Tuesday, November 24, 2009

АЖ YЙЛДВЭРИЙН ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ПАРИСИЙН КОНВЕНЦИ

1883 оны 3 дугаар сарын 20-оос
1900 оны 12 дугаар сарын 14-нд "Брюсселд, 1911 оны 6 дугаар сарын 2-нд Вашингтонд, 1925 оны 11 дүгээр сарын 6-нд Гаагад, 1934 оны 6 дугаар сарын 2-нд Лондонд, 1958 оны 10
дугаар сарын 31-нд Лиссабонд, 1967 оны 6 дугаар сарын 14-нд Стокгольмд тус тус дахин хянаж, 1979 оны 10 дугаар сарын 2 нд мөн засварласан.

Зүйл 1
[Холбоо үүсгэж байгуулах: Аж үйлдвэрийн өмчийн тухай ойлголт]

(1) Энэхүү конвенцийг хэрэглэж байгаа орнууд аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай холбоог үүсгэн байгуулна.
(2) Аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын объектонд патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, гарлын заалт, газар зүйн гарлын нэр, тэрчлэн шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох үйлдэл багтана.
(3) Аж үйлдвэрийн өмч гэж хамгийн өргөн утгаар хэрэглэгдэж, үгийнхээ утгаараа зөвхөн үйлдвэр болон худалдаанд хамаарахгүй, тэрчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, уулын олборлох үйлдвэр, үйлдвэрлэлийн болон дарс, буудай, тамхины навч, жимс, мал, ашигт малтмал, рашаан, шар айраг, цэцэг, гурил гэх мэт байгалийн аргаар гарган авдаг бүх төрлийн бүтээгдэхүүн зэрэгт адил хамаарна.
(4) Шинэ бүтээлийн патентад холбооны орнуудын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн бүх л төрлийн патентууд тухайлбал, гадны патент, сайжруулсан бүтээлийн патент, нэмэгдэл патент, нэмэгдэл гэрчилгээ зэрэг хамаарна.

Зүйл 2
[Холбооны гишүүн орны иргэнд хэрэглэх үндэсний горим]

(1) Холбооны гишүүн орон бүрийн иргэн аж үйлдвэрийн өмчийн эрхийн хувьд Холбооны бусад оронд энэхүү конвенцоор онцгойлон авч үзсэн эрхийг хөсөрдүүлэлгүйгээр өөрийн иргэнд үйлчилдэг үр дагавар үүсгэх буюу тухайн цаг үед хэрэглэгдэж байгаа зохих хуулийн давуу байдлыг эдэлнэ. Yүнээс үүдэн, тэдгээрийн эрх яг энэ оронд хамгаалагдахын адил хамгаалагдах бөгөөд, хэрэв тухайн оронд өөрийн иргэнд тавигдах албан ёсны шаардлага, нөхцлийг мөрдөж байвал тэдгээрийн эрхийг аливаа халдлагаас хамгаалах хуулийн хэрэгслийг ашиглана.
(2) Гэхдээ эрхийн хамгаалалт хүсч байгаа оронд оршин суудаг эсвэл тухайн оронд үйлдвэртэй байх нөхцлийг, холбооны гишүүн орны иргэнд аж үйлдвэрийн өмчийн аливаа эрхийг хэрэглэх урьдчилсан нөхцөл болгон шаардаж болохгүй.
(3) Мэдээжээр Холбооны гишүүн орон бүр, захиргааны болон шүүхийн байгууллагын эрх хэмжээнд болон захиргааны буюу шүүхийн үйл ажиллагаанд хамаарах, тэрчлэн оршин суух газрын сонголт, итгэмжлэхийг томилох зэргээр мөрдөж ажиллахад аж үйлдвэрийн өмчийн тухай хуулийн үндсэн шаардлагыг хангаж байвал тэдгээрийн хуулийн заалт хадгалагдана.

Зүйл 3
[Холбооны гишүүн орны иргэдэд зарим этгээдийн адил эрх эдлүүлэх]

Холбооны аль нэг оронд оршин суудаг эсвэл үйлдвэр, худалдааны газар эзэмшиж байгаа Холбоонд оролцдоггүй улсын иргэнд Холбооны улсын иргэний адил эрх эдлүүлнэ.

Зүйл 4
[А-1.Патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, зохиогчийн гэрчилгээ: давамгайлах эрх. G-. Патент: мэдүүлгийг салгах]

А-(1). Холбооны гишүүн аль нэг орны аливаа иргэн юмуу түүнээс өв залгамжилж авсан этгээд шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент хүссэн, эсвэл барааны тэмдгийн мэдүүлгийг зохих журмаар нь гаргасан бол бусад оронд мэдүүлэг гаргах тухай доор дурдсан хугацаанд давамгайлах эрх эдэлнэ.
(2) Давамгайлах эрх үүсэх үндэслэлээр, холбооны гишүүн орон бүрийн үндэсний хууль болон Холбооны гишүүн орны хооронд хоёр ба олон этгээдийн хэлэлцээрийн дагуу бүрэн зөв бүрдүүлсэн хүчин төгөлдөр үндэсний аливаа мэдүүлэг гаргахыг хүлээн зөвшөөрнө.
(3) Бүрэн зөв бүрдүүлсэн үндсэний мэдүүлэг гэдгийг түүний цаашдын хувь заяа ямар байх нь хамаагүй, харгалдах орондоо гаргасан өдрийг тогтооход хангалттай аливаа мэдүүлэг гаргасныг ойлгоно.
В - Yүний үр дагавараар заасан хугацаанд багтаж, Холбооны гишүүн бусад аль нэг оронд дараачийн мэдүүлэг гаргахад, энэ хуагцаанд гүйцэтгэсэн үйлдлийн үндсэнд буюу тэдгээр үйлдэл нь гуравдагч этгээдийн аливаа эрх үүсэх болон хувьдаа ашиглах аливаа эрх үүсэх үндэслэл болохгүй байвал тухайлбал, өөр газарт мэдүүлэг гаргасан, шинэ бүтээл хэвлэн нийтлэгдсэн, түүнийг ашигласан, бүтээгдэхүүний зарим хэсгийг худалдаанд гаргасан, тэмдгийг ашигласан гэсэн үндэслэлээр түүнийг хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Давамгайлах эрхийн үндэслэл болж чадах анхны мэдүүлэг гаргахаас өмнө гуравдагч этгээдийн олж авсан эрх нь Холбооны гишүүн орон бүрийн дотоодын хуулийн дагуу хадгалагдана.
С-(1). Давамгайлах эрхийн дээр дурдсан хугацаа нь шинэ бүтээл, ашигтай загварын патентад 12 сар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэгт 6 сар хадгалагдана.
(2) Эдгээр хугацааг анхны мэдүүлэг өгсөн өдрөөс эхлэн тооцно. Мэдүүлэг гаргасан өдрийг хугацаанд оруулахгүй.
(3) Хэрэв энэ хугацааны эцсийн өдөр хууль ёсны амралтын өдөр, эсвэл эрхийн хамгаалалт хүсч байгаа орны байгууллага мэдүүлэг хүлээж авдаггүй амардаг өдөр байвал хугацааг дараагийн анхны ажлын өдрийг хүртэл сунгана.
(4) Хэрэв дараагийн мэдүүлэг гаргасан өдөр анхны мэдүүлгийг буцааж авсан, хөдөлгөөнгүй орхисон, хойшлуулсан, нийтэд танилцуулахад хангалтгүй байсан, тэрчлэн аливаа эрхийг хэрэгжүүлэхээр түүнийг үргэлжлүүлээгүй болон тэр нь давамгайлах эрхэд татгалзах үндэслэл гаргаагүй нөхцөлтэй тохиолдолд холбооны гишүүн тэр оронд гаргасан, хэсэг (2)-т дээр дурдсан агуулгаар гаргасан анхны урьдах мэдүүлэгт тодорхойлсон шинэ бүтээлд давамгайлах хугацаа дуусах өдөрт гаргасан дараагийн мэдүүлгийг анхны мэдүүлгээр тооцох ёстой. Урьдах анхны мэдүүлэг, давамгайлах эрхийг татгалзах, үндэслэл болохгүй.
D-(1).Анхны урьдах мэдүүлгийн үндсэн дээр давамгайлах давуу байдал ашиглахыг хүсч байгаа аливаа этгээд, түүнийг үйлдсэн орон, мэдүүлэг гаргасан өдрийг заасан өргөдлийг хамт өгөх үүрэгтэй.
(2) Эдгээр заалт нь эрх бүхий байгууллагын хэвлэн нийтлэлд тухайлбал шинэ бүтээлийн тодорхойлолтод хамаарах патентад дурдсан байх ёстой.
(3) Холбооны гишүүн орон, давамгайлах эрхийг тодорхойлох урьд нь гаргасан мэдүүлгийн хуулбарыг (тодорхойлолт, зураглал г.м) ирүүлэхийг мэдүүлэг гаргагч этгээдээс шаардаж болно. Энэ мэдүүлгийг хүлээн авсан байгуулалгаар баталгаажуулсан хуулбарт ямар нэгэн хууль ёсны шаардлага тавихгүй, гагцхүү ямар ч тохиолдолд түүнийг дараачийн мэдүүлэг гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор дуртай хугацаанд ямар нэгэн хураамж төлөхгүйгээр ирүүлж болно. Харин, энэ байгууллагаас өгсөн, мэдүүлэг анх гаргасан өдрийн тухай магадалгаа болон орчуулгыг хавсаргаж ирүүлэхийг шаардах эрхтэй байна.
(4) Мэдүүлэг гаргах үед нь давамгайллын тухай өргөдөлд зоруилсан өөр ямар нэгэн албан ёсны шаардлага гүйцэтгэх тухай шаардлага байж болохгүй. Холбооны гишүүн орон бүр давамгайлах эрхийг алдахаас илүү хүндрэл учруулах үр дагавар болохгүй, энэхүү зүйлд дурдсан албан ёсны шаардлагыг мөрдөхгүй байх үйлдэл үүсгэх үр дагаврыг тодорхойлно.
(5) Цаашдаа өөр нотолгоо шаардагдаж болно. Анхны урьдах мэдүүлгийн үндсэн дээр давамгайлал хүсч байгаа этгээд энэ мэдүүлгийн дугаарыг заах ёстой. Энэ заалт хэсэг(2)-ийн дээр дурдсан журмаар хэвлэн нийтлэгдэнэ.
Е- (1) Ашигтай загварт гаргасан мэдүүлэгт үндэслэсэн давамгайлах эрхийг хэрэглэж байгаа оронд бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргаж байвал давамгайлах хугацааг бүтээгдэхүүний загварт тогтоосон хугацаагаар авна.
(2).Yүнээс гадна, аливаа оронд патентад гаргасан мэдүүлэгт үндэслэсэн давамгайлах эрхийг хэрэглэж байгаа ашигтай загварын мэдүүлэг гаргах, эсвэл эсрэг байхыг зөвшөөрнө.
F - Холбооны гишүүн аль ч орон, мэдүүлэг гаргач хэд хэдэн оронд тогтоосон олон давамгайлал хүсч байгаа, нэг буюу хэд хэдэн давамгайлал хүсч байгаа мэдүүлэг нэг буюу хэд хэдэн хэсгээс бүрдэж, тэдгээр нь давамгайлал хүсч байгаа мэдүүлэгт ороогүй гэдэг үндэслэлээр хэрэв, зөвхөн энэ хоёр тохиолдолд тухайн орны хуулиар шинэ бүтээлийн нэгдмэл байдал хангасан байвал дээрх патентийн мэдүүлгийг хойшлуулах, давамгайлах эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх эдлэхгүй.
Нэг буюу олон мэдүүлэгт орсон хэсгүүдийн хувьд давамгайлал хүсч байвал дараачийн мэдүүлгийг гаргах нь хэвийн нөхцөлд давамгайлах эрх үүсгэнэ.
G-(1).Хэрэв магадлан дүгнэлтийн явцад мэдүүлсэн шинэ бүтээл олон бүтээлд хамаарч байвал, мэдүүлэг гаргагч, давамгайлах эрхийн давуу байдлын зохих тохиолдолд анхны мэдүүлэг гаргасан өдрийн мэдүүлэг бүрд хэвээр хадгалахаар мэдүүлгийг хэд хэдэн мэдүүлэг болгон салгаж болно.
(2).Мэдүүлэг гаргач өөрийн санаачлагаар, давамгайлах эрхийн давуу байдлын зохих тохиолдолд анхны мэдүүлэг гаргасан өдрийг мэдүүлэг бүрд хэвээр хадгалахаар мэдүүлгийг хэд хэдэн мэдүүлэг болгон салгаж болно. Холбооны гишүүн орон бүр мэдүүлгийг салгахыг зөвшөөрөх нөхцлийг тодорхойлох эрх эдэлнэ.
H- Давамгайлал хүсч байгаа тохиолдолд шинэ бүтээлийн бүх хэсгүүд мэдүүлгийн бүх баримт бичигт бүрэн илэрсэн байвал шинэ бүтээлийн зарим хэсгүүд үүссэн оронд гаргасан мэдүүлэгт тодорхойлогдоогүй гэдэг шалтгаанаар давамгайлал хойшлогдож болохгүй.
I.-(1).Шинэ бүтээлийн эсвэл патент эсвэл зохиогчийн гэрчилгээ өөрийн сонголтоор хүсэх эрх эдэлж байгаа тэр орны зохиогч, патентийн өргөдлийн адил үр дагавартай, тийм нөхцөл үүсгэх энэхүү зүйлд заасан давамгайлах эрхийн үндсэн дээр шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ авах өргөдлийг гаргана.

