Monday, November 23, 2009

ХӨӨСӨРДӨГ НУУР

ЖуулЧдыг дахин элдэв амьтан айлгаж сандраасангүй, тайван хооллож жаал амраад нуур хүрэхээр голын эрэг даган цааш явцгаав. Хэдийгээр нуга улам намагтай болж байсан ч голын эрэг дагуугаа явж болсоор байлаа. Удалгүй ногоон зэгсээр хүрээлэгдсэн хааш хаашаагаа хагас километр орчим том дугариг нуурт тулж ирцгээлээ. Том том удвал цэцэг усны самрын \Trapa natans\ жижигхэн навчистай ээлжлэн нуурын мандар дээгүүр алаглана. Одоо дэлхий дээр бараг байхгүй болсон усны самар ийнхүү энд элбэг арвин байх аж. Замаг хигээр бүрхэгдсэн нуурын ёроол харлан гүнзгийрч, усны ногоон ургамал дунд хорхой цох ирэлзэж бага биет загас жараахай сүрэг сүргээрээ гялалзан сэлгүүцнэ. Нуурын дунд нугас, галуу, цахлай шувууд хөвж, энд тэндхэн ус үсчин цацрах нь том загас байгааг илтгэнэ. Эх дэлхийн энэ өргөрөгт байж боломгүй элбэг баян энх амар энэ зургийг үүлэн цаанаас нэвт гийсэн үдийн нар ээн мишээнэ.

- Энэ горхи нуурт цутгаагүй, нуураас урсаж байна шүү! гэж Горюнов ажиглав.
- Тэгэхээр энэ чинь юу гэсэн үг вэ?
- Юу гэвэл, энэ хотгорын ус тэнгис рүү гарах нэг гарц заавал байж таар,а тэгэхлээр энэ өндөр уулсын дугариг хэлхээ хаа нэг газраа тасархай гэдгийг илчилж байна.
- З тийм гэж бодъё.
- Бид үүнийг зааўал мэдэж авах хэрэгтэй. Бидний бууж ирсэн цасан хунгар зундаа их нимгэрч, буцахад уул өөд өгсөх аргагүйболн® биз. Ингэхлээр уулсын нэг ам баймааж л бид энэ газраас гарч чадна.
- Тийм ам байµгүй ч байж магадгүй. Ус газар доогуур урсаж тэнгист цутгадаг байж болно. Хайлмаг лавын урсгалд тийм хөндий нүх үүсэх нь олонтаа байдаг. Геологийн номд байдаг Гавайн арлуудын далайн гахайг санаж байнаа уу? гэж Ординыг хэлэхэд Костяков,
- Тэр •инь юу вэ? гэж асуув.
- Тэр бол тэнгисийн эргээс лавын урсгал дунд тогтсон гүнзгий урт нүхэн хонгилууд юм. Тэнгисийн түлхэлтийн үед усаар дүүрч дараа нь ан цаваар ус оргилон гардаг байна. Тэгээд ийм нэр авчээ.
- Буруу нэрлэж дээ. Далайн гахай чинь халим шиг ус оргилуулдаггүй, зүгээр л усаар тоглоод ийш тийш нь цалгиулан цацдаг юм. Хэрвээ уулын ам байхгүй бол хунгар өндөрсөхийг хүлээн өвлийн сүүл сар хүргэхэд бид хэцүүдэх болно.
- Хэрэв боломжийн бол Санниковын Газар дээр өвөлжинө гэж бид төлөвлөж байсан шүү дээ. Энд өвөлжиж болох нь одоо бидэнд илхэн байна.
Энэ үед нуурыг нүд салгалгүй ажиглаж байсан Горохов дуу алдан,
- Хараач, хараач, тэнд юу болоод байна аа? нэг аймаар амьтан уснаас цухалзаад байна ! гэв.
Нуурын дунд хэрд ус товойн гүвийж хөөсрөн дээшилж ирснээ нэгэнт хага үсрэн хэсэг цагаан уур агаарт дорхноо замхарлаа. Тэндээс тал бүр тийшээ дугуй долгион тарж, дээр нь байгаа усны шувуу дайвалзан намалзаж байв.
- Халим биш байгаа даа? Эсвэл өөр нэг том амьтан усны гүнд байгаа юм болов уу? гэж Горохов таамаглав.
