Monday, November 23, 2009

ДАРХАН НУУР

Гай гамшиг тохиолдсон хүнд үед онкилонуудыг хаяж орхиогүй харийн хүмүүсийн эсэн мэнд буцаж ирснийг тохиолдуулан дархан нуурын эзэн онгодод өргөл өргөж тахилга тахих зайлшгүй учиртай гэж өвгөн бөө Амнундакт мэдэгдэв. Энэ нуурт хотгорын бүх ус цутгадгийг жуулчид онкилонуудаас асууж шалгааж мэдээд тэр их ус нь хаачдгийг очиж үзэх, мэдэх завшаан олдсонд баяртай байлаа. Тэднийг буцаж ирснээс хоёр хоногийн дараа өргөл өргөж тахилга тахих гэнэ.


Амнундак болон жуулчдаар тэргүүлүүлсэн омгийн бүх цэргийн цуваа үүрийн гэгээнээр баруун өмнө зүг хөдөллөө. Цувааны сүүлд өргөн тахих цагаан буга, бугын хоёр талд бөө шавийнхаа хамт зогсоо зайгүй хэцээ дэлдэн шившлэг шившин явав. Хэд хэдэн ойн зурвас, аглаг цоорхойг өнгөрч хоёр цагийн дараа хотгорын хаяанд орших нэгэн жижигхэн нуурын дэргэд ирлээ. Хар хүрэн бялхмагийн том жижиг чулуулгаас бүтсэн хоёр талын эргийн доогуур ус шоржигнон урсаж нуурт цутгах нь сонсогдоно. Нөгөө хоёр талд нь нуурын захаас шууд эх авсан хэдэн зуун метр өндөр хүрмэн хар хадан хавцал нуурын усанд цэнхэр тэнгэрийн өөдөстэй хамт дүрээ тольдон өлийнө. Тал нь хадан хавцлаар хашигдсан энэ худаг гэмээр нуурт зуны цагт ч гэсэн гэрэл гэгээ бараг тусахгүй, нар зүүн хойно орших хоёр гуравхан цагт нарны гэрэл үзэх төдий болоод бусад цагт үргэлж гүн хар сүүдэрт дарагдах ажээ. Толгой эргэм хадан хана, эргийн хар хар бул чулуу, х в хар ус нийлээд сэтгэлийн гүнд айдас төрүүлж сүрдмээр бөгөөд онкилонууд энэ нуурыг дархлан тахих болсон нь тохиолдлын хэрэг биш гэлтэй.
Усны бүр ирмэг дээр бусдаасаа арай өндөр хавтгай хар чулуу тахилын “ширээ” болов. Тэр чцулуун дээр бөө шавийнхаа хамт гарч бугыг бас чирч гаргалаа. Амнундак, жуулчид, онкилон цэргүүд хар “ширээг” хагас дугуйран тойч зогслоо. Бөө хэцээ аяархан дэлдэж эхлэхэд эгц хавцал дахин давтан цуурайтаж усны нөгөө талд эмх замбараагүй чанга дуу үргэлжлэн дуулдав. Цуурай гэдгийг мэдэхгүй онкилонууд энэ нь нуур усны онгод адилхан дуугаар хариулж байна гэж бодно. Бөө хэцээ нүдэхээ больж нэг мөргөөд зөвхөн тахилын амьтны амийг авахад хэрэглэдэг чинжалтай төстэй, сийлмэл яан иштэй, хурц иртэй манан хутгаа бүснээсээ суга татан авлаа. Шөавь нь бугын эврээс барин толгойгий нь газар хүртэл тонгойлгон дарахад бөө шилэн дундуур нь ганц удаа хүчтэй шааж алав. Үхэтхийн унасан бугын дээр хэц дахин дуугарч эхлэхэд дөрвөн нарийхан гуалингаар хийсэн хөнгөн салыг хоср онкилон өргөн авчирч хар хадны хажуудах усанд тавив. Бөөгийн шавь тэр онкилоноор туслуулан үхсэн бугыг сал дээр унагаад салаа эргээс холдуулан түлхлээ. Энэ үед бөө хэцээ дэлдэн шившлэг мөргөл уншин уруул нь хөдөлнө. Дархан нуурын дэргэд чанга дуугарах нь алдас болох тул бөөгийн амнаас нэг ч авиа гарахгүй байлаа.
Сал үл ажиглагдах ямар нэг урсгалд түлхэгдэн хөвсөөр нуурын голд хүрч цаашилсаар хавцал хадны бараг хормойд очоод нэг газраа эргэлдэв.
