Monday, November 23, 2009

ОРГОСОН НЬ

Горохов үдшийн бүрийгээр өөрийн орны толгойн тушаа газар гэрийн гадаах ширгийг ховхолж аваад энэ нүхийЈ цасаар бөглөж далдлав. Одоо хэдхэн нарийн мод сугалаад л үүр цүүрээр хамаг амьтан нойронд дарагдах үед харуул хүртэл үүрэглэх цагаар нүхээрээ сэмхэн гарч болох болсон байлаа. Горохов Ракуг Аннуираас жишээ аваад өөртэйгээ цуг явна гэж найдаж байжээ. Үүргэвч бэлэн, Раку өвлийн хувцастайгаа бас л бэлэн гэж үзэв. Хөнжил гудас байрандаа үлдэх тул оргож боссоныг өглөө л мэднэ. Цоохондогй орхичихно. Мөрөөр хөөгөөд араач очно биз, гарсан нүхээ гаднаас нь бөглөж орхино гэж тооцоолов. Эмгэтэй хүний хос хоёр цана цасанд булж нөөцөлсөн тул онкилонуудыг мэдэх хооронд хол явчихна гэж боджээ.

Гэтэл Ракугийн эргэж ирээгүйд Горохов урам хугарч гонсойв. Тэрбээр энэ хүүхэнд бүр дасаж, гол нь энэ хүүхнүээс л болж нөхдөөсөө хоцорсон билээ. Одоо яая гэх вэ, ганцаараа явахаас. Ер нь тэгээд бодоод үзэхэд Раку явахаасаа татгалзах ч байсан уу, тэр ч байтугай шуугиан дэгдээж гай тарих байв уу? Байхгүй байгаа нь дээрч байж болох юм.
Горохов эрт унтахаар шийдээд Цоохондойг хөнжил дээрээ хэвтүүлэв. Нохойгоо шууд авч явахаар шийдлээ. Хөнжилдөө орсон хойноо гал тойрсон цэргүүдийг сонсог гэж зориуд чангаар,
- Раку ирсэнгүй, энэ нохой маргааш өглөө намайг сэрээж, цай чанаж өгнө гэв.
Шөнө дундын үед газар хүчтэй доргиж зүүрмэглэж байсан харуулыг ч сэрээж, Горохов ч сэрэв. Газар гэрийн яс мод шажигнан дээврийн завсраар шороо асгаран унав. Унтаж байсан цэргүүд үсрэн босож, Горохов ч өндийн суулаа. Хэрэв газар хөдөллт давтагдах аваас Амнундакийн газар гэрийнхэн бүгд гадаа гарч түүдгийн тэдгэд сууж хонох тул сэм оргоход хэцүү болно гэж бодоод Гороховын сэтгэл түгшив. Тэгээд ч эртхэн энэ үймээн дундуур оргох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнийг ийнхүү юу хийхээ бодож байх хооронд дахин газар хөдөлж, газар гэр тэр чигээрээ шажигнан дуугарав. Дээврийн төв хэсгээс нэг гуалин мултран түүдэг дээр унахад түүнтэй цуг баахан ширэг бууж ирлээ. Горохов дулаан хүрмэ яаран өмсөж, цэргүүд орь дуу тавьж шүйлдэн гарав. Гэвч газар хөдлөлт намдаж газар гэр нураагүй үлдсэн тул нэг цэрэг эргэж орж ирээд галтай хэдэн цуцал авч гарахыг нь үзвэл тэд үүдэнд түүдэг асаагаад харуулынхаа албыг үргэлжлүүлэх гэсэн бололтой. Энэ цэрэг орон дээрээ сууж байсан Гороховт хандахн,
- Чи ч гэсэн гарвал таарна. Дарагдаж үхнэ дээ. Амнундакийн гэрийн тал нь нурчихсан гэхэд Горохов,
- Үгүй ээ, би эндээ үлдэж тавтай унтана. Миний байгаа газар нурахгүй гэлээ.
