Tuesday, November 24, 2009

БАРААНЫ ТЭМДГИЙН ОЛОН УЛСЫН БYРТГЭЛИЙН ТУХАЙ МАДРИДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ЗОРИУЛСАН ПРОТОКОЛ

БАРААНЫ ТЭМДГИЙН ОЛОН УЛСЫН БYРТГЭЛИЙН ТУХАЙ МАДРИДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ЗОРИУЛСАН ПРОТОКОЛ

Зүйл 1
Мадридын холбооны гишүүнчлэл
Энэхүү протоколын гишүүн улсууд /цаашид “Хэлэлцэгч Улс” гэх/ 1967 онд Стокгольм хотноо
хянан үзсэн ба 1979 онд шинэчилсэн барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын Хэлэлцээр /цаашид "Мадридын хэлэлцээр Стокгольм" гэх /-ин гишүүн биш бөгөөд мөн 14 дүгээр зүйлийн 1(b) дэд хэсэгт заасан энэхүү Протоколын гишүүн байгууллагууд /цаашид хэлэлцэгч байгууллагууд гэх /, тэдгээр нь Мадридын хэлэлцээр (Стокгольм)-ийн гишүүн холбооны гишүүн байна.Энэхүү Протоколд “ хэлэлцэгч тал” гэдэг нь Хэлэлцэгч Улс болон мөн Хэлэлцэгч байгууллагыг хэлнэ.

Зүйл 2
Олон улсын бүртгэлээр хамгаалалтыг хангах
1/ Хэрэв хэлэлцэгч аль нэг талын Байгууллагад барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүлэг гаргасан, эсвэл нэг хэлэлцэгч аль нэг талын Байгууллагын бүртгэлд барааны тэмдэг бүртгүүлсэн бол энэхүү мэдүүлгийг /цаашид” үндсэн мэдүүлэг” гэх/ гаргагч буюу эсвэл тэрхүү бүртгэл /цаашид үндсэн бүртгэл гэнэ/ эзэмшигч нь энэхүү Протоколын заалтын дагуу энэхүү барааны тэмдгийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Олон улсын Товчооны бүртгэлд /цаашид тус тус “ олон улсын бүртгэл”, “ олон улсын бүртгэгч”, “ Олон улсын товчоо”, “ байгууллага” гэх/ бүртгүүлэх замаар хэлэлцэгч Талуудын нутаг дэвсгэрт өөрийн барааны тэмдгийн хамгаалалтыг доорх тохиолдолд хангана.
i) Хэрэв хэлэлцэгч аль нэг улсын байгууллагад үндсэн мэдүүлэг гаргасан, эсвэл уг байгууллага үндсэн бүртгэлийг хийсэн бол мэдүүлэгч гаргагч нь эсвэл бүртгэл эзэмшигч нь Хэлэлцэгч энэ улсын иргэн, эсвэл байнга оршин суугч, эсвэл тухайн хэлэлцэгч улсад аж үйлдвэр, худалдааны үр ашигтай , чухал үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн бол,
ii) Хэрэв Хэлэлцэгч аль нэг байгууллагын захиргаанд үндсэн мэдүүлэг гаргасан, эсвэл тэрхүү захиргаа үндсэн бүртгэлийг хийсэн бол тэрхүү мэдүүлгийг гаргагч нь, эсвэл бүртгэл эзэмшигч нь энэхүү Хэлэлцэгч байгууллагын гишүүн улсын иргэн, эсвэл байнга оршин суугч, эсвэл тухайн Хэлэлцэгч байгууллагын оршин байгаа газар нутагт аж үйлдвэр, худалдааны үр ашигтай, чухал үйл ажиллагаа эрхэлж байгаа бол,
2/ Олон улсын бүртгэлийн мэдүүлгийг, /цаашид “олон улсын мэдүүлэг” гэх/ үндсэн мэдүүлгийг хүлээн авсан, эсвэл үндсэн бүртгэл хийсэн тохиолдолд тухайн Байгууллагаар /цаашид “ анхны байгууллага” гэх/ дамжуулан Олон улсын Товчоонд өгөх ёстой.
3/ Энэхүү Протоколд “Байгууллага” эсвэл“ Хэлэлцэгч талын Байгууллага” гэдэгт барааны тэмдгийн бүртгэлийг хариуцсан Хэлэлцэгч аль нэг талын байгууллагыг, “барааны тэмдэг” гэдэгт бараа болон үйлчилгээний тэмдгийг ойлгоно.
4/ Энэхүү Протоколын доторхи “Хэлэлцэгч талын газар, нутаг” гэдэг нэр томъёонд хэрэв Хэлэлцэгч тал нь Улс байх тохиолдолд, тухайн улсын нутаг дэвсгэрийг, хэрэв хэлэлцэгч тал нь засгийн газар хоорондын байгууллага байх тохиолдолд, тэрхүү засгийн газар хоорондын байгууллагын хийсэн хэлэлцээр үйлчилж байгаа газар нутгийг тус тус ойлгоно.

