Monday, November 23, 2009

ГОРОХОВЫН АДАЛ ЯВДАЛ

Нөхдийнхөө явсан өдөр Горохов их л орой босжээ.
- Аннуира хаачив аа? Шөнө цагаан илбэч нөхөр лүүгээ гүйснээс зайлахгүй Хорид байхад үг дуулсангүй шүү! гэх хүүхнүүдийн шуугианаар ая сэрсэн байна.
- Түүнийг очиж авчир! хэмээх Амнудакийн дуу хадав.
- Ирэхгүй гэвэл үснээс нь чирээд ирр! Гэж нэг хүүхэн үг нэмэрлэнэ.
Өнөө шөнө нөхөд нь явна гэж байсныг Горохов гэнэт санаад сэтгэл зовов. Яасан эсхийг нь мэдэхсэн гэхдээ яаран хувцаслажээ. Гэвч түүнийг хувааслаж амжаагүй байхад Аннуирын араас илгээсэн Аннуэн тэргүүтэй гурван хүүхэн эргэж ирээд,
- Гэр эзгүй байна. Аннуир ч алга, цагаан илбэч нар ч алга, ганц нохой үлджээ хэмээн гомдонгуй өгүүлжээ.

- Та нар сайн харав уу? Хөнжилдөө шургаад унтаж байгаа байлгүй гэж Горохвыг хэлэхэд,
- Бид орох гэсэн нохой архираад болоогүй. Дуудсан хэн ч хариулахгүй байна. Үхэцгээчихсэн юм болов уу?
- Алив би өөрөө оичж үзнэ гэж Гороховыг үүд рүү зүглэхэд,
- Аннуирыг аваад ирээрэй гэж толгойлогч хашгирав.
Горохов газар гэр лүү алхаж явахдаа нөхдөө оргож зайлсан гэдэгт огт эргэлзсэнгүй. Гэхдээ явсан хэргээ юу гэж онкилонуудад тайлбарлах талаар заавар орхисон байх гэдэгт итгэн, ямар ч байсан өөрийн байдлыг их муутгахыгүйн тулд Амнундакт юу хэлэхээ тайван бодож олох хэрэгтэй байв. Газар гэрт ороход нөхөд нь явахдаа дагуужин гэж уяж орхисон Цоохондой эрхлэн гангинан угтав. Горохвын харц баганад хатгаж орхисон цаасан дээр эрхгүй тусав. Тэрбээр бичсэн зүйлийг сайн тогтоохын тулд үе үеэр нь тасалан хэд дахин уншаад Амнундакийн газар гэрт эргэж очлоо. Орж очингуут л,
- Аннуир хаачаа вэ? гэж Аннуэн шалгаан угтав.
- Хүлээж бай! Намайг яриулаад өгөөч. Цагаан хүмүүс дулаан хувцсаа авахаар бууц руугаа явжээ. Цас ороод хүтйэн байгааг харахгүй юу. Тэдний хувцас нь тэнд байгаа. Миний хувцсыг бас авчирна гэсэн байна. Маргааш оройдоо ирнэ.
- Тэд яваад өгсөн юм бол чи энэ бүхнийг яаж мэдж байгаа юм бэ? хэмээн Амнундакийг зандрахад Никита,
- Энд бичээстэй байна. Надад захидал орхижээ. Май унш! Гэж инээдээ барьж ядан цаасаа сарвайтал Амнундак түүнийг авч дэмий л эргүүлж тойруулж үзээд дэр нь байгаа хар тэмдгүүдийг харж байснаа,
- Бөөд явуулж шалгуулъү. Чиний хэлсэн үнэн эсэхийг тэр мэднэ гэлээ.
- Аннуир тэгвэл яага д тэдэнтэй цуг явж байгаа юм бэ? Мань хүний дулаан хувцас нь энд байгаа биз дээ хэмээн хэзээний хартай Аннуэн тавьж тонилдоггүй.
