Tuesday, November 24, 2009

Анхаарал шалгах сонжоо


Анхаарал чинь хэр сайн төвлөрдөг вэ? Анхаарал төвлөрч сурна гэдэг бол маш сайн чадвар. Өөрийгөө шалгаад үзээрэй.




Доорх сонголтуудын нэгийг сонгож тэмдэглээрэй. 


0-Хэзээ ч үгүй. 1-Бага. 2-Бага зэрэг. З-Дунд зэрэг. 4-Нэлээд их. 5-Маш их

1. Сургууль, гэр, ажил дээр онцын сонирхолгүй зүйлд анхаарал татагддаг,
0 1 2 3 4 5

2. Онц сонирхолтой санагдахгүй бол эсвэл амархан биш л бол юм уншдаггүй.
0 1 2 3 4 5

3. Ялангуяа багийн дунд яригдаж байгаа ярианд анхаарлаа тєвлєрүүлэх хэцүү байдаг.  0 1 2 3 4 5

4. Хурдан сэтгэл хєдєлж, хурдан намждаг. 0 1 2 3 4 5

5. Ихэнхдээ сэтгэл тавгүй байдаг. Жижиг юманд уур хүрдэг. 0 1 2 3 4 5

6. Бодолгүйгээр хэлсэн үгээ дараа нь үгүйсгэдэг.  0 1 2 3 4 5

7. Муу үр дүнд хүрэхийг тооцоололгүй бодлогогүй хурдан шийдвэр гаргадаг. 0 1 2 3 4 5

8. Эхлээд яриад дараа нь боддог маань миний хүмүүстэй харьцах маань сєргєєр нєлеелдєг.  0 1 2 3 4 5

9. Сэтгэл санаан үргэлж тогтворгүй байдаг. 0 1 2 3 4 5

10. Ямар нэг ажил хийх, хєєцєлдєхийн тулд тєлєвлєгєє гаргах нь надад хэцүү байдаг. 0 1 2 3 4 5

11. Хурдан сэтгэлээр унадаг. 0 1 2 3 4 5

12. Би маш эмзэг хүн. Тиймээс хурдан гомддог. 0 1 2 3 4 5

13. Үргэлж юманд явах гэж байгаа юм шиг санагддаг. 0 1 2 3 4 5

14. Явж байх нь сууж байхаас илүү сайхан байдаг.  0 1 2 3 4 5

15. Ихэнхдээ асуултыг бүрэн сонсолгүй хариулж эхэлдэг. 0 1 2 3 4 5

16. Нэг дор олон юмыг зэрэг эхэлдэг ч ихэнхдээ дуусгаж чаддаггүй. 0 1 2 3 4 5

17. Үргэлж янз бүрийн юм бодож байдаг.  0 1 2 3 4 5

18. Дуугүй сууж байхдаа хүртэл хэл гарынхаа аль нэгийг хєдєлгєж байдаг. 0 1 2 3 4 5

19. Багаар ажиллаж байхдаа єєрийнхєє ээлж ирэхийг тэсэн ядан хүлээдэг. 0 1 2 3 4 5

20. Ухаан санаа минь байнга онцын чухал биш зүйлээр дүүрэн байдаг.  0 1 2 3 4 5

21. Ухаан санаа минь хананд ойж байгаа бємбєг адил ийш тийш цойлж байдаг. 0 1 2 3 4 5

22. Миний тархи нэг дор олон суваг харуулдаг зурагт шиг ажилладаг. 0 1 2 3 4 5

23. Єдрийн цагаар ч мєрєєдєлдєє умбах ч энүүхэнд шүү. 0 1 2 3 4 5

24. Замбараагүй, эмх цэгцгүй ухаан бодлоос болоод стресст ордог. 0 1 2 3 4 5

Нийт оноо:
ЧУХАЛ: Энэ бол насанд хүрсэн хүний анхаарал хэр сарнидгийг хэмжих сонжоо юм. Хэрэв та 70- аас дээш оноо авсан бол анхаарал сарних магадлал єндєртэй гэсэн үг. Гэвч энэ бол ердийн нэг сонжоо. Хүний сэтгэл зүйг сэтгэл зүйч, хүн тус бүр дээр арай єндєр хувьтай оношилж чаддаг. Эхлээд та энэ сонжоог хийхэд анхаарал сарнидаг байх магадлал 50 хувьтай санагдаж магадгүй. Док. Голдбергийн хэлснээр сонжооны дүн 70 хувиас єндєр гарсан тохиолдолд таны анхаарал сарних магадлал 95 хувьтай гэнэ.

No comments:

Post a Comment