлцэнэ;
(ii) энэхүү Гэрээний бусад заалтаар тусгайлан ногдуулсан үүргүүдийг гүйцэтгэнэ;
(iii) Гэрээг хянан үзэх асуудлаар бага хуралд бэлтгэх асуудлаар Олон улсын товчоонд заавар өгнө;
(iv) Ерөнхий захирлын холбоонд хамаатай тайлан, үйл ажиллагааг хэлэлцэн батлах, Холбооны мэдэлд багтах асуудлаар шаардлагатай бүх зааврыг өгнө;
(v) Зүйл а-ийн заасны дагуу байгуулагдсан Гүйцэтгэх хорооны тайланг хэлэлцэж, баталж, үйл ажиллагааг нь сайшааж, тэрчлэн түүнд зохих зааврыг өгнө;
(vi) хөтөлбөрийг тодорхойлж Холбооны гурван жилийн төсвийг хүлээн зөвшөөрч, түүний санхүүгийн айланг батална;
(vii) Холбооны санхүүгийн журмыг батална;
(viii) Холбооны зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн хороод, ажлын хэсгүүдийг байгуулна;
(ix) Хэлэлцэн тохирогч улс биш ямар улс, мөн зүйл 8-д заасныг харгалзан засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус ямар ямар байгууллагыг Чуулганы хуралдаанд ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;
(x) Холбооны зорилгыг биелүүлэхэд чиглэсэн аливаа бусад үйл ажиллагааг хэрэгжүүлж, энэхүү Гэрээнээс үүдэн гарч буй бусад үүргийг биелүүлнэ.
(b). "Байгууллага захиргааны үүргийг нь гүйцэтгэж байгаа бусад Холбооны сонирхож буй асуудлаар Чуулган байгууллагын зохицуулах хорооны саналыг сонсож шийдвэр гаргана.
(3). Төлөөлөгч зөвхөн нэг л улсыг төлөөлж, зөвхөн тэр улсынхаа нэрийн өмнөөс санал өгнө.
(4). Харилцан тохиролцогч улс бүр нэг л санал гаргана.
(5).(а). Харилцан тохиролцогч улсуудын тэн хагас нь хүчин төгөлдөр байдлыг бүрдүүлнэ.
(b). Хүчин төгөлдөр байдлыг бүрдүүлээгүй үед шийдвэр гаргаж болох боловч Чуулганы өөрийнх нь дүрэм журамд холбоотой шийдвэрээс бусад бүх шийдвэр нь хэзээ буюу Зааварт заасны дагуу зөвхөн шаардагдах олонхийн саналыг бичгээр авсан болон хүчин төгөлдөр байдлыг бүрдүүлсэн цагт хүчин төгөлдөр болно.
(6).(а). Зүйл 47(2).(b), 58(2).(b), 58(3) ба 61(2).(b)-д заасны дагуу гуравны хоёрын олонхийн саналаар өөрийн шийдвэрийг гаргана.
(b). Түдгэлзсэн саналыг тооцохгүй.
(7). "Бүлэг II-ийн заалтуудтай холбоотой тийм л улсуудын сонирхож буй асуудлаар харилцан тохиролцогч улсуудад хамаарах хэсэг 4, 5, 6-ийн заалт нь зөвхөн бүлэг II-ийн заалтуудтай холбоотой улсуудад хаамран гэж үзнэ.
(8). Олон улсын хайлтын байгууллага юмуу Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаар томилогдсон засгийн газар хоорондын аливаа байгууллагыг Чуулганы хуралдаанд ажиглагчаар оруулна.
(9). Хэдийд харилцан тохиролцогч улсуудын тоо 40-өөс үл хэтэрнэ, Чуулган Гүйцэтгэх Хороо байгуулна. Энэхүү Гэрээ болон зааврын Гүйцэтгэх хороонд хамаарах аливаа заалт нь хороог байгуулснаас хойш түүнд хамааруулж заасанд тооцно.
(10). Чуулган Гүйцэтгэх хороог байгуулах хүртэл хөтөлбөр, гурван жилийн хүрээнд Ерөнхий захирлын бэлтгэсэн жилийн хөтөлбөр, төсвийг батална.
(11).(а). Чуулган Ерөнхий захирлын зарласан ёсоор ээлжит хуралдаанаа хоёр жилд нэг удаа хийх бөгөөд онцгой тохиолдол гарахгүй бол "айгууллагын Ерөнхий Чуулганы адил тогтсон нэг цагт, нэг байранд чуулна.
(b). Чуулган Гүйцэтгэх хорорны шаадсанаар харилцан тохиролцогч улсуудын дөрөвний нэгийн шаардлагаар Ерөнхий захирлын зарласан ёсоор онц хуралдаан хийнэ.

