Monday, November 23, 2009

ВАМПУЧУУДЫН ШҮТЭЭН

Бороо орж салхитай байсны улмаас энэ өглөө нэлээн хүйтэн ч манангүй тул эргэх замдаа эртлэн гарсанд онкилонууд онцгой их баярлав. Явахынхаа өмнө буцалмал нуурт мах чанаж идээд хол замд гарахын өмнө тэнхээ авлаа. Онкилонууд хэдэн хэрчим мах нуурын усанд өргөж, гарав гурвантаа мэхийн ёслов.
- Газар доорх онгод өнөө шөнө яльгүй айлгасан ч хор хөнөөл учруулаагүй өлзийтэй өнгөрсөнд онкилонууд талархаж байна гэж Аннуир тайлбарлав.
Урьд нь үзэж мэдсэн нуур, ангал цавын дэргэд үл саатан шууд явсаар үд дундын үед Мянган Утаат хөндийг өнгөрч ургамал өвстэй газрын бараа харж хөл тавимагц онкилонуудын царай урьдынх шигээ хөгжилтэй эелдэг болж засарлаа.
Толгойлогчийнхоо тушаалаар харийн хүмүүсийг дагалдан аймшигт хөндий рүү явахдаа тэд биеэ зольж, тэнд очоод үхэж үрэгдэнэ гэж бодож явсан нь илт байлаа. Гэвч онкилонууд одоо өөр юманд биеэ зольж үрэгдэх боллоо. Юу вэ гэвэл ойн зурваст орсон хойноо харийн хүмүүс энэ аяллын далимаар зам дагуух вампугийн нутаг руу орж вампучуудын хүндлэн шүтдэг “хоншоор дээрээ тав дахь хөлтэй” амьтныг харах гэж шийджээ. Онкилонуудаас асууж шалгааж байж мэдсэнээр энэ амьтан аймшигт хөндийгөөс холгойхэн байдаг аж.
Аянчид зүүн өмнө зүг рүү арга буюу эргэж нохойтой гурван туршуул өмнөө илгээв. Дундаа нууртай аглаг, өвс ногоо, мод нь улам өндөр өтгөн болж ирэх хуічин танил том жижиг ойн зурвас ээлжлэн өнгөрнө. Зургаан километр орчим яваад туршуулууд ойрхи аглагт өнөөх “шүтээн” нь бэлчиж яваа гэж мэдэгдлээ. Отрядынхан ойн захаар болгоомжлон гүйсээр амьтанд ойртож очив. Ойн хаяанаас зуугаад метрийн цаана зааны төрөл гэдэг нь илэрхий дөрвөн том амьтан бэлчиж харагдлаа. Бялууртлаа цадсан энэ аварга амьтад хошуугаа буулган хааяа нэг том чихээ далбагануулан, богинохон сүүлЅэ хаялахаас өөр огт хөдөлгөөгүй зогсож үдийн наранд ээн зүүрмэглэнэ. Улаан хүрэн өнгөтэй овоо урт боловч шингэхэн үстэй ажээ. Хоёр нь том, хоёр нь жижиг байв. Жижиг нь бага богинохон, шулуухан соёотойгоороо онцгой ялгарч байлаа. Томынх нь соёоны үзүүр дээшээгээ ээтийж махийсан ажээ.
- Арслан заан гарцаагүй мөн байна! Гэж Горрюновыг хэлэхэд Костяков,
- Энэ амьтан хээр гадаа эрх дураараа яаж давхидгийг нь харах юмсан. Бид зааныг гүйх харайх газаргүй амьтны цэцэрлэгт төмөр хашлага дотор л харсан шүү дээ гэв.
- Нээрээ сонин байх, харин яаж давхиулах вэ?
- Буудахаар үргэж цочих байлгүй.
- Ээ дээ мэдэхгүй, арслан заан галт зэвсгийг мэдэхгүй шүү дээ. Мөн хаа нэгтээ ойрхон харж хамгаалж байгаа вампугийн анхаарлыг татчихна даа.
- Вампу нар буу гэж юу байдгийг мэдэх болсон болохоор оо арслан заанаас илүү айчих биз.
- Чиш дуугүй, сохор нохой чимээнээр… гэгчээр хараач! Гэж Горюнов эсрэг талын ойн хаяаг зааж хэлэв.
