Monday, November 23, 2009

АКАДеМИЧИЙНД ДАХИН ЗОЧЛОВ

Жуулчид Никифоровын байшинд бүтэн долоо хоног амарч замын алжаал тайлав. Тэд өндийн босож ирчихээд л эргэж унтаад байлаа. Туйлын шөнө, дангинам хүйтэн хоёрт ер нь тэр сууринд ажил төрөл хийх хүн гэж бараг байсангүй.
Цасанд дарагдсан хориодхон навтгар байшин бүхий Хасагийн гацаа юм үзээгүй гэнэн хонгор Аннуирт их л том орон газар мэт санагджээ. Аннуир анх удаа дээвэртэй байшин, зуух яндан, ширээ сандал үзэж, газар дээр хэвтэхгүй, өвдөг дээрээ суухгүй бхйхын гайхамшгийг эдлэн энэ бүхэнд дасах нь бас ч тийм санаан зоргоор болохгүй байв.

Уг нь том нээлт хийсэн ч нэг хүнээ бүх цуглуулга, тэмдэглэлийн хамт гарздаад Хасагийн гацаанд эргэж ирсэн энэ экспедицийн ажил дууссанд тооцож Академич Шенкэд тодорхой тайлан бичиж явуулаад Горюнов өөрөө дуртай газраа тэнэн одож болох авч тэр эрдэмтнийг хүндлэх хүдлэл, их хэмжээний мөнгө, багаж хэрэгсэл найдаж өгсөн итгэлийг нь бодож биеэр очиж уулзаад ярих зүйлэ хоёр дахь этгээдийн үгээр батлуулъя гэж боджээ. Түүнээс гадна авч явсан багаж зэвсгээ тушаааж, байдар завь, чарга, буу, майхан болон бусад зүйлээ зарж олсон мөнгөө академичид гардуулж өгөх хэрэгтэй байлаа. Эдгээр эд хогшлын ихэнхийг Горохов Никифоров хоёр эдэлж, хэрэглэж үзсэний хувьд хэрэгтэй, чанартай зүйл худалдан авчээ.
Шенкийн өгсөн мөнгөнөөс үлдсэнийг оролцуулан мянгаад рубль цугларахад Горюнов, Ордин, Аннуир гурав Верхоянскаар дамжин Якутскт хүрсэн боловч бас нэг бэрхшээл тулгарав. Юу гэвл Ордины цөллөгийн хугацаа дуусаагүй болохоор түүний явахыг амбан захирагч зөвшөөрсөнгүй. Аннуир ч гэсэн өвөл цаг холын замдганцаар явахаас айж Ординтой үлдэв. Ордины байхыг зөвшөөрсөн Якутск гэдэг нь Аннуирт муур, үнээ, морни тэрэгнээс авахуулаад бүжгийн даашинз, эгшигт хайрцаг хүртэл ер бусын сонин хачин юм ихтэй аварга том нийслэл мэт санагдаж байлаа.
Горюноь ганцаар явахаас аргагүйд хүрч Аннуирын гэрийн хувцас болох зөвхөн хормогчтойгоо авахуулсан гэрэл зураг, Санниковын Газар, Беннетт арлаас авсан уулын чулуулгийн багахан цуглуулга, явахынхаа өмнөхөн хадан хянга дээрээс авсан Санниковын Газрын сүүлчийн гэрэл зураг төдийхөн юмтай хөдөлжээ. Тэрбээр арванхоёрдугуур сарын шувтаргаар нийслэл орж Шенкэд бараалхав.
Академич Шенк Санниковын Газрыг нээсэн, экспедицийн эргэж ирсэн тухай товч цахилгаан мэдээ авсан болохоор энэ гайхамшигт аяллын тухай Академи болон эрэдмтдийн нийгэмлэгт албан ёсны илтгэл хийлгэхээр бэлтгэн Горюновыг тэсэн ядан хүлээж байжээ. Гэвч Горюнов эхлээд өөрийн ажлын илтгэлийг академичид ганцааранд нь сонсгохыг хүслээ.
Тэгээд нэгэн орой жилийн өмнө уулзаж ярилцаж байсан тэрл ширээнийхээ ард Шенк суугаад Горюновын яриаг чагнаж суув. Арслан заан, хирс, зэрлэг үхэр, зэрэг “амьд дурсгалын” тухай сонсохдоо академичийн царай туяарч,
- Мэдээжээр та нар хэмжиж, зураг хөргийг нь авч, энэ гайхамшигт нээлтийнхээ баталгаа болгох ямар нэг юм авч ирээ биз дээ? гэж уулга алдана.
Онкилонууд, эртний чулуун зэвсгийн үеийн хүн амьдарч байгаа болон түүний зан заншлын тухай мэдээг ч академич ихэд тимтэн сонслоо.
