Monday, November 23, 2009

ХҮН БАЙГАЛИЙН АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ

Аглагийг өнгөрөөд ой руу ормогцоо жуулчид хоёр нохойгоо урдаа тавин нарийн жимээр орон явцгаав.
Гэнэт хоёр нохой нь архиран түрхрэн хуцах сонсогдоход тэд буугаа бэлэн барьсаар гүйн ирвэл ноход нь ус уух гэж нуур луу явж байсан бололтой сүрэг адууг хоргоон зогсоосон байлаа. Ноход сүүлээ хавчин архиран хуцахад адуун сүрэг замыг нь хаан зогсож сүрхий айхтар загнах жигтэйхэн зоригтой одой амьтдыг гайхан харав.
Адуу газар цавчлан тургих авч урагшилж чадахгүй зогсоно.
- Одоо яах вэ? Зам хаалттай байна! Буудахаас өөр арга алга шив дээ! гэж Горохов санал болгов.
- Том сумаар битгий буудаарай. Бидэнд мах хүрэлцээтэй, тэгээд ч ийм ойрхон эвгүй зогсож байна. Азарга нь ш рхдаад биднийг дайрах юм бол цөм хуйларч ирээд хэмх гишгэнэ. Нугас бууддаг бутархай сумаар шүршчих. Ойрхон зогсоог нь шүршээд бүгдийг нь үргээчих гэж Горюнов зөвлөв.

Нарийхан ногоон жимээр тасхийх буун ¤уу, захын морьдыг шүрших жижигхЅн сум бөөн үймээн тарилаа.
Морьдын дэл сүүл нь босон дэрхийж, бут бургас, зулзаган моддыг хуга нуга гишгэн, багахан зайд эргэлдэн бие биеэ дарж унан зэрлэгээр янцгаалдах нь агаарт хадав. Ийнхүү адуун сүрэг нэгэн хоромд оволзон буцалж ирснээ хуйлран эргэж нэг бөөн юм болон давхиж одлоо.
- Одоо юу ч дайралдахгүй, тайван явж болно гэж Ордин хэлэв.
Адуун сүргийн бужигналдан давхихад ан амьтан төдийгүй жигүүртэн шувууд хүртэл үнэхээр айн цочиж хэсэг зуур чив чимээгүй болов. Жуулчид саад тотгоргүй явсаар нов ногоон ой, нугын дунд онцгой тодрон харагдах цасан цагаан болдог толгой голд нь шомбойх жижигхэн аглагт гарч ирцгээв.
- Яасан том хунгар вэ? гэж Горохов уулгалав.
- Хайлж дуусаагүй халиа тошин байхаа гэж Горюнов засаж хэлэхэд Костяков,
- Тошин ийм өндөр байдаг гэж үү? Гэж асуув.
- Үгүй ээ,, байдаггүй ! Их ширүүн булгийн адгийг тойрч тошигносон мөс байж магадгүй юм.
- Тэгвэл энэ юу вэ?
Жуулчид нугын нөгөө талд гарсныхаа дараа тэр цагаан болдог багахан нуурын дундаас цоройн гарсныг олж хараад цасан хунгар юм уу халиа тошин гэсэн таамаглал нь буруу болохыг мэдэв. Ойроос харахад тэр болдог бие бие дээрээ дэвсэг дэвсгээр үелэн тогтжээ. Дэвсгийн үе дамжин ус годгодон урсаж байгаа нь дуранд харагдаж байлаа.
Жуулчид энэ хачин сонин өндөрлөгийг гайхан харж байтал гэнэт оройноос нь их ус исгэрэн шуугин олгойдож бөөн бөөн уур манаруулан арваад метр өндөр авснаа болдгийн дээрээс бороо болон буув. Энэ сонин үзэгдэл нэг минут хүрэгүй үргэлжилж болдог толгой урьдын байдалдаа эргэн орж, зөвхөн бага зэрэг уур утаа савсуулахаас өөр юмгүй боллоо.
- Одоо бүгд ойлгомжтой боллоо! Энэ чинь оргилмол халуун булаг байна. Галт уултай газар их байдаг халуун булаг гэж Ордин хэлэв.
