Monday, November 23, 2009

ҮЕР

ЖуулЧид зун хайлснаас болоод улам ч уужим том болсон мөсөнагуй доторх Никифоровын майханд унтаж хоноод өглөөнөөс хунгарын далан дагуулан шат гаргах ажилд оров.
Тавуулаа шаргуу ажилласны чаар үдэш гэхэд мөргөцгийн талбай дээр гарч ирлээ. Энэ нь өргөөшөө дөрвөөс арван метр бөгөөд хунгараас хоёр тийш зуугаад метр үргэлжлэхдээ улам нарийссаар дөнгөж л аргаль угалз явдаг зөрөг төдий болдог аж. Түүний дагуу хамгийн нам газраа арван метр хана үргэлжилж, хааяагүй эгц бус, зарим газраа дэвсэг мөргөцөгтэй тул туршлагатай уулчин дамжаад гарчихаж болмоор юм. гэхдээ л нохой чарга гаргахын аргагүй дунд нь дахин шат хийх шаардлагатай, үелсэн хүрмэн чулуу тул тэр ч тийм айхтар ажил биш байлаа. Ямар ч л гэсэн бүтэн өдрийн ажил орохдог.

Горюнов талбайг явж үзээд,
- Бүх чарга хөсгөө өнөөдөртөө багтаан дээш гаргавал яасан юм бэ? гэхэд,
- Яах юм бэ? Дор унтах нь илүү тохиромжтой, энд нойрмоглож байгаад хясаан дэээрээс халивал яана гэж Костяков хариу асуув.
- Дор унтахад ч болох л юм. гэхдэ бүх ачаагаа өндөөр дээш нь татах нь зүйтэй. Бид бичиж үлдээснээрээ орой тийшээ бууцанд эргэж очих ёстой. Горохов Амнундакт тэгж хэлсэн байх. Цаадах нь биднийг алга болохоор араас хөөлгөж магадгүй, онкилонууд зам мэднэ. Хэрэв тэгвэл мөрдөгсөд маргааш өглөө эрт ирнэ. Ачаа хөсөг дор байх юм бол бид тэднийг буудалтай биш, баригдахад хүрнэ. Ачаагаа гаргачихсан байсан цагт өөрсдөө шалавхан авираад хунгарын шатыг эвдэж аюулгүй байдалд орох биш үү. Далангийн хянга нурууг арваад метр сэтлээд орхиход ядах ч юмгүй. Тэгвэл хэн бидэнд ойртож чадах билээ.
- Таны зөв юм байхаа даа гэж Костяков зөвшөөрөв.
- Нохойгоо яах вэ? Энэ олон нохойд мөргөцгийн талбай хомсдох болно гэж Никифоровыг хэлэхэд,
- Бас л дороо, нөгөө мөсөн хонгилдоо хоног. Хөллөөгүй сул нохой дорхноо л авираад гарчихна.
Жуулчид ингэж шийдэнгүүтээ оройн турш ачаагаа дээш гаргах ажилд оров. Энэ нь тийм ч амаргүй ажил байлаа. Хүнд ачаатай чаргыг огцом налуу руу гаргана гэдэг, хэдийгээр шат дамжлагатай ч гэсэн хэцүү байсан тул давхар давхар арга мэх хэрэглэхэд хүрэв. Харанхуй болтол ноцолдож байж хамаг ачаа, махны нөөц, түлээ, чарга хөсгөө талбай дээр хурааж авлаа. Дор зөвхөн өшиглүүр хөнжил, цай хоол чанах сав суулга л үлджээ.
Өвөлд нөөцөлсөн түлээ арвин тул баавгай үргээхийн тулд шөнөжин түүдэг өрдөх боломжтой ажээ. Никифоровын үгээр бол өнгөрсөн зуны турш хэд хэдэн баавгай ирж байсан боловч мөсөн агуйн ачааар тэдний саварт өртсөнгүй, махаа ч дээрэмдүүлэлгүй өнгөрч байсан гэнэ.
Цагаадай нохойн сонор соргогийн ачаар Никифоров цаг алдалгүй сэрж, махны агуйн хааж тавьсан мөсөн саадыг нураах гэсэн шөнийн зочныг буудаж алдаг байжээ.
Мөн хоёр дахин газар хөдлөхөд маш аймшигтай байсан гэнэ. Агуйн тааз нурах байх гэж бодоод гүйж гарахад нь эргэн тойрон хадан хясааны чулуу “мөндөр шиг” шаагин бууж, газар ан цав гарч байсан гэж тэрбээр оройн хоолон дээр ярилаа.