Зүйл 54
Гүйцэтгэх хороо
(1). Чуулганаа Гүйэтгэх хороо байгуулмагц тус хороо доорхи заалтуудыг удирдлага болгоно
(2).(а). Зүйл 57(8)-ийн заалтыг харгалзан Гүйцэтгэх хороо Чуулганы гишүүн улсуудын дотроос Чуулганы сонгосон улсуудаас бүрдэнэ.
(b). Гүйцэтгэх хорооны гишүүн улс бүрийн засгийн газар нэг төлөөлөгчтэй байх бөгөөд төлөөлөгч орлогч, зөвлөх, шинжээч тэй байж болно.
(3). Гүйцэтгэх хорооны гишүүн улсуудын тоо нь Чуулганы гишүүн улсуудын тооны дөрөвний нэгтэй тэнцүү байна. Санал батлах суудлын тоог тодорхойлохдоо дөрөвт хуваагаад үлдсэн хэсгийг тооцоонд авахгүй.
(4). Гүйцэтгэх хорооны гишүүнийг сонгоход Чуулган газар зүйн байрлалаар шударга хуваарилахад зохих ёсоор анхаарна.
(5).(а). Гүйцэтгэх хорооны гишшүд нь өөрийн сонгогдсон Чуулганы хуралдаан хаагдахаас эхлэн Чуулганы дараачийн ээлжит хуралдаан хаах хүртэл үүргээ гүйцэтгэнэ.
(b). Гүйцэтгэх хорооны гишүүд нь дахин сонгогдож болох боловч бүрэлдэхүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй.
(с). Чуулган нь гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох, дахин сонгох тодорхой журмыг тогтооно.
(6).(а). Гүйцэтгэх хороо нь:
(i) Чуулганы хэлэлцэх хэргийн төслийг бэлтгэнэ;
(ii) Холбооны хөтөлбөр, хоёр жилийн төсвийн төсөлд хамаарах Ерөнхий захирлын бэлтгэсэн саналуудыг Чуулганд оруулна;
(iii) цуцалсан;
(iv) Ерөнхий захирлын тогтмол тайлан санхүүгийн шалгалтын жилд тутмын баримт бичгийг зохих саналын хамт Чуулганд оруулна;
(v) Чуулганы шийдвэрийн дагуу болон Чуулганы ээлжит хоёр чуулганы хооронд үүсэх нөхцөл байдлыг харгалзан Холбооны хөтөлбөрийн гүйцэтгэлийг Ерөнхий захирлаар хангуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна;
(vi) Энэхүү Гэрээнд заасны дагуу ногдуулсан бусад бүр үүргийг гүйцэтгэнэ.
(b). "Байгууллага захиргааны үүргийг нь гүйцэтгэж буй бусад Холбооны сонирхож буй асуудлаар Гүйцэтгэх хороо байгууллагын зохицуулах хорооны саналыг сонсч шийдвэр гаргана.
(7).(а). Гүйцэтгэх хороо нь Ерөнхий захирлын зарласан ёсоор ээлжит хуралдаанаа жилд нэг удаа хийх бөгөөд боломж олдвол "Байгууллагын Зохицуулах хорооны адилаар тогтсон нэг цагт, нэг байранд хуралдана.
(b). Гүйцэтгэх хороо нь Ерөнхий захирлын хувийн санаачилгаар юмуу, даргын хүсэлтээр, эсвэл Гүйцэтгэх хорооны гишүүдийн дөрөвний нэгийн шаардлагаар Ерөнхий захирлын зарласан ёсоор онц хуралдаан хийнэ.
(8).(а). Гүйцэтгэх хорооны гишүүн улс бүр нэг санал өгнө.
(b). Гүйцэтгэх хорооны гишүүдийн тэн хагас нь хүчин төгөлдөр байдлыг бүрдүүлнэ.
(с). Шийдвэрийг энгийн олонхийн саналаар гаргана.
(d). Түдгэлзсэн саналыг тооцохгүй.
(е). Төлөөлөгч нэг л улсыг төлөөлөх бөгөөд зөвхөн энэ улсын нэрийн өмнөөс санал өгнө.
(9). Гүйцэтгэх хорооны гишүүн бус Харилцан тохиролцогч улс нь олон улсын хайлтын байгууллага юмуу Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагаар томилогдсон засгийн газар хоорондын аль ч байгууллагын нэгэн адил тус хорооны хуралдаанд ажиглагчаар оролцоно.
(10). Гүйцэтгэх хороо өөрийн үйл ажиллагааны дүрмийг батална.

Зүйл 55
Олон улсын товчоо
(1). Олон улсын товчоо нь Холбооны удирдлагын зорилтуудыг хэрэгжүүлнэ.
(2). Олон улсын товчоо нь Холбооны янз бүрийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэнэ.
(3). Ерөнхий захирал нь Холбооны гол албан тушаалтан бөгөөд Холбоог төлөөлнө.
(4). Олон улсын товчоо мэдээлийн Товхимол гаргаж Зааварт заасан буюу Чуулганаас тодорхойлсон бусад хэвлэн нийтлэлийг гаргана.
(5). олон улсын товчоо, Олон улсын хайлтын байгууллагууд, Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагууд энэхүү Гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд үндэсний байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг Заавраар тодорхойлно.
(6). Ерөнхий захирлын болон түүний томилсон аливаа ажилтан Чуулган, Гүйцэтгэх хороо болон энэхүү Гэрээ буюу Зааврын дагуу байгуулсан бусад аль ч хороо, ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүй оролцоно.
Ерөнхий захирал юмуу түүний томилсон ажилтан нь эдгээр байгууллагын албан ёсны бус нарийн бичгийн дарга байна.
(7).(а). Олон улсын товчоо Чуулганы зааврын дагуу мөн Гүйцэтгэх хороотой хамтарч хянан үзэх бага хуралд бэлтгэнэ.
(b). Олон улсын товчоо хянан үзэх бага хуралд бэлтгэх асуудлаар засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.
(с). Ерөнхий захирал, түүний томилсон хүмүүс хянан үзэх бага хуралд санал өгөх эрхгүй оролцоно.
(8). олон улсын товчоо түүнд ногдуулсан аливаа үүргийг гүйцэтгэнэ.