- Таны зөв. Энэ болдог толгой бол оргилон гарсан ус дэвсэг дээгүүр урсахдаа тунаж үлдсэн цахиурт бөсөл чулуун тунадас юм.
Нуурын усны халууныг хэмжихэд Цельсийн 35 градус хүрч байсан бөгөөд гар дүрэхэд мэдэгдэж байв.
- Нуур дээгүүр шувуу үзэгдэхгүй байгаагийн учир энэ байж гэж Костков өгүүлэв.
- Ус энд тэнд цалгиж үзэгдэхгүй байна, загас ч бас байхгүй бололтой гэж Ордин нэмж хэллээ.
Гэвч нуур хов хоосон биш байлаа. Нуурын ёроолоор хачин улаан замаг улайрч, тэр улаан замгийн хоорондуур бүлээн усанд дассан жижиг хавч хэлбэртэн сүргээрээ ирвэлзэн хөвөх нь харагдана. Харин бүлээн ус дээд амьтдын санаанд таардаггүй бололтой, хэдэн нугас усан дээр суун алдсанаа айж цочирдсон маягтай муухай дуугаран нисэж одов.
- Унтаж амрахаа бодох цаг болсон биш үү? Гэн Горюнов нөхдөөсөө асуув.
- Нээрэн тэнгэ байгаа. Нар уулын цаагуур орох гэж байна. Бид өнөөдөр их ч юм үзэж харлаа гэж Ордин зөвшөөрлөө.
- Араатан амьтнаас холхон аятай газар олох хэрэгтэй дээ гэж Костяков нэмж өгүүлэв.
- Аятай газар олохгүй байхаа. Шувуу шиг мо¤онд авиран мөчир дээр унтвал юу юм бэ гэхээс. ТЁйм тохьтой биш л байх.
- Ойд унт±анаас аглаг талд гарч унтсан нь дээр, тэгээд ээлжээр манаанд гараад хоновол яах вэ? гэж Горохов санал болгоход Горюнов,
- Зөв, зөв тэгээд ч зэрлэг амьтныг айлгахын тулд үргэлж гал түлээд хоноё гэв.
Нуурын ойролцоо түлчихмээр мод залтас байхгүй учир тэд нуураас салбарлан ойн хаяа руу урссан горхи даган цаашаа явцгаав. Ойн хаяанд өнчин ганц улиангар торойно. Гэгээтэй байхад бүхэл шөнөдөө түлж хүрэлцэх мод хагалж хугалж аваад хоёр хоёр газар гал түлж түүдэг асаав. Хоол унд идэж ууцгаачихаад хоёр хоёр цагаар жижүүрлэх хуваарь гаргаад түүдгийнхээ хоорондох зайд унтахаар хэвтэцгээлээ. Шөнө тийм ч нам тайван байсангүй. Үхэр мөөрөх, адуу янзгаах, хирс үрхрэх, ууль хашгирах нь нэг ойрхон нэн холдон сонсогдож ноход хариуд нь үе үе хуцан гангинана. Шөнө дундаас хойш аглаг талыг манан нөмрөн бүрхэж хуучирч яваа сарны гэрэл бараг хараглахтай үгүйтэй ёлтойно. Манан өмнө тийш алгуурхан нүүж сиймхий чөлөөгөөр нь сар хэдхэн хоромд сүрхий гэрэлтэн орчин тойрныг нийгүүлэхэд нуурын дундах цагаан болдог толгой заримдаа сүүн тэнгист хөвж яваа юм шиг санагдана. Толгодын дундаас хорин минут тутамд ус оргилон хөнгөн исгэрэх, асгаран буух усны чимээ нам тайвныг эвдэнэ.
Үүрээр хойт зүгээс овоо хүйтэй салхи үлээж манан будан дорхноо замхрав. Нугачаа дэвсгэрээрээ цасан зурвастай, хөрөөн шүд шиг шовгор шовгор зүүн хязгаар дээрээс мандсан нар жуулчдыг шинэ ажил, шинэ аялалд дуудна. Энэ өдөр хотгорын зах хүртэл зүүн згүийн барин яваад тэндээсээ нуруу дамжин цасан хунгарт байЈаа бааз дээрээ очихоор тохиролцжээ. Бааз дээрээ очих гэсний учир нь Никифоровыг эргэх, нөгөөтэйгүүр аварга Ўаавгай, хирс байгааг хэлж, энэ амьтныг битгий агнаарай гэж зөвлөхөөр шийдэв.
