Monday, November 23, 2009

ХАР ЦӨЛ

Үүр тэмдэгрэхийн үед гурван жуулчин Аннуиртэй дөрвүүлээ дулаан хувцаслан үүргэвч сав, буу зэвсгээ аваад замд гарлаа. Нуур үзэхээр явлаа, маргааш ирнэ, чамайг онкилонуудад өөрсдийнхөө буцаж ирэхийн барьцаа болгон үлдээлээ гэсэн бичиг Гороховт үлдээв. Хэдийгээр өтгөн манантай байсан ч аннуир алсын бууц хүрэх дөт зам олж дагуул гурван эрээ илтгэлтэй залж явлаа. Даарсандаа тэр дөрөв хурдан явав. Өвсөнд хяруу цан бууж зам дагуух нэгэн нуурын ус захаасаа зайртсан байлаа.

Мөсийг хараад Аннуир,
- Манай энд хэзээ ч ийм эрт хүйтэрч байгаагүй гэхэд,
- Яагаад имйм хүйтэн болчихов гэдгийг бид Мянган Утаат хөндий рүү явж байна даа гэж Ордин түүнд тайлбарлав.
Үд гэхэд манан арайхийн замхран арилж жуулчид ч захын бууцанд хүрч, тэнд үдэлж хооллов. Тэдний газар гэр бас л нурж унасан байв. Гэхдээ бараг эргээж босгосон байлаа. Тэр буццныхан жуулчдыг найрсгаар угтлаа. Амнундакийн бууцанд гарсан хардлаг сэрдлэг, хүйтэн харьцаа энд хүрч ирээгүй ажээ. Дархан нуур алга болсон гэдгийг тэд мэдэж түгшиж зовносон боловч энэ зүйлд цагаан хүмүүсийг буруутгаж байгааг цэргийн хэнгэрэг дамжуулаагүй байв.
Тэдний хайртай Аннуир нь цуг яваа болохоор тэр омгийнхон цагаа­ хүмүүс оргож яваа гэж сэжиглэсэн ч үгүй, тэр ч байтугай хаачих гэж явааг нь сонсоод гурван цэрэг хамгаалан хуяглан явъя гэж гуяж, жуулчид ч дагуулж явахаар зөвшөөрсөн нь толгойлогчийн зөвшөөрөлгүй яваа гэх санаа хэнд ч төрүүлсэнгүй.
Ингэж жуулчид Аннуирын бууцанд амарч хооллоод цааш явлаа. Нар ээх боловч зуны биш намрын өдөр шиг санагдана. Хамгийн дөт замаар явсаар гурван цагийн драаа тачир ургамалтай бүсэд хүрч, тэндээсээ жаахан цааш яваад цулгүй цагаан газар луу орлоо. Энэ газар их өөрчлөлт гарсан нь хэдэн километрийн наанаас харагдаж байлаа. Олон олон цагаан ууран баганаас нэг нь ч үл үзэгдэн, тэртээ алсад хотгорын хаяаны хадан хар хавцал зурайн харагдах нь сонин. Мянган Утаат хөндийн зах руу орж ирмэгцээ жуулчид гайхан мэлрэв. Энэ газрыг цагаан уур, өнгө бүрийн солонгоороо амилуулж байссан мянга мянган цагаан баганаас нэг нь ч үлдсэнгүй. Буцалмал нуурын зарим нь ширгэж, заримынх нь ус халуун хэвээрээ ч хөдөлгөөнгүй мэлтийнэ. Эргэн тойрны хараа сунгаж хүрэх л газар ан ццаваар дүүрсэн иржгэр бүрзгэр бялхмагаар бүрхэгдсэн үхмэл хар цөл болжээ. Ангайж харласан энэ ан цаваас хуурай халуун агаар үлээж, хүнд төмөрлөгийн аварга том зуухны амьсгал мэт үе үе үлээх салхи хар шороо босгон үхмэл цөлийн дээгүүр хуйлран эргэлдэнэ. Хотгорын хар хад өргөн том нуурын өнгөн дээгүүр хөвж байгаа вм шиг санагдсанаас болж хар цөлийн дээгүүр хөвөлзөх халуун агаар ирэлзэн бүүдийж зэрЅглээтэж үлгэрийн юм шиг сонин харагдана. Нуурын цаад эрэг дээр асар том хот сүндэрлэх мэт санагдана.
