Monday, November 23, 2009

ОНКИЛОНУУДТАЙ ДАЙРАЛДСАН НЬ

Маргааш нь тогтуун өдөр болж, Санниковын Газрын дээгүүр нэл өтгөн манан татаж, манай жуулчид үд дунд болтол бууцандаа саатав. Манан ихтэй байдаг нь Санниковын Газрын уур маьсгалын нэг онцлог бололтой, ялангуяа хавар цагт манантах нь зүй ёсны биз ээ. Эндхийн олон дулаан нуур цөөрөм, гол горхи их ус ууршуулах бөгөөд уг газрыг хүрээлсэн цас мөсний нөлөөгөөр нар жаргасны дараа нөгөө уур чийг нь манан будан болж өтгөрөх ажээ. Чийглэг уур амьсгалтай энэ газрын ой модонд хөвд, хаг өвс элбэг ургана. Тэр ч байтугай модны их биеэс хөвд ургаж мөчир дээрээс нь урт бор хаг өвс салбайн унжина.

Санниковын Газар өндөр өндөр уултай боловч байнга манантай байдаг болохоор Тогоот арлаас тэр болгон харагддаггүй ажээ. Санниковын Газар хавар ийнхүү мананд бүрхэгдэн байх агаад хожим нь тэнгис задрахад усан дээрх манан өтгөн “хөшиг” болон уг газрыг халхлан нуудаг байна.
Жуулчид Санниковын Газрыг шинжлэхээр хоёр дахь удаагаа баруун хойт зүг явахаар шийджээ. Газрын энэ хэсэгт ой мод, өрЈөн аглаг ээлжлэн алаглана. Ойн цоорхойд голдуу нуур байх агаад өмнөд талд орших нуурууд нь өвс ногоонд дарагдаж намаг болж баруун тал руугаа арай намагжаагүй байлаа. Цөөхөн нуурын ус оргилох боловч хүч багатай байв. Энэ талын галт уулшил цөм сөнөсөн бололтой. Мөнхүү аглагт адуу, үхэр дайралдах боловч түрүүчийнхээс цөөн, бас хүний аюултайг сайн мэддэг болсон бололтой тун болгоомжтой байх аж. Сүрэг хирс ганц удаа тэртээ хол харагдаад өнгөрөв. Харин нуур тойрсон зэгсэн дунд олон зэрлэг гахай байсны нэгийг оройн хоолонд буудав.
Ойн нэгэн том аглагийн захад хонохоор жуулчид үүргэвч, зэр зэвсгээ өвсөн дундтавиад түлэх мод бэлдэхээр эргэж ой руу оров. Гэнэт ачаа барааны нь дэргэд үлдсэн ноход хуцан боргох сонсогдоход ойрхон байсан Ордин Горохов хоёр гүйн очвоос нэгэн том баавгай уут савыг нь үнэрлэн зогсож байв. Шинэхэн махны сайхан үнэр баавгайн хорхойг хүргэсэн бололтой. Ноход баавгайн хойт хонго руу дайран боргоход баавгай чадамгай хамгаалан ууртай хүрхэрнэ.
Яах вэ!! Буу зэвсэг үүргэвч уутны хажууд хэвтэж байгаа. Хэдийгээр хоёр нохой хүч тавин боргосон ч баавгай үүргэвчийг нь хэдэн хэсэг болгон тасар тасар татаж хаях биз ээ. Сүх барьж байсан Ордин Гороховт,
- Би араас нь очоод сүхээр нуруу руу нь цохъё. Баавгайг над руу эргэх хооронд та буугаа шүүрч аваад бууд гэв.