(2).Шинэ бүтээлийн, эсвэл патент, эсвэл зохиогчийн гэрчилгээ өөрийн сонголтоор хүсч болох эрх эдэлж байгаа оронд амьдарч байгаа мэдүүлэг гаргагч, патент, ашигтай загвар буюу шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ хүссэн өргөдөлд үндэслэгдсэн давамгайлах эрх гаргах патентийн өргөдөлд хамаарах энэхүү зүйлийн дагуу шинэ бүтээлийн зохиогчийн гэрчилгээ авах эрх эдэлнэ.

Зүйл 4bis
[Патент: Янз бүрийн оронд адил шинэ бүтээлд олгогдсон патентийн үл хамаарал]

(1).Патентууд, Холбооны гишүүн орны иргэнээс, Холбооны гишүүн янз бүрийн оронд гаргасан мэдүүлгийн патент Холбооны гишүүн эсвэл гишүүн бус бусад аль ч оронд авсан адил шинэ бүтээлийн патентаас үл хамаарна.
(2).Энэхүү заалт ямар нэгэн хязгаарлалтгүй авч үзэх бөгөөд тухайлбал, мэдүүлгийг давамгайлах хугацаанд гаргасан патент, патентийг хүчингүй болгох эрхийн үйлчлэлийг зогсоох үүднээс ч гэсэн үл хамааралтай гэсэн утга юм.
(3).Энэхүү заалт патент хүчин төгөлдөр байх хугацаанд хэрэгжиж байгаа бүх патентад хамаарна.
(4).Энэхүү заалт шинээр орон нэгдэх орох тохиолдолд нэгдэн орох хуагцаанд аль ч талаасаа хэрэгжиж байгаа патентийн хувьд адил хэрэглэндэнэ.
(5).Давамгайллаас үүсэх давуу байдлаар асван патент, хэрэв патент нь давамгайллаас үүсэх давуу байдлаар бус мэдүүлэг гаргаж, патент олгогдсон байсан ч Холбооны гишүүн янз бүрийн оронд үйлчлэх хугацаа нь ямар байх хэмжээндээ хэрэгжинэ.


Зүйл 4ter
[Патент, патент дээр зохиогчийг заах]

Зохиогч патент дээрээ өөрийн нэрийг заалгах эрх эдэлнэ.

Зүйл 4quater
[Патент: Хуулийн дагуу худалдааг хязгаарлах тохиолдолд патентлаг чадвар хадгалагдах]

Патентлагдсан аргаар үйлдвэрлэгдсэн болон патентлагдсан бүтээгдэхүүний худалдааг үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр хязгаарласан буюу багасгасан гэдэг үндэслэлээр патент олгохыг татгалзах болон патентийг хүчингүйд тооцож болохгүй.

Зүйл 5
[А.Патент: бүтээлийг оруулах, ашиглахгүй байх болон хангалтгүй ашиглах, албадан лицензи
В.Бүтээгдэхүүний загвар: ашиглахгүй байх, барааг оруулах
С.Барааны тэмдэг: ашиглахгүй байх, хэлбэрийн ялгаа, хам эзэмшигчийн ашиглалт
D.Патент, ашигтай загвар, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар: тэмдэг хэрэглэх]

А.(1).Холбооны гишүүн аль нэг оронд үйлдвэрлэсэн барааг, патент олгох оронд патент эзэмшигч оруулбал түүнд үндэслэсэн эзэмшигчийн эрхэд хохирол үүсэхгүй.
(2).Холбооны гишүүн орон бүр, ашиглагдаагүй шинэ бүтээлийн хувьд патентаар олгогдсон онцгой эрхийг хэрэгжүүлэх явцад гарч болох зүй бусын ашиглалтыг таслан тогтоох зорилгоор албадан лицензи өгөх тухай хууль ёсны арга хэмжээ авах эрх эдэлнэ.
(3).Албадан лицензи өгөх нь зүй бусын ашиглалтыг таслан зогсооход хангалтгүй байгаа тэр тохиолдолд патентийн эрхийг хасч болгож болно. Патентийг хүчингүй болгох, патентийн эрхийг хасах аль ч үйлдлийг анхны албадан лицензи өгснөөс хойш 2 жилийн хуагцаа дуусахаас өмнө хийж болохгүй.
(4).Патентийн мэдүүлэг гаргаснаас хойш 4 жилийн өнгөрөөгүй буюу патент олгосноос хойш 3 жил өнгөрөөгүй, болон аль хугацаа нь сүүлд дуусахаас өмнө ашиглаагүй буюу хангалтгүй ашигласан гэдэг шалтгаанаар албадан лицензи өгөхийг шаардаж болохгүй; хэрэв патент эзэмшигч түүний ашиглаагүй байсан тухай үйлдлээ нотолж байвал албадан лицензи өгөхөөс татгалзана. Тийм лицензи нь онцгой бус байх ба мөн энэ лицензийг хэрэглэж байгаа үйлдвэрийн газрын хэсэгт нь өгөх давхар (хараат лицензи өгөх зөвшөөрөлтэй байна.
(5).Дээр дурдсан заалтыг ашигтай загварт шаардлагатай засвар, найруулгатайгаар хэрэглэнэ.
В.Бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалтыг, түүнийг ашиглаагүй болон эрхийн хамгаалалттай бүтээгдэхүүнтэй адил төстэй, ижил гарлын бараа оруулсан гэдэг шалтгаанаар зогсоож болохгүй.
С-(1).Хэрэв бүртгэгдсэн тэмдгийг, бүртгэлд авсан тэр оронд заавал ашиглах ёстой байвал ашиглагдаагүй гэдгийг үнэмшилтэй шалтгааныг сонирхогч этгээдийн зүгээс нотолж байгаа тийм тохиолдолд юм уу, зохистой хугацаа дууссан тохиолдолд л түүний бүртгэлийг хүчингүй болгож болно.
(2).Холбооны гишүүн аль нэг оронд бүртгэгдсэн тэмдгийн ялгагдах шинж тэмдгийг өөрчлөөгүй зөвхөн зарим нэг бүрдлээр ялгагдах тэмдгийн эзэмшигчийн ашиглалт нь тэмдэгт олгосон эрхийн хамгаалалтыг хязгаарлахгүй юм уу, бүртгэлийн хүчингүй гэдгийг хүлээн зөвшөөрөх үйлдлийг үүсгэхгүй.
(3).Эрхийн хамгаалалт хүсч байгаа тухайн орны хуулийн дагуу тэмдгийн хам эзэмшигчид үйлдвэрлэл, худалдааны байгууллагын адил төрлийн буюу ижил үүслийн бүтээгдэхүүнд нэг адил тэмдгийн зэрэг ашиглалт нь хэрэв тийм тэмдгийн ашиглалт нь нийтэд зөрчил үүсгэх, төөрөгдөл гаргахгүй байвал эрхийн хамгаалалт хүсч байгаа Холбооны гишүүн аль нэг оронд тэмдгийн бүртгэлд саад болох ямар нэгэн байдлаар эрхийн хамгаалалтыг хязгаарлах үйлдэл хийж болохгүй.
D.-Эрхийг хүлээн зөвшөөрөхдөө бүтээгдэхүүн дээр тавьсан ямар нэгэн тэмдэглэл буюу патент, ашигтай загвар, барааны тэмдгийн бүртгэл, болон бүтээгдэхүүний загварын хадгалалтанд ямар нэгэн заалт хийсэн байхыг шаардахгүй.

Зүйл 5bis
[Аж үйлдвэрийн өмчийн эрхийн бүх төрөл: эрхийг хадгалах хураамжийн төлбөрийн хөнгөлөлтийн хугацаа: Патент сэргээх]

(1).Аж үйлдвэрийн өмчийн эрхийг хадгалахад төлөх хураамжид олгох хөнгөлөлтийн хугацаа нь үндэсний хуулиар тогтоосон хураамж байвал, түүнд оногдох нэмэгдэл хураамжийн хамт 6 сараас багагүй байхаар тогтооно.
(2).Холбооны гишүүн орон, хураамж төлөгдөөгүйгээс болоод хүчингүй болсон, шинэ бүтээлийн патентийг сэргээх эрх эдэлнэ.