Өдрийн ажилд ядарсан дөрвөн жуулчин түүдгийн дундах зайд эрт хэвтээд Номин Цагаадай хоёроор мануулан бөх нойрсов. Гэтэл шөнө дундын үед газар хүчтэй доргиж сэрээв. Айж цочирдсондоо өндийж суугаад чагнавал газар доороос хэдэргэн замаар даачаа тэрэг давхиж яваа юм шиг нижигнэн нүргэлэх чимээ гарч, орчны эргээс энд тэнд нурж буй үхэр чулууны сүртэй чимээ түүнтэй хослон, хэвтэж буй хүмүүсий­ доор газар чичигнэн доргиж байв. Төдхөн энэ чимээг дарж мөсөн агуйд түгжигдсэн ноход учир зүггүй хуцаж гарав.
Жуулчид эргийн хясаанаас нэлээд зайтай ил гадаа хэвтэж байсан тул ийш тийш зугтаж гүйх хэрэг гарсангүй, өшиЈлүүр хөнжил дээрээ хэвтэх суухын хооронд сэтгэл түгшин чагнаж цааш юу болохыг хүлээж байв.
Удалгүй дахиад нэг хүчтэй доргилт болж, жуулчид тэрүүхэн дороо зөөлөн шидэгдэн овгосхийж, түүдгийн гал маналзан дутуу шатсан цуцал, цогтой нүүрс тал бүр тийшээ цацагдав. Дэргэдхэн түжигнэн нурах чимээ гаран, дотор нь майхан байсан, өнгөрсөн шөнө унтаж хоносон агуйн адар нурж, хэдэн том мөс унахыг хараад Горюнов,
- Агуйд унтаагүй, энд унтсан маань аз болжээ. Тэнд байсан бол дарагдаж үхэх байж шүү хэмээн уулга алдахад Ордин,
- Нохой мөсөн агуй дотроо дарагдчих юм биш биз гэж санаа зовнин өгүүлэв.
- Гайгүй байхаа! Нохдын агуй багахан, тэгээд ч хунгарын хамгийн зузаан үе доор байгаа юм.
- Гаргачихвал тараад гүйчихнэ. Чарга дээр бйгаа болохоор уях юм байхгүй. тэндээ хэвтэж байг гэж Никифоров хэлэв.
Гэвч газар хэд дараагаар хүчтэй доргиж хөдөлсний дараа жуулчид энэ шийдвэрээ өөрчлөхөөс аргагүй болов. Ноход аюулыг ёрлон гадарлав бололтой, тэсэхийн аргагүй улин хуцсан тул Никифоров сүхээ авч, шуургатай далайд хөлөг онгоцон дээр яваа юм шиг гуйван дайван явсаар агуйн амны мөсийг хэмхчин нохдыг гаргав.Ноход ч бие биен дээгүүрээ харайн ухасхийж яах ийхийн завгүй гадаа гарангуут ульж хуцахаа болиод хэдхэн алхмын цаана бөөгнөрөн зогслоо. Никифоров аргамж ав•ран нохдыг холбож уяад гурван хөллөгөөний нохдыг тус бүрд нь ялгаж түүдгийн ойролцоо хэвтүүлчихээд гурван агуй руу шагайж үзэн өгүүлрүүн,
- Ноход дэмий л үймэлдсэнгүй, дээрх мөсөнд нь гар шургуулж багтам ан цав гарчээ. хариугүй нурах нь л дээ.
- Онкилонуудын газар гэр өнөө шөнө бүгдээрээ дахиад нураа биз дээ гэж Горюновын хэлэхэд Костяков,
- Шинэ аюул гамшгийг бидний явснаас боллоо гэж байгаа даа гэв. Ордин,
- Эсвэл үлдсэн ганцад нь тохох ч юм билүү? Горохов оргоё ч гэхнээ хэцүү боллоо доо.
Аннуир энэ бүхнийг нүдэндээ нулимс цийлэгнүүлэн дув дуугүй сонсож байлаа. Шинэ аюул гамшиг түүний төрөлх овгийг нэрвэжээ. Хэдийгээр Аннуир өөрөө тэднийгээ орхиж явсан ч гэсэн овог отогт нь тохиолдох гай түйтгэр элгийг нь эмтлэхгүй байж чадсангүй.
