Monday, November 23, 2009

Төмөр урхи-2

Хятадын найман замын стратеги
Лав л надад байгаа баримтаар бол БНХАУ Монголын хилийг найман газраар сэтлэх төлөвлөгөө боловсруулжээ.

Наймын тоонд дуртай. Хятадын стратеги үргэлж иймэрхүү байдлаар томьёологддог "Найман замын цэрэг, найман тугийн цэрэг" гэх мэт хэллэгүүд нь Хятадын уламжлалт стратегид олонтаа тохиолддог томьёоллууд тул бараг л үнэн гэж бодож байна. Баруун талаас нь эхлэн тоочъё.

Нэгдүгээр зам Монголын Ховдын Булганы Ярантын боомт руу Хятадын Такшкен боомтоор нэвтрүүлэн Үенчээр дайруулж Ховд хоттой холбосон хүнд даацын автомашины зориулалттай засмал зам тавьж байна.

Булганы чиглэл бол бас их түүхтэй чиглэл, Манж нар Ховдыг хамгаалах цэргийг үүгээр илгээж байсан. Дараа нь Богд хаант Монгол Улсыг хавчин байлдах 2000 цэрэг үүгээр ирсэнд 700 Монгол цэрэг угтан цохисон. Хожим Байтагийн тулалдаан болж байсан. Алтайн энэ сүвийг эртнээс торгуудууд хамгаалж ирсэн юм. Энэ зам Хөшөөтийн уурхайн нүүрсийг татах зориулалттай юм. Хэрэв Хөшөөтийн нүүрсийг алддаг юм бол энэ замыг хойш татаж Улаангомоор дайруулж Оростой холбож болох юм.

Оросууд Тувагийн Кызыл руу төмөр зам татаж байгаа ба ингэснээр баруун аймагт босоо тэнхлэгийн замтай болж чадна. Гэхдээ Хятадууд хэзээ ч хойш нь зам тавихгүй, ганцхан тохиолдолд өөр орд нээгдсэн тохиолдолд сунгаж болно. Энэ замыг Шинжаан дахь Хятадын армийн инженерийн ангиуд тавьж байж болзошгүй. Ер нь баруун аймгуудад барьж буй бүхий л обьектуудыг армийнхан оролцож барьдаг юм билээ. Үүнийг хэдэн жилийн өмнө Хятадын баруун бүсээ хөгжүүлэх стратегийг сурвалжилж явахдаа Хятадын армийн хурандаагаас сонссон билээ.

Хоёр дахь зам нь Говь-Алтай аймгийн Бургастайн боомтыг дайруулан тавьж буй засмал зам.

Өмнө дурдсан сурвалжлагын үеэр Монголын талаас Ганьсу мужтай хиллэдэг Бургастайн боомтыг нээх, урт хугацаатай ажиллуулах санал тавьдаг гэж тус мужийн намын хорооны дарга ярьж байв. Нутгийн иргэдийн түүхий эдийг борлуулах, орон нутгийг мөнгөжүүлэх сонирхолтой холбоотой ийм санал тавьдаг байсан ба Хятадын тал тус боомтыг ийм өргөн хэмжээнд нээхийг хүсч байгаа нь мөн л холын бодлогынх.

Тус аймагт нээгдсэн төмрийн ордоос хүдэр зөөх зориулалттай зам юм. Энэ төмрийн орд нь дэлхийд ховорт тооцогддог Сэлэнгийн Төмөртэйн ордоос хоёр дахин их нөөцтэйг тогтоогоод байна. Хятадын дотоод муж Ганьсу яг чиглэлээр ӨМӨЗО ба Шинжэган Уйгурын автономит мужийг заагладаг. Нэмж хэлэхэд коммунизмын үед Монголын ардын арми нэгэн чиглэлээр ХАЧА-д цохилт өгч, Лоб нуур дахь цөмийн туршилтын талбайгаар дайран, Ганьсу мужийн төв Хятадын баруун зүгийн хамгийн том хот, эртнээс баруун, зүгийг хянах тулгуур төв бoлж ирсэн, цагаан хэрмийн баруун үзүүр дэх Ланжоуг эзлэх үүрэгтэй байсан ба армийн давшилтын зориулалттай байгууламжууд, худаг усны нөөц, хангамжийн агуулахууд олноор байгуулсан. Энэ чиглэлийн замыг мөн л Шинжаан дахь Хятадын армийн салбар тавьж таарна. ХАЧА-ийн долоон тойргийн дөрөв нь Монголын хилийн дагуу байрладаг Байлдааны стратеги нь хэрэв ЗХУ довтолбол ХАЧА Монголоос acyyлгүй, манай нутаг дэвсгэрт нэвтэрч байлдааны ажиллагааг манай нутагт өрнүүлэхэд чиглэсэн байна. Иймээс энэ чиглэлийн зacмал зам нь цэрэг дайны стратегитай нягт уялдаж байна.

