Tuesday, November 24, 2009

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИ

(1967 оны 7 дугаар сарын 14-д гарын үсэг зурсан ба 1979 оны 9 дүгээр сарын 28-д өөрчлөлт орсон)
Хэлэлцэн тохирогч талууд, Улс хооронд харилцан тусгаар тогтнол, эрх тэгш байдлыг хїндэтгэх үндсэн дээр харилцан ашигтай байхын тулд сайн ойлголцол хамтын ажилллагаанд хувь нэмэр
оруулахыг эрмэлзэх үүднээс, Бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилгоор дэлхий дахинд оюуны өмчийн хамгаалалтыг дээшлүүлэхийг эрмэлзэж, Тусгаар байдлыг хүндэтгэн үзэхийн ялдамд аж үйлдвэрийн өмчийн болон зохиогчийн эрхийн салбарт байгуулагдсан холбоодын үйл ажиллагааг үр ашигтай, орчин үед нийцүүлэхийг эрмэлзэж,
Доорх зүйлээр зөвшилцөв:

Нэгдүгээр зүйл

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагыг ийнхүү байгуулав.

Хоёрдугаар зүйл

нэхүү конвенцийн зорилгод:
1. “ байгууллага” гэдэгт Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагыг,
2. “ олон улсын товчоо” гэдэгт Оюуны өмчийн олон улсын товчоог,
3. “ Парисын конвенц” гэдэгт 1883 оны 3 дугаар сарын 20 нд гарын үсэг зурсан аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай конвенц болон түүнийг дахин хянасан баримт бичгүүдийг,
4. “Бернийн конвенц “ гэдэгт 1886 оны 9 дүгээр сарын 9-д гарын үсэг зурсан Утга зохиол урлагийн бүтээлийг хамгаалах тухай конвенци болон түүний дахин хянасан баримт бичгүүдийг,
5. “Парисын холбоо” гэдэгт Парисын конвенциор байгуулсан олон улсын холбоог,
6. “ Бернийн холбоо” гэдэгт Бернийн конвенциор байгуулсан олон улсын холбоог,
7. “Холбоод” гэдэгт Парисын холбоо болон түүнтэй холбогдуулан байгуулсан тусгай холбоо ба хэлэлцээр, Бернийн холбоо болон 4 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу Байгууллага удирдаж байдаг оюуны өмчийн хамгаалалтыг дээшлүүлэхэд чиглэсэн олон улсын хэлэлцээрийг,
8. “ оюуны өмч” гэдэгт:
утга зохиол, урлаг, ба шинжлэх ухааны бүтээл,•
уран бүтээлчдийн тоглолт, дуу авианы бичлэг, ба нэвтрүүлэг,•
хүний бүтээн туурвисан бүх шинэ бүтээл,•
шинжлэх ухааны нээлтүүд,•
бүтээгдэхүүний загвар,•
барааны болон үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр ба тэдгээрийг заасан нэр,•
шударга бус өрсөлдөөний эсрэг хамгаалалттай холбоотой бүх эрхийг• болон аж үйлдвэрийн, шинжлэх ухааны, утга зохиол, урлагийн салбарт гарч буй оюуны бүтээлээс үүдэн гарах бүх эрхийг ойлгоно.

Гуравдугаар зүйл

Байгууллагын зорилго нь:
1. Шаардлагатай үед дэлхий дахинаа бусад олон улсын байгууллагатай хамтарч улс хооронд хамтын ажиллагааг хангах замаар оюуны өмчийг хамгаалах явдлыг дээшлүүлэх,
2. Холбоодын хооронд удирдлагын хамтын ажиллагааг хангахад оршино.

Дөрөвдүгээр зүйл

3. дугаар зүйлд заасан зорилгод хүрэхийн тулд, Байгууллага нь өөрийн зохих байгууллагуудаар дамжуулан Холбоо тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд:
(i) Оюуны өмчийг дэлхий дахинаа үр ашигтай хамгаалах явдлыг хялбарчлах болон энэ салбарт үндэсний хууль тогтоомжийг уялдуулахад чиглэсэн арга хэмжээг дээшлүүлэх,
(ii) Парисын холбоо, түүнтэй холбогдуулан байгуулсан тусгай холбоо ба Бернийн холбооныүйл ажиллагааг удирдлагаар хангах,
(iii) Оюуны өмчийн хамгаалалтыг дээшлүүлэхэд чиглэсэн бусад олон улсын хэлэлцээрийг байгуулах, удирдахад оролцох,
(iv) Оюуны өмчийн хамгаалалтыг дээшлүүлэхэд чиглэсэн бусад олон улсын хэлэлцээрийг байгуулахыг дэмжих,
(v) Оюуны өмчийн салбарт хууль зүйн болон техникийн тусламж хүссэн улсуудтай хамтран ажиллах,
(vi) Оюуны өмчийн хамгаалалтын асуудлаарх мэдээллийг цуглуулах, тараах, энэ салбарт судалгаа явуулах, судалгааны дүнг хэвлэх
(vii) Оюуны өмчийн хамгаалалтыг хялбарчлахад чиглэсэн үйлчилгээ явуулах, шаардлагатай үед энэ салбарт бүртгэл хөтлөх,
бүртгэлтэй холбоотой мэдээллийг хэвлэн нийтлэх,
(viii) Бусад шаардлагатай арга хэмжээг авах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Тавдугаар зүйл
1. 2 дугаар зүйлийн 7-д заасан холбооны гишүүн аливаа улс Байгууллагын гишүүн болоход нээлттэй.
2. Холбооны гишүүн бус боловч,
(i) Нэгдсэн үндэстний байгууллагын болон түүний төрөлжсөн байгууллагын, мөн Олон улсын цөмийн хүчний байгууллагын ба
Олон улсын шүүхийн гишүүн,
(ii) Энэхүү конвенцийн гишүүн болохыг Ерөнхий чуулганаас урьсан аливаа улс Байгууллагын гишүүн болоход нээлттэй.
Зургаадугаар зүйл

