Monday, November 23, 2009

ГАЗАР ДЭЭГҮҮР ХӨВСӨН НЬ

Ачаа багатай хөнгөн завь цагт арван километр худалж чадах тул гурван цаг яваад Амнундакийн бууц хүрч болохоор байв. Хотгорыг захалсан цэвэр усан зурвасаар хөвөхдөө эргийн хясаа дагасангүй, ойн захыг барьж явлаа. Яагаад гэвэл хурдтай яваад усан доогуурх чулуу мөргөвөл хөнгөн завиныхаа элгийг цөмлөж болох байв.
Хуурай навчис, модны мөчир, үсэн шавьж зайгүй хөвсөн булингарт усан дээгүүр байдар завь хөнгөн гулсана. Энэ газрыг хөрсөнд дээр олон жил хэвтэж байсан хамаг хог ийнхүү нэгэнт дээшээ хөвөн гарч ирээд ус бузарлан блингартуулж байгаа нь тэр. Горюнов хатгуур мод дүрж усны гүнийг байн байн хэмжинэ. Усны гүн метр илүү болж ирлээ.
Үүнээс үзэхэд томоохон биетэй ан араатан ч гэсэн ус гүехэн юм уу, ус огт хүрээгүй газар л зугтан гарч амжаагүй бол сөнөсөн байж таарна. Хүн болон ан амьтан амь зулбан гарч болох өндөрлөг газар энд байсан эсэх нь жуулчдын сонирхлыг ихэд татаж байлаа.
- Энэ их ус гэнэт хаанаас гараад ирдэг билээ гэж бодоод ухаан хүрэнгүй юм. Түр бөглөрсөн газар доорх ундарга л сад тавихдаа үерлэчихлээ гэж үү дээ? хэмээн Ординыг яриа өдөхөд,
- Тэнгисийн ус хотгорт орж ирж байгаа юм биш биз? Далай орйхон, дархан нуурын амсраар хүйн холбоотой шүү дээ гэж Горюнов саналаа хэлэв.
- Тийм бол ус шорвог байх ёстой, амсаад үз л дээ.
Горюнов алгаараа ус атган амсаад тургиж орхив.
- Ус гашуун шорвог байна. Гэхдээ яг тэнгисийн ус шиг биш.
- Нуурын цэнгэг устай холилдож, өч төчнөөн цас хайлуулан залгисан юм чинь арга байж уу, хэрэв тэнгисийн ус энд орж ирсэн бол хотгорйн ёроол нэлдээ доош сууснаас гарахгүй.
- Тийм л бол усны төвшин дахин их дээшлэхгүй. Одоо бүр дээд цэгтээ хүрээд байна гэж үзэж болох уу?
- Энэ бол хотгорын ёроол хэр доор сууснаас? Ббас нуурын өрхний голч хотгорын нийт талбайтай ямар харьцаатай байгаагаас хамаарна. Өрхний амсар жижигхэн, хотгор том болохоор ус төвшин тэнгисийн төвшинтнй адил болохын тулд ихээхэн хугацаа шардана. Хотгорын төвшин хэр доор суусныг бид мэдэхгүй. Хотгорын ёроол тэр чигээрээ, гамбир шиг хавтгайгаараасуусан гэж бодоход хэцүү байна. Хэдэн хэсэг болж хагараад хагархай бүр янз бүрийн хэмжээгээр суусау байж л мэднэ.
- Тэгвэл зарим хэсэг нь хуучин байрандаа үлдээд түүн дээр хүн амьтан амь хоргодон үлдэж болох нь ээ дээ?
- Тэгсэн байгаасай л гэж найпацгаая. Энэ бол Санниковын газрын оршин суугчдад ганц аврал байхсан.