- Яах вэ, нөхөртөө чамаас илүү хайртай юм байж л дээ! гэж Горохов мөчөөгөө өгөхгүй хариу тавив.
- Толгойлогч түүнийг хайрлаж болохгүй гэсэн. Би Амнундакийнхаа үгэнд орно шүү дээ.
- Харин тэр л дээ. Аннуир үгэнд орохгүй байгаа нь л хайртайнх байхгүй юу.
- Тэр чинь зөвхөн хоёрдугаар эхнэр шүү дээ. Өөрөө л наалдсан…
- Хүүхэн, чи дуйгүй бай! Хэмээн Амнундак маргааныг таслав. Тэрбээр цаасыг гартаа барьсан хэвээр, явсан хүмүүсийн араас нэхүүл тавих уу, аль эсвэл Гороховын үгэнд итгэх үү гэдгээ шийдэж ядна. Түүний гарт нэг нь үлдсэн юм чинь тэд нөхрөө орхиод явахгүй биз гэж нэг бодлоо.
Гэтэл түүний толгойд бас нэг бодол харван орж ирсэн нь, цагаан хүүмүс дархан нуур луу явсан юм биш байгаа, түрүүн нуурыг ширгээхдээ Гороховыг бас л орхисон шүү дээ гэсэн сэжиг төржээ.
Амнундак хувцаслаж гараад гурван цэрэг дуудан дахан нуур луу илгээж тэнд цагаан хүмүүс очиж уу, үгүй юу мэдээд ир гэв. Эргэж гэртээ ороод Гороховт,
- Цаадуулаа иртэл чи манай гэрт байх болно гэжээ.
Илгээсэн хүмүүс үдийн ундны үеэд их л сандарсан байдалтай ирээд Амнундакт,
- Цагаан хүмүүс дархан нуур дээр алга. Гэхдээ тэнд очсон юм байна. Бид мөрийг нь үзлээ. Гурван том мөр, нэг жижигхэн мөр байна гэв.
- За харав уу, нэг бол чи надад худал хэлж, эс бол цаадуул чинь чамайг хуурсан байна ! гэж Амнундак Горохов руу зандчаад цэргүүдэд хандан,
- Дархан нуур дахиад ширгэчихэж үү? Гэж асуулаа.
- Үгүй, их толгойлогч мЁнь, дархан нуур ширгэсэнгүй. Харин ус нь савнаасаа халиад өргөлийн чулуунд хүрэх аргагүй болж гэхэд Амнундак энэ нь сайн ёр уу, муу ёр уу гэдгийг мэдэхгүйдэ дэмий л хөмсөг зангидав. Тэгээд ч төвөг бэрхшээл тохиолдох бүрий бөөдөө даатгадаг заншил ёсоороо,
- Бөөд очиж үзсэн зүйлээ ярь… Байз, байз, та нар цагаан хүмүүсийн мөр гэж яаж мэдээв? Тэдний гутлын мөрийг таних юм уу? гэхэд цаадуул нь,
- Мөр нь яах вэ баавгайн байсан л даа. Гэхдээ цагаан хүмүүс увидастай юм чинь явсан замаа биднээс нуух гэж баавгай болж хувирсан байх гэж бид бодлоо.
Горохов тэссэнгүй тас тас хөхрөв. Онкилонууд түүнийг гайхан харж, Амнундак,
- Чи юундаа тэгтлээ хөөрөө вэ? гэж уурсан асуув.
Горохов цагаан хүмүүсийг ямар ч хувилгаан биш гэж баталбал өөрт нь ашиггүйг мэдэх тул,
- Аннуирыг баавгай болчихдогт л инээд хүчр байна. Цагаан хүмүүс гурвуулаа. Гэтэл тэнд дөрвөн баавгайн мөр байсан гэсэн биз дээ гэлээ.