Зүйл 56
Техникийн хамтын ажиллагааны хороо
(1). Чуулган техникийн хамтын ажиллагааны хороо (энэ зүйлд "Хороо" гэж нэрлэнэ) байгуулна.
(2).(а). Чуулган Хорооны бүрэлдэхүүнийг тодорхойлж, түүний гишүүдийг хөгжиж буй орнуудын төлөөлөгчдийг шударгаар төлөөлсөн байхаар бодолцон томилно.
(b). олон улсын хайлтын байгууллагууд, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагууд нь Хорооны албан ёсны бус гишүүд байна. Харилцан тохиролцогч улсын үндэсний байгууллагууд ийм байгууллага болж байвал, тухайн улсаас хороонд нэмэлт төлөөлөгч оруулахгүй.
(с). Харилцан тохиролцогч улсуудын тоо хангалттай бол, Хорооны гишүүдийн нийт тоо түүний албан ёсны бус гишүүдийн тооноос хоёр дахин олон байх ёстой.
(d). Ерөнхий захирал холбогдогч байгууллагуудыг тэдний сонирхож буй асуудлуудыг хэлэлцэхэд санаачилгаараа юмуу, Хорооны хүсэлтээр урьж оролцуулна.
(3). Хорооны зорилт нь санал, зөвлөмж бэлтгэх замаар дараахь зүйлд тус дөхөм үзүүлнэ. Yүнд:
(i) Энэхүү Гэрээнд заасан үйлчилгээг байнга боловсронгуй болгох;
(ii) олон улсын хайлтын хэд хэдэн байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага байгаа цагт баримт бичиг, ажлын арга барилыг дээд зэрэгт нэг хэв загварт оруулах, тайлан, дүгнэлтийн өндөр чанарыг дээд зэргээр хангах;
(iii) Чуулган, Гүйцэтгэх хорооны шийдвэр, санаачилгаар техникийн асуудал, ялангуяа олон улсын хайлтын нэгдсэн байгууллага байгуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зэрэг болно.
(4). Аливаа харилцан тохиролцогч улс, сонирхогч аливаа улсын байгууллага өөрийн эрх мэдэлд хамаарах аль ч асуудлаар Хороонд бичгээр хандаж болно.

(5). Хороо өөрийн санал, зөвлөмжөө Ерөнхий захиралд юмуу түүгээр дамжуулан Чуулганд, Гүйцэтгэх хороонд, олон улсын хайлтын бүх юмуу зарим байгууллагад, түүнчлэн хүлээн авагч бүх юмуу зарим байгууллагад өгч болно.
(6).(а). Ерөнхий захиарл Хорооны санал, зөвлөмжийн эхийг ямарч тохиолдолд Гүйцэтгэх хороонд явуулна. Ерөнхий захиралд эдгээр эхийг тайлбарлах эрх байна.
(b). Гүйцэтгэх хороо, Хорооны ямарч санал, зөвлөмжийн талаар болон Хорооны бусад ажлын талаар саналаа илэрхийлж, тэрчлэн өөрийн эрх мэдэлд хамаарах аливаа асуудлыг судлах, энэ тухайгаа илтгэхийг Хороонд даалгаж болно. Гүйцэтгэх хороо нь Хорооны санал, зөвлөмж, илтгэлийг зохих тайлбарын хамт Чуулганд хэлэлцүүлэхээр оруулж болно.
(7). Гүйцэтгэх хороо байгуулагдахаас өмнө зүйл (6)-д гүйцэтгэх хороог нэрлэн заасныг Чуулганыг заасанд тооцно.
(8). Хорооны дүрэм, журмын тодорхой нарийвчийг Чуулганы шийдвэрээр тодорхойлно.

