Tuesday, November 24, 2009

УТГА ЗОХИОЛ, УРАН САЙХНЫ БYТЭЭЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ БЕРНИЙН КОНВЕНЦ

УТГА ЗОХИОЛ, УРАН САЙХНЫ БYТЭЭЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ БЕРНИЙН КОНВЕНЦ

1979 оны 9 дүгээр сарын 28-нд өөрчлөлт оруулсан
1971 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Парисын акт



Тус холбоонд нэгдсэн улсууд:

-Утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогчийн эрхийг бололцооны хирээр үр ашигтай, нэгдмэл хэлбэрээр хамгаалах талаар санал нэгтэй байгаад урамшин:

-Стокгольм хотноо 1967 онд хуралдаж Конвенцийг дахин хэлэлцсэн Бага хурлын ажлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч:

-Стокгольмын Бага хурлаас баталсан Актын 1-ээс 20 болон 22- 26 дугаар зүйлийг өөрчлөлгүйгээр тус Актыг хянан хэлэлцэхээр шийдвэрлэв.

Yүнтэй холбогдуулан өөрсдийн онцгой эрхийг зохих журмаар, бүрэн хэмжээгээр мэдүүлэн илэрхийлж дор гарын үсэг зурсан Бүрэн эрхт төлөөлөгч нар дараах зүйлийг хүлээн зөвшөөрөлцөв.

1-р зүйл
/Холбоо байгуулах/*

Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх улс орнууд утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалахын тулд холбоо байгуулна.

2 -р зүйл

1."Утга зохиол, уран сайхны бүтээл"; 2.Хамгаалалтад авахгүй байхаар тогтоож болох нөхцөл; 3.Yүсмэл бүтээлүүд; 4.Албан ёсны эх; 5.Эмхэтгэлүүд; 6.Хамгаалах үүрэг, хамгаалагдах хүмүүс; 7.Хавсарга урлагийн бүтээл, бүтээгдэхүүний загвар; 8.Шинэ мэдээ.

/1/. "Утга зохиол, уран сайхны бүтээл" хэмээх нэр томъёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, уран сайхны бүх бүтээл: тухайлбал, ном товхимол болон бусад бичмэл зохиол; лекц, хэлсэн үг, номлол болон ийм төрлийн бусад бүтээл; жүжгийн ба хөгжимт-жүжгийн зохиол; жүжгийн бүтээл болон үггүй жүжиг; хөгжмийн үгтэй ба үггүй бүтээл; кино зураг болон түүнтэй ижил аргаар бүтээсэн бүтээл; зураг, уран зургийн, уран барилгын, уран баримлын зураасан зургийн ба чулуун /модон/ барын бүтээлүүд; гэрэл зургийн ба түүнтэй ижил аргаар үйлдсэн бүтээлүүд; хавсарга урлагийн бүтээл; номын зураг, газрын зураг, төлөвлөгөө; үлгэрчилсэн зураг; газар зүй, байр зүй, уран барилгын болон шинжлэх ухааны бусад салбарт холбогдох гурван хэмжээст бүтээл хамаарна.

/2/. Гэхдээ бодит хэлбэрээр илэрхийлээгүй аливаа нэгэн утга зохиол, уран сайхны бүтээл буюу түүний ямар нэгэн тодорхой хэсгийг хамгаалалтад авахгүй байхаар Холбоонд орсон улс хууль тогтоомжоороо тогтоох эрхээ хадгална.

/3/. Утга зохиолын буюу уран сайхны бүтээлийн орчуулга, хялбарчилсан найруулга, мөн хөгжмийн зохиолын тохируулсан найруулга /аранжировка/ болон бусад өөрчлөлт нь зохиогчид хохиролгүйгээр жинхэнэ эх бүтээлийн нэгэн адил хамгаалагдана.

/4/. Хууль тогтоох, захиргааны болон шүүхийн хууль зүйн шинжтэй албан ёсны бичиг баримт, мөн тэдгээрийн албан ёсны орчуулгыг хамгаалах асуудлыг Холбоонд орсон улс нь хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.

/5/. Материалыг сонгосон, байрлуулснаараа оюуны бүтээлийн үр дүн болохуйц нэвтэрхий толь, цоморлиг зэрэг утга зохиол, уран сайхны бүтээлийн эмхэтгэлийг жинхэнэ эх бүтээсэн зохиогчийн эрхийг зөрчилгүйгээр хамгаална.

/6/. Тус зүйлд дурдсан бүтээлүүд нь Холбоонд орсон бүх улсад зохиогч болон түүний эрх залгамжлагчдад ашигтайгаар хамгаалагдана.

/7/. Холбоонд орсон улс гүрэн нь тус конвенцийн 7-р зүйлийн /4/-д заасныг харгалзан хавсарга урлагийн бүтээл, үйлдвэрлэлийн загвар ба зургийг хамгаалах хэмжээ хүрээ, нөхцөлийг хууль тогтоомждоо заах эрхтэй. Язгуур орондоо гагцхүү загвар, зургийн хувиар хамгаалагддаг бүтээлүүдийн талаар Холбоонд орсон бусад улсад загвар, зурагт олгох тусгай хамгаалалтыг шаардаж болох бөгөөд тухайн оронд ийм тусгай хамгаалалт олгодоггүй бол дээрх бүтээлийг уран сайхны бүтээлд хамааруулан хамгаална.

/8/. Өдрийн шинэ мэдээ буюу сонин хэвлэлийн энгийн сонордуулгын чанартай үйл явдлын тухай мэдээлэл нь тус Конвенциор хамгаалагдахгүй.

2а-р зүйл

/Тодорхой бүтээлийн хамгаалалтыг хязгаарлаж болох тухай:
1.Хэлсэн үг; 2.Лекц, уриалгыг тодорхой байдлаар ашиглах; 3.Ийм бүтээлийн эмхэтгэл бэлтгэх эрх/

/1/. Холбоонд орсон улс нь улс төрийн асуудлаар хэлсэн үг, шүүх хурал дээр хэлсэн үгийг 1-р зүйлд дурдсан хамгаалалтад бүрэн буюу хэсэгчлэн хууль тогтоомжоороо хамааруулахгүй байх эрхийг хадгалана.

/2/. Түүнчлэн Холбоонд орсон улс нь лекц, уриалга болон олны өмнө хэлсэн иймэрхүү төрлийн бүтээлийг сонин хэвлэлд нийтлэх, телевиз, радиогоор нэвтрүүлэх, утсан холбоогоор дамжуулан мэдээллийн зориулалтаар тус Конвенцийн 11а-р зүйлийн /1/-д зааснаар нийтэд сонордуулах нөхцөлийг хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.

/3/. Харин зохиогч нь өмнөх хэсгүүдэд дурдсан өөрийн бүтээлийн эмхэтгэлийг бэлтгэж гаргах онцгой эрх эдэлнэ.

3-р зүйл
/Хамгаалалт олгох хэмжүүр: 1.Зохиогчийн иргэний харъяалал; бүтээлийг туурвисан газар; 2.Зохиогчийн оршин суугаа газар; 3."Хэвлэмэл" бүтээл; 4."Нийтийн хүртээл нэгэн зэрэг болгосон бүтээлүүд/

/1/. Тус конвенцид заасан хамгаалалт нь:

а.Зохиогч нь Холбоонд орсон аль нэг улсын харъяат бол түүний туурвисан бүтээл нийтийн хүртээл болсон эсэхээс үл хамаарч, мөн
б.Зохиогч нь Холбоонд орсон улсын иргэн биш боловч түүний бүтээлийг Холбоонд нэгдсэн аль нэгэн улсад анх удаа буюу Холбоонд нэгдсэн болон Холбоонд нэгдээгүй /хэд хэдэн/ улсад нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосон бол тус тус хамаарагдана.

/2/. Холбоонд нэгдсэн аль нэгэн улсын харъяат бус боловч дээрх улс гүрний аль нэгэнд байнга оршин суудаг бол тус Конвенцийн зорилгын дагуу тухайн орны иргэний нэгэн адил эрх эдэлнэ.

/3/. "Хэвлэмэл бүтээл" гэдэгт зохиогчийн зөвшөөрлөөр, бүтээлийн шинж байдлыг харгалзан нийтийн боломжийн хэрэгцээг хангаж чадахуйц хувиар хувилагдсан бүтээлүүд аль ч аргаар хувилснаас хамаарахгүй хамаарна. Жүжгийн, хөгжмийн, хөгжимт-жүжгийн буюу киноны бүтээлийг тоглож үзүүлэх, утга зохиолын бүтээлийг нийтийн өмнө унших, утга зохиол болон уран сайхны бүтээлийг утсан холбоогоор дамжуулах буюу телевиз, радиогоор нэвтрүүлэх, урлагийн бүтээлийг үзүүлэх, уран барилгыг барьж байгуулах зэргийг хэвлэмэл бүтээлд туурвисанд үл тооцно.

/4/. Бүтээлийг анх туурвиж гаргаснаас хойш гуч хоногийн дотор хоёр буюу түүнээс илүү оронд нийтийн хүртээл болгосон бол уг бүтээлийг хэд хэдэн улсад нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосонд тооцно.

4-р зүйл
/Кино бүтээл, уран барилгын бүтээл ба уран сайхны зарим бүтээлийг хамгаалалтад авах хэмжүүр/

Дор дурдсан тохиолдолд тус Конвенцийн 3-р зүйлд заасан нөхцөлд бүрдсэн эсэхийг үл харгалзан тус Конвенцид тусгасан хамгаалалтыг хэрэгжүүлнэ.

Yүнд:
а/Кино бүтээл туурвигчийн ажлын байр буюу байнга оршин суух газар нь Холбоонд орсон улсуудын аль нэгэнд байдаг бол;

б/Зохиогчийн уран барилгын бүтээлийг Холбоонд орсон аль нэг улсад барьж байгуулсан буюу байшин, бусад барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг нь болсон уран сайхны өөр бүтээл нь Холбоонд нэгдсэн аль нэгэн улсад байгаа бол;

5-р зүйл

/ Баталгаажсан эрх: 1 ба 2. Язгуур орны хилийн гадна; 3.Язгуур орондоо; 4.Язгуур орон"/

/1/. Тус Конвенцийн дагуу бүтээл нь хамгаалагдаж буй зохиогч нар бүтээлийн язгуур орноос Холбоонд орсон бусад улсад хууль тогтоомжийн дагуу өөрсдийн иргэдэд эдүгээ буюу ирээдүйд эдлүүлэх эрх, түүнчлэн тус Конвенцэд заасан онцгой эрхийг эдэлнэ.

/2/. Ийм эрх эдлэх, хэрэгжүүлэхэд ямар нэгэн албан ёсны үйлдэл хийхийг шаардах ёсгүйгээс гадна бүтээлийн язгуур оронд хамгаалалт байдаг эсэхийг үл харгалзана. Ийм учраас зохиогчийн эрхээ хамгаалах арга хэрэгсэл, хэмжээ хүрээг тус Конвенцэд тусгасан заалтаас гадна гагцхүү хамгаалалт тогтоосон орны хууль тогтоомжоор зохицуулна.

/3/. Уг хамгаалалтыг язгуур оронд тухайн улсын хууль тогтоомжоор зохицуулна. Тус конвенцийн заалтын дагуу бүтээл нь хамгаалагдаж буй зохиогч уг бүтээлийн язгуур орны иргэн биш байвч тэр улсын харъяат зохиогч нарын нэгэн адил эрх эдэлнэ.

/4/. Бүтээлийн язгуур орон гэдэг нь:

а/Холбоонд орсон аль нэг улсад анх нийтийн хүртээл болгосон бүтээлийн хувьд - тухайн улс; хамгаалалтын хугацааг янз бүрээр тогтоосон Холбооны хэд хэдэн улсад нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосон бүтээлийн хувьд - хууль тогтоомжид хамгаалалтын нь хамгийн богино хугацаа тогтоосон тэр улс;

б/Холбоонд нэгдээгүй хэд хэдэн улс болон Холбоонд орсон аль нэг улсад нэгэн зэрэг нийтийн хүртээл болгосон бүтээлийн хувьд - Холбоонд орсон энэ улс; в/Нийтийн хүртээл болгоогүй бүтээл, түүнчлэн Холбоонд нэгдээгүй улсад анх удаа нийтийн хүртээл болгосон бүтээлийг Холбоонд орсон аль нэгэн улсад нэгэн зэрэг гаргаагүй бол -зохиогчийг харъяалах тэр улс; гэхдээ:

1.Кино бүтээл туурвигчийн ажлын байр буюу гол төлөв оршин суух газар нь Холбоонд орсон улсуудын аль нэгэнд байдаг бол уг бүтээлийн язгуур орон нь тухайн улс байна;

2.Зохиогчийн уран барилгын бүтээлийг Холбоонд орсон аль нэг оронд барьж байгуулсан буюу байшин, бусад барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болсон уран сайхны өөр бүтээл нь Холбоонд орсон аль нэгэн улсад байгаа бол уг бүтээлийн язгуур орон нь тухайн улс байна.

6-р зүйл

/Холбоонд нэгдээгүй зарим улсын иргэдийн тодорхой бүтээлийн хувьд хамгаалалтыг хязгаарлаж болох тухай: Тухайлбал,
1.Анх удаа нийтийн хүртээл болгосон улсад болон бусад улсад;
2. Буцаан хэрэглэж үл болох; 3.Мэдээлэн сонордуулах;/

/1/. Хэрэв Холбоонд нэгдээгүй ямар нэгэн улсад Холбоонд нэгдсэн аль нэг улсын харъяат зохиогчийн бүтээлийн хамгаалалт хангалтгүй бол Холбоонд нэгдсэн тухайн улс нь бүтээлээ анх нийтийн хүртээл болгох үедээ Холбоонд нэгдсэн аль нэг улсад, байнга оршин суудаггүй өөр улсын харъяат зохиогчийн бүтээлд хийх хамгаалалтыг хязгаарлаж болно. Хэрэв бүтээлийг анх нийтийн хүртээл болгосон улс энэ эрхээ хэрэгжүүлсэн бол Холбоонд нэгдсэн бусад улсууд ийм онцгой дэглэм тогтоогдсон бүтээлийн хувьд дээрх улсынхаас илүү хамгаалалт хийх үүрэггүй.

/2/. Дээрх хэсэгт дурдсан аль ч хязгаарлалт нь ийм хязгаарлалт тавихаас өмнө Холбоонд нэгдсэн аль нэг улсад нийтийн хүртээл болгосон бүтээлийн зохиогчийн эрхийг үл хөндөнө.