Байдар завь оройгоо хүртэл усанд живсэн хөвөө бургасыг нэвтлэн гарав. Бургасан ойн баруун жигүүр эрвийн сэрвийн ойтой нийлэх бөгөөд зүүн жигүүр нь али хэдийн далд ороод эргийн хадан хясаа хүртэл цэлийн үргэлжлэх их усад хааяа нэг хясаанаас тасарч унасан хад цохио цухуйж үзэгдэнэ. Хадан хясааны мөргөцөг дээр хааяа нэг аргаль угалз үзэгдэх агаад зарим нь хөдөлгөөнгүй зогсоод хөлийн доор нэлийнх их усыг ширтэж, зарим нь хойш урагш займчин үймэх ажээ. Өвс ногоо, хөвд цөм усанд живж, хадан хяс аны мөргөцөг дээр бараг юу ч үл ургах тул эдгээр адгуус харангадаж үхэхээс зайлахгүй. Умнаас цухуйж буй хад цохион дээр асга чу«уун дунд хоргодон амьдарч агсан үхэр оготно, хулгана зэрэг мэрэгчид асаж хаа нэгтээ дунд нь туулай сууж буй нь аварга биетэн шиг үзэгдэж энэ өчүүхэн амьтад ч бие биеэ шахаж суугаад өлсөж үхэх цагаа хүлээж байлаа. Нэгэн тийм хад руу бүргэд шуугин орж ирээд туулай шүүрэн одохыг жуулчид харлаа. Дайны хажуугаар дажин гэгчээр түүний хажууд сууж байсан баахан хулгана зурам айж сандарсандаа усанд унав. БУсад махчин шувуу ч хад ёулуун дээр зэхээстэй бэлэн хоолыг аль хэдийн анирдаж мэдээд дээгүүр нь эргэлдэж байна. Гэвч энэ бэлэн хоол насны юм биш дээ, тэр шувууд ч бас өлсөж үхэх болно. Тэр ч байтугай томоохон цохион дээр үнэг, чоно цугларан гарч зарим нь хэвтэж, зарим нь зогсоод хажуугаараа хөвөн өнгөрөх хүмүүсийг харцаараа үдэх ажээ.
Хоёр цагийн дараа дархан нуур байсан газрын багцаа хоёр талаас хашсан хагас дугариг эргээр танигдаж ирлээ. Нуур байсан газар луу дөхөх тусам сэлүүрдэхэд бэрх болж буйг Горюнов ажиглаж мэдээд зави зогсоож тавивал өөдөөс чиглэсэн урсгал байгаа нь илт мэдэгдэж ус нь улам шорвог гашуун булингартай болж байв. Нуурын хавьд урсгал улам ширүүсэж, ундаргын өрх байсан газар ус оволзон оргилж байлаа.
- Хараач, тэнгисийн цжтгалан тасраагүйгээр барахгүй, бас л хүчтэй хэвээрээ байгаа юм байна гэд Ордин усны гүн хэмжиж үзвэл гурван метр урт хатгуур мод чүү гэж ёроолд хүрэв.
- Нуурын уснаас хоёр метр өндөрт цухуйж байдаг тахилын чулуу хүртэл далд орж шүү дээ гэж Горюнов баэиглав.
Нуурын зах барьж нэлээд хөвөөд ойн гүн рүү шурган орсон цэўэр усны зурвас урсгалыг ажиглаж түүнийг дагалаа. Удалгүй суваг нарийсаж байдар завь модон дундуур хөвөх болов. Энэхүү усанд автсан ойг хараад жигтэй сонин, нүцгэрч харласан навчист модод, нов ногооноороо гацуур, жодоо уснаас цухуйх төдий, хөрмөг навчис, гишүү элдвэ хогт дарагдан нэвсийж, үхсэн шувуу болон жижиг мэрэгч энд тэндгүй хөвнө. Модон дээр хаа нэг шувуу сүрхийн мөчир сэлгэж гомдолтойгоор жиргэлдэж, саглагар сөчир гишүүн дээр хулгана, үхэр оготно, өмхий хүрэн, оготнын чоно, суусар суулдах бөгөөд ан ангуучин хоёр ийнхүү зэрэгцэн суух нь хачин харагдана. Нар үүлэн цаанаас цухуйж, энэхүү жигтэй сонин, аймшигтай зэвүүн зургийг гийгүүлэн дэлгэнэ.
