Monday, November 23, 2009

ВАМПУТАЙ БАЙЛДСАН НЬ

Өглөө эрт онкилонуудын дунд их дуу чимээ гарч жуулчдыг сэрээв. Аннуирын сэтгэл түгшиж үүдэнд очиж толгойгоо цухуйлган чагнаснаа муухай орилон,
- Миний омгийнхны орон гэр лүү урьд шөнө вампугийнхан дайрсан гэнэ. Толгойлогч вампучуудтай дайтахаар зарлажээ! Гэж хашгирав.
- Одоо яая гэх вэ! Вампучуудын эсрэг тулалдахаас өөр аргагүй гээд Горюнов хувцсаа өмсөж эхэллээ.
- Сүй тавьчихаад шууд л дайнд мордох боллоо гэж Костяков хөхрөөд, - Ай Папу минь, миний дуулга бамбайг өгөөдөх, авдар дотроос хөө хуяг гарга, хурц жад, ган сэлмийг минь хурдан түргэн аваад аль, эрэлхэг эр би чинь их дайнд ¬ордлоо шүү гэж тоглон шүлэглэхэд Папу юу ч ойлгосонгүй, сүйт хүнээ нойрмог нүдээр хараад нөхөр нь инээж байхад тайвшран даган инээж,
- Галаа асаа, идэх чанах? Гэж хазгай буруу хэлж асуулаа.

- Маш зүйтэй. Дайнд мордохын өмнө сайн хооллох хэрэгтэйг аргагүй мэдэж байна. Аннуэн, Аннуир ээ, галаа түлж, мах сүүгээ авчир, гэж Ордин хөнжлөөсөө цухуйн инээж хэллээ.
Аннуир хатавчинд сууж нүүрээ гараараа даран уйлна. Тэгснээ Ордины дууг сонсоод цочин босож, учрыг нэгэнт ойлгоод, шөнөдөө унтарсан үнсийг ухаж унтраагүй цог эрэн чичилж суухуйд бусад хүүхэн босож хормогчоо өмсөөд туслалцав.
Их гал дээр мах шорлон шарж, жуулчид өглөөний угаалгаа дуусаад байхад тэдний газар гэрт амнундак орж ирэн мэндлээд галын дэргээд суунгуут,
- Цагаан арьстнууд минь! Ард олон маань анхны гай зовлонд өртлөө. Өнгөрсөн шөнө вампу нар манай хамгийн захын нэгэн бууц руу дайрч өвгөд хөгшид малчдыг алж, хүүхэд багачуудыг нь авч, бугын сүргийг нь туун оджээ. Гэв.
Энэ үгийг сонсмогцоо Аннуир уйлж гарлаа. Аннуир тэр бууцны хүн ажээ. Вампучууд түүний аав, ээжийг алж, ах дүү нарыг нь олзлон авч явжээ.
- Энэ мэдээг хэн ийм хурдан авчрав? Гэж Горюновыг асуухада Амнундак,
- Нэг малчин амьд үлдээд хэнгэрэг дэлдэн мэдэгдлээ. Би вампучуудтай дайн зарлалаа. Манай овгийн бүх цэрэг энд байгаа. Вампучуудыг хатуу цээрлүүлнэ. Аянга цахилгааныг эзэмшигч та нарыг бидэнтэй цуг явж дайсныг гэсгээлцээсэй гэж манай цэргүүд хүсэж байна.
- Тэгэлгүй яахав, бид цөм та нартай хамт дайнд явна. Өглөөнийхөө ундыг уучихаад л явцгаая гж Горюнов хурдан зөвшөөрөв.
Амнундак ихэд баярлан гарахдаа,
- Цагаан арьстнууд зөвшөөрсөн гэж би цэргүүддээ хэлье. Тэд нар маань маш их баярлана гэлээ.
Хэдхэн минутын дараа толгойлогч энэ мэдээг цэргүүддэ сонсгоход ойн аглагаар их дуу цуурайтан баярлан хашгиралдах дуулдав. Эхнэрүүд ч баярлалаа. Аннуир уйлахаа больж нулимсаа арчаад Ординд хандан,
- Би чамтай хамт дайнд явна гэлээ.
