Tuesday, November 24, 2009

Монгол Улс ''Транспэрэнси интернэшнл''-ийн толинд таагvй дvрс vлдээлээ

Монгол Улсын авлигатай хийх тэмцэл сvvлийн жилvvдэд тун овоо яваа гэж бодож байлаа. Манайх НVБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн, Авлигын эсрэг хуулиа баталчихсан, хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар ажиллаад эхэлчихсэн, авлигатай тэмцэх хvсэл зоригоо илэрхийлж байна.Авлигын хэрэгт холбогдсон гэх хvмvvсийг нэр заан зарлаж гэм бурууг нь хvлээлгэсэн нь цєєнгvй.
Vvнийг авлигатай тэмцэх тэмцэлд ахиц гарч байна гэж олон нийт таашааж байв. Тус байгууллагаас ч авлига єгєх авах сэтгэхvй монголчуудын дунд багассан гэсэн судалгааг танилцуулж байсан нь саяхан. Монгол Улсын Ерєнхийлєгч хvртэл авлигатай хийх тэмцлийг бодлогынхоо тэргvvн эгнээнд залахаа хvртэл мэдэгдэж байлаа. Гэтэл ухарсан гэх vзvvлэлтийг "Транспэрэнси интернэшнл" байгууллага гаргасан нь анхаарал татлаа. Яагаад вэ?

Авлигатай тэмцэх газар энэхvv байгууллагын судалгаанд тун эмзэг хандаж байна. Єєрєєр хэлбэл олон нийт "Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагын судалгааг Авлигатай тэмцэх газрын vйл ажиллагааны vнэлгээ хэмээн шууд утгаар ойлгож байгаа юм. Шударга бус vйлдэлтэй тэмцэх эрх зvйн орчин нь тодорхой, єндєр тєсєв хєрєнгєтэй байгууллага атал Монгол Улсын олон улсын тєвшин дэх нэр хvндэд халдсан vзvvлэлт яагаад гаргуупав. Олон нийт энэ л асуултын хариуг тус байгууллагаас нэхэж байна. Мєн авлигатай тэмцэж буй удирдлагуудын vйл ажиллагаанаас нэхэж байна. Хэлсэн vг, амласан амлалт хаана байна вэ?

Харин Авлигатай тэмцэх газар энэхvv асуултад єєрєєр тайлбар тавилаа. Аливаа дvгнэлтийг наанатай, цаанатай гаргаж байж цаашдын vйл ажиллагаагаа залруулан сайжруулах эхлэл тавигддаг шvv дээ. Авлигын индекс 3.0 оноог 2.7 хvртэл буурсныг ийн тайлбарлаж байна.

"Улс орны эдийн засгийн менежмент сул, Засгийн газрын vйл ажиллагаа нь ил тод биш, хариуцлага хvлээлгэх механизм vйлчилдэггvй зэргийг тэд онцолжээ. Дэлхий нийтэд ингэж ойлгогдохоор vйл явдлууд манай улсад єнгєрсєн хугацаанд хангалттай єрнєснийг та бид ч сайн мэдэж байгаа. Тухайлбал, Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тєсєл дуншсаар 10 дахь жилийнхээ нvvрийг vзэж байна. Оюутолгойн ордыг ашиглах гэрээг тав, зургаан жилийн дараа баталсан нь нэгэн том шалтгаан. Манай улстєрчид Ашигт малтмалын гэрээг тєгс боловсруулж чадаагvйн дээр Засгийн газрын гэрээ боловсруулах чадвар сул байснаас хугацаа их алдсан, энэ хооронд оролцогч, сонирхогч талуудад хахууль амлах, мєнгє санал болгох зэргээр авлига vйлдэх нєхцєл бvрдсэнийг шинжээчид судалгааныхаа нэгэн эх vvсвэр болгожээ.

