Monday, November 23, 2009

БӨӨГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ

Горохов сувгаас гарч ойн гүн рүү ороод талбайн зүгээс болон суваг талаас усны урсгал ихэд сулран тогтонгишсон газар очиж завиа модноос аргамжиж хөнжлөөр хучин хэвтвэл усны долгионд бүүвэйлэгдэн дорхноо унтаад өгчээ.
Удтал унтаад Цоохондойг улихад сэрээд харвал усны төвшин шөнө нэмэгдсээр завь нь өргөн модны мөчирт хүрэх шахсан байв. Нохойг бүр хөдөлж чадахгүй болтол нь шахжээ. Нохойгоо суллахын тулд хутга хэрэглэж, хэд хэдэн мөчир огтолж тайрахад хүрэв. Горохов усны гүнийг хэмжих гээд ёроолыг тэмтэрч үл чадлаа. Сэлүүрийн урт дээр гар нэмээд хоёр метр гэж бодоход ус их нэмэгджээ.

- Лут үерлэж шүү! Одоо замд араатан амьтан тааралдахгүй ээ. Зугтаж амжаагүй нь живсэн байж таараа гэж якут эр бодов.
Цоохондой дөнгөж мултрангуут үргэвч шиншлэн, сүүлээ хөдөлгөн эзнийхээ зүг гуйсан горьдсон харцаар харахад Горохов,
- Өлсчихөө юү дээ, харалмар чинь. Унд уух цаг ч болж л дээ. Данч идэх юм бага, цай чанах арга байдаггүй, агнах шувуу олдох нь өнгөрчээ гэж амандаа үглэн үүргэвчин дотроос гамбир, газар гэрийн дотор өлгөөтэй байсан их нөөцөн дотроос амжиж авсан утмал галууг гарган идэж, мөлжүүртэй яс, хэрчим талх төдийхнөөр нохойгоо хооллов.
- Цоохондой минь, хоёулаа сүүлчийнхээ галууг идэж байна шүү дээ. Хүнс хоол маань живчихсэн, хүрэх арга байхгүй гэж нохойтойгоо ярина.
Хүнс нөөцөлсөн тухай бодол Ракугийн халамж энхрийллийг санагдуулсан туд уйтгартай болов. Басхүү хасагийн гацаа, муухай ааштай хөгшин эхнэрээ дурсан, түүнээс болж байн байн гэрээсээ явах хэрэг гардаг, эсвэл баян худалдаачдад хөлслөгдөн хөтөч хийгээд холын аянд гардаг нь санагдав. Тэгснээ Ракуг оргуулж босгож аваад явахад оройтсон юм алга мэт бодогджээ. Юу гэвэл онкилонууд усанд втаагүй анхны ойн цоорхойд байрлаад шөнө ядарч зүдэрсэн улс унтаж байгаа биз. Ойн захад ойрхон сэлж очоод ракуг нэг ойртоход нь дуудан завиндаа суулгаад зугтаж болох юм. Онкилонууд усаар хөөж чадахгүй шүү дээ. Тэгээд ч нөхөд маань өнөө орой болтол хүлээнэ гэсэн явлаа ч гэсэн эхний өдөр холдож гавихгүй. Мөрөөр нь мөшгөөд очно гэж шийджээ. Шөнө дөнгөж дараагийн ойн аглагт хүрсэн, өөрөөр хэлбэл гурав дөрөвхөн километр явсан тул буцахад гайгүй гэж Горохов тооцоолж байв.
Юм идэж байх зуураа ийнхүү шийдээд үйсэн завиныхаа аргамжааг тайлан хойт зүг сэлүүрдэн одов. Нар хэдийнээ хөөрч үе үе үүлэн чөлөөгөөр цухуйхдаа овоо халааж байлаа. Үерийн дүр зураг өдрийн гэрэлд болоод ирэхээр шөнийх шиг тийм аймаар биш ажээ. Ус мөнгөрөн гялтганаж ойн ханан зурвас усанд тольдон тусна. Гагцхүү гайхалтай нь хаанаасаа гараад ирээв гэмээр их хог новш усан дээр хөвж байв. Усны ундарга эхэлж буй ойн цоорхойн хэсэгт л ус цэвэр тунгалаг байв. Бууц байсан ойн цоорхойд төдхөн сэлүүрдэж очоод хүнсээ базаах санаатай газар гэр лүүгээ дөхөж очвол ус хаалганаас нь дээгүүр татжээ. Мань эр дээвэр дээгүүр нь гарч тооноор нь хэдэн утсан шувуу гаргаж аваад өглөө бага юм олж долоосон Цоохойндойг баярлуулах гэж бүхэл бүтэн нугас өгчээ. Нохой ч хангалуун аргагүй хүрчигнэн дуугарч тухлан хэвтээд шувуугаа мэрж гарав.