1. a) Энэхүү конвенцийн гишүүн бөгөөд аль нэг холбооны
гишүүн улсаас бүрдсэн Ерөнхий чуулгантай байна.
b) Улс бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээч нартай байна.
c) төлөөлөгчдийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.

2. а) Чуулган нь;
(iii) Зохицуулах хорооноос нэр дэвшүүлсэн Ерөнхий захиралыг томилно;
(iv) Ерөнхий захиралын Байгууллагын талаарх илтгэлийг дахин хянан үзэх болон батлах бөгөөд түүнд шаардлагатай зааварчлага өгнө;
(v) Зохицуулах хорооны илтгэл, үйл ажиллагааг дахин хянах ба батлах бөгөөд тэр хороонд зааварчлага өгнө;
(vi) Холбооны жилийн төсөв, зардлыг батална:
(vii) 4 дүгээр зүйлийн 3-т заасан олон улсын хэлэлцээрийг удирдах асуудлаарх Ерөнхий захиралын санал болгосон арга хэмжээг
батална:
(viii) Байгууллагын санхүүгийн зохицуулалтыг батална:
(ix) Нэгдсэн үндэстний байгууллагын үйл ажиллагааны арга ажиллагааг харгалзан, нарийн бичгийн дарга нарын газрын ажлын
хэлийг тодорхойлно:
(x) 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан улсуудыг энэхүү конвенцийн гишүүн болохыг урина:
(xi) Байгууллагын гишүүн бус ямар улсууд болон олон улсын засгийн газар хоорондын ямар байгууллага уулзалтуудад ажиглагчаар
оролцохыг тогтооно:
(xii) Энэхүү конвенцийн дагуу авах бусад арга хэмжээг авна.

3. а) Чуулганы гишүүн орон нэг буюу хэдэн хэдэн
холбооны гишүүн гэдгээс үл хамаарч Ерөнхий чуулганд нэг санал өгнө.
b) Чуулганы гишүүн орнуудын тал хувь нь (саналын нэг эрхтэй) байвал санал хураана.
c) дэд хэсэгт заасан дүрмийг үл харгалзан хэрэв ямар нэг чуулган дээр төлөөлөх орнуудын тоо тал хувиас бага байх боловч чуулганы гишүүн орнуудын гуравны нэгтэй тэнцүү буюу илүү байвал Чуулган шийдвэр гаргах эрхтэй. Гэвч чуулганы өөрийн нь үйл ажиллагаанд хамаарах шийдвэрээс бусад шийдвэр нь дараах нөхцөл бүрдсэн үед биелэгдэх шийдвэр болно. Олон улсын товчоо нь чуулганы хуралдаанд оролцоогүй орнуудад шийдвэрийг явуулах ба уг шийдвэрийг батлах эсэх, түдгэлзэж байгаа талаархи саналаа шийдвэрийг тийнхүү явуулснаас хойш 3 сарын хугацаанд бичгээр ирүүлэхийг мэдэгдэнэ. Хэрэв энэ хугацаа дуусах үед шийдвэрийг баталсан буюу түтгэлзсэн орны тоо чуулганд санал хураахад дутаж байсан орны тоонд хүрсэн тохиолдолд уг шийдвэр олонхиор хүчин төгөлдөр болно.
d) Чуулган нь е) ба f) дэд хэсгийн заалтын дагуу гарсан гуравны хоёрын олонхийн саналаар шийдвэр гаргана.
e) 4 дүгээр зүйлийн 3-т заасан олон улсын хэлэлцээрийг удирдах асуудлаарх Ерөнхий захиралын санал болгосон арга хэмжээг дөрөвний гурвын олонхийн саналаар батална.
f) Нэгдсэн үндэстний байгууллагын Тунхагийн 57 ба 63 дугаар зүйлийн дагуу Нэгдсэн үндэстний байгууллагатай байгуулах гэрээг аравны есний олонхий саналаар батална.
g) Ерөнхий захиралыг томилоход (2 дахь хэсгийн (i)), олон улсын хэлэлцээрийг удирдах асуудлаарх Ерөнхий захиралын санал болгосон арга хэмжээг батлахад (2 дахь хэсгийн (v)), ба төв байрыг шилжүүлэхэд (10 дугаар зүйл ), зөвхөн Ерөнхий чуулганд олнхийн санал шаардагдахаас гадна мөн Парисын холбоо, Бернийн холбооны чуулганд нэг адил шаардагдана.
h) Түтгэлзсэнийг саналд тооцохгүй
i) Нэг төлөөлөгч нэг орныг төлөөлж зөвхөн тухайн орны өмнөөс саналаа өгнө.
4. а) Ерөнхий чуулган Ерөнхий захиралын зарласнаар
хоёр жилд нэг удаа ээлжит хуралдаанаа хийнэ.
b) Ерөнхий чуулган Зохицуулах хорооны хүсэлтээр буюу эсвэл Ерөнхий чуулганы гишүүн улсын дөрөвний нэгийн хүсэлтээр
Ерөнхий захирал Ерөнхий Чуулганы ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.
c) Уулзалтууд Байгууллагын төв байранд хуралдана.
5. Энэхүү конвенцийн гишүүн боловч аль нэг Холбооны гишүүн бус улсууд Ерөнхий чуулганы уулзалтуудад ажиглагчаар
оролцоно.
6. Чуулган нь асуудал хэлэлцэх журам, дотоод дүрмээ боловсруулан батална.