Энэ зуур баавгай нэг үүргэвчийг хумсаараа хүү татан хошуугаа шургуулав. Ордин баавгайн араас харайлган очиж байдаг хүчээрээ далайн сүхнийхээ шиэнд тултал ууцанд дундуур нь цавчиж орхиод эргэж үсрэв. Баавгай аймаар хүрхрэн нэг цоройсноо, тэр даруйхнаа тас гэдрэгээ харан тэрийн унахдаа нэг нохойг нь арай л дарчихсангүй. нуруу нь хугарсан баавгай урд хөлөө сарвагнуулан өвсөн дээгүүр өнхөрнө. Ноход баавгайн хөдөлгөөнгүй болсон хойт хоёр хөлөөс нь зуурахад Горохов буугаа шүүрэн авч зүүн бөөрөнд нь тэсрэх сум зоов. Хэдхэн минутын дараа баавгай лужир том бие хөдөлгөөнгүй болж өвсөн дээгүүр цусан горхи урслаа.
Удалгүй Горюнов Костяков хоёр түлээ тэврэн ирж тэд алсан баавгайгаа тойрон асар томыг нь гайхан зогсов. Энэ баавгай анчдын мэддэг хүрэн баавгайгаас бүтэн хагасаар том, соёо нь арав гаруй сантиметр урт байлаа.
- Энэ удаа бид гайгүй саллаа шүү! гэж Горюнов шүүрс алдаад, - Нэг нохой маань шархдаж, ганц үүргэвч урагдлаа, шальгүй гарз. Үүнээс долоон дор юм болж мэдэх байсан даа. гэж нэмж өгүүлэв.
Үнэхээр баавгай амь тавихдаа Цагаадай нохойг нь савардан азаар бага шархдуулжээ. Нохой шархаа долооно.
- Энэ маань бидэнд сургамж! Үүнээс хойш нэг маань ачааныхаа дэргэд буутай үлдэж байвал зүйтэй юм байна. Саяынх шигээ араатан амьтны ар зоонд сүх зоож тэр болгон чадах ч уу, үгүй ч үү! Гэж Ордин хэлэв.
- Тиймээ, ийм амьтны саварт орвол амьд гарахгүй дээ! гэж Горохов баавгай арьсыг өвчихөөр завдан хэлэв. Ордин баавгайг хэмжээд бүрэнхий болж байсан болохоор зургийг нь авч чадсангүй.
Үхсэн баавгайн гулууз муухай үнэртэн суухын аргагүй тул жуулчид өөр газар очиж буув. Харин ноход энэ муухай үнэрийг үл тоон ба вгайн махнаас цадталаа идэв. Шөнөдөө түгшүүртэйхэн өнгөрлөө. Ноход нь шөнөжингөө архирч хонов. Онй цоорхойд өтгөн манан буугаад ноход нь юунаас болж хуцаж боргоод байгааг харж чадсангүй. Зуугаад алхмын цаана хэвтээ баавгайн гулуузын дэргэдээс ноололдох, яс тас тас хазах мэрэх чимээ сонсогдоно. Ямар нэг махчин үхсэн баавгайн сэг дээр найрлаж байгаа нь тэр биз. Үүрээр Горохов баавгайн гулуузаас зөвхөн мөлчийтөл мөлжсөн яс л үлдсэнийг харжээ. Гороховын бараанаар хоёр том чоно зугтан оджээ.
Энэ өдөр салхи гарч манан будан эрт арилсан агаад манай жуулчид баруун хойт зүгийг барин аяллаа үргэлжлүүлэв. Горохов баавгайн арьсыг буцахдаа авна гээд модны хооронд тэлж хатаагаад орхив. Жуулчид явж явж нуур бүхий хоёр аглаг цоорхойг өнгөрөв. Хоёр дахь нуурын дунд цагаан болдог толгой шовойно. Болдгийн дээгүүр хав өвс урган бүрхсэн нь аль хэдийн оргилж хөөрөхөө болсных биз ээ.
Жуулчид явсаар дахин нэг ойн аглагт гарч ирэхэд нөгөө талаас хүний дуу сонсогдсоноо нохой хуцмагу дув дуугүй болцгоов. Жижигхэн нуурыг тойрсон, дагтаршиж гишгэгдсэн нарийхан жим аглагийн дундуур нэвт зурайжээ. Нуурын ойролцоох нойтон хөрсөнд торбаса сөөхийн мөр харагдана.