- Халим цэнгэг усанд байдаггүй юм. Харин энэ чинь ямар учиртай үзЅгдэл вэ? гэж Горюнов хэллээ.
Энэ зуур Ординыг термометр гарган усанд дүрэхэд Горохов нуурт ямар амьтан байдгийг мэдэхэд энэ арга яагаад ч таарахгүй гэж бодоод жигтэйхэн их инээд нь хүрчээ.
- Ус нь Цельсийн 25 градус байна, халуун байна гээч! Гэж Ордин гайхан уулгалав.
- Энэ өргөрөгт хавар эрт ус 25 градус бүлээн байдаг чинь ёстой нэг үнэмшмээргүй юм байна. Та хорин градусаар алдаж хэмжээгүй биз? гэж Костяков хэлэв.
- Үнэмшихгүй байгаа бол өөрсдөө хэмжээд үз.
- Тэгээд яаж тайлбарлах вэ?
- Нуурын ёроолд газар доогуурх халуун усны цутгалан байгаа юм уу? эсвэл сая бидний харснаар бол халуун уур оргилж байдаг бололтой. Энэ Газар хуучин галт уулын тогооны ёроол байгаад одоо үе үе ан цаваар нь халуун уур шахагдан гардаг нэлээн дулаантай гэсэн миний саналтай энэ үзэгдэл таарч байна.
- Саяын үзэгдэл дахин давтагдах нь уу, үгүй юу? жаахан хүлээе.
- Хүлээе. Хэрэв энд ийм нуур олон бол Санниковын Газрын дулаан уур амьсгалын нэг шалтгаан олдлоо гэж үзье.
Цагирагласан дугуй долгион алга болж нуур толь мэт толийно. Цөм юу болохыг хүлээн ширтэв. Горюнов цагаа харна.
Гучин хоёр минутын дараа ус дахин хөөсрөн бөмбийж, хоёр метр орчим дээшилснээ бөөн уур ялгаруулан хагарав.
- Бид уулан дээрээс энд ийм нуур их олныг харсан шүү дээ. ай мэдэхгүй.
- Энэ ч халим усан оргилуур цацаж байгаа байхаа гэж галт уулыг мэддэггүй Горохов өгүүлнэ.
- Никита, энэ нуурт халим яаж орох вэ? Чи бод л доо! Энэ уулсыг давж чадахгүй шүү дээ.
- Тэгвэл эгц хад хавцлаар авирч чаддагүүй хирс, үхэр, адуу энд яаж ирээ вэ?гэж Костяков дундуур орон асуухад,
- Новосибирийн арлуудын геологийн түүхийг та сайн мэддэггүй юм байна гэж Ордин эсэргүүцээд, - Дөрөвдөгч галавын эхээр энэ арлууд Сибирийн эх газрын хэсэг байсан юм. Тэр үед энэ уулыг сөнөсөн галт уул байхад нь амьтан шувуу дүүрэн байсан байж болно.Дараа нь энэ газрын зарим хэсэг доош суун тэнгист живж, үлдсэн нь арал болжээ. Ан амьтдын эргэж эх газар луу явах зам ингэж боогдон дулаан хөрст Санниковын Газраас бусад арал дээрх нь хүйтэрч муудсан цуг уураас болж үзэж сөнөжээ.
- Энэ хонхор нүхэнд том том амьтан яаж бууж ирснийг үүгээр тайлбарлаж болохгүй байна шүү дээ!
- Нэгд, тэр үед энэ галт уулын тогооны хананд гүнзгий ан цав байж байгаад сүүлд нь дарагдаж битүүрсэн ч юм уу, хоёрт, бид захын багахан хэсгийг л үзсэн шүү дээ. Цаашаагаа, хойт талд эвтэйхэн гарц – ам байгаа ч юм билүү.
- Энд олон сонин юм олж нээнэ гэдэгтээ одоо би эргэлзэхгүй байна. Хөөрхий өвгөн академичийн итгэж өгсөн мөнгө дэмий үрэгдсэнгүй. Үхэж сөнөсөн амьтдын амьд туурай эндээс олдож шинжлэх ухаан үнэлж барашгүй олзтой болно.
- Хүн ч олдож магадгүй гэж Ордин нэмж хэлэв.