Санниковын Газар болон түүн дээр амьдрагсдын сүүлчийн өдрүүдийн тухай хүнд хэцүү дурсамж руугаа орохын өмнө Горюнов яриагаа түр завсарлавал Шенк яриа дууслаа гэж бодсон бололтой,
- Та нар өдрийн тэмдэглэл, гэрэл зураг, адгуус амьтдын гавал, арьс үс, онкилонууд болон зэрлэг хүмүүсийн эдэлж хэрэглэдэг зүйлсээс авчраа биз дээ? Одоо тэгэхээр илтгэл бэлтгэж, нөгөө нэг их үнэмшдэггүй улсад гайхуулаад өгье өө гэж хэлэв.
- Тиймээ, бидэнд бүх юм байсан, гэхдээ бүгдээрээ үрэгдсэн!
- Юу гэсэн үг вэ? Яахлаараа бүгдээрээ, бүхлээрээ үрэгддэг билээ?
Ярианы төгсгөлийг Шенк сэтгэл хөдлөн сонсоод гэрэл зураг, уулын чулулгийг үзээд хэлсэн нь,
- За тэгэхлээр бид дөрвөн гэрчийн магадлагаагаар Санниковын Газар гэж байдаг, тэр нь Тогоот арлаас хойш зуугаад километрийн зайд орших бөгөөд галт уулыг аварга том тогооны байдалтай, саяхан тэр галт уул нь дэблэрч бусниулсан тухай мэдэх болов. Энэ баримтын үндсэн дээр би ойрын хугацаанд Академиар хөөцөлдөж, багаж зэвсэг, эрдэм шинжилгээний хангалттай хүчин чадал бүхий экспедиц хөдөлгөн энэ газар хүрч тэндхийн оршин суугчдаас үлдсэн бол судлах ажил зохионо. Та хоё мэдээжээр энэ арга хэмжээнд оролцож, туршлага дадлагаараа тус болохоос татгалзахгүй биз дээ?
- Тэгэлгүй яахав! Харин Академи болон эрдэмтдийн нийгэмлэгт тавих илтгэлээ яах билээ? гэж Горюнов асуув.
- Одоохондоо энэ илтгэл уг ажил явдалд саад болохоос цаашгүй. Таны нөнад ярьсан ер биш гайхамшигт, тэгсэн мөртлөө үнэмшихэд бэрх тэр үйл явдалд чинь баталгаа хэрэгтэй. Танд байгаа цөөхөн тооны баримт үүнийг баталж үнэмшүүлэхэд хангалтгүй гэдгийг та өөрөө зөвшөөрнө биз дээ. Ухаан нь энэхүү шивээс бүхий нүцгэнихүүхний хөргийг эскомос юм уу, чуку бүсгүйнх гэж хэлж болно. Тэд чинь гэр орондоо бас л нүцгэн шахуу байдаг, биедээ шивээс хийдэг шүү дээ. Царай зүс нь ч адилхан юм байна.Санниковын Газрын далан хянга дээрээс аюсан энэ чулууг чинь Беннетт арал ч юм уу, Гэгээн хошууны тэндээс аваагүй гэж юугаар нотлох билээ? Энэ усанд автаж галт уул дэлбэрч байгаа хотгорын чинь зураг дээр мэдэгдэх юм ер алга. Экспедицийхээ үр дүнг чаргатай живүүлснийхээ дараа та нар яагаад олигтой зураг авч чадсангүй вэ?
- Яагаад гэвэл бид гэрэл зургийнхаа бүх ялтсыг хотгор дотор хүн амьтан, байгалийн зураг авсаар байгаад дуусгачихсан юм. Харин азаар ганц ялтас үлсдэн байсан дээрээ үүнийг буулгасан хэрэг. Хүүхний хөргийг бол бүр Якутскт ирсэн хойноо авсан юм.
- Гомдолтой байна! Хэрэв наанадаж эргийн хадан хясаанаас авсан зураг, Беннетт арал хоёрын зураг байсан бол эрхбиш баталгаа болохсон. Одоогийн байдлаар хэ ч бидэнд итгэхгүй.
- Та бас надад итгэхгүй байна гэж үү дээ! хэмээн Горюнов цөхрөн уулга алдвал Шенк,
- Үгүй шүү, би бол танд бүрэн итгэж байна. Таны ярьсан энэ бүгдийг зохиож бодлохын аргагүй юм. .. Гэхдээ юманд итгэхээ больсон зарим хүн, нэг мунхаг өвгөн цөллөгт суугаа хэн ч үл мэдэх чалчаа хүмүүст баахан мөнгө өгөөд цаадуул нь тэр мөнгийг нь үрж дуусаал гайхамшигт нутаг, түүний оршин суугчдын тухай хүүхдийн үлгэр зохиогоод зарлагаа нөхөн хаахын тулд итгэмтгий Шенкэд өргөн барьжээ гэж ярих болно. Одоохондоо энэ тухай дуугүй байсан нь дээр.