Зүйл 3
Олон улсын мэдүүлэг
1/ Энэхүү Протоколын дагуу гаргасан олон улсын бүх мэдүүлгийг тогтоосон журмаар тусгай маягтаар гаргах ёстой. Анхны байгууллага нь олон улсын мэдүүлгийн бүрдэл болох үндсэн мэдүүлэг, эсвэл үндсэн бүртгэлийн аль ч тохиолдолд зохих өгөгдөхүүнтэй байгааг нотолно. Түүнээс гадна, уг байгууллага нь доорхи зүйлийг заасан байна.
үндсэн мэдүүлгийн хувьд энэ мэдүүлгийн огноо ба дугаар,
үндсэн бүртгэлийн хувьд энэ бүртгэлийн огноо, дугаар болон үндсэн бүртгэлээс гарсан мэдүүлгийн огноо ба дугаар
Тэрчлэн анхны Байгууллага олон улсын мэдүүлгийн огноог заана.
2/ Мэдүүлэг гаргагч нь хамгаалалт шаардлагатай байгаа тэмдгийг ашиглах бараа болон үйлчилгээг заах бөгөөд хэрэв боломжтой бол барааны тэмдэг бүртгэх бараа болон үйлчилгээний олон улсын ангиллын тухай Ниццийн хэлэлцээрээр тогтоосон ангилалын дагуу, түүнд хамаарах ангилалыг заах ёстой. Хэрэв мэдүүлэг гаргагч нь ангиллыг заагаагүй бол Олон улсын товчоо нь дурдсан олон улсын ангиллын аль тохирох ангилалд бараа, үйлчилгээг ангилна. Мэдүүлэг гаргагчийн үйлдсэн бараа ангиллын заалтыг анхны Байгууллагатай хамтран Олон улсын товчоо хянана. Дурдсан Байгууллага болон Олон улсын товчооны хооронд санал зөрөлдөх тохиолдолд сүүлийнх нь саналаар авна.
3/ Хэрэв мэдүүлэг гаргагч өөрийн барааны тэмдгийн ялгагдах бүрдлийг өнгөөр гаргаж хамгаалалт хийлгэхийг хүсвэл дараахь шаардлагыг хангах ёстой.
i) Єөрийн олон улсын мэдүүлэгтээ хүссэн өнгө болон өнгөний хослолыг зааж хавсаргах ба тэр тухайгаа мэдүүлэх,
ii) Єөрийн олон улсын мэдүүлэгт барааны тэмдгийн өнгөт дардсыг хавсарган Олон улсын товчоонд өөрийн хүсэлтийн хамт илгээх, дардсын тоог журмаар тогтооно.
4/ Олон улсын товчоо нь 2 дугаар зүйлийн дагуу мэдүүлсэн барааны тэмдгийг шууд бүртгэнэ. Анхны байгууллага нь олон улсын мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш хоёр сарын дотор Олон улсын товчоо олон улсын мэдүүлгийг хүлээн авсан бол олон улсын бүртгэлд дээрх өдрөөр бүртгэнэ. Хэрэв олон улсын мэдүүлгийг дээрх хоёр сарын хугацаанд хүлээн аваагүй бол, олон улсын мэдүүлгийг Олон улсын товчоо хүлээн авсан өдрөөр бүртгэнэ. Олон улсын Товчоо нь цаг алдалгүй сонирхсон байгууллагад олон улсын бүртгэлийн тухай мэдэгдэнэ. Олон улсын бүртгэлд бүртгүүлсэн барааны тэмдгийг Олон улсын товчоо өөрийн эрхлэн гаргадаг тогтмол хэвлэлд олон улсын мэдүүлэгт багтсан мэдээллийн үндсэн дээр хэвлэн гаргана.
5/ Олон улсын бүртгэлд бүртгүүлсэн барааны тэмдгийг сурталчлах зорилгоор, 10 дугаар зүйлд тусгагдсан, Чуулганаас тогтоосон /цаашид “Чуулган” гэнэ / нөхцлийн дагуу Байгууллага бүр Олон улсын товчооноос дээрх хэвлэлийн тодорхой хувийг үнэгүй, илүү хувийг хөнгөлөлттэй үнээр авна. Энэхүү сурталчилгаа Хэлэлцэгч бүх талд хангалттай байх ёстой бөгөөд бүртгэл эзэмшигчид өөр ямарваа сурталчилгаа шаардлагагүй.
Зүйл 3 bis
Нутаг дэвсгэрийн үйлчлэл
Зөвхөн олон улсын бүртгэл эзэмшигч буюу олон улсын мэдүүлэг гаргасан этгээдийн өргөдлөөр олон улсын бүртгэлээс үүсэх хамгаалалтыг аливаа хэлэлцэгч талд үзүүлнэ. Гэвч, тэр өргөдлийг анхны Байгууллага болох Байгууллага болон Хэлэлцэгч талд гаргахгүй.
Зүйл 3ter
“Нутаг дэвсгэрийн өргөтгөл” хийлгэх тухай өргөдөл
1/ Аливаа хэлэлцэгч талд хийх олон улсын бүртгэлээс үүсэх хамгаалалтыг өргөтгөх ямарваа хүсэлтийг олон улсын мэдүүлэгт тусгайлан хавсаргана.
2/ Нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай өргөдлийг олон улсын бүртгэлийн дараа гаргаж болно. Уг өргөдлийг журмаар тогтоосон зааврын дагуу бичиж өгнө. Түүнийг Олон улсын товчоо шууд бүртгэн авах ба сонирхсон Байгууллагуудад цаг алдалгүй мэдэгдэнэ. Энэ бүртгэлийн тухай Олон улсын товчооны тогтмол хэвлэлд гаргана. Нутаг дэвсгэрийн өргөтгөл түүнийг олон улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхэлж түүний үйлчлэл олон улсын бүртгэлийн хугацаа дууссанаар дуусгавар болно.

Зүйл 4
Олон улсын бүртгэлийн үйлчлэл
1.а/ 3 ба 3(ter) дугаар зүйлийн дагуу бүртгэсэн өдрөөс эхлэн, сонирхсон Хэлэлцэгч тал бүхэн дэх барааны тэмдгийн хамгаалалт нь тухайн Хэлэлцэгч талын Байгууллагад уг барааны тэмдгийг шууд мэдүүлсэнтэй адил байна. Хэрэв 5 дугаар зүйлийн 1 ба 2 дахь хэсгийн дагуу Олон улсын товчоонд татгалзсан тухай ямар ч мэдэгдэл хийгээгүй, эсвэл дээрх зүйлийн дагуу хийсэн татгалзсан тухай мэдэгдлээ татан авсан бол сонирхсон Хэлэлцэгч талд хэрэгжиж буй барааны тэмдгийн хамгаалалт нь дээрх өдрөөс эхлэн тухайн Хэлэлцэгч талын Байгууллагад бүртгүүлсэн барааны тэмдгийнхтэй нэгэн адил байна.
(b) барааны тэмдгийн хамгаалалтын хэмжээг тодорхойлж буй 3 дугаар зүйлд тусгагдсан бараа, үйлчилгээний ангиллын заалт нь Хэлэлцэгч талуудыг холбохгүй:
2/ Олон улсын аливаа бүртгэл нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн Конвенцийн 4 дүгээр зүйлд заасан давуу эрхийг эдлэх ба энэ зүйлийн D хэсэгт заасан албан ёсны шаардлагыг заавал дагахгүй.
Зүйл 4(bis)
Yндэсний болон бүс нутгийн бүртгэлийг олон улсын бүртгэлээр солих
1/ Хэрэв барааны тэмдэг нь Хэлэлцэгч талын Байгууллагад үндэсний болон бүс нутгийн бүртгэлд орохоор байвал олон улсын бүртгэлд бүртгүүлэх зүйл болох бөгөөд хоёр бүртгэл нь нэг хүний нэр дээр хийгдсэн бол олон улсын бүртгэл нь сүүлийн хүчин төгөлдөр болсон эрхийг хөндөлгүйгээр үндэсний болон бүс нутгийн бүртгэлийг дараахь нөхцөлд орлоно гэж тооцно.
i) Олон улсын бүртгэлээс үүсэн гарах хамгаалалт нь 3(ter) дүгээр зүйлийн 1 ба 2 дугаар хэсгийн дагуу дурдсан Хэлэлцэгч талд хамаарч байгаа,
ii) Yндэсний ба бүсийн бүртгэлд жагсаасан бүх бараа, үйлчилгээ нь тухайн Хэлэлцэгч талын хувьд олон улсын бүртгэлд мөн адил жагсаагдсан байх,
iii) Хамгаалалтын дээр дурдсан өргөтгөл нь үндэсний ба бүсийн бүртгэл хийсэн өдрөөс хойш хүчин төгөлдөр болсон.
2. Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Байгууллага нь бусдын хүсэлтээр олон улсын бүртгэлийн тухай өөрийн бүртгэлдээ тэмдэглэнэ.

