Monday, November 23, 2009

nnrecousedsedlogalСтивен Сигал хүү төрүүлж өгсөн монгол бүсгүйтэй гэрлэх гэж байна






Холливудын алдартай жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал 2004 онд манай улсад зочилж Монголын уран бүтээлчидтэй Чингис хааны тухай кино хийхээр ирж байсныг та бүхэн санаж
байгаа байх. Тухайн үед Монголын гоо үзэмж төгөлдөр охидыг киноны дүрд тоглуулахаар шалгаж мисс, загвар өмсөгч гээд олон охид үндэсний дээл хувцасаар гоёж Сигалын нүдэнд өртөхийг хүсч байсан. Тэгвэл Холливудын Стивен Сигал япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг монгол бүжиг, орчин үеийн бүжгийг мэргэжлийн түвшинд бүжиглэдэг, уран гоо бие бялдартай, залуу охиныг өөрийн продюссороор ажиллах хүсэлт тавиад буцжээ. Жирийн нэг Монгол айлын охин С.Эрдэнэтуяа Холливудын од Стивен Сигалтай киноны продюссороор олон ажил хамтран ажиллаж эцэстээ үнэнч, итгэлтэй, боловсрол, мэдлэгтэй Халх Монголын охиныг эхнэрээ болгох санал тавьсан аж. Стивен Сигал өөрийгөө Монгол гаралтай хэмээн үздэг бөгөөд Монголчуудад нэлээд элэгтэй. Тэрээр Гандантэгчинлэн болон буддын хийд дацангуудад болдог том том хурал номын манз цавыг байнга даадаг гэнэ лээ. Холливудын алдарт жүжигчин, ринбүчи Стиван Сигал монгол эхнэрээсээ хүүтэй болсон ба хүүдээ Монголчилбол Төгсбаясгалант хэмээх алдар хайрласан бөгөөд удахгүй Монгол эхнэртэйгээ гэрлэхээр хуримын зар тараажээ. Ийнхүү Холливудын ертөнцөд Монгол бүсгүйтэй гэрлэх гэж байгаа Стивен Сигалын хуримын зар хамгийн сонирхолтой мэдээлэл болоод байна.
www.sharmedee.com
Д.Догсмаа

No comments:

Post a Comment