Monday, November 23, 2009

АПУ ХХК

Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн түүхийн хуудсыг анхлан бичсэн хүнсний ууган үйлдвэр АПУ компани 1924 оноос эхлэн идээний дээж архийг, 1927 онд шингэн талх хэмээгддэг шар айргийг монголдоо анх үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.
Анхдагч байна гэдэг нь зах зээлд эзлэх хувь хэмжээ, эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрийн хүчин чадал, ажиллагсдын мэргэжил боловсрол гээд бүхий л талаараа манлайлагч байхыг шаарддаг бөгөөд, үүнийг бид бүтээгдэхүүнийхээ чанартай холбон ойлгож үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
АПУ компани 2002-2003 онд үйлдвэрийнхээ тулгын гурван чулуу болох Архи, Пиво, Ус ундааны үйлдвэр болон, Монгол улсад “Итгэмжлэгдсэн Лаборатори”-тоо 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулан шинэчлэлт хийснээр түүхий эд, материал хүлээн авч шинжлэх, үйлдвэрлэлд оруулахаас эхлээд эцсийн хэрэглэгчдэд хүрэх хүртэлх бүхий л шат дамжлагыг бүрэн автоматжуулан дэлхийн жишигт нийцүүлж чадлаа.
Түүнчлэн АПУ компани чанарын удирдлагын тогтолцоогоо олон улсын ISO -9001 стандартад нийцүүлэн баталгаажуулж гэрчилгээ авсан нь дотоод гадаадын зах зээлд нэр хүндээ өсгөх, хүрээгээ тэлэх боломжийг олгосон юм.
Аливаа байгууллагын хувьд бүтэн жилийн турш хийж бүтээж олсон амжилтаа үнэлж дүгнэдэг нь нэгэнт уламжлал болон тогтсон байдаг билээ. Зөвхөн өөрийн бизнесийн байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй улс орны хөгжил дэвшлийн төлөө сайн сайхан үйлс бүтээх нь тухайн компанийн бизнесийн ёс зүйтэй салшгүй холбоотой.   Улиран одсон 2008 он АПУ компанийн хувьд өрнүүн их амжилт, бүтээн байгуулалт өрнөсөн сайхан он жил байлаа. Улс эх орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн баялгийг бүтээхэд татвар төлөгчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас АПУ компани улсын төсвийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулан жил бүр “Манлай татвар төлөгч” байгууллагаар шалгардаг уламжлалтай. Өнгөрсөн 2008 онд 22.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

No comments:

Post a Comment