/3/. Энэ зүйлд дурдсаны дагуу зохиогчийн эрхийг хязгаарлаж буй Холбоонд нэгдсэн улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захиралд /цаашид "Ерөнхий захирал" гэгдэх/ энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, хязгаарлалтад хамаарагдах улс, түүнчлэн тухайн улсын харъяат зохиогчийн бүтээлд тавих хязгаарлалтыг тодорхойлон дурдана. Ерөнхий захирал энэ мэдэгдлийг Холбоонд орсон бүх улсад нэн даруй дамжуулан мэдэгдэнэ.

6а -р зүйл
/Эд хөрөнгийн бус эрх: 1.Зохиогч мөн болохыг хүлээн зөвшөөрөхийг шаардах; Бүтээлийг өөрчилсөн буюу эрх зөрчсөн бусад үйлдлийг эсэргүүцлэх; 2.Зохиогч нас барсны дараа,
3.Хамгаалах арга хэрэгсэл

/1/. Зохиогч нь зохиогчийн эд хөрөнгийн эрхээс үл шалтгаалан, тэр ч атугай энэхүү эрхээ шилжүүлсэн тохиолдолд ч гэсэн тэрээр бүтээлийнхээ зохиогч мөн болохыг хүлээн зөвшөөрөхийг шаардах эрхтэйгээс гадна уг бүтээлийг гуйвуулах, гажуудуулах буюу өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төр, нэр хүндэд хохирол учруулахуйц бусад аливаа халдлагыг эсэргүүцэх эрхтэй.

/2/. Зохиогчийг нас барсны дараа наад зах нь түүний эд хөрөнгийн эрх дуусгавар болох хүртэл дээрх хэсэгт заасан эрх хүчин төгөлдөр байх бөгөөд хамгаалалт тогтоосон улсын хууль тогтоомжоор эрх мэдэл олгогдсон этгээд буюу албан байгууллага уг эрхийг хэрэгжүүлнэ. Гэхдээ тус Конвенцийг соёрхон батлах буюу зөвшөөрөн нэгдэх үед аль нэг улсын хууль тогтоомжид зохиогчийг нас барсны дараа дээрх хэсэгт заасан бүх эрхийг хамгаалахаар заагаагүй бол тэдгээр эрхийн аль нэг нь хамгаалагдахгүй байхаар тогтоож болно.

/3/. Энэ зүйлд дурдсан эрхийг хамгаалах арга хэрэгслийг хамгаалалт тогтоосон улсын хууль тогтоомжоор зохицуулна.

7-р зүйл

/Хамгаалах хугацаа: 1.Нийтлэг зүйл; 2.Кино бүтээлийн хувьд; 3.Нэргүйгээр буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийн хувьд; 4.Гэрэл зургийн ба хавсарга урлагийн бүтээлийн хувьд; 5.Хугацаа тооцож эхлэх он, сар, өдөр; 6.Урт хугацаа; 7. Богино хугацаа; 8.Зохицуулах хууль тогтоомж, хугацааг "харьцуулан жиших"/

/1/. Зохиогч нь тус Конвенциор олгох хамгаалалтыг насан турш эдлэхээс гадна түүний нас барснаас хойш тавин жилд уг хамгаалалт хүчин төгөлдөр байна.

/2/. Харин зохиогчийн зөвшөөрөлтэйгээр кино бүтээлийг нийтийн хүртээл болгосноос хойш тавин жилийн дараа, хэрэв нийтийн хүртээл болгоогүй бол уг бүтээлийн туурвиснаас хойш тавин жилийн дараа түүнийг хамгаалах хугацаа дуусахаар Холбоонд орсон улсууд тогтоох эрхтэй.

/3/. Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг тус Конвенцэд зааснаар хамгаалах хугацаа уг бүтээлийг эрх зүйн дагуу нийтийн хүртээл болгосноос хойш тавин жилийн дараа дуусгавар болно. Гэвч зохиомол нэр нь тухайн зохиогчийнх болох нь эргэлзээгүй бол /1/-д заасан хугацаагаар хамгаална. Хэрэв нэргүйгээр буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг зохиогч дээр дурдсан хугацаанд жинхэнэ нэрээ тайлбал мөн /1/-д заасан хугацааг хэрэглэнэ. Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийг зохиогч нас барснаас хойш тавин жил өнгөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бол Холбоонд орсон улсууд уг бүтээлийг хамгаалах үүрэггүй.

/4/. Уран сайхны бүтээлд тооцогдох гэрэл зургийн болон хавсарга урлагийн бүтээл хамгаалах хугацааг Холбоонд орсон улсууд хууль тогтоомжоороо тогтоох эрхтэй; гэхдээ энэ хугацаа ийм бүтээл туурвиснаас хойш хорин таван жилээс богино байж үл болно.

/5/. Зохиогчийг нас барсны дараа бүтээлийг нь хамгаалах хугацаа, түүнчлэн /2/, /3/, /4/-д заасан хугацааг зохиогчийн нас барсан буюу дээрх хэсэгт заасан үйл явдал болсны дараах жилийн 1-р сарын 1-ээс эхлэн тооцно.

/6/. Холбоонд орсон улсууд хамгаалалтын хугацааг дээрх хэсгүүдэд дурдсанаас илүүгээр тогтоох эрхтэй.

/7/. Тус Конвенцийн Ромын актыг хүлээн зөвшөөрсөн Холбоонд орсон улсын үндэсний хууль тогтоомжид дээрх дэд зүйлүүдэд дурдсанаас богино хугацаа заасан бол энэхүү Конвенцийг гарын үсэг зурах буюу түүнийг соёрхон батлахдаа дээрх хугацааг хэвээр үлдээх эрхтэй.

/8/. Аль ч тохиолдолд дээрх хугацааг хамгаалалт тогтоосон улсын хуулиар тодорхойлно. Гэхдээ тухайн улсын хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол энэ хугацаа нь уг бүтээлийн язгуур улсад тогтоосноос илүү байж үл болно.

7а -р зүйл
/Хамтын бүтээлийг хамгаалах журам/

Зохиогчийн нас барснаас хойш тоолох хугацааг хамтран зохиогчдоос амьд үлдсэн сүүлчийн хүн нас барснаас эхлэн тооцсон тохиолдолд өмнөх зүйлийн заалтыг уг хамтын бүтээлийн хувьд хэрэглэнэ.

8-р зүйл
/Орчуулга хийх эрх/
Тус конвенциор хамгаалагдсан утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогч нь жинхэнэ эх бүтээлийн хувьд өөрийн эрх эдлэх бүх хугацааны туршид түүнийг өөрөө орчуулах, орчуулахыг зөвшөөрөх онцгой эрхтэй.

9-р зүйл
/Хувилан ашиглах эрх; 1.Нийтлэг зүйл; 2.Онцгой тохиолдол; 3.Дууны болон дүрс бичлэг/

/1/. Тус конвенциор хамгаалагдах утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогч нь уг бүтээлийг аливаа хэлбэрээр хувилахыг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.

/2/. Ийм бүтээлийг хэвийн ашиглахад хохиролгүйгээр, мөн зохиогчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироохгүйгээр зарим онцгой тохиолдолд хувилахыг зөвшөөрсөн заалт хууль тогтоомжоороо тогтоох эрхтэй.

/3/. Тус Конвенцийн агуулгын үүднээс аливаа дууны ба дүрс бичлэг нь бүтээлийг хувилсанд тооцогдоно.

10-р зүйл

/ Бүтээлийг чөлөөтэй ашиглах тодорхой тохиолдол;
1.Ишлэл; 2.Сургалтын зориулалтаар ашиглах, эх сурвалж, тулгуур бичиг, зохиогчийн нэрийг заах/

/1/. Хэвлэлийн тоймд сонин, сэтгүүлийн нийтлэлэээс хэсэгчлэн ашиглах зэргээр зорилгодоо тохирсон хэмжээгээр уламжлалт заншлыг баримтлан хууль ёсоор нийтийн хүртээл болгосон бүтээлээс ишлэл хийж болно.

/2/. Шударга ёсыг баримтлан утга зохиол, уран сайхны бүтээлийг зорилгодоо тохирсон хэмжээгээр ном хэвлэл, радио- телевизийн нэвтрүүлэг, дууны бичлэг буюу сургалтын чанартай үзүүлэнд ашиглахыг Холбоонд нэгдсэн улсуудын хууль тогтоомж болон тэдний хооронд байгуулсан буюу байгуулах тусгай хэлэлцээрээр зөвшөөрч болно.

/3/. Өмнөх хэсэгт дурдсанаар бүтээл ашиглахдаа эх сурвалж болон зохиогчийн нэрийг заана.

10а -р зүйл

/ Бүтээлийг чөлөөтэй ашиглаж болох бусад тохиолдол. 1.Тодорхой нийтлэл, эфирт дамжуулсан бүтээл; 2.Цаг үеийн үйл явдлын явцад үзүүлсэн буюу сонордуулсан бүтээл/

/1/. Эдийн засаг, улс төр болон шашны тулгамдсан асуудлаар сонин, сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл, түүнчлэн эфирт дамжуулсан ийм төрлийн бүтээлийн зохиогчийн эрхийг онцлон заагаагүй бол түүнийг сонин хэвлэлд дахин хэвлэх, эфирт буюу утсан холбоогоор дамжуулах зэргээр хувилан ашиглаж нийтийн хүртээл болгохыг Холбоонд орсон улсууд хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална. Гэхдээ эх сурвалжийг тодорхой заавал дурдах ёстой бөгөөд энэ үүргийг зөрчсөний эрх зүйн үр дагаврыг хамгаалалт тогтоосон улсын хууль тогтоомжоор тодорхойлно.

/2/. Түүнчлэн цаг үеийн үйл явдлын явцад үзүүлсэн буюу сонордуулсан утга зохиол, уран сайхны бүтээлийг мэдээллийн зорилгод тохирох хэмжээгээр гэрэл зураг, дүрс бичлэг үзүүлэх эфирт буюу утсан холбоогоор дамжуулах зэргээр дахин ашиглаж нийтэд мэдээлэх нөхцөлийг Холбооны улсууд хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.

11-р зүйл
/Жүжгийн болон хөгжмийн бүтээлийг ашиглах тодорхой эрх: 1.Нийтийн өмнө тоглох, тоглуулахаар өгөх эрх; 2.Орчуулгын талаар/
/1/. Жүжгийн, хөгжимт-жүжгийн ба хөгжмийн бүтээлийн зохиогч нь

I.аливаа арга хэрэгслээр өөрийн бүтээлийг нийтийн өмнө тоглох;
II.өөрийн бүтээлийг аливаа арга хэрэгслээр дамжуулан нэвтрүүлж нийтийн хүртээл болгох зөвшөөрөл олгох онцгой эрхийг эдэлнэ.
/2/. Жүжгийн буюу хөгжимт-жүжгийн бүтээлийн зохиогч нь түүнийг өөр хэлнээ орчуулах талаар жинхэнэ эх зохиолын хувьд эдлэх эрхийн хугацаа дуустал мөн ийм эрх эдэлнэ.
11а -р зүйл

/Эфирт дамжуулах ба үүнтэй холбогдсон эрх;
1.Эфирт дамжуулах болон утасгүй холбооны бусад арга хэрэгслээр дамжуулах, эфирт дамжуулсан бүтээлийг утсан холбоогоор дамжуулах буюу эфирт дахин дамжуулах замаар нийтийн хүртээл болгох эфирт дамжуулсан бүтээлийг чанга яригч болон ийм төрлийн бусад хэрэгслээр нийтийн хүртээл болгох 2.Албадан олгох лиценз; 3. Бичлэг: богино хугацаанд ашиглах бичлэг/

/1/.Өөрийн бүтээлийг эфирт дамжуулахыг буюу тэмдэг, авиа, дүрсийг утасгүй холбоогоор дамжуулах аливаа бусад арга хэрэгслээр нийтийн хүртээл болгох;

II.Анхныхаас өөр байгууллага урьд эфирт цацсан бүтээлийг утсан буюу утасгүй холбооны аливаа хэрэгслээр давтан дамжуулж олонд хүртээх;

III.Эфирт дамжуулсан бүтээлийг чанга яригч болон тэмдэг, авиа буюу дүрс дамжуулах аливаа бусад хэрэгслэлийн тусламжтайгаар нийтэд хүртээхийг тус тус зөвшөөрөх онцгой эрхтэй.

/2/. Дээрх дэд зүйлд дурдсан эрхийг хэрэгжүүлэх нөхцөлийг Холбоонд орсон улсуудын хууль тогтоомжоор тодорхойлж болох бөгөөд энэхүү нөхцөл, шаардлага нь гагцхүү тухайн орны хувьд үйлчилнэ. Аль ч тохиолдолд энэхүү нөхцөл нь зохиогчийн эд хөрөнгийн бус эрх, түүнчлэн хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд бол зохих эрх бүхий байгууллагаас тогтоосон шударга шагнал авах эрхийг хохироож үл болно.

/3/. /1/-д заасан зөвшөөрөл нь хэрэв өөрөөр тогтоогоогүй бол эфирт дамжуулсан бүтээлийг дууны болон дүрс бичлэгийн хэрэгсэлд буулгаж авах зөвшөөрөл болохгүй. Гэхдээ радиогийн өргөн нэвтрүүлгийн байгууллага өөрийн хэрэгслээр өөрийн нэвтрүүлэгт зориулан богино хугацаанд ашиглах бичлэг хийх журмыг Холбоонд орсон улсуудын хууль тогтоомжоор ийм бичлэгийг гагцхүү баримтат шинжтэйнх нь хувьд албан ёсны архивт хадгалахыг зөвшөөрч болно.

11б-р зүйл
/Утга зохиолын бүтээлийн хувьд эдлэх тодорхой эрх: 1.Нийтийн өмнө унших ба холбооны хэрэгслээр дамжуулан нийтэд хүртээх; 2.Орчуулах/
/1/. Утга зохиолын бүтээлийг зохиогчид нь:
I.аливаа арга хэрэгслээр өөрсдийн бүтээлийг нийтийн өмнө унших;
II.өөрийн бүтээлийг уншсан нэвтрүүлгийг аливаа арга хэрэгслээр дамжуулж нийтийн хүртээл болгохыг тус тус зөвшөөрөх онцгой эрхтэй.