- Тиймээ, дөрвө дэх мөр нь жижигхэн юм билээ. Бодвол эмэгтэйнх байх гэж цэргүүд батлав.
- За бөөд очиж хэл! Хэмээн Амнундак шийд гаргалаа.
Илгээсэн улс эргэж ирээд, бөө өөрөө дархан нуур дээр очиж үзнэ. Тэгээд нааш ирж мөргөл үйлдэнэ гэж байна. Өргөл өргөх буга бэлд гэлээ гэв.
Амнундакийн тушаал ёсоор цэргүүд Гороховын алхах гишгэх бүрийг ажиж тагнах болсон тул тэрбээр хөнжилдөө ороод онкилонуудын дунд үлдсэн маань аз уу, эз үү гэж эргэлзэн бодож хэвтлээ. Хэрэв дахиад нэг гай түйтгэр гарвал онкилонууд түүнийг Гороховт өөрт нь, эсвэл нөхдийн явсантай холбож, үгүй бол аль алинтай нь холбож хэлэл¶эх болно. Тэгээд огт бүтээж чадахгүй юм шаардана. Ямар ч юм сүрдүүлэн тулгахаас буцахгүй хүмүүс! Гэж бодоод нөхөд нь хоёр хоног хүлээнэ гэснийг санаж явдаг ч юм билүү, гэтэл харуул манаатай болчихсон ажээ. Нөгөө бөө нь орой юу гэж бурдаг бол? Иймэрхүү юм бодоод уруу царайоан хэвтэхэд Раку хүүхэн л хань нь гэсэндээ бараа болж элдэв юм чалчин бодол сарниулж байлаа.
Бүрий болж байхад бөө ирж Амнундактай шивнэлдсэнээсс гал өөд дөхөн сууж ясархаг гараа өлчин түүдгий дөл гөлрөн ам нь хөдөлж байснаа гэнэт өлөсхийн,
- Эхлэх цаг боллоо! Гэв.
- Хүүхнүүд хүүхдүүдээ аваад цагаан хүмүүсийн гэрт очицгоо. Тэр гэр эзгүй байгаа. Дуудтал тэндээ байгаарай гэж толгойлогч захиран өгүүлэв.
Гороховын айдас хүрээд явчихав. Дархан нуур дээр вампу хүнээр өргөл үйлдсэн тэр мөргөлийг үед бас л хүүхнүүдийг гэрээс зайлуулсан. Энэ тухай тэрбээр өнөөдөр л эхнэрээсээ оснжээ. Цаадах нь чалчиж байгаад ам алдсан байна. Энэ удаа нуурын усыг буцааж хэвд нь оруулахдаа тахил тахихад намайг өргөхөөр шийдсэн юм биш байгаа!? Гэж бодогдоход нуруу руу хүйт оргиж, зүрх нь зогсох шиг болов.
Гэтэл Амнундак Гороховт,
- Чи ч гэсэн хүүхнүүдтэй цуг гэртээ оч гээд хүүхнүүдэд хандан, - Хүүхнүүд та нар наадхыгаа хааш нь ч явуулж болохгүй шүү. Та нар хариуцна шүү гэлээ.

Энэ нь Гороховыг баахан тайтгаруулав. Хэрэв өөрөөр нь өргө үйлдэхээр шийдсэн бол юу л гэж гэр лүү нь хүүхнүүдтэй цуг явуулаа аж гэж бодлоо.
Тэднийг гарсны дараа газар гэрийг гадна талаас нь мануулахаар хоёр цэрэг явуулсныг Гороµов мэдсэнсэн бол юундаа тэгтлээ тайтгарах билээ.
