Tuesday, November 24, 2009

OPENOFFICE.ORG 3.0 МОНГОЛ ХЭЛЭЭР + АЛДАА ШАЛГАГЧ 100% ҮНЭГҮЙ!

OPENOFFICE.ORG 3.0 МОНГОЛ ХЭЛЭЭР + АЛДАА ШАЛГАГЧ 100% ҮНЭГҮЙ!


ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээр гарлаа.

Windows, Linux болон Unix үйлдлийн системүүд дээр одоогийн байдлаар гараад байгаа. Mac дээр хараахан гараагүй байгаа юм байна.

Татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html

Орчуулгын хувьд OpenMN багийнхан хийсэн бөгөөд нэгтгэсэн засварыг зөвхөн автоматаар хийсэн байгаа тул алдаж оносон зүйл байвал таа веб саит руу нь орж мэдэгдвэл цаашдаа олон олон хүнд тусламж болж мөн дараагийн хувилбарыг гарахад та алдаагүй програм хэрэглэх болно гэдгийг санаарай.
Бас мөн энэ ажилд та гар бие оролцох бүрэн боломжтой юм.
Тусламжийн хэсгийг орчуулах боломжтой хүмүүс бидэнтэй холбоо барихыг хүсье! Веб саитын хаяг: http://mn.openoffice.org Одоогоор тусламж дээр ганцаараа ажиллаж байгаа Эрдэнэчимэг эгчид энэ дашрамд талархал илэрхийлье. Удахгүй би дайрч орноо.
Бусад маань ч анхаарал хандуулна байх хэмээн найдаж байна. хэмээн OpenOffice багийн ахлагч С.Бадрал урьсан байна шүү!

ОпенОфис.оргийн энэ хувилбар дээр монгол бичгээр бичих боломж (босоо байрлалаар) өмнөхийн адил орсон ба харин дүрмийн алдаа шалгагч үндсэн пакетад биш өргөтгөл маягаар орсон болно. Энэ нь ОпенОфис.орг бүх дүрмийн алдаа шалгагчийг өргөтгөл байдлаар оруулах болсонтой холбоотой билээ. Гэхдээ та монгол хэлний дүрмийн алдааг хаа нэгтэйгээс татаж авах шаардлагагүй. Түүнийг хамт багцалсан. Харин та зөвхөн суулгах л хэрэгтэй.
Өргөтгөл удирдлага руу ороод үндсэн програмын лавлах доторх openoffice.org3/share/extension/install дотор dict-mn.oxt гэсэн өргөтгөл байгаа. Түүнийг сонгон суулгана уу. Хэрвээ та одоо Монголоос өөр хэл дээр OpenOffice програмыг хэрэглэж байгаа бол монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийг http://extensions.services.openoffice.org/ хаягаас татаж аваад ашиглах боломжтой.

Энэ сайхан ажлыг сайн дураараа бүтээж, олон олон хүний хүртээл болгон зүтгэж буй OpenMN багийнхандаа Dusal.net -ын зүгээс ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Мэдээний эх сурвалж: http://bolorcms.com/badaa/index.php?/archives/95-Mongolian-version-of-Openoffice.org-3.0-is-available-now.html

No comments:

Post a Comment