Зүйл 57
Санхүү
(1).(а). Холбоо төсөвтэй байна.
(b). Холбооны төсөв Холбооны орлого, зарлага, "Байгууллага захиргааны үүргийг нь гүйцэтгэдэг Холбоодын нийтлэг зардлын төсөвт түүний оруулах татвар багтана.
(с). Холбооны нийтлэг зардал гэдэгт Холбоонд дангаар хамаарахгүй үүний сацуу "Байгууллага захиргааны үүргийг нь гүйцэтгэдэг нэг болон хэд хэдэн Холбоонд хамаарах зардлыг хэлнэ. Нийтлэг зардлаас тухайн холбоонд ногдох хувь нь тухайн зардлаас авах сонирхолд харгалдана.
(2). Холбооны төсвийг "Байгууллага захиргааны үүргийг нь гүйцэтгэдэг бусад холбооны төсөвтэй зохицуулах шаардлагыг зохих ёсоор харгалзан батлана.
(3). Холбооны төсвийг зүйл (5)-ийн заалтуудыг харгалзан дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Yүнд:
(i) Олон улсын товчооноос холбоонд хамаатай үйлчилгээ явуулсны хураамж, төлбөр;
(ii) Олон улсын товчооноос Холбоонд хамаарах хэвлэн нийтлэлийг худалдсаны үнэ, тэр хэвлэн нийтлэлийн эрхийг шилжүүлснээс олсон орлого;
(iii) "Бэлэг, гэрээслэсэн хөрөнгө, зээл;
(iv) Түрээс, хувь хүү болон бусад янз бүрийн орлого.
(4). олон улсын товчооны үйлчилгээний хураамж, төлбөрийн хэмжээ, түүнчлэн хэвлэн нийтлэлийн үнийг хэвийн нөхцөлд энэхүү Гэрээнд хамаарах захиргааны үүргийг хэрэгжүүлэхэд гаргах олон улсын товчооны бүх зардлыг хааж чадахуйц байдлаар тогтооно.
(5).(а). Санхүүгийн аль нэг жил алдагдалтай дууссан тохиолдолд харилцан тохиролцогч улсууд дэд хэсэг (b), (с)-ийн заалтуудыг харгалзан энэ алдагдлыг нөхөх татвар төлөх үүрэгтэй.
(b). Харилцан тохиролцогч улс бүрийн татварын хэмжээг улс бүр тухайн жилийн хугацаанд өгсөн олон улсын мэдүүлгийн тоог зохих ёсоор харгалзан Чуулганаас тогтооно.
(с). Хэрэв бүх алдагдал, түүний аль нэг хэсгийг нөхөх бусад түр эх үүсвэр байвал Чуулган энэ алдагдлыг дараа жилд шилжүүлэх, харилцан тохиролцогч улсуудаас татвар төлөхийг шаардахгүй байх шийдвэр гаргаж болно.
(d). Холбооны санхүүгийн байдал боломжтой бол дэд хэсэг (а)-д заасны дагуу төлсөн аливаа татварыг харилцан тохиролцогч улсуудад тэдний татвар төлсөн хэмжээгээр нөхөн олгосон байх шийдвэрийг Чуулганаас гаргаж болно.
(е). Харилцан тохиролцогч улс дэд хэсэг (b)-д заасны дагуух өөрийн татварыг Чуулганаас тогтоосон өдрөөс хойш хоёр жилийн туршид татвар төлөөгүй бол Холбооны аль ч байгууллагад санал өгөх эрхээ алдана. Гэхдээ аливаа байгууллага зайлшгүй, онцгой нөхцөл байдлын улмаас татвараа төлөх хугацаагаа өнгөрөөснөө нотолж байгаа бол тэр хугацаандаа санал өгөх эрхээ хадгалах, үргэлжлүүлэн эдлэхийг аль нэг байгууллага тухайн тэр оронд зөвшөөрч болно.
(6). Санхүүгийн шинэ жил эхлэхээс өмнө төсвийг батлаагүй тохиолдолд санхүүгийн тогтоосон журмын дагуу төсвийг өмнөх жилийн төсвийн төвшинд тогтооно.
(7).(а). Холбоо нь харилцан тохиролцогч улс бүрээс оруулж буй нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв энэ эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй бол Чуулган түүнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Хэрэв энэ сангий хөрөнгийн зарим нэг хэсэг цаашид хэрэггүй болбол түүнийг харилцан тохиролцогч улсуудад нөхөн төлнө.
(b). Харилцан тохиролцогч улс бүрээс дээр дурьдсан санд төлөх анхны төлбөрийн хэмжээ, энэ санг нэмэгдүүлэхэд ногдох хувийг хэсэг 5(b)-д заасан зарчмуудыг үндэслэн Чуулганаас тогтооно.
(с). Төлбөрийн болзлыг "Байгууллагын зохицуулах хорооны саналыг сонссоны дараа Ерөнхий захирлын саналаар Чуулганаас тогтооно.
(d). Татварыг нөхөн төлөхдөө харилцан тохиролцогч улс бүрээс төлсөн татварын хэмжээнд хувь тэнцүү байхаар бодож тэдний тавар төлсөн өдрийг харгалзана.
(8).(а). "Байгууллагын төв байр нутаг дэвсгэрт нь байгаа улстай байгуулсан төв байрын тухай хэлэлцээрт, эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй бол тухайн орон урьдчилгаа олгох тухай заана. Энэ урьдчилгааны хэмжээ, түүнийг олгох болзол нь нөхцөл тухай бүрд уг орон, "Байгууллага хоёрын онцгой хэлэлцээрийн гол зүйл болно. Тухайн орон урьдчилгаа олгох үүрэг хүлээж байгаа цагтаа Чуулган, Гүйцэтгэх хороонд тус бүр нэг албан ёсны бус суудал эзлэнэ.
(b). Дэд хэсэг (а)-д заасан улс болон мөн байгууллага нь урьдчилгаа олгох үүргээ биягээр мэдээлэх замаар цуцлах эрхтэй. Ийм цуцлалт нь энэ тухай мэдээлснээс жил дууссанаас хойш гурван жил өнгөрсний дараа хүчин төгөлдөр болно.
(9). Санхүүгийн шалгалтыг санхүүгийн шалгалтын дүрмийн дагуу харилцан тохиролцогч нэг буюу хэд хэдэн улс юмуу Чуулганы зөвшөөрлөөр томилсон гадны шадгагчид гүйцэтгэнэ.