Дараа нь онкилонуудын нүүж одсон зүгт сэлүүрднэ хөдөллөө. Ойн жим байсан сувгаар дүүрэн навчис, мөчир, ойн элдэв хог новш усан дээр хөвөн хөглөрөн байх ажээ. Үхсэн шувуу, хулгана зурам хөвж үзэгдэнэ. Нэгэн модон дээр нуугдаж суусан суусрыг хараад тэрбээр ангийнхаа хорхойд автан цохиж алаад,
- Зуны үс атугай малгай хийж болно, тэртэй тэргүй өлсөж үхэх амьтан юм чинь гж ангаа авахдаа өөрийгөө зөвтгөж бодов. Хойшлох тутам ус тогтонги, гүехэн болж буйг ажиглаж ядахааргүй, сэлүүрээр бүлж үзэхэд ёроол тэмтрэгдэх болов.
- Матвей Иванович байсан бол энэ их ус хаанаас гарч буйг тайлбарлаж өгөхсөн дөө. Усан галав юүлэх гэж бичиг домогт гардаг билээ. Газар юүлснээр тогтож, тэнгэр юүлээгүй нь их юм даа. Тэгвэл бүр балрахгүй юу гэж боджээ.
Үд өнгөрөхөд ус улам гүесэж, бут сөөг, нуурын зэгс цухуйж үзэгдэх бо«сон тул ямар нэг юм мөргөж завиа эвдэхээс болгоомжлон аажуу болгоомжтой сэлэх болов. үйсэн завь хайрдаж эхлээд төдхөн урагш хөдлөхөө болилоо. Горохов бууж §авиа хөтлөөд удалгүй бас Цоохондойг буулгаж, үүргэвчээ авч үүрээд хоосон шахуу завийг өвс халхлах төдий гүехэн усан дээгүүр чир• ойн цоорхойд гарав. Ойн цоорхойн нэлдээ нойтон бнуга болж, энд тэнд хонхор хотгорт ус мэлтэгнэн харагдлаа. Тэр хавиар дүүрэн мал адгуус, сүрэг үхэр, адуу, цаа буга, хирс хэсэг хэсгээрээ хэвтэх нь хэвтэж, бэлчих нь бэлчинэ. Бут модон дотор зэрглэг гахай хэрчигнэн нойтон газар хадран сэндэлнэ.
- Мөн арвин их амьтан цулрачээ. шөнөжин ус туулж туйлдсан амьтад одоо л нэг амарч байгаа бололтой гэж бодож амжаагүй шахуу байхад модны захаар адуун сүрэг рүү мөлхөж яваа вампу үзэгдэхэд “Анчин бас гараад ирж” хэмээн Горохов бодолдоо уулга алдав.
Мал адгуус олуулаа байгаадаа найдаад урьдын байдаг сонор соргогоо алдаа юу, хориод тооны вампу тэдэнд бүр ойрхон дөхөж очжээ. Хамгийн ойрхон вампу Гороховын нуугдсан бутнаас дөчөөдхөн алхмын цаана байсан тул Цоохондойг хуцах вий гэхээс тэрбээр ам хамрыг нь таглан барьж байлаа. Горохов,
- Та нарыг нэг сайн айлгая аа байз! Аянга цахилгааны аюул арилаагүй гэж мэдэж аваг! Хэмээн бодоод тэдний толгой дээгүүр хараалан буудвал дарийн утаа намдахад талбай дээр нэг ч вампу үзэгдэхгүй болж, гагцхүү мод бітсын намиатах хөдөлгөөнөөр тэднийг ой руу зугтан орсныг мэдэж болох агаад дуу нј улам холдсоор чимээгүй болов. �нэ буун дуу аглаг дээрх мал адгіусанд бас нөлөөлж, хэвтэж байсан нь ухасхийн босоод, зарим нь наашаа, зарим нь цаашаа давхилдан үймэв.
- Нэгэнт вампу энд байгаагаас хойш онкилонууд ойргүй байж таарна. Эднийг айлгасан нь сайн боллоо, эс тэгвэл санаандгүй дээрээс нь орчих байж хэмээн Горохов хийснээ зөвтгөв.