Хүүхнүүд эзгүй гэрийг инээд шуугианаар дүүргэж, гал дүрэлзтэл өрдөн тойрч суув. Горохов орон дээрээ хэвтээд ор хана хоёрын хооронд байлаг буугаа тэмтэрч үзэв. Буу нь байсангүй. Хэн авдаг билээ? нөхөд нь аваад явлаа гэж үү? Тэд түүнийг энэ хүчирхэг зэвсгээс нь салгана гэж баймааргүй юм. Авсан бол сумыг нь бас аваа даа гэж бодоод үүргэвчээ тэмтэрч үзвэл сум бүтэн хайрцгаараа байж байлаа. Бодвол Амнундакийн даалгавраар өнөөдөр ор дэрийг нь нэгжиж, аянга цахилгааныг нь хураан авч биеэ хамгаалах чадваргүй болгосон хэрэг ээ. Хэрэг бишдэж дээ. Эднүүс тусгүй юм бодсон бололтой.
Горохов Ракуг дуудаж хүүхнүүдийн инээд наргианыг дүйвүүлэн, онкилонууд яах гэж байгаа тухай холуур тойруулан шалгаасан боловч цаадах нь цагаан илбэчдийн хүч чадал, хөнөөлт нөлөөний тухай хүүхнүүдийн хов живнээс илүү тодорхой юм хэлж эс чадав.
Сүүлийн удаа бааз дээрээ очихдоо слахын цагт Амнундакт бэлэглэнэ гэж нөөцөд байсан цоо шинэ буугаа авчирсныг Горохов гэнэт санав. Нөхөд нь түүнийг мартаагүй байгаа? Мартсан бол аз болохсон. Тэр буу Горюновын толгойд задалсан байдлаар боодолтойгоо байсан тул онкилонууд түүнийг өнөөх аянга цахилгаантай мод гэж мэдэх учиргүй байлаа. Мөргөлийн дараа амиа хамгаалах онцгой хэрэг гарвал буу маш чухал учраас одоохон шалгаж үзэхээр шийдэв. Тэрбээр Ракуг хүүхнүүд рүү явуулаад, өөрөө төдө«гүй горюновын орон дээр шилжин, энэ бол хоймор учраас түүний хэвтдэг газраас хавьгүй хүндтэй гэж тайлбарлалаа. •эвтээд толгой талд нь буй адсага, зулж тавьсан өвс хоёрын доогуур гараа хийж тэмтрэхэд буу боодолтой чигээрээ байж байв. Хүүхнүүд мэдэлгүйгээр задалж угсрах арга юу байна? Тэднийг юугаар дүйвүүлэх билээ? гэж бодсоноо ер нь илбэ үзүүлж байгаа болоод угсарчихвал энгийн цаас, хэсэг буцаг юмнаас аянга цахилгаан бүтээдэг болж илүү сэтгэгдэл төрүүлэх юм гэж шийдэв.
Тэрбээр боодлыг сугалан гаргаж хүүхнүүдээс зайдуухан, орныхоо захад сандайлаад “За би одоо махчингуудаас булааж авсан энэ бороохойг аянга цахилгаан шиддэг зэвсэг болгон хувиргана” гэвэл хүүхнүүд “Яанаа, болиоч ээ!” хэмээн хашгиралдсан боловч сониуч зан нь дийлжээ. Горохов нийслэлийн дэлгүүрт боож өгсөн баглааг нь тайлж, багласан олсыг хүүхнүүдэд өгвөл урьд нь үзээгүй тэр шидмэсийг гар дамжуулан үзлээ. Дараа нь тунтран боосон том цаасыг задалж өгөхөд онкилон хүүхнүүд бас л дамжуулан үзэж ийм “нимгэн шар арьс” байдгийг гайхан шагшив. Галд хэт ойрхон барьснаас нэг цаас дүрсхийн шатаж хүүхнүүд цочин орь дуу тавив. Арьс бол ингэж шатдагшүй билээ. Хүүхнүүд шатаж буй цаасанд анхаарал татагдаад байх тэр хооронд Горохов буугаа шалавхан угсарч амжив. Энэ бол ангийн дунд тусгалтай хоёр амт буу байв. Горохов бууцныхаа овоо харааг тааруулан шагайж,
- За тэр аянга цахилгаан бэлэн боллоо! Гэв.