Толгойлогч цэргүүдийнхээ хамт дув дуугүй ширтэн зогсоно. Гэнэн нуурын хар ус­аас бөглүү дуу чимээ гарч, нуурын мандал үл мэдэг долгиотоод салаас холгүйхэн газар хавтгай том эргүүлэг үүсэн усны гүнд нуігдсан нэгэн аварга амьтан нуурын усыг татан сорж байна уу гэлтэй, ус хонхойж эхэллээ. Эргүүлэг аажмаар хонхойн гүнзгийрч дуу чимээ нь ихсэж, усны эргэлтэд орсон сал өрхний гол руу орж гуалингийн үзүүр, эвэр хоёр нь нэг гялалзаад алга болов. Хоёр минут орчим усны өрх дугуйран хонхойн харагдаж байснаа ус нь тэгширч урьдынх шигээ дөлгөөн тайван болон цэлэлзлээ.
Хар өрх рүү хөөрхий буга ийнхүү алга болмогц бөө хэцээ нүдээ больж шивгэнэн,
- Дархан нуурын шүтээн өргөлийг авлаа! гэв.
Ингээд бөө нуур луу бөхөлзөн мөргөөд хавтгай хар чулуун дээрээсээ буухад отряд буцах замдаа орлоо. Жуулчдад сая нэг тайван ярилцах чөлөө олдов. Хотгорын ус хаашаа урсдагийг энэ нуур илхэн үзүүллээ. Энэ нуурт хуран дүүрсэн ус өөдөөс ньь ирэх эсрэг урсгалыг сөрөн түрж газар доорх ямар нэг нүхээр дамжин далайд цутгадаг ажээ.
- Яагаад энэ нуурыг дархалсан юм бэ? гэж Горюнов буцах замдаа Амнундакаас асуув.
- Бидний эцэг өвгөдийг энд авчирсан бөө эзэн онгодтой дархан нуур гэж хэлсэн юм гэдэг. Тэр бөө энэ нуурыг олэж эрэг дээр нь ирэхэд эзэн онгод нь түүнтэй ярьж ингэж дархалж өргөл тахилга өргөж байхыг захисан юм гэнэ лээ. Тэр бөө үхэхийнхээ өмнө энэ нуурын усанд түүнийг оршуулахыг хүссэн гэдэг. Тэр цагаас хойш бөөг дандаа энд оршуулдаг болсон юм.
- Яаж оршуулдаг вэ?
- Бөөгийн цогцсыг саяынх шиг сал дээр тавьж гарт нь хэц, хөлийнх нь доор идээний дээжтэй тагш, т®лгой талд нь өргөлийн бугын толгой тавиад арьсаар нь бүтээнэ. Шинэ бөө өргөлийн чулуун дээр зогсоод мөргөлөө уншина, овог отгийн бүх цэрэг эрс оролцоно. Сал усаар хойш урагш хөвж бөө ард олонтойгоо салах ёс гүйцэтгэж байгаа нь тэр. Дараа нь их ус эргэлдэн бөөг гүн рүүгээ хаман авна.
- Ус юу ч эргээж гаргаж хаядаггүй юу? Арьс, нарийн гуалин, хэц эргэж хөвж эргийн энд тэнд хаягддаггүй гэж үү?
- Үгүй ээ, цөм ул мөргүй алга болдог. Хэрвээ ямар нэг юм цуснаас эргэж гарч ирсэн байвал энэ нь бөөгийн ямар нэг юмыг нуурын эзэн онгод таалагүй буюу бөө амьд сэрүүн ахуйдаа ямар нэг нүгэл хилэнц үйлдсэний тэмдэг болно.
- Хэрвээ бөө өвөл нас барвал яах вэ? Нуур хөлддөг биз дээ?
- Дархан нуур хөлддөггүй юм. Эргийнх нь чулуун дээр цас унасан харагддаг, гэхдээ ус нь хөлдөхгүй ээ.
Газар доогуурх усны өрх нуурын өнгөн дээгүүр зайртсан нимгэн мөсийг устай нь цуг үе үе сордог байх нь ээ! гэж Горюнов өөртөө тайлбарлав.
Амнундак жуулчдыг алсын аялалд явахыг дахин зөвшөөрөхшүй байсан тул тэд газар гэртээ бараг сар шахам амрав. Жуулчид ойр тойрхны ойн аглагаар хэд хэдэн цэрэг дагуултай явж, амьтан ургамлын аймгийн үржил өсөлтийг ажиглан судалж, багашиг ан авд оролцож, эсвэл нугалмайтны ангийн амьтадтай танилцахаар нуурын дэргэд загас барьж өнжинө. Цаг агаар ч алсын аялалд явахад тохиромжгүй байлаа. Зуны энэ эхэн сар¤ Санниковын Газар бороо хур ихтэй байж тэнгэр байсхийгээд бүрхэ¦, зэвүүн хүйтэн бороо шивэрнэ. Гэхдээ бороо хуртай ийм өдрүүдэд жуулчид уйдсангүй. Таван залуу хүүхэн энэ тухайд санаа тавьжээ. Жуулчид хүүхнүүдтэйгээ байнга ярилцсаар онкилон хэл овоо ойлгох болж, онкилоны амьдрал, зан заншил, ёс суртахуун, сүжиг сэжгийн тухай их мэдээ цуглуулжээ.