Зүйл 58
Заавар
(1). Энэхүү Гэрээнд хавсаргасан Заавар нь дараахь дүрмийг багтаана. Yүнд:
(i) Энэхүү гэрээ Зааварт тусгайлан оруулах, авч үзэх, тогтоосон буюу тогтоосон байх шаардлагын талаар;
(ii) Захиргааны аливаа шаардлага, асуудал, журмын талаар;
(iii) Энэхүү Гэрээний заалтуудыг хэрэглэхэд ашигтай аливаа тодорхой нарийвчийн талаар.
(2).(а). Чуулган Зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй.
(b). Нэмэлт, өөрчлөлтийг зүйл (3)-ийн заалтыг харгалзан дөрөвний гурвын ихэнхийн саналаар батална.
(3).(а). Зааварт дараахь тохиолдолд өөрчилж болох дүрмийг тодорхойлно. Yүнд:
(i) зөвхөн санал нэгтэй шийдвэрээр, эсвэл;
(ii) харилцан тохиролцогч нэг ч улс, Олон улсын хайлтын байгууллага юмуу олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагын үүрэг гүйцэтгэж буй үндэсний нэг ч байгууллага татгалзаагүй нөхцөлд, тийм байгууллагын үүргийг засгийн газар хоорондын байгууллагын хувьд тухайн засгийн газар хоорондын гишүүн бусад улсад энэ асуудалд бүрэн эрхтэй байгууллагын гишүүн харилцан тохиролцогч улс хадгалах зэрэглэлийн хүрээнд татгалзаагүй тохиолдолд.
(b). Ийм дүрэмд тавих шаардлагад цаашдаа хамааруулахгүй байх нь дэд хэсэг (а)(i) юмуу (а)(ii)-д заасан нөхцөлийг мөрдөхийг шаардаж байвал.
(с). Дэд хэсэг (а)-д заасан шаардлагуудын аль нэг журамд цаашдаа хамаарч байх нь санал нэгтэй шийдвэр гаргахыг шаардана.
(4). Ерөнхий захирал Чуулганы хяналтын дор гүйцэтгэх заавар боловсруулахыг
Зааварт заана.
(5). Энэхүү гэрээ болон Зааврын заалтууд зөрсөн тохиолдолд Гэрээний заалтуудыг мөрдөнө.









"БYЛЭГ VI

МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ

Зүйл 59
Маргааныг шийдвэрлэх
Энэхүү Гэрээ болон Зааврыг хэлэлцэх, хэрэглэх асуудлаар Харилцан тохиролцогч хоёр буюу хэд хэдэн улсын хоорондын аливаа хэлэлцээрийн замаар шийдвэрлээгүй маргааныг зүйл 64(5)-ийн заалтыг харгалзан хэрэв сонирхогч улсууд тэр маргааныг зохицуулах өөр аргын талаар хэлэлцэн тохирч чадахгүй бол Шүүхийн статусын дагуу олон улсын шүүхэд ямар нэг сонирхогч улсаар өргөдөл өгөх замаар шилжүүлж болно.
Өргөдөл өгч буй харилцан тохиролцогч улс Шүүхэд хянуулахаар өгсөн маргааныхаа тухай Олон улсын товчоонд мэдэгдэнэ. Олон улсын товчоо энэ тухай харилцан тохиролцогч бусад улсад ил мэдэгдэнэ.

"БYЛЭГ VII

ХЯНАХ "А ЗАСВАРЛАХ

Зүйл 60
Гэрээг хянан үзэх
(1). Энэхүү Гэрээг харилцан тохиролцогч улсуудын тусгай бага хурлаар үе үе хянан үзэж болно.
(2). Чуулган хянан үзэх бага хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргана.
(3). Олон улсын хайлтын байгууллага юмуу Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагааг томилогдсон засгийн газар хоорондын аливаа байгууллагыг хянан үзэх бага хуралд ажилагчаар оролцуулна.
(4). Хянан үзэх бага хурлаас юмуу зүйл 61-ийн заалтуудын дагуу зүйл 53(5), (9), (11), 54, 55(4)-(8), 56, 57-ийн засварыг баталж болно.
Зүйл 61
Гэрээний зарим заалтад засвар оруулах
(1). (а). Чуулганы гишүүн аль ч улс, Гүйцэтгэх хороо юмуу Ерөнхий захирал зүйл 53(5), (9), (11), 54, 55(4)-(8), 56, 57-д засвар оруулах саналыг гаргаж болно.
(b). Тийм саналыг Ерөнхий захирал Чуулганд хэлэлцэхээс наад зах нь зургаан сарын өмнө харилцан тохиролцогч улсуудад илгээнэ.
(2). (а). Чуулган хэсэг (1)-д заасан зүйлүүдэд засвар оруулах зааврыг батална.
(b). Засварыг дөрөьний гурван хувийн олонхийн саналаар батална.
(3) .(а). Хэсэг (1)-д дурьдсан зүйлүүдэд оруулах аливаа засвар, улс бүрийн эрх зүйн дагуу энэхүү засварыг хэрэглэхээ зөвшөөрсөн тухай энэ засварыг оруулах үед Чуулганы гишүүн байсан улсуудын дөрөвний гураваас бичгээр мэдүүлснийг Ерөнхий захирал хүлээн авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.
(b). Дээр дурьдсан зүйлүүдэд ийнхүү оруулсан аливаа засварыг тухайн засвар хүчин төгөлдөр болох үед Чуулганы гишүүн байсан бүх улс заавал дагаж биелүүлнэ. Гэхдээ харилцан тохиролцогч улсуудын санхүүгийн үүргийг нэмэгдүүлсэн аливаа засварыг зөвхөн ийм засвар оруулсан тухай мэдэгдсэн улсуудад дагаж биелүүлнэ.
(с). Дэд хэсэг (а)-ийн заалтын дагуу оруулсан аливаа засварыг тэрхүү засвар дэд зүйл (а)-дзаасны дагуу хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Чуулганы гишүүн болсон бүх улсууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй.









