Tuesday, November 24, 2009

Далан зургаагийн далан зургаа

Єнгєрсєн цаг vеийн тєвлєрсєн тєлєвлєгєєт нийгэмд жилд хоёрхон удаа улсын тєсєв тєлєвлєгєєг хэлэлцэхээр Ардын их хурлын 200 гаруй депутат долоо хоногийн хугацаатай нийслэлд ирж чуулаад тардаг байжээ.
Насанд хvрсэн 3500 хvн тутмаас нэг депутат сонгогддог байсан удаатай. Нийгмийн ажилчин, малчин, сэхээтний тєлєєллєєс сонгогдсон байдаг байлаа.
Єнєєдєр парламентын засаглалтай Монгол Улс дєрвєн жилийн хугацаагаар Улсын их хуралд 76 гишvvн сонгож ирлээ. Тэд нь улсын тєсєв тєлєвлєгєє, хууль батлах vvрэгтэй.
1992 оноос хойш жилд 60-аад, нийт 300 гаруй хууль єнєєдрийг хvртэл баталсан байх юм. Харин энэ олон хуулиа хэрэгжvvлж хэрэгжиж байгаа нь ард иргэдэд vл ойлгогдоно.

Монгол Улсын хєгжлийг авч яваа гэж vзэх 76 таних, танихгvй хvнд иргэд амлалт, авлига хоёрт нь хууртаад саналаа єгсєєр ирсэн хаширдаггvй гашуун тvvхтэй. Эрхэм тэр гишvvд жил жилд даварсаар байгааг нуух аргагvй болжээ. Тєсвийн ерєнхийлєн захирагчийн тоо дахиад л 76-гаар єсєх гэж байна. Тэд анх тойрогтоо 10 саяыг хувиарлаж байсан бол ирэх оны тєсєвт єєрсдийн багцаа нэг тэрбум тєгрєгт хvргэхээр зvтгэцгээж эхэллээ.

Тойргийн хєрєнгє оруулалт нэрээр гишvvдийн зарцуулдаг мєнгєний хэмжээ 10 саяаас 100, 250, 500 сая болтлоо єссєн бол 2010 оны тєсвєєр 76 тэрбум тєгрєг батлуулах нь.
Харин 76 тэрбумыг тойрогт зарцуулах уу, гишvvдэд завшуулах уу гэдэг асуулт гараад байгаа аж. Засгийн газрын гишvvдийн ихэнх нь УИХ-ын гишvvд учраас энэ нь нэг их зовлонгvй ногоон гэрлээр явчих магадлал єндєр байгаа гэнэ.

Бас нэгэн хачирхалтай яриа гараад ирэв. Єнгєрсєн оноос тєсвєє их л хэмнэх юм яриад байсан нь талаар болж, эрхэм гишvvд єєрсдийн хэрэглээгээ тvрvvлж єсгєхєєр шийджээ.
Таван туслахаа дєрєв болтол цєєлсєн. Саяхнаас болиод нэг нэг туслах нэмж авахаар болжээ. Тєсвийн тєсєлд 76 гишvvний нэмж авах 76 туслахын цалин хєлс, ажлын байр гээд бvхий л зардал тусгагджээ.

Хямралаар хамгийн тvрvvнд хэмнэлт гаргах ёстой гишvvд маань ажлын байр гаргаж байгаа нэрийдлээр 76 туслах авч байгаа нь энэ гэнэ. Хєдєє орон нутгаас сонгогдсон гишvvд дор бvрдээ, аймагтаа доод тал нь гурван туслахтай гэнэ. Г.Батхvv гишvvн гэхэд Євєрхангай аймагт таваар тогтохгvй туслахтай гэгдэх бєгєєд "Євєрхангайн мэдээ" гэсэн сонин гаргадаг гээд бод.

Зарим гишvvд нь ах, дvvсийнхээ ажилгvй нэгнийг туслахаараа аваад, дєрвєн жил чамлахааргvй тэтгэсэн харагддаг. Гишvvнийхээ нэрийг барьж, "туслах" гэсэн нэр зvvсэн эрхмvvд хєдєєд олширсныг нуух юун.
Тэр бvv хэл "Би УИХ-ын гишvvний бие тєлєєлєгч байна .Чамайг яаж ч чадна шvv" гэж хvн барьж авч зодсон туслах хєдєєд гарсан удаатай.
Цалинтай, цалингvй туслахууд сум болгонд нэг нэг бий гэхэд хилсдэхгvй. Тэд сумандаа жинхэнэ намуудын талцлыг бий болгодог гээд бод.

Єнєєдєр саарал ордноор дvvрэн УИХ-ын гишvvдийн туслахууд холхидог болсон гэх яриа чих дэлсэх болсон.
Тэр бvv хэл багталцахаа байгаад зарим нь коридорт байрлах болжээ. Энэ нь парламентын ордон бариулахаас аргагvй байдалд хvрлээ гэдгийг харуулах гэсэн арга гэж ярих ч хvн байна.
Монголчуудын сэтгэлгээнд 76 гэсэн тоо хадгалагдах болсон.
Дордохын долоо, уруудаад зургаа, нийлбэр нь 13 гээд бодоход тийм ч сайн тоо биш бололтой. Уг нь татвар тєлєгчдийн цуглуулсан жаал хєрєнгийг 76 тийш нь vр ашиггvй цацаад баймааргvйсэн.

УИХ-ын гишvvний туслахын сарын дундаж цалин 250 мянган тєгрєг гээд бодоход жилийн гурван сая, таван туслахын 15 сая, 76 гишvvний 380 туслах жилд нэг тэрбум нэг зуун дєчин сая тєгрєг зєвхєн цалинд зарцуулах болж байна.
Туслах гэдэг нь цай аягалсан, сонгогчдын бичиг захидлыг зуучилсан л нэгэн. Нэг эрийн хоёр эхнэр нэг гэрт багталцдаггvй адилаар нэг гишvvний гурван туслах нэг єрєєнд таарахгvй бие биеэ хялалзах нь энvvхэнд гэж ордныхон ярих нь оргvй ч зvйл биш бололтой.
Тэдний нийгэмд бvтээж байгаа vvрэг юу юм бол оо. Эртний хаадын шивэгчидтэй адилтгавал ихээхэн vймээний эзэд байж таарна. Далан зургаагийн далан зургаанууд ордонд олширчээ.
Сайн мууг цаг хугацаа харуулах биз ээ.

No comments:

Post a Comment