Ямар нэгэн дархи юм уу, хурц үзүүрт мөчирт завиа гэмтээхгүйн тулд ойн дундуур их л болгоомжтой хөдлөх хэрэгтэй байв. Явж байтал гэнэт урд нь цэлсхийн тэд ойн цоорхой байсан газар гарч ирлээ. Жуулчид тэр талбайд гарч ирээд бууц байсан газар мөн үү, биш үү гэж лавлан ажиглав. Эргэн тойрны ой танил бус ажээ. Гэнэт тэдний анхаарлыг татсан нэгэн зүйл гарсан нь нуурын мандалд ус оргилон, уур дэгдэж байв.
- Энэ бидний байсан ойн цоорхой биш, тэнд хөөсөрдөг нуур байхгүй гэж Горюновыг дуу алдахад Ордин,
- Би ч бас тэр цоорхой биш, урд саахалтын нь талбай гэж бодож байна. Тэгээд ч үерийн шалтгаан нь зөвхөн тэнгисийн цутгалан төдийгүй, бас газар доорх урсгалын нөлөө гэдэг нь тодорхой боллоо гэснээ,
- Энд ус нь цэнгэг байх ёстой хэмээн уух санаатай гараараа утгаж амсаад, - Бараг цэгэг юм, гэхдээ халуун байна! гээд амаа цавдах төдийн болов. Горюнов,
- Халуун усанд хөвөх нь завинд муу шүү. Чигжээс, цардлага хайлж двтэж болох учраас халуун уснаас хол явах хэрэгтэй гэлээ.
Хойт зүг нарийн суваг даган хөвсөөр бууц байсан талбайд гарч ирэв. Модыг нь огтолсоор сийрэгжсэн ойн баримжаагаар түүнийг тавьжээ.
- Манай гэр тэр байна хэмээн Ордин дуу алдав.
Хавтгай их усны эсрэг жигүүрт газар гэрийн дам нуруу цухуйж үзэглэнэ. Түүн дээр хайлж амжаагүй хэсэгхэн цас, шөнө утаа гардаг нүхний хагасыг таглаж байсан холтос харагдана. Тэд нар дэргэд нь хүрч ирээд Ордин дээвэр дээр авиран гарав. Тэгээд утааны нүх рүү өнгийж, үүгээр л дүүрэн эд хогшил хөвж явна хэмээн хашгирав.
Тэгээд үстэй хөнжил, эмэгтэйчүүдийн хэдэн бадай хүрэм, дэр, модон тагш, түлэнхий цуцал татан гаргаж ирэв. Энэ бүхэн нүхэн гэрт дүүрсэн усан дээр хөвөн гарч иржээ.
- Дэр хөнжил хоёрыг авъя. Аннуирт хэрэг болно. Гагцхүү усыг нь сайн шавхрах хэрэгтэй гэж Ордин хэлээд зарим юмыг уснаас гарган авч завиндаа суув. Тэр хоё тэндээсээ Амнундакийн гэр лүү очвол дөрвөн багана нь ёрдойж үлджээ. Хатгуур модоор бүлж үзвэл шороонд дараастай хэдэн гуйалин л тэмтрэгдэхээс өөр юм байсангүй.
- -Хүн амьтан байх шинж тэмдэг хаа ч алга! Бид тэднийг модон дотор олж хардаггүй юмаа гэхэд тэд биднийг хараад хашгирмаар юмаа гэснээ Горюнов, - Бид өөрсдөө хашгиръя л даа гээд Амнундак, Никита болон нэрийг мэдэх хүүµнүүдийн нэрийг дуудаж баахан хашгирав. Хэн ч хариу дуугарсангүй. Эргэн тойрон үхээрийн нам гүм ажээ.
- Бүгдээрээ живчинэ гэж баймааргүй юмаа, хэн нэг нь модон дээр ч юм уу, манай гэрийн дээвэр дээрч гэсэн авирч гарахсан биш үү гэж Ординыг хэлэхэд Горюнов,
- Эндээс дүрвэж зайлснаах гарахгүй. Цааш явж эрэх хэрэгтэй. Бодвол, ухрах бололцоогоор, ус удаан нэмэгдсэн биз Јэлээ.
- Аа мэдэхгүй, Хэрэв яаралтай явсан бол өвлийн цагт хамгийн чухал хэрэгтэй дулаан хувцас, хөнжил гудсаа орхино гэж үү? Хэмээн Ордин эсэргүүцнэ.