"БYЛЭГ VIII

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

Зүйл 62
Гэрээнд оролцох
(1). Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны гишүүн аль ч улс дараахь замаар энэхүү Гэрээнд оролцож болно. Yүнд:
(i) Гэрээнд үсэг зурж батламжлах жуухыг хадгалуулахаар өгөх;
(ii) Гэрээнд нэгдэх тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх.
(2). "Батламжлах жуух, нэгдэх тухай баримт бичгийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.
(3). Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн Стокгольмын баримт бичгийн заалт 24 энэхүү Гэрээнд хэрэглэгдэнэ.
(4). Хэсэг (3), ямарч тохиолдолд харилцан тохиролцогч бусад улс энэхүү хэсгийн хүчин төгөлдөр байдалд гэрээг хэрэглэж байгаа дэвсгэр нутгийн хувьд харилцан тохиролцогч аливаа улс дуугүй хүлээн зөвшөөрсөн юмуу бодит байдлыг хүлээн авсан мэтээр ойлгогдох ёсгүй.

Зүйл 63
Гэрээ хүчин төгөлдөр болох
(1).(а). Энэхүү Гэрээ нь зүйл (3)-д заасныг харгалзан найман улс батламжилсан жуух, нэгдэх тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа юмуу найман улсаас наанадаж дөрвөн улс дараахь шаардлагуудыг хангаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр болно. Yүнд:
(i) Тэр улсад гарсан мэдүүлгийн тоо, Олон улсын товчооноос хэвлэн нийтэлсэн жил тутмын тоо бүртгэлийн сүүлчийн мэдээгээр 40000-аас давж байвал;
(ii) Тэр улсын нэг иргэн юмуу энэ улсад оршин сууж буй этгээд Олон улсын товчооноос хэвлэн нийтэлсэн жил тутмын тоо бүртгэлийн сүүлчийн мэдээгээр гадаадын аль нэг оронд наад зах нь 1000 мэдүүлэг өгсөн байвал;
(iii) Тэр улсын үндэсний байгууллага, Олон улсын товчооноос хэвлэн нийтэлсэн жил тутмын тоо бүртгэлийн сүүлчийн мэдээгээр гадаадын иргэд, эдгээр оронд сууж буй хүмүүсээс наад зах нь 10000 мэдүүлэг хүлээн авсан байвал зохино.
(b). Энэхүү хэсгийн зорилгод "мэдүүлэг" гэсэн нэр томъёог ашигтай загварын мэдүүлэгт хамааруулахгүй.
(2). Хэсэг (3)-ийн заалтыг харгалзан хэсэг (1)-ийн дагуу энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болсон өдөрт энэхүү Гэрээнд оролцоогүй аливаа улс батламжлах жуух, нэгдэх тухай баримт бичгийг хадгалуулахаар түүгээр шилжүүлсэн өдрөөс хойш гурван сарын дараа энэхүү Гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
(3). "Бүлэг II-ийн заалтууд, энэхүү Гэрээнд хавсргагдах Зааврын түүнд хамаарах заалтууд гурван улс хэсэг (1)-д дурьдсан гурван шаардлагын наанадаж аль нэгийг биелүүлж байвал бүлэг II-той өөрийгөө холбоотой гэж үзэхгүй байгаа тухай зүйл 64(1)-д заасан тайлбар хийлгүй энэхүү Гэрээнд оролцогч болсон өдрөөс эхлэн хэрэглэгдэнэ. Гэхдээ энэ өдөр нь хэсэг (1)-ийн дагуу Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эрт байж болохгүй.