Цөм энэ өөрчлөлтийг хараа¤ гайхан бодлогошров. Гурван онкилон түрүүчийн аялалд бас дагаж явсан бөгөөд тэдэнд энэ өөрчлөлт аймаар сэтгэгдэл төрүүлэв. ’эв шивнэлдэж байснаа ийнхүү асуулаа.
- Энд бидний түрүү нүзсэн мянган утаа хаачаа вэ? Бид мах чанаж идээд байсан нуур хаа байна? Цагаан хүмүүс минь, учир утгыг нь хэлж өгөөч! Газар доорх онгод яагаад гөл хөсө түлэхгүй, хоол цайгаа чанахаа байчихаа вэ? Доод тивийн онгод үхэж үрэгдээ юу, унтчихаа юу, эсвэл өөр тийшээ явчихаа юу?
Горюнов онкилонуудад энэ бол газар хөдлөлтийн уршиг гэж Аннуираар хэлмэрчлүүлэн тайлбарлаж өгөв. Тэд хагас хугасхан ойлгосон ч гэнэт зөв дүгнэлт хийлээ.
- Тэгвэл бид түрүүчийнх шигээ хол явах хэрэггүй байх нь ээ?
Үнэхээр хар цөлийн гүн рүү орох хэрэг байсангүй, оръё ч гэсэн хэцүүдэх байлаа. Халсан агаараар амьсгалах бэрх байв. Үүний түрүүн ирэхэд олон ууран багана агаарт ууршин шингэж даралтыг нь багасгаж хэдий хөлс гоожуулам халуун ч тэвчиж болоод байсан билээ.
Жуулчид энэ хоосон цас, үлгэр домгийн хот мэт алсад сүүмэлдэзх хад хясааг сүүлийн удаа санй гэгч харж аваад буцах замдаа орж, нар жаргахын үед өвс ургамалтай газар хөл тавьж захын нэгэн нуурын дэргэд хонохоор буудаллав. Умрын салхи хар цөлийн халуун агаарыг хөөн авчирч энд одоохондоо дулаахан байв. Түүдэг асаан махаа шарж сай нэг тухлацгаан, Аннуир омог трөлийнхөнтэйгээ ярилцаж суухад үзсэн харсан бүхнээсээ сэтгэл түгшсэн жуулчид амьхандаа чөлөөтэй байж юу бодож дүгнэснээ тодорхой хэлэлцлээ.
- За өнөөдрийн үзсэн харснаас ямар дүгнэлт хиймээр байна даа? гэж Горюновыг нөхдөөсөө асуухад Ордин,
- Тун ноцтой дүгнэлт хиймээр байна. Гзар хөдөлт хотгорын “доод тивийн” дглэмийг ихэд өөрчилжээ гэсэн миний таамаглал харамсалтай нь бүрэн батлагдлаа. Санниковын газрын халаагуур гэж бүрэн нэрлэж болох Мянган Утаат хөндий ингээд алга болжээ. Одоохондоо хөрс нь халуун байна, гэхдээ хурдан хөрч удахгүй Санниковын Газар гэгдэх хотгор хөрч хөлдөн, мөсөн дундах бяцхан энэ баян бүрд ор сураггүй болно доо.
- Үүнээс өөр зам байхгүй юу? Гарах ганц үр дүн нь энэ байсан гэж үү? Гэж Костяков асуув.
- Утаангир болон хөөсөрдөг, буцалмал нуураар илэрдэг галт уулын дэлбэрэлт аажмаар багасан намдаж, байгалийн зүй ёсны хуулиараа унтарсан бол энэ нь ганц гарах үр дүн байхсан. Тэгсэн бол энэ хотгорын үхэл сөнөл тун удаан, хэдэн арван жилээр ч үргэлжлэх байсан байж магадгүй. Өвөл бага багаар уртсан хүйтэрч, амьдралын энэ ширүүн нөхцөлтэй хүн, мал, ургамал ногоо урт удаан хугацааны турш тэмцэх байсан даа.