/2/. Утга зохиолын бүтээлийг зохиогч нь түүнийг орчуулах талаар жинхэнэ эх зохиолын хувьд эдлэх эрхийн үйлчлэх хугацаа дуустал мөн ийм эрх эдэлнэ.

12-р зүйл
/Засвар оруулах, тохируулан найруулах болон бусад өөрчлөлт хийх эрх/

Утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогч нь өөрийн бүтээлд засвар оруулах, тохируулан найруулах болон бусад өөрчлөлт хийхийг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.

13-р зүйл.
/Хөгжмийн бүтээл, түүнд хамаарах эх бичвэрийн бичлэг хийх эрхийг хязгаарлах боломжийн тухай: 1.Албадан олгох лиценз, 2.Завсрын арга хэмжээ; 3.Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр гадаадаас оруулсан хувийг хураах/
/1/. Холбоонд орсон улс бүр хөгжмийн бүтээлийн зохиогч, түүнтэй хамт бичлэг хийхийг зөвшөөрсөн аливаа эх бичвэрийн зохиогч нарт олгох онцгой эрхийн талаар зохих болзол, нөхцөл өөрөө тогтоох, хэрэв байгаа бол ийм эх бичвэртэйгээр хөгжмийн зохиолын бичлэг хийхийг зөвшөөрч болно, гэхдээ ийм болзол, нөхцөлийг гагцхүү түүнийг тогтоосон улсаа сахин баримтлах бөгөөд хэлэлцээр байгуулаагүй үед зохих эрх бүхий байгууллагаас тогтоосон шагнал авах дээрх зохиогч нарын эрхийг зөрчиж хэрхэвч үл болно.

/2/. Ром хотноо 1928 оны 6 дугаар сарын 2-нд, мөн Брюссельд 1948 оны 6 дугаар сарын 26-нд гарын үсэг зурсан конвенцийн 13 /3/-р зүйлийн дагуу Холбоонд орсон аль нэг улсад бүтээсэн хөгжмийн бүтээлийн бичлэгийг энэхүү конвенци хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсний дараа тухайн оронд хөгжмийн зохиолчийн зөвшөөрөлгүйгээр хувилж болно.

/3/. Энэхүү зүйлийн /1/, /2/-д заасны дагуу хийсэн бөгөөд түүнийг хууль бус гэж үздэг улсад сонирхогч талуудын зөвшөөрөлгүйгээр оруулсан бичлэгийг хураан авбал зохино.

14-р зүйл
/Кино найруулга ба түүнд хамаарах эрх: 1.Кино зохиол болгон найруулах ба сэргээн найруулах; тараах; ийнхүү найруулсан буюу хувилсан бүтээлийг олны өмнө үзүүлэх ба утсан холбоогоор нийтэд хүртээх; 2.Кино зохиолын найруулгад засвар оруулах; 3.Албадан олгосон лицензийг үл хэрэглэх/

/1/. Утга зохиол, уран сайхны бүтээлийг зохиогч нь:

I.өөрсдийн бүтээлийг кино болгон найруулах, хувилах, ийнхүү өөрчлөн найруулсан буюу хувилсан бүтээлээ тараах;
II.ийнхүү өөрчлөн найруулсан буюу хувилсан бүтээлээ олны өмнө тоглож үзүүлэх болон утсан холбоогоор дамжуулан нийтийн хүртээл болгохыг тус тус зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ.

/2/. Кино болгон найруулсан утга зохиол, уран сайхны бүтээлийг уран сайхны бусад аливаа хэлбэрээр өөрчлөн найруулахад кино найруулагчаас гадна жинхэнэ эх бүтээлийг зохиогчийн зөвшөөрөл шаардагдана.

/3/. Энэ тохиолдолд 13-р зүйлийн /1/-ийн заалтыг үл хэрэглэнэ.

14а-р зүйл
/Кино зургийн бүтээлийн талаарх тусгай заалт: 1.Жинхэнэ эх бүтээлтэй адилтгах; 2.Эрх эзэмшигчид: бүтээл туурвихад хувь нэмэр оруулсан тодорхой хүмүүсийн зарим эрхийг хязгаарлах; 3. Бусад хувь нэмэр оруулагчид/

/1/. Өөрчлөн найруулах буюу хувилж болох аливаа бүтээлийн зохиогчийн эрхийг үл хөндөн кино зургийн бүтээлийг жинхэнэ эх бүтээлийн нэгэн адил хамгаалбал зохино. Кино зургийн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч нь өмнөх зүйлд заасан эрхийг оролцуулан жинхэнэ эх бүтээлийг зохиогчийн нэгэн адил эрх эдэлнэ.

/2/ а/Кино зургийн бүтээл зохиогчийн эрх эзэмшигч этгээдийг хамгаалалт тогтоосон тэр улсын хууль тогтоомжоор тодорхойлно.

б/Харин кино зургийн бүтээлийг туурвихад оролцсон зохиогч нарыг уг бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчдийн тоонд оролцуулахаар хууль тогтоомжиндоо заасан Холбоонд орсон улсуудад уг бүтээлийг хувилах, тараах, нийтийн өмнө тоглож үзүүлэх, утсан холбоогоор дамжуулж нийтэд хүртээх, эфирт цацах буюу бусад аргаар нийтэд таниулах, түүнчлэн түүний эх бичвэрийг дэлгэцнээ буюу хөрвүүлэх аргаар эсрэг буюу онцгой нөхцөл тогтоосноос бусад тохиолдолд татгалзах эрхгүй.

в/Дээрх зүйлсийг хэрэглэхдээ түүнд дурдсан үүргийг хэлэлцээр буюу түүнтэй адил бичмэл акт байгуулах эсэх тухай асуудлыг кино зургийн бүтээл туурвигчийн ажлын байр буюу байнга /гол төлөв/ оршин суух газар байгаа улсын хууль тогтоомжоор зохицуулна. Гэхдээ хамгаалалт тогтоосон Холбоонд орсон улс энэхүү үүргийг хэлэлцээр буюу эн тэнцүү бичмэл актаар тодорхойлон хууль тогтоомжоор заах эрхээ хадгална. Энэ эрхийг хэрэгжүүлсэн улсууд энэ тухайгаа Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, тэрээр үүнийг Холбооны бусад бүх улс оронд нэн даруй мэдэгдэнэ.

г/. "Эсрэг буюу онцгой нөхцөл" гэдэг ойлголтод дээр дурсан үүрэгт хамаарах хязгаарлалтын бүх нөхцөлүүд багтана.

/3/. Хэрэв үндэсний хууль тогтоомжид өөрөөр тусгаагүй бол кино зохиолч, киноны хөгжмийн зохиолч, эх бичвэрийг зохиогч, найруулагч нарын хувьд дээрх /2/-ын б-ын заалтыг үл хэрэглэнэ. Дээр дурдсан /2/-ын б-г киноны найруулагчид хэрэглэхээр хууль тогтоомжиндоо тусгаагүй Холбоонд орсон улсууд энэ тухайгаа Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, тэрээр үүнийг Холбоонд орсон бусад улсуудад нэн даруй мэдэгдэнэ.

14б-р зүйл
/Урлагийн бүтээл, жинхэнэ эх бүтээлийг борлуулахад "хувьчлан оролцох эрх": 1.Худалдаж борлуулсны орлогоос хувь хүртэх эрх; 2.Холбогдох хууль тогтоомж хэрэглэх. 3.Журам/

/1/. Урлагийн жинхэнэ эх бүтээл болон зохиогч, хөгжмийн зохиолчдын гар бичмэлийн жинхэнэ эхийн хувьд зохиогч өөрөө, түүний нас барсны дараа үндэсний хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд буюу байгууллага уг бүтээлийг зохиогч өөрөө шилжүүлэн өгснөөс хойш худалдан борлуулах бүрт хувь хүртэх салшгүй эрх эдэлнэ.

/2/. Хэрэв зохиогчийн харъяалах улсын хууль тогтоомжоор зөвшөөрсөн бол дээрх хэсэгт заасан хамгаалалтыг Холбоонд орсон аливаа улсад хэрэглэж болох бөгөөд түүний хүрээ хязгаарыг хамгаалалт тогтоосон улсын хууль тогтоомжоор зохицуулна.

/3/. Хураамж авах журам болон мөнгөний хэмжээг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно.

15-р зүйл

/Эрхээ хамгаалах эрх: 1.Зохиогчийн нэрийг бичих буюу зохиомол нэр нь эргэлзээ үл төрүүлэх тохиолдол; 2.Кино бүтээлийн хувьд; 3.Нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээлийн хувьд; 4.Зохиогч нь үл мэдэгдэх хэвлэгдээгүй бүтээлийн хувьд/

/1/. Тухайн этгээд энэхүү конвенциор хамгаалагдсан утга зохиол, уран сайхны бүтээлийн зохиогч мөн эсэхийг тогтоож, үүний үндсэн дээр зохиогчийн эрхийн аливаа зөрчлийг Холбоонд орсон улсуудад шүүхээр хэлэлцэн шийдвэрлэхийн тулд уг зохиогчийн нэрийг тухайн бүтээл дээр ердийн журмаар бичиж хэвлэсэн байвал хангалттай. Зохиогчийн сонгосон зохиомол нэр нь түүний талаар ямар ч эргэлзээ төрүүлэхгүй тохиолдолд энэхүү хэсгийн заалтыг хэрэглэж болно.

/2/. Yүний эсрэг нотолгоо байхгүй бол кино зохиол дээр ердийн байдлаар нэр нь бичиж тэмдэглэгдсэн хувь хүн, хуулийн этгээдийг уг бүтээл туурвигчид тооцно.
/3/. Дээрх /1/-д зааснаас бусад нэргүй буюу зохиомол нэрээр гаргасан бүтээл дээр заасан хэвлэн нийтлэгч нь, хэрэв өөр эсрэг нотолгоо байхгүй бол, зохиогчийн эрхийг хамгаалж, түүний хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй. Зохиогч жинхэнэ нэрээ илчилж уг бүтээлийн зохиогчийн эрхээ мэдэгдсэн үед тухайн хэсэгийн заалт дуусгавар болно.

/4/. а/Хэвлэгдэж гараагүй бүтээлийн зохиогч нь үл мэдэгдэх боловч тэрээр Холбоонд орсон аль нэг улсын харъяат гэж үзэх бүрэн үндэслэлтэй бол тус улсын хууль тогтоомжоор уг зохиогчийг төлөөлөн түүний эрхийг хамгаалж, Холбоонд орсон улсуудад эрхийн нь хэрэгжилтийг хангах эрх мэдэл бүхий байгуулалгыг тохоон томилж болно.

б/Энэ заалтын дагуу ийм байгууллага тохоон томилсон Холбоонд орсон улс нь энэ тухайгаа Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэж, уг байгууллагын тухай бүрэн тодорхой танилцуулна.
Ерөнхий захирал үүнийг Холбоонд орсон бусад бүх улсад нэн даруй мэдэгдэнэ.

16-р зүйл
/Хууль бусаар хувилж тараасан бүтээл: 1.Хураах; 2.Хилээр оруулахад хураах; 3.Хэрэглэх хууль тогтоомж/

/1/. Хууль бусаар хуулбарлан тараасан аливаа бүтээлийн хувийг уг бүтээлийг эрх зүйн хамгаалалтад авсан Холбоонд орсон аль ч улсад хураан авбал зохино.

/2/. Түүнчлэн өмнөх хэсгийн заалт нь аливаа бүтээлийг хамгаалалтад аваагүй буюу хамгаалалтын хугацаа дууссан улсад хуулбарласан хувиудад нэгэн адил хамаарна.

/3/. Хураах ажиллагааг улс тус бүрийн хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

17-р зүйл
/ Бүтээлийг тараан түгээх, тоглож үзүүлэхэд хяналт тавих/

Энэхүү конвенцийн заалт нь Холбоонд орсон улс нэг бүрийн Засгийн газраас аливаа бүтээлийг тараан түгээх, тоглож үзүүлэхэд хууль тогтоомжийн буюу захиргааны журмаар хяналт тавих эсвэл хориглох эрхийг /хэрэв эрх мэдэл бүхий байгууллага нь уг эрхийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бол/ ямар нэгэн байлаар хөндөх ёсгүй.

18-р зүйл
/Конвенцийг хүчин төгөлдөр болох үед түүнд хамаарах бүтээлүүд: 1.Язгуур оронд нь хамгаалах хугацаа дуусаагүй бүтээлийг хамгаалах; 2.Хамгаалалт тогтоосон улсын хамгаалах хугацаа дууссан бүтээлийг эс хамгаалах; 3.Эдгээр зарчмыг сахин баримтлах; 4.Тусгай тохиолдол/

/1/. Тус Конвенцийг хүчин төгөлдөр болох үед язгуур оронд нь хамгаалалтын хугацаа дуусаагүйн улмаас нийтийн хүртээл болоогүй байсан бүх бүтээлийн талаар энэхүү Конвенцийн заалтыг хэрэглэнэ.

/2/. Хэрэв ямар нэгэн бүтээлийн түрүүчийн хамгаалалтын хугацаа дуусч хамгаалалт тогтоосон улсад нийтийн хүртээл болсон бол түүнийг тухайн улсад дахин хамгаалалтад авахгүй.

/3/. Дээр дурдсан зарчмыг Холбоонд орсон улсуудын хооронд энэ зорилгоор байгуулсан буюу байгуулах тусгай хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлнэ. Ийм хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд зохих улс бүр уг зарчмыг хэрэглэх нөхцөлийг тус тусдаа тогтооно.

/4/. Холбоонд аль нэг улс шинээр нэгдсэн, түүнчлэн 7-р зүйлд заасны дагуу буюу тайлбараасаа татгалзсаны улмаас хамгаалалтын хүрээ өргөжсөн тохиолдолд дээрх заалтуудыг нэгэн адил хэрэглэнэ.

19-р зүйл
/Конвенцид зааснаас илүү өргөн хамгаалалт/

Холбоонд орсон аль нэг улс илүү өргөн хүрээтэй хамгаалалтыг хууль тогтоомжоороо тогтооход тус Конвенцийн заалт саад болохгүй.

20-р зүйл
/Холбоонд орсон улсуудын хооронд байгуулах тусгай хэлэлцээр/

Холбоонд орсон улсуудын Засгийн газар тус Конвенцид тусгаснаас илүү өргөн хүрээтэй эрх зохиогч нарт олгох буюу энэхүү конвенцэд үл харшлах бусад заалт агуулсан тусгай хэлэлцээр өөр хоорондоо байгуулах эрхээ хадгалан үлдэнэ. Эдгээр шаардлагыг ханган байгуулсан хүчин төгөлдөр хэлэлцээрийн заалтыг биелүүлбэл зохино.