Цэрэг толгой сэгсрээд гарч одов. Якуцт эрд энэ л хэрэгтэй байсан болохоор тэр дорхноо хөдөлж Костяковын хөнжлийг бөөрөнхийлөн өөрийнхөө хөжил дотор хийж хүн унтаж байгаа юм шиг түнтийлгэж тавиад ханаа ухаж эхлэв. Нүх гаргангуутаа үүргэвч буу хоёроо түрүүлж гаргаад дараа нь өөрөө шурган гарч Цоохондогй дуудан нүхээ бөглөж цасаар манаад үүдэнд асаасан түүдгийн эсрэг сүүдэр даган хориод алхмын цаана талбайн захад буй мод руу чиглэв. Энэ бол түлж ч болохгүй, орон гэр барихад ч хэрэглэж болохгүй болохоор онкилонууд хөндөлгүй орхисон хөгшин улиангар байжээ. Цоохондой үүргэвч хоёроо хөндийд нь нууж орхиод өөрөө дээш авир н модны говорт наалдан бүдүүн мөчир дээр суув. Аглаг дээр юу болж байгаа нь түүнд алган дээр мэт ил, харин өөрөө хэдий навчгүй ч гэсэн шигүү хар хөчирийн чанад далд байлаа. Аглаг цоорхой онкилонуудын асаасан түүдэгт нэлдээ гэрэлтсэн болохоор цагаан цасан дээр түүний хар дүрсийг амархан олж харахыг мэдэж ядахааргүй тул хүмүүсийг унттал хүлээхээр шийдэв. Ойг захлан тойрч явах нь дэндүү тойруугаас гадна харанхуйд бааз ордог зөргөө ололгүй төөрүүжин гэж Горохов болгоомжилжээ.
Өөрийн ажиглах байрнаас Амнундакийн гэрийн тал нь нурж унаад, хүүнүүд гаргаж авсан хогшил, хүүхдүүдтэйгээ ноололдон байгааг, цэргүүд үлдсэн эд хогшил зөөж буйг харж суув. Түүнийг тухлан сууж авсны дараахан дахин газар хөдөлж улиангар мод чичрэн савлаж, Амнундакийн гэрийн бас нэг тал дээвэр нуран, түүдэг тойрсон хүмүүс гуйван дайвж, зарим нь өнхрөн ойчиж, орь дуу тавих сонсогдон, алсад хад чулуу нурах сонсогдоно. Төдхөн ойрхон аглагийн дунд тар түр хийх чимээ гарч тэр зүг харвал ойн хар зурвасаас нааш нэлэнхүй цайрах их цасан дунд хар толбо үүсээд дээр нь цагаан цагаан юмс гялтганан үзэгдэхэд,
- Нуурын мөс хагарчээ! Чигээрээ явах аргагүй болдог нь ямар гачлантай юм бэ! гэж бодов.
Газар дүнгэнэж хад асга нурах чимээ намдахад Горохов улам томрон тлэх хар толбоны зүгээс ус урсан долгилох чимээ сонслоо.
- Ус эргээсээ халин гарлаа гэж үү? Биднийг энд живүүлэх юм гэж ? Одоохон түүдэг унтраад хүмүүс харанхуй үлдэх нь. Энэ нь ч харин надад оргох боломж өгөх юм байна. гэтэл бусад талбайг бас ус авчихсан бол яаж явахсан билээ? Ямар гай дайрав аа! Яах гэж би энд үлдэв ээ? Завь байдагсан болоосой.
Горохов ийнхүү байдлыг дүгнэн цэгнэж байснаа нуур хадаалах үед онкилонууд усанд тавьж байсан хоёр үйсэн завиа авчирч цаа буга цөм гишгүүжин гэхдээ газар гэрийн ард цасанд булсныг гэнэт санаад бага зэрэг сэтгэл уужирч, бүр ойрхон байгаа завийг гагцхүү онкилонуудаас урьтаж авахаар шийдэв. Тэр завиар Горохов өөрөөч хэдэн удаа загас барьж байсан явдал бий.
Энэ хооронд хар толбо улам дэлхэн өсөж, түүдгээс гучаадхан алхмын зайд ирээд замын цасыг хайлуулан уусгаж улам дөтлөхөд онкилонууд сая л мэдэж, нэг нь усны захад гүйж очоод ус өөдөөс нь явж буйг ойлгоод,
- Амиа аварцгаа! Ус ирж байна, ус живүүлэх нь! Хэмээн хашгирав.
Тийм гэхийн аргагүй хөл хөдөлгөөн болж орь дуу тавин үймэлдэхүй, нэг хэсэг нь “Модонд авиръя, модонд авиръя” гэлцэж, зарим нь завь хаа байна? гэж, зарим нь “ цагаан илбэчдийн гэрт орж амь хоргодъё! “ гэх мэтээр дор дороо орилолдон байлаа. Цэргүүд эд хогшлоо, хүүхнүүд хүүхдүүдээ шүүрэн авав. Амнундак харийн хүмүүсийн гэрийн үүдэнд ирэн, галын дэргэд байгаа манааны цэргүүдийн дэргэд очиж,
- Цагаан илбэч хаа байна? Нааш нь дагуулаад ир. Тэр нэг бол энэ усыг зогсоог, эсвэл бид түүнийг дор нь хутгалан ална! Гэв.
