Monday, November 23, 2009

МӨС ДАМЖИЖ ТЭНГИСИЙГ ТУУЛАВ

Жуулчид долоо хоногийн турш дорно зүг замнан тэнгис гатлах найдвартай газар хайсан боловч хааягүй л мөс хэврэг хэвээрээ ажээ. Зун нэгэнт шувтарч дулаан, хүйтэн өдөр ээлжлэх цаг ирсэн хэдий ч тэнгис хадаалах нь бүү хэл, зарим газраа хайлж сэмэрсэн хуучих мөсийг ч нөхөн сэлбэж амжаагүй бхйв. Өвөл болохыг хүлээх аргагүй байлаа. Гагцхүү Беннетт арал дээр л өвлиийг хүлээх боломжтой байв. Юу гэвэл тэнд Толлийн бөарьсан оромж байгаагаас гадна, эрэг орчмоос түлшний мод түүж, цагаан баавгай, цаа буга ангаж хүнсээ нөхөн базаах боломж байгаа юм. Азаар Санниковын Газар энэ арал хоёрын хоорондох мөн энэ зун хэмхрээгүй байсан тул жуулчид хойгуураа жаахан тойросхийгээд арав дахь хоног дээрэ арал дээр хүрэв. Энэ нь цагаа олсон явдал болов. Яагаад гэвэл Никифоровын нөөцөөс авсан нохойн хоол дуусаж, гурав дахь хоногтоо түлш тасран гал алдаад байсан аж.