21-р зүйл
/Хөгжиж буй орнуудад хамаарах тусгай заалт: 1.Хавсралт хэсгийн заалтыг хэрэглэх; 21.Хавсралт хэсэг бол энэхүү Конвенцийн салшгүй хэсэг/

/1/. Хөгжиж буй орнуудад хамаарах тусгай заалтыг хавсралтад тусгасан болно.

/2/. Тус Конвенцийн 28-р зүйлийн /1/-б хэсэгт зааснаар нэмэлт хэсэг нь энэхүү Конвенцийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно.

22-р зүйл
/Ассамблей: 1. Байгуулах, түүний бүрэлдэхүүн; 2.Зорилт; 3.Хүчин төгөлдөр болох, санал хураалт, ажиглагчид; 4.Хуралдаан, 5.Дотоод журам/

/1/ а/Холбоо нь тус Конвенцийн 22-26-р зүйлийг мөрдөж байгаа Холбоонд нэгдсэн улсуудаас бүрдсэн Ассамблейтэй байна.
в/Улс бүрийн засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрбээр орлогч, зөвлөх, шинжээч нартай байж болно.
с/Төлөөлөгчийг томилсон засгийн газар түүний зардлыг хариуцна.

/2/. а/Ассамблей нь:

I.Холбоог бэхжүүлэн хөгжүүлэх, энэхүү конвенцийг хэрэглэхтэй холбогдсон бүх асуудлыг авч хэлэлцэнэ;
II.Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг /цаашид "байгууллага гэж нэрлэгдэх/ байгуулахаар тогтоосон тус Конвенцэд дурдсан Олон улсын оюуны өмчийн товчоонд /цаашид "Олон улсын товчоо" гэж нэрлэгдэх/ аливаа асуудлыг дахин хянан хэлэлцэх заалт өгөх бөгөөд тэгэхдээ 22-26-р зүйлийн заалтад холбогдолгүй Холбоонд орсон улсуудын санал хүсэлтийг зохих ёсоор анхаарч үзнэ;
III. Байгууллагын Ерөнхий захирлаас Холбооны талаар явуулсан үйл ажиллагааг хэлэлцэж, тайланг батлахаас гадна Холбооны эрх мэдэлд багтах асуудлаар шаардлагатай бүх заавар өгнө;
IY.Ассамблейн Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно;
Y.Гүйцэтгэх хорооны үйл ажиллагааг хэлэлцэн сайшааж, тайланг батлахаас гадна зохих заавар заалт өгнө;
YI.Холбооны хөтөлбөрийг тодорхойлж гурван жилийн төсөв болон санхүүгийн тайланг батлана;
YП.Холбооны санхүүгийн дотоод журмыг батална;
YШ.Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн шинжээчдийн хороо, ажлын хэсгийг байгуулна;
IX.Холбооны гишүүн бус ямар улс, түүнчлэн Засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагыг хуралдаандаа ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;
Х.22-26-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулна;
XI.Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа бусад шаардлагатай үйл ажиллагаа явуулна.
ХП.Энэхүү Конвенциос урган гарах бусад үүргийг биелүүлнэ;
ХШ.Ассамблей зөвшөөрсөн бол байгууллагыг үүсгэн байгуулах тухай Конвенциор түүнд олгосон эрхийг эдэлнэ.

б/Түүнчлэн Ассамблей нь Байгууллагын зохицуулах хорооны саналыг сонсоод байгууллага захиргааных нь үүргийг гүйцэтгэдэг бусад Холбоодын сонирхсон асуудлаар шийдвэр гаргана;
/3/. а/Ассамблейн гишүүн улс бүр таслан шийдвэрлэх нэг саналтай байна.

б/Ассамблейн гишүүн улсын тэн хагасаас түүний хуралдаан хүчин төгөлдөрт тооцогдоно.

в/Энэ зүйлийн б-д заасныг үл харгалзан, аль нэг чуулган дээр нийт гишүүн улсуудын тэн хагасаас бага гэхдээ гуравны нэг буюу түүнээс илүү гишүүн орон төлөөлөгчдөө ирүүлсэн бол уг чуулганаас шийдвэр гаргаж болох бөгөөд Ассамблейн өөрийнх нь дотоод журамд хамаарахаас бусад бүх шийдвэр нь гагцхүү дор дурсан нөхцөл бүрэлдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Yүнд: Олон улсын товчоо чуулганд төлөөлөгчөө ирүүлээгүй Ассамблейн гишүүн орнуудад дээрх шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг зөвшөөрөх, татгалзах буюу түдгэлзсэн шийдвэрээ илгээснээс хойш гурван сарын дотор бичгээр мэдэгдэхийг урин хүснэ. Хэрэв энэ хугацааны дараа ийм журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн улсын тоо чуулган хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч олонхийн санал авсан бол тийм шийдвэрийг хүчин төгөлдөр болсонд тооцно;
г/Тус Конвенцийн 26/2/-р зүйлд заасны дагуу Ассамблей нь нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрээ гаргана;
д/Түдгэлзсэн гишүүдийн саналыг үл тооцно;
е/Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, гагцхүү түүний нэрийн өмнөөс санал өгнө;
ё/Ассамлейн гишүүн бус Холбооны улс гүрний төлөөлөгчдийг түүний хуралдаанд ажиглагчаар оролцуулна;

/4/ а/Онцгой тохиолдол гаргаагүй бол Ерөнхий захирал нь Ассамблейн ээлжит чуулганыг хоёр жилд нэг удаа Байгууллагын Ерөнхий Ассамблейн хуралдах газарт, тэр үеэр зарлан хуралдуулна;
б/Ерөнхий захирал нь Гүйцэтгэх хорооны буюу Ассамблейн гишүүн орнуудын дөрөвний нэгийн шаардсанаар онцгой чуулганыг зарлан хуралдуулна;

/5/ Ассамблей нь өөрийн дотоод журмыг батална;

23-р зүйл
/Гүйцэтгэх хороо: 1. Байгуулах; 2. Бүрэлдэхүүн; 3.Гишүүдийн тоо; 4.Газар зүйн байршил; тусгай хэлэлцээр; 5.Улиран сонгох хугацаа, сонгогдох хязгаар, сонгуулийн дүрэм; 6.Зорилт, 7.Зарлан хуралдуулах; 8.Хурал хүчин төгөлдөр болох, санал хураах; 9.Ажиглагчид; 10.Дотоод журам/

/1/ Ассамблей нь өөрийн Гүйцэтгэх хороотой байна;

/2/ а/Гүйцэтгэх хороо нь гишүүн орнуудаасаа Ассамблейн сонгож авсан улсуудаас бүрэлдэнэ. Түүнээс гадна Байгууллагын ажлын байр орших улс нь 25/7/ б зүйлийн заалтыг баримталсан бол Гүйцэтгэх хороонд /албан ёсны бус/ нэг суудал эзлэх эрхтэй.
б/Гүйцэтгэх хорооны гишүүн улс нэг бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогчид, зөвлөгчид, шинжээч нартай байж болно.
в/Төлөөлөгчийг томилсон засгийн газар түүний зардлыг хариуцна.

/3/ Гүйцэтгэх хорооны гишүүн орнуудын тоо нь Ассамблейн гишүүн нийт улсуудын дөрөвний нэг байна. Суудлын тоог тодорхойлохын тулд нийт улсуудын тоог дөрөвт хуваахад гарсан үлдэгдлийг үл тооцно.

/4/ Ассамблей Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохдоо газар зүйн шударга хувиарлалт, түүнчлэн оролцогч орнуудын хувьд Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнд байх тусгай хэлэлцээр Холбооны дүрмийн дагуу байгуулах шаардлагатайг харгалзан үзвэл зохино.

/5/ а/Гүйцэтгэх хорооны гишүүд нь өөрсдийн сонгогдсон ассамблейн чуулган хааснаас эхлэн дараагийн ээлжит чуулган нээх хүртэл үүргээ гүйцэтгэнэ;
б/Гүйцэтгэх хорооны гишүүдийг шинээр сонгож болох бөгөөд тэр нь гуравны хоёроос хэтэрч үл болно;
в/Гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгууль, шинэ сонгууль явуулах тодорхой дүрэм журмыг Ассамблей тогтооно.

/6/ а/Гүйцэтгэх хороо нь:
-Ассамблейн хэлэлцэх асуудлын төсөл бэлтгэнэ;
-Ерөнхий захирлын бэлтгэсэн Холбооны гурван жилийн хөтөлбөрт, төсвийн төслийн талаарх саналаа Ассамблейд оруулна;
-Гурван жилийн төсөв, хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий захирлаас бэлтгэж ирүүлсэн жил, жилийн төсөв, хөтөлбөрийг батална;
-Ерөнхий захирлын ээлжит тайлан, санхүүгийн шалгалтын жил бүрийн актыг зохих санал дүгнэлтийн хамт Ассамблейд оруулан хэлэлцүүлнэ;
-Ассамблейн шийдвэрийн дагуу болон ассамблейн ээлжит хоёр чуулганы хооронд буй болсон нөхцөл байдлыг харгалзан Ерөнхий захирлаас Холбооны хөтөлбөрийг биелүүлэх явдлыг хангахад шаардагдах бүх арга хэмжээ авна;
-Энэхүү Конвенциор түүнд оноосон бусад бүх үүргийг биелүүлнэ.

в/Гүйцэтгэх хороо нь захиргааны үйл ажиллагааг нь Байгууллага эрхэлдэг бусад холбоодод хамаарах асуудлаар Байгууллагын зохицуулах хорооны саналыг сонссоны эцэст шийдвэр гаргана.

/7/ а/Ерөнхий захирал нь Гүйцэтгэх хорооны ээлжит чуулганыг жилд нэг удаа, бололцоотой бол Байгууллагын зохицуулах хорооны хуралдах газарт, тэр үеэр зарлан хуралдуулна.
б/Ерөнхий захирал нь өөрийн санаачилгаар, эсвэл Хорооны дарга буюу Гүйцэтгэх хорооны гишүүдийн дөрөвний нэгийн шаардлагаар Гүйцэтгэх хорооны онцгой чуулганыг зарлан хуралдуулна.

/8/ а/Гүйцэтгэх хорооны гишүүн улс бүр таслан шийдвэрлэх нэг саналтай байна.
б/Гүйцэтгэх хорооны гишүүн орны тэн хагасаас түүний хуралдаан хүчин төгөлдөрт тооцогдоно.
в/энгийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
г/Түдгэлзсэн гишүүдийн саналыг үл харгалзана.
д/Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, гагцхүү түүний нэрийн өмнөөс санал өгнө.

/9/. Гүйцэтгэх хорооны гишүүн бус Холбооны улсуудыг хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулна.

/10/. Гүйцэтгэх хороо нь өөрийн дотоод журмыг батална.

24-р зүйл
/Олон улсын товчоо: 1.Нийтлэг зорилт: Ерөнхий захирал; 2.Ерөнхий мэдээлэл; 3.Сэтгүүл; 4.Улс орнуудад мэдээлэх; 5.Судалгаа, үйлчилгээ; 6.Хуралдаанд оролцох; 7.Хянан хэлэлцэх Бага хурал; 8. Бусад зорилт/

/1/. а/Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Олон улсын Конвенциор байгуулсан Холбооны товчоотой нийлэн нэгдсэн Холбооны Товчооны үйл ажиллагааг залгамжлагч Олон улсын Товчоо нь захиргааны зорилтыг хэрэгжүүлнэ.
б/Олон улсын товчоо, Холбооны янз бүрийн байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэнэ.
в/ Байгууллагын Ерөнхий захирал нь Холбооны тэргүүлэх албан тушаалтан мөн тул Холбоог төлөөлнө.

/2/. Олон улсын товчоо зохиогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон мэдээллийг цуглуулж нийтлэнэ. Холбоонд нэгдсэн улс нэг бүр зохиогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон шинэ хууль, албан ёсны актын эх бичвэрийг Олон улсын товчоонд нэн даруй ирүүлж байна.

/3/. Олон улсын товчоо сар тутмын сэтгүүл гаргана;

/4/. Олон улсын товчоо нь Холбоонд нэгдсэн аливаа улсын хүсэлтээр зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд холбогдсон мэдээ өгнө.

/5/. Олон улсын товчоо нь зохиогчийн эрхийг хамгаалах ажлыг хөнгөвчлөх зорилгоор судалгаа хийж, үйлчилгээ үзүүлнэ.

/6/. Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан Ассамблей, Гүйцэтгэх хороо буюу аливаа шинжээч нарын хороо болон ажлын хэсгийн бүх хуралдаанд таслан шийдвэрлэх эрхгүйгээр /саналгүйгээр/ оролцоно. Ерөнхий захирал буюу түүний томилсон ажилтан албан тушаалынхаа байдлаар эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга нь байна.
/7/. а/Ассамблейгаас өгсөн заалтын дагуу Олон улсын товчоо нь Гүйцэтгэх хороотой хамтран энэхүү Конвенцийн 22-26-р зүйлд агуулагдаагүй Конвенцийн /үндэслэх/ заалтыг хянан хэлэлцэж Бага хуралд бэлтгэнэ.
б/Олон улсын товчоо нь уг хянан хэлэлцэх Бага хуралд бэлтгэх асуудлаар засгийн газар хоорондын болон засгийн газрын бус олон улсын байгууллагатай зөвлөлдөж болно.
в/Ерөнхий захирал болон түүний томилсон ажилтан нар эдгээр бага хурлын ажиллагааг таслан шийдвэрлэх /санал/ эрхгүйгээр оролцоно.

/8/. Олон улсын товчоо нь өөрт оногдсон бусад бүх үүргийг биелүүлнэ.
25-р зүйл
/Санхүү: 1.Төсөв; 2. Бусад Холбоотой ажлаа зохицуулах; 3.Эх үүсвэр; 4.Татвар: өмнөх төсвийн хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэх; 5.Хураамж ба төлөөс; 6.Эргэлтийн хөрөнгийн сан; 7.Тухайн байгууллагын ажлын байр орших улсын засгийн газраас олгох урьдчилгаа; 8.Санхүүгийн шалгалт;/

/1/. а/Холбоо төсөвтэй байна.
б/Холбооны төсөвт: Холбооны өөрийн нь орлого, зардал, Холбоодын нийт зардлын төсөвт тус Холбооноос төлөх татвар, түүнчлэн зохих тохиолдолд Байгууллагын бага хурлын төсөвт суутгуулах шимтгэл тус тус багтана.
в/Гагцхүү тухайн Холбоонд, эсвэл Байгууллагаас захиргааны үйл ажиллагааг нь эрхэлдэг нэг буюу хэд хэдэн Холбоонд үл хамаарах зардлыг Холбооны /нийт/ нийтлэг зардалд тооцно. Тус холбоо өөрийн ашиг сонирхолд тохирсон хувиар энэ нийтлэг зардалд оролцоно.