- Энэ чинь чулуун зэвсгийн үеийн хүний мөр биш байна. Зэрлэг хүн хөл үцгэн явдаг биз дээ гэж Горюнов хэлэв.
- Энэ хүмүүс манай умард нутгийнхны гутал хувцастай адилхан юм өмсөж хэрэглэдэг юм чинь өөрсдөө ч бас манай умард сибирийнхэнтэй төстэй байж магадгүй. Тэгвэл бидэнд тэднээс айж эмээгээд байх явдалгүй гэж Орди­ нэмж өгүүлэв.
Аглагийн эсрэг талыг нэлд нь халхлан ургасан зэгстэй жижигхэн нуурыг тойрон гарваас орой дээрээс нь утаа суунаЈласан ногоон довцог үзэгдэв. Довцгийн бэлд хүмүүс зогсож байлаа. Нэг нь довцгийн орой дээр гарчээ, ойн цоорхойг ажиглаж байсан бололтой. Довцгийн дээр зогсоо хүн жуулчдыг нуурын цаанаас гарч ирэхийг хараад нөхдөдөө мэдээлэв бололтой, нөгөөдүүл нь гучаад хүн эхлээд тэвдэн бужигнаснаа дорхноо эгнэн тархаж жуулчдын зүг алхацгаав. Тэднийг ойртон ирэхэд хүн бүр зөв гартаа урт жад, солгой гартаа нум барьж, мөрнийх нь дээгүүр сумны өд сэрийлдэх нь харагдлаа.
Жуулчдаас зуугаад алхмын зайд ирээд зогтусан толгойлогч нь байртай нэг хүн гараа өргөн ямар нэг юм хашгиран хэллээ.
- Юу гэж байна? Ямар хэлээр ярьж байна гэж Горюнов Гороховоос асуухад,
- Чукч хэл шиг байна. Хэрвээ биднийг гэмгүй томоотой улс бол гараа өргө гэнээ гэж Никита хариулав.
Жуулчдыг гараа өргөмөгц эгнэн жагссан хүмүүс дахин урагш алхан гучаад алхмын цаана ирээд толгойлогчийнхоо дохиогоор зогсов. Толгойлогч,
- Та нар юун улс вэ? хаанаас манай нутаг оронд ирэв? Гэж асуув.
- Бид цагаан арьстан, өмнө зүгт оршин эх газраас ирлээ. Мөсөн дундах энэ жижигхэн газрыг үзэх гэж ирлээ гээд хэлээдэх гэж Горюнов захиран өгүүлэв.
- Горохов хэлсэн үгийг орчуулав.
- Цагаан арьстнуудаа, ойртоод ирцгээ! Бид олуулаа, зэр зэвсэгтэй шүү гэж толгойлогч хэлэв.
Алхах хөдлөх бүрийг нь нэвт шувт ширтсэн гучин хос нүдний хараан дор жуулчид тэдэн рүү дөхөж очив. Горюнов урагш алхан тэдний толгойл®гчид гараа сунгалаа. Толгойлогч баруун гараа эхлээд магнайдаа, дараа нь зүрхэн тушаагаа дарснаа Горюновын гарыг атгав. Бусадтай мэндлэхдээ энэхүүдохиогоо давтлаа. Энэ зуур эгнэн зогссон тэдгээр хүмүүс жуулчдыг дугуйран хүрээлж мөр мөрөө түшин зэвсгээ бэлэн барьсаар зогсож жуулчдын хувцас хунар, гутал, үүргэвч, бүсэндээ хавчуулсан сүх, ар нуруунд нь гялалзах урт нарийхан төмрийн нь тухай аяархан ярьцгаана.