Хүүхнүүдийг мах шарж байх хооронд жуулчид буугаа арчин цэвэрлэж, дайзаа сумаар дүүргэн, аян дайн хэд ч хоног үргэлжлэх юм билээ гэж хаширлан хэдэн солих хувцас хүртэл үүргэвчиндээ хийлээ. Тэдний хөдөлгөөн бүрийг ажиглан ангайж суугаа эхнэрүүд нь махаа жаахан түлчихсэнд Горохов Ракуг зэмлэв.
Жуулчид цайгаа уучихаад үүргэвчиндээ шарсан мах, бин хийа аваад гадаа гарлаа. Хотгорын дээр байнга нэвсийх өтгөн манан суунагласаар. Түүдэг галын дэргэдүүр ийш тийш хөдлөх хүний дүрс өтгөн манангийн цаанаас сүүтэгнэн харагдана. Алсад хэнгэрэг үргэлжлэн дэлдэж, учирсан зовлонг зарлана. Аль хэдийнээ өвч зэвсэглэсэн Амнундак гэрийнхээ үүдэн дээр зогсож байснаа цагаан хүмүүсийн бэлэн болсныг хармагцаа даллан дуудав. Тэр даруй хэнгэргийн дуу гарч, дайнд хөдлөхийн дохио өгөхөд бууц галуудаар ч энэ мэдээ тарлаа. Галын хажуугаар хүмүүс бужигнаж омог омгоороо эгнэн жагсав. Ө¬нө талаар нь эрчүүд, ард нь буу¶ бууцандаа очихоор зэхэж юм хумаа үүрсэн хүүхэн хүүхдүүд зогсоно. Амнундакийн омгийн эмэгтэйчүүд гэр орондоо үлдэх нь мэдээж. Тэд хүүхдүүдтэйгээ хамт гарч ирэн, сүүлчийн удаа ч харж байж магадгүй эр нөхөр, том хөвгүүдээ дайнд үдлээ. Салах ёсыг хурдан гүйцэтгэв. Эмэгтэйчүүд уйлж унжсангүй, харин нөхрөө тэврэн хацар хацарт нь наана. Үнсэхийн оронд ингэдэг ажээ. Хэнгэрэг дэлдэн Амнундак болон цагаан арьстнуудаар толгойлуулсан цэргийн цуваа хөдлөхөд вампучуудыг мөрдөж хөөхөл нэмэр тус болж болох хоёр нохой нь дагалаа. Эндээс хорин таван километрийн зайтай орших, вампучуудын дайран дээрэмдсэн тэр бууц руу ийнхүү их цэрэг яаран явлаа. Ой мод, хэсэг хсэг аглаг ээлжлэн дайралдана. Үеүе хэсэг эмэгтэйчүүд нөхөтэйгээ салах ёс гүйцэтгээд цуваанаас салан бууц гэр лүүгээ чиглэнэ. Манан аажмаар арилж, нар мандан ээж эхлэв.
Дээрэмдүүлж шатаалгасан бууц дээр үдээс өмнөхөн ирэхэд нүд халтирмаар байв. Вампучуудын шатаасан газар гэрийн дотор тал харлан нурж, хуйхлагдсан ширэг зүлгийн энд тэндээс бөөн бөөн утаа баагиж, галын дөл цоролзоно. Арьс үс шатаж хиншүү үнэртэнэ. Өглөгийн өвс ногоо хүний хөлд зулга зулга гишгэгдэн энд тэндгүй цус тунарна. Хэд хэдэн хүний хүүр энд тэндгүй харагдана. Вампучууд тэднийг авч явахыг хүссэнгүй, толгойг нь тас цавчин олз болгожээ. Эвдэрч хугарсан нум сум, жад, урагдаж но®рсон хувцасны тамтаг, авдар савны хэмхэрхий хааяагүй хөглөрнө.
Энэ бууцны хүүхнүүд ийм аймаар байдлыг хамрагцаа орь дуу тавьцЈаав. Тэдний хүүхдүүдийг хулгайл н авч, ойрын төрөл садныг нь алж хяджээ. Цэрэг эрчүүд дуугүй зогсох авч баргар царайлан нүд нь гялалзахыг харахад өшөө хонзонгоо хайр найргүй авах нь илт байлаа. Амнундак бүгдэд жаахан бууж амрахыг тушаав. Ойгоос нөгөө амьд үлдсэн бугачин толгой нь боолттой гарч ирэн, вампугийн уулгалан дайрсныг тодорхой ярив.