/2/. Холбооны төсвийг батлахдаа Байгууллагаас захиргааны үйл ажиллагааг нь эрхэлдэг бусад Холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг зохих ёсоор харгалзана.

/3/. Холбооны төсөв дор дурдсан эх үүсвэрээс санхүүжнэ.
Yүнд: 1.Холбооны улсуудын татвар;
П.Олон улсын Товчооноос тус Холбоонд хамааруулан үзүүлсэн үйлчилгээний хураамж, төлбөр;
Ш.Олон улсын Точвооноос тус Холбоонд хамааруулан хэвлүүлсэн нийтлэлийг худалдах болон ийм нийтлэлийн эрхийг шилжүүлснээс орох орлого;
IY. Бэлэг хандив, гэрээсийн хөрөнгө, мөнгөн тусламж;
Y.Түрээс, хүү болон бусад орлого

/4/. а/Төсөвт төлөх татварыг нь тодорхойлохын тулд Холбооны улс бүрийн тодорхой зэрэглэлд хамааруулж, тухайн улс дараах байдлаар тогтоосон нэгжийн тоогоор жилийн татвар төлнө. Yүнд:
1 зэрэг 25
П зэрэг 20
Ш зэрэг 15
IY зэрэг 10
Y зэрэг 5
YI зэрэг 3
YП зэрэг 1

б/Холбоонд нэгдсэн улс нэг бүрийн Холбоонд нэгдсэн акт буюу соёрхон баталсан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөхдөө өөрийгөө хамааруулах зэргийг заан дурдана. Аливаа улс зэрэглэлээ өөрчилж болно. Хэрэв аль нэг улс хэр хэмжээнээсээ доод зэрэглэл сонгож байгаа бол энэ тухайгаа Ассамблейн ээлжит чуулган дээр мэдэгдэх ёстой. Ийм өөрчлөлт нь тухайн чуулганы дараагийн хуанлийн жилээс эхлэн хүчин төгөлдөр болно.
в/Улс бүрийн жилийн татварын хэмжээг тодорхойлохдоо бүх гишүүн орнуудын Холбооны төсөвт төлөх татварын нийлбэрээс тухайн улсын нэгжийн тоо татвар төлөх нийт улсуудын нэгжийн нийлбэрт эзлэх хувиар тогтооно.
г.Татварыг жил тутмын нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тооцож төлнө.
д/Аливаа улс өмнөх бүтэн хоёр жилийн буюу түүнээс удаан хугацааны татварын өртэй бол гишүүнээр нь сонгогдсон Холбооны бүх байгууллагад таслан шийдвэрлэх эрхээ алдана. Гэхдээ аливаа байгууллага онцгой, гарцаагүй нөхцөл байдлын улмаас татвар төлөөгүй гэж үзвэл тухайн орны таслан шийдвэрлэх эрхийг үргэлжлүүлэн эдлүүлж болно.
е/Санхүүгийн шинэ жил эхлэхэд төсөв батлагдаагүй тохиолдолд санхүүгийн дотоод журмын дагуу түүнийг өнгөрсөн жилийн төсвийн хэмжээнд тооцно.

/5/. Холбооны нэрийн өмнөөс Олон улсын Точвооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг Ерөнхий захирал тогтоож, энэ тухайгаа Ассамблей болон Гүйцэтгэх хороонд илтгэнэ.

/6/. а/Холбоо нь гишүүн орон бүрийн нэг удаагийн төлбөрөөс бүрэлдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болсон тохиолдолд Ассамблей түүнийг арвижуулах асуудлыг шийдвэрлэнэ.
б/Орон тус бүрээс дээрх санд төлөх анхны төлбөрийн хэмжээ буюу тухайн санг нэмэгдүүлэхэд оруулах хувь нь сан байгуулсан буюу түүнийг арвижуулах шийдвэр гаргасан жилийн тухайн орны татварын хэмжээтэй тэнцүү байна.
в/Ассамблей нь Байгууллагын Зохицуулах хорооны саналыг сонссоны эцэст Ерөнхий захирлын оруулсан саналаар энэ хэмнэг, төлбөрийн нөхцөлийг тогтооно.

/7/. а/Эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болсон тохиолдолд нутаг дэвсгэр дээр нь
Байгууллагын ажлын төв байр орших улс урьдчилгаа олгож байхаар ажлын төв байрны тухай тус улстай байгуулах гэрээнд тусгана. Энэ /зээл/ урьдчилгааны хэмжээ, түүнийг олгох нөхцөлийг тухай бүр ийм улс, Байгууллага хоёрын хооронд байгуулах тусгай хэлэлцээрээр тогтооно. Урьдчилгаа олгох үүрэг хүлээсэн орон уг үүргийн хугацаа дуусах хүртэл Гүйцэтгэх хороонд нэг суудал эзэлнэ.
б/ Байгууллага, түүнчлэн /а/ хэсэгт дурдсан улсын аль аль нь урьдчилгаа авах болон олгох үүргээ бичгээр мэдэгдэн цуцлах эрхтэй. Энэ цуцлалт нь бичгээр мэдэгдэл өгсөн жил дууссанаас хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.

/8/. Холбооны нэг буюу хэд хэдэн улс, эсвэл Ассамблейгаас тэдний томилсон гадны байцаагч нар санхүүгийн дүрэмд заасан журмын дагуу санхүүгийн шалгалт хийнэ.

26-р зүйл
/Өөрчлөлт: 1.Ассамблейн өөрчилж болох заалт, санал; 2. Батлах; 3.Хүчинтэй болгох/

/1/. Тус Конвенцийн 22, 23, 24, 25-р зүйл болон энэ зүйлд засвар оруулах саналыг Ассамблейн гишүүн аль ч орон, Гүйцэтгэх хороо буюу Ерөнхий захирал Ассамблейгаар хэлэлцэхээс зургаан сараас доошгүй хугацаанд Ассамблейн гишүүн орнуудад илгээнэ.

/2/. Дээр дурсан зүйлд оруулах аливаа засварыг Ассамблей дөрөвний гуравын дийлэнх саналаар батална. Харин 22-р зүйл болон энэхүү дэд зүйлд оруулах аливаа засварыг таслах эрхтэй гишүүдийн тавны дөрвийн зөвшөөрсөн саналаар батална.

/3/. /1/-д заасан аливаа засварыг улс бүрийн үндсэн хуулийн журмаар хүлээн зөвшөөрч баталсан тухай мэдэгдэл уг засварыг батлах үед Ассамблейн гишүүн байсан улсын дөрөвний гурав нь Ерөнхий захиралд бичгээр ирүүлснээс хойш нэг сарын дараа уг засвар хүчин төгөлдөр болно. Ийм журмаар батлагдсан дээрх зүйлүүдийн аливаа засварыг тэр үед Ассамблейн гишүүн байсан орнууд буюу засвар батлагдсанаас хойш гишүүнээр элссэн улс заавал биелүүлэх үүрэгтэй, гэхдээ Холбоонд орсон улсуудын санхүүгийн үүргийг нэмэгдүүлсэн аливаа засварыг гагцхүү түүнийг хүлээн зөвшөөрч хуулиараа баталгаажуулсан улс заавал биелүүлэх үүрэгтэй.

27-р зүйл
/Хянан хэлэлцэх: 1.Зорилго; 2. Бага хурал; 3. Батлах;/

/1/. Холбооны тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдсэн өөрчлөлт оруулах зорилгоор энэхүү Конвенцийг хянан хэлэлцэж болно.

/2/. Энэ зорилгоор Холбооны Улсуудын төлөөлөгчдийн бага хурлыг дээрх орнуудад ээлж дараалан хуралдуулна.

/3/. 26-р зүйлийн заалтыг харгалзан 22-26-р зүйлд засвар оруулах энэ Акт болон Хавсралтыг хянан хэлэлцэхэд нийт төлөөлөгчид санал нэгтэй зөвшөөрөх шаардлагатай.

28-р зүйл

/Энэхүү Акт Холбоонд орсон улсуудын хувьд хүчин төгөлдөр болох: 1.Соёрхон батлах, нэгдэх; зарим заалтыг хасах, заалтыг буцаан хэрэглэх; 2.1-21-р зүйл, Нэмэлт хэсэг хүчин төгөлдөр болох; 3.22-38-р зүйл хүчин төгөлдөр болох;/

/1/. а/Энэхүү Актад гарын үсэг зурсан Холбооны улс нэг бүр түүнийг соёрхон батлах буюу хэрэв гарын үсэг зураагүй бол нэгдэж болно. Соёрхон баталсан тухай батламж, жуух бичиг, нэгдэн орсон тухай шийдвэрийг Ерөнхий захиралд хадгалуулна.
б/Ийнхүү соёрхон баталсан буюу нэгдэн орсон явдал нь 1-21-р зүйл, хавсралтад хамаарахгүй гэдгийг Холбооны аливаа улс соёрхон баталсан тухай батламж, жуух бичиг, эсвэл нэгдэн орсон тухай шийдвэртээ мэдэгдэж болно, гэхдээ тухайн улс урьд нь Хавсралтын YI зүйлийн /1/-д зааснаар сонордуулга хийсэн бол дээрх тухай батламж, жуух бичиг буюу шийдвэртээ зөвхөн 1-20-р зүйлийг үл хэрэглэхээ мэдэгдэж болно.
в/Энэ зүйлийн б-д дурдсаны дагуу Конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орохдоо дээрх зүйлийг хэрэглэх хүрээнээс хассан Холбоонд нэгдсэн аливаа улс Конвенцийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсныгоо тэдгээр зүйлд хамааруулж байгаагаа хожим дуртай цагтаа мэдэгдэж болно. Энэ мэдэгдлийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

/2/. а/Дор дурдсан хоёр нөхцөл бүрдсэнээс хойш гурван сарын дараа 1-21-р зүйл, Хавсралт хэсэг хүчин төгөлдөр болно.
Yүнд:
1.Дор хаяхад Холбооны таван улс /1/-р зүйлийн "б"-д заасан мэдэгдэл хийхгүйгээр энэхүү Актыг соёрхон батлах буюу нэгдэн орох;
П.Испани, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс, Америкийн нэгдсэн улс, Франц улс, 1971 онд 7-р сарын 24-нд Парис хотноо дахин хянаж хэлэлцсэн Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн Конвенцид нэгдэн орох.
б/Энэ зүйлийн /а/-д зааснаар хүчин төгөлдөр болох явдал нь /1/-ын б/-д дурдсан мэдэгдэл хийлгүйгээр соёрхон баталсан тухай батламж, жуух бичиг буюу нэгдсэн тухай шийдвэр дээр дурдсанаар хүчин төгөлдөр болохоос гурван сараас доошгүй хугацааны өмнө хадгалуулахаар өгсөн Холбооны улсуудад хамаарна.
в/Энэ зүйлийн б-д үл хамаарах бөгөөд /1/-ийн б/-д дурдсан мэдэгдэл хийлгүйгээр энэхүү Актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон Холбооны аливаа улсын хувьд хэрэв соёрхон баталсан батламж, жуух бичиг буюу нэгдэн орсон тухай шийдвэрт өөр он сар өдөр заагаагүй бол, эдгээр бичиг баримтыг хадгалуулахаар өгсөн тухай Ерөнхий захирлын мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа тус Конвенцийн 1-21-р зүйл, Хавсралт хүчин төгөлдөр болно. Хожуу он сар өдөр заасан орны хувьд 1-21-р зүйл, Хавсралт нь тэр өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.
г.Энэхүү зүйлийг /а/, /б/-ийн заалт Хавсралтын YI зүйлийг хэрэглэхэд нөлөөлөхгүй.

/3/. Энэ зүйлийн /1/-ийн в/-д дурдсан мэдэгдэл хийж буюу хийлгүйгээр тус актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон Холбооны аливаа улсын хувьд, хэрэв соёрхон баталсан батламж, жуух бичиг буюу нэгдэн орсон тухай шийдвэрт өөр он, сар, өдөр заагаагүй бол, эдгээр бичиг баримтыг хадгалуулахаар өгсөн тухай Ерөнхий захирлын мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа энэхүү Конвенцийн 22-38- р зүйл хүчин төгөлдөр болно. Хожуу он, сар, өдөр заасан орны хувьд 22-38-р зүйл нь тэр өдрөөс хойш хүчинтэй болно.

29-р зүйл
/Холбооны гишүүн бус улс орнууд нэгдэх, тэдний хувьд хүчин төгөлдөр болох; 1.Нэгдэх; 2.Хүчин төгөлдөр болох;/

/1/. Холбооны гишүүн бус аливаа улс энэхүү актад нэгдэн орж тус Конвенцийн нэг тал, Холбооны гишүүн болж болно. Ийнхүү нэгдэн орсон тухай шийдвэрүүдийг Ерөнхий захиралд хадгалуулна.

/2/. а/Энэ зүйлийн б/-д заасныг харгалзан тус Конвенц нь Холбооны гишүүн бус улсын хувьд, хэрэв нэгдэн орсон тухай шийдвэрт /өөр/ хожуу он, сар, өдөр заагаагүй бол, түүний нэгдэн орсон тухай шийдвэрийг хадгалуулахаар өгсөн тухай Ерөнхий захирлын мэдэгдсэн өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.
б/Хэрэв аль нэг улсын хувьд 28-р зүйлийг /2/-ын а/д заасны дагуу 1-21-р зүйл, нэмэлт хэсэг хүчин төгөлдөр болохыг өмнө энэ зүйлийн а/-д зааснаар тус Конвенц хүчин төгөлдөр болсон бол тухайн улс 1-21-р зүйл, Нэмэлт хэсгийн оронд энэхүү Конвенцийн Брюсселийн Актын 1-20-р зүйлийн заалтыг сахин баримтлах үүрэгтэй.