Зүйл 5ter
[Патент: тээврийн хэрэгслийн хэсэг болох патентлагдсан бүтээлийг чөлөөтэй ашиглах]

Холбооны гишүүн орон бүрд дараах үйлдлийг патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохгүй:
1.Холбооны гишүүн орны нутагт усан замаар тохиолдлоор буюу түр нэвтэрч орсон бусад орны хөлөг онгоцны гадар бие, хөдөлгүүр, татуургын сүлжил, механизм болон бусад тоног төхөөрөмжид патентлагдсан хэрэгслийг онцгой шаардлагаар ашигласан бол.
2.Холбооны гишүүн орны нутагт агаарын болон газрын замаар тохиолдлоор буюу бүр нэвтэрч орсон бусад орны агаарын болон газрын хөдлөх бүрэлдэхүүний бүтээц, ашиглалт болон бүтээцийн туслах тоногдолд патентлагдсан хэрэгслийг ашигласан бол.

Зүйл 5quater
[Патент: Патент олгосон оронд, патенттай аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулах]

Патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн барааг эрхийн хамгаалалт хийсэн Холбооны гишүүн оронд оруулж байвал патент эзэмшигч тухайн оронд патентлагдсан аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хувьд оруулж байгаа орны үндэсний хуулиар түүнд олгогдсон бүх эрхийг эдлэнэ.

Зүйл 5 quinquies
[Бүтээгдэхүүний загвар]

Холбооны гишүүн бүх оронд бүтээгдэхүүний загвар хамгаалагдана.

Зүйл 6
[Тэмдэг: бүртгэх нөхцөл, янз бүрийн оронд эрх хамгаалагдсан тэмдгийн үл хамаарал]

(1).Барааны тэмдэг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцлийг Холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлогдоно.
(2).Гэхдээ Холбооны гишүүн орны иргэнээс Холбооны гишүүн аливаа оронд мэдүүлсэн барааны тэмдгийг гарсан орондоо мэдүүлэг өгөөгүй, бүртгүүлээгүй, хугацаа сунаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулах буюу эсвэл хүчин төгөлдөр бус гэж хүлээн зөвшөөрч болохгүй.
(3).Холбооны гишүүн аль нэг оронд зохих журмаар бүртгүүлсэн барааны тэмдэг нь үүссэн орон болон Холбооны гишүүн бусад оронд бүртгүүлсэн тэмдгүүдээс үл хамааралтай гэж тооцогддог.









Зүйл 6bis
[Тэмдэг:нийтэд илэрхий болон барааны тэмдгүүд]

(1).Хоблооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн оронд нийтэд илэрхий болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн хуулбарласан орчуулсан барааны тэмдгийг хэрэглэхийг бүртгэхийг хүчингүй гэж хүлээн зөвшөөрөх болон хойшлуулах тухай сонирхогч этгээдийн гаргасан мэдэгдлээр буюу эсвэл тухайн орны хууль тогтоомжинд зөвшөөрч байвал захиргааны байгууллагын санаачилгаар хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээнэ. Энэхүү заалт, тэмдгийн зонхилох бүрдэл хэсэг нь нийтэд илэрхий болсон тэмдгийн хуулбар буюу түүнийг дуурайлгасан, түүнтэй төөрөлдөл үүсгэж болохуйц байгаа тохиолдолд бүрэн хамаарна.
(2).Тийм тэмдгийг хүчингүй болгох тухай шаардлага гаргахын тулд тэмдгийн бүртгэлийн өдрөөс эхлэн таван жилээс багагүй хугацаанд мэдэгдэнэ. Холбооны гишүүн орон, тэмдгийн ашиглалтыг хориглох шаардлага гаргаж болох хугацааг ч тогтоох эрх эдэлнэ.
(3).Шудрага бусаар ашиглаж байгаа болон бүртгэгдсэн тэмдгийг ашиглахыг хориглох буюу хүчингүй болгох тухай шаардлага гаргах хугацаа тогтоохгүй.

Зүйл 6ter
[Тэмдэг: Улсын сүлд, хяналтын тусгай тэмдэглээ болон Засгийн газар хоорондын байгууллагын билгэ тэмдэгтэй холбоотой тэмдгийг хориглох]

(1)(а).Холбооны гишүүн бусад орны улсын билгэ тэмдэг, далбаа, сүлд, тэдгээр орны баталгаажуулалт, хяналтын тэмдэглээ, тусгай тэмдэг, тэрчлэн сүлдний үүсэл, дүрслэлийн талаас авч үзэхэд дууриалгасан тэмдгийг барааны тэмдгээр буюу түүний ямар нэгэн бүрдэл хэсэгт, эрх бүхий засаглалын зөвшөөрөлгүй ашиглаж байгааг, зохих арга хэмжээний замаар хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, хойшлуулах талаар Холбооны гишүүн орнууд харилцан тохиролцоно.
(в).Дэд хэсэг (а)-т дээр дурдсан заалт эрхийн хамгаалалтыг хангахад чиглэгдсэн хүчин төгөлдөр олон улсын хэлэлцээрийн зүйл болж яваа сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, хураангуйлсан болон бүтэн нэрнээс бусад сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, холбооны нэг буюу хэд хэдэн орон гишүүн нь байдаг Засгийн газар хоорондын байгууллагын хураангуйлсан болон бүтэн нэрэнд адил хэмжээгээр хамаарна.
(с).Холбооны гишүүн аль ч орон дэд хэсэг (в)-т дээд дурдсан заалтыг, энэхүү Конвенци тухайн оронд хүчин төгөлдөр болохоос өмнө шударгаар олж авсан эрх эзэмшигчид хохирол учруулах байдлаар хэрэглэх ёсгүй. Хэрэв дэд хэсэг (а)-т дээр дурдсан бүртгэл, ашиглалт нь тухайн байгууллага, сүлд, далбаа, билгэ тэмдэг, хураангуйлсан болон бүтэн нэрийн холбоос байна гэсэн сэтгэгдэл нийтэд үүсгэхгүй эсвэл мөн энэ бүртгэл, ашиглалт байгууллага, ашиглагчийн хоорондох холбоосонд будлиан үүсгэх нийтэд төөрөгдөл үүсгэхээр илэрхий чиглэгдсэн байвал Холбооны гишүүн орон дурдсан заалтыг хэрэглэх үүрэггүй.
(2).Баталгаажуулалт, хяналтын тэмдэглээ, тусгай тэмдгийг хэрэглэхийг хориглох үйлдэл нь тэмдэг, эсвэл түүнийг бүрдэлдээ багтаасан тэмдгийг тэр төрлийн буюу адил бараанд ашиглахаар зориулагдсан байх тэр тохиолдолд хүчинтэй байна.
(3)(а) Эдгээр заалтуудыг хэрэглэх зорилгоор Холбооны гишүүн орнууд, Олон улсын товчоогоор зуучлуулж улсын билгэ тэмдэг, баталгаажуулат, хяналтын тэмдэглээ, тусгай тэмдэг зэрэг цаашдаа энэхүү зүйлийн хамгаалалтын доор бүрэн хэмжээгээр, эсвэл зарим хязгаартай гаргахыг хүсч байгаа тэмдгийн тухай тодорхойлолтыг бие биедээ мэдээлэх, тэрчлэн эдгээр тодорхойлолтонд цаашид орсон мэдээллийг өгч байх талаар харилцан тохиролцоно.
Холбооны гишүүн орон бүр мэдээлсэн тэмдгийг нийтэд танил болгох зорилгоор цаг алдалгүй хэвлэн нийтэлнэ.
Гэхдээ тийм мэдэгдэл улсын сүлдний хувьд зайлшгүй биш.
(в).Энэхүү зүйлийн хэсэг (1)-ийн доод хэсэг (в)-т дурдсан заалт, зөвхөн Олон улсын товчоогоор зуучлуулж Холбооны гишүүн оронд мэдээлэгдсэн сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, олон улсын Засгийн газар хоорондын байгуулалгын хураангуйлсан болон бүтэн нэрэнд хэрэглэгдэнэ.
(4).Холбооны гишүүн орон бүр өөрийн боломжийн хэрээр татгалзсан байдлаа, Олон улсын товчоогоор зуучлуулан сонирхогч орон болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад, мэдээллийг хүлээж авснаас хойш 12 сарын дотор мэдэгдэнэ.
(5).Улсын сүлдний хувьд хэсэг (1)-т дээр дурдсан арга хэмжээг 1925 оны 11 дүгээр сарын 6-аас хойш бүртгэгдсэн тэмдэгт хэрэглэнэ.
(6).Далбаанаас бусад төрийн билгэ тэмдгийн хувьд болон тэрчлэн Холбооны гишүүн орны тэмдэглээ, тусгай тэмдэг, сүлд, далбаа, бусад билгэ тэмдэг, олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын хураангуйлсан болон бүтэн нэрийн хувьд энэ заалт, зөвхөн дээрх хэсэг (3)-т дурдсан мэдээллийг хүлээж авснаас хойш 2 сарын дотор бүртгэгдсэн тэмдэгт хэрэглэгдэнэ.
(7).Шудрага бус үйлдлийн тохиолдолд орнууд, 1925 оны 11 дүгээр сарын 6-аас өмнө бүртгэгдсэн төрийн билгэ тэмдэг, тэмдэглээ, тусгай тэмдгийг агуулсан тэмдгийг хүчингүй болгох эрх эдэлнэ.
(8).Өөрийн орондоо төрийн билгэ тэмдэг, тэмдэглээ, тусгай тэмдэг хэрэглэх зөвшөөрөлтэй орон бүрийн иргэд бусад орны тийм тэмдэгтэй адил үүсэлтэй тэмдэг хэрэглэж болно.
(9).Хэрэв тухайн ашиглалт нь барааны гарлын хувьд төөрөгдөл үүсгэж болохоор байвал, Холбооны гишүүн бусад орны улсын сүлдийг зөвшөөрөлгүйгээр худалдаанд хэрэглэхийг хориглох үүрэгтэй.
(10).Дээр дурдсан заалтууд Зүйл 6 quinquies бүлэг В-гийн хэсэг (3)-т дурдсан эрхийг орнууд хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, Холбооны гишүүн оронд гаргасан тэмдэглээ, тусгай тэмдэг, сүлд, далбаа, төрийн бусад билгэ тэмдгийг болон тэрчлэн дээр дурдсан хэсэг (1)-т жагсаасан олон улсын Засгийн газар хоорондын байгууллагын ялгах тэмдгийг зөвшөөрөлгүй агуулсан тэмдгийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөх, бүртгэлийг хойшлуулах эрхтэй.

Зүйл 6 quater
(Тэмдэг: тэмдгийг шилжүүлэх)

(1). Тухайн тэмдгийг ашиглаж байгаа үйлдвэрлэл, худалдааны байгууллагтай хамт шилжүүлж байвал ийм шилжүүлэлтийг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөхөд, үйлдвэрлэл, худалдааны байгууллагын хагас нь тэр оронд байрлаж, шилжүүлсэн тэмдгийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг борлуулах онцгой эрхийг хамтад нь шилжүүлж авсан тэр тохиолдолд л Холбооны гишүүн орны хуулийн дагуу тэмдгийн шилжүүлэлт хүчин төгөлдөр гэж үзнэ.
(2). Энэ заалт Холбооны гишүүн оронд, тухайн тэмдгийн шилжүүлэлт хүчин төгөлдөр байх, эрх шилжүүлж авсан этгээдийн ашиглалт уг тэмдгийг ашиглаж байгаа бүтээгдэхүүний чанар, шинж байдал, гарал үүслийн хувьд нийтэд төөрөгдөл үүсгэж болох байдлыг авч үзэх үүрэг ноогдуулахгүй.