Тэндээс нэг юм үүрцгээсэн хоёр өндөр вампу, нэг хүүхэд гарч ирлээ. Арслан заанд ойртож ирээд гурвуулаа үүрсэн юмаа буулгаад өвдөг сөгдөн сууж хэд хэдэн удаа газар хүртэл бөхийн мөргөв. Арслан заан ч тэдний ирэх чимээнээр сэрж, угтан ойртож чанга хурхирах мэт дуу гарган хошуугаа савлан хөдөлгөв. Вампучууд мөргөж дуусаад үүрч ирсэн юмаа задалсан нь арьсанд боосон баахан мөхлөг үндэс ажээ. Гурван вампу арьсанд боолттой мөхлөгөө дэлгэн арслан зааны өмнө тавихад цаадуул нь хошуугаараа хоёр гурваар нь шүүрэн авч ам руугаа хийнэ. Вампучуудын нэг нь эмэгтэй аж. Тэр эмэгтэй вампу хоёр тугалын өмнө, нөгөө эргэтэй нь хөвгүүний хамт том арслан з аны өмнө мөхлөгөө дэлгэв. Дөрвөн амьтан идээгий нь дор нь дуусгачихаад урт хошуугаа вампу руу сунган чанаг чанга хурхиран дахин нэхнэ. Вампучууд дахин бөхийн мөргөчихөөд ухасхийн арьсаа шүүрч аваад эргэж ойн хаяа руу хар хурдаараа гүйв. Арслан заанууд вампучуудын араас хошуугаа сунган үзүүрийг нь дээш махийлган цагираглуулаад, чихээ дэлдийлгэн, сүүлээ өргөн хүн хүнд гишгэлэн харайх нь тэр. Ингэж арслан зааны давхихг үзэх гэсэн Костяковын хүсэл гэнэт биелэв. Гэхдээ энэ нь үндэс мөхлөгөөр дайлсанд нь баярлаж талархсан бололтой, тэрнээс биш арслан заан хүсвэл вампуг гүйцэж очоод няц гишгэж чадах байсан ажгуу. Ийнхүү шүтээн амьтан нь вампуг ойн зах хүртэл гаргаж өгөөд чанга чанга дуугаран эргэж намалзан алхлаа.
Отрядынхан энэ дайлах зочлох, хүндлэх мөргөх ёсыг сонирхон харав. Вампучуудыг далд ормогц онкилонууд жуулчдаас нэг арслан зааныг буудаач гэж гуяв. Зузаан арьс нь бамбай хийхэд, соёо нь сум, жадны үзүүр, хутга хийхэд хамгийн тохиромжтой материал байлаа. Вампу өөрийнхөө шүтээнийг сүрхий харж хамгаалдаг тул арслан заан агнах гэдэг онкилонуудад тун ховор ажээ. Вампучуудтай их дайн хийх үед хааяа нэг а°слан зааныг агнана. Гэхдээ энэ том амьтан жад суманд барагтай бол өртдөггүй зугтчихдаг байна. Одоо харийн хүмүүсийн гарт үхлийн аянга цахилгаан байгаад дулдуйдан авлаж болох байлаа.
Ордин онкилонуудын хүслийг дэмжив. Тэрбээр энэ аварга том амьтныг ойрхноос харж биеийн хэмжих гэж боджээ.
Костяков зааны хошуугаар сайхан амттай хоол хийж болно гэж хүүхэд байхдаа уншсанаа санаж тэдний саналыг басхүү сайшаалаа.
- Шүтээн амьтныг нь алсанд вампучууд биднээс өшөө авна даа. Харуулынхан бүх вампуг дуудаж цуглуулаад бидэн рүү дайрвал яана гэж Горюнов эсэргүүцэв.
- Вампуу буун дуу сонсмогцоо айн\ж зугтах байх. Шинжлэх ухааны ашиг тусыг бодож, бас бидний итгэлт нөхдийн хүслийг биелүүлэхийн төлөө үзээд алдахад яах вэ гэж Ординыг ятгахад Горюнов дахин,
- Энэ лужир амьтнгы дэлбэлдэг сумаар унагахгүй байхаа, шархдаж догширвол бидэнд муу юм болно гэлээ.
- Тэгвэл хоёр гурав буудахад аргагүй сөхөрнө биз дээ!