Зүйл 5
Зарим хэлэлцэгч талуудын хувьд олон улсын бүртгэлийг хүчингүй гэж тооцох ба хамгаалалтыг татгалзах
1/ Одоо үйлчилгээ байгаа хууль тогтоомжоор зөвшөөрч байгаа бол, 3(ter) дугаар зүйлийн 1 ба 2 дахь хэсгийн дагуу олон улсын бүртгэлээс үүсэн гарах хамгаалалтын хүрээг өргөтгөх тухай Олон улсын товчооноос мэдэгдэл авсан Хэлэлцэгч талын Байгууллага нь тухайн Хэлэлцэгч талд тэр барааны тэмдгийн үйлчлэх хүрээг өргөтгөхөд хамгаалалт нь хамаарахгүй гэж татгалзсан тухай мэдэгдэлдээ дурьдах эрхтэй. Ийнхүү татгалзахдаа, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенцийн хүрээнд татгалзах тухайгаа мэдэгдсэн Байгууллагад шууд бүртгүүлсэн барааны тэмдгийн хувьд бий болсон шалтгаанд л зөвхөн үндэслэх ёстой. Гэвч хэрэгжиж байгаа хууль тогтоомжоор ангиллын болон эсвэл бараа, үйлчилгээний тоог хязгаарлагдмал хэмжээнд зөвшөөрч байгаа гэсэн ганц тохиолдолд л хагас хэлбэрээр ч гэсэн хамгаалахаар татгалзаж болохгүй.
2.а/ Дээрх эрхийг эдлэх сонирхолтой аливаа Байгууллага нь Олон улсын товчоонд бүх шалтгааныхаа хамтаар татгалзсан тухайгаа, өөрийн хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд, гэхдээ b ба с дэд хэсгийн заалтын дагуу, 1 дэд хэсэгт тусгагдсан хамгаалалт хийх тухай мэдэгдлийг Олон улсын товчооноос тухайн Байгууллагад илгээсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөөс өмнө мэдэгдэх ёстой.
b) “а” дэд хэсгийн заалтыг үл харгалзан, Хэлэлцэгч аливаа тал, энэхүү Протоколын хүрээнд хэрэгжиж буй олон улсын бүртгэлийн зорилгоор, “а” дэд хэсэгт заасан 1 жилийн хугацааг 18 сараар солих тухайгаа мэдэгдэж болно.
c) тэрчлэн, уг мэдэгдэлд, хамгаалалт олгохоос татгалзсан тохиолдолд тэрхүү татгалзсан тухайгаа Хэлэлцэгч талын Байгууллага Олон улсын товчоонд 18 сарын хугацаа өнгөрснөөс хойш мэдэгдэж болно. Тэрхүү байгууллага олон улсын тодорхой бүртгэлийн хувьд, хамгаалахаас татгалзсан тухайгаа 18 сарын хугацаа өнгөрснөөс хойш зөвхөн дараахь тохиолдолд мэдэгдэж болно.
i) Байгууллага нь 18 сарын хугацаа дуусахаас өмнө, аливаа эсэргүүцэл тэрхүү хугацаа дууссанаас хойшгарч болзошгүй гэдгийг олон улсын товчоонд мэдэгдсэн,
ii) Эсэргүүцлийн үндсэнд татгалзсан тухай мэдэгдэл нь эсэргүүцлийг тооцох өдрөөс эхлэн дээд тал нь долоон сарын хугацаанд хийгдсэн, хэрэв эсэргүүцлийн хугацаа долоон сараас өмнө дуусвал, эсэргүүцлийн заасан хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор мэдэгдэл хийх ёстой.
d) Ємнөх “b” ба “с” дэд хэсэгт тусгагдсан аливаа мэдэгдлийг 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгээр хийж болох ба мэдэгдэл хүчинтэй болох өдөр нь мэдэгдэл хийсэн Улс буюу эсвэл Засгийн газар хоорондын байгууллагуудын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон өдөртэй адил байна. Мөн тийм мэдэгдлийг тухайн Байгууллагын Еррөнхий захирал /цаашид” Ерөнхий захирал” гэх/ уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болох ба эсвэл олон улсын бүртгэлийн хувьд түүний огноо нь тухайн мэдэгдлийн хүчин төгөлдөр болох өдөртэй ижил байх буюу түүнээс хожуу байх, эсвэл уг мэдэгдэлд тусгасан огноо нь хожуу байх тохиолдолд дээрх хугацаанаас хойш хийж болно.
e) Энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш арван жилийн хугацаа дууссаны дараа, Чуулганаас “а” ба “d” дэд хэсгээр тогтоосон тогтолцооны хэрэгжилтийг шалгана. Yүний дараа дээрх дэд хэсгүүдийн заалтыг Чуулганы санал нэгтэй шийдвэрээр шинэчилж болно.
3/ Олон улсын Товчоо нь олон улсын бүртгэл эзэмшигчид татгалзсан тухай мэдэгдлийн нэг хувийг цаг алдалгүй дамжуулах ёстой. Дээрх эзэмшигч түүнд татгалзсан тухай мэдэгдэл гаргах эрхтэй ба барааны тэмдгээ тухайн Байгууллагад шууд бүртгүүлэх өөрийн эсэргүүцлийн хамт мэдүүлнэ. Олон улсын товчоо 2 дахь хэсгийг “с” дэд хэсгийн 1-д заасны дагуу мэдээлэл авсан бол уг мэдээллийг олон улсын бүртгэл эзэмшигчид цаг алдалгүй дамжуулна.
5/ Олон улсын товчоонд 1 ба 2 дахь хэсгүүдийн дагуу олон улсын тодорхой бүртгэлийн талаар урьдчилсан болон эцсийн эсэргүүцлээ мэдэгдээгүй аливаа Байгууллага, тэрхүү олон улсын бүртгэлийн хувьд 1 дэх хэсэгт заасан эрх эзэмших боломжоо алдана.
6/ Хэлэлцэгч тал эрх бүхий байгууллагаас тухайн Хэлэлцэгч талын нутаг дэвсгэрт олон улсын бүртгэлийн үйлчлэлийн цуцлалт нь олон улсын бүртгэлийг эзэмшигчид өөрийн эрхээ хамгаалах боломжийг хугацааг олгоогүй бол хүчингүй. Олон улсын бүртгэлийг цуцалсныг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Олон улсын товчоонд мэдэгдэнэ.
Зүйл 5 (bis)
Барааны тэмдгийн тусгай бүрдлийн хууль ёсны ашиглалтыг нотлох баримт
Сүлд, тэмдэгт бамбай, хөрөг, цол, ялгах тэмдэг, аж ахуйн нэгжийн йнэр, мэдүүлэг гаргагчаас бусад хүний нэр, эсвэл адил төстэй тэмдэглэл зэрэг тэмдэгт агуулагдаж байгаа, зарим бүрдлийн хууль ёсны ашиглалтыг нотлох баримтыг хэлэлцэгч талын Байгууллага шаардаж болох ба анхны Байгууллагын хамгаалалт гэрчилгээнээс бусад ямар ч хууль ёсны тэр ч байтугай ямар ч гэрчилгээнээс чөлөөлөгдөнө.
Зүйл 5 (ter)
Олон улсын бүртгэлд хийсэн тэмдэглэлийн хуулбар,
шинэ байдлын хайлт, олон улсын бүртгэлийн хуулга
1/ Олон улсын товчоо нь аливаа хүсэлт гаргасан этгээдэд Журмаар тогтоосон хураамжийг төлсөн нөхцөлд олон улсын бүртгэлд орсон барааны тэмдгийн холбогдолтой тэмдэглэлийн хуулбарыг өгнө.
2/ Олон улсын товчоо нь хураамжийг олон улсын бүртгэлийн санд байгаа барааны тэмдгийн дунд шинэ байдлын хайлт хийж болно.
3/ Хэлэлцэгч аль нэг талд, олон улсын бүртгэлээс авсан хуулбарыг танилцуулах зорилгоор үйлдсэн бол аливаа хууль тогтоомжоор чөлөөлөгдөнө.