Ойрхон байсан хүүхэн одоо л аянга цахилгаан тэндээс нь цахин гарч ирнэ гэж бодсон бололтой муухай орилон огзосхи©в. Тэгэхэд нь Горохов,
- Бүү ай, надад муу юм хийх гэсэн хүн дээр л аянга бууна. Та нар бол цөмөөрөө сайн хүүхнүүд хэмээн инээж хэлэв.
Илбэ хүчтэй нөлөө үзүүлжээ. Бор царайтай Ўолхоор нь о­килонууд хоорондоо “хагас цагаан хүн” гэж нэрлэдэг Гороховыг биеэ хамгаалах юмгүй болгох гэж аймшигт зэвсгийг нь өнөөдөр хурааж авсныг зарим хүүхэн мэдэх аж. Гэтэл цаадах нь харсаар байтал нэг муу бороохойг юуль зэвсэг болгон хувиргажээ. Үүнийг рчүүлд яаралтай дуулгах хэрэгтэй байв.
Горохов буутай хамт байсан хайрцаг сумыг хэзээ ч цэнэглэхэд бэлэн байг гэж халаасандаа хийлээ. Буутай болсон нь түүнийг тайвшруулж сайхан зан нь хөдлөөд буугаа барьсан чигээр,
- За одоо хүүхнүүдээ, эртүүд манайд зочилсон шигээ бүжиглэцгээ. Би та нарт энэ утас, нимгэн арьсыг бэлэглэе. Бөө тэнд онгодоо дуудаж байх хооронд хд сайхан бүжиглээд орхи гэлээ.
Аймшигт зэвсэгтэй илбэчний үгэнд орохоос яах вэ. Ер нь ч хүүхнүүд бүжиглэх дуртай, тэр дамаа өвлтийн урт шөнийг бүжиглэж бардаг бөлгөө. Одоо ч гэсэн цас хайлахгүй, нэгэнт өвөл шиг болоод байгаа болохоор бүжиглэхэд юу нь буруу байх вэ. гэрт орж ирсээр хувцсаа тайлаагүй байсан хүүхнүүд тайчаад бүжиг эхлэв. Хүүхнүүдийг түүдэг тойрон үүний түрүүн өгүүлсэнтэй адил бүжиг бүжиглэхэд Горохов буугаа гартаа барьсан хэвээр Горюновын орон дээр хажуулдаж хэвтээд гансаа нэрэнгээ хурдан хөдөлгөөнт бүжгийг нь сонирхон харж байлаа.
Энэ удаа хүүхнүүдийг ядарч туйлдатлаа бүжиглэж амжаагүй байтал гаднаас нэг цэрэг орж ирээд мөргөл дууссан гэртээ харьж болно гэлээ.
- Раку надтай үлд. Дуулж байна уу Раку! Гэж Горохов хэлэв.
- Амнундак чамайг бас гэртээ ир гэсэн гэж цэргийг хэлэхэд Горохов,
- Намайг Ракутай хамт гэртээ үлдсэн гэж Амнундакт хэл хэмээн шийдмэг хэлэв.
- Амнундакийн захиран хэлснээр… хэмээн цэргийн ярих гэсэн үгийг Горохов таслан,
- Би онкилон биш. Амнундакийн захиргаанд орохгүй. Тэр надад тушаах ёсгүй. Раку, нааш ир гэхэд хувцаслаж байсан хүүхнүүд хоорондоо шивнэлдэж цэрэг ч гайхаж орхив. Одоог хүртэл цагаан илбэчид цаанаа хөнөөлтэй юм хийж байвч Амнундакт ийм хэдэр үг хэлж байсан удаагзй, ямагт түүний аяыг харсаар байсан блөгөө. Гэтэл энэ хагас цагаан хүн ганцаар үлдээд ийм үг хэлж байдаг. Раку хүүхнүүдтэй явах уу, Гороховтой үлдэх үү гэж шийдэж ядан байтал,
- Раку, чамайг үлд гэж байна шүү хэмээн Горохов зандрав. Энэ эрс шийдэмгий өнгө хэргээ бүтээв бололтой, шалбуур өмднийхөө шуумагт хөлөө дүрээд байсан Раку цааш хувцаслахаа болиод Гороховын дэргэд очив.