Горюнов тун ховор, бараг тэжээвэр гэмээр амьтныг алахыг дургүйхэн зөвшөөрсөн авч өөрөө буудсангүй. Онкилонууд ихэд баярлан вампугийн шүтээнийг ниргэх цагаан хүмүүсийн аянга цахилгааны ид шидийг сайн гэгч харжавахаар тухлав. Тэдэнд ойр зогсож дахин зүүрмэглэж эхэлсэн нэг хөгшин арслан зааныг Ордин Костяков хоср зэрэг буудав. Аварга амьтан айгаж урагш ухасхийснээ эргэж хажуу тийшээ харайн муухай орилсоор сөхрөн унаж, дараа нь бүхий биеэрээ өнхрөн тэрийлээ. Нөгөө гурав нь буун дуунаас цочин цаашихнаа жаахан холдож гүйсэн боловч эргэж харан зогсоод газ р унасан нэг нь яагаад босож ирэхгүй байгааг үл мэдэн хүлээж чанга чанга хуухиран дуудна.
Анчид, онкилонууд хошуу, хөл нь татваганан хөдө«сөөр байгаа шархадсан амьтан дэЅр гүйж очив. Хүн хармагца арслан заан жаахан өндийсхийснээ амьсгаагаа тавьж, толгойгоо даалгүй унав. Жижигхэн хар нүд нь алуурчдыг зэмлэх мэт цоргин харж байснаа удалгүй гөлрө­ хөрч, дуу нь ч тасрав. Ордин эвхмэл метр гарган арслан зааныг хэмжлээ. Костяков Ординд туслан хэмжээг бичиж авав. Арслан зааны хүүрийг хүрээлэн згоссон онкилонууд энэ бүх үйлдлийг гайхан ажиглаж, цагаан хүмүүс шүтээн амьтны сүнснээс өршөөл гуйж байгаа байх гэж сэжиглэн бодно. Том шарханаас бөөрийг нь даган урсах цусыг нохойнууд цаг алдалгүй долооно.
Ийнхүү зарим нь ажиллаж, зарим нь ажиглан зогсож байгаад нөгөө гурван арслан заан дөчөөд алхам ойртоод ирчихсэн, босохгүй байгаа нөхрийг нь хүрээлэн шавсан хоёр хөлтэй хачин амьтдыг гайхан харж байхыг мэдсэнгүй. Аварга амьтны ойртон ирэхийг ноход эхэлж мэдээд чанга чанга хуцан өөдөөс нь давхив. Цөмөөр эргэн харж аварга амьтны дайран ирэхийг хүлээлгүй ой руу зугтах уу, эсвэл өөрсдөө дайрах уу, яахаа мэдэхгүй зогтусав. Ноход очоод хэдийгээр халдаж зүрхлэхгүй, сүүлээ хавчин айсхийж байсан ч тэнхээ мэдэн хуцаж боргоно. Чих дөжиртөл хуцах энэ жижигхэн чөргөр амьтныг арслан заан гайхан харж байснаа цөхөрсөн бололтой эргэж ойн нөгөө зах руу ихэмсгээр алхлан очиж модны мөчрөөс зулгаан үмхлэв.
Ордин арслан зааныг хэмжиж бичиж дуусахад онкилонуудын сэтгэл амарч өвчих, эвдэж жижиглэх ажилдаа орлоо. Буудсаныхаа дараа вампугийн мөрөөр илгээсэн туршуулууд энэ үед эргэн ирж зэргэлдээх аглагт эзэд нь дөнгөж саяхан орхиж явсан эзгүй бууц байна гэж мэдэгдлээ. Горюнов тэр бууцыг үзэхээр Гороховыг нэг туршуул онкилонтой дагуулан явав. Бусад нь арслан зааныхаа махыг янзалсаар үлджээ.
Багахан цоорхойн дундах салаа ихтэй саглагар том улиангарын хормойд нэгэн жаахан бууц байлаа. Модыг тойрсон өвс ногоо зулгаран цайрсан агаад хэдэн арьс, бүдүүн хийцтэй тагш, хүнд хоёр бороохой, хэдэн ширхэг жад газраар хөглөрөн хэвтэнэ. Гал бүрэн унтраагүй бололтой, шортой мах дээрээс нь тахийн унажээ. Вампучууд буун дуу сонсмогцоо идэж суусан хоол ундаа орхин зугтсан биз ээ. Энд тэндгүй мөлжсөн яс хэвтэж, өвсөн дээр дэлгээтэй шинэ арьсыг бодоход адууных бололтой гуя модонд өлгөөтэй харагдана.