Ордин Аннуирыг тайтгаруулахын тулд,
- Энэ газар хөдлөлт онкилонуудад ашигтайгаар эргэж ч болох юм. Хэрэв газар доорх халуун ус, уур гүйдэг судал зам нээгдэх юм бол дахин дулаарч онкилонууд хэвийн байдлаар амьдрах болно. Газар гэрийг сэргээн барих юу байхав дээ гэлээ.
Аннуирын хувьд эрт хүйтэрсний шалтгааныг хэдүйнээ мэдэх болсон тул Ордины үгэнд баахан тайтгарч, түүний зүг сайхан царайгаар ширтэн гарыг нь зөөлөн илж байлаа. Тэгснээ,
- Манайхан гэрээ бидний барьсан шиг барьж болохгүй гэж үү? Манай гэр лав нураагүй дээ хэмээн дуугарав.
- Биднийг явснаас хойш түүнийг дуурайлган барьж магадгүй л дээ. “Илбэч нар” яваад өгсөн байхад гэр нураагүй байна гээд ашиглаж болох юм. Энэ үгийг Горюнов хэлжээ.
- Хойт хэсэгт галт уул дэлбэрч эхлэх магадгүй шүү гэж Костяковыг хэлэхэд нээрээ юу билээ гэсэн шиг бүгд өөрийн эрхгүй хойшоо харлаа. Зузаан үүлэнд бүрхэгдсэн тэнгэр харлан, хаа нэг газар улйадмал халуун бялхмаг газар доороос оргилон гарч байгагийн тэмдэг болох улаан гэгээ харагдахгүй байлаа. Газар хөдлөлтийн хүч аажим суларсаар нам жим болоход ядарч сульдсан хүмүүс өөрийн эрхгүй зүүрмэглэж эхлэв. Гэхдээ л тухатай унтсангүй хүн бүр сэрж өндийгөөд цасан хунга нураагүй, түүдэг гал ассаар буйг харж тайвшран эргэж хэвтэнэ. Никифоров босож үе үе галдаа түлээ нэмнэ. Энэ зэвүүн шөнийг арайхийн баржээ.
Дорно зүгээс үүр гэгээрч, цухуйж амжаагүй байгаа нарын гэрэлд улаавтар туяа татаад ирлээ. Үүлний бүгээн дэвсгэр дээр хярын сэрвэн, ойролцоох ханан хясааны орой дүрс төдий тэмдгэрч, дээр нь тогтсон цасан үе цавцайна. Хойт зүгт ойн зурвас үзэгдэн, цасан хунгар сүр хүчээ тэлээд түүдгийн гэрэл бүдгэрч ирлээ. Үүрийн жавар жуулчдыг өөрийн эрхгүй сэрээжээ.
- Гэгээ ортол цайгаа чанана байгаа? Араас мөрдөгсөд ирэхээс өрсөж дээшээ гарвал яасан юм бэ? гэж Горюновыг санал гаргахад Никифоров,
- Энэ зүйтэй шүү! Явж л байгаа юм бол цаг алдах хэрэггүй гээд үсрэн босов.
- Хэрэв зээ Санниковын Газрын халаагуур нь ажилд орсон бол явах хэрэггүй ч болж мэдэх шүү дээ хэмээн Ординыг бодсоноо хэлэхэд Горюнов,
- Өнөөдөртөө харзная. Дулаараад цас хайлчихвал таны саналаар болох болтугай. Гэхдээ л явах замаа засах нь зүйтэй Јэжээ.
Бүр г гэгээтэй боллоо. Донын тэнгэр дэх сэмжин үүлс хурц тод өнгө ялгараад, хойт зүгт ойн зурвас тодорч ирэв. Хотгорын эргэ их хадан хясаа шөнийн туршид өч төчнөөн цохио чулуугаа алдаагүй юм шиг хээвнэг сунайн дүнхийнэ.
Никифоров түүдэг галаа асааж, данхаа аваад хунгарын захад байдаг ундармал жижиг горхиноос ус авахаар явснаа төдхөн тэндээс,
- Еэ тэнгэ° минь, ус хаяагүй ус! хэмээн уулга алдан хашгирчээ.