- Наанаа суу! Эднийг явахлаар оройн хоолоо идэцгээе.
Хүүхнүүд хүүµдүүдээ авч ар араасаа цуван гарлаа. Цэргийн хүн ч шийдэж ядсан мэт хэсэг зогссоноо гарч одов. Раку суугаад өгүүлрүүн,
- Амнундак Ёх уурлана даа. Намайг энд үлдлээ гэж цээрлүүлнэ дээ.
- Битгий ай. Тэр чамд ямар ч муу юм хийж зүрхлэхгүй. Чи хараарай! За алив цай чанаад орхи.
Гороховын хэнэггүй тайван байдал эмэгтэйд нөлөөлж, мань хүн эзэгтэйн үүрэгт ажилдаа оров. Тэднийг хоолоо идээд унтахаар хэвтэх гэж байтал зэвсэглэсэн дөрвөн цэрэг орж ирээд ахмад нь ингэж хэлэв.
- Хэрэв чи тэднийд зочлох дургүй байгаа бол эндээ бай гэж Амнундак хэллээ. Гэхдээ чамайг хамгаалж бай гэж биднийг явуулав. Зай байна, бид энд унтана гэлээ.
“Сүрхий арга олжээ” гэж Горохов дотроо бодоод,
- Амнундак их зөв шийдэж! Хоср нь энд унт гэж Ордины орыг заагаад, - Хоёр нь тэнд гэж өөрийнхөө хуучин орыг заав. – Би өөрөө цагаан хүмүүсийг иртэл хойморт залрах болно гэлээ.
Гурван цэрэг бүхлээрээ хэвтээд нэг нь галын дэргээд сууж үлдэв.
- Эд чамайг бусад цагаан хүмүүсийн адил оргуулахгүй гэж манаж цагдахаар иржээ хэмээн Ракуг хирдхийн шивгэнэхэд Амнундакийн бодлыг Горохов сайн мэдэж байсан боловч,
- Тэнэг минь дээ, эд чинь биднийг вампу нараас, баавгайнаас, газрын догшин лусаас хамгаалах гэж ирж шүү дээ хэмээн тайван өгүүлэв. Гэхдээ л шөнөдөө жаахан муу санаалж, зарим нэг сэрэмжлэх арга хийв. Бууныхаа хоёр амны нэгийг бүхэл сумаар, нөгөөг бутархай сумаар цэнэглэж ардаа тавиад Цоохондойгоо хөлдөө хэвтүүлэв. Тэр нохой унтаж байгаа эзэндээ хүн ойртуулахгүй гэдгийг мэдэж байлаа.
Шөнө тайван өнгөрөв. Түүдгийн дэргэд суугаа цэрэг ээлжлэн солигдож, халаагаа өгсөн нь унтахаар хэвтэнэ. Түүдгийн дэргэд суугаа цэрэг гал унтраалгүй сэлбэж, жадаа тулан багана түшээд үүрэглэнэ. Горохов Іаг унтаж, харин Раку л маргааш Амнундак яах бол гэсэн бодолд тарчлан сэрүүн хөрвөж хоножээ.
