Tuesday, November 24, 2009


Хүн бүр өвөрмөц зангаа дохио хөдөлгөөнтэй байдаг. Түүнтэй адил хүн бүрийн инээх хэв маяг өөр өөр билээ. Хүн чанга, тэрүүхэндээ, ичингүйрэн, сөөнгөдүү, шоглонгуй, шоглонгуй зэргээр янз бүрийн байдалтай инээж байгаа нь тухайн хүний зан аашийг илэрхийлдэг гэж сэтгэл зүйчид үздэг.

 
Энд арав гаруй гаруй  илүү өргөн дэлгэрсэн  инээдийг толилуулж байна.
 
1.      Та инээх үедээ чигчий хуруугаа уруулдаа хүргэдэг бол: Та хүнтэй харьцах соёл, гоолиг тэгш нуруу, эмэгтэй хүний мөн чанарын тухай хувийн үзэл баримтлалтай бөгөөд амьдралдаа дээрх үзэл баримтлалаа тууштай дагадаг нэгэн. Аливаа зүйлд тоомжиргүй ханддаг хүнийг та нөхөрсөг бус гэж үздэг.
 
2.      Та инээх үедээ амаа гараараа дардаг бол: Та яльгүй хулчгардуу, өөртөө бүрэн итгэдэггүй  хүн байна. Сав л хийвэл ичиж аливаа зүйлээс хойш сууж өөрийгөө олонд таниулахыг хүсдэггүй  юм байна.  Иймд өөрийгөө байнга ажиж, шүүмжлэлтэй ханддагаа болих нь зүйтэй.
 
3.      Та инээх үедээ толгойгоо арагш савж хөдөлгөдөг бол: Та итгэмтгий гэнэн, бусдын үгэнд оромтгой, гэхдээ аливаа зүйлд зориглоод дайрвал далайцтай хөдөлдөг, уужим сэтгэлтэй хүн юм. Зарим үед сэтгэлийн хөөрөлдөө автан ойлгомжгүй үйлдэл хийдэг. Ер нь бол эрүүл саруул бодол санааг дээдлэх нь зүйтэй
 
4.      Инээх үедээ гараа нүүр, толгойдоо хүргэдэг бол: Та бол мөрөөдөмтгий, уран сэтгэмжтэй хүн байна. Эна бол тийм ч таагүй шинж чанар биш, гэхдээ мөрөөдлөө чиглэсэн зорилготой хэрэгжүүлэхийг чармайх нь зүйтэй. Төлөвлөж байгаа зүйлс, амьдралын чухал асуудлуудад илүү ухаалаг хандахыг хичээвэл зохино.
 
5.      Инээх үедээ хамраа үрчийлгэдэг бол: Та сэтгэл санааны байдал, үзэл бодлоо тэрчлэн дур сонирхолтой зүйлээ хүртэл байнга өөрчилдөг хүн байна. Таны сэтгэл санааны байдал тухайн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг нь танд болон таны ойр орчмын хүмүүст таагүй байдгийг анхаарахад илүүдэхгүй. Зөрүүд, хүний үгийг сөрдөг зан танд зохихгүй бололтой.
 
6.      Та амаа ангайж чанга инээдэг бол: Та бол хөдөлгөөнтэй, золбоолог хүн байна. Та хааяа бие барьж зарим асуудлаар буулт хийж дундыг баримталдаг байхад гэмгүй. Та бол сайхан ярьж хөөрч чаддаг хүн байна, иймд бусдын яриаг сонсох урлагт суралцвал зүгээр.
 
7.      Та тэрүүхэндээ инээхээс өмнө толгойгоо бөхийлгөдөг бол: Та сайхан сэтгэлтэй тусч, тухайн нөхцөл байдал, хүнд амархан дасах чадвартай. Та сэтгэл санааны байдал, хийж байгаа үйлдлээ ямагт хянаж чаддаг юм байна. Та хэзээ ч хэнийг ч гомдоож уурлуулахыг хүсдэггүй.
 
8.      Та инээх үедээ нүдээ анидаг бол: Та ямар ч насандаа гэсэн идэр залуу цагийнхаа хийморлог зан аашийг хадгалсаар байна гэсэн үг. Тийм учраас та аливаа шийдвэрийг сайтар бодож цэгнэхгүй гаргадаг, заримдаа дэндүү түргэн шийдвэр гаргадгаас алдах удаа бий.
 
9.      Та инээх үедээ эрүүгээ барьдаг, илдэг бол: Та аливаа асуудлаар амин хувиа хичээсэн бодол үзэлтэй байна. Бараг бүх асуудалд хувийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрх ашгийн үүднээс ханддаг. Ийм байдал үл ойлголцол, дургүйцэлд төрүүлж болох юм.
 
10.  Та инээх үедээ нүдээ цавчдаг бол: Та өөртөө итгэлтэй, сийрэг оюун ухаантай, төлөв томоотой хүн байна. Та ажил хэрэгч, шургуу, дайчин хүн юм.

No comments:

Post a Comment