Горюновыг бууцыг үзчихээд вампугийн д юмсын баримт болгохоор нэг тагш аваад явах гэж байтал онкилон цэрэг модон дээр вампугийн “үүр” байна, шүтээний харуул вампу тэнд нуугдсан байж магадгүй гэж хэлэв. Тэр үүрэнд вампу байхгүй нь мэдээж юм, вампу зэр зэвсэг, шортой махаа юу гэж газар орхих билээ. Вампугийн “тэнгэрийн орон” мэдээж хоосон байв. Горюнов үүрийг үзэхээр болж, мод салаа мөчир ихтэй тул гурвуул дээш төвөггүй авиран гарлаа. Модны гол бүдүүн бүдүүн мөчир болон салаалсан бараг оройд нь үүрээ засчээ. Мөчрийн уулзвар дээр нарийхан гуалин эгнүүлэн тавьж дээрээс нь дэвсгэр болгон сургааг чигжи­ дэвсжээ. Мөчир хулсаар сүлжиж µийсэн саравч маягийн юм сургааг н тавцангийн бараг талыг борооноос халхалжээ. Тэнд вампугийн ор дэвсгэр болсон арьс хэвтэнэ. Мөнхүү хоёр бороохой, суран дүүгүүр, дүүгүүрийн хэдэн бөөрөнхий чулуу, гурав дөрөвхөн жад сэлт нь хүй нэгдлийн хүний араатан амьтдаас амь зулбан хоргоддог шөний үүр гэрийн бүдүүлэг зэвсэг байлаа. Модны мөчир навчны завсраар зориул гаргасан хэдэн цоорхой нь эргэн тойрны газар, тэр дундаа арслан заан бэлчих ойн цоорхойг ажиглахад зориулагджээ. Горюнов олзоо тойрон бөртөлзөх онкилонуудыг харж байлаа.
Ийнхүү энэ гурван үзэгчийг энд үүр бууцыг нь эзэгнэн байхад ойн захын бургасан дундаас юампу эр гарч ирэн ийш тийш хараад бусдыгаа даллан дуудав. Хажуухнаас нь нэг эмэгтэй, хоёр хүүхэд гарч ирэн дөрвүүл бууц руугаа чиглэхэд Горохов хараад айсан байртай,
- Шүтээний харуулууд буцаад ирлээ, одоо яах вэ? Буудах уу? гэж шивгэнэв.
Онкилон эр нум сумаа аль хэдийн гаргачихсан, онилон татах гэж завдахуйяа Горюнов дохин болиулав.
- Вампу юу хийх нь вэ харъя!
- Хэрвээ наашаа авирвал яах вэ
- Өдөр ийшээ авирах хэрэггүй байлгүй, идэх юм нь доор байна.
- Бид тэгээд эндээс яаж явах вэ?
- Буудаад айлгачихгүй юу! Өө золиг гэж би буугаа доор орхичихож!
- Ээ харлаа! Одоо вампу нар олж аваад эвдчихнэ дээ.
- Авахуулахгүй л байя. Танд буу байгаа юм чинь учиртай. Минийх модны нөгөө талд өлгөөтэй байгаа, харахгүй байж магадгүй.
Модон дээр хоргодсон гурав ийнхүү ярилцсаар дэвсгэр сургаагийн нэг нүхийг тойрон вампугийн гудсан дээр хэвтлээ. Тэр нүхээр модон доорх бууц нь илхэн х рагдана. Вампу гэр бүл модныхоо дэргэд ирээд галаа тойрон сөхрөн суув. Эмэгтэй бас нэг хөхүүл хүүхэд тэвэрчээ. Арван хоёр орчим насны хүү хамартаа дөр хийж гоёжээ. Зургаа долоотой болов уі гэмээр охин одоохондоо эрэмдэглэгдээгүй байлаа. Вампу эр түлэгдсэн махыг хараа¤ хүний хэл яриатай тун бага төсөөтэй хэдэн тасалданги авиа гаргахад хөвгүүн ойн хаяа руу гүйж гишүү тэвэрч ирлээ. Энэ зуур эмэгтэй үнсээ ухан улаан цогт олоод дээр нь гишүү өрж байгаад үлээв. Охин шатсан махтай шорыг авч түлэгдсэн өнгийг хумсаараа маажиж цэвэрлээд махыг зулгаана. Эр нь ясан дундаас хутга орлосон цахиурын хэлтэрхий олж аваад адууны гуянаас огтолж хүүхэн рүүгээ шидэж, хааяа хааяа жижигхэн хэсгийг түүхийгээр нь ам руугаа хийнэ. Эмэгтэй нь махыг модон шоронд хатгаж байхдаа басхүү хазна. Хөвгүүн шортой махаа галд хийж эргүүлэн тойруулж болгоно. Гэнэт газар хэвтэж байсан хүүхэд уйлахад эмэгтэй шүүрэн авч өвдөг завсраа хавчаад сунаж унжсан хөхнийхөө хар толгойг аманд нь шургуулав.