Бүгдээрээ орчны газрыг халхалж байсан гал утааг тойрон түүдгийн дэгэдүүр гүйлдсээр Никифоровын тэнд очвол гахйаж барамгүй хачин юм үзэгдлээ. Хунгарын хормойгоос зуугаадхан метр асга чулуутай, урьд өдөр нь цасанд дарагдаад байёан газар булингартайхан ус нэлийж, тэртээ бутны зах хүртэл цэоийн үргэлжилжээ. Бут мод усанд автаад хоёр тийшээ хараа сунгаж хүрэх газар бүрий ус нэлийж, хотгорын өмнө бие дэх тэдний байгаа мөсөн хунгар л усанд живээгүй байв. Арваад алхмын цаана хунгар доороос булан ундран, жуулчдыг хотгорын бусад хэсгээс хязгаарлаж тасалсан тэр их нуурт хоржигнон цутгаж байлаа.
- Хараач гэм хөө! Газар хөдөлсний дараа галт уул маань халуун бялхмаг тургихын оронд хар усаар бөөлждөг байна шүү гэсэн Костяковын дуу чимээгүйг эвдэв.
- Ус бидэн рүү дөхөж байгааг харагүй байна уу? нэмээд байна шүү дээ гэж Ордин дуу алдлаа.
Бүгдээрээ эрэг рүү дөхөн очиж, үнэхээр газрыг бүрхсэн цас харсаар байтал тэр усанд идэгдэн хайлж ус улам нэмэгдээд, усны зах цасны байсан орчмыг эзлэн гадагшилж буйг үзэв.
- Зө нөхөд минь, мунгинаад байх явдал алга. Юмаа аваад дээш гарцгаая. Хагас цаги©н дараа ус мана© буццны энд ирнэ гж Горюновыг адлахад,
- Тэгээд цааш явах газар алга байна шүү дэЅ. Бид ёстой нэг занганд орлоо хэмээн Костяков эсэргүүцэв.
- Мөргөцгийг бас живнэ гэж та айж байшаа юм уу. Энэ чинь хотгорын ёроолоос дээш зугаад метрийн өндөрт байгаа юм шүү, ус иртэл зай ч байна, лай ч байна, цаашаа зам цэвэрлээд амжина шүү дээ.
- Өчигдөр ачаа юмаа дээш гаргасан нь ёстой нэг онолоо. Өнөө бол амжихгүй нь гээч хэмээн Ордин дуугарав.
Түүдэг дээрээ эргэн ирцгээн юм хумаа дор нь цуглуулж дээш гарав. Дараа нь бас живэх аюулд тулгараад байсан агуулахаас юмыг яаж мэдэх вэ гэж нэлээд их мах аваад аажуу уужуу зөөх гэж цасан хунгарт хийсэн шатны дагуу аль болох их түлээ өрж овоолов. Сүүлчийн хэрчим авч явахад ус хунгарт тулж иржээ.
- За одоо нохойгоо гаргая! Гэж Никифоров хэлэв.
Ноход аль хэдийнээ үймэн санарсан тул хунгар өөд сандчин мацавч хадтирч унаад доош гулсан гийнана. Никифоров, Ордин, Костяков гурав нэг нэг хөллөгөөний ноход хариуцан гаргах болж, Горюнов Аннуир хоёр бусад юмаа аваад түрүүлэн мацав. Тэр хоёр хунгар дээр гараад гайхан алдан зогтусав. Саяхан л хунгарын оройн цас мөргөцөгийн талбайтай бараг чацуухан байсан бол эдүгээ метр шахуу эрэг өөд дахин авирч мөргөцгийн талбайд гарах болжээ. Газар хөдлөхөд бүх хунгар гулсаж суусан юм уу, эсвэл хотгорын ёсроол доош суусан хэрэг биз ээ. Авирч мацах хэрэг гарлаа. Анхны хөллөгөөний ноход энэхүү шинэ эрэгт тулж ирээд цөхрөн улив. Нохой бүрийг өргөж тавих хэрэг гарлаа. Ноход талбай дээр гарсан хойноо чарган дээрх махны үнэр аваад тийшээ гүйлдэн үймэлдсэн тул тэднийг барьж нэг тал нь уях гэж Никифоровт бөөн ажил удав. Бусад эрчүүл хунгарын захад орхисон юмаа авчрахаар уруудаж, Аннуир цай чанах ажилд орлоо. Талбай шинэ цасаар хучигдсан тул ундны усны нөөцтэй байлаа.