Зүйл 6
Олон улсын бүртгэлийн хүчинтэй байх хугацаа, олон улсын бүртгэлийн хараат болон хараат бус байдал
1/ Олон улсын товчоонд барааны тэмдгийн бүртгэлийг 10 жилийн хугацаатай хийх ба 7 дугаар зүйлд заасан нөхцлөөр хугацааг сунгах боломжтой.
2/ Олон улсын бүртгэлийн огнооноос эхлэн 5 жил өнгөрсний дараа бүртгэл нь үндсэн мэдүүлгээс, эсвэл түүний үндсэнд хийсэн бүртгэлээс, эсвэл дараахь нөхцлүүдийг тооцсон тохиолдлоос хамаарах үндсэн бүртгэлээс хараат бус байна.
3/ Олон улсын бүртгэлээс үүссэн хамгаалалт нь эрх шилжүүлэх зүйл болсон үгүйгээс үл хамгаалан хэрэв олон улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн 5 жилийн хугацаа дуусах хүртэл үндсэн мэдүүлэг, эсвэл түүний үндсэнд хийсэн бүртгэл болон татаж авсан тохиолдлоос хамаарах, үндсэн бүртгэл, олон улсын бүртгэлд жагсаасан бүх болон зарим бараа, үйлчилгээний хувьд хугацаа нь дууссан, татгалзсан ба бүртгэлээс хасах, өөрчлөх, татгалзах тухай эцсийн шийд гарсан, бүртгэсэн, хассан, хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрсөн бол хамгаалалт хүсэхгүй. Хэрэв дараахь нөхцөл хангавал энэ нь хэрэглэх боломжгүй.
i) Yндсэн мэдүүлгийн хүчингүйд тооцсонд эсэргүүцэх шийдвэрт гомдол гаргах,
ii) Yндсэн мэдүүлгийг татан авах эсвэл үндсэн бүртгэл болон үндсэн мэдүүлгээс үүссэн бүртгэлийг өөрчлөх, хэрэгсэхгүй болгох, хүчингүй болгох шаардлагатай үйл ажиллагаа,
iii) Yндсэн мэдүүлгээс татгалзах нь таван жилийн хугацаа дууссаны дараа үндсэн мэдүүлгээс татгалзах, түүнийг өөрчлөх, бүртгэлээс хасах, хүчингүй болгох эцсийн шийдвэрт, эсвэл түүнийг татан авах, тэрчлэн түүнээс үүсэх бүртгэлд зэрэгт нөлөөлөх, эсвэл уг өргөдөл, үйл ажиллагаа татгалзах нөхцлийг бүрдүүлсэн, үндсэн бүртгэл дээрх хугацаа дуусахаас өмнө эхэлсэн бол,
(i), (ii) (iii) дэд хэсэгт тогтоосон дурдсан хугацаа дуусахаас өмнө татаж авах, татгалзах үед эхэлсэн аливаа үйл ажиллагааны бүрэлдэхүүн болох нөхцөлд 5 жил өнгөрсний дараа хэрэв үндсэн мэдүүлгийг буцааж авсан болон үндсэн мэдүүлгийг үндсэн дээр хийсэн бүртгэлээс, эсвэл үндсэн бүртгэлээс татгалзана.
4/ Анхны байгууллага Олон улсын товчоонд Журамд заасны дагуу 3 дахь хэсэгт заасан байдал, шийдвэрийн талаар мэдэгдэх бөгөөд Олон улсын товчоо нь Журмын дагуу сонирхогч талуудад мэдээлэх ба хэвлэх шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэнэ. Анхны байгууллага нь шаардлагатай нөхцөлд Олон улсын товчоонд хандаж зөвшөөрөгдсөн журмаар олон улсын бүртгэлийг хасахыг хүсэх ба Олон улсын товчоо нь хүсэлтийг биелүүлнэ.

Зүйл 7
Олон улсын бүртгэлийг шинэчлэх, сунгах
1/ Олон улсын аливаа бүртгэлийг 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндсэн хураамжийн энгийн төлбөрийг хийсний үндсэн дээр, эсвэл 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн нэмэгдэл буюу нэмэлт хураамжийн үндсэн дээр арван жилээр сунгаж болно.
2/ Сунгахдаа олон улсын барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн эцсийн байдалд өөрчлөлт хийхгүй.
3/ Хамгаалалтын хугацаа дуусахаас зургаан сарын өмнө олон улсын товчоо нь олон улсын бүртгэл эзэмшигчид, албан бус мэдээлэл илгээх замаар сануулах шаардлагатай тохиолдолд түүний эрх бүхий итгэмжлэгчид дурдсан хугацаа дуусах огноог сануулна.
4/ Журмаар тогтоосон нэмэгдэл хураамж төлөх нөхцөлд олон улсын бүртгэлийг сунгахад 6 сарын хөнгөлөлттэй хугацааг олгоно.