Вампу эр гэнэт зогтусан чимээ чагнаснаа арслан зааны бэлчих ойн цоорхойг заан ямар нэг юм бувтнан дуугарахад эмэгтэй нь сэтгэл түгшсэн байртай өндөсхийн, хүүхдүүд ч босон харайв. Эд нар ойн аглагаас цуурайтах онкилонуудын дууг сонссон бололтой. Вампу эр цахиураа шидчихээд өдөр дээр гарч алсад юу болж байгааг харахаар модоо тойронгуутаа гишүүдн өлгөөтэй байгаа Горюновын бууг харчихлаа. Тэрбээр гайхан хашгирахад хүүхэн, хүүхдүүд нь гүйн ирж цөм ямар нэг ид шидээр тэдний модонд өлгөгдсөн хачин гүлгар бороохойг сонирхон ширтэнэ. Тэр хачин бороохой нь хөдлөх ч үгүй, дуугарах ч үгүй байхад эрэгтэй зориглон гараа сунгахад хүүхэн нь айн хориглож маргалд в бололтой. Сүүлд нь вампу эр эхнэрээ ширүүн гэЈч нь түлхчихээд чичрсэн гараараа бууг өргө авч, биеэсээ холб арьж явсаар галынхаа дэргэд очиж суугаад үзэж гарлаа. Хачин зүйл хазаж хатгахгүй, эцгийнх нь өвдөг дээр хөдөлгөөгүй хэвтэхийг харсан хүүхэн, хүүхдүүд нь ойртож зогсов. Эрэгтэй аажмаар зүрх орж, гялалзсан бууны гол төмрийг илж, ам руу нь шагайн харж тэр ч байтугай үлээж үзэв. Тэгээд гох тээглүүлрийг нь оролдон татаж чанагааж байтал гэнэт буу тасхийлээ.
Хүүхэн орилон гэдрэг савж унахад нялх хүүхэд нь газар өнхрөн унаж гар нь галд орж чарлав. Том хүүхдүүд нь хажуу тийш огло үсрэн, мань эр ч буугаа шидлээ. Хормын дараа хүүхдүүд ой руу зугтаж, хүүхэн ч нялх хүүхдээ галаас шүүрч аваад тархи нь хөдөлсөн бололтой толгойгоо барин хүүхдүүдийнхээ хойноос гүйв. Вампу эр хэдэн алхам гүйснээ эргэж хараад зогсчихов.
Эргэн тойрон чив чимээгүй, гал түүдэг нь хэвээр дүрэлзэж, тэднийг тэгж их айлгасан гялгар мод улиангараас хэдхэн алдын газар хөдөлгөөнгүй хэвтэнэ. Вампу бага багаар эргэж алхав. Оройн хоол нь гал дээр дахин шатаж байлаа. Тэрбээр гал руу ойртон очиж шортой махаа авахаар гараа сарвайтал гэнэт толгой дээр нь аянга цахилгаан ниргэх мэт их дуу гарч гал руу нь нэг юм пүс пүсхийн унаж үнс цогийг тал тал руу цацлав.
Энэ удаа вампу эр үнэхээр ахйж ойн захад яахаа мэдэхгүй зогсож байгаа хүүхэн хүүхдүүд рүүгээ орилон гүйх нь тэр. Эцгийгээ харайлгаж явахыг харсан цаадуул нь бут руу орж нуугдав.
- Одоо ч мөддөө наашаа ирж зүрхлэхгүй дээ. Энэ мод ингээд үүрд ид шидэт онгон мод болно доо гэж вампугийн гал руу дэлбэрдэг сумаар буудсан Горохов сэтгэл амарсан байртай хэлэв.