Сонгуулийн жил давхцсан нь ч нєлєєлсєн. Ерєнхийлєгчийн болон УИХ-ын, бас орон нутгийн сонгуулиар санал худалдаж авах явдал хавтгайрсан, санал хураалтын vеийн хууль бус vйлдлийг шvvхээр тогтоосон ч хариуцлага хvлээгээгvй єнгєрсєн гэхчилэн иргэдийнхээ сонгох, сонгогдох vндсэн эрхийг зєрчсєнєєрєє Монгол Улс "Транспэрэнси интернэшнл"-ийн "толь"-нд тун эвгvй дvрс vлдээгээд байна. Олон улсын шинжээчид томоос том анхаарлын тэмдэгтэй єєр нэгэн шалтгаан нэрлэснийг хэлэхгvй єнгєрч болохгvй. Монголд албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг vйлдсэн этгээдийг єршєєлд хамруулсан нь авлигатай хийх тэмцлийн vр нєлєєг бууруулсан.

Ийнхvv манай улсын эрх баригчид авлигын эсрэг vйл ажиллагааг дэмжин ажиллах улстєрийн хvсэл зоригоо мохоосон гэдгээ Авлигын 2009 оны индексээр тодхон харууллаа. Авлигын индексийг энгийн ухамсрын тєвшинд ойлгоё гэвэл, тухайн улсын эрх баригчид, тэдний явуулж буй бодлого, vйл ажиллагаа, авлигатай тэмцэх эрх зvйн орчин болон тєрд алба хашиж буй хvмvvс рvv толь тусгасан хэрэг юм" гэжээ.

Мэдээж олон улсын байгууллагын энэхvv судалгааны фактууд манайд байгааг хvлээн зєвшєєрєх нь зvй. Харин "Транспэрэнси интернэшнл"-ийн судалгаанд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын vйл ажиллагааг дvгнэсэн vг, єгvvлбэр яагаад байсангvй вэ? Судалгааны тvшиц нь энэхvv байгууллагын vйл ажиллагаа баймаар санагдах юм. Хар ухаанаар бодоход шvv дээ. Гэтэл Авлигатай тэмцэх газраас ирvvлсэн тайлбарт єєрсдийн тухай хар, цагаан єгvvлбэр ганц ч алга. Улстєрчдийн хvсэл зориг, сонгуулийн vйл ажиллагаа зэрэг нь болохгvй байгаагаас Монгол Улс авлигатай тэмцэж чадахгvй байна гэсэн ойлголтыг олон нийтэд тvгээхийг хичээжээ.

Vнэхээр олон улсын энэхvv байгууллага судалгаандаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын vйл ажиллагааг дvгнэн оруулаагvй байвал тус байгууллагад хvсэлтээ гаргаж хамруулж болно биз дээ. Яагаад гэвэл бид Авлигатай тэмцэх газрынхаа vйл ажиллагааг ямархуу тєвшинд явааг дvгнvvлэхийг хvсч байна. Сvvлийн vед ч тус байгууллагын vйл ажиллагаанд шvvмжлэлтэй хандсан зvйл бишгvй гарч байгаа. Гэвч нєгєє талаас vvнийг vгvйсгэсэн тайлбар, ярилцлага ч хэвлэл мэдээллээр гардаг болжээ. Vнэн худлын заагт бид эргэлдсээр. Єєрєєр хэлбэл, хэн нь зєв, бурууг ялгахад тун тєвєгтэй юм. Тиймээс хєндлєнгийн дvгнэлт хэрэгтэй байна.

"Транспэрэнси интернэшнл" бол олон нийтэд авлигын хор уршгийг таниулах, хээл хахуулийг олон улсын хэмжээнд таслан зогсооход чиглэсэн олон улсын, тєрийн бус байгууллага. Жил бvр дэлхийн орнуудын авлигын тєвшин, vзvvлэлтийг зэрэглэсэн жагсаалт гаргадаг. Vндэслэгч нь Германы хуульч Петер Айген, тєв нь Берлин хотод байрладаг. 1993 оны тавдугаар сард байгуулагдсан юм байна. Дээрх жагсаалтаа 1995 оноос хойш гаргасан бєгєєд анх 40 гаруй орныг хамарч байсан бол єдгєє 180 орныг судалгаандаа хамруулж буй. Олон улсын тєвшинд хvлээн зєвшєєрєгдсєн энэхvv байгууллагад бид эргэлзэх ямар нэгэн шалтгаан алга. Тэгэхээр Монгол Улс авлигатай тэмцэж чадахгvй, авлигатай тэмцэх нvсэр бvтэц байгуулсан ч амжилт муу байна гэсэн дvгнэлтийн мєрєєр бид яавал зохилтой вэ?

Olloo.mn

No comments:

Post a Comment