Зүйл 8
Олон улсын мэдүүлэг болон олон улсын бүртгэлийн хураамж
1/ Анхны Байгууллага нь олон улсын мэдүүлэг гаргах болон олон улсын бүртгэлийг шинэчлэхэд олон улсын бүртгэлийг эзэмшигчээс эсвэл мэдүүлэг гаргагчаас үйл ажиллагаанд авах үндэсний хураамжийг өөрийн үзэмжээр тогтоох эрх эдэлнэ.
2/ Олон улсын товчоонд барааны тэмдгийн бүртгэлийг 7 дахь хэсгийн “а” дэд хэсгийн нөхцлийн дагуу дараах олон улсын хураамжийн урьдчилсан төлбөрийг хийсэн нөхцөлд гүйцэтгэнэ.
(i) үндсэн хураамж
(i) барааны тэмдэг ашиглаж байгаа бараа, үйлчилгээнд хамаарах гурваас дээш олон улсын ангилал бүрд төлөх нэмэлт хураамж
(iii) 3(ter) дугаар зүйлийн дагуу хамгаалалтыг өргөжүүлэх тухай мэдүүлэг бүрд төлөх нэмэлт хураамж
3/ Гэвч хэрэв бараа, үйлчилгээний ангиллын тоог Олон улсын товчоо тогтоож шалгасан бөгөөд тэр нь олон улсын бүртгэлийн өдөрт нөлөөлөхгүй бол 2 дахь хэсгийн ii) дэд хэсэгт заасан нэмэгдэл хураамжийг журмаар тогтоосон хугацаанд хийж болно. Хэрэв дээрх хугацаа дууссаны дараа нэмэлт төлбөрийг хийгээгүй, эсвэл бараа, үйлчилгээний жагсаалтыг хадгалуулагч шаардлагатай арга хэмжээ авч хорогдуулаагүй бол олон улсын мэдүүлгийг хаягдсан гэж тооцно.
4/ Олон улсын бүртгэлийн төрөл бүрийн эх үүсвэрээс олж байгаа жилийн орлогыг 2 дахь хэсгийн
(ii ) ба (iii) дэд хэсэгт заасан хураамжийн эх үүсвэрийг оролцуулалгүйгээр энэхүү Протоколыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зардлыг суутган хасаад үлдэгдлийг нь Олон улсын товчоо нь Хэлэлцэгч Талуудад адил тэнцүү хуваарилна.
5/ 2 дахь хэсгийн (ii) дэд хэсэгт заасан нэмэгдэл хураамжаас үүссэн мөнгийг жил бүрийн сүүлээр сонирхогч хэлэлцэгч талуудад тухайн өнгөрсөн жилд Хэлэлцэгч тал бүрд хамгаалалт хүссэн барааны тэмдгийн тоонд тэнцүүлэн хуваарилах ба харин урьдчилсан шүүлт хийдэг Хэлэлцэгч талуудын хувьд энэ тоог журмаар тогтоосон итгэлцүүрээр тооцож гаргана.
6/ 2 дахь хэсэгт (iii) дахь дэд хэсэгт заасан нэмэлт хураамжаас үүссэн мөнгийг 5 дахь хэсэгт заасан дүрмээр хуваарилна.
7. Аливаа хэлэлцэгч тал, 3 /ter/ дугаар зүйлийн дагуу заагдсан олон улсын бүртгэл бүрийн хувьд, мөн тийм олон улсын бүртгэлийг сунгалтын хувьд, нэмэгдэл ба нэмэлт хураамжаас шимтгэх хэсгийн оронд өөрөө хураамж авахыг хүсч мэдүүлж болох бөгөөд /цаашдаа “ганцаарчилсан хураамж” гэх /, мэдүүлэгт заасан болон цаашдын өргөдөлд өөрчлөгдсөн байж болох хэмжээ нь олон улсын үйл ажиллагаанаас гарах үр ашгийг хассаны дараахь хэмжээнээс илүү гарч болохгүй бөгөөд Хэлэлцэгч талын Байгууллага нь өөрийн бүртгэлд барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүлэг гаргагчаас арван жилийн хугацааг бүртгүүлсний төлөө болон бүртгэлийг эзэмшигчээс энэхүү бүртгэлийг арван жилээр сунгасны уг хураамж эдэлнэ. Хэрвээ ганцаарчилсан хураамж төлөгдөж байвал:
i) Хэрэв 3 (ter) дугаар зүйлд зөвхөн тэр Хэлэлцэгч Талуудаас 2 дахь хэсгийн (ii) дэд хэсэгт заасан ямар ч нэмэгдэл хураамжийг шаардагдахгүй.
ii) Энэхүү дэд хэсгийн дагуу мэдэгдэл гаргасан Хэлэлцэгч аливаа талын хувьд 2 дахь хэсгийн (iii) дахь дэд хэсэгт заасан төлбөрийн ямар ч нэмэлт хураамж шаардагдахгүй.
b). а) дэд хэсгийн дагуу гаргасан аливаа мэдэгдлийг 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгээр хийж болох ба мэдэгдэл хүчинтэй болох өдөр нь энэхүү Протокол мэдэгдэл хийсэн Улс буюу засгийн газар хоорондын байгууллагын хувьд хүчинтэй болох тэр өдөртэй адил байна. Тийм мэдэгдлийг хожуу гаргаж болох ба тэр тохиолдолд мэдэгдэл нь Ерөнхий захирал хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дараа, эсвэл мэдэгдэлд заасан хожуу дурын хугацаанд хүчин төгөлдөр болох ба олон улсын бүртгэлийн хувьд мэдэгдэл хүчинтэй болох өдөр нь түүнээс хожуу гаргасан мэдэгдлийн өдөртэй адил байна.