Зүйл 64
Тайлбар
(1).(а). Аливаа улс өөрийгөө бүлэг II-ийн заалтуудтай холбоотой гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэж болно.
(b). Дэд хэсэг (а)-д заасны дагуу тайлбар хийж байгаа улс бүлэг II-ийн заалт болон Зааврын түүнд хамаарах заалттай холбогдохгүй.
(2).(а). Хэсэг (1).(а)-д заасны дагуу тайлбар хийгээгүй аливаа улс дараахь зүйлийг мэдэгдэж болно. Yүнд:
(i) Олон улсын мэдүүлгийн хуулбар, түүний орчуулгыг (тогтосн ёсоор) танилцуулах талаар зүйл 39(1)-ийн заалттай өөрийгөө холбогдолгүй гэж үзэж байгаагаа;
(ii) Зүйл 40-д заасны дагуу олон улсын мэдүүлгийг үндэсний үе шатанд хэлэлцэхийг хойшлуулах талаар үүрэг авах нь олон улсын мэдүүлэг юмуу түүний орчуулгыг тухайн улсын үндэсний байгууллага, энэ албан байгууллагын зуучлалаар хэвлэн нийтлэхэд саад болох ёсгүй. Гэхдээ энэ удаад тэр улс зүйл 30, 38-д заасан хязгаарлалтаас чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно.
(b). Ийм тайлбар хийж байгаа улс мэдэгдлийнхээ дагуу харгалдах заалтуудтай холбогдоно.
(3) (а). Тухайн улсад хамаатай тохиолдолд аль ч улс олон улсын мэдүүлгийг олон улсын хэмжээнд хэвлэн нийтлэх шаардлагатай болохыг мэдэгдэж болно.
(b). Хэрэв давамгайлах огнооноос хойш 18 сарын хугацааны төгсгөлд улсын мэдүүлэгт дэд хэсэг (а)-д заасны дагуу тайлбар хийсэн улсыг нэр заасан бол зүйл 21(2)-д заасан ёсоор олон улсын мэдүүлгийг хэвлэн нийтлэхгүй.
(с). Гэхдээ дэд хэсэг (b)-ийн заалтыг хэрэглэсэн тохиолдолд олон улсын мэдүүлгийг Олон улсын товчоо хэвлэн нийтэлнэ. Ингэхдээ:
(i) Зааварт дурьдсанчлан мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр;
(ii) Олон улсын мэдүүлэгт үндэслэсэн үндэсний мэдүүлэг юмуу патентыг
хэвлэн нийтлэсний дараа дэд хэсэг (а)-д заасны дагуу, энэ улс давамгайлах огнооноос хойш 18 сарын дараа хэзээ мэдэгдэл хийсэн үед тэр нэр заасан улсын үндэсний байгууллага юмуу энэ улсын өмнөөс ажиллаж буй үндэсний байгууллагад нэн даруй хэвлэн нийтэлнэ.
(4). (а). Хэвлэн нийтлэхээс өмнө үеийн техникийн төвшинд өөрийнхөө патентын үзүүлэх нөлөөг үндэсний хууль тогтоомждоо тусгасан боловч Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн дагуу мэдүүлсэн давамгайлах огноог техникийн төвшин тодорхойлох зорилгод адилтган үзэхгүй бол энэ улсад хэрэг дээрээ мэдүүлэг гаргасан жинхэнэ өдөрт тухайн улсын гадна түүнийг нэр зааж олон улсын мэдүүлэг өгөхийг техникийн төвшинг тодорхойлох зорилгоор энэ улсад олон улсын мэдүүлэг хэрэг дээрээ өгсөнтэй адилтгаж үзэхгүйг мэдэгдэж болно.
(b). Дэд хэсэг (а)-д заасны дагуу тайлбар хийж буй аль ч улс энэ хэсэгт зүйл II(3)-ийн заалттай холбогдолгүй.
(с). Дэд хэсэг (а)-ийн дагуу тайлбар хийж буй аль ч улс тухайн улсад түүнийг нэр заасан олон улсын ямар ч мэдэгдэл, техникийн төвшинд үзүүлэх нөлөө хэзээ ямар нөхцөлд хүчинтэй болохыг нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдлийг Ерөнхий захиралд мэдэгдэх замаар хэдийд ч өөрчилж болно.
(5). Аль ч улс зүйл (59)-ийн заалттай өөрийгөө холбогдолгүй гэдгээ мэдэгдэж болно. Ийм тайлбар хийсэн харилцан тохиролцогч ямар нэг улс болон бусад харилцан тохиролцогч аль ч улсын хооронд аливаа маргаан гарвал зүйл (59)-ийн заалтуудыг хэрэглэхгүй.
(6). (а). Энэ зүйлийн дагуу хийх аливаа тайлбарыг бичгээр үйлдэнэ. Энэхүү Гэрээнд гарын үсэг зурах үеэр батламжлах жуух, нэгдэх тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөх үед зүйл (5)-д дурьдсанаас бусад тохиолдолд үүнээс хожуу хэдийд ч Ерөнхий захиралд бичгийн хэлээр мэдээлэх замаар ийм тайлбар тавьж болно. Тайлбарыг ингэж мэдэгдсэн тохиолдолд уг тайлбар Ерөнхий захирал мэдэгдэл авсан өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болох ба энэ 6 сарын хугацаа дуусахаас өмнө өгсөн олон улсын мэдүүлэгт хамаарахгүй.
(b). Энэ зүйлд заасны дагуу аливаа тайлбарыг Ерөнхий захиралд мэдэгдэх замаар ямар ч үед цуцалж болно. Ингэж цуцлах нь Ерөнхий захирал мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. Зүйл (3)-д заасны дагуу хийсэн тайлбарыг буцаан авах тохиолдолд энэ гурван сарын хугацаа дуусахаас өмнө өгсөн олон улсын мэдүүлэгт хамаарахгүй.
(7). Энэхүү Гэрээ нь хэсэг (1)-(5)-т заасан тайлбараас өөр тайлбар хийхийг зөвшөөрөхгүй.