Онкилоныг элгээ хөштөл хөхрөхөд Горюнов бас инээлээ. Гурвуул модноос буун Горюнов буугаа авахад онкилон үүрийг шатааж, бороохой жадыг галд хаяв. Горохов шортой махыг улиангарын холтсонд газраас нэлээн дээр хамтгаж, адууны гуяыг нь авч модны ёроол түшүүлээд дээр нь ясан дундаас олсон хүний хохимой тогтоогоод, хохимойн зулай дээр вампугийн мах хэрчиж байсан цахиурыг тавиад, нүднийх нь ухархайд бөөрөнхий нүүрс чихэж орхив.
- Вампучууд одоохон эргэж ирж зүрхлэх юм бол энэ бүгдийг ид шидийн хүч хийсэн гэж бодоод бидний буун дуунаас улам их айх болно гэж Горохов тайлбарлав.
Арслан зааны бэлчээр ойн цоорхой руу буцаж явсан наргианч гурвын өөдөөс отрядынхан нь туслахаар ирж явлаа. Буун дуу дахин давтагдаж, вампу орилж хашгирах сонсогдоход Ордин Костяков хоёр явсан хүмүүс рүү вампучууд дайрлаа гэж бодоод онкилонуудыг дагуулан гүйжээ. Юу болсныг сонсоод цөм шуугин хөхрөлдлөө. Ялангуяа Горюновын бууг вампу эр яаж үзсэн нь ихэд инээдтэй байлаа.
Ойн цоорхойд гал түлж Аннуир хоол хийж байлаа. Арслан зааны хошуу тун амттай, харин хар мах нь дэвтээгээгүй болоод тэр үү, нэлээн хатуу ажээ. Маш их мах байгаа тул дахин туршиж үзсэн ч болох байв.
Маргааш нь мах, соёо, арьс үсээ дааж ядан үүрцгээж, шууд Амнундакийн буцц чиглэн явсаар оройдоо арайхийж нэг юм хүрлээ.
Алга болсон харийн хүмүүсийн эрэлд гаргахаар Амнундак олон хүнтэй цувуу бэлджээ. Урьд өмнө үзэгдээгүй хүчтэй газар хөдлөлт тэднийг ихэд айлгасан байна. Зарим газар гэрийн гол мод мултран унаж зүлэг шороотойгоо дотогшоо нурж олон хүн гэмтэж хэд хэдэн хүүхэд дарагдаж үхсэн гэнэ. Айж сандарсан онкилонууд газар гэрээсээ гүйн гараад мод бут аймаар ганхахыг харж, хавцал жалганы бул чулуу пад пүдхийн ховхорч унахыг сонсжээ. Хүчтэй түлхэлт тэднийг унагаж цөм газар тэврэн хэвтэж байхад хэзээ ч орж байгаагүй, хэн ч мэдэхгүй ширүүн аадар цутгаж гэр лүүгээ буцаж орохоос айсан хүмүүсийг голд нь ортол норгожээ. Газар гэрийн үүд эвдрэн үерийн ус хувцас хунар хөнжил гудсанд нь хүрчээ.
Энэ гай гамшгийг вампугийн саяхны дайралттай холбон онкилонууд цагаан хүмүүсийг ирэхээр их зовлон учирна гэсэн өвөг дээдсийнх нь үг үнэн ыболлоо гэж боджээ. Цагаан хүмүүс яг энэ үеэр эргэж ирэх эсэх нь мэдэгдэхгүй, гэнэт гарч ирсэн шигээ алаг болчихжээ. Хэнгэрэг дэлдэн дохио өгч захын бууцнаас мянган Утаат хөндий рүү илгээсэн эрлийн хэсэг хоосон буцаж ирсэн аж. Амнундак ихэд түгшин алга бологсдыг вампугийн нутгат эрэхээр болж бүх цэргээ цуглуулах гэж байсан байна. Алга болсон хүмүүс ийнхүү эсэн энх эргэж ирсэн нь түгшүүр зовнилыг тайлж, арслан зааны мах, соёо, арьс үс овгийнхны хөөр баярыг нэмлээ.
Жуулчдын газар гэрэ бат сайн барьсны хүчээр газар хөдлөхөд нурсангүй. Тэдний энэ сайн гэрт өөрсдийнхөө эвдэрч нурсан гэрЁйг засан босготлоо толгойлогчийн омгийн зарим хүмүүс хоёр хоног байлаа.

No comments:

Post a Comment