Monday, November 23, 2009

Дэлхийн хамгийн үнэтэй байшингууд

Блог бичсэн: kiss_969 in Untagged  on Арван нэг 23, 2009 Print PDF


5. Елена Франчукийн харш


Украины бизнес эрхлэгч, буян ажиллагаа явуулдаг эмэгтэй Елена Франчук Украины Ерөнхийлөгч асан Леонид Кучмагийн охин, тус улсын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Виктор Пинчукийн эхнэртэй хамтран Лондоны Кенсингтонд унталгын 10 өрөөтэй таван давхар харшийг 80 сая фунт буюу 161 сая орчим доллароор худалдан авчээ.

18 сар, 10 сая фунт зарцуулсан бүрэн засвар саяхан дуусчээ. Харшид тухайлбал, усан сан, саун, спорт заал, кино театр, тусгайлан тоноглосон хоргодох байр барьжээ. Урьд нь охидын хувийн сургууль байсан байшинг 1997 онд худалдаж авсан хятад гаралтай гэр бүл харшийн өмнөх эзэд байжээ.
Урьд нь Лондонд үл хөдлөх хөрөнгийн дээд ханшийг гангийн үйлдвэрийн магнат Лакшма Миттал 2004 онд Кенсингтонд 67 сая фунт стерлингээр /135 сая орчим доллар/ байшин худалдан авч тогтоожээ.


4. Уильям Рэндольф Херстийн харш


Алдарт “Загалмайлсан эцэг” киног үзэх дуртай хүмүүсийн анхаарлыг хамгийн их татах байшин юм. Чухам энд киноны толгойг нь цавчсан морины тухай, сэтгэл хирдхийлгэсэн хэсгийн зургийг авсан түүхтэй ажээ. Урьд нь хэвлэлийн магнат Уильям Рэндольф Херстийнх байсан энэ харш Америкийн Беверли-Хиллст байдаг. Өнгөрсөн зууны 20-оод оны, Н хэлбэрийн энэ барилга Сансет өргөн чөлөөнөөс хойш 2,5 га газарт оршдог. Гурван давхар, том талбайтай энэ байшингаас гадна гоёмсог гурван усан сан, унталгын 29 өрөө, кино заал, диско бүжгийн талбай, аюулгүй байдлын албаныханд зориулсан тусдаа барилга, теннисийн хоёр талбай, жижиг цэцэрлэгт хүрээлэн энэ эдлэнд байдаг. Херст энэ харшийг 1947 онд 120 мянган доллароор худалдан авч байжээ. Тэрбээр эдлэндээ алдартай улс төрчдийн хүлээн авалтыг байнга зохион байгуулдаг байв. АНУ-ын Ерөнхийлөгч асан Кеннеди энэ эдлэнгээс ерөнхийлөгчийн кампанит ажлаа явуулж байжээ. Харин харшийг 1976 онд худалдан авсан, хөрөнгө оруулагч Леонард Росс 2007 онд харшийг худалдаанд тавьжээ. Барилгыг 165 сая доллароор үнэлсэн нь хэсэг хугацааны турш дэлхийн дээд амжилт тогтоож байсан юм. Гэхдээ энэ харш зөвхөн баян түүх, тансаг байдлаараа төдийгүй, алдарт Том Круз, Кэти Холмс хоёр, Бэкхемийн гэр бүл нарын хөршүүдтэй учир өндөр үнэлэгддэг байна. Саяхан хөршүүдийн тоонд Николь Кидман нөхрийн хамт оржээ.