Яг энэ үед тэртээ дээрээс,
- Онкилонуудаа хойт зүгт гүйцгээ! Тэнд ус алга. Хойт зүгт л амь гарна. Би тэнгэрийн элч хувилгаан хэлж байна гэж их дуу гарлаа.
Айж цочирдсон хүмүүс энэ үгийг давтаж,
- Хойт зүгт гүйцгээе. Алив түргэл! Гэлцэж, цэргүүд эд хогшилтойгоо, хүүхнүүд хүүхдүүдтэйгээ, завсар чөлөөнд нь цаа бугаа тууж ойн зах руу ундуй сундуй хөдлөв. Ус хамгийн ойр түүдгийг хэдийн унтрааж, утаа хиншүү үнэртэн цуцал харлаж гэрэл нь бөхийв.
Амнундак харийн хүмүүсийн гэрийн гадаа зогссоор бөгөөд Гороховыг авчрахаар орсон цэрэг айж санадрсан юм гарч ирээд,
- Цагаан илбэч нохойтойгоо алга болжээ. Тооноор нисээд гарчихсан бололтой, гэр эзгүй байна гэв.
Амнундак гараа алдлаад хүмүүсийнхээ араас гүйхэд харуулынхан дагалдлаа. Талбай эзгүйрэхэд Горохов модноосоо буугаад газар гэр лүү гүйн очиж үйсэн завийг хавсарч боосон сэлүүрийнх нь хамт авч цасыг нь сэгсэрч хаяад улиангарынхаа ёроолд авчран Цоохондой, үүргэвч, буугаа ачаалаад өөрөө сэлүүр барин дотор нь сууж ус ирэхийг хүлээлээ. Онкилонуудын дуу шуугиан холдон замхарч, сүүлчийн түүдэг унтраад ус газар гэрийн хаалганд тулж ирэв. Горохов,
- Завинд ахиад жаахан юм ачиж болно. Миний өшиглүүр хөнжлийг Аннуирт өгсөн биз, тэгээд ч шөнө завиар явахад даарна. Үстэй хөнжил ч болов авъя гэж бодоод газар гэр лүү гүйж чоиход ус нэгэнт үүдээр нь орж байсан тул ар талд гаргасан нүхээрээ үстэй хөнжил суга татан аваад араасаа усанд туугдан завин дээрээ ирлээ. Завиндаа орж хөнжлийн талыг доороо дэвсэж нөгөө талаар нь хөлөө хучаад сая нэг санаа нь амарч,
- Ганц болдог хэргээ гэж бодов.
Ус урсан ирж үйсэн завины эргэн тойрны цасыг залгин шожигнож, хааяагүй харлаад явчихлаа. Энэ нэл хар бараан усанд дунд газар гэрийн дээвэр дээрх цас цайра­ үлджээ. Үйсэн завь ч далбилзан хөвж, Горохов сэлүүрдэн нуурын зүг хөдлөв.
Тэрбээр газар гэрийнхээ хажуугаар хөвж өнгөрөхдөө,
- Түр сууц минь үүрд баяртай! Бид энд өвөлжиж эс чадлаа. Одоо ус чамайг баллах болохоор хэн ч өвөлжих нь өнөгрчээ хэмээн амандаа шивгэнэн явлаа.
Хоёр үзүүрт сэлүүр баруун зүүн тийш нэгэн хэмээр савчиж, хөнгөн завь харлах усан дээгүүр дуулгавартай гулсана. Нүд харанхуйд дасан ард үлдэн буй ойн зурвас, хоёр газар гэрийн ацйвар оройг ялган харахтайгаа болж, өөдөөс тэмүүлэн урсаж буй усны толиог гадарлаж эхлэв. Гэтэл энэ толион дээр нэгэн овгор юм үзэгдэж түүн рүү ойртох тусам сэлэхэд хэцүү болохыг мэдээд энэ нь нуурын дунд оргилон буй ус гэдгийг таамаглаж тойрон хөвлөө. Энэ овгорыг тойрч гарсны дараа усны урсгал өөрчлөгдөн завь хөнгөрөөд явчихлаа. Удалгүй аглагийн нөгөө талын ойн захад хүрч ирсэн тул өмнө зүг хөтлөх зөргийг олох хэрэгтэй байлаа. Тэрбээр харлах дэвсгэр дээр цайран буй газар гэрээ эргэж харан альхан чиглэдд нь зам буй болохыг баримжаалав.