Бүх юмаа дээш гаргасны дараа өглөөний унд хүлээх хо®ронд жуулчид эргэн тойрноо сайтар шинжин ажиж амжив. Мөргөцгийн талбай дээрээс хотгорйын ихэнх хэсэг нь харагдах агаад хараа сунгаж хүрэх газар бүий ус нэлийж, ойн цоорхойнууд тэр цөөрөм болж, ой мод арал, хүзүүвч болж харагдана. Үүлэн цаанаас шагайсан нарны туяанд хааяагүй ус мөнгөрөн цэлийж, дунд нь арал, хагас арлууд бараантан торойх нь аймаар бус, харин ч үзэсгэлэнтэй гэлтэй.
Гагцхүү өчигдөрхөн энэ их усны ормон дээр бүхэл бүтэн овогтон амьдарч, олон адгуус амьтан бэлчиж ячвсансан гэж бодоход айдас хүрэх шиг болно. Тэд бүгдээрээ живчихлээ гэж үү? Хүмүүс нь ч яах вэ, мод хадан дэр гарч түр амь хаацайлж болох юм биз, гэхдээ л юу удах вэ дээ! Ус нэмэгдвэл тэгсхийгээд бүгд живнэ. Нэмэгдэхгүй байлаа ч гэсэн өлсөж, хөлдөж үхнэ биз дээ. Араатан амьтан бол яах ч аргагүй живээ. Эргийн мөргөцөг хясаанд аргаль цугалз, шувуунаас өөр авирч гарах амьтан байхгүй юм чинь. Санниковын Газар ийнхүү аврал эрэх газаргүй аварга том занга болж хувирчээ.
Мөргөцөг дээрээс алсыг ширтэн буй хүмүүсийн толгойд ийм бодол эргэлдэж, хаа нэгэн газар модонод ч болов асаж амь хоргодсон хүн олж харах гэж дурангийн µарааг хэчнээн тохируулавч орй зуур үзэгдэх юмгүй, алсын ойг наад талын нь зурвас халхалж, тэгээд ч үзэгдэхийн аргагүй хол ажээ.
- Хүүе, бидэнд бэлхнээ байдар завь байж байна. Усанд тавиад Гороховыг зарим нэг онкилон хүнтэй аврахаар явбал яасан юм бэ? гэж Ординыг хэлж дуусаагүй байтал хүзүүгээр нь зөөлөн гар тэврэн авч Аннуирын хацар хацарт нь наалдан,
- Тэгээч дээ, манайхныг авхаар яваач. Одоо тэд та нарт огт гэм хийхгүй гэлээ.
- Гэвч байдар завиар ой яаж гатлах юм бэ? гэж Костяков асуухад,
- Нэгдүгээрт, хааяагүй байдаг араатны жим эдүгээ усан суваг болсон байгаа, түүнээс гадна хотгоорыг захалсан хайрга чулуун дээгүүр цэвэр усан зурвас тогсоныг харж байна уу гэж Горюнов тайлбарлажээ.
Өглөөнийхөө цай ундыг шалавхан уугаад байдар завиа чарганаас буулган угсарч, дотор нь жолоо, сэлүүр, хатгуур мод тэргүүтнээ тавьж, баахан утсан мах, лонх спирт, бага зэрэг хатаасан талх, олс, сүх аваад хөдлөх юм болов. Горюнов,
- Цөмөөрөө явах хэрэг бахйгүй, хоёр нь явахад хангалттай, олуул явбал олон хүн аврах боломжгүй болно. Нэг нь жолоон дээр, нөгөө нь сэлүүр дээр суугаад ээлжлэх хэрэгтэй. Хэн явах гэж байна? гэж санал гаргав.
Никифоров нохдоо харж маллах хэрэгтэй, ннуир сэлүүрдэж чадахгүй болохоор нөгөө гурваас хоёр нь явах хэрэг гарлаа. Костяковыг орхихоор ярилца тохироод Ордин,
- Үлдсэн хүүмүс бас зүгээр байхгүй, өнөдөртөө багтаад мөргөцгөөс хад давтал шатан зам гаргах хэрэгтэй гэж мэдэгдлээ.
Байдар завийг ус руу олсоор дүүжиндэн буулгахад усны гүн эрэг орчмоор метр хэртэй болсон байв. Горюнов жолоон дээр, Ордин сэлүүр дээр суугаад хөнгөн завь Санниковын Газрыг хучин нэлийсэн булингарт усыг зүсэн хурдлав.

No comments:

Post a Comment