- Одоохондоо гэдэг чинь хэдий хүртэл байх вэ?
- Таны оролцох шинэ экспелиц уул газар очиж, тэрхүү галт уулын тогоо, усанд живсн ойг олж, мөхөж үрэгдсЅн хүн амьтны ясыг авчрах хүртэл гэсэн үг. Тйим тохиолдолд бол та шинэ экспедицид оролцосн улсын гэрч болон баримтаар батлагдсан илтгэл тавьж, хүмүүст үнэмшүүлж чадах бөгөөд зол муутай энэ нутагт оршин суугчдын амьдрал мөхлийн тухай мэдээг шинжлэх ухаанд үлдээх юм.
- Тиймээ, таны зөв байна. Ингэх нь зүйтэй гэж бодож байна. Таны ч өөрийнхөө ч нэрийг гутаах хүсэл алга гэж Горюновыг өгүүлэхэд Шенк үргэлжлүүлэн,
- Цаг хугацаа өнгөрөхд олон юм мартагддаг билээ. Шинэ сэргэг санаж байгаа дэрээ одоохон, зөвхөн надад зориулаад бүх яаллынхаа явцыг тодорхой бичээд өгөөрэй. Би аятай мөчийг хүртэл хадгалж байя.
- Тэгэлгүй яахав, энэ бол миний ариун үүрэг. Би Беннетт арал дээр байхдаа болон Якутскт бараг зэрэг зүйл бичиж тэмдэглсэн буй. Одоо би үүнийгээ дэс дараатай болгож цэгцлээд хоёр гурван долоо хоногийн дараа танд өгье. Харин энэ бол тьаны сэтгэл харамгүй өгсөн мөнгийг зарцуулсан тайлан, үлдэгдэл мөнгө.
Шенк тайланг үзэж, мөнгийг Горюновт эргүүлж өгөөд өгүүлрүүн,
- Та өөртөө болон Ординд ямар ч шагнал үлдээсэнгүй. Энэ буруу, хөдөлмөр бүхэн хөлстэй байх ёстой.
- Гэхдээ бид танд үнэмшил муутай яриа, хэдэн ширхэг чулуунаас өөр гавьтай юм авчраагүй болохоор шагнал авах ямар ч гавьяа байхгүй.
- Энэ мөнгөний үлдэгдэл эргүүлэн өгч буй, Хасагийн гацаанаас арван мянган километр хол газар энэ чулуу, зургийг авчрахаас залхууралгүй ирж энэ бүхнээ я°ьсан чинь та нарын хийсэн бүтээсэнд эргэлзэх алив санааг \хэрэв тий санаа байсансан бол\ бүрмөсөн арилгаж байна. Та нар хүнд хзчир үүрэг биелүүлсэн. Аяллын үр дүн үрэгдэж сүйдсэн явдал та нарйн буруу биш. Ийм явдал бишгүй л тохиолддог. Цуглуулга, тайлан тээж явсан усан онгоц живээд хүмүүс нь арай чарай амьд гарсан явдал ч байдаг. Та нартай тийм явдал тохиолдож. Шуудангаар явуулсан цуглуулга ч үрэгддэг. Үгүй%, үгүй та нарыг заавал шагнах ёстой. Үүнээс гадна та надад тайл н бичиж өгөх гэж энд хэд хонох хэрэг гарна. Нийслэлд суухад мөнгө их хэрэгтэй шүү дээ. Тайлан бичсэнхээ хөлсөнд ч гэж боддогсон уу, ямар ч гэсэн энэ мөнгийг та ав.
Шенкийг гомдоохгүйн тулд Горюнов тэр мөнгийг авчээ. Удалгүй тайлангаа бичиж өгөөд шинэ аяллд илүү ул суурьтай бэлдэх гэж их сургуульд элсэн оров.
Харамсалтай нь тийм аялал одоо болтол хөдөлсөнгүй. Японтой дайн дэгдээд Акдемид хөрөнгө мөнгө олдохгүй байлаа. Дайн дуусмагц уул төлсийг хэрэгжүүлэх анхны алхам хийж байсан Шенк нас барав. Умард Сибирийг судлах талаар хөөцөлдөх хүнгүй болж тэр тухай удтал мартжээ. Горюнов Ордин хоёр Шенкээс хэл мэдээ хүлээж ядаад өөр ажил үйл эрхлэх болов. Харин Академийн архивт байсан Шенкийн бичг цаасан дундаас олдсон тайлан энэ номыг бичих материал боллоо. Магадгүй энэ ном учир битүүлэг Санниковын Газрыг сонирхон судлах сэтгэл шинэ үеийнхэн нэгэнд төрүүлж, Умард мөсөн тэнгисийн аглаг их дайдад түүнийг эрж олох их аянд хөтлөх ч юм билүү!

No comments:

Post a Comment