Зүйл 6 quinquies
Тэмдэг: Холбооны гишүүн оронд, Холбооны гишүүн бусад оронд бүртгэгдсэн тэмдгийн хамгаалалт. ("Ямар байгаагаар нь" гэдэг тайлбар)

А. -(1). Yүссэн орондоо зохих журмын дагуу бүртгэгдсэн барааны тэмдэг бүрийг Холбооны гишүүн бусад оронд бүртгүүлэхээр мэдүүлж болох ба энэ зүйлд заасан тайлбараар ямар байгаагаар нь хамгаална. Эдгээр орон бүртгэлийг бүрэн албан ёсны болтол үүссэн оронд нь эрх бүхий байгууллагад бүртгэсэн тухай гэрчилгээ ирүүлэхийг шаардаж болно. Тийм гэрчилгээнд ямар нэг зүйл шаардахгүй.
(2). Холбооны гишүүн орныг үүслийн орон гэж байвал, мэдүүлэг гаргагч тэнд жинхэнэ болон бодит үйлдвэрлэл, худалдааны байгууллагатай байх, харин түүнд Холбооны хэмжээнд тийм байгууллагагүй боловч холбооны гишүүн орон түүний амьдран суудаг орон байх, эсвэл холбооны хэмжээнд амьдран суудаг орон байхгүй боловч холбооны гишүүн орны иргэн байх болон тохиолдлын аль нэгийг хангаж байх ёстой.
В. -Энэхүү зүйлийн үйлдэлд хамаарах барааны тэмдэг зөвхөн дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэх буюу бүртгэхээс татгалзсан байж болно.
1. Хэрэв тэмдэг, эрхийн хамгаалалт хүсч байгаа оронд гуравдагч этгээдийн олж авсан эрхийг хөндөж байвал;
2. Хэрэв тэмдэг, аль нэг ялгагдах шинж тэмдгийг халсан буюу тухайн тэмдэг болон бүтээгдэхүүний гарлын байршил, үнэ, зориулалт, тоо, чанар, төрлийн тэмдэглэл, үйлдвэрлэсэн хугацаа эсвэл эрхийн хамгаалалт хүсч байгаа орны худалдааны шударга болон учирсан заншил, хэвшсэн хэлбэр нийтээр мэддэг зэрэг худалдаанд хэрэглэж болох заалтыг шууд ургуулсан бүрдэлтэй байвал;
3. Хэрэв тэмдэг, нийтэд төөрөгдөл үүсгэж болох нийгмийн хэв журам, ёс суртахуунд харшилж байвал, үүнийг нийгмийн хэв журамд шууд хамаарах заалтаас бусад тохиолдолд тэмдгийн тухай ямар нэгэн заалтад тохирохгүй гэсэн бодит шалтгаанаар нийгмийн хэв журамд харшилж байна гэж үзэхгүй. Гэхдээ зүйл 10bis-ийн ашиглалт хадгалагдана.
С. -(1). Тэмдгийг эрхийн хамгаалалтын зүйл батлахыг тодорхойлохын тулд бүхий л бодит нөхцөл болон онцгойлон тэмдгийг ашиглах хугацааг авч үзнэ.
(2). Холбооны гишүүн бусад оронд, тэмдгийн үүсэн тухайн оронд бүртгэгдсэн тэмдгийн адилтгах шинжийг хөндөөгүй болон тэмдгийн ялгагдах шинж тэмдгийг өөрчлөөгүй бүрдлээр тэмдэг үүссэн оронд хамгаалагдсан тэмдгээс ялгагдаж байна. гэдэг ганцхан үндэслэлээр барааны тэмдэг хойшлогдож болохгүй.
D. -Хэрэв үүссэн оронд бүртгэгдээгүй тэмдэг эрхийн хамгаалалт хүсч байвал энэхүү зүйлийн заалтыг хэн ч ашиглаж болохгүй.
E. -Гэхдээ тэмдэг үүссэн оронд хийсэн тэмдгийн бүртгэлийн шинэчлэл ямарч тохиолдолд, уг тэмдэг бүртгэгдсэн холбооны гишүүн өөр оронд бүртгэлийг шинэчлэх үүрэг үүсэхгүй.
F. -Тэмдэг үүссэн оронд хийгдсэн бүртгэл зүйл 4-д заасан хугацаанд хэрэгжиж байвал тэмдэг бүртгүүлэхээр өгсөн өргөдөлд давамгайлах эрхийн давуу тал хадгалагдсан байна.





Зүйл 6 sexies
Тэмдэг: Yйлчилгээний тэмдэг

Холбооны гишүүн орон үйлчилгээний тэмдгийг хамгаалах үүрэг хүлээнэ. Гэхдээ тэд эдгээр тэмдгийг бүртгэх үүрэг хүлээхгүй.

Зүйл 6 septies
Тэмдэг: Эзэмшигчийн зөвшөөрөлгүй түүний төлөөлөгч, итгэмжлэгчээр бүртгэл хийлгэх

(1). Холбооны гишүүн аль нэг орны тэмдэг эзэмшигчийн төлөөлөгч, итгэмжлэгч, нэг буюу хэд хэдэн гишүүн оронд тэр тэмдгийг бүртгүүлэхээр өөрийн санаачилгаар мэдүүлэг өгвөл, хэрэв төлөөлөгч буюу итгэмжлэгч энэ үйлдлээ үнэмшүүлсэн нотолгоо гаргаагүй бол, эсвэл өөрийн ашигт зориулж бүртгэлийг дахин бүртгүүлэхийг тухайн орны хууль зөвшөөрч байвал эзэмшигч бүртгэлийг дахин бүрдүүлэх болон түүнийг хүчингүй болгохыг шаардах эрх эдэлнэ.
(2). Хэсэг (1)-т заасан нөхцлийн дагуу, хэрэв эзэмшигчийн төлөөлөгч буюу итгэмжлэгч тэмдэг ашиглах зөвшөөрөл өгөөгүй бол эзэмшигч тэмдгийн ашиглалтыг саатуулах эрх эдэлнэ.
(3). Yндэсний хуулиар энэ зүйлд заасан эрхийг эзэмшигч ашиглах ёстой зохистой хугацааг багтааж болно.

Зүйл 7
Тэмдэг: Тэмдэг хэрэглэж байгаа бүтээгдэхүүний шинж байдал

Барааны тэмдэг хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний шинж байдал ямарч тохиолдолд тэмдгийн бүртгэлийг саатуулах зүйл болохгүй.

Зүйл 7 bis
Тэмдэг: Хамтын тэмдэг

(1). Холбооны гишүүн орон, тэмдэг үүссэн орны хуультай зөрчилдөхгүй байвал үйлдвэрлэл, худалдааны байгууллагын эзэд биш хамтлаг байлаа ч тэмдэг хамтран хэрэглэх эзэмшигчийн тэмдгийг хамгаалах, бүртгүүлэх, мэдүүлэг авах үүрэг хүлээнэ.
(2). Орон бүр хамтын тэмдгийг хамгаалах онцгой нөхцлийг өөрөө тодорхойлох болон хэрэв энэ тэмдэг нийтийн сонирхолд харшилж байвал түүний эрхийн хамгаалалтыг татгалзаж болно.
(3). Гэхдээ хамтын эзэмшлийн хэрэгжилт тухайн орны хуулинд харшлаагүй тохиолдолд энэ хамтлаг эрхийн хамгаалалт хүсч байгаа тухайн оронд оршдоггүй болон энэ орны хуультай зохицоогүй байгуулагдсан гэдэг үндэслэлээр тэр хамтын тэмдгийн эрхийн хамгаалалтыг татгалзаж болохгүй.

Зүйл 8
Аж ахуйн нэгжийн нэр

Холбооны гишүүн бүх оронд аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг заавал мэдүүлэг гаргах, бүртгэлгүйгээр хамгаална.

Зүйл 9
Тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашигласан барааг оруулахад хураах

(1). Холбооны гишүүн оронд хууль ёсны хамгаалалтын эрхтэй тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг гаднаас оруулахад хураана.
(2). Мөн хууль бус тэмдэг хэрэглэж байгаа бараатай оронд болон тийм барааг өөр оронд оруулахад хураана.
(3). Прокурор болон бусад эрх бүхий байгууллага, сонирхогч этгээд, хувь хүн, хуулийн этгээдийн шаардлагаар орон бүрийн дотоодын хуулийн дагуу хураана.
(4). Засгийн байгууллагын бараа шууд нэвтэрч гарах тохиолдолд хураах үүрэг хүлээхгүй.
(5). Хэрэв тухайн орны хуулиар бараа оруулахад хураах тухай заагаагүй бол барааг хураах үйлдлийг оруулахыг хориглох буюу орсны дараа хураах үйлдлээр сольж болно.
(6). Хэрэв тухайн орны хуулиар бараа оруулахад хураах, оруулахыг хориглох, оруулсан хойно нь хураах тухай заагаагүй бол тухайн хуулинд тохирох өөрчлөлт оруулах болтол эдгээр арга хэмжээг тухайн орны иргэний эрхийн адил нөхцлөөр хангах тэр орны хуулийн үйлдэл, хэрэгслээр оруулна.

Зүйл 10.
Худал заалт: Бүтээгдэхүүний гарал үүсэл болон үйлдвэрлэгчийн хувийн байдлын тухай худал заалттай барааг оруулахад хураах гэх мэт

(1). Урдах зүйлийн заалт, бүтээгдэхүүний гарал үүслийн тухай болон үйлдвэрлэгч, худалдагч, бэлтгэгчийн хувийн байдлын талаархи худал заалтыг шууд ба шууд бус хэрэглэсэн тохиолдолд хэрэглэгдэнэ.
(2). Байршлын нэрэнд бүтээгдэхүүний үүслийн газрын нэрийг эсвэл дүүргийн нэрэнд тэр дотор оршдог газраар худал заасан эсвэл орны нэрийг буюу орны нэрэнд гарал үүслийн худал заалт хэрэглэсэн гэдэг үндэслэл үүсч байгаа иймэрхүү бүтээгдэхүүний борлуулалт, бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх ажиллагаа явуулдаг худалдаа, үйлдвэрлэл, бэлтгэх ажил хийдэг аливаа этгээдийг хувь хүн, хуулийн этгээдийн алин болохоос үл хамааруулах сонирхогч бие гэж үзнэ.

Зүйл 10 bis
Шудрага бус өрсөлдөөн

(1). Холбооны гишүүн орон, энэ Холбоонд оролцогч орны иргэдийг шударга бус өрсөлдөөнөөс үр нөлөөтэй хамгаалалтаар хангана.
(2). Yйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаанд үнэнч заншилд харш өрсөлдөөний аливаа үйлдлийг шударга бус өрсөлдөөнд тооцно.
(3). Хориглох зүйлс:
1. Байгууллага буюу өрсөлдөгчийн үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа, түүний бүтээгдэхүүний хувьд боломжтой эсэхээс үл хамааран будлиан үүсгэх арга агуулсан бүх үйлдлийг
2. Байгууллага, өрсөлдөгчийн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа болон түүний бүтээгдэхүүний нэрийг гутаах боломжтой арилжааны үйл ажиллагааны хэрэгжиж байгаа тухай худал нотолгоог
3. Эдгээр заалт, нотолгоог хэрэглэснээр барааны тоо, хэрэглээний тэнцэх байдал, чанар үйлдвэрлэх арга, шинж байдлын хувьд арилжааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийтийн дунд төөрөгдөл үүсгэж болох үйлдлийг.