3. Апдаун ордон /Updown Court/


“Их Британид ХIХ зуунд барьсан хувийн хамгийн том байшин” гэгддэг, Лондоны Уиндлесхем дэх Updown Court барилга хэмжээгээрээ Букингемийн ордноос том ажээ. Энэ байшин 103 өрөөтэйгөөс 22 нь тусдаа гантиг онгоцтой угаалгын өрөө бүхий унталгын өрөө, бүжгийн хэд хэдэн заал, 50 хүний суудалтай кино театр, 250 мянган фунтын өртөгтэй, шигтгэмэл шалан танхимтай. Үүнээс гадна эдлэнд таван усан сан, найман лимузины гарааш, боулингийн заал, теннисийн шилэн ханатай, битүү талбай, таван морины жүчээ, морин тойруулга, нисдэг тэрэгний талбайтай. Цонхгүй, ган хаалгатай, тусдаа заалууд нь бүрэн хамгаалалтын баталгаа болдог байна. Гал түймэр гарах эсвэл сэтгүүлчид сүүдэр шиг дагах үед байшингийн эзэн энд хоргодож болох ажээ. Энэ ордонг 85 сая фунт буюу 139 сая доллароор худалдана. Ингэж өндөр үнэлэгдэхэд Йоркийн герцогиня, Элтон Жон, хатан хааны эдлэн зэрэг алдартай хөршүүдтэй таатай байдал ордог байна.


2. “One Hyde Park” орон сууцны цогцолбор дахь тэнгэр баганадсан барилгууд


Дэлхийд үнээрээ хоёрдугаарт албан ёсоор орох байшин хараахан байхгүй байна. “One Hyde Park” орон сууцны цогцолборт 2010 онд барилгын ажил нь дуусах, усан сан, кино театр төдийгүй, тус бүр нь 100 сая фунт буюу 200 сая гаруй долларын үнэтэй, тэнгэр баганадсан дөрвөн барилга байна. Маш тансаг эдгээр барилгаас гадна “One Hyde Park” цогцолборт тал нь эзэнтэй болсон, дунджаар 20 сая фунтын /40 сая орчим доллар/ , өөрөөр хэлбэл нэг ам фут нь 6000 орчим фунтын 82 айлын байр ашиглалтад орно. Оршин суугчдын аюулгүй байдлыг Британийн аюулаас хамгаалах албаны офицерууд хангаж, тайван байдлыг нь тоос нэвтрэхгүй хаалга, цонх, нүдний торлогийн сканнер хангах юм. Уг барилга газар дорхи хонгилоор дамжин, холгүй орших “Mandarin Oriental Hotel” зочид буудал руу орсон аврах хэд хэдэн гарцтай. Оршин суугч бүр өөрийн гэсэн хоргодох байртай байх юм.

1. Антилла /Antilla/



Дэлхийн үл хдлөх хөрөнгийн үнийн дээд амжилтыг Энэтхэгийн хамгийн баян хүн, рупигийн тэрбумтан Мукеш Амбани энэ онд тогтооно. Түүний 173 метр өндөр, нисдэг тэрэг буух талбай, эрүүлжүүлэх төв, 168 авто машины багтаамжтай, зургаан үе бүхий гарааштай барилга энэ онд ашиглалтад орно. Энэ барилгыг Мумбай хотын төвд байдаг, домогт Антилла арлын нэрээр гэж нэрлэжээ. Барилгын өндөр нь 60 давхар ердийн барилгатай тэнцэх ч, тааз нь ердийнхөөс бараг гурав дахин өндөр, тиймээс энэ ордон ердөө 27 давхартай. Барилга дүүжин цэцэрлэгээр хүрээлэгдсэн байна.
Аль нэг давхрыг гэрийн театр болгоно. Зочдод зориулсан тоотуудын нүүрэн тал нь шил байна.
Энэ цамхаг нэг тэрбум орчим долларын үнэтэй. Амбанигийн гэр бүлд /ээж, эхнэр, гурван хүүхэд/ шинэ байшинд нь 600 хүн үйлчлэх ажээ.
Мукешу Амбани нь Энэтхэгийн нефтийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг, биотехнологийн салбартай хувийн томоохон компани болох Релианс групптэй /Reliance Group/ ажээ. Амбани 27,6 тэрбум долларын хөрөнгөтэй юм.




No comments:

Post a Comment