Өглөө болмогц цэргүүд яваад оронд нь Аннуэн өөр хоёр хүүхэн дагуулж ирэв. Горохов інтсаар байсан бөгөөд Раку тэр дороо хөнжлөөс сугаран гарч хүүхнүүд дээр очоод, тэнгэрийн онгод бөөд юу айлдсан, Гороховын захирагдахыг татгалзсан, өөрийнх нь тушаал биелүүлээгүй явдлыг толгойлогч юу гэж үзэж буй тухай асууж шалгааж гарлаа. Гэвч хүүхнүүд цаанаасаа заавар авсан бололтой,
- Онгод юу айлдсаныг мэдээгүй. Амнундак өчигдрийн дөрвөн цэргийн хэлж ирсэн үгийг хэлсэн. Чиний тухай юу ч дурсаагүй гэж хариулжээ.
Ракугийн санаа амарсан боловч сэрэнгүүтээ энэ мэдээг сонссон Гороховт энэ хариулт хангалттай биш санагджээ. Түүнд бөө юу гэж айлдсан нь чухал байсан тул өдөржин гэрээсээ холдолгүй эргэлдэхдээ ракуд үүрэг өгч толгойлогчийн гэр лүү тагнуулах ажлаар хэдэн удаа гүйлгэсэн боловч шальтай үр дүн өгсөнгүй. Анх явахдаа Раку, орж очингуут л хүүхнүүд барьж аваад нүцгэлж байгаад Амнундакийн захирснаар зодно доо гэж айн хирдхийн орсон билээ. Хэрүүл гаргасан, залхуурсан, тушаал шийдвэр эс биелүүлсэн үед Амнундак тэгж шийтгэдэг байлаа. Гэтэд энэ удаа түүнийг нэг нүдээр ч тоож харсангүй.
Үдэш нь Амнундак Горохов дээр орж ирээд галын дэргэд сууж,
- Чи миний зочин байхыг хүсээгүй тул би өөрөө ирлээ. Өнөөдөр цагаан хүмүүс эргэж иргэ гэж чи хэлсэн. Шөнө боллоо, тэд алга. Одоо юу хэлмээр байна? гэж асуухад яахаа өдөржин бодож шийдсэн Горохов огт санадрсан шинжгүйгээр,
- Цас их, цана байхгүй болохоор явахад хэцүү. Тэгээд ч оройтож байна. Шөнөдөө юм уу, эсвэл өглөө иргэн гэж хариулсанд Амнундак,
- Яагад онкилонуудаас цана аваагүй юм бэ? гээд нэг жаахан дуугүй байснаа, - Өглөө болтол харзнаад байхгүй бол араас нь цэрэг илгээе. Ямар нэг юм тохиолдсон юм биш байгаа гэв.
Амнундак бас жаахан сууж, цас их орлоо, өвөл бүтэн сараар түрүүлж ирлээ, энэ нь онкилонуудад хэцүү байна хэмээн гомдол гаргаж байгаад явав. Түүний араас өдөржингөө газар гэрт байсан эхнэрүүд бас гарч одохдоо Ракуд,
- Раку очиж сүү, гамбираа ав гэлээ.
Раку сав аваад тэдний араас гарснаа эргэж ирсэнгүй. Оронд нь дөрвөн цэрэг хонохоор ирлээ. Горохов Ракуг удтал хүлээгээд сүүлд нь явуулсангүй гэж мэдэв. Горохов өдөржин өөрийнхөө байдлыг бодож үзээд ганцаар энд Амнундактай тэрслэд хэрэг бүтэхгүй, хүчээр ч юм уу, арга залиар ч юм уу бууг нь булааж авлаа бол бөө юу л гэж айлдана, тэр зоргоор онкилонууд загнаж чадна гэдгийг нэгэнт мэдэрч хэрэг явдал хутганы ирэн дээр байгааг ойлгосон юм. нөхдийнх нь хүлээнэ гэж амласан хоёр хоног маргааш орой дуусах тул гүйцэж амжина гэж бодоод энэ шөнө оргохоор шийдсэн байлаа.

No comments:

Post a Comment