Тэрбээр үйсэн завиа цааш чирсээр явсан боловч газар бүр хуурайшиж чулуу тааралдах болсон тул ёроолыг нь цөмлөчихөж магадгүй болов. Дараачийн ойн цоорхойн захад алсаас бараатай, салаа оройтой өндөр улиангар байхыг үзээд завиа тэнд орхихоор шийдэв. Завиа модны доод талын салаа мөчир дээр тавьж, дотор нь үүргэвчээ хийгээд Цоохондойгоо уяж орхиод цааш дан биеэр хөдлөв. Цааш хоёр километр хэртэй яваад хүмүүсийн ярилцахыг сонсож_ утаа үнэртэв. Модны захад сэмхэн явж очоод аглагт юу болж буйг ажиглан харлаа. Энд тэндгүй түүднг асааж, онкилонууд түүнийгээ тойрон суух нь сууж, зогсох нь зогсож, мах шарах бөгөөд шарсан махны таатай үнэр якут эрийг хамрыг гижигдэнэ. Энд бүх омог буюу усанд автсан газрын бүх онкилон цугласан боловч урьдын адил тус тусдаа галтай, түүнийгээ тойрон суух ажээ. Ажиглах байрнаас ташуу зайд нэгэн түүдэг тойрон илүү олон хүн бужигнахыг үзвэл Амнундакийнх бололтой тул Горохов модны зах барьж түүн рүү дөхөж, харалдаа газар нь очоод бусад омгийн тэргүүнэр өөрийнгөө хүрээлүүлсэн Амнундакийг танив. Хотгорын хойт хэсгийн үржил шимгүй газар хүртэл тархан суурьшиж, нэгэнт өвөл ойртсон учир оромж байр барих ажилд орох уу, аль эсвэл ус татрахыг хүлээгээд хуучин оромж¤оо эргэх үү гэж шүүн ярилцаж байв. Горохов үүнийг сонсоод,
- Ээ тэнэгүүд ээ! “с татарна гэж бас горьдов оо! Хэчнээн их ус байгааг мэддэг ч болоосой гэж бодов.
Тэгснээ энэ аглагт ч , усны захад ч цас байхгүйг якут эр гэнэт ухаарч мэдэв. Цас хэдийн хайлсан бололтой. Учир нь их дулаахан болж, үер энэ хонхорт зуныг эргүүлэн авчирсан юм шиг болгосныг ойлгов.
Түүдгийн нөгөө талаар эхнэр хүүхнүүд суужээ. Аннуэн болон бусад эхнэрийг Горохов таньсан боловч тэдний дунд Раку үл үзэгдэнэ.
- Бэлэвсэн эхнэр болоод омогтоо буцсан юм болов уу гэж бодоод бусад түүдгийн хажууд буй хүүхнүүдийг ажиглаж үзвэл өөрийн гарсан омгийнхон дотроос ч Раку алга байлаа.
- Хаашаа алга болчихов оо! Нэг юманд яваа юу, аль эсвэл унтаж байгаа юм болов уу, За яах вэ, одоо ингэсхийгээд хоолоо идэхдэ цугларна, тэр болтол нь хүлээе гэж Горохов шийдэв.
Удсан ч үгүй хүүхнүүд мах бэлэн боллоо хэмээн дуудахад омог омгоороо түүдэг дээрээ цугларан сууж, хүүхнүүд шортой мах, гамбир тараав. Гэтэл Рак Амнундакийн омогт ч, өөрийнхөө омогт ч ирсэнгүй. Энэ нь Гороховт сэжиг төрүүлж, толгойлогчийн үгэнд орсонгүй гээд алчихсан юм биш байгаа гэж бодоход хүрэв. Газар хөдлөлтийн үед нурсан дээвэрт даруулчихаагүй бол Ракугийн эзгүйг өөр юугаар ч тайлбарлах аргагүй байлаа.
- Тоогүй юм боллоо. Дэмий наашаа явж дээ. Нар баруунаа тонгойчихсон байна. Шалавхан буцахаас горьгүй нь.
Гэтэл түүний нуугдан суусан бутнаас холгүйхэн гаүраас зэв зэвгээ агссан арваад о­килон цэргүүд гарч ирээд олсон бороохой жадаа Амнундакийн хөлийн дор тавиад ахлагч нь,
- Их толгойлогч , та биднийг сая аянгын дуу гарсан газрыг нэгжиж ир гэсэн билээ. Цагаан илбэчид эргэж ирлээ гэж та бодсон. Гэтэл бид тэнд олон ан амьтан, вампугийн баахан зэвсгээс өөр юм үзсэнгүй. Цагаан илбэчид болон тэдний ул мөрийг ч олж харсангүй.