Зүйл 9
Олон улсын бүртгэлийн эзэмшигч өөрчлөгдсөн тухай тэмдэглэл
Єөрийн нэр дээр олон улсын бүртгэл хийгдсэн хүний өргөдөл, эсвэл сонирхогч Байгууллага буюу сонирхогч хүний хүсэлтээр Олон улсын товчоо нь, Хэлэлцэгч бүх буюу зарим талын нутаг, дэвсгэр дээр хүчинтэй үйлчилж байгаа тухайн бүртгэлийн хувьд, эсвэл бүртгэлд жагсаасан бүх буюу хэсэгчилсэн бараа, үйлчилгээний хувьд шинэ эзэмшигч нь 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу олон улсын хүсэлт гаргах эрх бүхий хүн байх нөхцөлд олон улсын бүртгэлд тэрхүү бүртгэл эзэмшүигчийн талаарх бүх өөрчлөлтийг хийнэ.
Зүйл 9 (bis)
Олон улсын бүртгэл хамаарах зарим тэмдэглэл
ОЛон улсын товчоо нь олон улсын бүртгэлд дараахь тэмдэглэл хийнэ.
i)олон улсын бүртгэл эзэмшигчийн нэр, хаягийн талаарх аливаа өөрчлөлтийн тухай,
ii)олон улсын бүртгэл эзэмшигчийн бүрэн эрхт итгэмжлэгчийг томилсон болон тэрхүү итгэмжлэгтэй холбогдох аливаа бусад мэдээллийн тухай.
iii)Хэлэлцэгч бүх буюу зарим талын хувьд, олон улсын бүртгэлд жагсаасан бараа, үйлчилгээний аливаа хязгаарлалтын тухай,
iv)хэлэлцэгч бүх буюу зарим талын хувьд, олон улсын бүртгэлийг хүчингүйд тооцох, бүртгэлээс хасах, татгалзах тухай аливаа мэдээллийг,
v)журамд тодорхойлсон, олон улсын бүртгэлийн зүйл болон барааны тэмдгийн эрхэд хамаарах аливаа бусад мэдээллийн тухай
Зүйл 9 (ter)
Зарим тэмдэглэл хийхэд төлөх хураамж
Зүйл 9 ба Зүйл 9.(bis) -ийн дагуу хийсэн аливаа тэмдэглэл хийхэд хураамж төлнө.
Зүйл 9( quarter )
Хэлэлцэгч хэд хэдэн улсын нэгдсэн байгууллага
1/Хэрэв Хэлэлцэгч хэд хэдэн улс барааны тэмдгийн талаар өөрсдийн үндэсний хууль, тогтоомжоо нийцүүлэн итгэмжлэх тухай тохиролцоонд хүрвэл тэд Ерөнхий захиралд дараах зүйлийг мэдэгдэж болно.
i)нэгдсэн байгууллага эдгээр улс бүрийн үндэсний байгууллагыг орлох ба,
ii)энэхүү зүйлийн өмнөх заалтууд болон 9 (quinquies) ба 9( sexies) дугаар зүйлийн заалтуудыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хэрэгжүүлэхэд тэдгээрийн бүх нутаг, дэвсгэрийн цогц байдал нэг Улс шиг тооцогдох ёстой.
2/Энэхүү мэдэгдэл нь Ерөнхий захирал Хэлэлцэгч бусад талуудад энэ тухай мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчинтэй болно.
Зүйл 9( quinquies)
Олон улсын бүртгэлийг үндэсний ба бүсийн мэдүүлэгт шилжүүлэх
Хэрэв олон улсын бүртгэл, анхны Байгууллагын хүсэлтээр бүртгэлд заасан бүх буюу зарим бараа үйлчилгээний хувьд 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу хасагдсан тохиолдолд, олон улсын бүртгэл эзэмшигч байсан хүн тэр барааны тэмдгийг, олон улсын бүртгэл нутаг, дэвсгэр дээр нь хүчинтэй Хэлэлцэгч талын Байгууллагад бүртгүүлэх хүсэлт гаргахад энэхүү мэдүүлэг 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу олон улсын бүртгэлийн өдөр, эсвэл 3(ter) дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу газар, нутгийн өргөтгөл хийлгэх тэмдэглэл хийсэн өдөр өгөгдсөн гэж тооцогдох бөгөөд хэрэв олон улсын бүртгэл давуу тал эдэлж байвал энэ мэдүүлэг мөн доорх нөхцлөөр тэр давуу байдлаа хадгална.
i)дурдсан мэдүүлэг, бүртгэлээс олон улсын бүртгэл хасагдсан өдрөөс хойш гурван сарын дотор өгөгдсөн,
ii) мэдүүлэгт жагсаасан бараа, үйлчилгээ сонирхогч Хэлэлцэгч талын хувьд олон улсын бүртгэлд байгаа бараа, үйлчилгээний жагсаалттай бүрэн тохирч байгаа,
iii) дурдсан мэдүүлэг хэрэглэж байгаа хууль, тогтоомж, түүний дотор хураамжид тавих шаардлагыг оролцуулсан бүх шаардлагад нийцэж байна.
Зүйл 9 ( sexies)
Мадридын /Стокгольм / хэлэлцээрийг сахих
1/ Хэрэв тодорхой өгөгдсөн олон улсын мэдүүлэг болон олон улсын бүртгэлийн хувьд анхны байгууллага нь энэхүү Протокол болон Мадридын хэлэлцээрийн гишүүн Улсын байгууллага байх тохиолдолд энэхүү Протоколын заалт энэхүү Протоколын болон Мадридын /Стокгольм/- хэлэлцээрийн аливаа бусад оролцогчийн нутаг, дэвсгэр дээр үйлчлэхгүй.
2/ Чуулган, дөрөвний гурвын олонхоор, энэхүү Протокол хүчинтэй болсон өдрөөс эхлэн арван жилийн хугацаа өнгөрснөөс хойш /1/ дэх хэсгийг өөрчлөх буюу хамаарах хүрээг хязгаарлаж болох ба гэхдээ Мадридын хэлэлцээрийн /Стокгольм/ гишүүн орнуудын олонхи нь энэхүү Протоколын гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаа дуусахаас эрт биш. Зөвхөн дээр дурдсан хэлэлцээр ба Протоколын гишүүн улс чуулганд санал өгөх эрхтэй оролцоно.