Бууцны ихэнх эрчүүд баярт яваад эзгүй байгааг вампучууд мэдсэн бололтой, шөнө дундын үед тавь жаруулаа аглагийг бүслэн хүрээлж байгаад гэнэт малчид руу дайрч, хоёрыг нь бороохойдон шууд алаад, гурав дахийг нь муужруулжээ. Муужирсан малчныг сэхэж ухаан ороход бүх юм дууссан байжээ. Газар гэр нь улалзан дүрэлзэн шатаж, буга малыг нь хөөж туугаад явчихсан, зөвхөн хөгшдийн хүүр нутаг дээрээ үлджээ.
Өглөө нь тэр малчин вампу дээрэмчдийн хаашаа, аль зүг явсныг мөрдөж мэджээ. Тэрбээр бутны дэргэд зогсож байсан тул бороохойдоход нь бөөн бут бургас дунд унажээ. Вампучууд харанхуй мананд түүнийг олж харсангүй аж. Ингэж амь гарсан байжээ.
Гай зовлон дайрсан энэ омгийнхны хүүхнүүдийг үнс нурам бослон бууцан дээр ньорхиод Амнундакийн цэрэг зэрлэг вампу, бугын сүргийн мөр хөөн зүүн хойт зүгийг барин хөдлөв. Зэрлэг хүмүүс отож байж мэдэх, нөгөөд арай хурдан урагшлахын тулд хоёр нохойгоо өмнөө сул тавив. Одоо ачаа бараатай хүүхнүүд араас дагаагүй болохоор цэрэг эрчүүд хурдан урагшилж, зарим газар гүйх шахам явж байв. Зөөлөн гутлын хөнгөн чимээ, хүний амьсгаа хоёр л дуулдана. Ийнхүү хоёр цаг орчим яваад нэгэн аглагт гарахын өмнөхөн хоёр нохой том улиангарын хажууд очоод дээш харан хуцаж эхлэв.
- Модон дээр отож байна! Гээд Амнундак аглагийг бүслэхийг шивгэнэн тушаав.
Энэ үед Цагаадай гангинан гиншиж гарав. Модон дээрээс зэрлэгийн дүүгүүрдсэн чулуу нохойн нуруун дээр буусан байжээ. Жуулчид навсчын хөдөлгөөнийг харж, удалгүй аглагт буун дуу тасхийн, онкилонуудын нумны сум ч улиангарын зг нисэв. Хариуд нь модон дээрээс муухай орилох дуу гарч, хоср нэвсгэр хар юм навч мөчрийг хугалан газар нэлмийн унав.
- Тэнд ердөө хоёрхон байлаа гэж үү? Гэж Горюнов буугаа цэнэглэнгээ асуув.
- Үгүй ээ, отоонд таваас цөөхөн байдаггүй юм, та одоо харж л байгаарай гэж Амнундак хариуллаа.
Тэгээд Амнундак ямар нэгэн тушаал өгсөнд хэдэн цэрэг мод руу орж явчихав. Модон дээр чив чимээгүй байлаа. Хөдөлбөл дайснд мэдэгдэнэ гэдгээ вампу ойлгосон бололтой. Тэгээд ч онкилонуудын харвасан сум улиангарын зүг шунгинан буусаар байхад вампу бүдүүн мөчир юм уу, говорынх нь цаана нуугдчихаад хөдлөхгүй байлаа. Гэтэл модонд ойрхон ойн дундаас хэдэн онкилон бөөн гишүү тэврэн түүгээрээ зэрлэгүүдийн жаднаас хамгаалан халхлан барьж гүйсээр нөгөө модны ёроолд тавьчихаад эргэж гүйв. Гишүү галтай байжээ. Удалгүй модны хормойгоос утаа олгойдож эхлэв. Вампу нар навч мөчрийн цаана нуугдчихаад нэг талаас харвах дайсныг харж байгаад галдан шатаагчдыг анзаарсангүй. Харин гишүүнээс бөөн бөөн утаа баагиж, навч мачрийн завсраар олгойдон гарч ирэхэд модон дээрээс муухай орилох дуулдан хэдэн жад гал руу харван орох харагдав. Энэ нь түй¬рийг улам ихэсгэв. Жаданд оногдон задарч цацагдсан хуурай гишүү дүрэлзэн асаж модон дээр байэ тэвчихийн аргагүй болжээ. Вампучууд улам дээшээ авирч, модны оройд навч сийрэг учир хар дүрс дорхноо харагдахуйяа дахин буун дуу тасхийж хоёр вампу оногдож нэг нь газар унаж, нөгөө нь толгойгоо унжуулан мөчир дээр тэгнэн өлгөгдөв. Нэгэн минутын дараа түүний бие арваад сум зоогдлоо. Үлдсэн нэг вампу модны нөгөө талд гарч нэгэн урт мөчрийн үзүр хүртэл мөлхөөд, дараа нь мөчрийнхөө үзүүрээс барьж байгаад дөрвөн метрийн өндрөөс газар үсрэн бууж зугтан гүйхэд аль хэдийн амжиж отсон онкилонууд угтан харвав. Тэр вампу ойн зах хүрэлгүй уналаа.