- Гэхдээ л тэд нар холгүй байна. Вампу нарт аянга байхгүй. аянгын дууг бүгд тод сонссон шүү дээ гэж Амнундак хэлэв.
- Эд нарт нохой байхгүй нь яамай. Нохойтой байсан бол намайг дор нь мөрдөж олно доо гэж Горохов бодож амжаагүй шахуу байтал Амнундакийн хэлсэн дараагийн үг мань эрийн стгэлийг ихэд түгшээв.
- Бүх омгийн тэргүүн нарт хэлэгтүн. Цэргүүд авч эргэн тойрны ойг самнаг. Цагаан илбэчид ойрхон байна. Бидэнд дахиад гай гамшиг тарих гэж байна.
Цэргүүд тушаалыг зарлан тараахаар түүдэг түүдэгт тархан одов. Горохов зугтаад холдож чадахгүйгээ мэдээд дэргэд нь байж самналтыг өнгөрөөе гэж шийдээд тэр дорхноо ойн гүн рүү жаахан гүйж, эвтэйхэн мод олоод бүр дээшээ авиран гарвал мөчрийн завсраар ойн аглаг бүхэлдээ илхэн харагдана. Тэрбээр ацтай мөчир дээр суугаад ажиглавал түүдгийн тэндээс зэвсэглэсэн цэргүүд зүг зүг тийш одож, ойн захад хүрээд бүхэл нэгэн гинжин хэлээх үүсгэж ой руу самнан оров. Түүний суусан модны баруун зүүн талаар цэргүүд газар шагайн өнгөрч, мод бутыг нэгжижн жадаар хатгаж үзэвч дээш харах ухаанаа олсонгүй. харлаа ч гэсэн өндөрт авираад навчгүй боловч олон мөчрийн сүлжээн цаан нуугдан суугаа якут эрийг ®лж харахад бэрхтэй байсан буй заа.
Самналт хоёр цаг үргэлжилж нар ч уулан цаагуур оров. Тал талаас цэргүүд ирж түүдгийн дэргэд амраахр сууцгаасан хойно Горохов модноосоо бууж, толгойлогчийн түүдгийн хажууд гэтэн очвол Амнундак бөөтэй зэрэгцэн суусан байх бөгөөд эрэл амжилтгүй болсонд сэтгэл дундуур байгаа нь илт ажээ. Бөө,
- Бүх омгийн тэргүүнийг цуглуул хэмээн Амнундакт захирч, цэргүүд түүдэг түүдэг рүүгээ гүйв.
- Хөгшин бөө бас юу бодож олоо юм бол доо! Ракуу одоо ч алга. Бүх хүүхнүүд байраа тавьж өгөөд босож явахад эдэн дотор ч Раку алга байхыг үзэхэд хөөрхийг хөнөөснөөс зайлахгүй боллоо гэж Горохов гашуудан бодлоо.
Бүх омгийн тэргүүн нар цугларч түүдэг тойрон суусан хойно бөө босон гараа сунган өгүүлрүүн,
- Манай овог отогт их гай гамшиг тохиолдлоо. Бидний амар жимэр аж төрөн суусан газар шороон дээр цагаан илбэчид ирснээс хойш хэчнээн удаа газар хөдөлж, орон гэр маань нурав. Тэд энд ирж манай газаг\р нутаг тэдний суудаг мөнх цастай, нар үзэдггүй нутгаас хавьгүй дээр болохыг үзлээ. Тэд ой мод, ургамал ногоо элбэг дэлбэг, бэлчээр арвин, ан гөрөө ихтэй, цаа буга олонтойг маань үзэж мэдлээ. Тэгээд газар нутаг мал сүргийг маань эзэмшихийн тулд биднийг хөнөөхөөр шийдсэн бололтой. Тэд дархан нуурыг маань ширгээсэн, бид цуст тахил өргөж байж усаа эргүүлсэн. Тэд өвлийг сарын өмнө ирүүлж цас хайлахыг болиулаад биднийг хөлдөөх гэж бодсон байна. Бид гэр оронд®о гал түлж тэслээ. Тэгэхээр биднийг усны үерээр гэр орноос маанј хөөе гэж бодоод газар хөдөлгөн усаар тургиулж, хамаг бүнийг маань живүүллээ. Тэнгэрийн зардас л биднийг дуудан хөтөлж энэ хуурай газар дээр гаргалаа. Гэхдээ л гэр орон маань сүйрсэн, мал адгуус маань тарж алга болсон.