Долоодугаар зүйл

1. а) Аль нэг холбооны гишүүн гэдгээс үл хамааран
энэхүү конвенцийн гишүүн улсаас бүрдсэн Бага хуралтай байна.
b) Улс бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээч нартай байна.
c) Төлөөлөгчдийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.
2. Бага хурал нь;
(i) Оюуны өмчийн салбарт нийтлэг сонирхлын асуудлаар хэлэлцэх ба мөн холбоодын бие даасан эрхлэх асуудлын хүрээнд дээрх
асуудлаар зөвлөмж гаргана.
(ii) Холбооны жилийн төсөв, зардлыг батална:
(iii) Бага хурлын төсвийн хязгаарлалтын хүрээнд, хууль зүйн болоод техникийн тусламжийн хоёр жилийн хөтөлбөрийг гаргана.
(iv) 17 дугаар зүйлд заасны дагуу энэхүү конвенцид өөрчлөлт оруулна.
(v) Байгууллагын гишүүн бус ямар улсуудыг болон олон улсын засгийн газар хоорондын ямар байгууллага уулзалтуудад
ажиглагчаар оролцохыг тогтооно:
(vi) Энэхүү конвенцийн дагуу бусад арга хэмжээг авна.
3. а) Гишүүн орон бүр Бага хуралд саналын нэг эрхтэй.
b) Бага хурлын гишүүн орнуудын гуравны нэг нь байвал санал хураана.
c) 17 дугаар зүйлд зааснаар Бага хурал нийт саналын гуравны хоёрын олонхиор шийдвэр гаргана.
d) аль нэг холбооны гишүүн биш бөгөөд энэхүү конвенцийн гишүүн орны хандивын хэмжээг санал өгөх эрх бүхий улсуудын санал хураалтаар тогтооно.
e) Түтгэлзсэнийг саналд тооцохгүй
f) Нэг төлөөлөгч нэг орныг төлөөлж зөвхөн тухайн орны өмнөөс саналаа өгнө.
4. а) Бага хурал нь Ерөнхий захиралын зарласнаар хоёр
жилд нэг удаа ээлжит хуралдаанаа Ерөнхий чуулгантай нэг хугацаанд нэг байранд хийнэ.
b) Бага хурал Ерөнхий чуулганы гишүүн улсын олонхийн хүсэлтээр Ерөнхий захирал ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж
болно.
5. Чуулган нь асуудал хэлэлцэх журам, дотоод дүрмээ боловсруулан батална.

Наймдугаар зүйл

1. а) Парисын холбооны гүйцэтгэх зөвлөлийн буюу Бернийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн, эсвэл хоёулангийх нь гишүүн бөгөөд энэхүү Конвенцийн гишүүн улсуудаас бүрдсэн Зохицуулах хороо байна. Гэвч, эдгээр гүйцэтгэх хороо нь түүнийг томилсон Чуулганы гишүүн улсуудын дөрөвний нэгээс илүү тооноос бүрдэнэ. Энэ тохиолдолд дээрх гүйцэтгэх хороо нь өөрийн гишүүдээс бүрдсэн Зохицуулах хороог томилох ба ингэхдээ тоо нь дээр дурдсан дөрөвний нэгээс илүүгүй байна. Харин Байгууллагын төв байр нь байрладаг улсыг дээрх дөрөвний нэг гэсэн бүрэлдэхүүнд хамааруулахгүй.
b) зохицуулах хорооны гишүүн улс бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээч нартай байна.
c) Зохицуулах хороо Бага хурлын хөтөлбөр, төсөв ба түүний хэлэлцэх асуудалтай буюу эсвэл нэхүү конвенцийн гишүүн бөгөөд аль нэг холбооны гишүүн бус улсын эрх, үүргийг хөндөж болох конвенцид өөрчлөлт оруулах саналтай шууд холбоо бүхий асуудлыг хэлэлцэхэд тэрхүү хорооны гишүүдийн нэгэн адил эрхтэй дээрх улсуудын дөрөвний нэг нь оролцсон байна.
Бага хурал өөрийн ээлжит хуралдаанаар дээрх улсуудыг томилно.
d) Засгийн газар өөрийн томилсон төлөөлөгчийн зардлыг хариуцна.
Хэрэв Байгууллага удирддаг холбоод нь Зохицуулах хороонд төлөөлөлтэй байхыг хүсвэл тэдгээрийн төлөөлөгчдийг
Зохицуулах хорооны гишүүн улсуудаас томилно.


