Tuesday, November 24, 2009

Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг


унтаж байгаа хүүхэдХаашаа харж унтдагаар нь хүний зан чанарыг шинжиж болдог гэнэ. Та өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ шинжээрэй.  
Доошоо харж унтдаг хүмүүс ихэвчлэн эзлэн түрэмгийлэгчид байдаг. Тэд өөрийнхөө дутагдлыг маш сайн хардаг хэрнээ хэзээ ч засаж чаддаггүй нь тэдний том дутагдал юм. Эзэрхэг байна гэдэг сэтгэл муутайн шинж. Гэхдээ доошоо харж унтдаг хүмүүс ихэвчлэн сайхан сэтгэлтэй боловч өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж чаддаггүй. Тэгсэн атлаа ар гэрийнхнийхээ төлөө үргэлж санаа тавьдаг. Бусдын төлөө төрсөн мэт байдаг хүн.

Дээш харж унтдаг хүн мөрөөдөмтгий хийсвэрлэн сэтгэхдээ сайн хүмүүс. Гэвч тэдний мөрөөдөл яриа төдий болоод өнгөрдөг нь харамсалтай. Тэд хүмүүст их нөмөр түшиг болж чаддаг. Аливаа шинэ санааг уриалагхан дэмждэг ийм хүмүүс сайн найз болж чаддаг байна. Харин ажил хэргийн чадвартай түнш болох нь тун ховор. Бухимдуу чанар нь ч үүнтэй холбоотой. Бэрхшээлд амархан шантардаг. Өөрөө өөрийгөө үгүйсгэдэг нь тэдний гэм биш зан. Хайр сэтгэлтэй хүнээ хэзээ ч уйдаахгүй байх чадвартай. Тэд мөн царайлаг бусадтайгаа эв зүйгээ маш амархан ололцдог гэнээ.

Хажуу талаараа харж унтдаг хүн ичимхий олны хүрээлэлд байх дургүй. Хэрүүл тэмцэл хийж дайсан бололцохоос хаширдаг, төвийг сахигчид байдаг гэнэ. Тэдний ажил амьдрал нь аяндаа од хийморьтой байж чаддаг. Хүнд тусархуу өмнөө зорилго тавьж түүндээ огтхон ч зоволгүйгээр хүрч чаддаг. Алдар нэр албан тушаалын хойноос хөөцөлдөггүй, өөртөө итгэл муутай хэдий ч байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чаддаг хүн.

Цагираглаж унтдаг хүмүүс бүхнийг өөрийнхөө дур зоргоор, өөрийн шийдвэрийг чухалчилдаг. Бага зэрэг хувиа хичээсэн зан тэднээс ажиглагддаг. Мөн хүүхэд наснаасаа салах дургүй байдаг. Хүмүүстэй амархан найзалж нөхөрлөх боловч нөхөрлөсөн шигээ амархан холдож хөндийрдөг байна. Ийм хүмүүстээ дотносох амаргүй, өөрийн итгэмтгий зангаасаа болж бусдад хууртагдах нь их байдаг тул болгоомжилбол зохино.


No comments:

Post a Comment