Зүйл 65
Гэрээ, Зааврыг аажмаар хэрэглэх
(1). Хэрэв олон улсын хайлтын аль нэг байгууллага, олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллагатай байгуулсан хэлэлцээрт тэр байгууллага авч хэлэлцэх үүрэг авсан олон улсын мэдүүлгийн тоо, тєрлийг түр хязгаарлахаар заасан бол Чуулган, энэхүү Гэрээ, Зааврыг олон улсын мэдүүлгийн тодорхой шалгуурын талаар аажмаар хэрэглэх шаардлагатай арга хэмжээ авна. Энэ заалт нь түүнчлэн зүйл 15(5)-д заасны дагуу Олон улсын хайлт хийх тухай хүсэлтэд хамаарна.
(2). Чуулган тогтоосон єдрєєс эхлэн хэсэг (1)-д заасныг харгалзан Олон улсын мэдүүлэг гаргах, Олон улсын урьдчилсан шүүлт хийх шаардлага єгєх эхний єдрийг тогтооно. Энэ єдєр нь зүйл 63 (1)-д заасны дагуу энэхүү Гэрээ хүчин тєгєлдєр болсноос хойш юмуу зүйл 63(3)-д заасны дагуу бүлэг II-ыг хэрэглэж эхэлснээс хойш харгалзуулан 6 сараас хожуугүй байх ёстой.





Зүйл 66
Цуцлах
(1). Харилцан тохиролцогч аливаа улс Ерєнхий захиралд мэдэгдэх замаар энэхүү Гэрээг цуцалж болно.
(2). Цуцлалт нь Ерєнхий захирал мэдэгдэл хүлээн авсан єдрєєс хойш 6 сарын дараа хүчин тєгєлдєр болно. Цуцлалт нь энэ 6 сарын хугацаа дуусахаас ємнє олон улсын мэдүүлэг гаргасан болон цуцлалт хийх улсыг сонгох тохиолдолд энэ сонголтыг нэгэнт хийсэн бол цуцлалт хийх улсад олон улсын мэдүүлгийн үйлчлэлийг зогсоохгүй.

Зүйл 67
Yсэг зурах, хэл
(1).(а). Энэхүү Гэрээг англи, франц хэлээр нэг хувь үйлдэж үсэг зурах бєгєєд хоёр эх бүрэн адил эрхтэй байна.
(b). Ерєнхий захирал холбогдогдогч засгийн газруудтай зєвлєлдсєний дараа албан ёсны сэдвийг испани, герман, португали, орос, япон болон Чуулганы тодорхойлсон бусад хэлээр боловсруулна.
(2). Энэхүү Гэрээг гарын үсэг зурах зорилгоор 1970 оны 12 дугаар сарын 31 хүртэл Вашингтонд нээлттэй байна.

Зүйл 68
Хадгалах үүрэг
(1). Энэхүү Гэрээний жинхэнэ эхийг үсэг зурсны дараа хадгалуулахаар Ерєнхий захиралд шилжүүлнэ.
(2). Ерєнхий захирал энэхүү Гэрээ түүнд хавсаргасан Зааврын, зохих ёсоор итгэмжилсэн хоёр хувийг Аж үйлдвэрийн ємчийг хамгаалах тухай Парисын конвенцийн гишүүн бүх улсын засгийн газарт болон бусад аль ч улсын засгийн газарт хүсэлтээр нь илгээнэ.
(3). Ерєнхий захирал энэхүү Гэрээг Нэгдсэн Yндэстний "Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.
(4). Ерєнхий захирал энэхүү Гэрээ, Зааварт оруулсан аливаа засварын хоёр хувийг зохих ёсоор итгэмжлэн харилцан тохиролцогч бүх улсын засгийн газар, бусад аль улсын засгийн газарт хүсэлтээр нь илгээнэ.

Зүйл 69
Мэдэгдэл
Ерєнхий захирал нь Аж үйлдвэрийн ємчийг хамгаалах Парисын конвенцийн гишүүн бүх улсын засгийн газар мэдэгдэнэ:
(i) зүйл 62-ын дагуу үсэг зурсан тухай;
(ii) зүйл 62-ын дагуу батламжлах жуух, нэгдэх тухай баримт бичгийг хадгалуулахаар єгсєн тухай;
(iii) энэхүү Гэрээ хүчин тєгєлдєр болсон єдєр, зүйл 63(3)-ын дагуу хоёрдугаар бүлгийг хэрэглэж эхэлсэн єдрийн тухай;
(iv) зүйл 64(1-5)-ийн дагуу хийсэн аливаа тайлбарын тухай;
(v) зүйл 64(6).(b)-д зааснаар хийсэн аливаа тайлбарыг хэрэгсээгүй тухай;
(vi) зүйл 66-ийн дагуу хүлээн авсан цуцлалтын тухай;
(vii) зүйл 31(4)-ийн дагуу хийсэн аливаа мэдэгдэл

No comments:

Post a Comment