Амнундак балар эртний үеийн үхрийн эврээр хийсэн бүрээ үлээн дохио өгсөнд ойн захын зүг бүрээс цэргүүд гүйн гарч толгойлогч, цагаан арьстнуудын түрүүлэн очиж байгаа нөгөө мод руу хүрч ирлээ. Модноос унасан гурван вампуу бууны сманд өртсөн тул үл хөдөлнө. Тэр гурав гурвуулаа жуулчдын эхний удаа вампугийн бууц үзэхээр явахдаа харсан хүнтэй яг адилхан үсэрхэг хүчирхэг биетэй, адгуус маягийн царай зүстэй, даахирч ширэлдсэн үс гэзэгтэй ажээ. Дайн дажинд гарсны тэмдэг бололтой улаан зосоор нүүр амаа будсан нь бүүр ч айж цочирдмоор төрхтэй болжээ. Модон дээр вампу үлдээгүй эсэхийг шалгаж нэг онкилон авирч үзэв. Тэр тэндээс вампугийн үлдээсэн бороохой, жадыг олж, шатаж дуусаж байгаа галд хаялаа.
Анхны тулалдаанд ийнхүү нэг ч онкилон амь үзэргдсэнгүй ялан дийлэв. АмнундаӨийн отряд одоо хотгор хөндийн зүүн хаяа руу шулуухан явав. Тэр зүгт вампучуудын бууц байгаа бололтой. Отож хүлээсэн вампучууд дахин дайралдсангүй. Анхны тэр модон дээрх таван хүн дайсны ойртон ирсэн тухай мэдээг бууц руу дамжуулах үүрэгтэй харуулын цэг байсан бололтой, харин ноход тэднийг илрүүлсэн тул нааш нь мэдээ өгч амжаагүй биз ээ.
Дахин хэдэн километр газар хурдан явж өнгөрөв. Ойн мод намсах нь хөндийн зах ойрсоныг илтгэнэ. Ой бут бургас болоод ирэхийн үед онкилонуудын цуваа зогсосхийн чимээ чагнав. Өмнөхөн нь хашгирах, орилолдох, юм нүдэх цохих чимээ сонсдов. Урьдчилан илгээсэн туршуул ойн хаяа хүртэл мөлхөж очоод эргэж ирэхдээ ийм мэдээ авчрав. Замын цаадах агуйд вампугийн бууц байна. Вампучууд бул чулуу өнхрүүлэн зөөөж агуйнхаа үүдийг хааж таглаж байна гэнэ. Энэ мэдээг сонсоод Амнундак онкилонуудаа гурван хэсэг хуваав. Ордин ахлагчтай хэсэг бут бургас дундуур хойт зүг, Костяков ахлагчтай хоёр дахь хэсэг өмнө зүг явав. Хоёр хэсэг өөр өөрийн зүг рүү хагас километр орчим яваад дараа нь нүцгэн газрыг хурдан гүйж туулаад бууцны хоёр талаас жалга даган гэнэт дайрах ёстой байлаа. Гурав дахь хэсэг бут бургасны зах хүртэл яваад тэндээс нуугдан бууц руу гурван талаас нь зэрэг дайрахын тулд хоёр жигүүрийн хэсгээ хүлээлээ. Вампучууд агуйнхаа хаалгыг тойруулан том том бул чулуугаар хэрэм босгох гэж ихэд улайран ажиллана. Отоонд суулгасан хүндээ найдаа¤ өөр харуул манаа тавтсангүй, тэгээд ч дайсны ойртон ирэхийг ажиглаж мэдсэнгүй. Өглөөнөөс аван энэ хэрмээ босгосон бололтой, од®о бүр вампучуудын цээж далдрах өндөр болжээ. Хайрга нуранги дотроос хорин вампу хавтгай чулуу түүн зөөж, бусад нь өрж байлаа. Энэ чулуу зөөгч вампучууд задгай газраар гүйн хоёр талаас нь ойртож яваа онкилонуудын жигүүрийн хэсгүүдийг гэнэт харчихлаа. Айж хашгирах дуулдан вампучууд чулуугаа тэврэн агуй руугаа гүйлдэв.