Зүйл 10 ter
Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэр, худал заалт, шудрага бус өрсөлдөөн: Шүүхэд хандах эрх, хамгаалалтын хэрэгсэл

(1). Холбооны гишүүн орон, Холбооны гишүүн бусад орны иргэдийг зүйл 9, 10 болон 10 bis-д заасан бүх үйлдлийг үр нөлөөтэй таслан зогсоох хуулийн хэрэгслээр хангах үүрэгтэй.
(2). Yүнээс гадна тухайн орны холбоо, нэгдэлд зориулан эрхийн хамгаалалт хүсч байгаа орны хуулиар ямар хэмжээнд зөвшөөрч байгаа төвшинд зүйл 9, 10 болон 10 bis-д авч үзсэн үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдвэр, худалдаа, бэлтгэлийн сонирхогч талаас шүүх буюу захиргааны байгууллагаар дамжуулан үйл ажиллагаа явуулах ба эдгээр холбоо, нэгдэлд зөвшөөрч байгаа арга хэмжээ нь тэдгээрийн орших орны хуультай зөрчилдөхгүй байвал тийм арга хэмжээг холбооны гишүүн орон авах үүрэг хүлээнэ.

Зүйл 11
Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг: олон улсын тодорхой үзэсгэлэнд түр хамгаалалт хийх

(1). Холбооны гишүүн орон, тэдгээрийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдсан олон улсын болон албан ёсны үзэсгэлэнд тавигдсан барааны хувьд өөрсдийн дотоодын хуулийн дагуу патентлаг чадвартай шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг байвал түр хамгаалалт хийнэ.
(2). Энэ түр хамгаалалт нь зүйл 4-д заасан хугацаанаас хэтэрч болохгүй. Хэрэв түүнээс оройтвол давамгайлах огноо хүчинтэй болж, гэхдээ аливаа орны эрх мэдэл бүхий байгууллага барааг үзэсгэлэнд тавьж сурталчилсан өдрөөс эхлэн энэ хугацааг зөвшөөрч болно.
(3). Орон бүр үзэсгэлэнд тавьсан барааны бодит нотолгоо буюу сурталчилсан хугацаа, мөн шаардлагатай бол бусад нотлох баримт бичгийг шаардаж болно.






Зүйл 12
Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхлэх үндэсний тусгай албад

(1). Холбооны гишүүн орон бүр шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон төвлөрсөн хадгаламжийг зохион байгуулах үүрэгтэй.
(2). Энэ алба нь албан ёсны тогтмол хэвлэлтэй байна. Тогтмол хэвлэн нийтлэлд:
(а) патент олгосон эзэмшигчийн нэрсийг патентлагдсан бүтээлийн товч нэрийн хамт
(b) бүртгэгдсэн тэмдгийн дардас

Зүйл 13
Холбооны Чуулган

(1).(а). Холбоо нь конвенцийн зүйл 13-17-д холбогдсон Холбооны гишүүн орноос бүрдэх Чуулгантай байна.
(b). Орон бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөгч, шинжээчтэй байж болно.
(с). Төлөөлөгч тус бүрийн зардлыг томилсон Засгийн газар хариуцна.
(2).(а). Чуулган нь:
(i) Холбоог хадгалах, хөгжүүлэх, энэхүү конвенцийг хэрэглэхтэй холбогдсон бүх асуудлыг авч хэлэлцэнэ;
(ii) Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагыг (цаашид "байгууллага" гэх) байгуулсан энэхүү конвенцид заасан Оюуны өмчийн олон улсын товчоонд (цаашид "олон улсын товчоо " гэх) дахин авч үзэх асуудлаар бага хуралд бэлтгэх талаар заавар өгөх бөгөөд ингэхдээ зүйл 13-17-д холбогдоогүй холбооны гишүүн орны саналд зохих анхаарал тавина;
(iii) Байгууллагын ерөнхий захирлаас Холбооны талаар явуулсан үйл ажиллагааны тайланг хэлэлцэн батлах, Холбооны эрх мэдэлд багтах бүх асуудлаар шаардлагатай бүх зааврыг түүнд өгнө;
(iv) Чуулганы гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно;
(v) өөрийн гүйцэтгэх хорооны үйл ажиллагааг сайшааж тайланг хэлэлцэн батлахаас гадна түүнд зохих заавар өгнө;
(vi) Холбооны хөтөлбөрийг тодорхойлж хоёр жилийн төсвийг гаргаж, түүний санхүүгийн тайланг батална;
(vii) Холбооны санхүүгийн дэг журмыг батална;
(viii) Холбооны зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх шинжээчдийн хороо, ажлын хэсгийг байгуулна;
(ix) Холбооны гишүүн бус ямар орны, түүнчлэн Засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус ямар байгууллагыг хуралдаандаа ажиглагчаар оролцуулж болохыг тодорхойлно;
(x) Зүйл 13-17-д засвар оруулна;
(xi) Холбооны зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа шаардлагатай бусад үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;
(xii) Энэхүү конвенцийн зорилгоос үүдэн гарч байгаа бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ;
(xiii) Чуулганы зөвшөөрсөн нөхцөлд байгууллагыг үүсгэн байгуулах конвенцээр тогтоосон тийм эрхийг хэрэгжүүлнэ.
(3).(а). Дэд хэсэг (b)-ийн нөхцөлийг мөрдөх нөрцөлд төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлөх боломжтой.
(b). Зүйл 12-д заасан аж үйлдвэрийн өмчийн үндэсний тусгай алба үүргийг аль нэг нь гүйцэтгэх эрхтэй ерөнхий байгууллагын үүсгэсэн буюу онцгой хэлэлцээрийн дагуу нэгдсэн Холбооны гишүүн орон тэдгээрийн аль нэгтэй хийх ярилцлагад оролцож болно.
(4).(а). Чуулганы гишүүн орон бүр нэг санал өгөх эрхтэй байна.
(b). Чуулганы гишүүн орны тэн хагас нь хүчин төгөлдөр байдлыг бүрдүүлнэ.
(с). Дэд хэсэг (b)-ийн заалтыг үл харгалзан аль нэг хуралдаанд оролцсон орон тоо Чуулганы нийт гишүүн орны тэн хагасаас бага гэхдээ гуравны нэг буюу түүнээс илүү гишүүн орон төлөөлөгчдөө ирүүлсэн бол уг чуулганаас шийдвэр гаргаж болох бөгөөд гэхдээ Чуулган өөрийнх нь ажиллагааны журамд хамаарахаас бусад бүх шийдвэр нь гагцхүү дор дурдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Олон улсын товчоо нь хуралдаанд оролцоогүй Чуулганы гишүүн орнуудад доорхи шийдвэрийг илгээж, уг шийдвэрийг ийнхүү илгээснээс хойш 3 сарын дотор энэ шийдвэрт санал өгч байгаа эсэх, татгалзсан тухай саналаа бичгээр ирүүлэхийг хүснэ. Тогтоосон хугацаа өнгөрмөгц энэ журмаар саналаа өгсөн буюу түдгэлзсэнээ мэдэгдсэн орны тоо Чуулган хүчинтэй болоход дутуу байсан тоонд хүрч байвал зохих олонхи байсан гэж үзэж шийдвэрийг хүчин төгөлдөр болсонд тооцно.
(d). Энэхүү конвенцийн зүйл 17(2)-д заалтыг мөрдөх нөхцөл Чуулган нийт гишүүдийн гуравны хоёрын дийлэнхийн саналаар шийдвэрээ гаргана.
(е). Түтгэлзсэн гишүүдийн саналыг тооцоонд авахгүй.
(5).(а). Дэд хэсэг (b)-д заасан тохиолдлоос гадна төлөөлөгч зөвхөн нэг олныг төлөөлж саналаа өгнө.
(b). Дэд хэсэг (3).(b)-т заасан холбооны гишүүн орон дүрмийн дагуу Чуулганы хуралдаанд өөрийн орны төлөөлөгчдийг оролцуулах талаар мэрийх ёстой.
Хэрэв ямар нэгэн онцгой нөхцөлд дурдсан орны аль нэг нь өөрийн төлөөлөгчдийг оролцуулах боломжгүй бол нэг орныг төлөөлж санал өгөх нөхцөлд итгэмжлэхээр нэг төлөөлөгч зөвхөн өөрийн орны нэрийн өмнөөс санал өгөх бүрэн эрхийг эдгээр орны аль нэг орны төлөөлөгчид эрх олгоно.
Тийм бүрэн эрхийг төрийн тэргүүний буюу бүрэн эрхт сайдын гарын үсэгтэй баримтаар тодорхойлсон байх ёстой.
(6). Чуулганы гишүүн бус холбооны гишүүн орныг өөрийн хуралдаанд ажиглагчаар оролцуулахыг зөвшөөрнө.
(7).(а). Онцгой тохиолдлоос бусад үед Ерөнхий захирал Чуулганы ээлжит хуралдааныг 2 жилд нэг удаа байгууллагын ерөнхий Чуулгантай нэг цагт, нэг газарт зарлан хуралдуулна.
(b). Ерөнхий захирал Гүйцэтгэх хорооны буюу Чуулганы гишүүн орны дөрөвний нэгийн шаардсанаар онцгой чуулганыг зарлан хуралдуулна.
(8). Чуулган өөрийн ажиллагааны журмыг гаргана.

