Monday, November 23, 2009

АН ХОМРОГО

Вампутай хийсэн дайны дараа жаал амрахаар жуулчид газар гЅртээ арваад хоног тухлан онкилон хэл сурч байв. Хүүхнүүдтэй энэ тэрийг ярин хэл сурах нь хэцүү биш байлаа. Халуу дүүгэх задгай галаа тойрон цай ууж, эсвэл тамхиа нэрэн “хичээллэх” нь хөгжөөн шуугиан инээд хөөр болдог байв. Ийнхүү долоо хоноход хоёр тал бие биеэ ойлголцоод байх болжээ. Жуулчдын газар гэрээс хангинах дуу шуу инээд хөхрөлдөөнд татагдан Амнундак цагаан хүмүүсийн гэрт олонтаа орж ирэх бөгөөд толгойлогчийнхоо дэргэд хүүхнүүд ёсорхог томоотой байж жуулчид ч гэсэн нэр төрөө унагаахгүй байхыг хичээнэ.

Зургадугаар сар дөнгөж гараад нар тэнгэрийн хаяанаас буухгүй байсан цаг билээ. Гэхдээ нар шөнө дундын үед хотгорын хойт хаяанд ямар нэг цагаан үүл юм уу өтгөн манангийн цаагуул орон хоёр цаг орчим далдарч бүрэнхий болох аж. Жуулчид энэ үед дандаа унтаж таардаг байв. Харин нэгэн удаа Горюнов гэрээс гарч яваад энэ үзэгдлийг ажиглан нөхдөө даруйхан дууджээ.
Жуулчид хүүхнүүдээсээ асууж лавлавал ийм үзэгдэл дандаа үзэгддэг, “тэр зүгт газраас шөл буцалж байгаа сав, эсвэл халуун данхнаас уур савсаж байгаа юм шиг их уур манан дэгдэн гардаг” гэж тайлбарлаж өгөв. Энэ нь жуулчдын сонирхлыг ихэд татаж вампугийн нутагт нэвтрэн орж учир нач°ыг нь заавал олж мэдэхээр шийдэв.
Гэхдээ эхлээд бааз дээрээ очиж Никифоровыг эргэх хэрэгтэй байлаа. Энэ аялалд гэрээ сахиж үлдсэн Аннуэнээс бусад нь цөм явав. Никифоров ганцаар уядаж цөхрөөгүй байлаа. Нохдоо тэжээж арчлахаас гадна тэрбээр өвлийн түлш, мах бэлдэж, махныхаа ихэнхийг борцлох гээд завгүй байлаа. Нохдоо өдөртөө сул тавьдаг болохоор борцоо нохдоосоо, бас махчин шувуунаас харж хамгаалах ажил гардаг гэнэ. Никифоров борцолсон махыг нь шүүрэх дэндүү ховдог бүргэдийг буудаж зугаацах бөгөөд үхсэн шувуу мах шүүрсэн газраа нэвсийн унаж нохойн хоол болдог авай. Цасан хунгар мэдэгдэхүйц сууж өнгөн тал нь мөстсөн тул цавчиж шат гаргахаас нааш түүгээр дээш авирах боломжгүй болжээ. Хасаг эр залхууралгүй ийм шат хийж тэнгисий байдлыг ажиглахаар хааяа хааяа нуруунйы хяр дээр гарч байжээ. Жуулчдын Санниковын Газар дээр өнгөрөөсөн нэг сарын дотор тэнгис ихэд өөрчлөгджээ. Ил ус улам өргөсөж ойртсон нь тодхон харагдана. Тэнгисийн мандал дээр үргэлжид манан татаж хааяа нэг салхитай цэлмэг өдөр болоход замхран тарах бөгөөд тийм өдөр тэртээ тэнгэрийн хаяанд одоо ч цасанд дарагдсан хэвээрээ, гэхдээ хаа нэгтээ нь цоохортон харлах Тогоот арлын бараа бүдэгхэн үзэгдээд өнгөрдөг авай.
