Wednesday, November 25, 2009

Торны цаадах Интернэт

Би эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Ямар Куба, Хойд Солонгос биш дээ. МУИС-ийн 2-р байрны 3-р давхарт оюутнууд торны цаанаас Интернэтэд орж байх юм. Энд хувилж олшруулах үйлчилгээ явуулдаг цэгийн эзэд оюутнуудыг төдийлөн таашаадаггүй мэт санагдлаа. Өөрсдөө байшин дотор байшин буюу ТҮЦ барьж суурьшаад зөвхөн жижигхэн цонхоор харьцдаг төдийгүй борлуулдаг номнуудаа шилний цаанаас, харин Интернэтийг давхар торны цаанаас үзүүлэн орлого олж чаддаг аж. Ёстой нөгөө “Шилний цаанаас  долоолгов”.
Компьютер болгоны дээр “Хулгайчаас эд зүйлсээ болгоомжил!” хэмээн  дурайлгажээ. Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын халаас цүнхэнд санаа тавихаас өөр санаа зовох юм байна шүү!

Оюутнуудын хувьд компьютерийн урд суух мэтийн “хэт тансаг” юм бодолтгүй. Интернэтээс татаж авсан файлаа флашанд хуулж авмаар санагдаж жижиг цонх руу аймшиггүйгээр очиж шагайвал компьютерийн ханиад томуу яриад буцаах биз. Иймээс компьютерийн хулгана, гар хоёрыг нүхээр шургуулан хэрэглүүлж байгаа нь их юм гэж бодохоос.



Мэдээллийн эх сурвалж : ажиглагч

No comments:

Post a Comment