Зүйл 14
Гүйцэтгэх хороо

(1). Чуулганы Гүйцэтгэх хороотой байна.
(2).(а). Гүйцэтгэх хороо Чуулганы гишүүн орноос сонгосон орноос бүрдэнэ. Түүнээс гадна байгууллагын өөрийн төв байрыг нутаг дэвсгэр дээр нь байрлуулдаг орноос зүйл 16
(7).(b)-ийн заалтын нөхцөлийн дагуу Гүйцэтгэх хороонд албан ёсны бус нэг суудал эдлэх эрхтэй.
(b). Гүйцэтгэх хорооны гишүүн орон бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөгч, шинжээч байж болно.
(с). Төлөөлөгч бүрийн зардлыг томилсон Засгийн газар хариуцна.
(3). Гүйцэтгэх хорооны гишүүн орны тоо нь Чуулганы гишүүн нийт орны дөрөвний нэгтэй тэнцүү байна. Эзэлбэл зохих суудлын тоог тодорхойлохдоо дөрөвт хуваасны дараахь үлдэгдлийг тооцоонд авахгүй.
(4). Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохдоо Чуулган газар зүйн шударга хувиарлалтыг болон тэрчлэн гүйцэтгэх хороо бүртгүүлэх орны тоонд багтах тусгай хэлэлцээрт оролцогч орны шаардлагад зохих анхаарлыг хандуулна.
(5).(а). Гүйцэтгэх хорооны гишүүд нь өөрсдийг сонгосон Чуулганы хуралдаан хааснаас эхлэн Чуулганы дараагийн ээлжит хуралдаан хаах хүртэл үүргээ хэрэгжүүлнэ.
(b). Гүйцэтгэх хорооны гишүүдийг дахин сонгож болох бөгөөд тоо нь уг бүрэлдэхүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй.
(c). Гүйцэтгэх хорооны гишүүдийн соноох, дахин сонгох боломжтой тухай тодорхой дүрмийг Чуулганаас тогтооно.
(6).(а). Гүйцэтгэх хороо:
(i) Чуулганы хэлэлцэх асуудлын төсөл бэлтгэнэ;
(ii) Ерөнхий захирлын бэлтгэсэн Холбооны хоёр жилийн төсөв, хөтөлбөрийн төслийн талаархи саналыг Чуулганд оруулна;
(iii) Хасагдсан;
(iv) Ерөнхий захирлын ээлжит тайлан, санхүүгийн шалгалтын жил бүрийн үйлдлийг зохих саналын хамт Чуулганд оруулна;
(v) Чуулганы шийдвэрийн дагуу болон Чуулганы ээлжит хоёр чуулганы хооронд буй болсон нөхцөл байдлыг харгалзан Ерөнхий захирлаас Холбооны хөтөлбөрийг биелүүлэх явдлыг хангахад шаардагдах бүх арга хэмжээ авна;
(vi) Энэхүү конвенцийн дагуу түүнд оноосон бусад бүх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
(b). Гүйцэтгэх хороо нь захиргааны үүргийг нь байгууллага хэрэгжүүлдэг бусад холбооны сонирхолд хамаарах асуудлаар байгууллагын зохицуулах хорооны саналыг сонссоны дараа шийдвэр гаргана.
(7).(а). Гүйцэтгэх хороо, Ерөнхий захирлын зарлан дуулдсанаар аль болохоор, байгууллагын зохицуулах хорооны цугларах тэр хугацаанд, тэр байранд, жилд нэг удаа ээлжит хуралдаан хийнэ.
(b). Гүйцэтгэх хороо эсвэл өөрийн санаачилгаар, эсвэл тэргүүлэгчдийн хүсэлтээр, эсвэл гүйцэтгэх хорооны гишүүдийн дөрөвний нэгийн шаардлагаар Ерөнхий захирлын зарлан дуудсанаар онцгой хуралдаан хийнэ.
(8).(а). Гүйцэтгэх хорооны гишүүн орон бүр нэг санал өгнө.
(b). Гүйцэтгэх хорооны гишүүн орны тэн хагас нь хүчин төгөлдөр болгох үйл ажиллагаа гүйцэтгэнэ.
(с). Санал хураалтын энгийн олонхийн саналаар шийдвэр гаргана.
(d). Татгалзсан саналыг тооцоонд авахгүй.
(е). Төлөөлөгч зөвхөн нэг орныг төлөөлж, зөвхөн түүний нэрийн өмнөөс санал өгнө.
(9). Гүйцэтгэх хорооны гишүүн бус Холбооны гишүүн орон хуралдаанд ажиглагчийн хэлбэрээр оролцоно.
(10). Гүйцэтгэх хороо өөрийн үйл ажиллагааны дүрмийг баталж гаргана.

Зүйл 15
Олон улсын товчоо

(1).(а). Холбооны захиргааны бодлогыг уран зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай олон улсын конвенцоор байгуулагдсан холбооны товчоотой нэгдсэн холбооны товчоог залгамжлан авсан Олон улсын товчоо хэрэгжүүлнэ.
(b). Олон улсын товчоо, тухайлбал Холбооны янз бүрийн байгууллагын нарийн бичгийн даргын газрын үүргийг гүйцэтгэнэ.
(с). Байгууллагын Ерөнхий захирал Холбооны үндсэн албан тушаалын этгээд болж Холбоог төлөөлнө.
(2). Олон улсын товчоо, аж үйлдвэрийн өмчийг хамгаалахтай холбоотой мэдээллийг цуглуулж хэвлэн нийтэлнэ. Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийг хамгаалахад хамаарах өөрийн шинэ хууль тогтоомж, албан ёсны баримт бичгийг Олон улсын товчоонд яаралтай өгнө. Yүнээс гадна тэр орон аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтад шууд хамааралтай аж үйлдвэрийн өмчийн салбарын өөрийн нэр хүнд бүхий албаны бүх төрлийн хэвлэлийг Олон улсын товчоонд хүргүүлнэ. Түүнээс Олон улсын товчооны үйл ажиллагаанд ашигтай зүйлийг сонгож авна.
(3). Олон улсын товчоо сар бүрийн хэвлэл гаргана.
(4). Олон улсын товчоо аж үйлдвэрийн өмчийг хамгаалах асуудлаар мэдээллийг Холбооны гишүүн аль нэг орны хүсэлтээр өгнө.
(5). Олон улсын товчоо аж үйлдвэрийн өмчийг хамгаалах асуудлыг хөнгөвчлөхтэй холбогдсон судалгаа хийх, үйлчилгээ үзүүлнэ.
(6). Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа албан тушаалтан Чуулган, Гүйцэтгэх хорооны болон аливаа шинжээчдийн хороо, ажлын хэсгийн бүх хуралдаанд санал өгөх эрхгүй оролцоно. Ерөнхий захирал болон түүний томилсон аливаа албан тушаалтан өөрийн албан тушаалын дагуу эдгээр байгууллагын нарийн бичгийн дарга байна.
(7).(а). Чуулганы заалтын дагуу Олон улсын товчооны Гүйцэтгэх хороотой хамтын ажиллагаанд конвенцийн зүйл 13-17-ийн заалтаас бусад заалтыг дахин хянах асуудлаар бага хурал бэлтгэж явуулна.
(b). Олон улсын товчоо дахин хянах асуудлаар бага хурал бэлтгэн явуулах асуудлаар засгийн газар хоорондын болон олон улсын засгийн газрын бус байгууллагатай зөвшилцөж болно.
(с). Ерөнхий захирал болон түүний томилсон этгээд бага хуралд санал өгөх эрхгүйгээр оролцоно.
(8). Олон улсын товчоо түүнд оногдуулсан бусад бүх бодлогыг хэрэгжүүлнэ.

Зүйл 16
Санхүүжилт

(1).(а). Холбоо төсөвтэй байна.
(b). Холбооны төсөв, холбооны орлого, зарлага, Холбоодын ерөнхий зардлаас төсөвт орох татвар, тэрчлэн байгууллагын бага хурлын төсөвт орох татвар зэргээс бүрдэнэ.
(с). Холбоонд зориулах ерөнхий зардал гэж удирдлагыг нь байгууллага хэрэгжүүлдэг нэг буюу хэд хэдэн бусад холбоод болон тухайн холбоонд нэгэн зэрэг шууд хамаарахгүй тийм зардлыг хэлнэ. Холбоонд оногдох хувийг түүний сонирхолоор тухайн зардлын ерөнхий зардалд эзлэх хэмжээгээр авна.
(2). Холбооны төсвийг, байгууллага захиргааг нь хэрэгжүүлдэг бусад холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагын зайлшгүй тооцоогоор гаргана.
(3). Холбооны төсөв дараахь эх үүсвэрээс санхүүжинэ.
(i) Холбооны гишүүдийн татвар;
(ii) Холбоонд хамааруулж Олон улсын товчооноос үзүүлсэн үйлчилгээний төлбөр, хураамж;
(iii) Холбоонд хамаарах, Олон улсын товчооны хэвлэлийн борлуулалтын үнэ, тийм хэвлэн нийтлэлд эрх шилжүүлсний орлого;
(iv) бэлэг, гэрээслэлийн хэрэгсэл, мөнгөн тусламж;
(v) түрээс, хувь оролцоо болон янз бүрийн бусад орлого.
(4).(а). Холбооны гишүүн орон бүр төсөвт орох өөрийн татварын хэмжээг тодорхойлоход тодорхой ангилалд хамаарч өөрийн жилийн татварыг нэгжийн тогтоосон тооны үндсэн дээр дараахь байдлаар төлнө.
ангилал I 25
ангилал II 20
ангилал III 15
ангилал IV 10
ангилал V 5
ангилал VI 3
ангилал VII 1
(b). Орон бүр, хэрэв батламжлах жуух болон нэгдэн орох баримт бичгийг хэрэгжүүлэхээр өргөн барихдаа үүний хамт урьдчилан тогтоогүй бол өөрийн ангиллыг өөртөө түүнд хамаарч байхыг хүсч байгаа хэмжээнд заана. Аливаа орон бүр өөрийн ангиллыг өөрчилж болно. Хэрэв аливаа орон илүү доогуур ангилал сонговол, энэ тухайгаа Чуулганы ээлжит хуралдаан дээр зарлан мэдэгдэх ёстой. Тийм өөрчлөлт зарлан мэдээлсэн хуралдааны дараачийн хуанлийн жилийн эхнээс хүчин төгөлдөр болно.
(с). Орон бүрийн жилийн татвар нь түүний нэгжийн тоог татвар төлж байгаа бүх орны нэгжийн бүх тоонд харьцуулах хэлбэрээр бүх оронд оногдох төлбөрт оногдох, Холбооны төсөвт орох бүх нийлбэрт харьцах дүнтэй тэнцүү байна.
(d). Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхэлж төлөх хэмжээнээс тооцно.
(е). Хэрэв өрийн нийлбэр өмнөх хоёр жилийн татварын хэмжээтэй тэнцүү буюу түүнээс давж байвал татвар төлөх тийм өртэй байгаа орон Холбооны гишүүн орон бол тэр нь Холбооны бүх байгууллагад санал өгөх эрхээ алдана. Гэхдээ төлбөрийг хойшлуулсан нь онцгой болон зайлшгүй нөхцөл байдлаас болсноос нотолж байгаа хугацаанд нь холбооны аль нэг байгууллага тэр оронд санал өгөх эрхээ үргэлжлүүлэн эдлэхийг зөвшөөрч болно.
(f). Санхүүгийн шинэ үе эхлэхээс өмнө төсөв батлаагүй тохиолдолд санхүүгийн дэг журамд тодорхойлсон зарчмын дагууд төсөв урьдах жилийн төвшинд үйлчилнэ.
(5). Холбооны нэрийн өмнөөс Олон улсын товчооны үзүүлэх үйлчилгээнд тооцох төлбөр, хураамжийн хэмжээг Ерөнхий захирал тогтоож түүнийгээ Чуулган болон Гүйцэтгэх хороонд илтгэнэ.
(6).(а). Холбоо, Холбооны гишүүн орон бүрээс татах нэг удаагийн татвараас бүрдэх эргэлтийн хөрөнгийн сантай байна. Хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хангалтгүй болбол Чуулган түүнийг өсгөх асуудлыг шийднэ.
(b). Дурдсан санд орон бүрийн оруулах анхны татварын хэмжээ буюу энэ санг өсгөхөд оруулах орон бүрийн хувь тухайн жилд үүссэн сан, түүнийг өсгөх тухай гаргасан шийдвэрийн дагууд тэр оронд оногдох татвартай адил хугацаатай байна.
(с). Энэ харьцаа, төлбөрийн нөхцлийн талаархи Ерөнхий захиралын саналыг байгууллагын зохицуулах хороонд сонссоны дараа Чуулган тогтооно.
(7).(а). Байгууллагын ажлын байр нь нутаг дэвсгэрт нь байрладаг оронтой байгуулах ажлын байрны тухай хэлэлцээр эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болж байгаа тохиолдолд орон урьдчилгаа олгох тухай тусгана. Энэ тохиолдолд урьдчилгааны хэмжээ, нөхцөл нь байгууллага, тэр орны хоорондох онцгой хэлэлцээрийн зүйл болно. Тэр орон урьдчилгаа өгөх үүрэг өөртөө хүлээж байгаа хугацаандаа Гүйцэтгэх хороонд өөрийн санал бодлоор нэг санал эдлэнэ.
(b). Дэд хэсэг (а)-д дурдсан орон ч, байгууллага ч бичгээр мэдэгдэх замаар урьдчилгаа өгөх үүргээ цуцлах эрх эдлэнэ. Цуцлалт мэдэгдэл үйлдсэн жилийн төгсгөлөөс хойш 3 жилийн дараа хүчин төгөлдөр болно.
(8). Санхүүгийн шалгалтыг санхүүгийн дэг журмын дүрмийн дагуу Холбооны нэг буюу хэд хэдэн орон, эсвэл Чуулганаас өөртэй нь зохицож томилсон гадны шалгагчаар хэрэгжүүлнэ.