2. Зохицуулах хороо нь:
(i) Холбоодын удирдлагууд, Ерөнхий чуулган, Бага хурал, Ерөнхий захиралд захиргааны, санхүүгийн болон нэг буюу хоёр
холбооны, эсвэл байгууллагын нийтлэг сонирхлын асуудлаар зөвлөгөө өгөх, ялангуяа холбооны төсвийн зардлагын талаар
зөвлөх,
(ii) Ерөнхий чуулганы хэлэлцэх асуудлын төслийг бэлтгэх,
(iii) Бага хурлын хэлэлцэх асуудлын болон хөтөлбөр, төсвийн төслийг бэлтгэх,
(iv) Хүчингүйд тооцсон.
(v) Ерөнхий захиралын сонгуулийн хугацаа дуусах үед, эсвэл ерөнхий захиралын албан тушаал чөлөөтэй байх үед уг албан тушаалд Ерөнхий чуулганаас томилуулахаар нэр дэвшүүлэх ёстой ба хэрэв Ерөнхий чуулган нэр дэвшигчийг томилохгүй бол Зохицуулах хороо өөр хүнийг нэр дэвшүүлнэ. Ерөнхий чуулганаар хүн томилтол дээрх арга хэмжээ үргэлжлэнэ.
(vi) Хэрэв Ерөнхий захиралын албан тушаал хоёр Ерөнхий чуулганы хооронд эзгүйрвэл шинэ Ерөнхий захирал өөрийн албаа
бүрдүүлтэл үүрэг гүйцэтгэгчийг томилно.
(vii) Энэхүү конвенциор өгсөн бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэнэ.
3. a) Зохицуулах хороо нь Ерөнхий захирал зарласнаар
жил бүр нэг удаа ээлжит хуралдаанаа хийнэ. Байгууллагын төв байранд хуралдана.
b) Зохицуулах хороо нь Ерөнхий захирал зарласнаар ээлжит бус хуралдаанаа өөрийн санаачлагаар, эсвэл хорооны даргын
хүсэлтээр, эсвэл гишүүдийн дөрөвний нэгийн саналаар хийнэ.
4. a) Улс бүр 1 дэх хэсгийн а\-д заасан нэг буюу хоёр
гүйцэтгэх хорооны гишүүн гэдгээс үл хамаарч Зохицуулах хороонд саналын нэг эрхтэй.
b) Зохицуулах хорооны гишүүдийн тал хувь нь байвал санал хураана.
c) Нэг төлөөлөгч зөвхөн тухайн улсыг төлөөлж санал өгнө.
5. a) Зохицуулах хороо нь нийт саналын ердийн олонхиор өөрийн бодлоо илэрхийлэх ба шийдвэр гаргана. Түдгэлзсэнийг саналд тооцохгүй.
b) Ердийн олонхи болсон ч, Зохицуулах хорооны аливаа гишүүн шууд санал хураалтын дараасаналыг дараах байдлаар нарийвчлан тоолохыг хүсч болно: хоёр тусгай цаас бэлтгэх ба нэг нь Парисын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн улсын нэрийг жагсаасан, нөгөөх нь Бернийн холбооны гүйцэтгэх хорооны гишүүн улсын нэрийг жагсаасан байх, санал өгсөн улс бүрийн нэрийн ард өгсөн саналыг бичнэ. Хэрэв энэ тооллогоор ердийн олонхи тогтоогдоогүй бол санал хүчинтэй болсонд тооцохгүй.
6. Байгууллагын гишүүн боловч Зохицуулах хорооны гишүүн бус аливаа улс Хорооны уулзалтуудад санал өгөх эрхгүй блоовч
ярилцлагад оролцох эрхтэйгээр ажиглагчаар оролцож болно.
7. Зохицуулах хороо өөрийн үйл ажиллагааны дүрэм журмыг тогтооно.