- Үүнийг бид удаан тэсэж чадна гэж үү? Өвөл ойртлоо, бид үүгээр үхэж үрэгдээд цагаан илбэчид газар нутгийг маань авна. Тэд цасны захад суугаад бидний мөхлийг хүлээж байна. Бидэнтэй үлдсэн нэг нь энэхэн хавьд орогнож, хаачихыг маань мөрөдөн мөшгиж байна. Гэвч олдохгүй байна.
Бөө үгээ тасалж амьсгаагаа авав. Бүгдээр бөөгийн амыг харж, хэлэх шийдийг нь тсэж ядан хүлээнэ. Бөө,
- Цагаан илбэчдийг устгах хэрэгтэй. Бид тэднийг хүндэт зочы ёсоор угтан авч, орон гэр, хоол унд, залуу хүүхнүүдээ хүртэл өгсөн. Гэтэл тэд хариуд нь гай гамшиг тарилаа.
- Энэ үнэн биз дээ? гэхэд омгийн тэргүүн нар,
- Үнэн, үнэн! Хэмээн дэмжив.
- Тэдэнд өгсөн эхнэрүүдийн нэг тангараг зөрчиж, омгоосоо урвах гэснийг бид гэсгээлээ. Тэр хүүхэн илбэчдийн газар доороос дуудан гаргасан усанд живэхдээ аврал эрэн дуудсан боловч нөхөр нь ирж авралгүй өөрөөнуугдсан.
- Одоо бид бүх илбэчдийг барьж авчраад энэ газрынхаа эзэн онгодод өргөл баръя. Маргааш хамгийн шилдэг зуун цэрэг цасны зүг аянд мордоно. Сал хийгээд толгойлогчийн удирдлагын дор хөдөлнө. Цэргүүдэд нум сум, жад байна. Манай толгойлогчид олзлон авсан аянга цахилгаан байна. Одоо бид адилхан зэвсэгтэй. Тэгээд ч бид олуулаа. Тэд дөрвүүлхнээ шүү дээ. Зуун цэрэг тэднийг дийлэхгүй гэж үү? Цэргийн тал нь үрэгдлээ гэж бодоход нутаг орон маань авраЈдана шүү дээ. Бид урьдын адил амар жимэр сууна. Цагаан илбэчдээр тахил өргөхөөс нааш умс татрахгүй, орон гэр маань эвдэрч нурсан хэвээрээ, мал сүрэг маань тархсан хэвээр байх болно. За, миний үг дууслаа!
Горохов бөөгийн үгийг сонсоод,
- Хөгшин нохой, чи миний Ракуг живүүлчихээд бас ханалгүй биднийг барьж цаа буга шиг нядлана гэнээ. Гэхдээ чи өөрөө эхэлж элэнцийнхээ байгаа газар оч! Хэмээн шазуур зуун буугаа мөрлөж байгад түүдгийн эсрэг зогсоод хамаг бие нь галын гэрэлд тод гэрэлтсэн, гараа өргөн хүзүүгээ сунгаж, бүхнийг мэдэгчийн дүр үзүүлэгч бөөгийн зүг хараалан шагайв. Буу тасхийнгүүд бөө гал руу нүүрээрээ шурган харуулдан уналаа. Айж балмагдсан Амнундак болон омгийн тэргүүн нар эхлээд хөшчихөв. Бөөгийн үстэй малгай дүрсхийн асахад хажууд зогссон хүүхнүүд нь орь дуу тавилаа. Түүдэг тойрогсод гэнэт илбэдүүлсэн юм шиг зэрэг зэрэг тэнгэрт залбиран, дуу алдаж, гараараа нүүрээ таглан гурав дахин мөргөлөө. Тэгснээ Амнундак босож ёсорхуу сүртэй дуугаар өгүүлрүүн,
- Цагаан илбэчдийн аянга манай бөөг тэдэнд муу юм хийх гэсний нь хариуд хөнөөлөө. Тэд хүчирхэг, бид тэдэнтэй тэмцэлдэж болохгүы гэсэн манай өвөг дээдсийг энэ газар авчирсан их бөөгийн сургааль бий. Тэр үнэн байж. Үхдэлийг галаас зайлуул гэлээ.

No comments:

Post a Comment