29а -р зүйл
/ДОӨБ-ын Конвенцийн 14-р зүйлийн /2/-ын зорилгод нийцүүлэн тус Актыг хүлээн зөвшөөрсний үр дагавар/

Тус Конвенцийн Стокгольмын актын 22-39-р зүйлээр холбогдоогүй аливаа улс энэхүү Актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон явдлыг дээр дурсан Стокгольмын актын 28-р зүйлийн */1/- ийн б/-д тусгасан хязгаарлалттайгаар уг Актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсонтой эн зэрэгцүүлж үзнэ.

30-р зүйл
/Нэмэлт тайлбар: 1.Нэмэлт тайлбар гаргахыг хязгаарлах; 2.Урьд хийсэн тайлбар; орчуулгын эрхийн талаарх тайлбар; нэмэлт тайлбарыг хасах/
/1/. Энэ зүйлийн /2/-23-р зүйлийн /1/-ийн б/, 33-р зүйлийн /2/, Хавсралтад зааснаар тайлбар хийж хасахаас бусад тохиолдолд тус Конвенцийг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон улс аяндаа бүх заалтыг хүлээн зөвшөөрөхөд хүрч уг конвенциор тогтоосон бүх давуу талыг эдэлнэ.

/2/ а/Энэхүү Актыг соёрхон баталсан буюу түүнд нэгдэн орсон Холбооны аливаа улс Хавсралтын Y зүйлийн /2/-ын заалтыг харгалзан урьд хийсэн нэмэлт тайлбараа хэвээр үлдээж болох бөгөөд гагцхүү соёрхон баталсан батламж, жуух бичиг буюу нэгдэн орсон тухай шийдвэрээ хадгалуулахаар өгөхдөө мэдэгдсэн байвал зохино.
б/Холбооны гишүүн бус аливаа орон тус Конвенцид нэгдэхдээ орчуулгын эрхийн талаар энэхүү Актын 8-р зүйлийн оронд 1896 онд нэмэлт оруулсан 1886 оны Холбооны Конвенцийн 5-р зүйлийн заалтыг ядахдаа түр хугацаанд хэрэглэх саналтай байгаагаа хавсралтын Y зүйлийн /2/-ыг харгалзаж, мэдэгдэж болох бөгөөд эдгээр заалт нь гагцхүү тухайн орны нийтлэг хэлнээ орчуулахад хамаарна гэдгийг ойлгон зөвшөөрсөн байвал зохино. Хавсралтын 1 зүйлийн /6/-ын б/-г харгалзан Холбооны гишүүн аливаа улс ийм тайлбар ашигласан оронд анх туурвисан бүтээлийн орчуулгын эрхийн талаар тухайн оронд хангасан хамгаалалттай эн тэнцүү хамгаалалт хийх эрхтэй.
в/Аливаа улс Ерөнхий захиралд мэдэгдэл илгээж ийм нэмэлт тайлбараа хэзээ ч хасаж болно.

31 дүгээр зүйл

/Зарим дэвсгэр нутагт хэрэглэх:
1.Мэдэгдэл;
2.Мэдэгдлээ хүчингүй болгох;
3.Хүчин төгөлдөр болох хугацаа;
4. Бодит байдлыг хүлээн зөвшөөрсөнд үл тооцох;/

1.Аливаа улс тус Конвенцийг олон улсын харилцааг нь эрхлэн хариуцдаг нийт буюу зарим дэвсгэр нутагт хэрэглэх тухайгаа соёрхон баталсан тухай батламж, жуух бичиг буюу нэгдэн орсон тухай шийдвэрээ мэдэгдсэн, эсвэл хожим дуртай цагтаа энэ тухай Ерөнхий захиралд мэдэгдэж бичиг илгээж болно.

Ийм мэдэгдэл хийсэн буюу мэдэгдэх бичиг ирүүлсэн аливаа улс түүнийг хүчингүй болгосон тухайгаа Ерөнхий захиралд хэзээ ч мэдэгдэж болно.

3.а/.Энэ зүйлийн 1-ийн дагуу гаргасан аливаа мэдэгдэл нь /түүнийг баримт бичигт нь тусгасан/ соёрхон батлах буюу нэгдэх ажиллагаа хүчин төгөлдөр болсон тэр өдөр хүчинтэй болох бөгөөд харин дээрх хэсгийн дагуу илгээсэн мэдэгдэх бичиг нь энэ тухай Ерөнхий захирлын мэдэгдсэнээс хойш гурван сарын дараа хүчинтэй болно.
б.Энэ зүйлийн 2-т зааснаар илгээсэн аливаа мэдэгдэх бичиг нь түүнийг Ерөнхий захирал хүлээн авснаас хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болно.

4.Энэ зүйлийн 1-д зааснаар гаргасан мэдэгдлийн дагуу Холбоонд орсон улс тус Конвенцийг хэрэглэх нутаг дэвсгэрийн талаарх жинхэнэ бодит байдлыг Холбоонд орсон аливаа улс дуугуй байснаар хүлээн авсан буюу зөвшөөрсөн гэх утгаар энэ зүйлийг тайлбарлаж хэрхэвч үл болно.

32 дугаар зүйл

/Энэхүү акт болон урд гарсан актуудыг хэрэглэх:
1.Холбооны гишүүн болсон улсуудын хооронд;
2.Холбоонд элсэж байгаа аливаа улс; Холбооны гишүүн орнуудын хооронд;
3.Зарим харилцаанд нэмэлт хэсгийг хэрэглэх тухай/

1.Энэхүү акт нь хэрэглэгдэх заалтынхаа хэмжээ хүрээний дотор Холбооны гишүүн орнуудын харилцаанд 1886 оны 9 дүгээр сарын 9-ний Бернийн Конвенц болон түүнийг хянан хэлэлцсэн дараагийн актуудыг орлоно.
Урд хүчин төгөлдөр болсон актуудын бүх заалт буюу дээр дурдсанаар энэхүү Конвенцийг соёрхон батлаагүй буюу түүнд нэгдэн ороогүй Холбооны улсуудын хоорондын харилцаанд тус актын орлож үл чадах хэсгүүдийг хэвээр хэрэглэнэ.
2.Энэхүү актын тал болж буй Холбооны гишүүн бус улс, энэхүү актад нэгдээгүй буюу нэгдсэн хэдий ч 28 дугаар зүйлийн 1.б-д зааснаар мэдэгдэл хийсэн Холбооны аливаа оронтой харилцахдаа тус актыг хэрэглэнэ. Тухайн орон дээрх улстай харилцахдаа:

I.Өөрийн нэгдсэн сүүлийн актын заалтыг хэрэглэж, мөн
II.Нэмэлт хэсгийн 1 дүгээр зүйлийн 6-г харгалзан хамгаалалтынхаа хэмжээг энэхүү Актад заасан түвшинд нийцүүлэх эрхтэйг дээр дурдсан улсууд хүлээн зөвшөөрөх ёстой.

3.Хавсралтад заасан аливаа эрх буюу боломжийг ашигласан орон бүр уг эрх буюу боломжид хамаарах хавсралтын заалтуудын тухай Актад нэгдээгүй Холбооны аль ч улстай харилцахдаа /хэрэв тухайн улс дээрх заалтыг хэрэглэхийг зөвшөөрсөн нөхцөлд/ хэрэглэж болно.

33 дугаар зүйл

/Маргаан:
1.Олон улсын шүүхийн эрх мэдэл;
2.Энэ эрх мэдлийн талаарх тайлбар;
3.Тайлбарыг хасах/

1.Тус Конвенцийг хэрэглэх буюу тайлбарлах талаар Холбооны хоёр буюу хэд хэдэн улсуудын хооронд гарсан аливаа маргааныг хэлэлцээрийн замаар шийдвэрлэж чадаагүй бөгөөд дээрх улсууд маргаанаа өөр аргаар зохицуулах тухай харилцан тохиролцоогүй бол дээр дурдсан улсуудын аль нэг нь Шүүхийн дүрмийн дагуу өргөдөл гаргах замаар уг маргааныг Олон улсын Шүүхэд шилжүүлж болно.
Өргөдөл гаргасан улс нь шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн маргааныхаа тухай Олон улсын товчоонд мэдэгдэж тэрээр энэ тухай Холбооны бусад улсуудад сонордуулна.

2.Аливаа улс тус Актад гарын үсэг зурах, эсвэл соёрхон батлах буюу түүнд нэгдэн орох тухай актаа хадгалуулахаар өгөхдөө 1 дүгээр заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж болно. Ийм улс болон Холбооны бусад аливаа улс хоёрын хоорондын маргаанд 1-р заалт хамаарахгүй.

3.Энэ зүйлийн 2-т заасны дагуу мэдэгдэл гаргасан аливаа улс Ерөнхий захиралд мэдэгдэх бичиг ирүүлэх замаар дуртай цагтаа уг мэдэгдлээсээ татгалзаж болно.

34 дүгээр зүйл

/Урьд гарсан зарим актын талаар тавих хориг:
1.Өмнөх актуудын талаар;
2.Стокгольмын актын протокол/

1. 29а дүгээр зүйлийн заалтыг харгалзан аль ч улс 1-21 дүгээр зүйл болон Хавсралтыг хүчин төгөлдөр болсноос хойш энэ Конвенцийн урьд гарсан актуудыг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орж үл болно.

2.Тус Конвенцийн 1-21 дүгээр зүйл, Хавсралтыг хүчин төгөлдөр болсноос хойш аль ч орон Стокгольмын актын хавсралт Протоколын хөгжиж байгаа улсад хамаарах 5 дугаар зүйлд заасан мэдэгдэл хийж үл болно.

35 дугаар зүйл

/Конвенцийн үйлчлэх хугацаа
1.Хязгааргүй хугацаа;
2.Цуцлах;
3.Цуцлалтыг хүчинтэйд тооцох он, сар, өдөр;
4.Цуцлахыг хойшлуулах/

1.Энэхүү Конвенцийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг үл хязгаарлана.

2.Аливаа улс Ерөнхий захиралд мэдэгдэх бичиг илгээх замаар тус Актыг цуцалж болно. Ийм цуцлалт нь өмнөх бүх актад хамаарахаас гадна зөвхөн мэдэгдэл гаргасан орны хувьд хүчинтэй бөгөөд Холбооны бусад улсуудын хувьд энэхүү Конвенц хүчинтэй хэвээр үлдэж, заавал биелүүлэгдэнэ.

3.Энэ цуцлалт нь Ерөнхий захирал мэдэгдэх хуудас хүлээн авснаас хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

4.Тус зүйлд заасан цуцлах эрхийг аль ч орон Холбооны гишүүн болсон өдрөөсөө хойш таван жилийн хугацаанд эдлэх ёсгүй.

36 дугаар зүйл

/Конвенцийг хэрэглэх: 1.Шаардлагатай арга хэмжээ авах эрх. 2.Yүрэг үүсэх үе/

1.Энэхүү Конвенцид оролцогч орон бүр өөрийн Yндсэн хуулийн дагуу тус Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.
2.Тус Конвенцид нэгдэн орж буй орон бүр тухайн үед өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу энэхүү Конвенцийн заалтыг хэрэгжүүлж чадахуйц байвал зохино.

37-р зүйл. /Төгсгөлийн заалтууд 1.Актын хэл; 2.Гарын үсэг; 3. Баталгаажуулсан хувь; 4. Бүртгэх; 5. Бичгээр мэдэгдэх/

1.а/.Энэхүү Актыг англи, франц хэлээр нэг нэг хувь үйлдэж үзэглэх бөгөөд 2-ын заалтыг харгалзан Ерөнхий захиралд хадгалуулна.
б/.Албан ёсны эхүүдийг Ерөнхий захирал сонирхогч Засгийн газруудтай зөвлөлдсөний дараа араб, испани, итали, герман, португали хэл болон Ассамблейн тодорхойлж буй бусад хэлээр үйлдэнэ.
в/.Янз бүрийн эх бичвэрийг ойлгож тайлбарлах талаар санал зөрөлдвөл Франц дээрх эхийг баримтлана.

2.Энэхүү Актад 1972 оны 1 дүгээр сарын 31 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэ өдрийг хүртэл 1 дүгээр зүйлийн а-д заасан хувийг Франц улсын Засгийн газарт хадгалуулна.

3.Ерөнхий захирал нь энэхүү Актыг үзэглэсэн хоёр хувийг Холбооны бүх улсын засгийн газарт, түүнчлэн өөрсдийнх нь хүсч шаардсанаар бусад аливаа улсын засгийн газарт илгээнэ.

4.Ерөнхий захирал энэхүү Актыг Нэгдсэн Yндэсний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

5.Ерөнхий захирал нь гарын үсэг зурсан тухай соёрхон баталсан батламж, жуух бичиг буюу нэгдэн орсон тухай шийдвэр хадгалуулахаар ирүүлсэн тухай эдгээр баримт бичигт дурдсан буюу 28 дугаар зүйлийн 1.в, 30 дугаар зүйлийн 2.а болон б, мөн 33 дугаар зүйлийн 2-т зааснаар гаргасан мэдэгдлийн тухай, энэхүү Актын аливаа зүйл, заалт хүчин төгөлдөр болсон тухай, цуцалсан тухай мэдэгдэх бичиг болон 30 дугаар зүйлийн 2.в, 31 дүгээр зүлийн 1, 2, 33 дугаар зүйлийн 3 болон 38 дугаар зүйлийн 1-д заасны дагуу илгээсэн мэдэгдэх бичиг, түүнчлэн нэмэлт хэсэгт дурдсан мэдэгдэх бичгийн тухай Холбооны нийт улсуудад сонордуулна.

38 дугаар зүйл

/Шилжилтийн заалтууд: 1."Таван жилийн" онцгой эрх эдлэх; 2.Холбооны товчоо; 3.Холбооны товчоог залгамжлах/

1.Энэхүү актыг соёрхон батлаагүй буюу түүнд нэгдэн ороогүй, эсвэл тус Конвенцийн Стокгольмын актын 22-28 дугаар зүйлээр холбогдсон Холбооны улсууд, хэрэв хүсвэл, дээрх зүйлд заасан эрхийг / уг зүйлийг хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн орны нэгэн адил/ 1975 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл эдэлж болно. Ийм эрх эдлэхийг хүссэн аливаа улс энэ тухай Ерөнхий захиралд мэдэгдэх бичиг илгээх бөгөөд хүлээн авсан өдрөөс эхлэн тэрээр хүчин төгөлдөр болно. Эдгээр улс дээр дурдсан хугацаа хүртэл Ассамблейн гишүүнд тооцогдоно.

