Monday, November 23, 2009

ШУВУУ АГНАВ

Нуур усанд төрсөн шувууд долдугаар сарын эх гэхэд бүр том болж амжих агаад нугас галууны өд сөд нь зулман гуужиж нисэж ч чадахгүй, зэгсэн дунд нуугдан суудаг үе нь ирэв. Умард нутгийнхан энэ үеэр нүүдлийн шувуудыг бөөн бөөнөөр барьдаг заншилтай агаад онкилонууд бас адил бөлгөө. Бууц болгон ойролцоох хоёр гурван нуурыг өмчлөн ашиглах авай. Нуурын эрэг дээ° нарийхан сургааган хашаа барьж эртнээс бэлдэнэ. Усны захад хоорондоо зугаад алхмын зайтай газраас хашааны хоёр ам эхлэх бөгөөд цаашаагаа нарийсан гудам болсноо тэлэн томорно. Нарийхан сургаагийг нугас завсраар нь багтахгүй эгнүүлэн газарт шууд шааж ийм хашаа барьдаг ажээ.

Товлосон өдөр нялх нойтон хүүхдээс бусад омгийн бүх хүн бургасан саваа барин зэвсэглээд өглөө эрт нуураа хүрээлэн тойрч, өвсөн дунд нуугдан суусан шувуудыг хашгиран, юм нүдэн үргээж эхлэв.
- Нугас галуу шувуухай минь, нуурынхаа усанд сэлэх цаг чинь боллоо! Босоорой, босоорой! Гэж нэг нь хашгирна.
- Хөөе, залхуу амьтад минь, гараарай, гараарай! Усан дотор загас, хорхойн дүүрэн байна! гэж нөгөө нь дэмжинэ.
- Бидний саваа бэлэн байна, биеийг чинь гүвээд өгье! Гэж бас нэг хэсэг нь гуугална.
Энэ өдөр лут их хөл хөөр болж, хашгирах, юм нүдэх, хүүхдүүд орилох дуу тасарсангүй. Хүүхдүүд саваагаар хоёр тийш нь савчин нүдэн өвсөн дундуур яг л нохой шиг гүйлдэнэ. Айж цочсон шувууд нуурын тал талаас ус руу зүтгэнэ. Үргээгч анчдын өмнө энд тэндгүй өвс зэгс хөдлөн шувууд зугтан нуур луу зүтгэж байгаа нь мэдэгдэнэ. Зраим нь нисэх гэж оролдон өвсөн дээр хэд дэрвэлзэн далавчаа хий дэвэн нисэж чадахгүй эргэж сууна. Нугас ганганан гуугалах, галуу хахиранги дуугаар гооголох гонгинох нь үргээгч анчдын улангасан хашгирах чарлах, саваагаа балбан нүдэх дуунд дарагдана. Усны шувуунаас өмнө зулман гуужсан цууцаль, хавтгалж, цоололдой, хараалж, тутгалжин шувууд бөөн бөөнөөрөө, ганц нэгээрээ үргэжн нисэж ус­ы дээрх шингэн мананг зүсэн нуур, аглаг цоорхойн дээгүүр цангин н чарлан ниснэ. Удалгүй нуурын ус галуу нугасаар дүүрч алаглаад ирэв. Нуурын эрэг тойрон үргээгч анчид бараг усанд нь тулж иржээ. Гагцхүү хашааны ам байгаа хэсэг газар хүнгүй байлаа. Нуурын хөвөө хавиар намаг шалбааг ихтэй тул үргээгч анчид нарийхан гулжгар бургасан жаазанд үсийг нь дээш нь харуулан татаж хийсэн өргөн авсан цана хөлдөө углажээ. Ийм цаныг өвлийн цагт цасан дээгүүр юм уу намаг хүлэртэй газраар явахдаа, өвсөн дунд нуугдсан шувуу үргээхдээ өмсдөг байна.