Жуулчид удалгүй аглагаас аажмаар намсан сийрэгжих ойг нэвт гарч зүүн зүг чиглэсэн нэлээн олон километр урт нарийхан жим олжээ. Хэдэн хөх ногтруу, хоёр нохойд хөөгдөн модон дээр гарчихаад учир зүггүй боргих хачин амьтдыг суманд өртөн унатлаа гайхан харж байсан нэг том сойрыг агнав. Ойг залгасан аглаг их усархаг агаад дундаа урьд нь нуур байсан бололтой хөвд хаг ихтэй намаг намалзана.
Тэд намаг тойрон ойн захаар явж байтал ноход нь нэг том буга хөөгөөд ирэв.
- За тэгнээ тэр, хандгай байна! Гэж Горохов дуу алдав.
Энэ нь хандгай биш байлаа. Манжийнх шиг арзгар шүдэт өргөн хүрзэн хэлбэртэй дайрынх шиг том урт онцгой махигар эвэртэй, үзэсгэлэнт тэргүүнээ ихэмсгээр өргөн хаоиун буга байв. Нохойд хашигдан зогссон энэ гайхамшигт сайхан амьтан анчдын хорхойг хүргэн тэсрэх сумны бай болов.
- Хандгай ч юм шиг, биш ч юм шиг ямар амьтан бэ? Матвей Иванович, тан мэдэх үү? Гэж Гороховыг асуухад Горюнов амьтныг харж харж,
- Энэ бол арслан зааны үеийн Cetvus euryceros гэггдэг аварга том малтмал буга байна гэв.
- Гэхдээ бие гүйцсэн буга биш залуу нь байхаа гэж Ординыг хэлэхэд Горохов,
- Үгүй ээ, хөгшин буга байна! Эвр дээрх салаа сэртэнг нь хар. Арван тавтай бо«ов уу даа гэлээ.
- Тэгвэл жижгэрч яваа бугын төрөл байх нь ээ гэж Костяков дүгнэн хэлэв.
- Амьд ду°сгал болсон ховор амьтан олныг ®лж харлаа, гэхдээ ийм амьтан анх дуаа дайралдлаа.
- Бие хаагий нь сайн хэмжиж, гавал яс, эврийг нь авч явах юмсан гэж Горюнов хэлэв.
- Эвэр нь тун хүнд, тэгээд ч хадгалж болохгүй юм байна. Хаврын эвэр, цусан чөмөгтэй зөөлхөн эвэр байна, та нар харахгүй юу? гэж Костяковыг өгүүлэхэд Ордин,
- Хайран юм! За ядахдаа гэрэл зураг үлдээнээ. Нохой хоргоож байх хооронд нь би зургийг нь дарсан гэв.
Жуулчид бугаа дор нь хэмжээд сайн махнаас нь огтолж хойр нохойдоо цадтал идүүлжээ. Тэгээд бугын эврийг нь цавчиж орхиод толгойгий нь бааз дээрээ очиж сайн судлахаар бүтнээр нь авя явав.
- Тархи, хэдийг нь орой иднэ дээ. Ёстой нэг нарийн хоол байгаа юм! Гэж Горохов шагшаад бас бугын зооны арьснаас гутлаа нөхөх гэж огтолж авав.
Аглагийн цаанаас ой үргэлжилж, мод нь улам улам шингэрч жижигрэн захын эргийн хормой хүрчээ. Эргийн хормой даган таван зуугаад метр өргөн газар өтгөн ногоон хөвд үргэлжлэв. Ногоон хөвд, бугын цагаан хөвд эгц эргээс унасан хад чулууг халхлан тэгшилж, овон товон хөрсийг пэмбэгэр зузаан бүтээлэг шиг хучжээ.
- Ай даа, цаа бугын жаргалын орон байна даа! Манай тэндхийн бугын зундаа нааш нь туучих юмсан! Гэж Горохов санаа алдлаа.