2.Холбооны бүх улс Байгууллагын гишүүн болох хүртэл Байгууллагын олон улсын товчоо нь Холбооны товчооны үүргийг тус тус хамтатган гүйцэтгэнэ.
3.Холбооны бүх улс Байгууллагын гишүүн болмогц Холбооны товчооны эрх, үүрэг, эд хөрөнгө, Байгууллагын олон улсын товчоонд шилжинэ.

НЭМЭЛТ БYЛЭГ

ХӨГЖИЖ БУЙ УЛСУУДАД ХАМААРАХ ТУСГАЙ ЗААЛТ

I Зүйл

/Хөгжиж буй орнуудад үзүүлэх хөнгөлөлт: 1.Yзүүлэх хөнгөлөлт, мэдэгдэл; 2.Мэдэгдлийн хүчинтэй байх хугацаа; 3.Хөгжиж буй орны статусыг зогсоох; 4.Нөөц хувь; 5.Тодорхой нутаг дэвсгэрийн талаарх мэдэгдэл; 6.Харилцан үйлчлэх хязгаар/

1.Нэгдсэн Yндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейд тогтсон практикийн дагуу хөгжиж байгаад тооцогддог аливаа улс тус Хавсралт хэсэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болсон энэхүү Конвенцийг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохдоо өөрийн эдийн засгийн байдал болон нийгэм, соёлын хэрэгцээг цэгнэж энэхүү Актад тусгасан бүх эрхийг хамгаалах заалтуудыг нэн даруй хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл II зүйлд заасан хөнгөлөлт буюу III зүйлд заасан хөнгөлөлт эсвэл энэ хоёр хөнгөлөлтийн аль алийг нь ашиглах тухайгаа соёрхон баталсан батламж, жуух бичиг буюу нэгдэн орсон тухай шийдвэрээ Ерөнхий захиралд хадгалуулахдаа мэдэгдэх хуудас өгөх, эсвэл Y зүйлийн 1.в-д заасан хожим дуртай цагтаа сонордуулах замаар мэдэгдэж болно. Тухайн улс II зүйлд заасан хөнгөлөлтийг ашиглахын оронд Y зүйлийн 1.а -ын дагуу мэдэгдэл гаргаж болно.

2.а. 1-21 дүгээр зүйл, энэхүү заалт нь 28 дугаар зүйлийн 2-т зааснаар хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор энэ зүйлийн 1-д зааснаар гаргасан аливаа мэдэгдэл нь уг хугацаа дуустал хүчин төгөлдөр байна. Ийм мэдэгдлийг дараагийн 10 жил бүтнээр буюу хэсэгчлэн сэргээж болох бөгөөд гагцхүү тухайн 10 жилийн хугацаа дуусахаас 15-аас илүүгүй, 3-аас цөөнгүй сарын өмнө мэдэгдэх бичгээ Ерөнхий захиралд хадгалуулахаар ирүүлсэн байвал зохино.
б. 10 жилийн хугацаа дууссанаас хойш энэ зүйлийн 1-ийн дагуу гаргасан аливаа мэдэгдэл нь 1-21 зүйл, Нэмэлт хэсэг хүчин төгөлдөр болсны дараа бол 28.2-т зааснаар тухайн 10 жилийн хугацаа дуусах хүртэл хүчинтэй байна. Аливаа ийм мэдэгдэлийг а-ийн 2 дахь өгүүлбэрт зааснаар сэргээж болно.

3.Энэ зүйлийн 1-д заасны дагуу хөгжиж буй оронд тооцогдож байснаа больсон Холбоонд нэгдсэн аливаа улс 2-т зааснаар мэдэгдлээ сэргээж болохгүйгээс гадна өөрийн мэдэгдлийг албан ёсоор буцааж авах эсэхээс үл хамааран тухайн 10 жилийн хугацаа буюу хөгжиж байгаа орон гэж тооцогдохоо больсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрснөөс хойш хэдийгээр тухайн 10 жилийн хугацаа дуусаагүй байсан ч 1-д дурдсан хөнгөлөлтийг ашиглах эрхгүй.

4.Энэ зүйлийн 1, 2-т зохицуулан гаргасан мэдэгдэл хүчингүй болох үеэр энэхүү Хавсралтын дагуу олгосон лицензээр хэвлэсэн бүтээлийн нөөц хувь хаа нэг газарт байгаа бол түүнийг тарааж дуусгана.

5.Энэхүү Актын заалтыг хүлээн зөвшөөрч үүрэг хүлээсэн аливаа орон тус Актыг 1-д дурдсан улсуудынхтай адилтгаж үзэх нөхцөл байдалтай аль нэг дэвсгэр нутагт хамааруулан хэрэглэх тухай 31 дүгээр зүйлийн 1-ийн дагуу мэдэгдэл буюу мэдэгдэх хуудас хапдгалуулахаар өгсөн бол дээрх дэвсгэр нутгийн талаар 1-д дурдсан мэдэгдэл гаргах болон 2-т дурдсанаар мэдэгдлээ шинэчлэх тухай мэдэгдэх хуудас ирүүлж болно.

Ийм мэдэгдэл буюу мэдэгдэх хуудас хүчин төгөлдөр байх хугацаанд дээр дурдсан дэвсгэр нутгийн хувьд энэхүү Хавсралтын заалтыг хэрэглэнэ.

6.а.аль нэг орон 1-д заасан хөнгөлөлтүүдийг ашигласан явдал нь эл оронд анх туурвисан бүтээлийн хувьд өөр аливаа улс 1- 20 дугаар зүйлийн дагуу олгох үүрэгтэй хамгаалалтаас бага хэмжээ хүрээтэй хамгаалалт хийх шалтгаан болох учиргүй.

б.Y зүйлийн 1.а-ийн мэдэгдэл гаргасан улс язгуур орон нь болох бүтээлийн хувьд 1.3-т зааснаар хэрэглэх хугацаа дуусах өдрөөс өмнө 30 дугаар зүйлийн 2.б-ийн 2 дах өгүүлбэрт дурдсан эн тэнцүү хамгаалалт хэрэглэх эрхийг ашиглаж үл болно.

II зүйл

/Орчуулгын эрхийг хязгаарлах: 1.Эрх бүхий байгууллагаас олгох лицензи; 2.-4. Лицензи олгох нөхцөл; 5.Лицензи олгох зорилго; 6.Лицензи /хугацаа дуусах/ хүчингүй болох; 7.Гол төлөв тайлбар зургаас бүрдсэн бүтээл; 8.Ашиглалтаас хассан бүтээл; 9.Эфирт нэвтрүүлэг хийдэг байгууллагуудад олгох лицензи/

1.Энэ зүйлд дурдсан хөнгөлөлтийг ашиглах тухайгаа мэдэгдсэн аливаа орон хэвлэсэн буюу өөр иймэрхүү хэлбэрээр хувилсан бүтээлийн хувьд 8-р зүйлд заасан орчуулгын онцгой эрхээ IY дэх зүйлийг харгалзан дор дурдсан нөхцөлтэйгээр зохих эрх бүхий байгууллагаас олгох онцгой бус, бусдад үл шилжүүлэх лицензийн тогтолцоогоор сольж болно.

2.а.Энэ зүйлийн 3-т заасныг харгалзан хэрэв бүтээлийг анх хэвлэн гаргаснаас хойш 3 жил буюу үндэсний хууль тогтоомжоор илүү урт хугацаа дуусах хүртэл уг бүтээлийг тухайн оронд нийтлэг хэл дээр орчуулан гаргаагүй бол орчуулах эрх бүхий этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгээр тус орны аливаа иргэн дээр дурдсан бүтээлийг нийтлэг хэл дээрээ орчуулж хэвлэх буюу ижил төстэйгээр хуулбарлан гаргах лицензи авч болно.
б.Түүнчлэн тухайн хэл рүү орчуулсан бүх номыг борлуулж тарааж дууссан бол энэ зүйлд заасан нөхцөлөөр лицензи олгож болно.

3.а.Холбооны гишүүн нэг буюу хэд хэдэн хөгжингүй улсад нийтлэг бус хэл дээр орчуулга хийх тохиолдолд 2.а-д заасан 3 жилийн оронд нэг жилийн хугацааг хэрэглэнэ.
б.Энэ зүйлийн 1-д дурдсан аливаа улс нийтлэг хэл бүхий Холбооны гишүүн хөгжингүй орнуудтай санал нэгтэй харилцан тохиролцсоноор тухайн хэл дээр хийсэн орчуулгын хувьд 2.а-д заасан 3 жилийг нэг жилээс доошгүй богино хугацаагаар сольж болно. Харин энэ нь англи, франц, испани хэлэнд үл хамаарна. Ийнхүү харилцан зөвшилдсөн Засгийн газрууд аливаа ийм тохиролцооны тухай Ерөнхий захиралд мэдэгдэнэ.

4.а.Энэхүү зүйлийн заалтын дагуу 3 жилийн дараа авах лицензийг дор дурдсан өдрөөс хойш 6 сар өнгөртөл нэг жилийн дараа авах лицензийг мөн дор дурдсан өдрөөс хойш 9 сар өнгөртөл тус тус олгож үл болно.

Yүнд: 1.лиценз авахыг хүсэгч этгээд IY зүйлийн 1 зүйлд тоочсон шаардлагыг биелүүлсэн өдөр буюу,
2.хэрэв орчуулах эрх эзэмшигч этгээдийн нэр буюу хаяг мэдэгдэхгүй байвал лицензи авахыг хүсэгч этгээд лицензи олгох эрх мэдэл бүхий байгууллагад өгсөн өргөдлийнхөө хуулбарыг IY.2-т зааснаар явуулсан өдөр тус тус болно.

б.Өргөдөлд дурдсан хэл дээр хийсэн орчуулгыг орчуулах эрхтэй этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгээр дээрх 6 буюу 9 сарын хугацаанд хэвлэж гаргасан бол энэ зүйлд заасан лицензи олгохгүй.

5.Энэ зүйлд заасны дагуу аливаа лицензийг гагцхүү сургалт буюу эрдэм шинжилгээний зорилгоор олгоно.

6.Орчуулах эрхтэй этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгээр аль нэг бүтээлийн орчуулгыг хэвлэн гаргаж тухайн оронд иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнд тогтоосон ердийн үнээр борлуулж байгаа бол хэл агуулгаараа ойролцоо орчуулгын талаар энэхүү зүйлд заасны дагуу олгосон лиценз хүчингүй болох бөгөөд лиценз хүчингүй болохоос өмнө хэвлэн гаргасан бүх номыг тарааж борлуулж дуусгана.

7.Гол төлөв тайлбар зургаас бүтсэн бүтээлийн хувьд гагцхүү III зүйлд заасан нөхцлийг нэгэн адил биелүүлэх тохиолдолд эх бичвэрийг орчуулж хэвлэн гаргах, зургийг хэвлэх гаргах лиценз олгоно.

8.Зохиогч өөрийн бүтээлийн бүх хувийг борлуулж тараахаа больж татан авсан бол энэ зүйлд зааснаар лицензи олгож үл болно.

9.а.Хэвлэлийн буюу дахин хуулбарлах өөр иймэрхүү хэлбэрээр гаргасан бүтээлийг орчуулах лицензийг 1-р хэсэгт заасан улсад ажлын төв байр бүхий радио нэвтрүүлгийн байгууллагад тус байгууллагаас дээр дурдсан улсын эрх мэдэл бүхий байгууллагад гаргасан өргөдлийн үндсэн дээр олгож болох бөгөөд гагцхүү дорх дурдсан нөхцлийг биелүүлсэн байвал зохино. Yүнд:

1.тухайн орны хууль тогтоомжийн дагуу хэвлэсэн ба олж авсан хувиас орчуулга хийх;

2.гагцхүү сургалт, боловсролын зорилготой эсвэл тусгай техникийн буюу эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг тодорхой мэргэжлийн мэргэжилтэн нарт түгээн хүргэх зориулалт бүхий радио нэвтрүүлэгт тухайн орчуулгыг ашиглах;

3.орчуулгыг гагцхүү 2-т заасан зорилго бүхий тухайн орны сонсогчдод зориулан хууль зүйн дагуу явуулах нэвтрүүлэгт түүнчлэн зөвхөн ийм нэвтрүүлэгт хэрэглэхийн тулд хийсэн дуун буюу дүрс бичлэгийн тусламжтайгаар явуулах нэвтрүүлэгт хэрэглэх;

4.аливаа орчуулгыг наймаа /арилжаа, хонжооны зорилгоор үл ашиглах;

б.Энэ хэсгийн дагуу олгосон лицензийн үндсэн дээр радио нэвтрүүлгийн байгууллагаас хийсэн орчуулгын дуун буюу дүрс бичлэгийг хэрэв тухайн байгууллага зөвшөөрсөн бол "а" хэсэгт дурдсан зорилго нөхцөлийг баримтлан эрх мэдэл бүхий байгууллага нь лицензи олгосон улсад ажлын түр байр нь оршдог аливаа бусад радио нэвтрүүлгийн байгууллага ашиглаж болно.

в.Түүнчлэн энэ зүйлийн "а"-д дурдсан бүх шаардлага нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд зөвхөн системтэй сургалтад хэрэглэхээр үйлдэж гаргасан дуун ба дүрс бичлэгт орсон аливаа эх бичвэрийг орчуулах лицензийг радио нэвтрүүлгийн байгууллагад олгож болно.

г.Энэ зүйлийн а-в-д дурдсаныг харгалзан өмнөх зүйлүүдийн заалтыг тус хэсгийн дагуу лицензи олгох, хэрэгжүүлэхэд хэрэглэнэ.

III зүйл

/Хуулбарлан нийтлэх эрхийг хязгаарлах: 1.Эрх мэдэл бүхий байгууллагаас олгосон лицензи; 2-5.Уг лицензийг олгох нөхцөл; 6.Лицензи хүчингүй болгох; 7.Энэ зүйлд хамаарах/

1.Энэ зүйлд дурдсан хөнгөлөлтийг ашиглах тухайгаа мэдэгдсэн аливаа орон 9 дүгээр зүйлд заасан хуулбарлан нийтлэх /онц/ дархан эрхээ IY зүйлийг харгалзан дор дурдсан нөхцөлтэйгээр зохих эрх мэдэл бүхий байгууллагаас олгох онцгой бус, бусдад үл шилжүүлэх лицензийн тогтолцоогоор сольж болно.