Онкилонууд ийнхүү нуурыг бүрэн хүрээлээд хашааны эсрэг талын эргээс хусны үйсээр хийсэн дөрвөн жижигхэн завь усанд тавив. Завь бүрд хоёр хүн суув. Нэг нь сэлүүрдэх агаад нөгөө нь гартаа урт сур, модон саваа барьжээ. Завинууд дорхноо салж урагш хөвөхөд хооронд нь холбож уясан өргөн суран бүс усан дээгүүр чирэгдэнэ. Завины хитэг дээр суусан хүмүүс аажуухан сэлүүрдэж, хамар дээр суугаа нь усан дээгүүр чирэгдэх өргөн суран бүсийг татаж чангаан ус үсчүүлэн цохиход гуугалан гооголох шувууд айж самгардан хашааны ам руу хуйлран зугтана. Эрэг дээрх үргээгч анчдын дуу чимээ улам чангаран үргэжлэн хадсаар байх ба усан дээгүүр завьчдын хашгирах дуутай цуг усан хана их ус үсчүүлэн урагшилна. Шувууд сандран эргэлдэн үймэлдэж, ганц нэг нь ссуран бүс рүү орохо хормыг ашиглан эргэж зугтах агаад азрим нь эрэг рүү гүйж үргээгчдийн суманд өртөж усан дээр тийчилнэ.
Ингэж хөөж туусаар нуурын нэг буланд зуу зуун шувуу хашигдлаа. Үргээгч анчид завиа даган эргийн нэг тал руу бөөгнөрч эхний хүмүүс бүр хашааны хаалга хүрч зогсов. Харин энд ирсэн хойноо хүмүүс хашгирч орилохоо больж, өвсөн дотор чимээгүй нуугдав. Эрэг рүү ойртох тусмаа, одоо тэдний авхаалж самбаанаас ан хомрогоны аз эз шийдэгдэх учраас завьчид дуу хөдөлгөөнөө улам ихэсгэн тууна. Шувуу нэгэн жижигхэн мухарт шахагдан шаваарав. Суран бүсээрээ зогсоо зайгүй нүдэж үргээхгүй бол бөөн шувуу эв аяыг харж байаад эргэж дайран зугтаж, хамаг хүч талаар өнгөрч ан хомрогоо дахин эхлэх хэрэгтэй болно.
Шахагдан бөөгнөрсөн сүргийн эхний хэсэг эрэг рүү өвсөн дээр гарч ирлээ. Араас нь айж цочирдсон бөөн шувуу хуйлран дагаж галуу нугасны их урсгал хашгиран гооголон хашаа руу цутгалаа. Сүүлчийн шувууд эрэг дээр гармагц завьчид араас нь гарч ирэн үргээгч анчидтай нийлэн цөмөөр орилон гуугачин шувуудыг хаш аа руу хөөв. Ингээд өвс ногоо налран алирсан бат бэх сургааган хашаан дотор сүрэг шувуу бөөгнөрөн хашигдлаа. Дараа нь хашаа тоойрон хомроголсон үргээгч анчид, шувуу хөөж хашаанд орсон хүмүүс цөмөөрөө учраа олохгүй бужигналдах хөөрхий шувуудыг мод саваагаараа гуядан нүдэж гарав. Хөөрхий шувуудын толгой дээр тал талаас нь шуд пад хийлгэн, улайран балбах хүмүүсийн хашгирах, орилон гооголох шувуудын дуу, мухар далавчны хап хап хийх чадгүй дэвэлт нийлэн ухаан багтамгүй их чимээ дэгдэв. Цуст саваа агаарт зогсоо зайгүй гялалзаж үхсэн шархадсан шувууд дорхноо овоорон ихсэв. Ганц хоёрхон сэргэлэн шувуу хүний хөл, хашааны завсар зайгаар бултан гарч нуур луу, эсвэл аглаг ойн зүгт зугтаж амжлаа.
Ийнхүү нүдсээр бүгдийг алж, цөөн хэдхэн нь амь гарч, хашаан дотор дүүрэн үхсэн шувуу болов. Дуу чимээ шууд намдав. Хүмүүс хашаа халхавчаа авч шидэн алж хядсан олз омгоо түүлээ. Хоёр шувууны хөлийг холбон нөгөө балбаж нүдсэн саваан дээгүүрээ тохон зөөнө. Хоёр хүн хоёр саваан дээрээ гуч дөчөөд хос нугас буюу эсвэл арван тав хориод хос галуу шувуу холбож тохоод бууц руугаа дамжлан зөөх бөгөөд хүүхдүүд бас хэр тэндээ тааруулан зөөлцөнө.