- Одоо л ил байхад нь буудах хэрэгтэй. Ингэж айлгавал дараа нь дайрах үед эсэргүүцэх нь бага болно гэж Горвюнов хэлэв.
Тэдний байгаа бутнаас вампугийн агуй хүртэл дөрвөн зуугаад алхам зай байлаа. Горюнов Горохов хоёр буудав. Хажууд нь дайсан байхгүй атал аянга мэт их дуу гарахад вампучууд айж гайхан зогтуслаа. Тэд орчин тойрноо нэгжин харж, хэрмийн цаанах хүмүүстэйгээ хашгиран ярилцав. Зарим нь чулуугаа шидчихээд зэрлэгэр орилон хандсан зүг рүүгээ гүйв. Нэг нь агуйнхаа зүг, нөгөө нь бут бургас тийш харайлгав. Хэрмийн цаана айж оцчсондоо зэрлэг муухай орилолдох сонсдоно. Бургас руу гүйсэ вампучууд онкилонуудын суманд өртөж, хэд хэд нь унахад үлдсэн хэд нь ойн хаяа руу эргэж зугтав. Тэдний араас онкилонууд хөөлөө.
Хэрмийн цаанаас вампучууд цухалзахаа больчихов. Хоёр жигүүрийнхэн ойртон ирж байгааг Амнундак ажиглаж мэдээд давшин дайрах дохио өгөхөд ой руу зугтаасан хэдэн вампуг хөөж одсон хэдэс бусад бүх цэрэг нь хайрга дундуур давшилтад оров. Агуйн үүдэнд босгосон хэрэм хүрэхэд дөчөөд алхам үлдээд байьал хэрмийн цаанаас вампучуудын толгой, мөр цухалзан дайрсан цэргүүд рүү жад чулуу шидэ¦ байв. Хэд хэдэн онкилон цэрэг унасан боловч ойрхон газраас хоёр дахин буудахад вампучууд айж балмагдан нуугдлаа. Энэ үед жигүүрийн хоёр хэсэг вампугийн босгосон хэрмийн хоёр талын онгорхойгоор дайран орж гардан байлдаан эхэллээ. Халз урдаас нь дайрсан Амнундакийн хэсэг ч хэрмийг даван бусадтайгаа нийлв. Ордины гар буу байн байн тасхийж хүй нэгдлийн хүмүүсийн зүрхийг хагалчих гэд байсан тул вампучууд тун ч сул дорой хамгаалж байв.
Хэдхэн минутын дотор байлдаан дууслаа. Алагдсан шархадсан хүн өргөн талбайгаар дүүрэн хэвтэнэ. Арваад вампу хэрмээ даван зугтсан боловч хөөсөн хүний суманд оногдон унав. Вампу эрчүүдээс гадна бас эмэгтэйчүүд хамгаалан байлдсаар алагдсан байв.