Хад асга нь арзайсан, уйтгартай дүнсийсэн, үржил шимгүй шахуу Бенетт арал хөгжил баясгалант Санниковын Газрын дараа гунигт сэтгэгдэл төрүүлнэ. Гэвч арлын зүүн эрэгт цэнгэг устай горхи бүхий жижигхэн хөндийд барьсан Толлийн зай багатайхан ч тохьтой ором¦ийг хараад баярлахаас өөр аргагүй байлаа. Эндэс бүх арлыг хамаарсан өндөрлөг дэр авиран гарч болох байхв. Түлшинд хэрэглэх мод, залтас элбэг, гагцхүү ан хийнэ гэсэн найдвар л биелсэнгүй. Цаа буга ч байсангүй, баавгай чдайралдсангүй. Зарим нохойгоо алж бусдыг нь хооллох болов. Нэг чарган сүйрсэн болохоор хөллөгөөнд ороогүй сул нохой байсан тул тэднийг хоолонд хэрэглэлээ.
Ийм байдлаар арав хоносон боловч байдал өөрчлөгдсөнгүй. Есөн сар хэлчихээд байхад зунаараа, мөс хайлж эвдэрсээр ажээ. Хүнс хоол ч ховордоод ирлээ. Оромжиндоо Аннуирыг ноходтойгоо үлдээгээд дөрвүүл дөрвүүлээ анд явж арлыг бүхэлд нь самнан тэнэвч хааяа нэг хэрээ, цахлайгаас өөр юм юу ч үл олдоно. Энэ арал нэгжижядахааргүй, уртаашаа арван зургаа, хамгийн өргөн зүүн хэсэгтээ өргөөшөө найман километр билээ.
Нэгэн өдөр Горюнов,
- Зах нөхөд минь, ийм байнаа. Цааш хүлээх аргагүй боллоо, мөс хөлдөөд нохой ид хэрэг болох тэр үед, энэ байдлаар бол нэг ч нохойгүй болох нь. Барометр сүүлийн хэд хоног өндөр тоо зааж, тэнгис амгалан байна. Шуурга болно гэж айх явдалгүй. Дулаан хуцвас, бууаас өөр ачаасаад байх юм бидэнд алга. Нохой ч гЅсэн тэн хагас нь үлдэж. Хэрэв тав зургаахан шилдэг ноход үлдээгээд бусдыг нь устгачихвал бид нохойгоо байдар завиндаа элбэг багтана. Энэ тэнгэрийн сайханд Ўид хоёр хоногт Тогоот арал хүрчихнэ. Тэнд очоод тэнгрэ муухайрсан ч нохойн хоол, хүний хүнс хангалттай тул өвлийг хүлээж болно. Тэнгис тогтуун хэвээр бол Тогоот арлын эрэг дагаад цааш эхэ газар луугаач явсан болно. Яах вэ? гэв.
Энэ төлөвлөгөөг шүүн хэлэлцэд зүйтиэй гэж тогтлоо. Одоогоор өдөр урт араван хоёр цаг рагуй тул сэлүүр дээр ээлжлэн суугаад хөвөхөд Беннееттэд орйолцоо байдаг Шинэ ЁСибирийн арал дээрх Өндөр хошуу хүрэх далан мод газрыг өдөртөө, үгүй юмаа гэхэд тэнгист хөвж явдаг мөсний нэгэн дэр хоноод маргааш нь хүряч болохоор байв. Гэнэт дэгдэх тэнгисийн шуурга байдар завийг живүүлж болох аюултай ч энэ нь арван сард ч бас л байж болох аюул, тэгэх тусмаа хойшловол өдөр богиносож, салхи улам ихсэх тул одоохон явах нь хамаагүй ашигтай байлаа.
Ийнхүү орой болтол барометрийн заалт унахгүй бол илүүдэл нохдоо нядалж үлдсэнийг нь сайн цатгаж аваад, хэрэггүй ачаа тэшээ энэ оромжид орхин өглөө эрт замд гарахаар шийдэв. Тэгээд юу орхих, юу авч явахаа нягтлан шалгажээ.
Орой тийшээ барометрийн заалт бас жаахан өгссөн тул үнэнэч зүтгэдэг хэдэн сайн нохойгоо бүдүүн зүрх гарган алж бусдыг нь хооллов. Номин, Цагаадай, Цоохондой гурвыг авч үлдсэн нь мэдээж, Гэгээ оронгуут жуулчид тохилог сайхан оромжоо орхин гарч байдар завиа мөсөн дээгүүр хоёр километр хиртэй чирээд усны зах хүрэнгүүт завиндаа сууж, нарын га°ахын үед чанх өмнө зүг сэлүүрдэж гарлаа. Завины ачаа хнүдэдсэн тул тэдний бодсончлон тийм хурдан газар дөхсөнгүй, гэхдээ нар жаргахад замынхаа талаас илүүг хороосон байлаа. Тэнгист хөвмөр мөс байх байх тааралдахад шөнө аялах осолтой гэж үзээд мөсөн талбай дээр хоногдохоор шийдлээ. Жаргах нарны туяанд Өндөр хошуу тэнгэр газрын савлагад тодоос тод харагдаж байлаа.
Үүр гэгээрэнгүүт аяллаа үргэлжлүүлэв. Гэгээ орсон хойно Никифоров Горохов хоёр алсыг ширтэн байснаа,
- Пөөх яанаа! Шөнө биднийг урсгаад хаа хамаагүй цөлж орхиж хэмээн зэрэг уулга алдав.
- Хаашаа тэр вэ? Хаа яявна? Газар харагдахаа больчихоо юу? гэж ОРдин сандран асуухад,
