Monday, November 23, 2009

Ардчиллын төлөв байдал

Монгол орон 1992 оны шинэ үндсэн хуулиа баталсанаар Ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих хос шилжилтийг эхлүүлсэн билээ. Хэдийгээр эхлүүлнэ гэдэг нь сайн хэрэг боловч өнөөгийн (өнөөдрөөс) өнцгөөс харахад энэхүү шилжилт хэт удаан, иргэдийн санаанд хүрэхгүй байгаа байдал аль ч судалгааны байгууллагаас авсан судалгаанаас харагддаг нь харамсалтай.

Зарим судлаачдын хэлснээр авторитар (дарангуйлах хандлага) дэглэмээс ардчилалд шилжих үйл явц наанадаж 300 жил үргэлжилэх ёстой гэж үзэж байгаа нь хэтэрхий өөдрөг бус харагдаж байгаагаас гадна өмнө нь энэ замыг туулаад ирсэн улс орнуудын туршлага зэргийг харгалзаж дээрх шилжилтийг богино хугацаанд, үр дүнтэй хийж болно гэсэн миний бодолтой таарахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Энэхүү эссэгээр шилжилт ямар учираас хурд багатай байгаа болон шилжилтийг түргэсгэх арга замыг тодорхойлохыг оролдох болно.
Улс төрийн Боловсролын Академийн 2003 (Зүүн Азийн Барометр), 2006 онд явуулсан Азийн Барометр судалгаагаар Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэгч байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг харахыг зориход судалгаанд оролцогчдийн 53.7 % нь төрийн байгууллагад итгэх миний итгэл буурсан гэсэн хариултыг өгсөн байна. Түүнчлэн төрийн байгууллагуудын ажлын бүтээмжийг хэрхэн дүгнэж байгааг сонирхоход бүх шатны ИТХ-ыг 36.3%, Цагдаагийн байгууллагыг 33.5%, Засаг дарга болон түүний тамгын газарыг 33%, Шүүхийг 29.8% нь үр дүн багатай болон огт үр дүнгүй ажиллаж байна гэж дүгнэсэн байна .
Үр дүнтэй Дунд зэрэг Үр дүн багатай Огт үр дүнгүй
УИХ 28,7% 39.9% 16.7% 4.8%
ЗГ 35,1% 35.8% 14.2% 4.4%
Ерөнхийлөгч 35,1% 30.2% 13.8% 6.4%
Шүүх 14,9% 36.5% 22.5% 8.3%
ИТХ 16% 30.4% 24.6% 11.7%
Засаг дарга, Тамгын газар 17,5% 34.7% 23.9% 9.1%
Цагдаа 19,7% 34.7% 21.9% 11.6%
СЕХ 21,8% 30.4% 18.4% 11.0%
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл 41% 28.9% 10.8% 4.9%
Улс төрийн намууд 17,2% 34.3% 20.5% 9.2%

Ардчилсан нийгмийн гол зорилго нь ерөнхийд нь томьёлбол нийгмийн бүрэлдэхүүн болох иргэн хүн сэтгэл хангалуун амьдрах тэр нийгэм бөгөөд Монгол оронт энэ байдал эсрэгээрээ байгаа нь эмзэглэл төрүүлж байна.
Үүний зэрэгцээ Бьюрократ төрийг итгэддээ үйлчилдэг ардчилсан төр болгоход гол үүрэг гүйцэтгэх иргэдийн улс төрийн боловсролын асуудал чухалаар тавигдаж байна. Тухайлбал Азийн Барометр (2006) судалгаанаас харахад Ардчилал гэж юу вэ? Гэсэн асуултанд судалгаанд оролцсон иргэдийн 25% нь л гурав ба түүнээс дээш хариулт өгч чадсан байна. Мөн түүнчлэн 13 орчим % нь огт хариулж чадаагүй мөн авторитар хандлагын илрэлийн судалгаанд нэгээс бусад асуултанд 50-иас дээш % нь тийм гэсэн хариултыг өгсөн зэрэг нь Монгол оронд Ардчиллын талаарх суурь ойлголт иргэдэд сууж өгөөгүйг харуулж байна.

Дээрхээс үзэхэд “Төрөө шүтэх Монгол хандлага” хүчтэй хэвээр байгаа нь харагдаж байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл бүхнийг төрд даатгах хандлага амь бөхтэй байсаар байна.
Нэг талаасаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн зүгээс сэтгэл дундуур байгаа үзэгдэл нөгөө талаас иргэдийн дунд ардчиллын талаарх суурь ойлголт сул байгаа зэрэг нь Монгол улсыг ардчилалд шилжсэн ч эргээд авторитор дэглэмтэй болсон орнуудын нэг болоход ойрхон байгааг харуулж байна. Тодруулбал: Төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж байх иргэдийн сулбагар байдал, төрийн байгууллагын бьюрократ байдал зэрэг нь Үндсэн хуулиар баталгаажуулсан Хүмүүнлэг Иргэний Ардчилсан нийгмийн бий болгох зорилгыг үгүй хийж ардчиллаас ухрах бололцоог олгож байна. Үүнээс сэргийлэхийн тулд иргэдийн улс төрийн боловсролыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж нийт иргэдийг хамруулах нь нэн тэргүүнд тасралтгүй хийх ёстой ажлын нэг юм. Мэдлэгтэй, мэдээлэлтэй, мэдээллээ зөв хэрэглэж чаддаг иргэнтэй болж чадсанаар Монгол орон өнөөгийн нийгмийн асуудал болсоор байгаа төрийн хүнд суртал болон бусад олон асуудлыг зөв шийдэх гарц болох юм. Ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын туршлагаас харахад Ардчилалд шилжих шилжилттэй зэрэгцүүлэн иргэдэд энэ талын мэдлэгийг төрийн бодлогоор олгож эхлэсэн нь өнөөгийн Монголд тулгараад байгаа төрийн байгууллагын хүнд суртал, авлига, сонгуулиар саналаа худалдах зэрэг асуудлыг бүрэн шийдсэн байгааг дурдах нь зүйтэй.

No comments:

Post a Comment