Аж төрөн суугаа газрынхаа орчин тойрныг урьд нь хэзээ ч үзээгүй хүүхнүүд цасан нуруун дээр мацаж гараад аугаа ихээрээ тэдэнд айдас цөхрөлийг төрүүл±э цас мөсөн их дайдыг хармагцаа гаслан шагшран бараг бүх насаараа ийм их цасан дунд амьтдран суудаг цагаан хүмүүсийг ихэд өрөвдөв.
- Та нар цаг үргэлж цасан дунд суудаг болоод цагаан байдаг юм байна гэж хүүхнүүд бодсоноо хэлэв.
- Аннуир, чи намайг бүр явах болохоор намайг дагаад тэр өмнө дүгт явах уу? гэж Ординыг асуухад цаадах нь шууд толгой сэгсрээд,
- Үгүй ээ, тэнд цас мөснөөс өөр юм байхгүй, дэндүү хүйтэн газар. Хараач, манай нутагт зуны дулаан цаг налайж байхад тэнд дүн өвөл дүнхийж байна гэлээ.
- Тэгвэл би ганцаараа яўахаас, чи бэлэвсэрч үлдэнэ дээ.
- Үгүй ээ, чи ч бас явахгүй! Та нарыг бидэнтэй үлдэнэ гэж Амнундак хэлсэн. Та нар ч амласан гэнэ лээ.
Нуруун дээр тэд нэг их удсангүй. Мөсөн мандлаас үлээх сэвэлзүүр салхи хөнгөн нимгэн хувцастай хүүхнүүдэд дэндүү хүйтэн санагджээ. Доош бууж галынхаа дэргэд ирсэн хойноо хүүхнүүдийн нүд сэргэж баярлав. Тэд цөм галаа тойрон тэндээ хоножээ. Цас мөс үзэх энэ аялалд явсан хүүхнүүдээ жуулчид бааздаа орхисон уут саваа ухаж байж жижиг толь, шилэн зүүлт сондор олж бэлэглэв.
Жуулчид онкилонуудтай уулзах учрал таарч магалгүй хэмээн бэлтгэ авч гарсан элдэв лэнсий бараагаа гаргаж Амнундакий бууцныханд бэлэглэхээр бэлтгэв. Шил, толь, зүүлт, зүү, гялгар товч, тод өнгийн тууз, хиймэл чулуун шигтгээтэй зэсэ ээмэг бөгж, толгойлогчийн эхнэрт бэлэглэх шүрэн зүүлт онкилон хүүхнүүдийн сэтгэлийг хөдөлгөх нь лав. мөнхүү вампугийн нутгийн гүн рүү орох аялалд найдвартай газар ч хамгаалах цэрэг Амнундакаас авах, онкилон эрчүүдэд үнэмшүүлэхийн тулд хэдэн хутга, сүх, гар хөрөө авч явах боллоо.
Жуулчид біуцанд буцаж ирээд гурав хоносны дараа хөндийн хойт хэсэгт аялал хийхийг зөвшөөрөүүлэх гэж Амнун¤акийг удаан гуйж ятгаж байж нгэ юм нааштай хариу сносов.
- Танай аянга цахилгаан ан амьтан, жигүүртэн шувуу, хүнийг ч гэсэ алдахгүй ниргэдэг. Гэхдээ вампучууд тун их зальтай улс, та нарыг энд тэнд отож байгаад юм уу, эсвэл дүн шөнө манан будантай үед дайрч мэднэ. Тйим болохоор би та нарын нойрыг хамгаалж, ачаа барааг үүрч явах, аюулгүй замыг тагнан газарчлах хамгийн шилдэг залуу арван хоёр цэрэг гаргаж өгье.
Маргааш нь сайн зэвсэглэсэ арван долоон хүнтэй отряд замд гарлаа. Аннуир цуг авч яваач гэж Ординоос гуйсаар байгаад онкилон эрчүүдийн шоолж хөхрөх, хүүхнүүдий айлган сүрдүүлэхийг огт тоолгүй нум саадаг агсаж, жад зэвсэг барьж цуг явав. Аннуир шинэ газар нутаг үзэхийг ихэд хүсэж Ордин ч бүсгүйг аян замд дасгаж байгаад дараа нь эх газар луу авя явна гэж боджээ. Аннуир Ордины сэтгэлийг булааж хайрыг татсан бөгөөд бүсгүй бас түүнд ухаангүй сайн болжээ.