Агуйн гүнд ороод жуулчид чих дөжиртөл орилж хашгиран, айсандаа чичрэн бөмбөгнөх гучаад хүүхэд, хэдэн хөгшид бөөгнөрөн зогсохыг үзлээ. Онкилонууд биедээ үсгүй, арай өнгөлөг арьс, нүүр царайгаараа вампугийнхаас ялгарах өөрсдийнхөө хулгайлагдсан хүүхдүүдийг эрэн энэ бөөгнөрөлдөн орилолдох хүүхдүүдийг нэг нэгээр нь татаж гадаа гаргаж байв. Вампу хүүхдүүд барьж авсан хүүнийг маажиж самардан гарыг нь хазах гэж оролдоно. Алдагдсан хүүхдүүд тэдний яг голд байсан бөгөөд нүүр ам нь шалбарч урагдан, энд тэндгүй хөх няц болсон харагдана. Зочломтгой вампучууд тэднийг ингэж “хүндэтгэсэн” ажээ. Арван гурван хүүхэд алдагдсанаас долоон охин, хоёр хүү л олдов. Дөрвөн хүү алга болжээ. Уурлаж хилэгнэсэн онкилонууд вампу хөвгүүдийг агуйгаас чирч гарган жадалж алав. Тэд охиод хөгшчүүдийг ингэж цээрлүүлэх гэтэл жуулчид “Алж хядахаа одоо болиоч” гэж Амнундакаас гуйжээ.
Агуйн булан бүгдийг нэгжиж үзвээс хамгийн харанхуй мухарт хөл гарыг нь хүлсэн нэг эмэгтэйг бөөн арьсаар дарсан байхыг олов. Тэр эмэгтэйг гадаа гарагж ирвэл аль хаврын эхээр вампучуудад хулгайлагдсан онкилон хүүхэн байлаа. Хөөрхий хүүхэн арьсан дор арай л бүтэж үхсэнгүй, хамаг бие нь бороохойдуулж, сураар гуядуулсаар хөх няц, булуу булдруу болсон харагдана. Хүүхэн ухаан ороод, вампучууд түүнийг үргэлж тамлан, ялангуяа вампу эмэгтэйчүүд түүний мэлхий мэт нүцгэн биеийг шоолон зодож нүдэж байсныг ярилаа. Бууц руу онкилонуудыг дайрч эхэлмэгц хөгшид түүнийг хүлж арьсан дор нуусан гэнэ.
Агуйгаас мөн онкилонуудын алдсан зэр зэвсэг, эд хэрэгсэл, хувцас хунар, хөнжил дэвсгэр хүртэл олдлоо. Вампугийн хөгшид охидыг агуйгаас хөөж гаргаад тулалдааны талбайгаас цуглуулж авсан тэдний бороохой жадыг агуйд нь овоолж байгаад шатаав. Агуйгаас холхон бургасан дотор онкилонуудын бугын сүрэг уяатай байхыг тагнаж олов. Вампучууд бугыг хариулж маллахаа мэдэхгүй, шууд бүгдийг нь идэж чадахгүй болохоороо нэг нэгээр нь модноос уяжээ. Цөөхөн тооны буга дутсан нь замдаа алдсан юм уу, эсвээл алж идсэн биз ээ.
Онкилонууд бууцыг ийнхүү эзлэн авмагцаа шарахдсан бэртсэн бүхнийг нь жадлан алж зүйл дуусгаад вампугийн дүүрэн хүүртэй ббуцнаас оройдоо хөдлөв.
Алагдсан таван хүн, шархадсан зургаан хүнээ дамнасаар ийнхүү онкилонууд буцах замдаа орлоо. Ордины мөр вампугийн жаданд өртсөн ч хөнгөн шархадсан хүмүүстэй явж ирлээ. Хүнд шархадсан хүмүүсийг дамжилж яваа дамнуурга, буцааж олсон эд юм, аврагдсан хүүхдүүдийг авч вяаа болон бугын сүргээ хашин туусан цувааны голд хөнгөн шархадсан хүмүүс ч бас явж байлаа. Ийм их ачаалалтай учир тэд удаан явсаар нөгөө дээрэмдүүлсэн бууцанд шөнөдөө буцаж ирэв. Хүүхнүүд аврагдсан хүүхдүүдээ баярлаж угтав. Дөрвөн эх баярлаж чадсангүй. Аннуир Ордины боолттой байхыг хараад гүйж ирэн нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн тэвэрч авлаа. Энэ буццны өчигдөрхөн нөхөрт гарсан нэг бүсгүй дайнд амь үрэгдсэн нөхрөө дамнуурга дээрээс авсан нь өрөвдөлтэй.

No comments:

Post a Comment