Monday, November 23, 2009

Талх чихэр ХХК

Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр “ Талх Чихэр” ХК –ийн хамт олон Эрхэм хэрэглэгч та бүхэндээ Шинэ техник дэвшилтэт технолои нэвтрүүлж, олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг хүргэж байгаадаа баяртай байна. “Талх Чихэр“ ХК-нь 1984 онд ашиглалтанд орсноосоо хойш 22 дахь жилдээ талх, нарийн боов, бялуу, чихрийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн Монголын улсын тэргүүлэх чиглэлийн үйлдвэр юм. Тус компани нь 2003 оноос эхлэн үе шаттайгаар үйлдвэрлэлийн шинэчлэлийг нарийн боов , жигнэмэгийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, Тайвань Хятад, Япон Хятадын хамтарсан үйлдвэрүүдийн хамгийн сүүлийн үеийн Европын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг суурьлуулснаар шинээр үелсэн давхрагтай нарийн боовыг механикжсан аргаар хийх технологийг нэвтрүүлж “ Давхраат” , “Дөлгөөн “, “Сүүт”, “Үелсэн” “ Бөөрөлзгөнө” зэрэг нарийн боовыг шинээр хийсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж эрэлт хэрэгцээ ихтэй байна .
Жигнэмэгийн үйлдвэрлэлд хатуу төрлийн болон хавчуургатай жигнэмэг хийх технологийг нэвтрүүлж , 6 нэрийн жигнэмэг шинээр үйлдвэрлэлээ. Талхны үйлдвэрийн дугуй талх үйлдвэрлэх шугамыг шинэчилж Чех улсын “DVORAK” фирмийн иж бүрэн механикжсан компьютерийн удирдлага бүхий урсгал шугам авч ашиглалтанд оруулснаар дугуй талхны чанар эрс сайжирлаа. 2006 онд Европын стандартын шаардлага хангасан зуйван болон дөрвөлжин талх үйлдвэрлэх иж бүрэн автоматчилагдсан компьютерийн удирдлага бүхий урсгал 2 шугамыг ашиглалтанд орууллаа. Дөрвөлжин талх үйлдвэрлэх шугам нь шингэн хөрөнгө бэлтгэх иж бүрэн автомат ажиллагаатай, дэлхийн сонгодог технолгид тооцогддогоороо онцлогтой бөгөөд орчин үеийн өндөр мэдрэмж бүхий найдвартай ажиллагаа, шат шатны чанарын хяналттайгаараа дэлхийд тэргүүлэх технологи юм.  Энэхүү дэвшилтэт техник, технологи нь Монгол улсын талхны үйлдвэрлэлд нэвтэрч байгаа нь хүн амын өдөр тутмын өргөн хэрэглээ болох талхыг хэрэглэгч Та чанар, орц, үнийн өргөн сонголттойгоор хэрэглэх боломжтой боллоо. Одоогийн байдлаар хөх тарианы талх, “Ургац”, “Амтлаг”, “Мишээл”, “Өглөө”, “Зуйван чех” зэрэг бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгч олноос өндөр үнэлгээ авч байгаад манай хамт олон урам зоригтой ажиллаж байна. Эдгээр шинэчилэлтэй уялдуулан хүнсний зориулалтын 50 гаруй автомашиныг Солонгос улсаас худалдан авч автогражид парк шинэчлэл хийж, шинээр машин засварын цехийг ашиглалтанд орууллаа.
Компанийн бүтэц зохион байгуулалт, ажиллагсдын нигмийн хамгаалал зэрэгт онцгой анхаарч ажиллаж байна. Мөн шинэ техник технологи нэвтрүүлж байгаатай холбогдуулан инженер техникийн ажилчид, ажилтнуудын сургалтанд илүү анхаарч Чех, Голланд зэрэг орнуудаас кип-автоматик, технлогийн чиглэлээр өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдийг урьж авчирахаас гадна өөрийн ИТА-даа Чех, Англи улсад явуулж дадлагажуулах ажлыг зохион байгуулж, эхний ээлжинд инженерүүд Прага, Лондон хотуудад ажиллаад ирлээ. Компанийн маркетингийн бодлогыг боловсруулж зорилтот зах зээлийг тодорхойлж, сар, улирал бүр хэрэглэгчдээс авдаг судалгааг үндэслэн техник технологйин давуу талаа ашиглан олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хүссэн хэмжээ, жор орцоор хийх боломжтой болсон нь хөрөнгө оруулалтын давуу тал гэдгийг дурьдахад таатай байна. Мөн бүтээгдэхүүний сав баглаа боодлыг иж бүрэн шинэчилж , шинээр ажлын байр бий болголоо. 2003 оноос хойш компани үйлдвэрлэлээ шинэчлэхэд нийт дүнгээрээ 6,3 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ хөрөнгө оруулалт нь хэрэглэгч бүрийн гэрт эрүүл ахуй, ариун цэврийн өндөр шаардлага хангасан, зүссэн, зориулалтын сав баглаа боодолтой, дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн очиж байгаагаараа онцлогтой юм .

No comments:

Post a Comment