Эхний өдөртөө нөгөөх вампуд дээрэмдүүлсэн бууц хүрэв. Тэд газар гэрээ сэргээн барьж, жирийн амьдралдаа эргэж орсон байлаа. Хүүхнүүд нь гэр ахуйн ажлаа хийн тонголзож, хүүхдүүд нь эрхлэн тоглон гүйлдэнэ. Харин өвгөд эмгэд үзэгдэхгүй байв. Тэднийг вампучууд хөнөөн хяджээ. Жуулчид тэр буццанд хоноглоод өглөө нь шууд хойт зүг явлаа. Дундаа нуур устай аглаг тал, өтгөн ой ээлжлэн өнгөрнө, гэхдээ ой бага багаар шингэрч зэрлэг амьтан дайралдах нь ч цөөр.в нэг нуурын хөвөөд хоноглохоор буув. Нуурын ус голоосоо арван минут тутамд хөөсрөн тово©ж ирэх агаад ус нь бүлээхэн ажэЅ. Жуулчид уснд орж биеэ сайн угааж авахаар шийдэж, онкилон цэргүүдийг гал түлж мах шарахаар хэрчиж байх хооронд жаахан хол очиж хувцсаа тайлан ус руу үсэрлээ. Ус үсчиж пүл цүл хийхийхг онкилон цэргүүд дуулаад огло үсрэн босоцгоов. Хэдийгээр онкилонууд уснаас ухаангүй айдаг монголчууд шиг биш ч гэсэн ус гол нь дэндүү хүйтэн умардын бусад үндэстэн ястантай адил усанд орох сэлэх гэдгийг мэдэхгүй ажээ. Иймээс тэд өөрсдийнх нь харж хамгаалах ёстой цагаан арьст илбэчид онкилонуудын нутгаас оргон зугтаж явахын тулд загас юм уу, эсвэл далайн нохой болж хувираад алга боллоо гэж боджээ.
- Хөөе Анну! Чиний нөхөр, цагаан илбэчид одоохоно алга болох нь ! Хараач гэм, нуур луу орчихлоо! Гэж нэг онкилон цэрэг хашгирав.
Мах шарах гэж байсан Аннуир үсрэн босож нуурын хөвөө рүү харайхад онкилонууд цөмөөр даган гүйв. Жуулчид усанд сэлж зөвхөн толгой нь харагдана.
- хараач, хараач! Далайн нохой болоод хувирчихаж! Гэж эрэг дээрээс хашгиралдана.
Жаал жуул юм мэдэх болж арай жаахан осёлжсон Аннуир анх айж цочсоноо төдөлгүй тайвширч, Ордины царай зүс хэвээр байгааг таниад нөгөөдүүлийгээ эргэж шоолов. Онкилон цэргүүд урьдынхаасаа илүүл гайхан мэлэрчээ. Жуулчид эрэг дээр гарч ирээд толгой биеэ үрж арчин ямар нэг цагаан цас шиг юмаар бүрхэгдэж ирэхэд саван гэж юу байдгийг мэдэхгүй цэргүүд алмайран,
- Энэ илбэчдийн бие дээр ус хөлдөөд цас болж байна! Гэж хоорондоо ярина.
Саванг нэгэнт мэдэх болсо­ Аннуир тэдэнд учрыг тайлбарлаж өгсөн боловч тэд цагаан хүмүүсийг хувцас хунараа өмсөөд галын дэргэд эргэж ирсэн үед л жаахан тайвшрах шиг болов. Гэхдээ цагаан хүмүүсийг урьдынхаас өөр болж уу, үгүй юу гэж нууцханаар анхааралтай ажиглана.
Эрчүүдийг хоолоо идэж байх §уур Аннуир жаахан холхон очиж усанд орохоор саван аван гүйв. Сэлж чаддаггүй учир эргийн ойрхон ісанд зогсон биеэ угаажээ. Аннуирыг эргэж ирэхэд цэргүүд байдгаараа шоолж хөхрөлдөв.
