Tuesday, November 24, 2009

Ц.Мянганбаяр покер тоглож, Б.Наранхvv тєрийн ордоноор сэлгvvцэж явна

Єнгєрсєн оны дундуур "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр ба тvvний нєхєд "Зоос" банкнаас 60 орчим тэрбум тєгрєг зээлжээ. Гэвч зээлдэгчид авсан єдєр
байхад тєлєх єдєр байдаг гэдгийг мартсанаас туе банк дам Одоо "Зоос"-тєрийн мэдэлийнх болох нь тодорхой болов.
Хугацаа хэтэрсэн, чанаргvй зээлээ хэрхэн цуглуулах бол, хэдэн арван тэрбумын барьцаанд байгаа "Монгол газар"-ын Олон овоотын уурхайн лицензийг тєр авах уу. Зvв зvгээр мєрєєрєє ажиллаж байсан банкны "амыг барьсан" Ц.Мянганбаяртай хэн хариуцлага тооцох вэ. "Зоос"-ыг тєр эзэмшилдээ авсны дараа зогсолтгvй эргэх болов уу гэсэн олон асуулт хариу нэхэж байна.

Ц.Мянганбаяр гэдэг хvнийг монголчууд бизнесийн салбарт хvч vзэж яваа нэгэн гэхээсээ илvv єєрєєсєє vе мултарсан охидыг сонирхдог, байсхийгээд л урлаг соёлын залуу хvvхнvvдтэй нэр холбогддог гэдгээр нь мэднэ. Сонин хэвлэлийн хуудас, интернэтийн сайтад Ц.Мянганбаяртай холбоотой арвин мэдээлэл байгаагийн олонх нь тvvний хайр дурлалын тvvх. Хувь хvний хувьд Ц.Мянганбаярын хэнд дурлах, хэнтэй гэрлэх,салах нь ниигэмд хамаагvи гэж бодъё. Тэгвэл "нялх" амрагуудаа Сингапурт зугаацуулж, салсан эхнэр, хvvхдэдээ тансаг байр, сvvлийн vеийн загварын vнэтэй машин ёс мэт худалдан авч єгсний горыг монголын тєр, татвар тєлєгч, хадгаламж эзэмшигчид яагаад vvрэг ёстой юм бэ. Мэдээж, тэр их мєнгє тэнгэрээс бууж ирээгvй, Ц.Мянганбаяр хєрєнгєє барьцаалж банкнаас зээлдэг. Зєвхєн "Зоос" банкнаас гэхэд л "Монгол газар" компанийнхаа нэр дээр 60 тэрбум тєгрєг зээлсэн бол "Анод" банкны зээлдэгчдийн жагсаалтыг авсан зээлийнхээ хэмжээгээр тэргvvлж байгаа юм.

Ц.Мянганбаяртай адил банк дампууруулахад багагvй vvрэг гvйцэтгэсэн хvн бол "Мон Уран"-ы захирал Б.Наранхvv. Нэг л их морь ярьсан, уралдуулсан залуу гэнэтхэн л "Алтжин"-тай дєрєє харшуулан гарч ирээд бийлэгжvv загнасаар Монголын бизнесийн ертєнцєд орж ирсэн. Морины хорхойтон гэхээс илvv газрын наймаачин гэсэн тодотгол тvvнийг дагалддаг. Улаанбаатар хотод байршил сайтай, аятайхан газар болгоныг vнэ хvргэн зарсны vрээр Б.Наранхvv овоо хєрєнгєжсєн гэдэг. "Нййслэлд хамгийн сайхан, орчин vеийн тохилог зах барьж байгуулна, нэр нь хvртэл "Дvнжингарав", хэн ч сонсоогvй содон" гэж олныг шуугиулсан.

Єнєєдєр аль хэдийнэ ашиглалтад орох ёстой "Дvнжингарав"-ын барилга гэх улбар шар єнгє хослуулсан тємєр бетон цутгамал хотын vзэмжийг гутаан навсайж буй.Ичих булчирхайгvй захирал нь "Анод", "Зоос" банкийг дампууруулахад багагvй хувь нэмэр оруулчихаад юу ч болоогvй мэт инээд алдан сэлгvvцэж, тэр бvv хэл экс Ерєнхийлєгч Н.Багабандитай хєтєлцєх шахам Тєрийн ордноор зугаалж, гишvvдийн єрєєгєєр хэсч явсан тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслvvдээр гарсан. Амраг хvvхнvvдээ эрхлvvлэх гэж хоёр банк дампууруулж бэлэг барьсан Ц.Мянганбаяр "Кёкюvшv цамхаг"-т покер тоглосон шигээ хээвнэг сууж байгааг ч зарим сайтад мэдээлжээ. Монголоос олимпийн аварга тєрєхєд Б.Наранхvv нэг сая доллараар шагнана гэж сvржигнэж байсан бол Ц.Мянганбаяр таван кг алт єгнє гэж олныг алмайруулж байлаа. Vнэхээр єгєх юм болов уу гэтэл тэр нь бизнесийнхээ нэр хvндийг єсгєх гэсэн явуургvй арга байснаас єгєємєр сэтгэл гаргасан нь vгvй.