Гурав дахь нь буюу Шивээхүрэнгийн боомт нь Өмнөговь аймгийн баруун талд байх ба Таван толгойгоос энэ чиглэлд нарийн төмөр зам гавих саналаа ирүүлээд байна.

Барилга, хот байгуулалтын сайд яг энэ төмөр замыг урагш холбохгүй гэж гэдийгээд байгаа нь уутныхаа амсрыг эргүүлж гөвөхгүй гэж бодсоных. Хэрэв энэ цүлхгэрт л хоёр цоолбол хүүдий нь цоорсон буцалгасан аарц шиг л Монголын баялаг урсаад алга болно. Уг нь бид шар усыг нь шүүгээд аарцтай үлдэх учиртай. Монголд энэ төмөр зам хэрэгтэй. Гагцхүү Шивээ хүрэнгийн боомтоос ердөө 80 километрт Хятадын төмөр замын Цэхэ өртөө бий.

Төмөр замыг баруун тийш сунгаж байгаа нь хамгийн боломжит өртөө рүүгээ гаргаж буй хэрэг. Чухам үүний төлөө л урт зам тавих санал аргаж байгаа билээ.

Зүүн Хойд Хятадын төмөp зам ачааллаа даахгүй байгаа тул баруун чиглэлийн төмөр замын ачаалал багатай хэсгээр нүүрс татах Монголд нарийн төмөр зам гавьснаар урагш шууд холбох боломжоо нээж байна гэх нэг таамаг байна. Эсвэл энэ нүүрсийг шууд баруун зүгт зөөхийг хүсч байна. Учир нь баруун талд нүүрсний нөөц ховор.

Жишээ нь манай Ховд аймагт ганцхан нүүрсний орд байдаг нь Хөшөөтийн уурхай юм. Увс аймаг нүүрсгүй, Баян-Өлгий ганцхан ордтойг бодвол Шинжаанд судлагдсан нүүрсний томоохон орд байхгүй байж болох талтай юм. Тиймээс Хятадууд баруун бүсийг хөгжүүлэх стратегийн хүрээнд манай нүүрсийг, ялангуяа эрчим хүчний нүүрсийг ашиглахыг сонирхож байгааг үгүйсгэх аргагүй байна. Ингэвэл энэ цоорхойгоор эрчим хүчний нүүрс урсах болно. Таван толгойн ордын нөөцийн 40 хувь нь эрчим хүчний 60 хувь нь коксждог нүүрс гэдгийг тооцох ёстой.

Дөрөв дэх нь Таван толгойгоос яльгүй зүүн тийш хазайлгаж Гашуун сухайтын боомтыг дайруулсан төмөр замын шугам юм.

Энэ шугамыг "Энержи Ресурс" татах гэж байна. "Энержи ресурс" компани Таван толгойн ордын лицензийг Засгийн газарт тушаахдаа 400 сая тонн нүүрсний нөөцтэй Ухаа худагийн ордыг авч үлдсэн. Үүнийгээ урагш зарах сонирхолтой байна. Чухамдаа энэ сонирхол нь төмөр зам тавих шалтаг болжээ. Энэ замыг тавихдаа Германы компанийг оролцуулах болсноор халхавчлан өрнийн хөрөнгө оруулалт мэт харагдуулахыг хичээж байна. Яг энэ чиглэлд Хятадын төмөр замын Монголын хилд хамгийн ойр, Бугатаас чанх хойш салаалсан Баян-Овоо өртөө байгаа ба чанх урагш 100 гаруйхан километрт Бугатын металлургийн үйлдвэр бий. Энэ салааг Хятадууд Оюу толгой, Таван толгойн ордыг чиглүүлэн саяхан тавьсан. Наанаас Монгол, цаанаас Хятад тавьсан зам хил дээр нийлэхэд өнөөх Дун жиний бичсэнчлэн"... Хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй биз..." гэдэг л нотлогдох юм.

Шивээ хүрэнгийн боомтоор гарах нүүрснээс ялгаатай нь үүгээр коксждог болон коксжсон нүүрс гарна. Энэ замьг тавьснаар Хятадууд Таван толгойн нүүрсийг хамгийн дөт замаар Бугатын металлургийн үйлдвэрт хүргэнэ. Эрээнээр нэвтэрсэн төмөр зам дорно зүгт алс дугуйрч Жинин өртөөнөөс баруун тийш салаалж 100 гаруй километр яваад Хөх хот, ахиад мөн ийм зайтай явахад Бугат хотод хүрдэг. Хэрэв Хятадын тал Шивээ хүрэн-Цэхэгийн богинохон төмөр замыг тавих юм бол энэ тойргийг Монголын нутгаар шулуухан тавьсан төмөр зам ба шууд урагш холбосон шулуун замаар товчилж чадна. Энэ замыг газрын зураг дээр хэмжиж үзэхэд Замын-Үүдээр дайруулснаас дөрөв дахин богино байна. Ингэснээр тээврийн зардал acap хямдрах юм.