Төдөлгүй зөргөө олоод хоёр талаар ханалах ойн дундуурх нарийхан сувгаар хөвж эхлэв. Улам харанхуй болж, тэгээд ч усан дотроос цухуйсан мөчир сэлтэд үйсэн завиа цөмлөж болох тул удаан хянуур сэлүүрдэж явлаа. Урсгал дагуу явсан тул Горохов нэг хэсэг сэлүүрдэхээ болиод завиа зоргоор нь хөвүүлсэн боловч төдхөн урсгалын эрч суларч, тэр ч байтугай сөрөг урсгал орж ирсэн тул дахин сэлүүрдэхээс аргагүйд хүрэв. Горохов усны гүнийг хэмжиж үзэхэд өвдөгнөөс дээш татахааргүй байжээ.
Түүнийг сэлүүрдэж эхэлмэгц урдхан талд нь шал пал хийх чимээ, амьсгаадах, мөөрөх дуу гарсан нь зөрөг дагаад зэрлэг үхэр ирж байгаагаас зайлахшүй болов. Зэрлэг үхэртэй тааралдвал сайнаа үзэхгүй нь мэдээж тул замаас гарч хэдэн алхмын цаана нэг гараараа ¬одноос зуурч, нөгөө гараараа сэлүүрээ газарт зоон хүлээв. Ус цалигих чимээ улам ойртсоор түүний хажуугаар сувгийн дагуу нүсэр биет зэрлэг үхрүүд бараг гэдсэнд нь хүрсэн усан дундуур шахцалдан мөргөлдөн гүйж өнгөрөхөд ус ихэд цалгин дуу шуу гэж сүртэй юм боллоо. Хэрэв зээ Горохов модноос барьж, сэлүүрээрээ газар шаантлаагүй бол түүний хөнгөн завийг хөмөрч хаях байлаа. Үхэр сүрэг өнгөрөн өнгөртөл мань якут эр хөөрхөн сандраад авлаа.
Тэндээс хөдлөөд зуун метр ч холдоогүй байхад дахиад л ус цалгилан, дуу шуу болсон тул бас л замаас гарч хүлээх хэрэгтэй болов. Энэ удаа хамар дээрээ эвэртэй хирсүүд гүйж өнгөрсөн болохоор улам ч их долгион цалгиан үүсэж, Горохов муу завиа арай ядан авч үлдэв. Бүхэл бүтэн усан оргилуур цацан бялдаад одлоо. Горохов нүүрээ арчаад,
- Үхэж далдарсан хүүрнүүд юмаа бас. Завиар дүүрэн ус хийчихлээ. Одоо юугаараа шавхана даа гэж бодлоо.
Түрүүчийн долгион намдаагүй байхад баахан адаа давхин өнгөрч бүр ч их ус цацав. Адуу үхрийг бодвол хурдан хөлтэй, тэгэд ч шахцалдан бие биедээ тээглэн цамнаж, тургин унгалдаж өнгөрөв.
Дараагийн ойн цоорхой хүрэхээс өмнө Горохов дахин замаас гарах хэрэг гарса нь, энэ удаа үхэр, адуу, араас нь хэдэн баавгай довтолгон өнгөрчээ. Ийнхүү арай ядан ой­ цоорхойд гарч тэнд тогтсон их нуурыг гатлан, оргилж буй усыг нь тойрч хөвөв. Түүнийг нуурын бараг тэг дунд орж явтал ус гэнэт хөөсрөн оволзож, давалгаа үүсэн золтой л хөмөрчихсөнгүй. Хотгорын захаас сонсдох түжигнэх чимээ, усны цалгиагаар бодоход дахин газар хөдөлж буй нь тодорхой. Огт намдаж өгөхгүй давалгаатай үзэлцэж явсаар аглагийн нөгөө талын ой захад хүрч жим сувгаа олж аваад хөвсөн боловч уул суваг гурван салаа болсон тул аиугаар нь явахаа мэдэхээ саатав. Харанхуйд аль ч чиглэли©г нь сонгох аргагүй, хотгорын эргээс өөр баримжаалах юмгүй, луужин байхгүй, одод үзэгдхгүй тул тэрбээр,
- Одоо яаая гэх вэ, өглөө болтол хүлээхээс! Шөнө дунд өнгөрснөөс хойш газар хөдөлсөн юмдаг. Би усан дээгүүр өчнөөн хөвснийг бодоход удахгүй үүр цайх биз ээ гэж дотроо боджээ.

No comments:

Post a Comment