- Шинжлэх ухаан судалгаа шинжилгээ хийхэд манай экспедици даанч бага бэлтгэлтэй юм даа. Бид туршлагатай эрдэмтдийг орлож чадахгүй шүү дээ. Олон хэрэгтэй, сонин юмыг хараггүй өнгөрч байгаа байх даа.
- Одоо яая гэх вэ! Бид энэ гайхамшигтай газар, ийшээ ирэх замыг нээлээ. Академийг дараа нь янз бүрийн мэргэжлийн эрдэмтэн оролцсон том экспедиц гаргахад бид газарчилна.
Тэднийг ийнхүү ярилцаж байх зуур нуурын дунд ус овойн хөөрч түрүүчийн үзэгдэл давтагдав.
- Энэ удаа би цагаа яг харлаа. Гучин гурван минут болоод давтагдаж байга гэж Ордин хэллээ.
- Засаг, шувуу халуун усанд яаж амьдарч байгаа юм бол? Гэж Горохов гайхав.
- Шувуу нуурын гол руу ойртохгүй байгааг ажиглав уу? Оргилуурын ойр орчимд ус дэндүү халуун байдаг болдог бид, шувуу тийшээ ойртохгүй тойроод байна.
- Загас ч гэсэн тэнд байхгүй, эргэн тойронд зай хүрэлцээтэй байна.
Ийнхүү жуулчид нуурыг ханатлаа харж аваад ойн цоорхойд ойрхон хэсэг талбайг тойрон цааш явцгаав. Тэдний хоол цайг асган цутган давхиж өнгөрсөн нөгөө гурван хирс дайралдав. Эр эм хоёр хирс охрхон сүүлээ тааламжтайяа годгонуулан, толгойгоо өргөн бургас бутны шинэ нахиа үмхэлнэ. Тугал нь өвс нэг зулгаан, эсвэл инээд хүргэм эв хавгүйхэн үсэрч тонгично. Тоглоом тохуу болгох гэж дө°вөн бүдүүн тулгуур албаар наачихсан бөв бөөрөнхий торх үсэрч бөмбөрч байгаа юм шиг харагдана. Жуулчид бутны цаана нуугдан энэ эрх жаргалаараа гэр бүлийг сэтгэл уяран сонирхож гэрэл зургийн ялтсанд мөнхжүүлж авав. Гагцхүү Горохов хирсий­ тугалын тонгочин тоглоход бусдыг даган инээх боловч энэ гэр бүлийг гайгүй аж ахуйч нүдээр харж, энэ “торхноос” хэчнээн пүү тос авах, арьсыг нь зүсвэл чарга тэргэнд хэрэглэх хэчнээн урт бөх сур болохыг тооцоолж байв.
Тэгснээ Гороховыг аж ахуйч тооцоогоо ажил хэрэг болгохоор завдан буугаа шүүрч авахад Горюнов арайхийн амжин зогсоож,
Никита, чи чинь галзуурав уу! Тугалд нь гар хүрэх юм бол эцэг эх хоёр нь биднийг няц дарна ! Хатуу тоглоомтой амьтад байгаа юм шүү! гэж шивгэнэлээ.
Манай хэд хирснээс займчлан тойрсоор дараагийн хэсэг ойг огтолсон жим дээр гарч ирэв. Энд мод арваад метрийн өндөр өндөр агаад бут сөөг өтгөн шигүү учир дуу чимээгүй хурдан явахад саад болж байлаа. Энэ жим дээр том араатан амьтан дайралдаж сүйд болох осолтой учир нэгэнт хаширсан жуулчид бууцгаа бэлэн барьж, Сибирийн ой содгүй тундрт дасчихаад хүнээс тасарч шугуйн гүн рүү орж зүрхлэхгүй байгаа Номин нохойгоо өмнөө тавьжээ.