Есдүгээр зүйл

1. Олон улсын товчоо ньБайгууллагын нарийн бичгийн дарга нарын газар байна.
2. Олон улсын товчоог Ерөнхий захирал тэргүүлэх ба тэрээр хоёр орлогчтой байна.
3. Ерөнхий захиралыг тогтоосон хугацаагаар томилох ба тэр нь зургаан жилээс багагүй байна. Ерөнхий захиралыг тогтоосон
хугацаагаар улируулан томилж болно. Эхний хугацаа болон дараагийн хугацаа, бусад нөхцлийг Ерөнхий чуулганаар тогтооно.
4. a) Ерөнхий захирал Байгууллагын гол гүйцэтгэгч байна.
b) Байгууллагыг Ерөнхий захирал төлөөлнө.
c) Ерөнхий захирал Байгууллагын дотоод, гадаад асуудлаар Ерөнхий чуулганд зохих зааврын дагуу илтгэнэ.
5. Ерөнхий захирал хөтөлбөр, төсвийн төслийг болон үйл ажиллагааны тайлан бэлтгэнэ. Түүнийг сонирхогч Улсын Засгийн газарт болон Холбооны ба Байгууллагын эрх бүхий газарт дамжуулна.
6. Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа ажилтан санал өгөх эрхгүйгээр Ерөнхий чуулган, Бага хурал, Зохицуулах хорооны болон ажлын хэсгийн бусад хороодын уулзалтуудад оролцоно. Ерөнхий захирал эсвэл түүний томилсон ажилтан дээрх газруудын нарийн бичгийн дарга байна.
7. Ерөнхий захирал Олон улсын товчооны үүрэг даалгаварыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай боловсон хүчнийг томилно. Тэр мөн өөрийн орлогчоо Зохицуулах хороогоор дэмжигдсэний дараа томилно. Хөдөлмөр эрхлэх нөхцөлийг Ерөнхий захирал санал болгосноор Зохицуулах хороогоор батлах ажилтны журмаар тогтооно.Албан хаагчийн хөдөлмөр эрхлэх нөхцлийг үйл ажиллагааны өндөр үр дүн, нягтралыг үндэс болгон тогтооно. Ажилтан авахдаа оршин суугаа газар зүйн байрлалыг үндэс болгоход анхаарна.
8. Ерөнхий захиралын болон ажилтны үүрэг, хариуцлагын түвшин нь олон улсын шинжтэй байна. Тэд албан үүргээ гүйцэтгэхдээ аливаа Засгийн газар болон Байгууллагын гаднах удирдлагаас үүрэг, заавар авах ёсгүй. Тэд олон улсын ажилтны албан тушаалд хор учруулж болох аливаа үйлдлээс зайлсхийнэ. Аливаа гишүүн улс Ерөнхий захирлын олон улсын хариуцлагыг хүндэтгэн, түүний үйл ажиллагаанд нөлөөлөхөөс зайлсхийнэ.


Аравдугаар зүйл

1. Байгууллагын төв байр нь Женевт байрлана.
2. Түүнийг шилжүүлэх асуудлыг 6 дугаар зүйлийн 3-ын d) ба g)-д заасны дагуу шийдвэрлэнэ.

Арван нэгдүгээр зүйл

1. Байгууллага нь хоёр тусдаа төсөвтэй байна: Холбоодын ерөнхий зардлын төсөв, Бага хурлын төсөв.
2. a) Холбооны зарлагын төсөвт холбооны ерөнхий
зарлагыг тусгасан байна.
b) энэхүү төсвийг дараах эх сурвалжаас бүрдүүлнэ:
(i) холбоодын хандив, холбооны хандивын хэмжээг тухайн холбооны чуулганаар тогтоох ба ингэхдээ холбоо ерөнхий зардалд ямар сонирхол агуулж буйг харгалзана.
(ii) Аль нэг холбоотой холбогдолгүйгээр Олон улсын товчооноос гүйцэтгэсэн эрх зүй, техникийн тусламжаас бусад үйлчилгээний хөлс,
(iii) Аль нэг холбоотой холбогдолгүйгээр Олон улсын товчооноос гаргасан хэвлэлийн худалдсанаас олсон орлого,
(iv) 3 дахь хэсгийн b\-ийн 4-т зааснаас бусад Байгууллагад өгсөн бэлэг дурсгал, өв, хандив,
(v) түрээс, хүү, бусад орлого.
3. a) Бага хурлын төсөвт Бага хурлын хуралдаануудыг
зохион байгуулахад гаргасан зардал, эрх зүй, техникийн тусламжийн зардал орно.
b) энэ төсөв дараах орлогоос санхүүжнэ:
(i) энэхүү конвенцийн гишүүн боловч аль нэг холбооны гишүүн бус улсын хандив,
(ii) холбооноос энэ төсөвт оруулсан мөнгө, түүнийг тухайн холбооны чуулганаас тогтоох ба холбоо бүр дээрх төсөвт хандивлахаас татгалзаж болно.
(iii) Олон улсын товчооноос эрх зүй, техникийн тусламжийн салбарт үзүүлсэн үйлчилгээний хураамж,
(iv) дэд хэсэгт заасан зорилгоор Байгууллагад өгсөн бэлэг дурсгал, өв, хандив,
4. а) Бага хурлын төсөвт оруулах хандивыг тогтоох
зорилгоор энэхүү конвенцийн гишүүн боловч аль нэг холбооны гишүүн бус улс бүр ангилалд хуваагдах ба дараах нэгжийн дагуу жилийн хандивийг төлнө:

Анги А. . . . . . . . . . .10
Анги В. . . . . . . . . . . 3
Анги С. . . . . . . . . . . 1

b) Улс бүр 14 дүгээр зүйлийн 1-т зааснаар үйл ажиллагаа явуулахдаа аль ангилалд хамаарах хүсэлтээ илэрхийлж болно. Хэрэв бана ангилал сонговол бага хурлын аль нэг хуралдаан дээр зарлаж болно. Хуралдааны дараа жилийн эхнээс энэ нь хүчин төгөлдөр болно.
c) Улс бүрийн жилийн хандив нь тухайн улсаас бага хурлын төсөвт оруулах хэмжээтэй адил байна.
d) Хандивыг жил бүрийн 1 дүгээр сарын 1-д төлсөн байна.
e) Хэрэв төсвийг санхүүгийн шинэ жилээс өмнө батлаагүй бол, төсөв нь санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адил хэмжээтэй байна.
5. Энэ зүйлийн дагуу санхүүгийн хандивыг хожигдуулж буй, энэхүү конвенцийн гишүүн боловч аль нэг холбооны гишүүн бус аливаа улс, мөн санхүүгийн хандиваа хоёр жилээр хоцроож буй, энэхүү конвенцийн гишүүн бөгөөд аль нэг холбооны гишүүн аливаа улс гишүүн нь болох Байгууллагынхаа аливаа санал асуудалд өгөх эрхгүй болно. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаанаар хандиваа хожимдуулж буй бол санал өгөх эрхийг хязгаарлахгүй.
6. Олон улсын товчооноос эрх зүй, техникийн тусламжийн салбарт үзүүлсэн үйлчилгээний дүнд авсан мөнгө, хураамжийн хэмжээг Ерөнхий захирал тогтоох ба Зохицуулах хороонд илтгэнэ.
7. Байгууллага нь Зохицуулах хорооны баталснаар Засгийн газраас, олон нийтийн болон хувийн байгууллага, хувь хүнээс бэлэг, өв, хандив авч болно.
8. a) Байгууллага нь эргэлтийн хөрөнгийн сантай байх
бөгөөд тэр нь Холбоодоос болон энэхүү конвенцийн гишүүн боловч аль нэг холбооны гишүүн бус улсаас оруулсан нэг удаагийн төлбөрөөс бүрдэнэ. Хэрэв сан хүрэлцэхгүй болох тохиолдолд түүнийг нэмэгдүүлнэ.
b) холбоо бүрийн оруулах нэг удаагийн төлбөр ба түүний хэмжээг Чуулганаар тогтооно.
d) Энэхүү конвенцийн гишүүн боловч аль нэг холбооны гишүүн бус улсын нэг удаагийн төлбөрийн (анхны болон нэмэгдүүлсэн хэмжээг ба түүний өсөлтийг) анх төлсөн буюу эсвэл түүнийг нэмэгдүүлсэн жилд төлж байсан хэмжээтэй адилтгана. Адилтгасан хэмжээ буюу нөхцлийг Ерөнхий захирлын санал болгосноор Зохицуулах хорооны зөвлөгөөг авсны дараа Бага хурлаас тогтооно.
9. a) Байгууллага өөрийн төв байр нутаг дэвсгэр дээр нь
байрладаг улстай хийсэн гэрээндээ хэрэв сан хүрэлцэхгүй болох тохиолдолд тухайн улс урьдчилгаа өгнө гэж заана. Дээрх урьдчилгааны хэмжээ болон өгөх нөхцлийг тусад нь гэрээгээр зохицуулах ба тухай бүр гэрээ байгуулна. Урьдчилгаа өгөх үүрэг хүлээсэн тохиолдолд тухайн улс Зохицуулах хороонд суудал эзэлнэ.
b) дэд хэсэгт заасан Улс ба Байгууллага урьдчилгаа өгөх үүргээ цуцлах эрхтэй ба ингэхдээ бичгээр мэдэгдэнэ. Ийм мэдэгдэл нь гаргаснаас хойш 3 жилийн дараа хүчинтэй болно.
10. Тооцоог хянах ажлыг нэг буюу хэд хэдэн гишүүн улс гүйцэтгэх буюу эсвэл гаднаас хяналтын ажилтнуудыг санхүүгийн журамд зааснаар авч ажиллуулна. Тэдгээрийг өөрсдийн нь зөвшөөрснөөр Ерөнхий чуулган томилно.