Зүйл 17
Зүйл 13-17-д засвар хийх

(1). Зүйл 13, 14, 15, 16 болон энэхүү зүйлд засвар оруулах саналыг Чуулганы гишүүн аливаа орон, Гүйцэтгэх хороо, эсвэл Ерөнхий захирал гаргаж болно. Тийм саналыг Ерөнхий захирал, уг саналыг Чуулганд авч хэлэлцэхээс наад зах нь 6 сарын өмнө Чуулганы гишүүн орон бүрт илгээнэ.
(2). Хэсэг (1)-т авч үзсэн зүйлд хийх аливаа засварыг санал хураалтын дөрөвний гуравын олонхийн саналаар Чуулган хүлээж авна. Гэхдээ зүйл 13 болон энэхүү хэсэгт хийх аливаа засварыг санал хураалтын тавны дөрөвний олонхийн саналаар хүлээж авна.
(3). Хэсэг (1)-т авч үзсэн аливаа зүйлд хийх аливаа засвар нь энэхүү засварыг хүлээн зөвшөөрсөн хугацаанд нь Чуулганы гишүүн байсан орны дөрөвний гурваас өөрсдийн үндсэн хуулийн журмын дагуу эдгээр засварыг хүлээж авах тухай бичгээр гаргасан мэдэгдлийг Ерөнхий захирал хүлээж авснаас хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. Дурдсан зүйлд хийх аливаа засвар, түүнийг хүчин төгөлдөр болох хугацаанд Чуулганы гишүүн байсан бүх оронд зайлшгүй хэрэгжих буюу тэдгээр орон энэ өдрөөс хойш Чуулганы гишүүн байна. Гэхдээ Холбооны гишүүн орны санхүүгийн хүлээх үүргийг өндөржүүлэх талаар аливаа засвар нь үүнийг гаргах тухай мэдэгдэл гаргасан тэдгээр орны хувьд заавал гүйцэтгэх ажил болно.

Зүйл 18
Зүйл 1-12 болон 18-30-ийг дахин хянах

(1). Энэхүү конвенци, Холбооны тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр түүнд засвар оруулах зорилгоор дахин хяналтанд орж болно.
(2). Энэ зорилгоор Холбооны гишүүн бүх оронд, ээлж дараалан өөрсдийн төлөөлөгчдийг оролцуулсан бага хурал зохион байгуулна.
(3). Зүйл 13-17-д оруулах засварыг зүйл 17-ийн дагуу зохицуулна.

Зүйл 19
Тусгай хэлэлцээр

Хэрвээ эдгээр хэлэлцээр нь энэхүү конвенцийн заалттай зөрчилдөхгүй байвал, Холбооны гишүүн орнууд аж үйлдвэрийн өмчийн хамгаалалтын талаар өөр хоорондоо тусгай хэлэлцээр байгуулах эрхтэй байна гэж ойлгоно.



Зүйл 20
Холбооны гишүүн орноос батламжлах болон нэгдэн орох мэдэгдэл хийх, хүчин төгөлдөр болох

(1).(а). Энэхүү баримт бичигт үзэглэсэн Холбооны гишүүн орон бүр түүнийг батламжилж болох ба хэрэв түүнд үзэглээгүй бол түүнд нэгдэн орж болно. Батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичгийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өргөн барина.
(b). Холбооны гишүүн орон бүр өөрийн батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичигтээ батламжлал буюу нэгдэн орох нь дараахь асуудалд хамаарахгүй гэдгийг тэмдэглэж болно.
(i) Зүйл 1-12 буюу
(ii) Зүйл 13-17
(с) Өөрийн батламжлал буюу нэгдэн орох үйлдлийн хүрээнээс энэ дэд хэсэгт дурдсан хоёр бүлэг зүйлийн нэгийг гаргасан, дэд хэсэг (b)-ийн дагуу Холбооны гишүүн орон бүр хожуу өөрийн харьцаанд өөрийн батламжлал болон нэгдэн орох үйлдэл нь эдгээр бүлэг зүйлд хамаарна гэж мэдэгдэж болно. Тэр мэдэгдлийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өргөн барина.
(2).(а). Батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичгээ гардуулахдаа хэсэг (1)(b)(i)-т дурдсан мэдэгдэл хийгээгүй Холбооны гишүүн эхний арван орны хувьд зүйл 1-12-үүд, батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичгээ аравдахь орон хадгалуулахаар өргөн барьснаас хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.
(b). Батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичгээ гардуулахдаа (1)(b)(ii)-т дурдсан мэдэгдэл хийгээгүй, Холбооны гишүүн эхний арван орны хувьд зүйл 13-17-ууд, батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичгээ аравдахь орон хадгалуулахаар өргөн барьснаас хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.
(с). Хэсэг (1)(b)(i) буюу (ii)-т дурдсан хоёр бүлэг зүйл тус бүр дэд хэсэг (а) буюу (b)-ийн заалтын дагуу эхэлж хүчин төгөлдөр болох нөхцөлд болон тэрчлэн хэсэг (1)(b)-ийн заалтыг мөрдөх нөхцөлд, дэд хэсэг (а) буюу (b)-т дурдсан орноос бусад батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өргөн барьсан Холбооны гишүүн аливаа орны хувьд болон тэрчлэн хэсэг (1)(с)-ийн заалтын дагуу мэдэгдэл өгсөн холбооны гишүүн аливаа орны хувьд, хэрэв зөвхөн өргөн барьсан жуух, баримт бичиг буюу мэдэгдэлд илүү хожуу хугацаа заагдахгүй бол тийм баримт бичгийг хадгалуулахаар Ерөнхий захиралд өргөн барьсан өдрөөс хойш 3 сарын дараа зүйл 1-17-ууд хүчин төгөлдөр болно. Сүүлчийн тохиолдолд энэхүү баримт бичиг, энэ орны хувьд тийм хэлбэрээр заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.
(3). Батламжлах жуух болон нэгдэн орох тухай баримт бичиг хадгалуулахаар өргөн барьж байгаа Холбооны гишүүн аливаа орны хувьд зүйл 18-30-үүд хэсэг (1)(b)-т дурдсан бүлэг зүйлийн аль нэгийн хугацаанаас илүү эрт хүчин төгөлдөр болох ба хэсэг (2)(а), (b) буюу (с)-ийн дагуу энэ орны хувьд хүчин төгөлдөр болно.

Зүйл 21
Холбооны гишүүн бус орон нэгдэн орох, хүчин төгөлдөр болох

(1). Холбооны гишүүн бус аливаа орон энэхүү баримт бичигт нэгдэн орох болон тэрчлэн холбооны гишүүнээр орж болно. Нэгдэн орох тухай баримт бичгийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өргөн барина.
(2).(а). Энэхүү баримт бичгийн заалт хүчин төгөлдөр болохоос өмнө нэг сарын юмуу түүнээс дээш хугацаанд нэгдэн орох тухай өөрийн баримт бичгийг хадгалуулахаар өргөн барьсан Холбооны гишүүн бус аливаа орны хувьд, хэрэв нэгдэн орох тухай баримт бичигт илүү хожуу хугацаа заагаагүй бол энэ баримт бичиг зүйл 20(2)(а) буюу (b)-ийн дагуу дурдсан нөхцөл эхэлж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэхдээ:
(i) Хэрэв зүйл 1-12-үүд энэ өдөрт хүчин төгөлдөр болоогүй бол тийм орон, эдгээр заалт хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд түүний оронд Лиссабоны баримт бичгийн зүйл 1-12-үүдтэй холбогдоно.
(ii) Хэрэв зүйл 13-17-үүд энэ өдөрт хүчин төгөлдөр болоогүй бол тийм орон, эдгээр заалт хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд түүний оронд Лиссабоны баримт бичгийн зүйл 13, 14(3), (4) буюу (5)үүдтэй холбогдоно.
Хэрэв нэгдэн орох тухай баримт бичигтээ аливаа орон илүү хожуу хугацааг зааж байвал энэхүү баримт бичиг, энэ орны хувьд тийм хэлбэрээр заасан өдөрт хүчин төгөлдөр болно.
(b). Энэхүү баримт бичгийн аль нэг бүлэг заалт хүчин төгөлдөр болсон гэж үзэх юмуу нэг сараас бага хугацааны өмнө байгаа өдөрт нэгдэн орох тухай өөрийн баримт бичгээ хадгалуулахаар өргөн барьсан Холбооны гишүүн бус аливаа орны хувьд энэхүү баримт бичиг дэд хэсэг (а)-ийн заалтыг мөрдөн хэрэв нэгдэн орох тухай баримт бичигтээ илүү хожуу хугацаа заагаагүй бол нэгдэн орсон тухай Ерөнхий захиралд мэдэгдэл хийсэн өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.
(3). Энэхүү баримт бичиг бүрэн хэмжээнд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш юмуу тэр өдөр хүртэл нэг сараас бага хугацаанд нэгдэн орох тухай баримт бичгээ хадгалуулахаар өргөн барьсан Холбооны гишүүн бус аливаа орны хувьд энэхүү баримт бичиг, хэрэв нэгдэн орох тухай баримт бичигтээ илүү хожуу өдрийг заагааүй, түүний нэгдэн орсон тухай Ерөнхий захирал мэдэгдэл хийснээс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. Сүүлчийн тохиолдолд энэхүү баримт бичиг, энэ орны хувьд тийм хэлбэрээр заасан өдөрт хүчин төгөлдөр болно.