Ойд амьдрал ундарч байлаа. Янз бүрийн жижиг шувуунаас гадна хөх ногтруу мөчир дээгүүр жирэлзэн гүйж, ятга шаазгай бие биеэ дуудан тонголзож, алаг шаазгай модноос модонд дамжин нисэж зогсоо зайгүй шулганаж, хөөндэй мэтийн олон дууч шувууны жиргэн дуулах сонсогдоно. Бутан дундаас шүрчигнэх чимээ гарч жижиг хөхтөн амьтан байгааг илчилнэ. Замын нэгэн тохойн дараа нэлээн шулуун үргэлжлэх жимээр тэдний өмнөөс баавгай Ўололтой нэг том хар амьтан газар шиншлэн айсуй µарагдана. Баавгай жуулчдыг үзэнгүүтээ хажуу тийш огцом эргэж мод руу далд оров.
- Ийм баавгай энд цөөнгүй тэнэж яваа бололтой гэж Горохов хэлэв.
- Аймхай ч юм шиг баавгай байна.
- Чамлаж болох амьтан биш ээ. Өлсгөлөн бол хүн рүү ч дайрна.
- Юмыг яаж мэдэх вэ? зарим буугаа дэлбэрэх сумаар цэнэглэж үргэлж бэлэн зэхээстэй байлгая гэж Горюнов санал болгов.
Энэ удаа ой тасралтгүй хоёр километр орчим үргэлжилж, дахин нэгэн жижигхэн горхитой аглаг дайралдав. Энэхүү аглаг цоорхойг том том улиангар, бургас, монос, долоолгоно, нохойн хошуу хүрээлсэн агаад янз бүрийн шувууд жиргэн дуулна. Гол даган явсаар эргэн тойрондоо намалзуур бамбалзуургүй түрүүчийнхээс арай том нуурт тулж ирцгээв.
- Энэ нуур бас л хөөсрөн ус нь хөөрдөг болов уу? гэж Ординыг сонирхоход,
- Жаахан сууж амрах зуураа харцгаая л даа. гэв.
Ингээд манай жуулчид нэг цай пурхийлгэхийн хэртэй суун нуурын дээгүүр энд тэндгүй хөвөх шувууг ажиглацгаав. Нуурын ус мандал дээгүүрээ гялалзан цацагдах нь загас жараахай элбэг бололтой.
- Энд ч ёстой нэг жаргалын орон юмаа! Гэж Горохов шагшив.
- Ан шувуу, загас жараахай өди төдийгөөрөө ээлжлээд л … манай муу өлөн зэлмэн тундртэй зүйрлэмгүй юм даа.
- Нүүдлийн шувуу мөсөн далай, цагаан тэнгисээс үл айн ийшээгээ нисэж ирдгийн учир одоо л ойлгомжтой байна. Энэ газар эрх жаргалын орон ажээ гэж Горюновыг өгүүлэхэд,
- Бүх шувуу наашаа нисдэггүй, зарим нь тундрээр үлддэг нь хачин юмаа? Гэж хэн нэг нь асуув.
- Нүүдлийн шувуу үеэс үе¤ удам дамжин ирсэн зөн билгээ дагадаг юм гэж Горюнов учрыг тайлбарлав.
- Энд төрсөн шувууд л энд нисэж ирнэ, тундрт төрсөн нь бусад шувуу хойшоо нисэж байгааг харсан ч тэндээ үлддэг байна.
- Хэрэв шувуу ухаантай амьтан байсан бол тундрт суудаг бид хэцүүднэ. Загас жараахай, ан ав муутай үед нүүдлийн шувуу биднийг өлсөж үхэхээс олонтаа авардаг шүү гэж Горохов хэллээ.
- Нүүдлийн шувууд зарим газар шулуун биш, ихэд тойрч дугуйрч нисдэг байна. Эрт цагт бууж амрахад эвгүй, жишээлэхэд цул мөс байгаад аль хэдийнээ алга болсон юм уу, битүү ой хөвч байгаад огтолж дууссан газрыг ийнхүү тойрон нисэх зөн билэг үеэс үед яс маханд нь шингэсэн байдаг юм.
Тэгтэл нуурын дунд ус нь ххорондоо жаахан зайтай хоёр ч газар бөмбийн хөөсөрч ирснээ бөөн уур гарган хага үсрэн сарнив.
- Дахин оргилохыг нь хүлээж давтагдах хугацааг тогтооё гэж Ордин хэлэв.
- Тэгье, тэгье, энэ зуур цай буцалгаж амжина.