Энэ овгийнхон бичиг үсэггүй ч аман зохиол, үлгэр домгийг нь бичиж тэмдэглэж болох байв. Жуулчид хэл нэлээн сайн мэдэх болсон үед үлгэр домог яриулах гэж хөрш ууцнаас хөгшдийг урих болж, заримдаа өөрсдөө зочлон очдог байв. Жуулчид энэ омгийнхны шашин шүтлэгийн үндэс үүсвэрийг сонирхож мэдэхийг хүсэв. Энэ тухайд шүтлэг шүтээнийг дэлгэрүүлэгчийн хувьд бөө их юм хэлж өгч чадах боловч эрс татгалзаж, ерөнхийдөө бөө харийн хүмүүст далдуур хардаж сэрдсэн маягтай хандана. Онкилон хүмүүс шашин шүтлэгийн талаар үнэн хэрэгтээ тун бага ойголттой бөгөөд тэнгэр, сансар, үүл бороо, нар саранд сайн сэтгэлт онгод, газаар доор, усан дотор хорлолт онгод байдаг гэж нийтээрээ сүслэн итгэх боловч зааримдаа бүр эсрэг тэсрэг ойголттой байх ажээ.
Энэ хугацаанд жуулчдаас хоёр нь явж ганцаар даяанчлан цасан дунд ноходтойгоо хамт ан ав хийж, өвөлд бэлдэн түлээ түлш татаж, мах борцолж суугаа Никифоровыг эргэжээ. Яаралтай хэрэг гарахад Никифоровоос хэл мэдээ авч, бас түүн рүү мэдээ млгээж байхын тулд Цагаадай нохойг орхиж Цоохондойг авч явжээ. Хэрэв аюул тохиолдвол Никифоров цасан хунгарын дээрх дэвсэг дээр Амнундакийн бууцнаас харагдахаар их гал асааж мэдэгдэх ёстой байлаа.
Санниковын Газар дээр өвөлжихөөр шийдсэн жуулчид өвөл ямар болдгийг онкилонуудаас асууж лавлалаа. Онкилонуудын хэлснээр есдүгээр сарын эхээр л намар болчихдог ажээ. Нар өдөртөө өмнөд хавцлын дээхнэ дөнгөж зургаа долоохон цаг үзэгдээд өнгөрнө. Навч шарлаж унах үед онкилонууд өвлийн түлээ түлшээ эрчимтай санй бэлдэж авдаг ажээ. Тэнгэр байнгаа муухай аашилж, байсхийгээд цас орно. Аравдугаар сарын эхээс эхлэн Санниковын Газар дээр нар үзэгдэхээ байна, гэхэдээ өдөр дундын үед хэдэн цаг гэгээтэй байх ажээ. Өмнө зүгэс цас шуурч, хойт зүгийн салхи бороо манан дэгдээнэ. Онкилонууд өвлийн идэш бэлдэж оны сүүлчийн ан хомрого хийнэ. Аравдугуур сарын дундаас өдөр гэж байхаа больж, зөвхөн нэг хоёр цаг орчим бүрэнхий байж бусад цагт хав харанхуй болно. Тэнгэрийн ааш улам муухайрч газар гэрээсээ гарахгүй суухад хүрдэг цаг энэ ажээ. Арван нэгдүгээр сарын эхээс нэгдүгээр сарын сүүлч болтол умард туйлын шөнө үргэлжилж, энэ үед онкилонууд талийгаачийн сүнс гэж үздэг умард туйлын туяа болон тэнгэр цэлмэг үед үзэгддэг сар л газар дэлхийг гэрэлтүүлнэ. Энэ үед өмнө зүгээс хүйтэн салхи салхилахад тэнгэр цэлмэнэ, баруун зүүнээс салхилбал цасан шуурга тавина, умраас салхилбал дулаарч бороо орно. \Энэ бүгдийг бичиж суусан Горюнов өвлийн цагт ингэж дулаардаг нь хотгорын хойт хэсэгт орших буцалмал нуур, утаангирийн нөлөө гэж нэмж тэмдэглэв\ Энэ дулаан нөөлгийн ачаар цас их зузаардаггүй, цаа буга, зэрлэг амьтад цасны доороос өвс ногоо олж идээд байдаг ажээ. Хотгорын хаяаны хадан хавцлын хормойгоор цас их зузаарах бөгөөд хавар орой болтол хайлахгүй хэвтэнэ. Энэ гурван сарыг онкилонууд хамгийн уйтгартай өнгөрөөж цасан шуурга, усан бороонд үргэлжид газар гэртээ хоргодон суух бөлгөө. Сартай шөнө хаяахан ан авд гарч бугын сүрэг рүү дайрсан чоныг хомроголон авлах нь бий.
Хоёрдугаар сарын эхээр өмнө зүгт гэгээрдэг хэдий ч нар энэ хотгорт гуравдугаар сар гарахад дөнгөж цухуйх авч өдөр дорхноо уртсан дулаарч энэи сарынхаа сүлээр гэхэд цас хайлан өвс ногоо ургаж хаврын улирал бүрнээ тогтож дөрөвдүгээр сарын дундуур ой мод ногоордог байна.

No comments:

Post a Comment