- Нөхөртэйгээ адилхан цагаан болох гэж чи цасаар биеэ аряив уу? Усны лус савдаг ирж, хөлөөс чинь шүүрч аваад явна гэж айхгүй ус руу орлоо шүү. Харин харамсалтай нь чи чинь яг хуучнаараа хав хар хэвээрээ байна шүү дээ! Ха-Ха! гэж нэг омгийнхон нь түүнийг шоолон инээлдэв.
Сүүлд нь Аннуир усан дотор ямар аймаар байсан, одоо л юу юугүй хөлөөс нь нэг амьтан шүүрч аваад живүүлэх байх гэж бодож байснаа Ординд ярьжээ. Бүх онкилоны адил Аннуир ус, ой мод, агуй, үүл манан, цас шуурганд өөр өөрийн лус савдаг, онгод чөтгөр байдаг гэж итгэнэ. Гагцхүү юм болгон дээр Ординыг дуурайх гэж хүсэхийн эрхээр усанд орсон байжээ.
- Дараа нь нуур луу хоёулаа цуг ячвна шүү. Далайн нохой шиг сэлэхийн тулд чи яаж хөдөлдөгөө надад зааж өгөөрэй гэж Аануир хэлэв.
Шөнө хоёр цэрэг ээлжлэн манаж хонов. Онкилонуудын гараас мөлжүүртэй яс, үмх мах авч идсээр тэдэнд дассан Номин Цагаадай хоёр цэргүүдтэй хамт манаанд гарчээ. Нохойн сонор соргогийг цэргүүд үнэлж өвөг дээдэс нь чукчүүдээс ийм амьтан хэдийг авахшүй яав даа! гэж харамсан өгүүлэв.
- Чонын бэлтрэг барьж аваад сургах д яасан юм бэ? гэж Горохов асуулаа.
- Чоно хэзээ ч хүний гарт орохгүй гэж Горюнов тайлбарлаад, - Өлөгчин чоно барьж манай нохойтой эвцэлдүүлбэл яадаг юм бол. Бидэнд даанч гичий байхгүй юм даа гэв.
Энэ саналыг онкилонууд итгэлгүйхэн дэмжсэн ч чоно барихад хэцүү биш гэлээ.
Хойт зүгийг чиглэн дахин нэг өдөр явав. Ой сийрэгжин намсаж, өвс ногоо тачир болж, адуу үхэр цөөхөн харагдаж, ганц нэг үзэгдсэн нь дорхноо үргэн давхиж одох нь вампугийн мөрдөх дайрахад өртсөөр хүнд итгэхээ больсон бололтой. Харин өөрсдөө вампуг сүрдүүлэн сөбгдүүлдэг, жад бороохойгоос айхаа мэддэггүй аварга хирс олон дайралдах болов.
Оройхон тийшээ нэгэн аглагт гарахын өмнө нохой дагуулан түрүүлж явсан туршуул вампу байа гэж мэдэгдэв. Жуулчид зогсож бургас дунд нуугдаад ажиглаж гарав.
Аглагт хэдэн үхэр бэлчиж, тэндээс нэлээд зайтай газар нэг бух хивж зогсоно. Зүүрмэглэж байгаа бололтой тэр бухын араас тав зургаан вампу мөлхөж явлаа.
Бухад хориод алхам дөхөж очоод хний вампу үсрэн босож хоёр жад дараалан шидэв. Бусад ь бас босож жадаа бэлдэн далайсаар хажуу талаас нь дайрахаар тойрон гүйлээ. Хоёр жадны нэг нь бухын ууцанд шигдэхэд бух айсан өвдсөндөө муухай орилоод дайснаа харав бололтой аварга том эврээрээ сэжлэхээр толгойгоо тонгойлгон шууд дайрав. Жад шидсэн вампу үсрэн зайлахад бух эрчиндээ хажуугаар нь давхиж өнгөрөв. Ийнхүү бух хоосон мөргөж өнгөрөхдөө хоёр бөөрөндөө нэг нэг жад хатгуулсан боловч жад дорхноо эргэж унаснаас үзэхэд жадны цахиур үзүүр буµын зузаан арьсанд гүнзгий шигдэж чадаагүй биз ээ. Улайран догширсон бух дороо эргэж давхихдаа нэг вампуг гэнэт гүйцэн очиж толгойгоо нэгэнтээ сэжээд тэр вампуг холоо гэгч шидэж орхив. Бусад вампучууд жад дахин шидэж бухыг самгардуулан унасан хүнээсээ холдуулав.