БНХАУ нүүрсний экспортоор дэлхийд гуравдугаарт ордог. Асар олон уурхайчдын ажиллах нөхцөл хүнд, осол эндэгдэл ихтэй улс. Бугатын төмөрлөгийн үйлдвэрийг цаадтай орших Шанси мужийн нүүрсний ордын сайн чанарын нүүрсээр хангадаг. Энэ орд том орд, багцаалбал манай Таван толгойтой дүйх авч хамгийн ноцтой нь уулархаг нутагт байдаг тул олборлоход хүнд, зардал ихтэй. Чухам ийм шалтгаанаар манай Таван толгойг сонирхож байна. Хэрэв таван толгойгоос нүүрс татвал дээд зэргийн чанартай нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээс хоёр дахин хямдаар татах юм. Ингэснээр 50 орчим долларын үнээр нүүрс татах ба Австралиас татсан нүүрс нь 100 гаруй ам.доллар болдог. Шансигийн нүүрс чөлөөлөгдөж Шанхайн наадтайх "Баостиль" алдаршсан үйлдвэрт хүрэх болно. Ингэвэл Монголын нүүрс Тянжин хүрэхгүй замдаа Бугатад буух болно.

Чухам энэ хоёр чиглэлд Хятад улс ихээхэн анхаарч байна. Ордууд баримжаагаар Өмнөговь аймгийн тэхий дунд байгаа ба Хятадууд эндээс хоёр салаалан Гашуун-сухайт, Шивээ хүрэнгийн чиглэлд төмөр зам тавьж өөрийн төмөр замтай холбох юм бол Монголын нутагт цүүцдэн орсон "Алтан гурвалжин” үүсгэж чадах юм. Энэ гурвалжингаас Хятад ямар их ашиг олохыг тооцошгүй. "Энеожи ресурс”-ын орлогыг ордынх нь тогтоогдсон нөөцөд үндэслэн тооцож болж байна. Хэрэв эзэмшиж буй ордынхоо тонн нүүрсийг нэг доллараар үнэлэхэд 400 сая ам.доллар, арван доллараар зарвал дөрвөн тэрбум ам доллар, хэрэв дэлхийн зах зээлийн дундаж үнэ 100 орчим ам.доллараар тооцвол 40 тэрбум ам.доллар. Дөт замаар тээвэрлэж буй тээврийн зардлаа хаслаа ч овоохон ашиг унахаар байгаа биз? Нүүрс бол олборлолтын зардал багатай, хутгаад л ачна, гол зардал тээвэрт гардаг. Чухам иймээс Таван толгойн гэрээний өмнө төмөр замын асуудаг гол хүчин зүйл болж босч ирээд байгаа юм шүү дээ. Таван толгойн орд арав гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэйг энэ жишгээр тооцвол бид өмнөд хилээ нэг сүр-хий компанийн арван төгрөгийн тэрбумтны төлөө цоолоход л хэчнээн наймаанд муу байлаа гэхэд гасалж ганихрах "ашиг алдах" болно. "Энержи ресурс"-ын төлөөлөл хийгээд нөлөөлөл Н.Энхбаярын үеийнхээс ч, өмнөх парламентын үеийнхээс ч буураагүй. Хэрэв Сү.Батболд Ерөнхий сайд болсныг тооцвол, Г.Батхүү УИХ-ын дэд дарга болсныг тооцвол гэх мэт шалтгааныг дурдаад байвал харин ч нэмэгдсэн байна.

Яг ийм шалтгаанаар УИХ, Засгийн газар дахь "Энержи ресурс" консорциумын төлөөлөл болсон улстөрчид өмнөд хилийг "цоолох" БНХАУ-ын сонирхлыг хамгаалан зүтгэж байгаа нь улсад орох орлогыг өөртөө авах гэснийх үү? Хятадууд заавал хоёр зам тавих гээд байгаагийн учир нь нэг нь коксждог нүүрс зөөх, нөгөө нь эрчим хүчний нүүрс гаргах бодлогынх нь илрэл гэж таамаглаж байна.

Дараагийнх нь Замын Үүд-Эрээний гарц юм.

No comments:

Post a Comment