- Санниковын Газар дээр нуур ус, намагт нуга элбэг ч гэсэн элдэв ялаа шумуул бараг алга юм гээч. Та нар ажиглав уу? гэж Горюнов асуухад Ордин,
- Нээрээ тийм байна! Бөхнө, хөхтүрүү, дэлэнч, сонын аль нь ч байхгүй, тэр ч байтугай шумуул бага юм гэж хэлэв.
- Ерөөсөө л диваажингийн орон байна! Зун болохоор ялаа шумуул ­ь барьж идэх шахдаг манай нутагтай адилгүй юм гэж Горохов нэмж хэлнэ.
- Никита, та чинь саяхан зүүд зэрэглээ, буг чөтгөр гээд яриад байгаагүй билүү гэж Горюновыг ам асууж инээхэд Костяков,
- Бидний одоо үзэж харж байгаа бүхэн маань зүүд зэрэглээ, хий үзэгдэл юм уу даа? гэж асуув.
Горохов толгой сэгчрэн ичингүйрэн инээмсэглэв. Энэ хоёр өдөр түүний үзсэн харсан бүхэн онцгой гайхам сонин боловч хий үзэгдэл биш байлаа.
- Хасагийн гацаандаа эсэн мэнд эргэж очсон хойноо л би та нарт энэ бүхэн хий үзэгдэл үү, биш үү гэдгийг хэлээд өгнө! гэж зальтай якут эвтэйхэн мултарлаа.
Жуулчид хөвдөн дээгүүр явж байхдаа ойролцоохон хэдэн цаа буга бэлчиж байхыг харав. Цаа буга хүн хармагцаа бургас руу орж хурдхан нуугдав.
Эргийн хормойд асар том бул чулууны нөмөрт нуугдсан сүрэг угалз үзэв. Угалзны сүрэг үргэж эхлээд эрэг даган давхиснаа хадан хавцлын том том зайг алгасан, үсрэн дүүлж нарийхан жимээр тун ч дүйтэй урнаар өгсөөд зуугаад метрийн өндөрт нэлээн өргөндүү тагт дээр гарч алга болов.
Хаг өвс энд тэнд хэсэг хэсгээрээ ургасан, хүрэн улаан судалтай, хав хар эгц хавцал урт урт дэвсгээр дээш давхарлан өндөршжээ. Энэ гайхамшигт хотгорыг хүрмэн чулуун эгц хавцал хүрээлэн хашжээ. Хүрмэн чулуун хавцлын хормойд өвс ногоо бараг байхгүй байлаа. Энд дээрээс унасан чулуу эмх замбараагүй хөндөгдөж, хаг өвсийг хадарч хамж шидэлсэн агаад энд тэндхэн нүх хонхорт цай цайрна. Жуулчид өнгийн унжсан нэг хадыг сонирхон харав. Нэгэн арай цэвэрхэн гэхдээ аргаль угалзын хөлөөр дагтаршсан хэдэн ам метр талбайг тэр хадан саравч нөмөрлөх ажээ. Хадан саравчны цаад тал гүн агуйтай төсөтэй агаад ханан дээр нь хөө тортог тогтсоныг Горохвын хурц нүд олж харав.
- Хөөе, энд хүн байж! Гэж Гороховыг дуу алдахад,
- €ргаль, угалз хариулж явсан хүн үү? Гээд Костяков хөхрөв.
Цөм агуйн гүн рүү гүйн очиж харахад тэнд цуцал, нүүрс, үнс, шатаж түлЅгдсэн яс хэвтэж байлаа. Талбайг нэлээн нягталж үзээд бүдүүлэг хийцийн хэдэн цахиур зэвсэг, цахиурын хэлтэрхий олов.
- Чулуун зэвсгийн үеийн хүн байж! Зэвсгийн бүдүүлэг блохи хийцийг харахад энэ хүмүүс шинэ чулуун зэвсгийн ч биш, эртний чулуун зэвсгийн үеийн хүн байна.
- Тэр хүмүүс энд хэзээ амьдарч байгаа вэ? Мянган жилийн өмнө үү? Гэж Костяков таамаглав.