Тэгээд эвтэйхэн газар олж гал түлээд данхтай цайгаа өлгөв. Горохов хоёр амтай буугаа аван эргийн ойр хөвж яваа сүрэг нугас руу гэтэв. Хэдхэн хормын дараа буун дуу тасхийж, сүрэг нугас хоёрыгоо орхин дэрхийн нисэж одов. Тэгтэл дахин буудах сонсогдож дараахнаар нь,
- Хөөе нааш ир, туслаарай! Гэж Гороховын хашгирах дуулдав.
Гурвуул буугаа шүүрэн авч бут бургас самардан гүйсээр очиход нүсэр биетэй амьтан дөнгөж сай шумбаж орсон бололтой усны толион дээгүүр том том хүрээ татан сарниж, Горохов захад нь түрүүлгээ хараад хэвтэж байлаа.
- Юу вэ? Юу болов?
- Ээ, та нар хоцорчихлоо! Гэж Горохов харамсан хэлээд босож, - Яваад өглөө! Гэв.
- Юу явчихлаа гэж? загас уу?
- Хав загас, ёстой хав загас байсан шүү! гэж анчин шүүрс алдлаа.
- Биш байлгүй. Цэнгэг усанд хав загас байх ёсгүй. Харин голын халиу байсан байж магадгүй гэж Костяковыг хэлэхэд Горохов эгдүүцэн,
- Уухай, сүрхий мэддэг хүн гарч ирэх нь шив! Би чинь хав загасыг бишгүй нэг агнаж явсан хүн гэв.
- Хаана байсан бэ?
- Энд, энэ хоёр довны дунд. Намайг нугас буудахад годхийн босож, өвсөн дундаас намайг бүүр гайхаж цочсон байртай харж байсан юм. Би тэссэнгүй, нугасны сумаар пан хийлгээд тавьчихлаа. Хав загасыг эргээд ус руу хөлбөрөнгүүт би дээрээс нь дарж аваад хашгирсан маань тэр. Та нарыг ирэх хооронд гараас мултраад зугтчихлаа. Барих газар байхгүй гөлгөр гулгамхай амьтан нэг шарваад л алга боллоо.
- Одоо яая гэх вэ? том юм уу?
- Үгүй ээ, манай тэндхээс жижиг, бага зулзага ч байж магадгүй.
- Хав загас нуурт яаж ороо вэ? Нэг л итгэмээргүй байна гэж Костяков эргэлзэнэ.
- Павел Николаевич, та эндүүрч байна. Байгаль нуурын цэнгэг усанд хав загасны онцгой төрөл Phoca sibirca байдгийг санаж байгаа биз дээ. Витим голын хоёр хүрхрээний дунд өргөсөн тогтсон Орон нуурт бас байдаг гэсэн шүү. Энд Мөсөн Тэнгист ийм ойрхон газар байж бүрэн болохдог.
- Гэхдээ энэ жижигхэн нуурт яаж ороо вэ?
- Энэ бол Санниковын Газрын нуурууд урьд нь том тэнгистэй нэлээд сул задгай нийлдэг байсныг гэрчилж байна. Тэр үед хав загас энд орсон байх. Эсвэл энэ газар нэлдээ шорвог усаар дүүрэн тэнгисийн нэг тохой байж байгаад дараа нь таслагдаж нуур болоод ус нь бага багаар цэнгэшсээр хав загас бүтэн нэг үед ажжимдаа цэнгэг усанд дассан ч байж магадгүй.
Дөрвөн жуулчныг эргэж ирэхэд цай нь буцалж байв. Нуурын дунд ус дахин хөөсрөн бөөн уур болон хагарлаа. Энэ үзэгдэл дөчин минутын зайтай давтагдлаа.
Цайгаа уучихаад манай жуулчид нуурын эрэг даган явж байгаад Гороховынхоо үгийн үнэнийг итгэцгээжээ.
Нэгэн газар уснаас далайн нохойн толгой цухуйж памбагар дугариг нүдээрээ хүмүүсийг гайхан харж байлаа. Хоёр нохой арааны шүлс асгаруулсан амттай хоол нь болсон танил амьтныг хармагцаа чанга чанга ус руу үсчихэд далайн нохой дургүйцэн тургиад алга болов.
- Никита, таны зөв байжээ, үнэхээр хав загас мөн байна! Гэж Костков буруугаа хүлээв.

No comments:

Post a Comment