Хэдэн талаас нь дайрахыг үзсэн бух зугтсан дээр гэж шийдсэн бололтой, бусдынхаа хойноос давхиж одлоо. Вампучууд араас нь хөөж, хэдийгээр хурдан хөлтэй ч хоцорч эхэл«ээ. Араас нь нисэх хэдэн жадыг хар хурдаараа давхиж яваа амьтан даанч нэг тоосонгүй.
- Ан ав нь ингээд бүтэлгүй боллоо! Одоо энэ вампучуудыг харж байхад бухыг буудаж алъя, гэхдээ бид өөрсдөө авна л даа гэж Горюнов хэлэв.
Бух одоо ажиглагч жуулчдад хоёр зуугаад алхам ойртон ирж, бухын араас дөрвөн вампу гучаад метр зайтай гүйж явлаа. Тав дахь вампу унасан газраа хэвтсэн чигтээ үлджээ. Вампучууд байдгаараа бөхийн том том харайн гүйхэд сэгсгэр их үс нь салхинд хийснэ. Нэг нэг жад гартаа барьжээ. Цусаа гоожуулан зугтах бухын хүч сульдан гүйцэгдэнэ гэж вампу найджээ. Гэтэл хар хурдаараа давхиж явсан бух гэнэт явдал дундаа өнхрөн уналаа. Вампучууд хөөж улайрсандаа буун дууг эсвэл сонссонгүй, эсвэл юу болохыг ойлгосонгүй. Баярлан хашгиралдсаар үхсэн бух дээр гүйж ирэн тойрон дэгдэж ялан дийлсний бүжиг хийж эхэллээ.
- Эд нарыг айлгахаас, махгүй хоцрох нь байна шүү! гэж Ординыг хэлэхэд нэг нь,
- Ер нь цаашаа явах замаа цэвэрлэх хэрэгтэй. Вампучуудыг агуй руу тонилгохыг бодъё гэж дэмжив.
Горохов буудлаа. Вампучууд эхлээд зогтусан хөмсөнөө айж сандран орилсоор эргэж гүйлээ. Бухад мөргүүлсэн вампу ч босож нөгөөдүүлийнхээ араас догонцон дэгдэв. Онкилонууд аглаг руу гүйн гарч, зугтан одсон вампучуудад буун дууг онкилонуудтай шууд холбоотой, тэдний аянга цахилгаан байсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд цэргийн дуудлагаа уухайлан дуудаж хашгирцгаав.
- Энд хоноглоцгооё! Хоол бэлэн, вампу одоо эргэж ирж зүрхлэхгүй гэж Горюнов хэлэв.
Онкилонууд бухын гэдэс доторыг цэвэрлэж байх хооронд жуулчид ойн цоорхойн дунд бүлээхэн устай нэгэн жижигхэн нуур, нуур ч гэж дээ, цөөрөм олж үзлээ. Энэ цөөрөм гадагшаа уцрсгалгүй, эрэг нь ус руу эгц орж, ус нь тун гүнзгий юм шиг харагдана. Энэ нуурын дэргэд унтахаар болж бухныхаа махнаас сайн сайныг огтлон аваад илүү дутуу бусдыг нь чоно, бүргэд идэг гээд тэнд нь үлдээв. Нуурын дэргэд ирээд задгай гал түлж цам хоол бэлдэхэд оролцон хөдөлцгөөнө. Ордин тогоогоо барин ус вахаар цөөрөм рүү очив. Тэрбээр ус утгаж авахын тулд газар элэглэн хэвтжээ. Усны төвшин тийм дор байж л дээ. Тэгээд ус утгахаар тогоотой гараа сунгатал ус өөдөөс нь өргөгдөөд ирэх шиг санагдахад гахайн тогоогоо аажуухан дээш өргөвөл усны мандал яг л соронзон шиг татагдах мэт гарыг нь даган дээшилжээ.
Ус өргөгдсөөр эргийнхээ дээд ирмэгт зэрэгцээд ирлээ.