- Үгүй ээ, галын ором шинэвтэр байна. Галын ором дээгүүрээ хад чулууны хэлтэрхийд дарагдаагүй, зөвхөн аргаль угалзын хөлөөр боссон тоос шороогоор дарагджээ.
- Ингээд яваад байвал бид чинь Санниковын Газар дээр чулуун зэвсгийн үеийн зэрлэг хүн, эсвэл хүн иддэг махчинтай ч дайралдах юм биш байгаа? Гэж Костяков асуув.
- Энэ түлэгдсэн яс хүнийхтэй төстэй юм гэж Ордин батална.
- Таны нөгөө батлаад байсан онкилонуудтай ингээд таарчихлаа гэж үү? Гэж Костяков Горюновоос асуув.
- Онкилонууд Сибириэс хэдэн зуун жилийн өмнө алга болсон. Тэр үед умардын овог аймгууд чулуун зэвсгийн үеийн хүмүүс биш, төмөр хэрэглэдэг болоод байсан шүү!
- Тиймээ! Манай өвөгчүүл хүдэр олборлон хутга, дөрөө, бөгж, дэгээ зэргийг давтаж хийдэг байсан шүү дээ гэж Горохов батлан хэлэв.
- Бас эвэр, яс, чуліугаар хийсэн эд юмс хэрэглэсээр байсан л даа. Шинэ үеийн соёлоос хол хөндий, хүнд төмөр эдлэхүүн бэрхшээлтэй нэвтрэх бөглүү буйд газар оршин суудаг уугуул нутгийнхан ийм эд юмс хийх аргыг хадгалсаар иржээ. Харин энэ зэмсэг эртний чулуун зэвсгийн биш шинэ чулуун зэвсгийн хийц засалтай байна гэж Горюнов тайлбарлав.
- Тэгвэл энэ нурам онкилоных биш гэж үү?
- Биш ээ! Арслан заан, агуйн баавгай, мөстөлтийн сүүлийн үеийн амьтдын нэг үеийнхэн болох эртний чулуун зэвсгийн үеийн хүн ээд амьдарсаар байгаа нь илэрхий байна.
- Зэрлэг амьтад эсэн мэнд үлдээд байхад хүн үлдэж бололгүй яах вэ!
- Эртний чулуун зэвсгийн үеийн хүнтэй харьцуулахад илүү өндөр соёлтой онкилонууд тэднийг устгачихаагүй бол ч … гэж Горюнов хэлэв.
- Энэ нурам эртний чулуун зэвсгийн үеийн хүн саяхан болтол ганц нэгээрээ амьдарсаар байсан юм уу, одоо ч гэсэн байж болохыг илтгэж байна гэж Ордин тодруулан хэллээ.
- Чулуун зэвсгийн үеийн зэрлэг хүнийг харах юмсан. Тэд энэ хотгорын захын агуйнуудад суудаг байх. Хэрэв тэд хүн иддэг махчингууд бол дайралдахад аюултай юм байна, Никифоровт хэлэхгүй бол болохгүй ээ гэж Костяков өгүүлэв.
Жуулчид бургасан төглийн захад буцаж ирээд захаар нь баруун өмнө зүг барин явсаар оройн бүрийд бааз руугаа дөхөж ирлээ.
Цасан хунгарын бараа харагдаж байхад Горохов эгц тагт дээр зогсож байсан нэг угалзыг тэсэлгүй буудчихав.
Хариуд нь буун дуу гарч удалгүй Никифоров нохойгоо д гуулсаар тэднийг угтан гарч ирлээ. Цоохондой сүүлээ шарвалзуулан Номин Цагаадай хоёртой шинжлэлцэн сүйд болов.
Урьд өдөр нь икифоров үхрийн том гулууз бааздаа авчирчээ. Өнөөдөр угалзын олзтой, тэгээд ч түлш түлээ нөөцлөн авсан байв. Никифоров өөртөө зориулж цасан хунгар дунд агуй гарган дотор нь майхнаа бариад орох үүдийг ь том том цул мөсөөр хашаалжээ. Шөнөдөө агуй орох нарийн үүдийг бөөн мөсөөр бөглөж Цоохойдойгоор мануулаад амар тайван унтдаг ажээ.

No comments:

Post a Comment