Зүйл 10
Чуулган
1.а/ Хэлэлцэгч талууд Мадридын /Стокгольм/ хэлэлцээрийн гишүүн орны адил Чуулганы гишүүн байна.
b)Хэлэлцэгч тал бүррийг Чуулганд нэг төлөөлөгч төлөөлөх ба тэр нь орлогч, зөвлөх ба шинжээчтэй байж болно.
c) холбооны сангаас төлөх Хэлэлцэгч тал тус бүрийн нэг төлөөлөгчийн замын зардал, байх хугацааны зардлаас бусад зардлыг тухайн төлөөлөгчийг томилсон Хэлэлцэгч тал хариуцна.
2/ Чуулган, Мадридын /Стокгольм/ хэлэлцээрийн дагуу хүлээх үүргээс гадна,
i) энэхүү Протоколын хэрэгжилттэй холбоотой бүх асуудлыг хэлэлцэнэ.
ii) энэхүү Протоколыг дахин хянаж үзэх бага хурлын бэлтгэлтэй холбоотой зааварчилгыг, энэхүү Протоколын гишүүн биш боловч Холбооны гишүүн орны саналыг зохих ёсоор тусгаж Олон улсын товчоонд өгнө.
iii) энэхүү Протоколын хэрэгжилттэй холбоотой гүйцэтгэх журмын нөхцөлд өөрчлөлт оруулж батлана.
iv) энэхүү протоколоор өгөгдөж байгаа бусад бүх үүргийг гүйцэтгэнэ.
3.а/ Хэлэлцэгч тал бүр Чуулганд нэг санал өгнө. Зөвхөн Мадридын /Стокгольм/ хэлэлцээрийн гишүүн оронтой холбоотой асуудлаар дээрх Хэлэлцээрийн гишүүн бус Хэлэлцэгч талууд санал өгөх эрхгүй, харин зөвхөн Хэлэлцэгч талуудтай холбоотой асуудлаар санал өгөх эрхтэй байна.
b) тодорхой асуудлаар санал өгөх эрх бүхий Чуулганы гишүүний хагас нь тухайн асуудлаар санал өгөх кворум байгуулна.
c) b дэд хэсгийн заалтыг үл харгалзан, хэрэв хуралд тодорхой асуудлаар санал өгөх эрх бүхий, Чуулганд оролцож байгаа гишүүдийн тоо нь хагаст хүрэхгүй боловч тухайн асуудлаар санал өгөх эрх бүхий Чуулганы гишүүдийн гуравны нэгтэй тэнцүү буюу түүнээс илүү байвал Чуулган өөрийн үйл ажиллагаанд хамаарах шийдвэрээс бусад шийдвэр гаргаж болох боловч тэрхүү шийдвэрүүд нь зөвхөн дараахь нөхцлийг мөрдсөн тохиолдолд хүчинтэй болно. Олон улсын товчоо, дурдсан асуудлаар санал өгөх эрх бүхий, хуралд оролцоогүй чуулганы гишүүдэд тэр шийдвэрийн талаар мэдэгдэх ба ингэхдээ тэдгээрийг мэдэгдэл хийсэн өдрөөс эхлэн гурван сарын дотор энэ шийдвэрт саналаа өгөх, түдгэлзэх, эсвэл эсрэг байгаагаа бичгээр ирүүлэхийг санал болгоно. Хэрэв энэхүү хугацаа дуусахад саналаа өгсөн болон түдгэлзсэн гишүүдийн тоо хуралд оролцох ёстой кворумд /тухайн хуралд оролцвол зохих гишүүдийн хамгийн бага бүрэлдэхүүн/ дутагдаж байсан гишүүдийн тоонд хүрч байвал тэр шийдвэрийг шаардлагатай олонхи нэгэнт бий болох нөхцөлд хүчин төгөлдөр болгоно.
d) 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “е” дэд хэсэг, 9 (sexies) дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12 ба 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн нөхцлөөр Чуулганы шийдвэрийг гуравны хоёрын саналаар батална.
e) түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй
f) төлөөлөгч Чуулганы зөвхөн нэг гишүүнийг төлөөлөх ба зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.
4/ Мадридын /Стокгольм/ хэлэлцээрийн дагуу, ээлжит болон ээлжит бус хурлаас гадна Чуулганы хөтөлбөрт оруулж хэлэлцэх асуудлаар санал өгөх эрх бүхий гишүүний дөрөвний нэгний шаардлагаар, ерөнхий захирлын санаачилгаар ээлжит бус хурал хийнэ. Тийм ээлжит бус хурлын хэлэлцэх хэргийн хөтөлбөрийг Ерөнхий захирал бэлтгэнэ.

Зүйл 11
Олон улсын товчоо
1/Энэхүү Протоколын дагуу олон улсын бүртгэлийн холбогдолтой үйл ажиллагаа болон энэхүү Протоколд хамаарах захиргааны бусад үүргийг Олон улсын товчоо гүйцэтгэнэ.
2.а/ Олон улсын товчоо нь Чуулганы заалтын дагуу Протоколыг дахин хянах асуудлаар бага хурлын бэлтгэлийг хийнэ.
b) олон улсын товчоо нь энэхүү Протоколыг дахин хянах асуудлаарх бага хурлын бэлтгэл ажлын тухай Засгийн газар хоорондын болон засгийн газрын бус олон улсын байгууллагуудтай зөвлөлдөнө.ө
c) ерөнхий захирал болон түүний томилсон албан тушаалтнууд санал өгөх эрхгүйгээр дахин хянах асуудлаар бага хуралд асуудал хэлэлцүүлэхээр оролцоно.
3/ Олон улсын товчоо нь энэхүү Протоколд хамаарах түүний үйл ажиллагааны бусад бүх зорилтыг гүйцэтгэнэ.

Зүйл 12
Санхүүжилт
Хэлэлцэгч талуудын хувьд, Холбооны санхүүжилт нь Мадридын /Стокгольм/ хэлэлцээрийн 12 дугаар зүйлд туссан нөхцлөөр зохицуулагдах ба гэхдээ дурдсан хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн заалтыг энэхүү Протоколын 8 дугаар зүйлтэй адилтгана. Түүнээс гадна дурдсан хэлэлцээрийн 12 дугаарын 6 дахь хэсгийн “b” дэд хэсгийн дагууд, хэрэв Чуулган өөр шийдвэрийг нэгэн зэрэг хүлээж аваагүй бол Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенци ёсоор Хэлэлцэгч байгууллагыг татварын 1/нэг/ дүгээр ангилалд хамааруулахаар тооцно.

Зүйл 13
Протоколын зарим зүйлд нэмэлт оруулах
1/ Энэхүү зүйл болон 10, 11, 12 дугаар зүйлд нэмэлт оруулах өөрчлөх саналыг Хэлэлцэгч аливаа талууд болон Ерөнхий захирал гаргаж болно. Тэдгээр саналыг Ерөнхий захирал чуулганд хэлэлцүүлэхээс наад зах нь зургаан сарын өмнө Хэлэлцэгч талуудад илгээнэ.
2/ Дээрх 1 дэх хэсэгт дурдсан зүйлд оруулах аливаа нэмэлтийг Чуулганаар батлах ба үүний тулд дөрөвний гурвын санал шаардагдана, гэхдээ 10 дугаар зүйлд болон энэхүү дэд хэсэгт оруулах нэмэлтийг тавны дөрвийн олонхийн саналаар батлана.
3/ Дээрх 1 дэх хэсэгт заасан зүйлүүдэд оруулах аливаа өөрчлөлт нь Ерөнхий захирал өөрчлөлтийг батлах үед Чуулганы гишүүн байсан, өөрчлөлттэй холбогдуулж санал өгөх эрх бүхий Улс буюу засгийн газар хоорондын байгууллагын дөрөвний гурвын үндсэн хуультай уялдсан үйл ажиллагаанд зохицсон мэдэгдлийг бичгээр хүлээн авснаас хойш нэг сарын дараа хүчинтэй болно. Дээрх журмаар хүлээн авсан тэрхүү зүйлүүдийн аливаа өөрчлөлтийг нь түүнийг хүчин төгөлдөр болох үед эсвэл түүнээс хойш Хэлэлцэгч тал байсан Улс болон засгийн газар хоорондын байгууллагууд хүлээн зөвшөөрнө.