Ангийн олзоо бууцны гадаа нэг газар овоолон шинэ ажил эхлэнэ. Өд сөдийг нь зулгааж, дотор гэдсийг нь цэвэрлэнэ. Өдийг нь ширэн уутанд чихэж, гэдсийг нь холтсон тэвшинд юүлнэ. Түүдэг гал энд тэндгүй дүрэлзэнэ. Чулуу улайтгшан, модон сав бэлтгэнэ. Өнөөдөр гэдэсний шөл сав саваар дүүрнэ. Чанаг чанга ярих хөхрөх, хичээнгүй туслах, басхүү саад болох хүүхдүүдийн дуу тэнгэрт хадав. Завьчид эргээс харвасан суманд оногдон үхсэн шувууг нуурын усан дотроос түүж, дахиад хэдэн тэвэр шувуу авчрав.
Шувууг ингэж цэвэрлэснийхээ дараа нь орой махаа утна. Давс байхгүй, сав суулга бага болохоор махаа өөрөөр хадгалж чаддаггүй ажээ. Холтсоор жижигхэн овоохой босгож, дотор нь шувууны цэвэр махаа модонд тохон өлгөөд доор нь утаа тавина. Ингэж хэдэн өдөр дараалан утна. Орой болсон хойно цэвэрлэх ажил дуусаж, гэдэсний шөл ханаж цадтлаа ууж, шинэ мах идэж аваад унтацгаав. Маргааш нь шувууны ан хомрого өөр нэг нуур дээр, нөгөөдөр нь гурав дахь нуур дээр үргэлжлэв. Шувууны дэвэх өд хурдан ургаж, муу ч гэсэн нисэж эхэлдэг болохоор удаж Ўолохгүй байлаа. Шувууны өд ургасан үед мяра ч хашаа хэрэг болж чадахгүй аж.
Жуулчид тийм их дуртай биш ч гэсэн энэ ан хомрогогд оролцоо. Эхнэрүүд нь мэдээжээр энэ ан авд Іун дуртай гарчээ. Энэ ан хомрогоны гурван өдөр жуулчдад эвгүй муухай сэтгэгдэл үлдээлээ. Бөөн хөл ул болж гүйж харайсан, хашгирч гуугчсан хүмүүс,хөөрхий дорой шувуудыг хайр найргүй нүдэж балбах, улам ихийг алж хядах гэсэн хүний улайрал галзуурал, уул овоо шиг овоорсон үхдэл швууу, улаан гал, хагарч дэлбэртлээ идэх уух байдал нь цагаан хүмүүст хар дарсан муухөй зүүд шиг санагдсан агаад ан хомрого дууссанд тэд баяртай байлаа.
Шувууны авын үед том ан амьтан бас тааралдах боловч үл анхаарна. Цагийн юм цагтаа гэж, том ан амьтныгг агнах цаг тусдаа байхм аж. Нуур болгоны ойролцоох зэгсэнд зэрлэг гахай цөөхөн ч гэсэн байдаг байна. Шувууны ангийн хомрогонд орсон гахайнууд хөгшин догшин бодонгоор тэргүүлүүлэн бөөнөөрөө дайран зугтав. Онкилонууд гахайд зам тавьж гаргах бөгөөд зөвхөн олноосоо тасран гүйсэн юм уу хоцорсон ганц нэг торой л бороохой, суманд оногдоно. Зэрлэг гахайг намар орой агнадаг ажээ. Зэгс шугуй гандан унаж, намаг хөлдөх цагт гахай ойн хаяагаар бэлчих бөгөөд тэр үедээ тарган байдаг байна. Гахайг бас л хомроголон агнаж, хадарч хатгаж мэдэх тул отож байгшаад харвах, жадаар сүлбэн унагаадаг ажээ. Тэр үед хүйтэн байх тул махыг нь өлгөж хөлдөөн хадгална. Мөн эхний цас унамагц ®йд, аглаг цоорхойд олноор гүйлдэх туулайг агнад г байлаа.

No comments:

Post a Comment