Энэ хүмүүс цөмөөрөө бүсэлхийгээ хүртэл нүцгэн бөгөөд зөөлөн арьсан өмд, хөнгөн үстэй сөөхий өмсжээ. Нүүр, цээж, бугуйгаа долгиолсон зурвас, жижиг цэг, дугариг цагирагаар зайгүй эрээлэн шивжээ. Хүн бүр чонын бололтой шүдээр хийсэн сондор хүзүүндээ зүүсэн агаад сондрын голд баавгайн нэг, хоёр буюу гурван том соёо байх аж. Гялгар хар үсээ зулай дээрээ хумин боож, бүргэдийн хоёр гурван өд хатгажээ. Булчинлаг бор биетэй, шанаа жижигтэй, хар нүдтэй, шулуухан хамартай хүмүүс аж. Дээд талынхаа үүдэн хоёр шүдийг улаанаар будсан нь инээмсэглэхэд нь хачин муухай харагдах бөгөөд ам нь хоёр дугариг болж хаваагдах мэт ажээ. Толгойлогч нь бусдаасаа том өндөр сайхан биетэй, баавгайн соёо сондор зүүж, духан дээгүүрээ улаан зураас татаж, үсэндээ улаан өд хатгажээ. Энэ овгийнхон их зоригтой улс бололтой тэгээд ч жадных нь үзүүр гялгар тунгалаг чулуу, сумных нь зэв яс, ихэнх нь модон иштэй чулуун сүх бүсэндээ хавчуулжээ. Нуруундаа саадгаас гадна жижиг ширэн бамбай агссан байлаа. Эд нар хэдийгээр блохи бүдүүлэг зэвсэгтэй ч эв эвдэрвэл аюул осолтой гэдэг нь илт байлаа.
- Энэ газар нутаг, танай овог отог ямар нэртэй вэ? гэж Горюнов Гороховоор асуулгав.
- Биднийг онкилон гэдэг. нэ газар нутгийн манай өвөг дээ¤эс эзлэн эзэмшиж байсан юм. Намайг Амнундак гэдэг. Би онкилоны толгойлогч. Таныг хэн гэдэг вэ, танай газар нутаг хаана вэ?
Толгойлогч нь цагаан арьстны хэрэг зориг, хэт нутгийг асууж, өөр хэдэн юм лавлаад,
- Та нар цөөхүүлээ, хол газраас иржээ. Онкилонууд бидний зочин болтугай. Манай гэрт очицгооё гэлээ.
Онкилоны толгойлогчийг эргэж жимээр орон явахад жуулчид араас нь дагав. Харин нөгөө онкилон цэргүүд жуулчдын хоёр талаар бас хойноос нь хашиж явав. Онкилон цэргүүд Гороховоос хувцас хунар, зэр зэвсэг, мөс дайран явсан урт замын тухай, тжр ч байтугай өвөг дээсээс үе дамжин домог болон яригддаг Эх газрын аж амьдралын тухай янз бүрийн юм асуув. Горохов асуултад арай чамай амжин хариулж байлаа. Хэдийгээр онкилоны хэл чукч хэлтэй төстэй боловч басхүү нэлээн ялгаа байж ярилцагчид маань тэр болгон бие биеэ зөв сайн ойлгож чадахгүй байлаа.