- Нуурын ус хальж байна! Гэж Ордин босон харайж хашгирав.
Ордины хашгирах дуугаар цөм гүйлдэн ирэ эргээсээ бялхан алдах их усыг гайхан харж зогсов.
- Юм хумаа аваад эндээс холдъё гэж Костяков сандчив.
Онкилонууд шивгэнэлдэн ус­аас ямар нэг аймшигт амьтан толгой цухуйхыг хүлээн нуурыг айж балмагдан сүсэглэн ширтэнэ. Ордины инээмсэглэж байхыг харсан Аннуирын царайд инээд айдас хоёр ээлжлэх аж. Цагаан хүмүүс юунаас ч айдаггүй, юм бүгдийг чаддаг, юм бүгдийг мэддэг гэж Аннуир бат ойлгожээ.
Онкилонуудыг зугтах гэж шийдэхэс өмнө нуурын ус аажуухан доошилсоор хэдэн минутын дараа хуучин хэвдээ орлоо. Гороховын сэтгэл амран шүүрс алдаад,
- Эргэлээ, эргээд намдлаа, айсан байлгүй! гэж шивнэхэд Ордин, Горюнов, Костяков гурав инээлдлээ. Энэ гурав газар доороос эх авсан нэг маягийн нуур байна гэж таамаглав. Нуурын ёроолд усаар дүүрсэн гүнзгий өрх байгаа бололтой. Газар доороос гарах хий усыг дээш хөөрөгдөн түлхэж дараа нь бусад нуурын адил усны дээр гарч ирэлгүй, эргийн хаа нэгтээх ан цаваар гарч замхран алга болоход ус эргээд доошилдог бололтой. Тэд ингэж дүгнээд энэн үзэгдлийн давтагдалтыг тодорхойлох, өөрсдийн тайлбарын үнэн эсэхийг шалгахаар шийдэв. Ордин цагаа гаргаж ирлээ.
- Амьтад энэ нуураас яаж ус уудгийг одоо л ойлголоо. Амьтад нуурын захад ирээд ус дүүрч ирэхийг хүлээдэг байна гэж Горюновыг хэлэхэд Ордин,
- Ус руу орох, амьтны хөлөөр гишгэгдсэн орц байхгүй дан эгц эрэг байхад би гайхсан юм гэлээ.
- Заримдаа амьтныг ууж ханаагүй байхад ус уруул хүргэхийн аргагүй холб болчихдог байх даа. Дахин өргөгдөж ирэхийг нь хүлээгээд зогсохоос өөр аргагүй болдог доо!
Үнэхээр удаа хүлээв. Мах чанаж, шарж идээд амарч байхад ус дахин хөөрч эхлэв. Энэ үзэгдэл бараг цагийн дараа давтагдав.
Хотгорын хойт хаяагаар суунаглах уур, манангийн цаагуур нар далдрав уу, үгүй юу, тэр зүгээс өтгөн манан бүрхэж даруйхнаа бараг харанхуй боллоо. Шөнөдөө хүрэлцэх түлээтэй, тэЈээд ч галын дэргэд гэрэлтэй дулаахан байлаа. Онкилонууд усны онгодын тоглоом гэж нэрлэдэг тогтмол оргилуур цоргилууртай энэ хачин газрын нуур усны тухай ярилцав. Онкилонуудын ярьснаар бол хойт зүгт бас гишгэхэд гутал нэвт халаадаг тийм халуун газартай, энд тэндгүй утаа оргилж олгойддог Мянган Утаат хөндий гэж бий ажээ. Онкилонууд өөрсдөө тэнд очиж үзээгүй, харин Амнундакийн өвөг эцгийн вампучуудтай хийсэн их дайнд оролцсон хөгшдөөс энэ газрын тухай сонссон гэнэ.
Энэ хөндийд урьд нь вампучууд өвөлждөг байжээ.
Ойгоос улин гинших дуу гарч тэдний яриаг тасаллаа. Ноход хариу улайран хуцав.
- Чоно ойрхон байна. Махны сэг шиншилж дээ гэж Горохов хэлэв.
- Энэ аяыг тааруулаад нэг, хоёр ч яахав өлөгчин чоно бариад авах юмсан гэж Горюов санал болголоо.