Банк дампууруулчихаад худал амлан бизнесээ сураталчилж, тэр бvv хэл тєрийн ордноор сэлгvvцэжяваа Б.Наранхvv, санаа зовох юмгvй покер тоглож байгаа Ц.Мянганбаяр нарт єнєєдєр хэн хариуцлага тооцох вэ. Яагаад єдий болтол хэн ч юу ч хэлэхгvй байна. Єрєє нэхэж, тайлбарыг нь сонсч яагаад болохгvй гэж. Монголын тєр тэдний ємнє яагаад хvлцэнгvй дуулгавартай, хэлгvй юм шиг чимээгvй байна вэ. Тэд хэний хамгаалалтад байна вэ гээд олон асуулт тавигдаж байгаа юм. Жирийн иргэн банкнаас ганцхан сая тєгрєг зээлээд тєлєєгvй бол єдийд дээлээ нємєрчихсєн "Ганц худаг" руу ачигдах нь тодорхой. Гэтэл хоёр ч банк дампууруулсан хvмvvст хариуцлага тооцсонгvй, хэн нэгэн эрх мэдэлтэн ямар нэгэн байдлаар хамгаалсаар байна.

Тиймээс єнєєдєр дампуурсан банкийг тєр мэдэлдээ авлаа, авах авахдаа "Хадгаламж бананы 14 тэрбумын єртэй хэвээр нь худалдсан шиг єртэй чигээр нь авч байгаа юм. Банк тєрийн мэдэлд очно гэдэг улс тєр шууд оролцоно гэсэн vг. МАХН, АН хамтран засаг барьж байгаа vед банкны удирдлагууд болон ТУЗ-ийн гишvvдийг хоёр намаас томилно. Томилсон хvн нь зээл авья гэхэд банкны удирдлагууд vгvй гэж чадахгvй. Ийм байдлаар "ХОТШ", "Сэргээн босголт", "Ард даатгал" банкийг дампууруулсан гашуун баримт бий. "Анод"-ын хувь заяаг шийдэхэд Монголбанк хувийн компанид эрсдлийг vvрvvлээд тєрєєс тодорхой хэмжээний мєнгє гарган байршуулж, vйл ажиллагаа нь хэвийн болоход буцаан татах хувилбарыг дэвшvvлж байв. Банк, санхvvгийн салбарт хамгийн тохиромжтой хувилбарыг сонгосон мєртлєє энэ алхмаасаа ухарч, тєрийн мэдэлд авч байгаа нь хардлага тєрvvлж байгаа юм.

Ц.Мянганбаяр, Б.Наранхvv нарын толгойг илэх ямар нэгэн учир шалтгаан тєрийн томчуул, банк санхvvгийн олигархиудад байдаг юм биш биз. Сэтгvvлч хардах эрхтэй байдаг хойно хардахгvй байж болохгvй нь. Жирийн иргэн Дорж, Дондог хэн ч бай банкнаас зээл авчихаад тєлєєгvй бол ямар ч єчиггvйгээр хурааж хуримтлуулсан жаахан хєрєнгє, орон байр, эд хогшлыг нь шvvхийн шийдвэрийнхэн хураахыг нь хураагаад, лацдахыг нь лацдаҗ орхидог. Тэдний зээл чанаргvй гэсэн vзvvлэлтэд яасан ч орохгvй. Єєрєєр хэлбэл, тєр зээлээс нь нэг тєгрєг ч тєлєхгvй.Тэгвэл Ц.Мянганбаяр, Б.Наранхvv хоёрыг яагаад Монголын тєр эрхлvvлээд байна вэ гэсэн асуулт дахин, дахин хариу нэхнэ. Зах зээл, банк, санхvvгийн хууль яагаад тэдэнд vйлчлэхгvй байна вэ. Хэрэв банкнаас хэдэн арван тэрбумаар зээлээд, жаргаж цэнгээд дуусгачихаж болдог юм бол хэдvvлээ нийлээд тэр зээлээс нь хvртье. Тєлєх xyгацаа болмогц луу унжиж тєлvvлье. Монгол Улсын иргэд хуулийн ємнє тэгш эрхтэй биз дээ.

Монголбанк 2009 оны Монголын хамгийн зоригтой байгууллагаар тодорч магадгvй. Хувийн банкны эрсдлийг нуруундаа vvрээд зvтгэхээр шийдэв. "Жаст" группынхны ачаанаас нь vvрэлцье гэсэн саналыгхvлээжавсангvй. Угнь "Жаст" тєрєєс дэмжлэг аваад "Зоос"-ыг vvрээд явъя, хєл дээрээ зогссоныхоо дараа тєрийн єнгийг буцааж тєлье гэсэн санал тавьсан. Vvнийг Монголбанк тоосонгvй, ачаа vvрэх нь таалагдав бололтой.Тєр хамгийн муу менежер гэдэг. Гэтэл тэрvvгээр явсан гайг єєр дээрээ дуудчихлаа даа. Хэзээ нэгэн цагт ємнєхєєс дор байдал vvсэхэд яах гэж Ц.Мянганбаяр, Б.Наранхvv хоёрт саймширч, энэ банкны ачааг vvрэв дээ гэж vгээ барж, vсээ зулгаах ч юм бил vv, хэн мэдлээ. Шуудхан хэлэхэд хоёрын хоёр банк дампууруулсан этгээдvvдээс ял асууж, шvvхэд шилжvvлэх хуультай бус уу. Эс тэгвэл "Єнгєрсєн борооны хойноос цув нємрєв"гэгчээр амаа барьж ч мэдэх юм шvv.

No comments:

Post a Comment