Нэгэн ногоон довцог харагдсан нь онкилоны газар гэр ажээ. Арьсан хаалганыхаа дэргэд очоод Амнундак үүдээ сөхөн зочдоо орохыг урьж дохив. Үүд нь намхан тул бүгд байдгаараа бөхийж оров. Газар гэрийн дунд задгай гал асаж гал дээр хэдэн хэрчим мах шорлон шарахаар тавьжээ. Хааш хаашаагаа зургаан метр дөрвөлжин талбайн дөрвөн өнцөгт дөрвөн бүдүүн багана суурилуулан босгосон нь газар гэрийн төв хэсэг ажээ. Дөрвөн бүдүүн баганыг том том гуалин хөндлөвчөөр холбож, хөндлөвч дээгүүр уІаа гаргах, гэрэл оруулах дөрвөлжин нүхтэй нимгэн гуалин зэрэгцүүлэн шааж дээвэр хийжээ. Хөндлөвч бүрд нарийн гуалин газраас босгон хөшиглөн хадаад гуалин хөшигний бөөрөн талыг ч арай богино жижиг тодоор хаажээ. Ингээд дундаа тэг дөрвөлжин талбайтай захаараа дөрвөн өрөө бүхий том өргөө болжээ. Гурван бөөрны хэсэг унтлагын өрөө, дөрөв дэхь нь эд агуурс агуулах ба гаднаас орох хаалга аж. Голын дөрвөлжин талбай нь гал зуух, хоол идэх өрөө, хүлээн авах тасалгаа болдог байна. Энэ газар гэр гадна талаасаа зузаан шороон дэвэртэй, дээврийн шороон дээр нь өвс ногоо ургажээ. Ерөнхийдөө зайтай дулаахан, ганц гэм нь харанхуйдуу өргөө болжээ.
Толгойлогч гэртээ ороод хоймортоо гаран баавгайн арьсан дээр завилан суугаад зочдоо дэш урин зүүн баруун талдаа зэрэгцүүлэн суулгав. Онкилон цэргүүд тэдний өөдөөс харан тойрон сууцгаав. Жуулчид нүдээ харанхуйд дасаал ирэхийн цагт хажуу өрөөнүүдэд хүүхэд хүүхнүүд заарцаглан, ирсэн зочдыг сонирхон аажим аажмаар урагшлан цэргүүд рүү дөхөж суухыг харцгаалаа. Хүүхнүүд нь бараг нүцгэн ажээ. Бор арьснаас нь үл ялгарах алгын чинээ арьсан хормогчоор ташаа гуяа ороосхийн бүсэлхийнээс дооших биеийг халхалжээ. Залуу хүүхнүүд хормогчоо хар, ша, улаан өнгийн нарийн сураар хээ угалз хийж чимэглэжээ. Хүүхнүүд хүзүүндээ жижигхэн цагаан, бор, ногоон, улаан чулуун сондор, гарынхаа шуу, бугуйд мөн тийм чулуу хлхсэн бугуйвч зүүжээ. Хүүхнүүд цээж, гэдэс, нуруу, хөл гар, нүүрэн дээр сонин хачин цэцэг навчис, долгиотсон зураас, дугариг цаги°аг хээлэн зурсан нь нүцгэн гэж мэдэгдэхгүй болжээ. Толгойлогчийн залуу эхнэр онцгой их анхаарал татав. Залуу эхнэрийн хоёр хөлийг могой мушгиралдан ороож гэдэс бөөрөн дээгүүр нь мурилзсаар хоёр мээмнийх нь хооронд өөд өөдөөсөө харан цоройсноор зуржээ. Бугуйнаас нь эхлэн хоёр могой мушгиралдан ороосоор далан дээр нь очиж төгсчээ. Бор бие дээр зурсан энэ хар хөх могой аймаар зэвүүн харагдана.
Хүүхнүүд нь гуалиг, мах шөл зохиусон биетэй, эрэгтэйчүүдийгээ бодвол арай эвлэгхэн царай зүстэй, заримыг нь хөөрхөн гэж хэлмээр байв.
Бага хүүхдүүд нь чармай нүцгэн, арай томоохон охид хөвгүүд нь хүүхнүүдийнх шиг хормогчоор доод биеийг ороожээ. Охидын хормогч хээ угалзтай бөгөөд охид үсээ хэсэг хэсгээр нарийхан сүлжиж, харин хөвгүүд үсээ зулай дээрээ хумин боосон аж. Нөхөрт гарсан хүүхнүүд үсээ хоёр хуваан сүлжиж цээжин дээгүүрээ унжуулсан байх агаад ёулуун шигтгээтэй даруулга сэлтээр гоёжээ. Охид дөрвөн гэзэг сүлжиж хоёрыг нь урагш, хоёрыг нь хойш нуруу руугаа унжуулжээ.