- Одоо бол ганц өвлийн дотор л үхэж сөнөх тавилантай болж дээ!
- Тйимээ, хэрвээ ойрын өдөр, сард халаагуур дахин нээгдэхгүй бол тийм болж.
- Дахин нээгдэх тийм боломж байгаа юм уу?
- Миний бодоход нээгдэх ч заавал нээгдэх ёстой. Унтарсан ч юм уу, унтаа ч юм уу бид хэлж мэдэхгүй энэ галт уулын гадарга руугаа оргилох уур хийн замыг газар хөдлөлт хаачихжээ. Уур хий ялгарахаа больсон биш, харин дээшээ гарах зам нь хаагдсан байна. Гүндээ µуран хураагдаад байгаа тэр уур хий хэзээ нэгэн цагт гарах зам олох ёстой. Удах тусмаа аюул ихтЅй, дэлбэрэлт хүчтэй болно. Ийм учраас хурдхан шиг дахин газар хөдөлж уур хийг ялгаруулан гаргах шинэ хуучин ангал цав бий болоосой. Энэ нь аюулыг зайлуулах хамгийн хал балгүй арга юм. Тэгэхгүй бол тэсэрт«ээ хураагдсан уур хий өөрсдөө зам гарган дэлбэрч эхлэх юм бол галт уул сэргэж, энд байгаа хүн амьтан хүйтнээс биш, халуун галд үхэх аюултай юм.
- Ай, яасан аймшиг вэ! Хөөрхий онкилонуудыг ямар ч гэсэн үхлийн аюул тосож байгаа юм байна гэж Костяков уулгалав.
- Газар дахин хөдөлбөл ганц аврал нь тэр. Гэтэл тэд газар битигий хөдлөөсэй гээд л бурханд мөргөөд байдаг гэж Горюнов хэлэв.
- Тйимээ, хурдхан шиг дахин газар хөдлөөсэй. Хэрэв ирэх хавар хүртэл газар хөдлөхгүй бол энэ өвлийн дөч тавин градусын хүйтэн, олон өдрийн цасан шуурганд ихэнх амьтан үхэж үрэгдэнэ. Энд мод элбэг болохоор онкилонууд энэ өвөлдөө газар гэртээ хоргодон хүйтнийг дааж давж магадгүй, гэхдээ л том шувууд алга болох юм чинь ирэх зун өлсөж үхнэ.
- Нүүдлийн шувуу, усны самар, мөөг жимс, үр мөхлөг хаачих вэ? Та хэтрүүлж байгаа юм биш үү?
- Магадгүй, гэхдээ л идэх юм багасаж муудна. Тариа будаа ногоо жимс тарьж, мал ахуй, загас үржүүлбэл юу юм бэ гэхээс. Үүний тулд онкилонуудад үр үндэс, багаж хэрэгсэл хэрэгтэй, түүнийгээ эдэлж ашиглаж сурах хэрэгтэй болно.
- Одоо буцаж очоод Амнундакт газар хурдан хөдлөөсэй гэж бурханд мөргөх хэрэгтэй гэдгийг хэлцгээе, тэгэх үү? Хэрвээ газар хөдөлт хотгорын өмнө зүгт шинэ зам г ргавал яана?
- Тэгвэл өвс ургамалтай газар, магадгүй цаа бугын бэлчээр, аглаг цоорхой, газар гэр бүрэн алга болж тун хэцүү болно. Гэхдээ хөлдөж үхсэнээс дээр юм даа.
- Бид одоо яах вэ? гэж Костяков асуухад,
- Аль болохоор энд байх хугацаагаа уртасгаж, хамгийн хэцүү аргагүй болсон тохиолдолд л явах хэрэгтэй гэж Ордин санал гаргалаа.
- За, бөйдлыг харж байж болъё. Цага агаар, онкилонуудын харьцаа ямар болох нь вэ, харзная. Яарч явснаас байдлыг хараад сууж байсан нь арай аюул багатай шүү гэж Горюнов дэмжив.
Урт замд ядарсан жуулчид удалгүй нам тайван унтжээ.
Онкилонууд ээлжлэн манана.

No comments:

Post a Comment