Зүйл 14
Протоколын гишүүн болон зарчим, хүчин төгөлдөр болох
1.а/аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенцийн гишүүн аливаа Улс энэхүү Протоколын гишүүн байж болно.
b)түүнээс гадна аливаа засгийн газар хоорондын байгууллагууд дараахь нөхцлийг хангасан тохиолдолд мөн энэхүү Протоколын гишүүн байж болно.
i) энэхүү байгуулагын гишүүн улсуудын наад зах нь нэг гишүүн улс нь аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн гишүүн байна.
ii) дурдсан байгууллага нь тухайн байгууллагын нутаг, дэвсгэр дээр хүчинтэй барааны тэмдгийг бүртгэх бүсийн Байгууллагатай байх ба тэр байгууллага нь 9/3/ дугаар зүйлийн дагуу мэдэгдэлд үл хамаарна.
2/ Дээрх 1 дэх хэсэгт заасан аливаа Улс, эсвэл байгууллага нь энэхүү Протоколд гарын үсэг зурж болно. 1 дэх хэсэгт заасан аливаа Улс, эсвэл байгууллага нь хэрэв энэхүү Протоколд гарын үсэг зурсан бол, энэхүү Протоколыг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн тухай баримт бичгээ хадгалуулж болох ба хэрэв энэхүү Протоколд гарын үсэг зураагүй бол энэхүү Протоколд нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулж болно.
3/ 2 дахь хэсэгт заасан дээрх баримт бичгийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өргөн барина.
4.а/Энэхүү Протокол нь түүнийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн буюу нэгдэн орсон тухай дөрвөн баримт бичгийг хадгалуулснаас хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болох ба гэхдээ наад зах нь эдгээр баримт бичгүүдийн нэгийг Мадридын хэлэлцээр /Стокгольм/-ийн нэг гишүүн Улс, мөн нэгийг нь дээрх хэлэлцээрийн гишүүн биш Улс эсвэл 1 дэх хэсгийн “b”-д заасан нэг байгууллага хадгалуулсан байвал зохино.
b)1 дэх хэсэгт заасан аливаа бусад улс буюу байгууллагын хувьд энэхүү Протокол нь түүнийг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн буюу нэгдэн орсон тухай Ерөнхий захирал мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
5.Дээрх 1 дэх хэсэгт заасан аливаа улс буюу байгууллага нь энэхүү Протоколыг батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн тухай болон нэгдэн орсон тухай хадгалуулсан баримт бичгээ энэхүү Протоколыг хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө дээрх Протоколын хүрээнд хэрэгжсэн олон улсын бүртгэлээс гарах хамгаалалтын хүрээ нь тухайн улс, байгууллагын хувьд тэдэнд хамаарахгүй болохыг мэдэгдэж болно.

Зүйл 15
Цуцлах
1/ Энэхүү Протокол хугацаагүй үйлчилнэ.
2/ Аливаа хэлэлцэгч тал Ерөнхий захиралд мэдэгдэл гаргах замаар энэхүү Протоколыг цуцалж болно.
3/ Энэхүү Протокол нь Ерөнхий захирал мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа цуцлагдана.
4/ Энэхүү зүйлд тусгагдсан цуцлах эрхийг Хэлэлцэгч тал тухайн Хэлэлцэгч талын хувьд энэхүү Протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван жилийн хугацаа дуусахаас өмнө хэрэгжүүлж болохгүй.
5.а/ Хэрэв энэхүү Протоколыг цуцалж байгаа улсад буюу засгийн газар хоорондын байгууллагад хүчинтэй байгаа барааны тэмдгийг олон улсын бүртгэлд байгаа бол, цуцлалт хүчинтэй болох өдөр, дээрх бүртгэл эзэмшигч нь тухайн улсын байгууллагад эсвэл олон улсын байгууллагад тэр барааны тэмдгийг бүртгүүлэх мэдүүлэг гаргаж болох ба энэхүү мэдүүлгийг олон улсын бүртгэлд 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу өгсөнд тооцох, эсвэл 3/ter/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу нутаг дэвсгэрийн өргөтгөлийн тухай тэмдэглэл хийсэн өдөр хадгалагдсантай адилаар авч үзэх ба хэрэв олон улсын бүртгэл давуу байдлаа хадгалж байвал дээрх мэдүүлэг дараахь тохиолдолд тэр давуу байдлаа хадгална.
i) тэр мэдүүлэг нь цуцлалт хүчинтэй болсон өдрөөс хойш хоёр жилийн дотор бүртгэгдсэн,
ii) мэдүүлэгт жагсаасан бараа, үйлчилгээ нь энэхүү Протоколыг цуцалсан Улс буюу Засгийн газар хоорондын байгууллагын хувьд, олон улсын бүртгэлд байгаа бараа, үйлчилгээний жагсаалтад багтсан бараа, үйлчилгээтэй тохирч байвал,
iii) тэр мэдүүлэг хэрэглэж байгаа хууль, тогтоомж, түүний дотор хураамжид тавих шаардлагыг оролцуулсан бүх шаардлагад нийцэж байна.
b) Дээрх “а” дэд хэсгийн нөхцөл нь энэхүү Протоколыг цуцалсан Улс буюу засгийн газар хоорондын байгууллагаас бусад хэлэлцэгч талд үйлчилж байгаа олон улсын бүртгэлийн зүйл барааны тэмдгийн хувьд хэрэгжиж, цуцлалт нь хүчинтэй болох өдрөөс, түүний эзэмшигч нь цуцалсны үр дагавраар 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу олон улсын мэдүүлэг гаргах эрх цаашид эдлэхгүй.

Зүйл 16
Гарын үсэг зурах,хэл, хадгалагчийн үүрэг
1.а/ энэхүү Протоколыг франц, англи, испани хэлээр нэг хувь үйлдэж гарын үсэг зурах ба Мадрид хотод цаашид гарын үсэг зурах хугацаа дууссан бол Ерөнхий захиралд хадгалуулна. Гурван хэл дээрх бичвэрүүд адил хүчинтэй байна.
b) Энэхүү Протоколын албан ёсны бичвэрийг Ерөнхий захирал сонирхогч Засгийн газар болон байгууллагуудтай зөвлөлдсөний дараа герман, араб, хятад, итали, япон, португали, орос хэлээр болон Чуулганаас тогтоож болох бусад хэлээр боловсруулна.
2.Энэхүү Протокол нь 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Мадрид хотод гарын үсэг зурахад нээлттэй.
3/ Ерөнхий захирал гарын үсэг зурсан энэхүү Протоколын испанийн засгийн газраас зохих ёсоор гэрчилсэн бичвэрийн хоёр хувийг энэхүү Протоколын гишүүн болох бүх улс буюу засгийн газар хоорондын байгууллагад илгээнэ.
4.Ерөнхий захирал, энэхүү Протоколыг Нэгдсэн Yндэстний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.
5/ Ерөнхий захирал энэхүү Протоколынгишүүн болж болох буюу эсвэл гишүүн улс буюу олон улсын байгууллагуудад батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичигт гарын үсэг зурсан, түүнийг хадгалсан тухай болон энэхүү Протоколын хүчин төгөлдөр болсон, түүнд хийсэн аливаа өөрчлөлт, цуцлах тухай аливаа мэдэгдэл ба энэхүү Протоколоор урьдчилан тооцсон аливаа мэдэгдлийн тухай мэдэгдэнэ.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Мадрид хотноо гарын үсэг зурсан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрт зориулсан Протоколд нэгдэн орсныг соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ

No comments:

Post a Comment