Арван хоёрдугаар зүйл

1. Байгууллага нь гишүүн улс бүрийн нутаг дэвсгэр дээр тухайн улсын хуулийн дагуу өөрийн зорилт, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн боломжоор хангагдсан байна.
2. Байгууллага ньтөв байрны тухай гэрээг Швейцарийн холбоотой байгуулах ба төв байр цаашид байрлах аль ч гишүүн оронтой байгуулж болно.
3. Байгууллага нь бусад гишүүн улстай өөрийн зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн боломж, давуу талыг эдлэх зорилгоор хоёр болоод олон талын гэрээг байгуулж болно.
4. Ерөнхий захирал Байгууллагын өмнөөс 2 ба 3 дах хэсэгт заасан гэрээг хэлэлцэх буюу байгуулж болно.

Арван гуравдугаар зүйл

1. Байгууллага нь шаардлагатай үед бусад засгийн газар хоорондын байгууллагатай ажлын харилцаа тогтоож хамтран ажиллаж болно. Дээрх асуудлаарх аливаа ерөнхий хэлэлцээрийг Зохицуулах хорооноос баталсны дараа Ерөнхий захирал байгуулна.
2. Байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд засгийн газрын бус олон улсын байгууллагатай болон холбогдох засгийн газрын зөвшөөрснөөр үндэсний, засгийн газрын, засгийн газрын бус байгууллагатай зөвлөх, хамтран ажиллах арга хэмжээг авч болно. Дээрх арга хэмжээг Ерөнхий захирал, Зохицуулах хороо зөвшөөрсний дараа авна.

Арван дөрөвдүгээр зүйл

1. 5 дугаар зүйлд заасан Улсууд дараах замаар энэхүү конвенцийн болон Байгууллагын гишүүн болж болно.
(i) аливаа тайлбаргүйгээр гарын үсэг зурж батламжлах,
(ii) батламж бичгээ хадгалуулах замаар гарын үсэг зурах,
(iii) нэгдэн орсон баримт бичгээ хадгалуулах.
2. Энэхүү Конвенцийн бусад заалтыг үл харгалзан, Парисын конвенцийн болон Бернийн Конвенцийн гишүүн улс:
Парисын конвенцийн Стокголмийн баримт бичгийг бүхэлд нь буюу эсвэл 20 дугаар зүйлийн 1-ийн b) (I)-д заасан хязгаарлалттайгаар батламжилсан эсвэл нэгдэн орсон, Эсвэл Бернийн конвенцийн Стокголмийн баримт бичгийг бүхэлд нь буюу 28 дугаар зүйлийн 1-ийн b) (I)-д заасан хязгаарлалттайгаар батламжилсан эсвэл нэгдэн орсон бол энэхүү конвенцийн гишүүн болж болно.
3. Батламжилсан буюу нэгдэн орсон баримт бичгийг Ерөнхий захиралд хадгалуулна.

Арван тавдугаар зүйл

1. Энэхүү конвенц нь Парисын холбооны арван гишүүн улс ба Бернийн холбооны долоон гишүүн улс 14 дүгээр зүйлийн 1-д заасан арга хэмжээ авснаас хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. Хэрэв тухайн улс хоёр холбооны гишүүн бол хоёуланд нь харъяалагдана гэж ойлгоно. Энэ хугацаанд, энэ конвенци хоёр холбооны гишүүн биш бөгөөд 14 дүгээр зүйлийн 1-д заасан арга хэмжээ авсан орны хувьд тэр хугацаанаас өмнө гурван сар буюу түүнээс илүү хугацаанаас өмнө хүчин төгөлдөр болно.
2. Бусад аль ч орны хувьд, энэхүү конвенц тухайн орон 14 дүгээр зүйлийн 1-д зааснаар арга хэмжээ авсан өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.




Арван зургаадугаар зүйл

Энэхүү конвенцид тайлбар хийхгүй.

Арван долоодугаар зүйл

1. Энэхүү конвенцид өөрчлөлт хийх саналыг аливаа гишүүн улс, Зохицуулах хороо, эсэвл Ерөнхий захирал санаачилж болно. Ерөнхий захирал тийм саналыг Бага хурлаар хэлэлцэхээс зургаан сарын өмнө гишүүн улсуудад хүргүүлнэ.
2. Өөрчлөлтийг Бага хуралаар батална. Хэрэв өөрчлөлт нь энэхүү конвенцийн гишүүн боловч аль нэг холбооны гишүүн бус улсын эрх ашигт (ашиг сонирхолд) нөлөөлөхөөр байвал уг улс санал өгөх эрхтэй. Санал болгосон бусад өөрчлөлтийн хувьд энэхүү конвенцийн гишүүн бөгөөд холбооны гишүүн санал өгөх эрхтэй. Өөрчлөлтийг нийт саналын ердийн олонхиор шийдэх бөгөөд Бага хурлаар зөвхөн Парисын холбоо, Бернийн холбооны чуулганаар холбогдох конвенцийн хувьд зохих журмын дагуу өмнө хэлэлцэж баталсан өөрчлөлтийн талаар санал өгнө.
3. Аливаа өөрчлөлт нь зохих журмын дагуу хүлээн авсан тухай мэдэгдлийг Бага хурал өөрчлөлт баталж байгаа үед 2 дахь дэд хэсгийн дагуу санал өгөх эрх бүхий Байгууллагын гишүүдийн дөрөвний гурваас бичгээр авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Өөрчлөлт хүчин төгөлдөр болох үед Байгууллагын гишүүн байсан эсвэл тэр үед гишүүн болсон аливаа улс дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлэх үүрэг хүлээх ба харин санхүүгийн үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг зөвхөн өөрчлөлт баталсан тухай мэдэгдсэн улсууд хэрэгжүүлнэ.