Тэндээс цааш хөвж хоёр километрийн зайтай байгаа саахалтын бууц хүрэх сувгаар замнав. Тэндхийн газар гэр нурсан ч гэсэн тал нь усан дээр ил ажээ. Горюнов усны гүнийг хэмжиж үзвэл бүтэн хагас метр байна. Тэрбээр,
- Энд бол хүн живж үхээд баймаар юм алга. Бодвол хотгорын энэ хэсэг доошоо бага суусан бололтой гэв.
Газар гэрт тулж очоод нурсан ханын нүхээр доторхийг нь харвал жижиг зүйлс, даавуу шуувуу, шатсан цуцал, хог төдийхөн үзэгдэж хувцас хунар байсангүй тул,
- Эндхийнхэн хамаг үнэтэй цэнэтэй юмаа зөөж амжсан байна гэж Ордин хэлэв.
Ойр хавийн модыг нэгжиж, дахиад л баахан хашгирсан боловч ус татрахыг хүлээж модон дээр бөөгнөрөн суусан хэрээнүүдийн гуагалахаас өөр хариу эс олов.
Бууц байсан дараачийн хоёр ч ойн цоорхойг очиж үзсэн боловч хүн байсангүй. оромж байр цөмөряч нурсан ч гэсэн усны гүн нэг метр, түүнээс ч гүехэн болж, завь хаяа унасан модны иш говорт тээглэн саатах болсон тул их л болгоомжлох хэрэгтэй байлаа.
- Эрлээ цааш үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Онкилонууд хотгор хөндийн хойт биед усанд живээгү© хэсэг рүү нүүчихэж. Тэгэхлээр Ўидэнд хэнийг ч аврах хэрэг алга. Харин бид хуурай газар луу дөхөж очоод онкилонуудтай дайралдвал эвгүй ч юм болж мэднэ гэж Горюновыг хаширлахад Ордин,
- Цааш ус дахиад гүнзгийрвэл яах вэ? Зугтаж явснаа яг тэнд усанд хоригдчихоод аврал эрж байгаа хүмүүс байвал яах вэ? Хожим нь сэтгэлдээ нүгэл хураахгүйн тулд эрлээ эцэст нь хүргэнэ байгаа гэж санал болгов.
Горюнов ч үгэнд нь ороод цааш сэлүүрдэв. Дараагийн ойн цоорхойд завь хайрдах болж, усан дотроос урьд нь нуурын хөвөөгөөр байсан зэгс суль цухуйж, усны гүн хагас метр хүрэхтэй үгүйтэй болов. Цаашихнаа ус дөнгөж илчихсэн газар ч харагдаж эхэллээ.
- Дараагийн ойн цоорхойд бид онкилонуудтай тааралдаж болох юм гэж Горюновын хэлснийг Ордин тосож аваад,
- Таны зөвөө. Модон дээгүүр түүдгийн утаа үзэгдэж байгаа нь тэдний хуурай газар дээр байгааг баталж байна. Дуу нь ч дуулдаж байх шив дээ гэв.
Ордин завиа зогсоогоод чагнавал, утаа гарч буй зүгээс үнэхээр хүний ярилцах чимээ алдаг оног сонсдож байв. Горюнов,
- Газар хөдөлж үер болсны улмаас онкилонууд хотгорны хойт зүгт нүүж очиж дээ. Одоо эндээ суурьшиж хуучин янзаараа амьрах биз ээ гэхэд,
- Хоёр халуун рашаанаар бодоод үзэхэд газрын халаагуур нь дахин сэргэсэн болохоор одоо эдний хувь заяаны төлөө санаа зовох юмгүй боллоо гэж Ордин нэмж хэлэв.
- Гэхдээ онкилонууд дээр эргэж очооддэмий байх. Ямар нэг аюул учраад байхад нь очиж сэжиглэгдэн, баривчлагдаж ч магадгүй тул буцах нь зөв.