Зүйл 22
Батламжлах болон нэгдэн орохын үр дагавар

Зүйл 20(1)(b) болон 28(2)-д дурдсан байж болох хоригоос бусдаар батламжлах болон нэгдэн орох үйлдэл тэр аяндаа бүх заалтыг хүлээн зөвшөөрөх болон энэхүү баримт бичигт тогтоосон бүх давуу талыг олж авахыг хангана.

Зүйл 23
Өмнөх баримт бичигт нэгдэн орох

Энэхүү баримт бичиг бүрэн хэмжээнд хүчин төгөлдөр болсны дараа, аливаа орон энэхүү конвенцийн өмнөх баримт бичигт нэгдэн орож болохгүй.

Зүйл 24
Нутаг дэвсгэр

(1). Аливаа орон өөрийн батламжлах жуух буюу нэгдэн орох тухай баримт бичигт, эсвэл түүнээс хойш ямарч хугацаанд Ерөнхий захиралд бичгээр илгээсэн мэдэгдэлд энэхүү конвенцийг бүх нутаг дэвсгэр дээрээ юмуу зөвхөн мэдэгдэл буюу өргөдөлд заасан олон улсын харилцааны хувьд хариуцлага хүлээж зарим нутаг дэвсгэр дээр хэрэглэх тухай мэдүүлэг гаргаж болно.
(2). Аливаа орон тийм мэдүүлэг гаргасан буюу тийм мэдэгдэл илгээсэн боловч ямарч хугацаанд энэхүү конвенцийг бүх нутаг дэвсгэр дээрээ юмуу тэр нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хэрэглэх болсон тухайгаа мэдэгдэж болно.
(3).(а). Хэсэг (1)-ийн дагуу үйлдсэн аливаа мэдүүлэг нь батламжлах буюу нэгдэн орох тухай өргөдлийг гаргасан өдрөөс хүчин төгөлдөр болох ба харин дурдсан хэсгийн дагуу илгээсэн аливаа мэдэгдэл нь Ерөнхий захирлаас энэ тухай мэдэгдэл хийснээс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно.
(b). Хэсэг (2)-ийн дагуу илгээсэн аливаа мэдэгдэл нь Ерөнхий захирал хүлээн авснаас хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болно.

Зүйл 25
Конвенцийг үндэсний хүрээнд хэрэглэх

(1). Энэхүү конвенцийн гишүүн орон бүр энэхүү конвенцийн хүрээг хангах шаардлагатай арга хэмжээг энэхүү конвенцийн дагуу авч хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
(2). Орон бүр батламжлах жуух буюу нэгдэн орох баримт бичиг хадгалуулахаар өргөн барих үед түүний дотоодын хууль дүрэм нь энэхүү конвенцийн заалттай зохицож байхаар ойлгоно.

Зүйл 26
Гэрээг цуцлах

(1). Энэхїї конвенци нь хугацаагїй їйлчилнэ.
(2). Аливаа орон Ерөнхий захиралд мэдэгдэл илгээх замаар энэхїї баримт бичгийг цуцалж болно. Тийм цуцлалтанд цуцлагдсан урдах бїх баримт бичиг багтах ба энэ нь зөвхөн энэ мэдэгдэл хийсэн оронд хамаарч энэ тохиолдолд Холбооны бусад орны хувьд конвенци хїчин төгөлдөр їлдэж хэрэглэгдэнэ.
(3). Цуцлалт нь Ерөнхий захирал мэдэгдэл хїлээн авсан өдрөөс хойш 1 жилийн дараа хїчин төгөлдөр болсон гэж тооцно.
(4). Энэхїї зїйлд заасан цуцлах эрх аль ч оронд тїїний Холбооны гишїїн болсон өдрөөс хойш 5 жилийн хугацаа дуусахаас өмнө їїсэхгїй.

Зүйл 27
Урьдах баримт бичгийг хэрэглэх

(1). Энэхїї баримт бичиг, Парисын конвенцийг 1883 оны 3 дугаар сарын 20-ны болон дараагаар нь тїїнийг ахин хянасан баримт бичгийг улсуудын хоорондын харилцаанд ямар хэмжээгээр хэрэглэж байгаагаар нь орлоно.
(2).(а). Харин энэхїї баримт бичиг хэрэглэгдээгїй буюу бїрэн хэмжээнд бус хэрэглэгдэж 1958 оны 10 дугаар сарын 31-ний Лиссабоны баримт бичиг хэрэглэгдэж байгаа орны хувьд энэ нь бїрэн хэмжээнд юмуу эсвэл хэсэг (1)-ийн хїчинтэй байдлыг энэхїї баримт бичиг орлохгїй тэр хэмжээнд хїчин төгөлдөр їлдэнэ.
(b). Энэхїї баримт бичиг бїрнээр буюу тїїний аль ч хэсэг болон Лиссабоны баримт бичиг огт хэрэглэгдэхгїй байгаа орны хувьд 1934 оны 6 дугаар сарын 2-ны Лондонгийн баримт бичиг, эсвэл бїрэн хэмжээгээр, эсвэл энэхїї баримт бичиг хэсэг (1)-ийн хїчинтэй байдлыг орлохгїй тэр хэмжээнд адил байдлаар хїчин төгөлдөр байна.
(с). Энэхїї баримт бичиг бїрнээр буюу тїїний аль ч хэсэг болон Лиссабоны болон Лондонгийн баримт бичиг огт хэрэглэгдэхгїй байгаа орны хувьд 1925 оны 11 дїгээр сарын 6-ны Гаагын баримт бичиг, эсвэл бїрэн хэмжээгээр, эсвэл хэсэг (1)-ийн хїчинтэй байдлыг орлохгїй тэр хэмжээнд адил байдлаар хїчин төгөлдөр байна.
(3). Холбооны гишїїн бус зїйл 20(1)(b)(i) заалтын дагуу мэдїїлэг їйлдэж, энэхїї баримт бичигт нэгдэн орж байгаа бол энэхїї баримт бичгийн харилцагч тал биш буюу энэхїї баримт бичгийн харилцагч тал болох Холбооны гишїїн аль ч орны харилцаанд энэхїї баримт бичгийг хэрэглэнэ.

Зүйл 28
Маргаан шийдвэрлэх

(1). Энэхїї конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбоотой Холбооны гишїїн хоёр буюу хэд хэдэн орны хооронд гаргасан аливаа маргаан хэлэлцээрийн замаар шийдэгдэж чадахгїй, хэрэв маргаанд оролцогч дурдсан орнууд маргаан зохицуулах өөр аргын талаар харилцан тохиролцохгїй бол дурдсан орны аль нэг нь Шїїхийн журмын дагуу өргөдөл гаргах хэлбэрээр Олон улсын шїїхэд шилжїїлж болно.
Олон улсын шїїхэд өргөдөл гаргаж байгаа орон шїїхээр шийдїїлэхээр шилжїїлсэн маргааны тухай Олон улсын товчоонд мэдэгдэх ёстой бөгөөд Олон улсын товчоо энэ тухай Холбооны гишїїн бусад оронд мэдээлэх їїрэгтэй.
(2). Энэхїї баримт бичгийг їзэглэх болон батламжлах жуух буюу нэгдэн орох тухай баримт бичиг гардуулах їед аливаа орон өөрийгөө хэсэг (1)-ийн заалттай холбоогїй гэж тооцохоо зарлаж болно. Харин тэр орон Холбооны гишїїн бусад орны хоорондын маргааны хувьд хэсэг (1)-ийн заалт тэдэнд хамаарахгїй.
(3). Хэсэг (2)-ийн дагуу өргөдөл гаргасан аливаа орон, аль ч хугацаанд Ерөнхий захиралд мэдэгдэл илгээх замаар тїїнийгээ татаж авч болно.

Зүйл 29
Yзэглэх, хэл, хадгалах їйлдэл

(1).(а). Энэхїї баримт бичиг франц хэл дээр нэг хувь їзэглэж, Швецийн засгийн газар хадгалуулахаар өгнө.
(b). Сонирхсон засгийн газруудтай зөвлөдсөний дараа Ерөнхий захирал албан ёсны эх сэдвийг англи, испани, итал, немц, португали, орос болон Чуулганаас тогтоосон бусад хэл дээр боловсруулж гаргана.
(с). Янз бїрийн сэдвийн талаархи өөр өөр ойлгоцыг франц хэл дээрх сэдвийг барьж тайлбарлана.
(2). Энэхїї баримт бичиг 1968 оны 1 дїгээр сарын 13 хїртэл Стокгольм хотод їзэглэхэд нээлттэй байна.
(3). Энэхїї баримт бичгийн Швецийн Засгийн газраас зохих ёсоор зөвшөөрч їзэглэсэн хоёр хувийг Ерөнхий захирал холбооны гишїїн бїх орны засгийн газарт болон аливаа бусад орны засгийн газарт тэдгээрийн хїсэлтээр илгээнэ.
(4). Ерөнхий захирал энэхїї баримт бичгийг Нэгдсэн Yндэстний байгууллагын нарийн бичгийн даргын газарт бїртгїїлнэ.
(5). Ерөнхий захирал, їзэглэсэн болон батламжлах жуух, нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өргөн барьсан, мөн эдгээр баримтыг агуулсан буюу зїйл 20 (1)(с) дагуу їйлдсэн өргөдөл, энэхїї баримт бичгийн аливаа заалт хїчин төгөлдөр болох, цуцлах тухай мэдэгдэл, зїйл 24-ийн дагуу илгээсэн мэдэгдлийн тухай холбоонй гишїїн бїх орны засгийн газарт мэдэгдэнэ.

Зүйл 30
Засварын заалт

(1). Анхны Ерөнхий захирал албан тушаалдаа орох болтол энэхїї баримт бичигт байгууллагын Олон улсын товчооны юмуу, Ерөнхий захиралын нэрийг заахыг, Хорооны товчооны юмуу тїїний захиргааны нэрийг заасан гэж їзнэ.
(2). Зїйл 13-17-д хамаарахгїй, Холбооны гишїїн орон, байгууллагын удирдан зохицуулдаг Конвенций хїчин төгөлдөр болсныг дараа 5 жилийн хугацаанд, хэрэв тэд хїсвэл, энэхїї баримт бичгийн, зїйл 13-17-ээр хїчин төгөлдөр байгаа эрхийг, эдгээр зїйлд шууд хамаарч байгаа талаар ашиглаж болно.
Тийм эрхийг эдлэхийг хїсч байгаа аливаа орон энэ зорилгоор Ерөнхий захиралд бичгээр мэдэгдэл илгээж, тэр нь хїлээж авсан өдрөөсөө їйлчилнэ. Тийм орны заасан хугацаа дуустал Чуулганы гишїїн гэж їзнэ.
(3). Холбооны бїх гишїїн бїх орон байгууллагын гишїїн болтол, байгууллагын олон улсын товчоо Холбооны товчооны маягаар їїрэг гїйцэтгэж, харин Ерөнхий захирал мөн энэ Товчооны захиралын хэлбэрээр ажиллана.
(4). Гагцхїї Холбооны гишїїн бїх орон байгууллагын гишїїн болсны дараа Холбооны товчооны хөрөнгө, эрх, үүрэг байгууллагын Олон улсын товчоонд шилжинэ.

No comments:

Post a Comment