- Газар ч яахав харагдаж л байна, гэхдээ өчигдрийнх биш.
- Биднийг хаашаа цөлж орхио юм болоо?
- Дорно зүгт авачсан бол Шинэ Сибирийн зүүн эрэг харагдаж байгаа байх ёстой. Хэрэв баруун зүн цөлсөн бол Фаддеевын арал юм уу, тэр ч бөйтугай Тогоот арал харагдаж болно гж Горюнов хэлэв.
- Алсын юмыг амар ялгаж болох биш, ямар газар болохыг нь таах аргагүй байна гэж Горохов өгүүлэв.
- Ямар ч газар байсан, тийшээ л оочихоос өөр аргаүй, шөнө барометрийн заалт унасан байна. Яхаралгүй горьгүй! гэж Ордин тэвдэв.
Нар хөөрч, тэнгисийн дээрх хөнгөн манан замхрахад Горюнов дуран авч уул газрыг хараад,
- Алив Никита, хурц хараат минь. Ямар газар байгаа хлээд орхиоч гэвэл цаадах нь нарны гялбаанаас нүдээ халхлан саравчилж хараад,
- Тогоот арал! Гэлээ.
- Нээрэ этийм байна. Мөсөн унаа минь урд шөнөжин аялахдаа арал тойрсон хамгийн эвгүй зам туулах ажлаас ыбиднийгээ чөлөөлсөн байна. Одоо бид чинь шууд агуулах дээрээ буучихна шүү.
Үнэхээр үд гэхэд энэ нь Тогоот арал гэдэгт хэн ч эргэлзэхээ болив. Хавар өвч бүрхэн байсан цас хэдий хайлсан авч байдал төрх нь танигдаж байлаа.
Үдэш гэхэд арлыг тойрсон мөсөн бүслүүрт тужл бууцгаав. Тэгээд бүтэн таван километр мөсөн овоорго дээгүүр чаргаа чирэн яваж хаврынхаа аяныг давтан дурсахад хүрлээ. Харуй бүрий болж байхад хойт хошууны бэлд буй буудалдаа хүчр иржээ.
Агуулахад орхисон зүйлс хорогджээ. Зун арал дээр ирсэн ангуучид зарим нэг хүнсний зүйлийг хэрэглэсэн бололтой. Гэхдээ л үлдсэн цөөн нохойд идэх юм хангалттай байжээ.
Маргааш нь тэнгэр цэлмэг хэвээр байсан боловч барометрийн заалт их унаж, цаг агаар эрс өөрчлөгдөхийг ёрлож байв. Цааш хөдөлье гэхэд дандаа аз туршсан ажил хийгээд байх нь осолтой байсан учир юу болохыг хүлээхээр шийдлээ. Үнээр үдэш тийшээ шуурга дэгдэж, өглөөгүүр цас унаж хүйтэн тасхийж гээнт өвөл болчихов. Цасан шуурга түр түрхийн амарч байгаад л дэгдэнэ. Ийм байдлаар есөн сарын сүүлч болтол үргэлжилжээ. Гэвч нохойн хоол, хүний хүнс, түлш хангалттай тул жуулчид маань дулаан байранд санаа зовох юмгүй хүлээн суулаа. Гэр орондоо харих зам хол боловч хамгийн гол саад болох задгай тэнгисийг ардаа хийсэн болохоор сэтгэл өег байв.
Тэнгэр цэлмэсэн нэг өдөр цөмөөрөө хошууны өндөрлөг дээр гарч тэнгрэр газрын савслагад сүүлмэлзэх Санниковын Газрын барааг харав. Тэнд юу болоо бол? Галт уулын дэ«бэрэлт дуусаан болов уу? Хотгор»н ус татарсан болов уу?Эсвэл хамаг амьд амьтад нь сөнөөд хэдэн жилийн дараа өнөр баян амьдралын сүүлчийн гэрч болох ой мод цас мөсөнд дарагдан алга болох гэж байна уу? Элэг зүрхнийхээ хэсгийг эмтэлж орхисон энэ газрын зүг бүгд гуинглан ширтэнэ. Тэр дундаа Аннуирт бүр ч хэцүү байлаа. Тэрбээр Костяковын дулаан хувцсыг өмссөн хэрнээ дааран, дасаж дадаагүй хүйтэнд их л сандарч байлаа. Аннуир ардаа орхисон нутгаа, сөнөж устсан овог отгоо, дасаж өссөн ахуйгаа үгүйлэн гуниж,
- Танай газар ийм хүйтэн, цас мөснөөс өөр юмгүй байдаг уу? гэж байн байн асууна.
Аравдугаар сарын эхээр өвлийн цага агаар тогтож чаргаар аялах боломжтой болсон тул хүнд чаргаа нохойд хөллөөд хөнгөн чаргаа хоёр хоёроороо ээлжлэн чирч хөддлөв. Өдөр богино тул сартай шөнөөр ч аяллаа үргэлжлүүлнэ. Баавгайн хошуун дахь бууцанд мөсө тасалсан цасан шуургыг хүлээж өнгөрөөгөөд цаашаа Ляховын бага арал хүртэл нимгэн мөсөн дээгүүр аз турших хэрэг гарлаа. Ляховын том аралд хоёр дахин шуурга өнгөрөөн хүлээгээд нохойн хоол, хүний хүнс дуусах тийшээ болсон тул чарга хөнгөрч явдал хурдсав. Аравдугаар сарын сүүлч гэхэд ядарч туйлдсан жуулчид амьд үлдсэн гурван нохойнхоо хамт арай гэж Хасагийн гацааны бараа харжээ.

No comments:

Post a Comment