- Тэнгис хөлдөөгүй, туулж бармааргүй бол хоол түлшиндээ ойр мөргөцөг дээрээ байж хүйтрэхийг хүлээе. Онкилонуудаас ус тусгаарлаж ба©гаа болохоор айлтгүй. Харин Гороховыг л гаргуунд нь гаргачихлаа даа. Одоо бодвол үлдэх гэсэн шийдээ өөрчилсөн байх гэсэнд Горюнов үл зөвшөөрөн,
- Горохов өдийд мөргөцөг дэр оччихоод байж ч мэднэ. Хэрэв энэ газар сайхан амьдарна гсэн бодлыг нь үер эвдсэн бол үймээн самууны үеэр үйсэн завиндаа хүрч, ганцаараа ч юм уу, эхнэртэйгээ ч юм уу, гарч ирж болноо доо. Загасчлахдаа хэрэглэж байсан болохоор үйсэн завь хаа нуусныг цаадах чинь сайн мэднэ. Болзсон ёсоор маргааш өглөө болтол түүнийг хүлээе гэв.
Жуулчид маань ийнхүү ярилцан байх зуураа гараа амрааж аваад эргэж сэлүүрдэв. Гэхдэ смодон дундуур суваг шуудуу дагасангүй, түргэнийг нь бодож хотгорын захын чөлөөт усан зурвасаар чуцлаа. Тэд хэдийгээр ийнхүү замын бартаа тойрсон боловч бүтэн дөрвөн цаг явж буудалдаа хүрчээ. Тэд дархан нуурын хажуугаар гарахдаа тэнгисийн цутгалан ихэд суларсныг үзэж, төвшин бараг ижил болж байгаа юм байна гэсэн дүгнэлт хйив. Эндхийн усны гүн хатгуур мод ёроол газар хүрэгүй бхйхыг бодоход гурван метрээс илүү болжээ. Хунгарын орчим ч тэдний эзгүйд ус ихэд нэмэгдэж гүн нь хоёр метр гаруй болсон байв.
Үлдсэн хүмүүс тэднийг мөргөцөг дээрээ мөсөн шатны эхэн дээр хүлээж байв. Аврагдагсдыг татаж авах бодолтой ийнхүү бэлдэн хүлээсэн ажээ.
- Нэг ч хүн авчирсангүй гэж үү? Хэмээн Костяковыг гайхан асуухад,
- Шал дэмий яваад ирлээ гэж үү? Гэж Никифоров нэмэв.
Аннуирын царай хувхайрч,
- Бүгд, бүгд живчихэж үү? Хэмээн дуулдах төдий шивгэнэв.
Ордин мэдээжээр түүнийг тайтгаруулах гэж оролдов. Горюнов завин дотроос эмэгтэй хүний хувцас гаргаж,
- Живсэн ганц юм энэ байна гэж наргиан болгон хэлээд Аннуирт өгөв.
Хамтын хүчэр завиа дээш татаж гаргасан боловч мөргөцөг хунгар хоёрын догол дээр нэлээд ноцолдох ажил гарлаа. Яагаад гэвэл усанд автсан хунгар доороосоо идэгдэж хорсон уу, аль эсвэл хотгорын ёроол үргэлжлэн суусаар байсан уу, хунгар дээрх догол хоёр метр хэртэй өндөр болсон байв. Бууж гарахад хялбар болгохын тулд Никифоров тэнд бөөн бөөн мөсөөр шат барьжээ.
Хооллонгоо бие биедээ өдрийнхөө сониныг хөөрөв. Үлдсэн гурван мөргөцөг дээрх ханан хаданд шат гаргаад бүр орой дээр нь гарч нэлэнхүй тэнгис ойрхо байхыг харжээ. Гэтэл тэднийг явснаас хойш асар удалгүй гэв гэнэт усан дотроос хоёр том баавгай хунгар дэр гарч ирээд мөргөцөг өөд авирч гэнэ. Бодвол хүмүүстэй цуг мөргөцгийн тавцан дэр амь хоргодох гэж бодсон бололтой. Гэвч иймэрхүү хөршийн холбоо осолтой байсан тул зочныг буудаж устгахаас өөр арга байсангүй. нэг нь хунгар дээр ойчоод улмаар ус руу өнхрөн орж, нөгөөхийг нь талбай дээр гаргаж алсан байна. Замд шинэ махны нөөцтэй болсондоо тэд баяртай байв.
Ордины газар грээ олж ирсэн эмэгтэй хүний хувцас хөнжил хоёрыг Аннуэнийх гэж Аннуир таньжээ.

No comments:

Post a Comment