Monday, November 23, 2009

Багануурын уурхай алдагдалтай ажиллаж байна

Үндсэн цэс
▪ Мэдээ мэдээлэл
▪ Үнийн индекс
- Хүнсний гол нэрийн
бараа бүтээгдэхүүн
- Бензин түлш,
шатахуун
- Дэлхийн зах
зээлийн үнэ
- Орон сууц
- Хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүн,
түүхий эд
▪ Валютын ханш
▪ Шинжээчид
▪ Бизнесийн төсөл
▪ Ярилцлага
Хөрвүүлэгч
Валютын хэмжээ:
Валютын нэгжээс:
Валютын нэгж рүү:

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна

4 цаг 25 минутын өмнө
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурч байна

Арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.4 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийнхоос 0.6 хувиар буурсан байна.

Махны дундаж үнэ: Хонины махны үнэ аравдугаар сарын дундаж үнээс 1.3-1.6 хувь, үхрийн махных 0.7-3.9 хувь, адууных 10.8 хувиар тус тус өссөн бол ямааны махны үнэ 2.0 хувиар буурчээ.

Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.5-2.3 хувь, үхрийн махных 1.1-1.8 хувь буурсан бол, адууных 3.1 хувиар өсч, ямааны махны үнэ харьцангуй тогтвортой байна.

Арваннэгдүгээр сарын 20-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 2339 төгрөг, үхрийн мах/ястай/ – 2900 төгрөг, ямааны мах - 1950 төгрөг, адууны мах – 2475 төгрөг, хонины цул мах – 2600 төгрөг, үхрийн цул мах – 3400 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнэ: Өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 6.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 5.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 3.4 хувиар, “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 5.2 хувь, дээд гурилын үнэ 5.3 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 6.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 5.9 хувь, импортын орос дээд гурил 3.7 хувь, хятад дээд гурилын үнэ 2.3 хувь, оросын 1-р зэргийн гурилын үнэ 5.1 хувиар тус тус буурчээ.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 2.1 хувь, “Алтан тариа”-н савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.2 хувиар тус тус буурсан бол хятад гурилын үнэ 1.5 хувиар өсч, бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Шар будааны үнийг өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.5 хувиар өссөн ба өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх аравдугаар сарын дундаж үнээс 1.6 хувиар, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 4.3 хувь, луувангийнх 9.0 хувь, манжингийнх 2.9 хувиар хямдарсан бол байцааны үнэ 6.6 хувь, сонгины үнэ 4.3 хувиар тус тус өссөн байна.

Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад манжингийн үнэ 1.6 хувиар буурсан бол бусад ногооны үнэ тогтвортой байлаа.

Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: Цөцгийн тосны үнэ аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.6 хувь, ургамлын тосны үнэ 1.1 хувь, элсэн чихэр 1.6 хувиар буурсан бол шингэн сүүний үнэ 31.7 хувь, өндөгний үнэ 1.0 хувиар тус тус өссөн байна.

Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад шингэн сүүний үнэ 6.2 хувиар өссөн бол цөцгийн тосны үнэ 0.6 хувиар буурчээ. Ургамлын тос, элсэн чихэр, өндөгний үнэ харьцангуй тогтвортой байв.

Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар
Гурилын үнэ: Аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 520-900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ Баян-Өлгий, Ховд аймагт өмнөх долоо хоногийнхоос 20 төгрөгөөр буурсан бол Архангай, Өмнөговь аймагт 10-17 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин бусад аймгуудад өөрчлөгдөөгүй тогтвортой байв.

Баян-Өлгий аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 520 төгрөг байхад Хэнтий аймагт 900 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.

Махны үнэ: Аймгуудад худалдаалагдаж байгаа хонины махны үнийг өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Архангай, Булган, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймагт 70-500 төгрөгөөр хямдарч, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр аймагт 100-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Хэнтий аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 2500 төгрөг байхад Өвөрхангай аймагт хонины махны үнэ 1400 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр аймагт 100-500 төгрөгөөр буурч, Архангай, Дорноговь, Дорнод, Хэнтий аймагт 70-200 төгрөгөөр өсчээ. Бусад аймагт үнэ нь тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 3000 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт 2000 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Малын сүүний үнэ: Малын сүү аймгуудад 750-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ Архангай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр аймагт 30-500 төгрөгөөр нэмэгдэжээ. Бусад аймагт сүүний үнэ тогтвортой байв. Сүүний үнэ Дундговь аймагт өндөр буюу 2000 төгрөг байгаа бол Сэлэнгэ аймагт хямд буюу 750 төгрөг байна.

Элсэн чихэр, цагаан будааны үнэ: Цагаан будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Өмнөговь, Хөвсгөл аймагт 50-150 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад цагаан будааны үнэ 1100-1400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Архангай, Дорноговь, Хэнтий аймагт 20-100 төгрөгөөр буурсан бол бусад аймагт харьцангуй тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1350-1550 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар

No comments:

Post a Comment