2.а.Хэрэв 7-д заасан ёсоор энэ зүйлийг хамааруулан хэрэглэх бүтээлийн хувьд;

1.Тухайн хэвлэлийг анх нийтлэн гаргасан өдрөөс эхлэн тооцох з -р зүйлд заасан хугацаа;

II.Мөн өдрөөс эхлэн тооцох 1-д дурдсан улсын үндэсний хууль тогтоомжоор тодорхойлсон аливаа өөр урт хугацаа тус тус дуусаны дараа ийм хэвлэлийн хувийг зургаан сарын дотор тухайн оронд нийтэд буюу түүний зөвшөөрөлтэйгээр тус улсад ийм төрлийн бүтээлийн хувьд тогтоосон нийтэд буюу тогтмол сургалтад зориулан ийм төрлийн хэвлэлийн тогтоосон үнээр худалдаж борлуулаагүй бол түүнээс хямд үнээр хэвлэн тарааж болно.

б.Хэрэв ямар нэг 3-т заасан хугацаа дууссанаас хойш хэвлэлийн зөвшөөрөгдсөн хувийг 6 сарын дотор тухайн оронд нийтэд буюу сургалтанд зориулан ийм төрлийн хэвлэлийн тогтоосон үнээр худалдаж борлуулаагүй бол 2.а -д дурдсанаар борлуулан тараасан хэвлэлийг хуулбарлаж нийтлэн гаргах лиценз олгож болно.

3.Дор дурдсанаас бусад тохиолдолд 2.а.I-д заасан хугацаа таван жил байна. Yүнд:

I.математик, техникийг оролцуулан байгалийн ба нарийн шинжлэх ухааны бүтээлүүдийн хувьд энэ хугацаа 3 жил байна.
II.уран сайхны, яруу найргийн, жүжгийн ба хөгжмийн бүтээл, түүнчлэн урлагийн номын хувьд энэ хугацаа 7 жил байна.

4.а.Энэ зүйлийн дагуу 3 жилийн дараа олгож болох ямар ч лицензийг:

I. IY зүйлийн 1-д заасан шаардлагыг биелүүлсэн өдрөөс эсвэл;

II.Хэрэв дахин нийтлэх эрхтэй этгээдийн овог нэр буюу хаяг мэдэгдэхгүй байвал IY зүйлийн 2-т заасанчлан өөр этгээд лиценз олгох эрх мэдэл бүхий байгууллагад гаргасан өргөдлийнхөө хуулбарыг илгээсэн өдрөөс хойш 6 сар өнгөртөл олгохгүй.

б.Хэрэв өөр урт хугацааны дараа олгох лицензийн хувьд IY зүйлийн 2-ыг хэрэглэж болохоор байвал өргөдөл, мэдэгдлийн хуулбарыг илгээсэн өдрөөс хойш 3 сар өнгөртөл ямар ч лицензийг олгож үл болно.

в.Дээр дурдсан зургаа, гурван сарын хугацаанд тухайн хэвлэлийг 2.а-д зааснаар тарааж борлуулсан бол ямар ч лиценз олгохгүй.

г.Хэрэв өөр этгээд дахин хэвлэж гаргах лиценз авахыг хүссэн аливаа бүтээлийн бүх хувийг зохиогч нь өөрөө борлуулж тараахаа больж татан авсан бол ямар ч лиценз олгохгүй.

5.Дор дурдсан тохиолдолд аливаа бүтээлийн орчуулгыг дахин хэвлэж гаргах лицензийг энэ зүйлд зааснаар олгохгүй. Yүнд:
I.Орчуулгыг орчуулга хийх эрхтэй этгээд өөрөө буюу түүний зөвшөөрөлтэйгээр гаргаагүй, эсвэл
II.Лиценз авах хүсэлт гаргасан улсад нийтлэг бус хэл дээр орчуулга хийсэн тус тус болно.

6.Дахин хэвлэх эрхтэй этгээд буюу түүний зөвшөөрөлтэйгээр өөр этгээд 1-д заасан улсад ийм хувиудыг нийтэд буюу тогтмол сургалтад зориулан тухайн оронд гол төлөв хэрэглэдэг үнээр борлуулан тараах тохиолдолд хэрэв ийм бүтээлийг лицензээр гаргасан хэвлэлийн адил хэл дээр, агуулга ойролцоогоор гаргасан бол, энэхүү зүйлийн дагуу олгосон лиценз хүчингүй болно. Лиценз хүчингүй болохоос өмнө хэвлэн гаргасан бүх хувийг борлуулан тарааж дуусгана.

7.а. Энэ зүйлийн "б"-д заасныг харгалзан тус зүйлийн заалтыг зөвхөн хэвлэлийн буюу хуулбарлан гаргах иймэрхүү өөр хэлбэрээр нийтэлсэн бүтээлд хамааруулан хэрэглэнэ.
б.Түүнчлэн энэхүү зүйл зөвхөн тогтмол сургалтанд зориулан үйлдэж хууль зүйн дагуу гаргасан дууны ба дүрс бичлэг, түүнд орсон зохиогчийн эрхээр хамгаалагдах аливаа бүтээл, түүнчлэн уг бичлэгт орсон аливаа эх бичвэрийн лиценз авахыг хүссэн улсад нийтлэг хэлнээ хөрвүүлсэн орчуулга тус тус хамаарна.

IY зүйл

II, III зүйлийн дагуу олгох лицензүүдэд хамаарах нийтлэг заалт
1-2.Лиценз олгох журам
3.Зохиогч бүтээлийн нэрийг заах
4. Бүтээлийн хувийг гадаадад гаргах
5.Мэдэгдэх бичиг
6.Нөхөх төлбөр

1.Лиценз авахыг хүссэн этгээд орчуулга хийж хэвлүүлэх буюу ном хэвлэл хуулбарлан нийтэлж гаргах эрх бүхий этгээдэд зөвшөөрөл авахаар хандаж татгалзсан хариу авсан эсвэл зохих ёсоор хүчин чармайлт гаргасан боловч ийм эрх эдлэх этгээдийг тогтоож чадаагүйгээ тухайн оронд тогтоосон журмаар нотолж чадсан гагцхүү энэ тохиолдолд II, III зүйлийн дагуу лиценз олгоно.
Хүсэлт гаргагч лиценз авахаар хандахдаа (г)-д дурдсан үндэсний буюу олон улсын аль нэг мэдээллийн төвд сонордуулна.

2.Эрх эзэмшигч этгээдийг тогтоох бололцоогүй бол лиценз авахыг хүсэгч нь лиценз олгох эрх мэдэл бүхий байгууллагад гаргасан өргөдлийнхөө хувийг тухайн бүтээл дээр овог нэр нь бичигдсэн хэвлэгч, түүнчлэн харилцан мэдээлэх тусгай журамд /нотификаци/ дурдсан аливаа үндэсний буюу олон улсын төвд баталгаатай агаарын шуудангаар илгээхээс гадна нийтлэгчээс мэргэжлийн үйл ажиллагааныхаа үндсэн хэсгийн явуулдаг засгийн газарт уламжлуулахаар Ерөнхий захиралд явуулна.

3.II буюу III зүйлийн дагуу олгосон лицензээр хэвлэн гаргасан буюу орчуулж нийтэлсэн ном, хэвлэлийн бүх хувь дээр бүтээлийн гарчиг, зохиогчийн овог нэрийг заасан байвал зохино. Орчуулж нийтлэх аль ч тохиолдолд жинхэнэ гарчгийг бүх хувь дээр барлан хэвлэсэн байвал зохино.

4.а. II буюу III зүйлийн дагуу олгосон аливаа лиценз нь бүтээлийг гадаадад гаргахад үл хамаарах бөгөөд гагцхүү лиценз авсан оронд орчуулж буюу хуулбарлаж хэвлэн гаргахад хүчин төгөлдөр байна.

б.Дээр дурдсанаар гадаадад гаргах гэдгийг бүтээлийн хувийг аливаа дэвсгэр нутгаас түүний талаар I зүйлийн 5-ын дагуу мэдэгдэл хийсэн улсад илгээх гэж ойлговол зохино.

в.Англи, испани францаас бусад аливаа хэлнээ орчуулга хийх лицензийг II зүйлийн дагуу олгосон улсын засгийн газрын буюу өөр байгууллага ийм лицензээр хэвлэсэн орчуулгын хувийг өөр улсад илгээхдээ дор дурдсан 4 нөхцөлийг биелүүлсэн бол "а"-д заасан утгаар гадаадад гаргасан гэж үзэхгүй. Yүнд:

I.хүлээн авагч нь лиценз олгосон улсын иргэд, эсвэл ийм иргэдийг нэгтгэсэн байгууллага байх;

II.Орчуулгын хувийг гагцхүү дунд, их сургуульд буюу судалгаа, шинжилгээний зорилгоор ашиглах;

III.арилжаа, наймааны зорилгогїйгээр дээрх хувийг илгээн хїлээн авагчид тараах;

IY.Эдгээр хувийг хїлээн авч буй улс нь лиценз олгосон улстай тохиролцож тїїнийг хїлээн авч тараахдаа зөвшөөрсөн бөгөөд лиценз олгосон улсын засгийн газар нь ийм хэлэлцээрийн тухай Ерөнхий захиралд мэдэгдсэн байх.

5.II буюу III зїйлд заасан журмаар олгосон лицензээр хэвлэн гаргасан бїх хувь нь гагцхїї уг лицензийн хамаарах улс буюу дэвсгэр нутагт тараах ёстойг зохих хэл дээр дурдаж тэмдэглэсэн мэдэгдэх бичигтэй байна.
6.а.Тухайн улсын хэмжээнд дор дурдсан болзлыг хангах шаардлагатай арга хэмжээ авна. Yїнд:
I.Зохих хоёр орны этгээд чөлөөтэй хэлэлцээр хийхдээ гол төлөв хэрэглэдэг шан харамжийн хэмжээнд тохирох шударга нөхөн төлбөр орчуулгын эрх буюу дахин хэвлэх эрх эзэмшигч этгээдэд өгөхөөр лицензэд заасан байх;
II.Нөхөн төлбөрийг олгох ба гуйвуулах;
Хэрэв їндэсний тусгай валютын журам байдаг бол тухайн орны эрх бїхий байгууллага олон улсын механизмын тусламжтайгаар уг нөхөн төлбөрийг чөлөөтэй хөрвөх валютаар буюу тїїний эквивалентаар гуйвуулах талаар бїх хїчин чармайлтаа дайчилна.
б.Тодорхой ном хэвлэлийг зөв орчуулах буюу яг хуулбарлан дахин хэвлэх талаар їндэсний хууль тогтоомжоор шаардлагатай арга хэмжээ авна.
Y зүйл
Орчуулгын эрхийг хязгаарлах талаар шилж сонгох боломж
1.Yїний тулд 1886 оны актуудад заасан дотоод журам;
2.II зїйлийн дагуу дотоод журмыг өөрчилж їл болох
3.Шилж сонгох хугацаа
1.а. П зїйлд заасан хөнгөлөлтийг ашиглахаар мэдэгдэх эрх бїхий аливаа улс їїний оронд энэхїї актыг соёрхон батлах буюу шууд нэгдэн орох:
I.Хэрэв тус ковенцийн 30-р зїйлийн 2.а-д тус улс хамаарах бол энэ зїйлд заасан журмаар орчуулах эрхийнхээ талаар мэдэгдэл хийж болно.
II.Хэрэв тухайн орны хувьд 30-р зїйлийн 2.а-д хамаарахгїй тэр ч бїї хэл Холбоонд нэгдээгїй бол 30-р зїйлийн 2.в-ын эхний ангид заасны дагуу мэдэгдэл хийж болно.
б.Энэхїї хавсралтын 1 зїйлийн 1-д заасны дагуу тухайн улс хөгжиж буй оронд тооцогдохоо больсон бол энэ хэсгийн дагуу гаргасан мэдэгдэл нь 1 зїйлийн 3-д заасны дагуу хэрэглэх хуацгаа дуусах хїртэл хїчин төгөлөдөр байна.
в.Энэ хэсгийн дагуу мэдэгдэл гаргасан аливаа улс уг мэдэгдлийг буцааж авсан тохиолдолд ч гэсэн II зїйлд заасан хөнгөлөлтийг цаашид ашиглах эрхгїй болно.
2. Энэ зїйлийн 3-ыг харгалзан II зїйлд заасан хөнгөлөлтийг ашигласан аливаа улс 1-ын дагуу цаашид мэдэгдэл гаргаж їл болно.
3. 1 зїйлийн 1-д зааснаар хөгжиж буй оронд тооцогдохоо больсон аливаа улс 1 зїйлийн 3-д зааснаар хэрэглэх хугацаа дуусахаас 2 жилийн өмнө тухайн улс Холбооны гишїїн бус байлаа ч гэсэн 30 дугаар зїйлийн 2.б-ийн эхний ангид заасан зорилгоор мэдэгдэл гаргаж болно.
YI зїйл
Нэмэлт хэсгийн зарим заалтыг тухайн улс тїїнд нэгдэхээс өмнө хэрэглэж болох боломж:
1.Мэдэгдэл
2.Мэдэгдлийг хадгалуулахаар өгөх ба хїчин төгөлдөр болох хугацаа
1.Холбоонд нэгдсэн аливаа орон энэхїї Актын батлагдсан өдрөөс эхлэн 1-21 зїйл болон энэхїї хавсралтаар холбогдох хїртлээ дараах мэдэгдлийг гаргаж болно. Yїнд:
I.Хэрэв тухайн орон 1-21 -р зїйл болон энэхїї Хавсралтаар холбогдсоны хувьд I зїйлийн 1-д дурдсан хөнгөлөлтийг ашиглах эрхтэй бол дараах хэсгийн дагуу II буюу III зїйлийг хэрэглэхээр ямар нэг бїтээлийн язгуур орон зөшөөрсөн тохиолдолд II буюу III зїйлийг хэрэглэхээ мэдэгдэж болно. Ийм мэдэгдэлд II зїйлийн оронд Y зїйлээс иш татаж болно.
II.Тїїнчлэн энэхїї Хавсралтыг тухайн улс язгуур орон нь болох бїтээлийн хувьд дээрх хэсэгт зааснаар мэдэгдэх бичиг илгээсэн улсуудаас хэрэглэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж тус тус болно.
2.Энэ зїйлийн 1-ийн дагуу гаргасан аливаа мэдэгдлийг бичгээр үйлдэж Ерөнхий захиралд хадгалуулна. Уг мэдэгдэл нь тїїнийг хадгалуулсан өдрөөс хїчин төгөлдөр болно.

No comments:

Post a Comment