Амнундак бие дээгүүрээ могойн зурагтай залуу эхнэртэй нэг юм дохиход цаадах нь арьсаар бүрсэн авдраас жижгэвтэр модон аяга гаргаж баганад өлгөөтэй байсан хөхүүртэй сүүнээс аягалан нөхөртөө өгөхөд тэр нь зочдод нэг нэгээр өргөн барив. Амнундак сүүлчийн аягатай сүүгээ өөртөө үлдээн уруулдаа ойртуулан за одоо ууцгаа гэж сайхнаар дохин жишээ үзүүлэв. Энэ бугын өтгөн сүү байлаа. Жаахан исгэлэн байсан боловч сүү уугаагүй удсан жуулчдад тун чиг амттай санагдлаа. Амнундакийн эхнэр аягануудыг дахин сүүгээр дүүргээд шарж байсан махыг гал дээрээс авч ясан хутгаар том том зүсээд модонод тэвшинд хийн нөхөртөө барив. Нөхөр нь зочиддоо мах тараан өгөөд зочид нь мах идэж сүү уух зуур өөрийн овгийнхонд хандан нэг юм ярив. Амнундак их хурдан ярьсан болохоор Горохов юу ч ойлгосонгүй. “Та юу ярьснаа тайлбарлаж өгнө үү” гэж Горюнов толгойлогчоос хүсэв. Гороховыг үг бүрээ сайн ойлгон, сайн хэлмэрчлэг гэж бодсо бололтой Амнундак их л удаан ингэж ярив.
- Онкилонууд бид олон жилийн өмнө бугын бэлчээрээс болж чукчүүдтэй үргэлж байлдан тэмцэлдсээр ядарч туйлдаад тэднээс холдон одохоор шийдсэн юм. Бид эхлээд мөсөөр явсаар ойролцоох арал хүрч тэнд газар гэр ухан амар тайван суух боллоо. Тэр газар нутаг бидний санаанд таарсангүй. Өвөл, зун, хавар, намар жилийн дөрвөн улиралд манантай. Хүн, буга мал үхэж үрэгдээд байх болов. Тэгтэл бид хавар нүүдлийн шувуу хойшоо нисээд намар тарган болоод буцахыг ажиглаж мэдлээ. Тэгээд тэр нүүдлийн шувуу нисэж очдог газар өөрсдөө очихоор шийдсэн юм. Эхлээд явахад тэнгис саад болов. Хоёр дахиа явахад тэнгис муу хөлдсөн байж, мөс цөмөрч олон хүн, олно буга малаа живлүүлж алдсан. Тэгээд хамгийн хүйтэн өвлийг хүлээж байгаад хүйтэн өвөл болмогц урьдчилан хүн явуулж үзүүлэв. Мөс тун бөх хадаалжээ. Цөм ачаалан нүүж эна газрыг олж ирцгээсэн юм. Тавиадхан хүн үлдэж амьд мэнд энд ирсэн дээ.
- Тэр үед ямар ч өвчнийг эдгээдэг агуу их бөө манай овгийн толгойлогч байсан юм. Тэр бөө ард олонд энэ газар, ийшээ ирэх замыг зааж өгсөн шүү. Агуу их бөө үхэхийнхээ өмнө онкилонууд энэ нутагт Эх газраас цагаан арьснууд иртэл амар жимэр сайхан амьдарна гээд бас цагаан арьстнуудад тэнгэри©н эздийнх шиг алсаас алж хороодог аянга цахилгаан байдаг гэж айлдсан юм.
- Эх газраас ирсэн нхны цагаан арьстнууд та нарыг хармагцаа бид агуу их бөөгийнхөө үгийг саналаа гэв.

No comments:

Post a Comment