Онкилонууд чоно барих амархан, өвлийн шөнө бугын сүрэг үргээж цочоосон чоныг бамбар барин бүслэн хомроголон агнадаг гэж ярилаа. Галуу шувуу барихад хэрэглэдэг нарийн сураар сүлжиж хийсэн тороороо өлөгчин чоно барихаар онкилонууд шийдэв. Бүслэн хомроголоход бэлдэж, шөнө түлхээр бэлдсэн түлээн дотроосоо давирхай ихтэй хуурай хар мод хагас метр хэрийн урт уртыг хугацлж аваад жадандаа уяв. Хүн бүр ийм бамбар бэлдээд нэг үзүүрийг нь галд шургуулцгаав. Эднийг ийнхүү бэлдэж байх зуур бухын сэг дээр сүрэг чоно цугларч, тэр зүгээс архирах хахирах, яс тас тас мэрэх чимээ гарч, араатнууд харанхуйд дулдуйдан найрлаж гарлаа.
Бамбарын үзүүрт гал аван асаж эхэлмэгц онкилонууд, жуулчид нэг гартаа бамбар, нөгөөдөө жад юм уу буугаа барин гүйж махчингуудын найрыг хүрээллээ. Дараа нь тэд бамбараа урдаа барин баруун зүүн тийш савчин чонын сүргийг зогсолтгүй хөдлөх г лт тойргоор бүслэн улам орйтон давшлав. Бухын сэг дээр овоорсон бөөн саарал амьтдын бараа манан дундаас ялгарч тодроод ирэв. С арал чонууд шүдээ ярзайлган сүүлээ хавчин зогсож, савчин савчин улам ойртох аймшигт хүрээнээс гарч зугтах зай байхгүйд айж бэргэн цочирдож байснаа улин гангинаж ийш тийш эргэлдэн бие бие дээгүүрээ харайж үсчиж үймэлдээд сүүлдээ луайран галзуурч хоёр гурваараа зү зүг рүү ухасхийв.
Гэвч ихэнх нь зугтаж чадсангүй. Онкилонууд жадаараа сурамгай гавшгай хаигаж, галтай бамбараараа хоншоор луу нь цохин эргээж хөөнө. Зугтаан гүйсэн нэг өлөгчнийг тор барьсан цэрэг хашиж авлаа. Өлөгчи чоно дорхноо торонд орооцолдон унав. Амьд үлдсэн хэдэн чоно үхсэн амьтны сэг дээр бөөгнөрөлдөн чичрэн бөмбөгнөн бие биедээ наалдан шүдээ харжигнуулан зугтаах ч сөгөөгүй зогсоно. Хэдхэн сумаар тэднийг зүйл дуусгав. Онкилонууд бамбараа гэрэлтүүлэн энд тэндгүй хөглөрөх чонын хүүр цуглуулж байгаад шархадсан чонын дотроос өөр нэг өлөгчин олж дөрвөн хөлийг нь толгойгий нь бүтээгээд жадан дээрээ тэнгэн авчрав.
Нийтдээ арван нэгэн чоно олж галынхаа дэргэд авчраад өвчлөө.
Өлөгчин б®лгонд зориулж гурав гурван гадас газар шаав. Урд хоёр хөлийг нь нэг, хойт хоёр хөлийг нь хоёр дахь гадаснаас сайн гэгч хүлж уяад басхүү хүзүүнээс нь оосорлон гурав дахь гадаснаас уялаа. Ингэж тэлж уягдсан амьтан уясан оосорт хүрч мэрж чадахгүй юм. онцЈой сонин ан хомрогоо ингэж дуусЈаад хуучнаараа хоёр харуул мана үлдээгээд галаа тойрон унтахаар хэвтэцгээлээ. Харуул манаа хоёр өлөгчин чоныг омин Цагаадай хоёрооё хамгаалах хэрэг гарав. Хоёр нохой нь эсэргүүцэх тэнхэлгүй болсон дайснаа зүйл дуусгаж санаа амаръя гсэн бололтой, уцдаан ульж хуцан тайвшрахгүй байв.

No comments:

Post a Comment