Арван наймдугаар зүйл

1. Аливаа орон Ерөнхий захиралд мэдэгдэл өгөх замаар энэхүү конвенцийг цуцалж болно.
2. Цуцлалт нь Ерөнхий захирал мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно.

Арван есдүгээр зүйл

1. Ерөнхий захирал гишүүн бүх улсын Засгийн газарт:
a) энэхүү конвенцийн хүчин төгөлдөр болсон өдөр,
b) гарын үсэг ба батламжилсан, хүлээн зөвшөөрсөн, нэгдэн орсон тухай батламж бичгийн хадгалалтын тухай:
c) энэхүү конвенцид оруулсан өөрчлөлт, тухайн өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдөр
d) конвенцийг цуцалсан тухай тус тус мэдэгдэнэ.

Хорьдугаар зүйл

1. а) Энэхүү конвенцид тус бүр нь албан ёсны болох
англи, франц, орос, испани хэл дээр нэг хувь гарын үсэг зурах ба Шведийн засгийн газарт хадгална.
b) Энэхүү конвенц нь 1968 оны 1 дүгээр сарын 13 хүртэл Стокгольм хотноо гарын үсэг зурахад нээлттэй.
2. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал сонирхогч засгийн газартай зөвлөлдсөний үндсэн дээр энэхүү конвенцийн албан ёсны эх бичвэрийг герман, итали, португаль хэл дээр болон Бага хурлаас тогтоосон бусад хэл дээр гаргана.
3. Ерөнхий захирал энэхүү конвенцийн баталгаа бүхий хоёр хувь болон Бага хурлаар баталсан өөрчлөлтийн тухай Парисын ба Бернийн холбооны гишүүн улсуудын Засгийн газар, нэгдэн орж байгаа бусад орны Засгийн газарт, бабусад орны засгийн газрын хүсэлтээр дамжуулна. Ийнхүү дамжуулсан конвенцийн эх бичвэрийн гарын үсэг бүхий хуулбарыг Шведийн Засгийн газар баталгаажуулна.
4. Ерөнхий захирал энэхүү конвенцийг Нэгдсэн үндэстний байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

Хорин нэгдүгээр зүйл

1. Анхны Ерөнхий захирал албаа байгуулах хүртэл энэхүү конвенцид заасан Олон улсын товчоо, эсвэл Ерөнхий захирал гэдэгт Аж үйлдвэрийн болон утга зохиол урлагийн өмчийн хамгаалах олон улсын нэгдсэн товчоо, түүний Ерөнхий захиралыг ойлгоно.
2. a) Аль нэг холбооны гишүүн боловч энэхүү конвенцийн
гишүүн бус улсууд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойшхи 5 жилийн хугацаанд хэрэв өөрсдөө хүсвэл конвенцийн гишүүний нэг адил эрх эдэлж болно. Тийм эрх эдлэх хүсэлтэй аливаа улс энэ тухайгаа Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэл түүнийг хүлээн авсан өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тийм улс дээрх хугацаа дуустал Ерөнхий чуулган ба Бага хурлын гишүүн байна.
b) Дээрх таван жилийн хугацаа дуусахад тийм улс Ерөнхий чуулган ба Бага хуралд, Зохицуулах хороонд санал өгөх эрхгүй болно.
c) Энэхүү конвенцийн гишүүн болох үед тийм улс санал өгөх эрхээ сэргээнэ.
3. a) Парисын болон Бернийн холбооны гишүүн боловч
конвенцийн гишүүн улсын хувьд Олон улсын товчоо ба Ерөнхий захирал гэдэг нь Аж үйлдвэрийн болон утга зохиол урлагийн өмчийн хамгаалах олон улсын нэгдсэн товчоо, түүний Ерөнхий захиралыг ойлгоно.
b) конвенц хүчин төгөлдөр болох үед дээрх товчоонд ажиллаж
байсан ажилтан а) дэд хэсэгт заасан шилжилтийн хугацаанд Олон улсын товчоонд ажилладаг гэж тооцогдоно.
4. a) Парисын холбооны гишүүн улс Байгууллагын гишүүн
болоход тэрхүү холбооны товчооны эрх, үүрэг, өмч нь Байгууллагын олон улсын товчоонд шилжинэ.
b) Бернийн холбооны гишүүн улс Байгууллагын гишүүн болоход тэрхүү холбооны товчооны эрх, үүрэг, өмч нь Байгууллагын олон улсын товчоонд шилжинэ.

No comments:

Post a Comment