Tuesday, November 24, 2009

Үгэн дунд төөрчихлөө юу!


Хэлний сургуулиа төгсөөд 8 жил болчихоод байхад хүртэл би алдаж хэлдэг, хооронд нь ялгадаггүй “үгс”-тэй тэмцэлдсээр.

Жишээ нь "License" гэдэг үг дээр би үргэлж төөрөлддөг. "c" үсгийг нь "s" үсгийн байртай нь сольчих гээл.
Бас өөр нэг үг байна (ичмээр л юм) aggravate гэдэг үг. Энэ үгийн дундах aүсгийг би үргэлж "i" үсгээр сольж aggrivate болгох гээд байдаг. Учир нь уншихад яг тэгж хэлмээр санагддаг.
Намайг төөрөгдөлд оруулдаг маш олон үг бий л дээ. Гэхдээ тэдгээр төөрөгдүүлэх авъяастай үгнүүдийг амархан цээжлэх “лаг” аргыг би олсон.
Тухайн үгээ чангаар зөв үсэглэж уншаад, би зөв хэлтлээ дахин дахин чанга хэлнэ.
Энэ бол англи хэл ч гэлтгүй бүх гадаад хэлийг эзэмшихэд тустай маш зальжин сайн арга шүү.
Танд ч гэсэн төөрөгдөлд оруулдаг үгүүд бий юу? Тэгвэл тэдгээр үгүүдийг сэтгэгдэл дээр бичиж бусадтайгаа хуваалцаарай. Энд намайг битгий ганцааранг үлдээгээрэй!

No comments:

Post a Comment