Tuesday, November 24, 2009

Бонд /өрийн бичиг/-ын тухай

Бонд /өрийн бичиг/-ын тухай
Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг чухал үнэт цаасны нэг бол бонд юм. Энэ нь зээл олгосон болохыг гэрчилж буй үнэт цаас юм.
Бонд эзэмшигч нь хөрөнгө эзэмшигч биш зөвхөн зээлдэгч. Нөгөө талаас хөрөнгийнхөө
харьцангуй аюулгүй байдлыг хангах, илүү баталгаат ашиг, хүү олох сонирхолтой хүмүүс, байгууллага бонд худалдаж авдаг.
МХБ-ийн арилжаанаас бонд худалдан авахад 0,1%-ийн шимтгэл төлдөг.
Бондыг засгийн газар, орон нутгийн захиргаа, компани аль аль нь гаргаж болох ба дараах бүрдүүлбэртэй байна. Үүнд:
- Түүнийг гаргасан газрын нэр.
- Сери, дугаар
- Нэрлэсэн үнэ. (Бондын нэрлэсэн үнэ гэдэг нь анхны өртөг юм.)
- Төлбөр дуусах хугацаа
- Зээлийн хүү зэрэг орно.
Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас бондыг гол төлөв төсвийн алдагдлыг нөхөх, үйлдвэр, пүүс, банк зэрэг байгууллагууд нэмэлт хөрөнгийн хэрэгцээгээ хангах зорилгоор тодорхой хугацаатай гаргадаг.
Бонд гаргагч нь түүнийг худалдан авсан байгууллага хүмүүст жил бүр тодорхой хэмжээний хүү, мөн хугацаа дуусахад анх зээлдэн авсан мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ. Бонд нь гаргагч этгээдийнхээ хөрөнгөөр баталгаажсан байдгийн учир нь хэрэв бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэйг илэрхийлнэ. Зарим тохиолдолд тодорхой нэр бүхий хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж болох бөгөөд түүнийг барьцаат бонд гэдэг.
Эдийн засаг дахь хамгийн бага хүүтэй өрийн бичиг нь засгийн газрынх байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл Засгийн газрын өрийн бичиг дээд зэргийн баталгаатай байх ёстой. Засгийн газрын өрийн бичиг голчлон хамгийн өндөр зэрэглэлтэй байдаг тул хамгийн бага хүүтэй шагналт төлбөр төлдөг. Эдгээр өрийн бичиг нь орлогын татвараас чөлөөлөгддөг. Энэ өрийн бичгийг авахад аз туршилт бараг байдаггүй гэж хэлж болно.
Бондыг купонтой ба купонгүй гэж ангилдаг.
Купон гэдэг нь хугацаа өнгөрөх бүрийд байнга төлдөг тогтмол хүү авах эрх олгосон үнэт цаасны хэсэг юм.
Купоны төлбөр нь тодорхой тогтоосон үеүүдэд тогтмол төлөх мөнгөний дүн.
Купонгүй бондын хүүг түүнийг эзэмшигчийн талаархи зохих мэдээллийг тусгасан тусгай бүртгэлийн дагуу олгодог.
Бонд гаргагч нь бондын хугацаа дуусахаас өмнө төлбөрийг нь төлөөд буцааж авах нөхцлийг гэрээнд тусгаж болно. Үүнийг эргүүлэн дуудах нөхцөл гэдэг.

Бондыг мөн 1. Хөрвөх чадвартай
2. Хөрвөх чадваргүй гэж хоёр хуваадаг.
Хөрвөх чадвартай бонд гэдэг нь: хэсэг хугацаанд тодорхой хэмжээний энгийн хувьцаанд хөрвөх бололцоотой юм. Хөрвөх чадвартай бондыг урт хугацааны санхүүжилт буюу хөрөнгө оруулалтанд ашигладаг.
Бонд гаргагч нь шаардлагатай үед хугацаанаас өмнө мөнгөө төлж бондоо эргүүлж худалдан авах, түүнийг хэвээр нь буюу хөрвүүлж ашиглахыг хөрвөлт гэдэг.
Хөрвөх бондын гол онцлог нь хэрэгтэй үед түүнийг баталгаажуулж хөрвүүлэх эсвэл хэвээр нь ашиглаж болдогт оршино.
Төлбөрийн баталгаа гаргагч бондын үнийг хэвээр байлгах төдийгүй ямар нэгэн хэмжээгээр түүнээс ашиг олохыг эрмэлздэг. Хөрвөх бонд нь хөрвөх чадваргүй бондоос санхүүжилтийн хувьд зардал багатай байдаг.
Үүнээс гадна төлбөр хийх хугацаагаар бондыг ангилдаг ба хугацаанаас хамаарч зээлийн хүүг тогтоодог. Бондын хөрвөх чадвараас шалтгаалан төлбөр хийх хугацаа өөр өөр байдаг. Зээлдэгчийн төлбөрийн чадвар, зээлийн хэмжээ, эргэж төлөгдөх хугацаа нэн чухал байдаг. Бондын хүүгийн бүтцэд нөлөөлөх зээлийн хүүгийн өсөлт нь хугацаанаас хамаарч тогтох хүүгийн өөрчлөлтийг харуулна. Иймд янз бүрийн хугацаатай бондын өөр өөр боловч хугацаа уртасах тусам хүү өндөр байж болно.

No comments:

Post a Comment